Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2019 оны 12-р сарын 16
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

Ж.ТЭМҮҮЖИН: ЭРЭГ ДЭЭР ОЛОН ХҮН БАЙСАН. ГЭВЧ ГОЛ РУУ ОРОХ ЗОРИГТОЙ ХҮН БАЙГААГҮЙ

НИЙТЛЭСЭН: 2019-07-19 12:40:12
Нийгэм > Нийслэл | Сэтгэгдэл: 0

Өнгөрсөн долоо хоногт баяр наадмын өдрүүд тохиосон. Энэ үеэр хүмүүс хөдөө гадаа явж, голын эргээр амардаг. Долоодугаар сарын 11 -нд Мойлтын тохойд амарч байсан есөн настай хүү усанд живж байхыг харсан нэгэн хүү шууд л үсрэн орж аварсан байдаг. Уг үйл явдал цахим орчинд хүчээ авч, баатарлаг гавьяа байгуулсан хүүг алдаршуулаад байгаа билээ. Тус аврагч хүүтэй ярилцлаа.

Сайн байна уу? Өөрийгөө манай уншигчдад танилцуулахгүй юу?

-Намайг Жаргалан овогтой Тэмүүжин гэдэг. Би арвантаван настай, “Тэмүүжин өрлөг” сургуулийн наймдугаар ангийг сая төгссөн. Намар 9а ангид орно. Ангийн маань багшийг Батцэцэг гэдэг. Математикийн багш. Манай анги таван охин, 33 хөвгүүнтэй.

-“Тэмүүжин өрлөг” цэргийн сургалттай шүү дээ. Ерөнхий боловсролын сургуулиудаас юугаараа онцлог вэ?

-Хичээлийн хөтөлбөр бол ерөнхий боловсролын сургалттай адилхан. Түүнээс гадна давхар цэргийн мэдлэг олгодог. Орой 18:00 цагт хоолноосоо өмнө жагсаалын бэлтгэл хийдэг. Анх долоодугаар ангид байхад нэг удаа карентинд гарч байсан. Түүнээс хойш гараагүй. Курсдээ орохоор 14-18 хоногоор карентинд гарна.

-Анх таван наснаасаа эхэлж сэлж сурсан гэсэн. Өмнө нь ингэж хүүхэд живж байгаа тохиолдолтой таарч байсан уу?

-Өмнө нь таарч байгаагүй.

-Долоодугаар сарын 11-ний өдөр яг юу болсон юм бэ?

-Өдрийн 11:30 цагийн үед нэлээд халуун байсан. Би ахтайгаа, хоёр дүүтэйгээ цуг сэлчихээд уснаас гарахад 12:30 цаг болсон байлаа. Тэгээд эрэг дээр жараахай барьж байсан юм. 12:50 цагийн үед дээрээс хүмүүс голын хоёр эргээр “Авраарай, авраарай” гээд гүйлдээд байсан л даа. Би юуг нь ч мэдээгүй гол руу хартал нэг хүүхэд ус залгичихсан орилж ч чадахгүй, уснаас нэг ил гараад нэг далд ороод байсан. Тэр үед би юу ч бодолгүй шууд гол руу орсон. Тэр хүүхдийг авч гарч ирээд наад  талын эрэг дээр амьсгааг нь авахуулж, тайвшруулж гайгүй болгоод цаад талын эрэгт нь гаргаж өгсөн. Ээж, аав нь хүүхдээ тэврээд баярлалаа гээд уйлаад байсан.

-Ээж, аав нь чамтай эргэж холбоо барьсан уу?

-Эргэж холбоо бариагүй.

-Тэр үед голын эргээр хэр их хүн байсан бэ?

-Баяр наадам болж байсан болохоор голын эргээр нэлээн олон хүн байсан. Гэвч гол руу орох зоригтой хүн байгаагүй.

-Тэр хүүхэд чамаас хэр зайтай байсан юм. Чи хэр зайнд сэлж хүүг аварсан бэ?

-Надаас 3-4 метрийн зайтай байсан. Би үсрээд орсон болохоор нэг их хол сэлээгүй.

-Хэр гүн байв. Чи голын тэр хэсэгт урьд нь сэлж байсан юм уу?

-Урьд нь ах нартайгаа цуг сэлдэг байлаа. Тэр хэсэгт үсэрч ордог байсан юм. Ах нарыг байхгүй үед бол ганцаараа айгаад ордоггүй байсан л даа. Яг тэр хэсэгт 2.5 метрээс дээш гүнтэй гэж сонссон.

-Хүүхэд живж байхыг хараад юу бодогдсон бэ?

-Тухайн үед би өөрөө ч сандарчихсан байсан. Аварчих юмсан л гэж бодсон. Тэгээд л шууд үсрээд орсон байх.

-Цэргийн сургуульд сурдаг, хүүхэд аварсан туршлагатай болчихлоо. Мэдээж өөрөө сэлэх дуртай юм чинь усчин аврагч болох талаар бодож байв уу?

-Тэр талаар бодож үзээгүй. Өөрийгөө золиослоод хүн аварна гэдэг хэцүү шүү дээ. Би цэргийн сургуульд сурдаг болохоор цэргийн хүн болно л гэж боддог.

-Гэр бүлээ танилцуулаач. Танайд чамаас өөр сэлдэг хүн бий юү?

-Манайх ам бүл дөрвүүлээ. Аав, ээж, дүүгийн хамт амьдардаг. Аавыг маань Жаргалан гэдэг. Аав минь сэлдэг л дээ. Ээжийг маань Уранчимэг гэдэг. Дүүг Билгүүтэй гэдэг. Аав, ээж хоёр хувиараа ажил эрхэлдэг.

-Танай гэр Мойлтын тохойд байдаг юм уу эсвэл зусландаа түр амарч байв уу?

-Манайх 2000 оноос хойш тэнд байгаа. Гэхдээ одоо хотод амьдардаг л даа, сүүлийн үед зундаа л очдог болсон. 

-Тэр хавиа хэр сайн мэдэх вэ?

-Таван наснаасаа тэнд тоглож сэлж өссөн болохоор тэр хавиа гарын арван хуруу шигээ сайн мэднэ. Газрыг нь ч андахгүй. Энэ хавьд хүүхэд орж болохгүй цүнхээлтэй, тэнд сэлж болно гээд баримжаа сайтай. Ах нар маань бүгд сэлдэг болохоор ах нартайгаа явж байгаа үедээ л тэр хэсэг рүүгээ орж сэлдэг. Гол руу явахдаа том хүнгүй явдаггүй Заавал гэрийнхнээсээ зөвшөөрөл авч том хүнтэй цуг явдаг л даа.

-Хүүхэд аварсан гэхэд нь аав, ээж нь юу гэж байв. Зэмлүүлэв үү, магтуулав уу?

-Загнаагүй ээ. Болж байна тэгж байгаад өөрөө живчихвий гэж л хэлсэн.

-Ер нь тэр хавиар зундаа голын эргээр хүмүүс их амардаг уу?

-Тийм ээ. Хүмүүс зөндөө ирж амардаг. Амрах гэхээсээ илүү архи л уудаг. Хүүхдээ анхаарч харж байгаа хүн бараг харагддаггүй. Ихэнх нь машиныхаа ард суугаад архи ууж байдаг.

-Тэдгээр хүмүүст хандаж хэлэх үг бий юү?

-Архи ууж болно оо. Гэхдээ өөрсдөдөө тааруулж хэрэглээд, хүүхдэдээ анхааралтай байгаарай л гэж хэлье дээ.

 
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Эрдэм мэдлэг, ёс зүйтэй хүн төрийн албанд ажиллах ёстой
3 цаг    

Төрийн албаны ёс зүй, сахилга хариуцлагын тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
3 цаг    

Өрхийн эмнэлгүүд Ням гарагт ажилладаг боллоо
4 цаг    

Онцгой, цагдаа, мэргэжлийн хяналтынхан нэмэлтээр шөнийн эргүүл хийж эхэлжээ
4 цаг    

МАН: 2020 оны сонгуулийг томсгосон 26 тойргоор явуулна
4 цаг    

Амралтын өдрүүд зам тээврийн ослын улмаас гурван хүн амиа алджээ
7 цаг    

Хордсон гэх дуудлагын тоо буурсан
7 цаг    

Тахийн нутгийнхан гар урлалаа Францад экспортлож байна
7 цаг    

Амины орон сууцуудаар явж хулгай хийдэг этгээдүүдийг илрүүлжээ
7 цаг    

Эрүүл мэндийн яамнаас зөвлөмж гаргажээ
7 цаг    

Улсын Ерөнхий прокурор асан Д.Дорлигжавт холбогдох 4 сая долларын хэргийг хэрэгсэхгүй болгосон уу?
7 цаг    

Хятадын Элчин сайд Шин Хайминий бүрэн эрхийн хугацаа дуусаж буйтай холбогдуулан Хотын дарга хүлээн авч уулзав
7 цаг    

Бенгалын гал, салют хэрэглэхгүй байхыг анхааруулж байна
7 цаг    

"Нийслэлийнхээ иргэдийг аюулгүй ундны усаар хангахыг хичээдэг"
8 цаг    

“LUSAKA” - ТЭМДЭГЛЭЛ
8 цаг    

Модернист яруу найрагч Б.Галсансүх “Аттила” хүннү рок хамтлаг байгуулна
9 цаг    

Улаанбаатарт өдөртөө 11-13 хэм хүйтэн байна
9 цаг    

Монголын соёлын өвийг ЮНЕСКО-д хадны зургаар сурталчлав
9 цаг    

Онцгой байдлын алба хаагчдыг орон сууц, мөнгөөр дэмжинэ
9 цаг    

УИХ дахь МАН-ын бүлэг, АН болон ШИНЭН-ын зөвлөл хуралдана
9 цаг    

Бүс нутгийн орнуудыг хямд, найдвартай эрчим хүчээр хангах боломжтойг онцоллоо
9 цаг    

Солонготын давааны замын эргэлттэй хэсэгт осол гарчээ
22 цаг    

НӨАТ: 10 сая төгрөгийн 4 азтан тодорчээ
22 цаг    

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Цасан шуурга шуурч, хүйтэрнэ
23 цаг    

“The Hu” хамтлагийнхан эх орондоо ирлээ
1 өдөр    

Францаас 57 сая еврогийн зээл 30 жилийн хугацаатай авах төсөл өргөн барьжээ
1 өдөр    

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын нэрэмжит ШУТИС-ийн “Олон улсын эрдэм шинжилгээний хурлын их танхим” нээлтээ хийлээ Онцлох
2 өдөр    

Олон улсын “Өвлийн үзэсгэлэн-2019” арга хэмжээнд Монгол Улс оролцож байна
2 өдөр    

"Эрдэнэт" бүтээн байгуулалтын 41 жилийн ойгоо тэмдэглэж байна
2 өдөр    

Оюу толгойн үйлдвэрийн босоо амыг ашиглалтад оруулав
2 өдөр    

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах ур чадварт суралцав
2 өдөр    

Эрдэнэтийн удирдлагууд арав хоногт 100 гаруй тендер зарлажээ
2 өдөр    

Шүүхээс гэм буруутай нь тогтоогдсон, Н.Алтанхуягийн хүргэн Г.Дэнзэн ял завшлаа
3 өдөр    

С.Эрдэнэ: Хамгаалж байхгүй бол ардчилал өөрөө их эмзэг
3 өдөр    

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярт таслан сэргийлэх арга хэмжээ авахаас татгалзжээ
3 өдөр    

Дэлхийн банкны 12 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр гэр хорооллын 5,000 айлын халаалтыг цахилгаанаар шийднэ
3 өдөр    

Бүтээн байгуулалт, тохижилтын ажлыг өрнүүлэв
3 өдөр    

“Биокомбинат” УТҮГ-ыг шинэчлэх төсөвт өртгийг 57 сая ам.доллар болгон нэмэгдүүлэх төсөл өргөн барилаа
3 өдөр    

Дээд шүүх албан үүргээ гүйцэтгэж байсан цагдаагийн аминд хүрсэн этгээдүүдийн ялыг хэвээр үлдээв
3 өдөр    

УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очирын мөрийтэй тоглоомчид Баянхонгор аймгийн уяачдын холбоог түйвээх гээд дийлсэнгүй!!!
3 өдөр    

Хорооноос баталсан зарим журамд нэмэлт, өөрчлөлт оруулахаар санал авч байна
3 өдөр    

Гол мөрөн дээгүүр зорчихгүй байхыг онцгойлон анхаарууллаа
3 өдөр    

“Түүхээ сөхвөл” ном болон мэндэллээ
3 өдөр    

Н.Алтанцэцэг: АН УИХ-ын сонгуульд ялбал хамтын тэтгэврийн санг сэргээнэ
3 өдөр    

Монголын бөх Моллаей Саеид ялагдлаа
3 өдөр    

Ерөнхий сайдын командаар ӨӨРИЙНХӨӨ ЭСРЭГ хөдлөгч
3 өдөр    

Монголын Оюутны спортын холбоо 30 жилийн ойгоо тэмдэглэв
3 өдөр    

Төлбөрийг хуулийн хүрээнд эргэж шийдвэрлэхээ илэрхийллээ
3 өдөр    

Мөсөнд авиралтын спорт олимпод орвол бид медаль авах боломжтой
3 өдөр    

Монгол эмээ тэтгэвэрт гараад юу хийдэг вэ
3 өдөр    


Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.