Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2019 оны 09-р сарын 23
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

СОЁЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙГ ӨРГӨН БАРИЛАА

НИЙТЛЭСЭН: 2019-08-16 18:21:27
Нийгэм > Нийслэл | Сэтгэгдэл: 0

Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн дэмжсэн Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барилаа.

Соёлын тухай хуулийг 1996 онд баталснаас хойш нийт 14 удаа нэмэлт, өөрчлөлт оруулжээ. Одоо хүчин төгөлдөр мөрдөж буй хууль нь Монгол Улсад соёлын үйл ажиллагаа эрхлэх эрх зүйн үндэслэл, соёлын удирдлагын тогтолцоо, соёлын үйл ажиллагаанд оролцогчдын эрх, үүрэг, тэдгээрийн хооронд үүсэх харилцааг түлхүү зохицуулж байгаа аж.  Улсын Их Хурлын 2016 оны 45 дугаар тогтоол, 2017 оны 11 дүгээр тогтоолд “Соёлын тухай хууль 1996 онд батлагдсанаас хойш шинэчлэгдээгүй бөгөөд уг хуулийн зохицуулалт нь соёл, урлагийн өнөөгийн харилцааг зохицуулах, цаг үеийн шаардлагыг хангахгүй болсон тул хуулийн зохицуулалтыг шинэчилж боловсронгуй болгох”-оор төсөл санаачлагчид зорьжээ.

Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл 6 бүлэг 25 зүйлтэй бөгөөд хуулийн төсөлд дараахь зохицуулалтыг тусгасан байна. Тухайлбал, хуулийн нийтлэг үндэслэл болох хэсэгт хуулийн зорилтыг тодорхойлж, соёлын тухай хууль тогтоомж, соёлын үйл ажиллагаанд баримтлах зарчмыг тогтоож, зарим нэр томъёог жигдэлжээ. Соёлын үйл ажиллагаа эрхлэх, соёлын байгууллагын чиг үүрэг, удирдлага, үндэсний соёлын байгууллага, соёлын  байгууллага, соёлын ажилтны эрх, үүргийг зааж, соёл, судлал, соёлын боловсрол олгох зохицуулалтыг тусгасан байна. Соёлын салбарын удирдлага, зохион байгуулалт, төрийн болон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага, үндэсний зөвлөлийн эрх, үүргийг тодорхойлжээ. Мөн соёлын байгууллагуудын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд анхаарч соёлын эдийн засаг, соёлын үйлдвэрлэлийг хөгжүүлэх, мэргэжлийн урлагийн байгууллагуудыг уран бүтээл туурвих, түүнээс олсон нийт орлого нь санхүүжилтийн гол эх үүсвэр болгох нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн. Соёлын үнэт зүйлийн загвараар бүтээгдэхүүн үйлдвэрлэхтэй холбоотойгоор мерчандайзын гэрээний зохицуулалтыг тусгаж өгсөн байна. Соёлын агентын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл, соёлын үйл ажиллагаан дахь хязгаарлалт, соёлын тухай хууль тогтоомжийн биелэлтэд тавих хяналт, хариуцлагын асуудлыг  тус тус тусгажээ.

 Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл батлагдсанаар иргэдийн соёл, урлагийн боловсрол дээшлэх, үндэсний соёл уламжлалаа дээдлэх, хөгжүүлэх дархлаа бий болж, соёлын үйл ажиллагаан дахь төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн оролцоо нэмэгдэнэ. Соёлын үйлчилгээ, хүртээмж сайжирч, уран бүтээл хийх сэдэл бий болгох, соёл, урлагийн үйл ажиллагааны санхүүжилт нэмэгдэх, үндэсний  соёлыг хадгалах,  хамгаалах, судлах, соёлын олон улсын хамтын ажиллагааг дэмжих, соёл урлагийн салбар дахь мэргэжлийн болон шинжлэх ухааны судалгааг нэвтрүүлэх, шинэ техник, технологи нэвтрүүлэх нөхцөл бүрдэнэ. Түүнчлэн иргэдэд үзүүлэх соёлын үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, орон нутгийн театр, чуулгын урын санг үндэстэн, ястны онцлогтой уялдуулан хөгжүүлэх, материаллаг баазыг бэхжүүлэхэд чухал нөлөө үзүүлнэ. Уран бүтээлийг бодитойгоор урт хугацаанд дэмжих, соёлын харилцаанд оролцогчдын хөдөлмөрийг зүй зохистой үнэлж, хөгжүүлэх нөхцөл бүрдэнэ гэж төсөл санаачлагчид үзжээ. 

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
МАЛ ТӨХӨӨРӨХ ГАЗАР, МАХ БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРҮҮДЭД ЗӨРЧЛИЙН ХЭРЭГ НЭЭЖЭЭ
2 өдөр    

С.АМАРСАЙХАН: НИЙТИЙН ТЭЭВРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫГ САЙЖРУУЛ
2 өдөр    

ДАШТ: С.БАТЦЭЦЭГ, Т.ТУЛГА НАР ОЛИМПЫН ЭРХТЭЙ БОЛЛОО
2 өдөр    

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН МАЛЧИД БОД МАЛАНД ЦАЦРУУЛАГЧ ЗҮҮХ АЯНЫГ ЭХЛҮҮЛЖЭЭ
2 өдөр    

СОНСГОЛОНГИЙН ХУУЧИН ГҮҮРИЙН ХӨДӨЛГӨӨНИЙГ НЭЭЛЭЭ
2 өдөр    

ЦЭЦ ҮНДСЭН ХУУЛЬ ЗӨРЧӨӨГҮЙ ГЭСЭН ШИЙДВЭР ГАРГАЛАА
2 өдөр    

ГОВЬД БУЛГИЙН УНДАРГЫГ СЭРГЭЭЖ БАЙНА
2 өдөр    

ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМЬ НАСАА АЛДСАН ТОХИОЛДЛЫН 18 ХУВИЙГ МОТОЦИКЛИЙН ОСОЛ ЭЗЭЛЖ БАЙНА
2 өдөр    

ЭЕРЭГ, ЭРТЭЧ, ЭРҮҮЛ МОНГОЛЫН ТӨЛӨӨ УРИАН ДОР ЗАЛУУС НЭГДЛЭЭ
2 өдөр    

ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА РАЖ ГАТ ЦОГЦОЛБОРТ ЦЭЦЭГ ӨРГӨЖ, ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
2 өдөр    

СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГ, ЭМНЭЛГИЙН ГАЗРААС ХЭСЭГЧЛЭН ИРГЭН, АЖ АХУЙН НЭГЖИД ШИЛЖҮҮЛЖЭЭ
2 өдөр    

НИЙСЛЭЛИЙН 169 ХОРООНД АЖИЛЛАХ “СОЁЛЫН ЭЛЧ” НАРЫГ БҮРТГЭЖ ЭХЭЛЛЭЭ
2 өдөр    

ШИНЭ УРГАЦЫН ЖИМС, ХҮНСНИЙ НОГООНД НЯН СУДЛАЛ, ЦАЦРАГЫН ТАНДАЛТ СУДАЛГАА ХИЙГДЭЖ БАЙНА
2 өдөр    

О.БАТНАСАН ГИШҮҮНИЙ “ДАРУУХАН” ХОМ
2 өдөр    

ОУХМ Б.ШООВДОР ДЭЛХИЙН АВАРГЫН ХОШОЙ ХҮРЭЛ МЕДАЛЬТАН БОЛЛОО
2 өдөр    

Л.БОЛД: ТӨРИЙН НУУЦ ЗАДЛАЯ
2 өдөр    

ДУУЧИН Б.АМАРХҮҮ ХАР ТАМХИ ХЭРЭГЛЭЖ БАЙГААД БАРИГДЖЭЭ
2 өдөр    

ЕРӨӨ СУМЫН ЗАСАГ ДАРГА М.ГАНБААТАРЫГ АЛБАДАН СААТУУЛЖЭЭ
2 өдөр    

НИЙСЛЭЛИЙН ТОХИЖИЛТ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ КОМПАНИУДЫН УР ЧАДВАРЫН ТЭМЦЭЭН БОЛНО
2 өдөр    

МАЛ АЖ АХУЙ ЭРХЛЭХИЙГ ХОРИГЛОСОН БҮСЭЭС 10 ӨРХИЙН НИЙТ 101 ТОЛГОЙ МАЛЫГ ГАРГАВ
2 өдөр    

‘’УС-АМИН-ЭРДЭНЭ’’ ГАР ЗУРГИЙН УРАЛДААНД ИДЭВХТЭЙ ОРОЛЦОНО УУ
2 өдөр    

УБТЗ ХӨДӨЛГӨӨНТ ЭМНЭЛЭГ АЯЛУУЛЖ ЭХЭЛЛЭЭ
2 өдөр    

Б.МАРАЛ: БАЛЕТАД ӨРСӨЛДӨХӨӨС ИЛҮҮ ӨӨРТЭЙГӨӨ ТЭМЦЭХ НЬ ЧУХАЛ
2 өдөр    

Р.БОЛОРМАА: ЧАНАРГҮЙ ЗАМ БАРЬДАГ КОМПАНИУДАД ЭРХ ОЛГОСОН ХҮМҮҮСТ ХАРИУЦЛАГА ТООЦЪЁ
2 өдөр    

ЕРӨНХИЙ САЙДЫН ЭРХ МЭДЛИЙГ ХУМЬСАН ҮНДСЭН ХУУЛИЙН ӨӨРЧЛӨЛТ
2 өдөр    

АНУ ХЯТАДЫН ТӨЛӨӨЛӨГЧИД ХУДАЛДААНЫ ДАЙНЫГ ЗОГСООХ ГАРЦ ЭРЭЛХИЙЛЖ ДАХИН УУЛЗЖЭЭ
2 өдөр    

Б.МӨНХБААТАР: АЖЛАА БҮРЭН ГҮЙЦЭТГЭЖ ЧАДАХГҮЙ БОЛ “ХАР ЖАГСААЛТ”-Д ОРУУЛЖ, ХАРИУЦЛАГА ТООЦОХ АРГА ХЭМЖЭЭ АВНА
2 өдөр    

ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДЛУУД
2 өдөр    

МАРГААШ ҮХЦ-ИЙН ДУНД СУУДЛЫН ХУРАЛДААН БОЛНО
3 өдөр    

"НАМУУН" ХҮҮХДИЙН САНГААС 14 АЙМАГ, ЗУРГААН ДҮҮРГИЙН ӨРХИЙН ЭМНЭЛЭГТ 20 МАШИН БЭЛЭГЛЭЛЭЭ
3 өдөр    

Ж.БАТЗАНДАН: ШИНЭ НАМ УИХ ТАРАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА
3 өдөр    

Б.ЖАРГАЛСАЙХАН: МАН-ЫН ГЕНСЕК ГЭЭД ШАЗРУУН БАЦААН ХЭН БИЛЭЭ? ТЭРЭНД ХЭЛЬЕ
3 өдөр    

УЛААН ШОРООН ДЭЭР БОСГОСОН УЛААНЦАВ ХОТ
3 өдөр    

ТАНИЛЦ: ТУСГАЙ ХАМГААЛАЛТАД ОРОХ ЕСӨН ГАЗАР
3 өдөр    

У.ХҮРЭЛСҮХИЙН ДӨВЧИГНӨЛ ХЭТЭРЧ ДУУРЬ, ДРАМЫН ТЕАТР, ТӨВ НОМЫН САНГИЙН БАРИЛГУУДЫГ НУРААНА ГЭВ
3 өдөр    

5 БУУДЛААС 7 БУУДАЛ ХҮРТЭЛХ АВТО ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙГ МАРГААШААС ЭХЛЭН 2 ХОНОГ ХААНА
3 өдөр    

ЭВХЭГДДЭГ ''SAMSUNG GALAXY'' 4856 АМ.ДОЛЛАРТ ХҮРЭВ
3 өдөр    

ТА ӨДӨРТ 10000 АЛХААРАЙ
3 өдөр    

“ЭРДЭНЭС-ТАВАНТОЛГОЙ” ХК ISO СТАНДАРТУУДЫН БАТАЛГААЖУУЛАЛТЫН ГЭРЧИЛГЭЭГЭЭ ГАРДАН АВЛАА
3 өдөр    

МОНГОЛЧУУДЫН АМЖИЛТ БУУРСААР...
3 өдөр    

ХУУЛЬ БУС АЛТ ОЛБОРЛОЛТЫГ ЗОГСООВ
3 өдөр    

УИХ-ЫГ ТАРААЖ, ЭЭЛЖИТ БУС СОНГУУЛЬ ЯВУУЛАХЫГ ДЭМЖИЖ 46 ГИШҮҮН ГАРЫН ҮСЭГ ЗУРЖЭЭ
3 өдөр    

“УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ЭРСДЭЛИЙН ДААТГАЛ” ОЛОН УЛСЫН ХУРАЛ БОЛЛОО
3 өдөр    

Д.ХАЯНХЯРВАА: УИХ ХУГАЦААНААСАА ӨМНӨ ТАРВАЛ ТӨРД ТОГТВОРГҮЙ БАЙДАЛ ҮҮСНЭ
3 өдөр    

МАНСУУРЧ БУЙ МОНГОЛЫН ИРЭЭДҮЙ
3 өдөр    

ОЮУТНЫ ЗЭЭЛИЙГ ЧӨЛӨӨЛЖ, КОЛЛЕЖИЙГ ТӨЛБӨРГҮЙ БОЛГОХ УУ
4 өдөр    

Д.ГАНХУЯГ: ЗӨВ ХООЛЛОЛТ ХҮНИЙГ ДОТРООС НЬ ЭРҮҮЛЖҮҮЛНЭ
4 өдөр    

АРД НИЙТИЙН САНАЛ АСУУЛГА: МАН-ЫН ТУЛГАЛТ УУ, АРД ТҮМНИЙ СОНГОЛТ УУ
4 өдөр    

ЭЭЛЖИТ БУС СОНГУУЛИЙН СУРАГ
4 өдөр    

ХЭРЭГ ХУУЧИРДАГГҮЙН УЧИР БУЮУ НЭХЭН ТООЛОХ ХУГАЦАА
4 өдөр    


Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.