Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2019 оны 12-р сарын 16
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

ТОСТ, ТОСОН БУМБАД АЮУЛ АВЧИРСАН УИХ-ЫН ГИШҮҮН Б.ЧОЙЖИЛСҮРЭНГИЙН УУРХАЙ ЗОГСЖЭЭ

НИЙТЛЭСЭН: 2019-07-19 12:59:11
Эдийн засаг > Уул уурхай | Сэтгэгдэл: 0

Өчигдөр буюу 2019.07.17-ны өдөр Өмнөговь аймгийн Гурвантэс сумын тусгай хамгаалалттай Тост, Тосон бумбын нуруунд үйл ажиллагаа явуулж байгаа, УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн нарын эзэмшлийн "Сауд Гоби Коэл Транс" ХХК-ийн Баянтэсийн уурхай олборлолтын үйл ажиллагаагаа бүрэн зогсоожээ.

Тодруулбал, тус компани уурхайдаа “тэг” зогсолт хийж, бүх техник хэрэгслүүдээ Баянхонгор аймаг руу тээвэрлэж эхэлсэн байна. Энэ талаар нутгийн иргэд "МХЕГ, Аймгийн Мэргэжлийн хяналтын газар ажлаа хийж, тус уурхайн үйл ажиллагааг зогсоож чадаагүй ч орон нутгийн иргэд, сэтгүүлчид, иргэний нийгмийн байгууллагынхны тэмцэл тодорхой үр дүнд хүрч тус компани үйл ажиллагаагаа зогсоожээ" хэмээн үзэж байгаа аж.

Эх сурвалжийн өгсөн мэдээллээр тус уурхайн экскэватор болон бусад техникүүдийг хүнд даацын ачааны машинуудаар Баянхонгор аймаг руу зөөж эхэлжээ. Харин олборлосон нүүрсийг ачих техник, дампууд уурхайд үлдсэн байна. Уурхайгаас шилжүүлж буй техникүүд нь одоогийн байдлаар Гурвантэс сумын нутаг дэвсгэрт байрлах Нэмэгтийн хөндийд шаварт суусан байдалтай байгаа аж. Мөн тус уурхайн ажилчдыг үндсэнд нь амраасан гэж эх сурвалж хэлж байна.

Гэхдээ уурхайн үйл ажиллагаа ямар шалтгаанаар зогссон талаар "Сауд Гоби Коэл Транс" ХХК-ийн зүгээс ямар нэгэн албан ёсны мэдээлэл хийгээгүй байна.

Түүнчлэн эх сурвалжийн өгч буй мэдээллээр болон зарим хэвлэлд онцолсноор бол “Саус гоби коэл транс” ХХК уурхайн үйл ажиллагаагаа гэнэт зогсоож байгаа нь хариуцлагаас булзах ямар нэгэн заль хэрэглэх гэж байж магадгүй гэнэ.

Энэ талаар "Өглөөний сонин"-д "Нэгдүгээрт, БОАЖЯ-ны санаачилгаар, УУХҮЯ, БОАЖЯ, МХЕГ болон Цагдаагийн ерөнхий газар, мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагуудын хамтарсан ажлын хэсэг гарч, тус уурхайд хяналт шалгалт хийхээр болсон. Тиймээс УУХҮЯ-ны дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг уурхайн талбайд шалгалт хийхээс өмнө үйл ажиллагаагаа түр зогсоож, хариуцлагаас зайлсхийхээр завдаж байх магадлалтай. Уурхайн талбайд үүссэн хөрсний шүүрлийн усыг илтэд “борооны ус” хэмээн мэлзэж байсан тус компанийг ийн хардахад хүргэж байна. 

Хоёрдугаарт, Өмнөговь аймгийн иргэдийн санаачилгаар “Эрс шинэчлэл хөдөлгөөн” ТББ, “Байгаль хамгаалах Говийн иргэдийн санаачилга” ТББ хамтран Тост, Тосон бумбын нурууны эргэн тойронд үүссэн асуудлыг өргөн цар хүрээтэй хэлэлцэх Үндэсний хэлэлцүүлгийг зохион байгуулахаар болсон. Уг хэлэлцүүлгээр тусгай хамгаалалттай Тост, Тосон бумбын нурууны экосистем устах аюул нүүрлэсэн эсэх, энэхүү бүс нутагт нүүрсний олборлолт, тээвэрлэлт явуулж эхлээд буй “Сауд гоби коэл транс” ХХК хууль зөрчсөн эсэх, нутгийн иргэдийн эрх ашиг зөрчигдсөн эсэхийг бүх шатны төлөөллийг оролцуулан хэлэлцэх юм. Хэлэлцүүлэг болохтой холбоотойгоор нутгийн иргэд олноороо оролцох хүсэлтээ илэрхийлсэн тул хэлэлцүүлгийг хоёр үе шаттай зохион байгуулахаар болсон. Хэлэлцүүлгийн эхний шат долоодугаар сарын 29-нд Өмнөговь аймагт болох бөгөөд орон нутгийн 300 иргэнийг оролцуулах юм. Харин хоёрдугаар шатны хэлэлцүүлгийг наймдугаар сарын 9-нд нутгийн иргэд, эрх бүхий албан тушаалтнууд, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл 120 хүнтэйгээр Төрийн ордонд зохион байгуулахаар бэлтгэж буй. Энэхүү хэлэлцүүлгийн үеэр тухайн компанийн үйл ажиллагаа болон Тост, Тосон бумбын нурууны орчмын асуудал хурцаар хөндөгдөнө хэмээн үзэж тус компани ийнхүү техникүүдээ татаж байж болох юм.

Гуравдугаарт, сэтгүүлчдийн баримтаар гаргаж ирсэн “Саус гоби коэл транс” ХХК-ийн хууль зөрчсөн олон үйлдэл баримтаар ил болсон. Тиймээс байгаль орчинд үзүүлсэн сөрөг нөлөөллийн нөхөн төлбөр хэдэн тэрбумаар хэмжигдэх тул тэд торгуулиас зугтах “нүх”-ээ малтаж эхэлсэн байж магадгүй нөхцөл байдал үүссэн" гэж онцолсон байна.

А.ТАМИР

 АРДЧИЛАЛ.МН

 

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Эрдэм мэдлэг, ёс зүйтэй хүн төрийн албанд ажиллах ёстой
2 цаг    

Төрийн албаны ёс зүй, сахилга хариуцлагын тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
2 цаг    

Өрхийн эмнэлгүүд Ням гарагт ажилладаг боллоо
3 цаг    

Онцгой, цагдаа, мэргэжлийн хяналтынхан нэмэлтээр шөнийн эргүүл хийж эхэлжээ
3 цаг    

МАН: 2020 оны сонгуулийг томсгосон 26 тойргоор явуулна
3 цаг    

Амралтын өдрүүд зам тээврийн ослын улмаас гурван хүн амиа алджээ
5 цаг    

Хордсон гэх дуудлагын тоо буурсан
6 цаг    

Тахийн нутгийнхан гар урлалаа Францад экспортлож байна
6 цаг    

Амины орон сууцуудаар явж хулгай хийдэг этгээдүүдийг илрүүлжээ
6 цаг    

Эрүүл мэндийн яамнаас зөвлөмж гаргажээ
6 цаг    

Улсын Ерөнхий прокурор асан Д.Дорлигжавт холбогдох 4 сая долларын хэргийг хэрэгсэхгүй болгосон уу?
6 цаг    

Хятадын Элчин сайд Шин Хайминий бүрэн эрхийн хугацаа дуусаж буйтай холбогдуулан Хотын дарга хүлээн авч уулзав
6 цаг    

Бенгалын гал, салют хэрэглэхгүй байхыг анхааруулж байна
6 цаг    

"Нийслэлийнхээ иргэдийг аюулгүй ундны усаар хангахыг хичээдэг"
7 цаг    

“LUSAKA” - ТЭМДЭГЛЭЛ
7 цаг    

Модернист яруу найрагч Б.Галсансүх “Аттила” хүннү рок хамтлаг байгуулна
7 цаг    

Улаанбаатарт өдөртөө 11-13 хэм хүйтэн байна
8 цаг    

Монголын соёлын өвийг ЮНЕСКО-д хадны зургаар сурталчлав
8 цаг    

Онцгой байдлын алба хаагчдыг орон сууц, мөнгөөр дэмжинэ
8 цаг    

УИХ дахь МАН-ын бүлэг, АН болон ШИНЭН-ын зөвлөл хуралдана
8 цаг    

Бүс нутгийн орнуудыг хямд, найдвартай эрчим хүчээр хангах боломжтойг онцоллоо
8 цаг    

Солонготын давааны замын эргэлттэй хэсэгт осол гарчээ
21 цаг    

НӨАТ: 10 сая төгрөгийн 4 азтан тодорчээ
21 цаг    

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Цасан шуурга шуурч, хүйтэрнэ
22 цаг    

“The Hu” хамтлагийнхан эх орондоо ирлээ
1 өдөр    

Францаас 57 сая еврогийн зээл 30 жилийн хугацаатай авах төсөл өргөн барьжээ
1 өдөр    

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын нэрэмжит ШУТИС-ийн “Олон улсын эрдэм шинжилгээний хурлын их танхим” нээлтээ хийлээ Онцлох
2 өдөр    

Олон улсын “Өвлийн үзэсгэлэн-2019” арга хэмжээнд Монгол Улс оролцож байна
2 өдөр    

"Эрдэнэт" бүтээн байгуулалтын 41 жилийн ойгоо тэмдэглэж байна
2 өдөр    

Оюу толгойн үйлдвэрийн босоо амыг ашиглалтад оруулав
2 өдөр    

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах ур чадварт суралцав
2 өдөр    

Эрдэнэтийн удирдлагууд арав хоногт 100 гаруй тендер зарлажээ
2 өдөр    

Шүүхээс гэм буруутай нь тогтоогдсон, Н.Алтанхуягийн хүргэн Г.Дэнзэн ял завшлаа
3 өдөр    

С.Эрдэнэ: Хамгаалж байхгүй бол ардчилал өөрөө их эмзэг
3 өдөр    

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярт таслан сэргийлэх арга хэмжээ авахаас татгалзжээ
3 өдөр    

Дэлхийн банкны 12 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр гэр хорооллын 5,000 айлын халаалтыг цахилгаанаар шийднэ
3 өдөр    

Бүтээн байгуулалт, тохижилтын ажлыг өрнүүлэв
3 өдөр    

“Биокомбинат” УТҮГ-ыг шинэчлэх төсөвт өртгийг 57 сая ам.доллар болгон нэмэгдүүлэх төсөл өргөн барилаа
3 өдөр    

Дээд шүүх албан үүргээ гүйцэтгэж байсан цагдаагийн аминд хүрсэн этгээдүүдийн ялыг хэвээр үлдээв
3 өдөр    

УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очирын мөрийтэй тоглоомчид Баянхонгор аймгийн уяачдын холбоог түйвээх гээд дийлсэнгүй!!!
3 өдөр    

Хорооноос баталсан зарим журамд нэмэлт, өөрчлөлт оруулахаар санал авч байна
3 өдөр    

Гол мөрөн дээгүүр зорчихгүй байхыг онцгойлон анхаарууллаа
3 өдөр    

“Түүхээ сөхвөл” ном болон мэндэллээ
3 өдөр    

Н.Алтанцэцэг: АН УИХ-ын сонгуульд ялбал хамтын тэтгэврийн санг сэргээнэ
3 өдөр    

Монголын бөх Моллаей Саеид ялагдлаа
3 өдөр    

Ерөнхий сайдын командаар ӨӨРИЙНХӨӨ ЭСРЭГ хөдлөгч
3 өдөр    

Монголын Оюутны спортын холбоо 30 жилийн ойгоо тэмдэглэв
3 өдөр    

Төлбөрийг хуулийн хүрээнд эргэж шийдвэрлэхээ илэрхийллээ
3 өдөр    

Мөсөнд авиралтын спорт олимпод орвол бид медаль авах боломжтой
3 өдөр    

Монгол эмээ тэтгэвэрт гараад юу хийдэг вэ
3 өдөр    


Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.