Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2024 оны 04-р сарын 25
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

УЛААНБААТАРЧУУД УСАНД БҮСЛЭГДЛЭЭ

НИЙТЛЭСЭН: 2019-08-07 11:59:26
Нийгэм > Нийслэл | Сэтгэгдэл: 0

“Усанд автсан замын хаагуур нь гарах билээ.

Усан дундуур явахаар замын хажуугаар явж байгаа хүмүүс рүү ус цацчих юм. Эвдэрч хэмхэрсэн замаар явахад машины эд анги эвдрээд байх юм.

Бид татвар төлдөг. Үүнийхээ хэрээр эвдрэлгүй, ус бороонд элэгдэхээргүй аюул багатай замаар зорчих эрхтэй. Нийслэлд шинэ замын бүтээн байгуулалт хийлээ л гэдэг. Үнэндээ хуучин замаасаа ялгагдах зүйл алга.

Хийж бүтээж байгаа нь сайн ч чанар, стандарт гэдэг нь утгаараа алдагдаж байна” хэмээн жолооч нарын олонх нь ярьж байна. Ялихгүй борооноор ус тогтож машин байтугай хүн явах нөхцөлгүй болдог хэд хэдэн зам нийслэлд бий. Үүний нэг бол Нарны гүүрийн ойролцоох автозам юм. Тус зам нь жилийн жилд усанд автана.

Ихээхэн хэмжээний үер буувал машины дугуй давсан ус тогтдог. Наагуур, цаагуур нь гарах гарцгүй болсон олон хүн холхиж харагдана. Барс зах, Нарны гүүр орчмоор явган хүн явахад туйлын бэрх нөхцөл байдал үүсдэг гэдгийг захын хүн мэднэ.

Нарны гүүр орчмоор зорчих хүмүүс ус туучин, зарим нь алсуур тойрч ус багатай газраар харайн гарч харагдана. Үнэндээ тэд хамаг муу үгээ барна. Бухимдахгүй байхын ч аргагүй. Адаглаад ус зайлуулах хоолойг нь цэвэрлэчихээгүй байгаа юм чинь. Ус зайлуулах хоолой нь тагларсны улмаас борооны ус оргилон гарч байв.

Баянгол дүүргийн III хорооны иргэн Д “Би энд 11 жил амьдарч байна. Байнга усанд автдаг. Ямар ч арга хэмжээ авч байгаа зүйл харагддаггүй. Ер нь жоохон бороо ормогц ганц зам гэлтгүй хүүхдийн тоглоомын талбай болон байрны урд хэсэг нэлэнхийдээ усанд автдаг. Өчигдөр өглөө гэхэд л маш богино хугацаанд ширүүхэн аадар орсон. Тэр үеэр Нарны гүүрийн доод талын автозам, Барс захын урд хэсэг усанд автсан байна лээ” гэв.

Энэ мэтчилэн орчин тойрон минь усанд автсаар байх уу гэх асуулт тавих хүн цөөнгүй байна. Нийслэлд ийм дүр төрх олонтоо ажиглагдаж байгаа юм. Тухайлбал, Баянгол дүүрэг 40 дүгээр сургуулийн хойд талын автозам усанд автаж, тогтоол ус бий болжээ.

Автомашинууд туучин гарах ба замын хашлага давсан ус ойролцоох, аж ахуйн нэгж, сургууль, орон сууцны подвал руу орох вий гэх айдаст автуулсныг нуух аргагүй. Байгалийн гамшиг хэлж ирэх биш дээ.

Харин бид аливаа гамшигт үргэлж бэлэн байдалд байж аюулгүй байдлаа бүрэн дүүрэн хангаж байх ёстой. Гэтэл бодит байдал дээр тийм зүйл алга. Автозам усанд автаж эвдэрч хэмхэрсэн гэх тохиолдол үүгээр ч зогсохгүй. Замын эвдрэл, осол аваарын талаар Тээврийн цагдаагийн албанаас өчигдөр мэдээлэхдээ “Наймдугаар сарын 4, 5-ны өдөр орсон ширүүн борооны улмаас Баянгол дүүрэг XXV эмийн сангаас III, IV хороолол руу өгсөх зам усанд автаж, зарим хэсэгт ховхорсон байгааг иргэд сошиалаар мэдээлж байсан. Тус хэсэгт хурсан усыг Геодези усны барилга байгууламжийн газар, Ус сувгийн удирдах газар ажилчид соруулан зорчих хэсгийг хэвийн болгосон.

Мөн Баянзүрхийн товчооноос Налайх хүртэлх замын далан сэтэрч автомашин зорчих нөхцөлгүй болсон тул наймдугаар сарын 5-ны 20:00 цагт хааж засварлан өчигдөр өглөө зорчих хэсгийг нээсэн.

Тээврийн цагдаагийн алба, Улаанбаатар зам засвар арчлалтын газар, Нийслэлийн авто зам хөгжлийн газартай хамтран Баянзүрх дүүрэг Дарь-Эхийн зам, Хан-Уул дүүрэг Хүннү Моллын зам, Чингэлтэй дүүргийн XV хороо усан сангийн урд замын далан хөвөө эвдэрснийг засаж зорчих хэсгийг нээж ажилласан.

Ийн их хэмжээний бороо орж замын зорчих хэсэг эвдэрч аюултай нөхцөл байдал үүссэн үед орон нутгийн замд хурд хэтрүүлснээс болж зургаан хүний амь нас хохирсон. Цаашид усархаг бороо үргэлжлэн орох төлөвтэй байгаа тул жолооч нар хурдаа тохируулж явах шаардлагатай” гэдгийг мэргэжилтнүүд хэлж байгаа юм.

Ямартай ч тасралтгүй орох борооны улмаас автозам энэ мэтчилэн эвдэрч, ховхорч, усаар дүүрч жолооч нар болон иргэдийг сорьж байна.

Нийслэл хотын зам талбай борооны усанд элэгдэж, эвдэрч хэмхэрсэн тохиолдол анх удаа гарч байгаа юм биш. Өмнө нь байсан л асуудал. Харин бид нийслэлээ хэрхэн усанд автуулахгүй байх тал дээр шинэлэг шийдлийг хийх хэрэгтэй юм болов уу.

ХҮЧТЭЙ ААДАР БОРООНЫ УЛМААС ГЭР, ХАШАА НУРЖ ОРОН СУУЦНЫ ПОДВАЛ УСАНД АВТСАН БАЙНА

Бороо үргэлжлэн орж буй энэ үед нийслэлийн иргэд сэтгэл зовохгүй байхын аргагүй.

Учир нь ус зайлуулах шугам, хоолой нийслэлд дутмаг байгаагаас нөхцөл байдал хүндэрч байгаа. Зам талбай усанд автаж эвдэрхийн зэрэгцээ айл өрх, гудамж талбай усанд автах тохиолдол нийслэлийн Онцгой байдлын газарт цөөнгүй бүртгэгджээ.

Тухайлбал, Нийслэлийн Хан-Уул дүүргийн XII, XIII, XIV хорооны нутаг дэвсгэрт үер бууж 12 байшин, 15 гэр, хоёр автомашин усанд автаж, 17 том хүн, 14 хүүхэд үерийн усанд боогдсон тухай дуудлагаар Нийслэлийн Аврах анги 105, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн нийт 52 алба хаагч таван цагийн турш ажиллаж, иргэдийг аюулгүй газар нүүлгэн шилжүүлсэн байна.

Тодруулбал, Хан-Уул дүүргийн XII хороо буюу Өлзийт хороолол орчимд гурван гэр, нэг байшин нурж, авто машин болон үхрийн ферм үерт урссан байна.

Мөн Баянзүрх дүүргийн XI хорооны нутаг дэвсгэрт 40 гаруй байшин, 30 гэр усанд автаж, 12 том хүн, нэг хүүхэд үерийн усанд боогдсон байжээ.

Дээрх дуудлага мэдээллийн дагуу нийслэлийн Онцгой байдлын газар, Автозам хөгжлийн газар, Геодези усны барилга байгууламжийн газар, Хот тохижилтын газар, Ус сувгийн удирдах газар зэрэг бусад холбогдох мэргэжлийн байгууллагууд шуурхай ажиллаж арга хэмжээ авчээ.

Цаашлаад нийслэлийн зам талбай усанд автан эвдэрч, зарим иргэн үерийн усанд боогдохын зэрэгцээ байшингийн орц, хонгилд ус нэвтэрч, суваг шуудуу, хонхор газар ус тогтох нөхцөл байдал үүсээд байна. Энэ бол зөвхөн нийслэлд болсон гамшгийн мэдээлэл.

Харин хөдөө орон нутагт нөхцөл байдал ялгаагүй байгаа аж. Тухайлбал, Өвөрхангай аймгийн Хархорин сумын Вангийн-Овоо уулнаас үер бууж, гурван зорчигчтой явж байсан автомашин үерийн усанд суусан гэх дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын алба хаагчид газар дээр нь очиж машинд байсан 35 настай эмэгтэй, арав болон дөрвөн насны хоёр хүүхдийн амь насыг авран хамгаалжээ.

Энэ мэтчилэн үер, ус ихээр бууж байгаа газарт хүн амьдрах нөхцөл алга. Үнэндээ бидний амьдарч буй орчин хэзээ мөдгүй байгалийн гамшигт өртөж мэдэхээр. Иймд бид өөрсдөө гамшгаас урьдчилан сэргийлж, цаг агаарын мэдээллийг цаг алдалгүй сонсож ямагт сонор сэрэмжтэй байх хэрэгтэй болж байгаа юм. Бид тэнгэр хангай минь ивээлдээ багтаана гэж сүсэглэн суух цаг ард хоцорчээ.

Учир нь байгалийн гамшиг хэзээ ч, хаана ч, хэнийг хохироохыг хэлж мэдэхгүй. Нийслэлд ус зайлуулах хоолойн байгууламж дутмаг байхын зэрэгцээ зөвшөөрөлгүй барилга үерийн далан шуудууг таглаж барьснаас автозам, далан шуудууг сэтэрч эвдрэхэд хүргэсэн байдалтай байгаа юм.

И-МАРТ, ХҮННҮ МОЛЛ, НАРНЫ ГҮҮР ОРЧИМ УСАНД АВТЖЭЭ

Тухайлбал, Наймдугаар сарын 5,6-ны өдөр орсон борооны улмаас Баянзүрх дүүргийн И-Март худалдааны төвийн зүүн талын автозам, Баян монгол хороолол, Дарь-Эхийн дунд буудал, Хүннү молл, АПУ ХХК, Гэгээнтэн цогцолборын уулзвар, VII буудал, XXV эмийн сан, Нарны гүүр, Вокзал, Богд ар хороолол орчимд их хэмжээний ус тогтож автомашин болон явган зорчигч явахад хүндрэлтэй болсон байгаа юм.

Нийслэлийнхэн замын нөхөөсийг л сурамгай хийж байна. Үнэндээ замын стандарт чанар гэж зүйл хаана ч алга. Цаашид бороо орсоор байвал ард, урд хормой, тохой, энгэрийг нь нөхсөн дээл шиг ноорхой замуудтай элбэгших нь.

Гэтэл жилийн жилд яригддаг үер усны далан, ус зайлуулах хоолойн асуудал өдий болтол шийдэгдээгүй. Эцэстээ хүн гишгэх газаргүй болох нь байна. Нийслэлийн автозамын ердөө 20 хувь нь борооны ус зайлуулах шугамтай аж.

Харин үлдсэн 80 гаруй хувьд нь ус зайлуулах шугам хоолой хийгээгүйгээс бороо ороход автозам усанд автах шалтгаан болж байна. Тодруулбал, нийслэлийн хэмжээнд 800 гаруй автозам байгаагийн 180 гаруй нь борооны ус зайлуулах шугам хоолойтой. Иймд зам дээр тогтсон бороо усыг Геодези усны барилга байгууламжийн ажилтнууд соруулахаас өөр алга.

Тиймээс шинээр баригдаж буй барилга байгууламж нэн түрүүнд ус зайлуулах шугам хоолойг олноор байгуулах хэрэгтэй байгааг үргэлжлэн орж буй бороо сануулж буй мэт. Манай улсад зам, барилга байгууламж барихдаа ус зайлуулах хоолойг төлөвлөөгүйгээс өнөөдөр ийм байдалд хүрсэн гэхэд хилсдэхгүй.

Нэгэнт шугам хоолойг нь шийдээгүй замд ус зайлуулах хоолой нэмж барих боломжгүй байдаг бол цаашид шинэ зам барихдаа өмнөх алдаагаа давтахгүй байх нь чухал байна.

Зам болон , худгийн засвар өргөтгөлийн ажилд зарцуулах төсөв хөрөнгө өнгөрөгч жилүүдэд маш бага байжээ. Харин энэ жилээс замын ус зайлуулах хоолой ,шугам худгийн шинэчлэлд гурван тэрбум төгрөг төсөвлөсөн байгаа аж.

Үнэндээ байгалийн сорилтыг бид даван туулахад хүчин мөхөсдөв үү. Бүтээн байгуулалт нүглийн нүдийг гурилаар хуурав уу гэж бодогдохоор.

Ийн нийслэл хот болон орон нутагт үүсээд буй нөхцөл байдлын талаар нийслэлийн Онцгой байдлын газрын гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Б.Чинбат “Нийслэлийн нутаг дэвсгэрт орсон борооны улмаас үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан шуурхай арга хэмжээ зохион байгуулах ажлын хэсгийг өчигдөр байгууллаа.

Онцгой комиссын дарга С.Амарсайхан гамшгаас урьдчилан сэргийлэх, үүнтэй тэмцэх, онцгой комиссоос өгсөн үүрэг даалгаврыг цаг алдалгүй хэрэгжүүлэн, биелэлт, хэрэгжилтийн талаар тухай бүрт нь холбогдох албан тушаалтнуудад танилцуулж ажиллахыг Онцгой комиссын гишүүдэд үүрэг болгосон.

Цаашид нийт нутгаар усархаг аадар бороо үргэлжлэн орох төлөвтэй байгаа тул иргэд аж, ахуй нэгж үерт автахаас урьдчилан сэргийлж холбогдох байгууллагаас гаргаж буй сэрэмжлүүлэг мэдээг цаг алдалгүй хүлээн авч байх хэрэгтэй” гэсэн юм.

Ямартай ч хоёр хоног орсон борооны улмаас 14 байршил усанд автжээ. Үүнийг Геодези усны барилга байгууламжийн газар, Ус сувгийн удирдах газрын 30 ажилтан, таван техник хэрэгсэлтэй 135 удаагийн ресс хийж 2094 тонн усыг соруулан, авто замын зорчих хэсгийг хэвийн байдалд оруулсан байна.

Нийт дуудлагын 73.3 хувь нь иргэдийн хашаа гэрт ус орсон, 24.9 хувь нь орц болон газар доорх зоорийн давхар усанд автсан, 1.8 хувь нь нийтийн эзэмшлийн гудамж талбай болон авто зам усанд автсан гэх дуудлага байна.

Усархаг бороо үргэлжлэн наймдугаар сарын 9- ний өдрийг хүртэл орох тул нийт иргэд аюулгүй байдлаа сайтар хангаж далан, шуудуу зэргийг ухаж сонор сэрэмжтэй байхыг холбогдох байгууллагаас анхааруулж байгаа юм. Ийн үргэлжлэн орсон бороо Улаанбаатарчуудыг усанд бүслэгдэхэд хүргэлээ.

 
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Парламент ирэх долоо хоногт ямар асуудал хэлэлцэх вэ?
1 жил    

C.Чинзориг: 2024 оноос “Шүд” төсөл хэрэгжүүлнэ
1 жил    

ЗАВХАН: О.Төгөлдөр: Ганц хормын уур бухимдлаа "уучлаарай" гэдэг үгээр сольё
1 жил    

ӨМНӨГОВЬ: Энэ онд эцэг, эхчүүдэд чиглэсэн нөлөөллийн ажлуудыг түлхүү хийнэ
1 жил    

ӨМНӨГОВЬ: Аймгийн хэмжээнд мал төллөлт 3.09 хувьтай байна
1 жил    

Их Британийн хаан III Чарльзын Францад хийх айлчлал хойшилжээ
1 жил    

У.Хүрэлсүх: Уул уурхайн зориулалтаар газрын доорх ус ашиглахыг хязгаарлах шаардлагатай
1 жил    

ХҮҮХДҮҮДЭЭС харамласан 4 ТЭРБУМААР Ч.ХҮРЭЛБААТАР сайдын яаманд ЗАСВАР ХИЙЖ БАЙНА
1 жил    

АНУ, Канад орогнол хүсэгч иргэдийн асуудлаарх гэрээ байгуулав
1 жил    

БНХАУ гадаадын компаниудад шахалт үзүүлэхээ зогсоохыг АНУ-д уриалжээ
1 жил    

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх 17 дугаар бага хурлыг зохион байгуулах бэлтгэлийг хангаж байгааг онцолжээ
1 жил    

УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг: Улс төрийн намууд нь Монгол Улсын засаглалын хямралын гол шалтгаан болжээ
1 жил    

УИХ-ын даргад 3 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг хүргүүлжээ
1 жил    

Дэлхий даяар 4 хүн тутмын 1 нь баталгаатай ундны усаар хангагдаж чадахгүй байна
1 жил    

"Уул уурхай хөрс, усыг хамгийн их бохирдуулж байна"
1 жил    

Ж.ЧИНБҮРЭН: ЭРТ ИЛРҮҮЛЭГ ХЭЧНЭЭН ХҮНИЙГ ҮХЛЭЭС АВАРЧ ЧАДАВ ГЭДЭГ ЧУХАЛ
1 жил    

ДАРХАН-УУЛ: Соёлын биет бус өвийг өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх сургалт эхэллээ
1 жил    

13-ын А” маягтыг цахим болгохоор ярилцаж байна гэв
1 жил    

ДОРНОД: Дашбалбар, Баян-Уул сумдад нойтон цас их орсноос гамшгийн түвшинд хүрчээ
1 жил    

ОХУ “Сибирийн хүч-2” хоолойгоор Хятад руу хий нийлүүлэх гэрээг энэ онд багтаан байгуулна гэж найдаж байна
1 жил    

“Мөсөн өргөө”-нөөс мөрөөдөл биелэв
1 жил    

Орхон аймагт спортын сургалтын төлбөр сард дунджаар 50 мянган төгрөг байдаг
1 жил    

Алтны үнэ өсжээ
1 жил    

Д.Ганбат: Төрд НУУЦ АМРАГУУД том албан тушаал хашиж байгаа. Эдгээр хүмүүсийг яах юм
1 жил    

Голын сав газрын татмыг нарийвчлан судалжээ
1 жил    

Английн банк бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр өсгөжээ
1 жил    

“3D” принтерээр “хэвлэсэн” анхны пуужин тойрог замд орж чадаагүй байна
1 жил    

БНСУ-ын Ерөнхийлөгч Япон, АНУ-тай аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээ амлалаа
1 жил    

"Хүнсний хувьсгал"-ын хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөв
1 жил    

Эзэнгүй муур, нохойг тоолно
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ямар ч холбоогүй. Прокурорын дүгнэлттэй санал нийлэхгүй учраас гомдол гаргаж байгаа
1 жил    

Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ үе, шинэ мянганы залуучуудын гүүр нь байх болно
1 жил    

Цар тахлаас болж дүүжин тээвэр нь орж ирээгүй агаарын тээврийг ирэх онд ашиглалтад оруулна гэв
1 жил    

“НҮҮРСНИЙ ХУЛГАЙ“-д холбогдсон Ш.Раднаасэд охиноо БЗС-гийн 165.8 мянган долларын зээлээр АНУ-д сургажээ
1 жил    

УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргаар Ц.Мөнх-Оргилыг сонголоо
1 жил    

Д.Сарангэрэлийг Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүнд оруулав
1 жил    

ХНХ-ын сайд Т.Аюурсайханыг чөлөөлсөн захирамжийг УИХ-д танилцуулж, чөлөөллөө
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ЯМАРЧ ХОЛБООГҮЙ
1 жил    

Хашаандаа мод, бут, сөөг таривал урамшуулна
1 жил    

“Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулганаас гарсан зөвлөмж
1 жил    

Явган хүний 25 мянган ам метр замыг засаж шинэчилнэ
1 жил    

Нөөцийн махыг 431 дэлгүүрт борлуулж байна
1 жил    

“IAAF” трансжендер эмэгтэйчүүдийг олон улсын тэмцээнд оролцохыг хориглоно
1 жил    

“СТЕППЕ АРЕНА”-г бүтээлцсэн канад архитекторуудыг шагнав
1 жил    

БНАСАУ "цацраг идэвхт цунами" үүсгэх чадалтай зэвсэг туршсанаа мэдэгджээ
1 жил    

“Эрдэнэс Тавантолгой” биржээр анх удаа эрчим хүчний нүүрс арилжив
1 жил    

Л.Алтанцэцэг маргааш алтан медалийн төлөө тоглоно
1 жил    

Австри улсаас Монголд аялал жуулчлал, цахим хөгжил, хог хаягдлын менежмент нэвтрүүлэхээ илэрхийлэв
1 жил    

“Мөнгөн мод” наадмын шилдгүүдийг 14 дэх жилдээ тодруулна
1 жил    

Япон, БНСУ-ын сайд нар БНАСАУ-ын асуудлаар нягт хамтран ажиллахаар тохиролцжээ
1 жил    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.