Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2019 оны 08-р сарын 17
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

БАЙГАЛЬ ОРЧИН, ЦАГ УУРЫН ӨӨРЧЛӨЛТ НИЙГМИЙН ТЭГШ БУС БАЙДАЛД НӨЛӨӨЛЖ БАЙНА

НИЙТЛЭСЭН: 2019-07-19 18:04:01
Нийгэм > Нийслэл | Сэтгэгдэл: 0

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын санаачилгаар ЮНЕСКО-гийн Нийгмийн өөрчлөлтийн удирдлага хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулж буй “Нийгмийн тэгш бус байдлыг бууруулах нь: Мэдлэгээс төрийн бодлогод” сэдэвт семинар гурав дахь өдрөө /2019.07.19/ Төрийн ордны Нээлттэй сонсголын танхимд үргэлжилж байна.

Өнөөдрийн семинар “Орон зайн болон байгаль орчны тэгш бус байдал” сэдвийн хүрээнд өрнөж, эрдэмтэн судлаачид, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл өөрсдийн судалгаа, шинжилгээний үр дүнгээс илтгэл хэлэлцүүлж байна.

Тогтвортой хөгжлийн зорилгыг хэрэгжүүлэх хүрээнд нийгмийн тэгш бус байдлыг бууруулах асуудал чухлаар тавигдаж байгаа юм. Улс орнуудад баялгийн тэгш бус хуваарилалт, орлогын тэгш биш байдал, нийгмийн тодорхой бүлгийн хүмүүст тэгш бус боломж олгох зэрэг нь нийгмийн тэгш бус байдал үүсэхэд нөлөөлдөг. Гэвч нөгөө талаар байгаль орчин, орон зайн нөлөөлөл тэгш бус байдлыг бий болгоход ихээр нөлөөлж байгааг харгалзан үзэх зайлшгүй шаардлагатай болжээ. Тухайлбал, манай улсын тухайд хот, хөдөөгийн тэгш бус байдал, бүс нутгийн ялгаа нь нийгмийн тэгш бус байдлыг үүсгэх суурь шалтгааны нэг болсон. Хотод нийгэм, соёл, эдийн засгийн хэт төвлөрөл бий болсноор хөдөө орон нутаг орхигдсон төдийгүй хотод агаар, хөрсний бохирдол улам нэмэгдэж байна.

Манай улсын хувьд байгаль цаг уур, соёлын онцлогыг харгалзаж, шинжлэх ухааны судалгааны үндсэн дээр төрийн бодлогыг боловсруулах шаардлагатайг судлаачид хөндөж байлаа. Олон улсын донор байгууллагууд болон үндэсний судлаачид бүхий л салбарт судалгааны ажил хийдэг ч түүнийг бодлогын баримт бичиг боловсруулахдаа огт ашигладаггүйд тэд шүүмжлэлтэй байна. Дэлхийн дулаарал, гамшигт үзэгдэл, бэлчээрийн даац, хүн амын шилжилт хөдөлгөөн зэрэг нь бүгд нийгмийн тэгш бус байдлыг үүсгэх урьдач нөхцлүүд болдгийг ч хэлж байна. Тухайлбал, сүүлийн жилүүдэд говийн бүсийн шилжилт хөдөлгөөн нэмэгдэж байгаа мэт харагдаж байгаа боловч энэ нь ажлын байр болон соёлын хэрэгцээний төлөөх түр хугацааны суурьшлын хөдөлгөөн болохоос усны чанар, бэлчээрийн даац зэрэг байгаль орчны хувьд шийдэгдээгүй асуудлууд байсаар байгаа гэлээ.

Шинжлэх ухааны академийн Философийн хүрээлэнгийн захирал Б.Пүрэвсүрэнгийн хэлснээр боловсролын түвшний ялгаатай байдал ялангуяа суурь боловсролын тэгш бус байдлыг бууруулах шаардлагатай. Хотын иргэдийн дунд дээд боловсролтой, орлого өндөртэй хүмүүс давамгайлж байгаагийн дээр эдийн засгийн үйл ажиллагааны бүх салбарт хөдөлмөр эрхлэх боломж нээлттэй, харьцангуй тогтвортой. Харин хөдөөгийн иргэдийн хувьд мал, малын гаралтай түүхий эдийн үнэ голлож, байгаль цаг уурын нөхцөл, өвчлөл зэрэг хүчин зүйлээс хамаарч хэлбэлздэг байна. Тиймээс орон нутагт хүний амьдрах нөхцлийг бүрдүүлэх төрийни тогтвортой бодлого шаардлагатай.

ЮНЕСКО-ийн Нийгэм, хүмүүнлэгийн шинжлэх ухааны салбарын Судалгаа, бодлого, хэтийн төлөвлөлтийн хэлтсийн дарга Жон Кроули, “Нийгэмд тэгш бус байдал популизмын үндэс болдог. Тэгш бус байдал нь улс хоорондын гэхээс илүүтэй тухай үндэстний асуудал болж байгаа учраас төрийн бодлого гаргах үйл явцтай шууд холбоотой. Иймд улс орнууд санхүү, эдийн засгийн салбарын хүрээнд хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, тэрдундаа татвараас зайлсхийх байдлыг арилгах хэрэгтэй. Мөн өөрийн улс оронд бодитоор үүссэн тэгш бус байдлаа хүлээн зөвшөөрөх нь чухал. Ингэж байж өөрийн орны онцлогт тохирсон зөв бодлого гаргаж чадна” гэв.

Нэг хүний хариуцлагыг нийтээрээ хүлээдэг зарчим үйлчилдэг болсныг эрдэмтэд болон төрийн байгууллагын төлөөлөл санал нэгтэй хэлж байна. Үүнд хууль тогтоомжийн хэрэгжилт хангалтгүй байгаа, нөгөө талаар иргэдийн өөрсдийн үүрэг хариуцлага, хандлага нөлөөлдөг байна. Усны нөөц, хамгаалалтын бүсэд барилга барих, үерийн бүсэд суурьших, зөвшөөрөлгүй газар буух зэрэг нь өөрт болон өрөөлд эрсдэлтэй нөхцөл үүсгэдэг болохыг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Ногоон хөгжлийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Т.Булган илтгэлдээ дурдлаа.

Төрийн байгууллага бүр өөрийн чиг үүргийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулж байгаа ч орон нутгийн удирдлагуудын ажлын уялдаа сул байдаг. Байгаль орчны тэгш бус байдлыг бууруулахад эрчим хүч, уул уурхай, уур амьсгалын өөрчлөлт, ус бэлчээрийн нөөцийн асуудлуудыг цогцоор нь харж төрийн бодлогод тусгах шаардлагатайг семинарт оролцогчид хэлж байна.

“Нийгмийн тэгш бус байдлыг бууруулах нь: Мэдлэгээс төрийн бодлогод” сэдэвт семинар үдээс хойш “Ус ба бохир усны эрүүл ахуйн байдлыг тэгш бус байдал”, “Нийгмийн тэгш бус байдлыг бууруулах талаарх төрийн бодлогын үр өгөөжийг үнэлэх, дүгнэх – Дараа нь юу хийх вэ?” сэдвээр үргэлжилж байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Э.ОЮУНБОЛД: БИ ДОПИНГ ХЭРЭГЛЭЭГҮЙ
29 минут    

ЦЭЦЭРЛЭГИЙН ЦАХИМ БҮРТГЭЛ ИРЭХ ПҮРЭВ ГАРИГТ ДУУСНА
9 цаг    

ИРЭХ ДОЛОО ХОНОГТ ЦАХИЛГААНЫ ХЯЗГААРЛАЛТ ХИЙГДЭХ ГАЗРУУД
9 цаг    

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ ЗАДГАЙ ТЕАТРТАЙ БОЛЖЭЭ
10 цаг    

ХУУЛЬ БУСААР АЛТ ОЛБОРЛОСОН ГЭХ ХЯТАД ИРГЭДИЙГ ХОЛБОГДОХ БАЙГУУЛЛАГАД НЬ ШИЛЖҮҮЛЖЭЭ
11 цаг    

МАРГААШ НӨАТ-ЫН СУГАЛААНЫ 60 САЯЫН АЗТАНЫ ТОХИРОЛ ЯВАГДАНА
11 цаг    

СУРАГЧИЙН ДҮРЭМТ ХУВЦАС, БИЧИГ ХЭРГИЙН ӨРГӨТГӨСӨН ХУДАЛДААГ 33 БАЙРШИЛД ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА
11 цаг    

КАЗАХ КУРЕС БӨХИЙН АЗИЙН ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН БОЛЖ БАЙНА
11 цаг    

ӨДӨРТӨӨ ИХЭНХ НУТГААР ДУЛААРНА
11 цаг    

Ж.БАТЗАНДАНД ӨГӨХ ЗӨВЛӨГӨӨ
1 өдөр    

АГААРЫН ЧАНАРЫГ САЙЖРУУЛАХ БҮС, МӨРДӨХ ЖУРМЫГ ШИНЭЧЛЭН БАТАЛЛАА
1 өдөр    

ХОНГКОНГИЙН ЦАГДААГИЙНХАНД ХҮЧ ХЭРЭГЛЭХГҮЙ БАЙХЫГ УРИАЛАВ
1 өдөр    

СУРАГЧИЙН ДҮРЭМТ ХУВЦАС, БИЧИГ ХЭРГИЙН ӨРГӨТГӨСӨН ХУДАЛДААГ 33 БАЙРШИЛД ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА
1 өдөр    

ЭРДЭМТЭД ХҮНИЙ ЭД ЭСИЙГ АМЬТАН ДЭЭР УРГУУЛЖ БАЙНА
1 өдөр    

ИСПАНИ ДҮРВЭГЧДИЙГ ХҮЛЭЭЖ АВАХААР БОЛЖЭЭ
1 өдөр    

СОЁЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙГ ӨРГӨН БАРИЛАА
1 өдөр    

ИРЭХ ДОЛОО ХОНОГТ УИХ-ЫН ЧУУЛГАН ХУРАЛДАНА
1 өдөр    

“НОМИН ALL MART“ ДЭЛГҮҮР ХӨГЦ ҮҮССЭН ЙОГУРТ ХУДАЛДАЖ БАЙЖЭЭ
1 өдөр    

ИХЭНХ НУТГААР ДУЛААРНА
1 өдөр    

"СОЛОНГОСЫН 7 ХОНОГ" АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
1 өдөр    

ДЭЛХИЙН СПОРТЫН НААДМААС ХОЁР АЛТАН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
1 өдөр    

ҮЕР, УСНЫ АЮУЛААС СЭРЭМЖЛЭЭРЭЙ
1 өдөр    

МӨНХ ЦЭВДЭГТ НУУГДСАН ЭРДЭНЭС
1 өдөр    

МӨНГӨ УГААХ БОЛОН ТЕРРОРИЗМЫГ САНХҮҮЖҮҮЛЭХТЭЙ ТЭМЦЭХ ЗӨВЛӨМЖ ГАРГАХААР ШИЙДВЭРЛЭВ
1 өдөр    

ШАЛГАН НЭВТРҮҮЛЭХ ТОВЧООДОД 24 ЦАГААР ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭН АЖИЛЛАЖ БАЙНА
1 өдөр    

ҮНДЭСНИЙ ТОМООХОН АЖ АХУЙН НЭГЖҮҮД “БАЙГУУЛЛАГЫН ЦЭЦЭРЛЭГ” САНААЧИЛГАД НЭГДЭН АЖИЛЛАХААР БОЛЛОО
1 өдөр    

БАЯН-ӨЛГИЙ АЙМАГТ ШУВУУНЫ БӨӨГНӨРӨЛ ҮҮСЧ, НИСЛЭГ ХОЙШИЛЖЭЭ
1 өдөр    

ГАЗАР ЧӨЛӨӨЛӨХ АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
1 өдөр    

ГАЗРЫН ЗӨРЧИЛ АРИЛГАХ АЖЛЫН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР МЭДЭЭЛЛЭЭ
1 өдөр    

МАН-ЫН БҮЛЭГ ЗӨВШИЛЦСӨНГҮЙ
1 өдөр    

70 НАСТАЙ ТАМИРЧИН 1000 КМ-ИЙГ МОРИОР ТУУЛЖ, АВАРГА БОЛЖЭЭ
1 өдөр    

ЭНЭ ОНЫ ТӨСВӨӨР ХИЙГДЭХ ЁСТОЙ СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН ГАЗАР ШИЙДЭГДЭЭГҮЙ БАЙНА
1 өдөр    

Б.ХУРЦ НАРЫГ ЯЛЛАХ УУ, ЦАГААТГАХ УУ?
1 өдөр    

ШУВУУТАЙ МӨРГӨЛДСӨН 226 ЗОРЧИГЧТОЙ ОНГОЦЫГ АМЖИЛТТАЙ БУУЛГАЖЭЭ
1 өдөр    

С.БАЯР: ҮНДСЭН ХУУЛИЙН ГУРАВДУГААР БҮЛЭГТ Л "НО" БАЙГАА. БУСАД БҮЛЭГТ НЬ ӨӨРЧЛӨЛТ ХИЙХ ШААРДЛАГАГҮЙ
1 өдөр    

ШАЛГАН НЭВТРҮҮЛЭХ ТОВЧООДОД 24 ЦАГААР ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭН АЖИЛЛАЖ БАЙНА
1 өдөр    

АВТО ОСЛЫН УЛМААС ХОЁР НАСТАЙ ХҮҮХДҮҮД НАС БАРЖЭЭ
1 өдөр    

“ҮНДЭСНИЙ ЦОМ”-Д ОРХОН АЙМГИЙН БАГ ТҮРҮҮЛЛЭЭ
1 өдөр    

КАЗАХ КУРЕС БӨХИЙН АЗИЙН АШТ-ИЙ АЗТАЙ ҮЗЭГЧИЙГ АВТОМАШИНААР ШАГНАНА
1 өдөр    

ШИНЭ ХИЧЭЭЛИЙН ЖИЛД 20.000 ГАРУЙ ХҮҮХЭД ЦЭЦЭРЛЭГТ ХАМРАГДАЖ ЧАДАХГҮЙ
1 өдөр    

М.ЭНХСАЙХАН: ОВООЛСОН ШОРОО БОЛОН ШИНЭ ТЗ-ЫН ГЭХ ЗУРГУУДАА НЭГ ЭРГЭЭД ХАРААРАЙ
1 өдөр    

Ц.ГАРАМЖАВ: ГИШҮҮДИЙН ТОО, ПАРЛАМЕНТЫН ХУГАЦААТАЙ ХОЛБООТОЙ САНАЛЫГ БУЦААЖ ТАТАХ НЬ ЗӨВ
1 өдөр    

БОЛОВСРОЛ, СУРГАЛТЫН 485 БАЙГУУЛЛАГАД УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХЯНАЛТ ШАЛГАЛТЫГ ХИЙЖ БАЙНА
1 өдөр    

ЭРЭЛЧ НОХОЙГ АШИГЛАН ЭРЭН ХАЙХ, АВРАХ АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛАХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО
1 өдөр    

УРГАМАЛ, ОЙН ДАГАЛТ БАЯЛАГ АШИГЛАХДАА ХУУЛЬ ЗӨРЧИХГҮЙ БАЙХЫГ АНХААРУУЛЖ БАЙНА
1 өдөр    

Ч.ХАТАНБААТАР: БИД ЦИРКИЙГ БОСГОСОН ХҮМҮҮСТ ӨРТЭЙ. МӨН ТҮЛХСЭН ХҮМҮҮС Ч ЯЛТАЙ
1 өдөр    

ЖДҮХС-ГААС ЗЭЭЛ ХҮСЭГЧДИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛЛАА
1 өдөр    

ӨЛТИЙН ХӨНДИЙГ ӨРӨМДСӨН АЛТНЫ КОМПАНИУД ОРХОН ГОЛЫГ ОНИЛЖ БАЙНА-2
1 өдөр    

ИРЭХ ОНД 10 МЯНГАН АЙЛЫН ГЭРИЙГ ШИНЭ ТЕХНОЛОГИОР ДУЛААЛНА
1 өдөр    

ӨДӨРТӨӨ 18-20 ГРАДУС ДУЛААН БАЙНА
1 өдөр    


Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.