Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2019 оны 08-р сарын 17
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

ОГТЛОЛЦОЛ

НИЙТЛЭСЭН: 2019-07-19 12:19:40
Улс төр > Улстөрч | Сэтгэгдэл: 0

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл батлагдах тийшээгээ шуударчээ. Юу гэхээр өчигдөр чуулганаар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн асуудлаар зөвшилцөх ажлын хэсэг байгууллаа. Зөвшилцлийн ажлын хэсгийн даргаар Ерөнхийлөгч Х.Баттулга, орлогч даргаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар ажиллахаар болов. Ийнхүү улс төрийн хүрээнд ханцуйндаа ярьдаг “хос” дахин нэг асуудал дээр огтлолцлоо. Тэд өнгөрсөн хэдэн жил нэг нэгэндээ дэм болсон тохиолдол олон. УИХын өмнөх даргыг огцруулах улс төрийн акц, хууль хүчний байгууллагуудад явуулсан цэвэрлэгээ, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд хууль шүүхийн байгууллагуудын удирдлагыг чөлөөлдөг эрх мэдлийг олгосон хууль гэх мэт.

Ерөнхийлөгчийн сонгуулиар хүртэл нэг тал байсан гэх хардлага байдаг. Мөн хажуугаар нь тэднийг эрх ашгийн зөрчил нь салгана гэсэн яриа хүлээлт, горьдлого байнга байлаа. Тэр цаг нь хараахан болоогүй бололтой. Эрх баригч нам өнгөрсөн 2.6 жил мөрийн хөтөлбөрийн амлалтаа биелүүлэх хүрээнд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлтэй ноцолдсон. Багагүй уулзалт, зөвлөгөөн хийж олон мянган иргэний санал цуглуулж боловсруулсан төслөө УИХаар хэлэлцүүлж байна. Үүн дээр Ерөнхийлөгч Х.Баттулга өөрийн боловсруулсан нэмэлт, өөрчлөлтийн төслөө саяхан УИХ-д танилцуулав. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 1.3.4 т “Чуулганаар урьдчилан тогтсон зөвхөн нэг төсөл хэлэлцэнэ. Өөр өөр үзэл баримтлалтай хоёр буюу хэд хэдэн төслийг саналын түвшинд харгалзан үзэж болох ба харин бие даасан байдлаар зэрэгцүүлэн хэлэлцэхийг хориглоно” гэж заасан байдаг.

Тиймээс Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн хуулийн төслийг бие даасан байдлаар хэлэлцэх боломжгүй тул саналын хэмжээнд авч үзэхээр УИХ дахь МАНын бүлэг шийдсэн байна. Ингэхийн тулд найруулгын өөрчлөлт хийх асуудал д ээрээ зөвшилцөхөөр болжээ. Ерөнхийлөгчийн саналыг зөвшилцөх болсонтой зэрэгцээд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн нэгдүгээр хэлэлцүүлэгт суугаагүй УИХ дахь АН-ын гишүүд зөөлөрч “Ерөнхийлөгчийн саналыг дэмжиж байгаа. АН өөрийн саналаа өгнө. Тэгээд хэлэлцээд явбал хоёрдугаар хэлэлцүүлэгт оролцоно” гээд яриад эхэллээ. Нэг үгээр энэ зөвшилцлийн дараагаас УИХ дахь сөрөг хүчин, Ерөнхийлөгч гээд бүх талын хамтарсан байдлаар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл эсэргүүцэлгүй батлагдах боломжтой болох юм. Тиймээс бичлэгийнхээ эхэнд Үндсэн хуулийн өөрчлөлт шуударч байна гэсэн хэрэг.

Ер нь бол Ерөнхийлөгчийн хувьд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг бусниулах, болиулах санаагүй байгаа нь хэдэн үйл явдлаас харагдсан. Тухайлбал, тэрбээр наадмын нээлтийн үгэндээ “Наадмын дараанаас 1992 онд тунхагласан ардчилсан Үндсэн хуулийнхаа амжилт ололтыг ахиулж, алдаа дутагдлыг засах түүхэн хариуцлагатай цаг үе тохионо. Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын баталгаа, оршин тогтнохуйн эх үндэс болсон Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажилд иргэн бүр ирээдүйнхээ төлөө анхаарал хариуцлагатай хандаж, идэвх оролцоогоо хангах нь юу юунаас чухал болохыг нийт ард иргэддээ зарлан сонордуулъя” гэж байлаа. Энэ үгээрээ тэрбээр Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар ард нийтийн санал асуулга явуулахад идэвхтэй оролцохыг уриалсан болов уу. Өөрийн төслөө чуулганд танилцуулахдаа ч өнгөрсөн 30 жилийн алдаа оноогоо дүгнэсэн, олон түмний хүлээлтэд нийцүүлж өөрчлөх нь зүйтэй тухай үг хэлж байсан. Мөн түүний өргөн бариад байгаа төсөлд олон сайн заалт бий.

Тухайлбал, Үндсэн хуулийн 25.1.6-д “Монгол Улс өөрийн тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг үгүйсгэх аливаа оролдлогыг үл зөвшөөрөх бөгөөд ийм санаархал бүхий ард нийтийн санал асуулга явуулахыг хориглоно” гэсэн санал оруулжээ. Тусгаар тогтнолоо урд хөршөөр зөвшөөрүүлэхийн тулд монголчууд 1945 онд бүх ард түмний санал асуулга нэг удаа явуулсан байдаг. Магадгүй ОХУ Украинаас Киевийг санал асуулгаар авсан явдал нэгийг бодогдуулсан байх. Дээр нь намуудад босго тогтоох, УИХын гишүүдийг 108 болгож бүрэн эрхийн хугацааг нь таван жилээр тогтох зэргийг өнөөгийн УИХ хүлээж авахад бэлэн уур амьсгалтай байна. Эдгээр заалтууд нь нийгэмд үүсээд байгаа хий хоосон улстөржилтийг намсгах, УИХ-ын дархлааг сайжруулах чиглэлд ахиц гаргах нь тодорхой. Түүнчлэн байгалийн баялгийг нийтийн өмч гэж тодорхойлох, нийслэлийн дүүргүүдийг хот гэж нэрлэх, хувь гишүүд төсөв нэмэгдүүлсэн хуулийн төсөл дур мэдэн санаачлах эрхийг хязгаарлах заалтууд нь эрх баригч намын гишүүдэд ч таалагдаж байгаа.

Өнөөгийн байдлаар УИХын боловсруулсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл хуулийн 27 орчим хувийг өөрчлөхөөр байгаа. Харин Ерөнхийлөгчийн танилцуулсан төсөл 28.5 хувийг хөндөнө. Хэрэв хуулийн 35 хувиас хэтэрвэл нэмэлт, өөрчлөлт биш шинэчилсэн найруулга болж хувирна. УИХ-ын гишүүд 35 хувьд хүргэлгүйгээр Ерөнхийлөгчийн саналуудыг УИХ-ын төсөлтэй нэгтгээд явчих боломжтой талаар хэлж байна. УИХ- ы н гишүүн Я.Содбаатар манай сонинд өгсөн ярилцлагадаа “Ерөнхийлөгчийн санал дотор УИХ-ын гишүүдийн өргөн бариад хөндөөгүй зүйлтэй холбоотой заалт ерөөсөө хоёрхон байна лээ. Бусад нь бидний хөндчихсөн заалт. Парламенттай холбоотой заалтыг л бид хөндөөгүй болохоос тэр орон нутаг, шүүх, байгалийн баялаг, нутгийн удирдлагатай холбоотой заалтыг бид оруулсан. Намтай холбоотой байдаггүй заалтыг хүртэл бид хөндөөд оруулчихсан шүү дээ. Тиймээс найруулгаа жигдлээд явбал 35 хувь дотроо баригдана гэж харж байгаа” гэж байв.

Харин Сонгуулийн ерөнхий хороо намуудыг бүртгэдэг байх, Шүүхийн ерөнхий зөвлөлийн томилгоог Засгийн газар, УИХ, мэргэжлийн холбоод томилох саналыг болиулж хуучнаар нь байлгах зэрэг Ерөнхийлөгчийн саналууд нь хүний өөрийн намуудын эсэргүүцэлтэй тулгарч таарна. Үүн дээр УИХ-ын гишүүд, зарим хуульчид ч үгээ хэлээд эхэлсэн байна лээ. Хэрэв УИХ-аас санаачилсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслөөр явбал Ерөнхийлөгч Шүүхийн ерөнхий зөвлөлийг томилж, түүгээрээ дамжуулан шүүгч нарыг томилдог эрх мэдлээсээ сална. Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн хэлж байсан “Шударга бусын хонгил”-ын түлхүүрээ алдана гэсэн үг. Хонгилыг ашиглах эсэхээс үл хамаараад Ерөнхийлөгчийн эрх мэдэлд халтай учраас хуучин хэвээр нь үлдээхээр зорьсон болов уу. Аль нь зөв болох нь зөвшилцөх хүмүүсийн мэтгэлцээнээр тодорч таарна. Д.Намдагийн “Оролмаа эх” жүжгийг үзээгүй хүн цөөн байх.

Утгаас нь товчлоход нэр хүндтэй язгууртан бэлбэсэн эмгэний том хүү аавынхаа хэргэм зэргийг өвлөн Богдын Засгийн газарт Сангийн дэд сайд хүртэл дэвшдэг. Дунд хүүгээ тухайн үеийн нийтлэг байдлаар сүм бараадуулсан нь гавж цолтой. Гэтэл отгон хүү нь хувьсгалч болчихдог. Хөвгүүдийнх нь гэхээсээ нийгмийн тэмцэл нь явсаар ууган болоод отгон хүү нь шоронд орж, лам хүү нь сайн цаг иртэл баяртай гээд эх орноосоо дайждаг юм. Хадмууд нь зайгаа барьж ганц ач хүүг нь эмгэнд үлдээгээд явдаг. Жүжгийн төгсгөлд өлгийтэй ачаа тэвэрсэн эмгэн “Миний хүүхдүүдийн бүгдийнх нь зөв” гэж хэлэхэд хөшиг хаагдана. Түүн лугаа улс орныхоо ирээдүйг бүгд сайнаар харж байгаа нь лав. Тэр тусмаа төрийн өндөр албан тушаалтнуудын хувьд бол нэлээд нухацтай бодсон байж таарна. Харин дундын ямар хувилбар дээр тогтохыг хүлээх үлдлээ.

Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуулийн өөрчлөлтөд бэлэн байна. Өөрийнхөө саналуудыг ч орууллаа. Харин У.Хүрэлсүх бол энэ ажлын хэсэг дээр Ерөнхий сайд гэхээсээ илүү сонгуулиар өгсөн амлалтаа биелүүлэх учиртай эрх баригч намын даргын хувиар харагдаж байна. Нэгэн цагт УИХ-ын гишүүн М.Энхболд спикер байхдаа Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг “бидний гэрийн даалгавар” хэмээн тодорхойлж байлаа. Энэ даалгаврыг гүйцэтгэхдээ Ерөнхийлөгч Х.Баттулгатай зөвшилцөхөөр ажлын хэсэгт орлогч даргын хувиар Ерөнхий сайд У.Хүрэлсүх орлоо. Намынхаа бол овсруулсан, бараг гурван жил нухсан хуулийн төслийн зүйл заалтуудыг хамгаалахаар сууж байгаа хэрэг. Өөрийнх нь төсөлд авах гээхийн ухаанаар хандахад Ерөнхийлөгч Х.Баттулгын хувьд У.Хүрэлсүхдээ цааргалаад байхгүй болов уу. Учир нь тэд дундын асуудал дээрээ анх удаагаа огтлолцож байгаа биш үү дээ. УИХ-аас зөвшилцөх ажлын хэсгийг ирэх сарын 9-ний дотор ажлаа дуусгах даалгавартайгаар байгууллаа. Хэрхэхийг ирэх өдрүүдээс харах биз ээ.

Эх сурвалж: Үндэсний шуудан

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
ЦЭЦЭРЛЭГИЙН ЦАХИМ БҮРТГЭЛ ИРЭХ ПҮРЭВ ГАРИГТ ДУУСНА
8 цаг    

ИРЭХ ДОЛОО ХОНОГТ ЦАХИЛГААНЫ ХЯЗГААРЛАЛТ ХИЙГДЭХ ГАЗРУУД
9 цаг    

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ ЗАДГАЙ ТЕАТРТАЙ БОЛЖЭЭ
9 цаг    

ХУУЛЬ БУСААР АЛТ ОЛБОРЛОСОН ГЭХ ХЯТАД ИРГЭДИЙГ ХОЛБОГДОХ БАЙГУУЛЛАГАД НЬ ШИЛЖҮҮЛЖЭЭ
10 цаг    

МАРГААШ НӨАТ-ЫН СУГАЛААНЫ 60 САЯЫН АЗТАНЫ ТОХИРОЛ ЯВАГДАНА
10 цаг    

СУРАГЧИЙН ДҮРЭМТ ХУВЦАС, БИЧИГ ХЭРГИЙН ӨРГӨТГӨСӨН ХУДАЛДААГ 33 БАЙРШИЛД ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА
10 цаг    

КАЗАХ КУРЕС БӨХИЙН АЗИЙН ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН БОЛЖ БАЙНА
10 цаг    

ӨДӨРТӨӨ ИХЭНХ НУТГААР ДУЛААРНА
10 цаг    

Ж.БАТЗАНДАНД ӨГӨХ ЗӨВЛӨГӨӨ
23 цаг    

АГААРЫН ЧАНАРЫГ САЙЖРУУЛАХ БҮС, МӨРДӨХ ЖУРМЫГ ШИНЭЧЛЭН БАТАЛЛАА
1 өдөр    

ХОНГКОНГИЙН ЦАГДААГИЙНХАНД ХҮЧ ХЭРЭГЛЭХГҮЙ БАЙХЫГ УРИАЛАВ
1 өдөр    

СУРАГЧИЙН ДҮРЭМТ ХУВЦАС, БИЧИГ ХЭРГИЙН ӨРГӨТГӨСӨН ХУДАЛДААГ 33 БАЙРШИЛД ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА
1 өдөр    

ЭРДЭМТЭД ХҮНИЙ ЭД ЭСИЙГ АМЬТАН ДЭЭР УРГУУЛЖ БАЙНА
1 өдөр    

ИСПАНИ ДҮРВЭГЧДИЙГ ХҮЛЭЭЖ АВАХААР БОЛЖЭЭ
1 өдөр    

СОЁЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙГ ӨРГӨН БАРИЛАА
1 өдөр    

ИРЭХ ДОЛОО ХОНОГТ УИХ-ЫН ЧУУЛГАН ХУРАЛДАНА
1 өдөр    

“НОМИН ALL MART“ ДЭЛГҮҮР ХӨГЦ ҮҮССЭН ЙОГУРТ ХУДАЛДАЖ БАЙЖЭЭ
1 өдөр    

ИХЭНХ НУТГААР ДУЛААРНА
1 өдөр    

"СОЛОНГОСЫН 7 ХОНОГ" АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
1 өдөр    

ДЭЛХИЙН СПОРТЫН НААДМААС ХОЁР АЛТАН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
1 өдөр    

ҮЕР, УСНЫ АЮУЛААС СЭРЭМЖЛЭЭРЭЙ
1 өдөр    

МӨНХ ЦЭВДЭГТ НУУГДСАН ЭРДЭНЭС
1 өдөр    

МӨНГӨ УГААХ БОЛОН ТЕРРОРИЗМЫГ САНХҮҮЖҮҮЛЭХТЭЙ ТЭМЦЭХ ЗӨВЛӨМЖ ГАРГАХААР ШИЙДВЭРЛЭВ
1 өдөр    

ШАЛГАН НЭВТРҮҮЛЭХ ТОВЧООДОД 24 ЦАГААР ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭН АЖИЛЛАЖ БАЙНА
1 өдөр    

ҮНДЭСНИЙ ТОМООХОН АЖ АХУЙН НЭГЖҮҮД “БАЙГУУЛЛАГЫН ЦЭЦЭРЛЭГ” САНААЧИЛГАД НЭГДЭН АЖИЛЛАХААР БОЛЛОО
1 өдөр    

БАЯН-ӨЛГИЙ АЙМАГТ ШУВУУНЫ БӨӨГНӨРӨЛ ҮҮСЧ, НИСЛЭГ ХОЙШИЛЖЭЭ
1 өдөр    

ГАЗАР ЧӨЛӨӨЛӨХ АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
1 өдөр    

ГАЗРЫН ЗӨРЧИЛ АРИЛГАХ АЖЛЫН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР МЭДЭЭЛЛЭЭ
1 өдөр    

МАН-ЫН БҮЛЭГ ЗӨВШИЛЦСӨНГҮЙ
1 өдөр    

70 НАСТАЙ ТАМИРЧИН 1000 КМ-ИЙГ МОРИОР ТУУЛЖ, АВАРГА БОЛЖЭЭ
1 өдөр    

ЭНЭ ОНЫ ТӨСВӨӨР ХИЙГДЭХ ЁСТОЙ СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН ГАЗАР ШИЙДЭГДЭЭГҮЙ БАЙНА
1 өдөр    

Б.ХУРЦ НАРЫГ ЯЛЛАХ УУ, ЦАГААТГАХ УУ?
1 өдөр    

ШУВУУТАЙ МӨРГӨЛДСӨН 226 ЗОРЧИГЧТОЙ ОНГОЦЫГ АМЖИЛТТАЙ БУУЛГАЖЭЭ
1 өдөр    

С.БАЯР: ҮНДСЭН ХУУЛИЙН ГУРАВДУГААР БҮЛЭГТ Л "НО" БАЙГАА. БУСАД БҮЛЭГТ НЬ ӨӨРЧЛӨЛТ ХИЙХ ШААРДЛАГАГҮЙ
1 өдөр    

ШАЛГАН НЭВТРҮҮЛЭХ ТОВЧООДОД 24 ЦАГААР ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭН АЖИЛЛАЖ БАЙНА
1 өдөр    

АВТО ОСЛЫН УЛМААС ХОЁР НАСТАЙ ХҮҮХДҮҮД НАС БАРЖЭЭ
1 өдөр    

“ҮНДЭСНИЙ ЦОМ”-Д ОРХОН АЙМГИЙН БАГ ТҮРҮҮЛЛЭЭ
1 өдөр    

КАЗАХ КУРЕС БӨХИЙН АЗИЙН АШТ-ИЙ АЗТАЙ ҮЗЭГЧИЙГ АВТОМАШИНААР ШАГНАНА
1 өдөр    

ШИНЭ ХИЧЭЭЛИЙН ЖИЛД 20.000 ГАРУЙ ХҮҮХЭД ЦЭЦЭРЛЭГТ ХАМРАГДАЖ ЧАДАХГҮЙ
1 өдөр    

М.ЭНХСАЙХАН: ОВООЛСОН ШОРОО БОЛОН ШИНЭ ТЗ-ЫН ГЭХ ЗУРГУУДАА НЭГ ЭРГЭЭД ХАРААРАЙ
1 өдөр    

Ц.ГАРАМЖАВ: ГИШҮҮДИЙН ТОО, ПАРЛАМЕНТЫН ХУГАЦААТАЙ ХОЛБООТОЙ САНАЛЫГ БУЦААЖ ТАТАХ НЬ ЗӨВ
1 өдөр    

БОЛОВСРОЛ, СУРГАЛТЫН 485 БАЙГУУЛЛАГАД УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХЯНАЛТ ШАЛГАЛТЫГ ХИЙЖ БАЙНА
1 өдөр    

ЭРЭЛЧ НОХОЙГ АШИГЛАН ЭРЭН ХАЙХ, АВРАХ АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛАХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО
1 өдөр    

УРГАМАЛ, ОЙН ДАГАЛТ БАЯЛАГ АШИГЛАХДАА ХУУЛЬ ЗӨРЧИХГҮЙ БАЙХЫГ АНХААРУУЛЖ БАЙНА
1 өдөр    

Ч.ХАТАНБААТАР: БИД ЦИРКИЙГ БОСГОСОН ХҮМҮҮСТ ӨРТЭЙ. МӨН ТҮЛХСЭН ХҮМҮҮС Ч ЯЛТАЙ
1 өдөр    

ЖДҮХС-ГААС ЗЭЭЛ ХҮСЭГЧДИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛЛАА
1 өдөр    

ӨЛТИЙН ХӨНДИЙГ ӨРӨМДСӨН АЛТНЫ КОМПАНИУД ОРХОН ГОЛЫГ ОНИЛЖ БАЙНА-2
1 өдөр    

ИРЭХ ОНД 10 МЯНГАН АЙЛЫН ГЭРИЙГ ШИНЭ ТЕХНОЛОГИОР ДУЛААЛНА
1 өдөр    

ӨДӨРТӨӨ 18-20 ГРАДУС ДУЛААН БАЙНА
1 өдөр    

НЭГ ӨРХИЙН САРЫН ДУНДАЖ ОРЛОГО ЗАРЛАГААСАА БАГА ҮЗҮҮЛЭЛТ ГАРЛАА
2 өдөр    


Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.