Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2019 оны 08-р сарын 17
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

ТАНИЛЦ: ДОПИНГИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ ХАРИУГАА АВСАН ГЭЖ МЭДЭГДСЭН 14 БӨХ

НИЙТЛЭСЭН: 2019-08-12 12:38:03
Чөлөөт цаг > Сонин хачин | Сэтгэгдэл: 0

Допингийн эсрэг үндэсний төвөөс энэ жилийн Үндэсний их баяр наадмаар бөхчүүдээс авсан допингийн шинжилгээний хариу гарсан гэдгийг өнгөрсөн баасан гарагт мэдээлсэн. Тус шинжилгээний хариуг Наадмыг зохион байгуулах хороо олон нийтэд зарлах журамтай аж. Гэвч өнөөдрийг хүртэл зарлаагүй байна. 

Допингийн эсрэг үндэсний төвөөс шинжилгээний хариу гарсныг мэдэгдсэний дараа хоёр бөхөөс допинг илэрсэн гэх мэдээлэл цацагдаад буй. Үүнтэй холбоотойгоор бөхчүүд мэдэгдэл хийж эхэллээ.

Бөхчүүдийн мэдэгдэж буйгаар Наадмыг зохион байгуулах хороо бөхчүүдийн шинжилгээний хариуг  тус бүрт нь хэлсэн байна.

Допингийн шинжилгээг Үндэсний их баяр наадмын шөвгийн 16-д үлдсэн бөхөөс авдаг. Одоогоор дээрх 16 бөхөөс 8 нь мэдэгдэл хийлээ.

"Допинг илрээгүй гэсэн шинжилгээний хариу ирсэн" хэмээн мэдэгдэл хийсэн бөхчүүдийг хүргэж байна.

1.Монгол Улсын Арслан Ц.Содномдорж: 8 дугаар сарын 9-нд Наадмыг зохион байгуулах хорооноос над руу ярьсан. "Таны шинжилгээний хариу ирлээ, таны биеэс хориотой эмийн бодис илэрсэнгүй" гэдгийг хэлсэн. Шинжилгээний хариуг ил болгож, допинг илэрсэн хоёр бөхийг зарлахыг Наадмыг зохион байгуулах комисс болон Шадар сайдаас хүсэж байна.

 

2. Монгол Улсын арслан П.Бүрэнтөгс: Энэ жилийн допингийн шинжилгээний хариу ирсэн байна лээ. Над руу 8 дугаар сарын 09-нд Баяр наадмын комиссоос ярьж, танаас хориотой эмийн бодис илрээгүй гэж мэдэгдсэн. Тиймээс Баяр наадмын комиссоос шинжилгээний хариуг ил болгохыг хүсэж байна.

 

3. Монгол Улсын аварга Н.Батсуурь: Миний допингийн шинжилгээний хариу исэн. Баяр наадмын комиссоос 8 дугаар сарын 9-нд миний биеэс хориотой эмийн бодис илрээгүйг хэлсэн. 

 

4. Монгол Улсын начин А.Давааням: 2019 оны 8 дугаар сарын 9-нд Баяр наадмыг зохион байгуулах хорооноос миний биед ямар нэгэн хориотой эмийн бэлдмэл илрээгүй болохыг албан ёсоор мэдэгдсэн.

 

5. Монгол Улсын харцага Б.Бат-Өлзий: Баяр наадмын комиссоос миний шинжилгээнээс хориотой бодис илрээгүй гэж мэдэгдлээ.

 

6. Монгол Улсын начин Б.Цэдэнсодном: Жил бүр улсын наадамд 5 болон түүнээс дээш давсан бөхчүүдээс допингийн шинжилгээ авдаг. Энэ жилийн шинжилгээний хариу ирсэн байна. 8 дугаар сарын 9-нд Наадмын комиссоос над руу залгаж, "Таны шинжилгээний хариунаас хориотой жмийн бодис илрээгүй" гэж мэдэгдсэн. Тиймээс Наадмын комисс шинжилгээний хариуг олон нийтэд зарлахыг хүсэж байна.

 

7. Монгол Улсын аварга С.Мөнхбат: Ардын хувьсгалын 98 жилийн ойн барилдаанд шөвгөрсөн бөхчүүдийн допингийн шинжилгээний хариу ирсэн байна. Миний биед допингийн ямар нэгэн бодис илрээгүй нь тогтоогдсон гэж над руу ярьсан.

 

8. Монгол Улсын харцага Д.Анар: Миний допингийн шинжилгээний хариу гарсан. Надаас допингийн ямар нэгэн химийн бодис гараагүй гэж мэдэгдсэн.

 

9. Монгол Улсын начин Э.Энхбат: Наадмаас хойш хөдөө явж байгаад өнөөдөр утсаа асаатал Наадмыг зохион байгуулах комиссоос над руу допингийн шинжилгээний хариуг мэдэгдэх гэж залгасан байна. Надаас хориотой бодис илрээгүй байна.

 

10. Монгол Улсын начин Б.Орхонбаяр: Дөнгөж сая над руу Допингийн эсрэг үндэсний төвөөс миний биеэс допингийн төрлийн ямар ч бодис илрээгүйг мэдэгдлээ. Би өнөөдөр Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумандаа цолныхоо мялаалга бэсрэг наадам хийж байна.

 

11. Монгол Улсын аварга Ч.Санжаадамба: Энэ сарын 09-ний өглөө Баяр наадмын комиссоос над руу ярьсан. "Таны шинжилгээний хариу ирлээ. Допингийн төрөлд ордог эм бэлдмэл илэрсэнгүй" гэж мэдэгдсэн.

 

12. Монгол Улсын начин Н.Баярбаатар: Баяр наадмыг зохион байгуулах комиссоос төрийн наадамд шөвгөрсөн 16 бөхийн нэг болох миний биеэс допингийн төрлийн ямар нэгэн бодис илрээгүй болохыг надад албан ёсоор мэдэгдсэн.

 

13. Мөн Монгол Улсын гарьд Б.Гончигдамба өөрийн биеэр албан ёсоор мэдээлэл хийгээгүй ч "Энэ сарын 9-нд Наадмыг зохион байгуулах комиссоос утсаар ярьж ямар нэгэн бодис илрээгүй" гэдгийг хэлсэн гэх мэдээлэл цахим хуудаснаа нийтлэгдсэн байна. 

 

14. Монгол Улсын Өсөх идэр начин Д.Цэрэнтогтох: Надаас допингийн төрлийн ямар нэгэн эм бэлдмэл илрээгүй.

Улмаар шөвгөрсөн 16 бөхөөс Улсын аварга Э.Оюунболд, Улсын начин Ж.Ням-Эрдэнэ нар ямар нэгэн мэдээлэл хийлгүй үлдээд байна.

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
ЦЭЦЭРЛЭГИЙН ЦАХИМ БҮРТГЭЛ ИРЭХ ПҮРЭВ ГАРИГТ ДУУСНА
8 цаг    

ИРЭХ ДОЛОО ХОНОГТ ЦАХИЛГААНЫ ХЯЗГААРЛАЛТ ХИЙГДЭХ ГАЗРУУД
8 цаг    

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ ЗАДГАЙ ТЕАТРТАЙ БОЛЖЭЭ
9 цаг    

ХУУЛЬ БУСААР АЛТ ОЛБОРЛОСОН ГЭХ ХЯТАД ИРГЭДИЙГ ХОЛБОГДОХ БАЙГУУЛЛАГАД НЬ ШИЛЖҮҮЛЖЭЭ
10 цаг    

МАРГААШ НӨАТ-ЫН СУГАЛААНЫ 60 САЯЫН АЗТАНЫ ТОХИРОЛ ЯВАГДАНА
10 цаг    

СУРАГЧИЙН ДҮРЭМТ ХУВЦАС, БИЧИГ ХЭРГИЙН ӨРГӨТГӨСӨН ХУДАЛДААГ 33 БАЙРШИЛД ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА
10 цаг    

КАЗАХ КУРЕС БӨХИЙН АЗИЙН ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН БОЛЖ БАЙНА
10 цаг    

ӨДӨРТӨӨ ИХЭНХ НУТГААР ДУЛААРНА
10 цаг    

Ж.БАТЗАНДАНД ӨГӨХ ЗӨВЛӨГӨӨ
23 цаг    

АГААРЫН ЧАНАРЫГ САЙЖРУУЛАХ БҮС, МӨРДӨХ ЖУРМЫГ ШИНЭЧЛЭН БАТАЛЛАА
1 өдөр    

ХОНГКОНГИЙН ЦАГДААГИЙНХАНД ХҮЧ ХЭРЭГЛЭХГҮЙ БАЙХЫГ УРИАЛАВ
1 өдөр    

СУРАГЧИЙН ДҮРЭМТ ХУВЦАС, БИЧИГ ХЭРГИЙН ӨРГӨТГӨСӨН ХУДАЛДААГ 33 БАЙРШИЛД ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА
1 өдөр    

ЭРДЭМТЭД ХҮНИЙ ЭД ЭСИЙГ АМЬТАН ДЭЭР УРГУУЛЖ БАЙНА
1 өдөр    

ИСПАНИ ДҮРВЭГЧДИЙГ ХҮЛЭЭЖ АВАХААР БОЛЖЭЭ
1 өдөр    

СОЁЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙГ ӨРГӨН БАРИЛАА
1 өдөр    

ИРЭХ ДОЛОО ХОНОГТ УИХ-ЫН ЧУУЛГАН ХУРАЛДАНА
1 өдөр    

“НОМИН ALL MART“ ДЭЛГҮҮР ХӨГЦ ҮҮССЭН ЙОГУРТ ХУДАЛДАЖ БАЙЖЭЭ
1 өдөр    

ИХЭНХ НУТГААР ДУЛААРНА
1 өдөр    

"СОЛОНГОСЫН 7 ХОНОГ" АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
1 өдөр    

ДЭЛХИЙН СПОРТЫН НААДМААС ХОЁР АЛТАН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
1 өдөр    

ҮЕР, УСНЫ АЮУЛААС СЭРЭМЖЛЭЭРЭЙ
1 өдөр    

МӨНХ ЦЭВДЭГТ НУУГДСАН ЭРДЭНЭС
1 өдөр    

МӨНГӨ УГААХ БОЛОН ТЕРРОРИЗМЫГ САНХҮҮЖҮҮЛЭХТЭЙ ТЭМЦЭХ ЗӨВЛӨМЖ ГАРГАХААР ШИЙДВЭРЛЭВ
1 өдөр    

ШАЛГАН НЭВТРҮҮЛЭХ ТОВЧООДОД 24 ЦАГААР ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭН АЖИЛЛАЖ БАЙНА
1 өдөр    

ҮНДЭСНИЙ ТОМООХОН АЖ АХУЙН НЭГЖҮҮД “БАЙГУУЛЛАГЫН ЦЭЦЭРЛЭГ” САНААЧИЛГАД НЭГДЭН АЖИЛЛАХААР БОЛЛОО
1 өдөр    

БАЯН-ӨЛГИЙ АЙМАГТ ШУВУУНЫ БӨӨГНӨРӨЛ ҮҮСЧ, НИСЛЭГ ХОЙШИЛЖЭЭ
1 өдөр    

ГАЗАР ЧӨЛӨӨЛӨХ АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
1 өдөр    

ГАЗРЫН ЗӨРЧИЛ АРИЛГАХ АЖЛЫН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР МЭДЭЭЛЛЭЭ
1 өдөр    

МАН-ЫН БҮЛЭГ ЗӨВШИЛЦСӨНГҮЙ
1 өдөр    

70 НАСТАЙ ТАМИРЧИН 1000 КМ-ИЙГ МОРИОР ТУУЛЖ, АВАРГА БОЛЖЭЭ
1 өдөр    

ЭНЭ ОНЫ ТӨСВӨӨР ХИЙГДЭХ ЁСТОЙ СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН ГАЗАР ШИЙДЭГДЭЭГҮЙ БАЙНА
1 өдөр    

Б.ХУРЦ НАРЫГ ЯЛЛАХ УУ, ЦАГААТГАХ УУ?
1 өдөр    

ШУВУУТАЙ МӨРГӨЛДСӨН 226 ЗОРЧИГЧТОЙ ОНГОЦЫГ АМЖИЛТТАЙ БУУЛГАЖЭЭ
1 өдөр    

С.БАЯР: ҮНДСЭН ХУУЛИЙН ГУРАВДУГААР БҮЛЭГТ Л "НО" БАЙГАА. БУСАД БҮЛЭГТ НЬ ӨӨРЧЛӨЛТ ХИЙХ ШААРДЛАГАГҮЙ
1 өдөр    

ШАЛГАН НЭВТРҮҮЛЭХ ТОВЧООДОД 24 ЦАГААР ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭН АЖИЛЛАЖ БАЙНА
1 өдөр    

АВТО ОСЛЫН УЛМААС ХОЁР НАСТАЙ ХҮҮХДҮҮД НАС БАРЖЭЭ
1 өдөр    

“ҮНДЭСНИЙ ЦОМ”-Д ОРХОН АЙМГИЙН БАГ ТҮРҮҮЛЛЭЭ
1 өдөр    

КАЗАХ КУРЕС БӨХИЙН АЗИЙН АШТ-ИЙ АЗТАЙ ҮЗЭГЧИЙГ АВТОМАШИНААР ШАГНАНА
1 өдөр    

ШИНЭ ХИЧЭЭЛИЙН ЖИЛД 20.000 ГАРУЙ ХҮҮХЭД ЦЭЦЭРЛЭГТ ХАМРАГДАЖ ЧАДАХГҮЙ
1 өдөр    

М.ЭНХСАЙХАН: ОВООЛСОН ШОРОО БОЛОН ШИНЭ ТЗ-ЫН ГЭХ ЗУРГУУДАА НЭГ ЭРГЭЭД ХАРААРАЙ
1 өдөр    

Ц.ГАРАМЖАВ: ГИШҮҮДИЙН ТОО, ПАРЛАМЕНТЫН ХУГАЦААТАЙ ХОЛБООТОЙ САНАЛЫГ БУЦААЖ ТАТАХ НЬ ЗӨВ
1 өдөр    

БОЛОВСРОЛ, СУРГАЛТЫН 485 БАЙГУУЛЛАГАД УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХЯНАЛТ ШАЛГАЛТЫГ ХИЙЖ БАЙНА
1 өдөр    

ЭРЭЛЧ НОХОЙГ АШИГЛАН ЭРЭН ХАЙХ, АВРАХ АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛАХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО
1 өдөр    

УРГАМАЛ, ОЙН ДАГАЛТ БАЯЛАГ АШИГЛАХДАА ХУУЛЬ ЗӨРЧИХГҮЙ БАЙХЫГ АНХААРУУЛЖ БАЙНА
1 өдөр    

Ч.ХАТАНБААТАР: БИД ЦИРКИЙГ БОСГОСОН ХҮМҮҮСТ ӨРТЭЙ. МӨН ТҮЛХСЭН ХҮМҮҮС Ч ЯЛТАЙ
1 өдөр    

ЖДҮХС-ГААС ЗЭЭЛ ХҮСЭГЧДИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛЛАА
1 өдөр    

ӨЛТИЙН ХӨНДИЙГ ӨРӨМДСӨН АЛТНЫ КОМПАНИУД ОРХОН ГОЛЫГ ОНИЛЖ БАЙНА-2
1 өдөр    

ИРЭХ ОНД 10 МЯНГАН АЙЛЫН ГЭРИЙГ ШИНЭ ТЕХНОЛОГИОР ДУЛААЛНА
1 өдөр    

ӨДӨРТӨӨ 18-20 ГРАДУС ДУЛААН БАЙНА
1 өдөр    

НЭГ ӨРХИЙН САРЫН ДУНДАЖ ОРЛОГО ЗАРЛАГААСАА БАГА ҮЗҮҮЛЭЛТ ГАРЛАА
2 өдөр    


Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.