Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2019 оны 08-р сарын 17
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

''ЗҮҮН АЗИЙН 15 ДАХЬ УДААГИЙН ӨРСӨЛДӨӨНИЙ БАЙГУУЛЛАГЫН ДЭЭД ХЭМЖЭЭНИЙ УУЛЗАЛТ'' БОЛЛОО

НИЙТЛЭСЭН: 2019-07-18 12:18:53
Нийгэм > Нийслэл | Сэтгэгдэл: 0

Монгол Улсын Засгийн газрын тохируулагч агентлаг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь “Монгол Улсын зах зээлд чөлөөт өрсөлдөөний таатай орчин бүрдүүлж, шударга нээлттэй зах зээлийг бий болгох, улмаар эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах, эцсийн дүндээ нийгмийн сайн сайхан байдлыг дээшлүүлэхэд оршино” гэсэн эрхэм зорилготойгоор 2004 оноос хууль, тогтоомжоор хүлээсэн эрх үүргээ хэрэгжүүлэн ажиллаж байна.

Мөн Олон улсын ижил төстэй байгууллагуудтай найрсаг хамтын ажиллагааг өргөжүүлэх, улс орнуудын сайн туршлагаас суралцаж, өөрийн орны онцлогт нийцсэн зах зээлийн шударга өрсөлдөөнийг дэмжсэн төрийн бодлогыг боловсруулах зэргээр дэлхийн чиг хандлагатай хөл нийлүүлэн хөгжиж байна.

Иймээс Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын хувьд 2017 оноос эхлэн Зүүн Азийн Өрсөлдөөний байгууллагын дээд хэмжээний уулзалтыг эх орондоо зохион байгуулах хүсэлтийг тавьсны үр дүнд 2019 онд 15 дахь удаагийн уулзалтыг Монгол Улс зохион байгуулах эрхийг авсан.

Азийн хөгжлийн банкны институт, Японы Шударга худалдааны хорооны зохион байгуулалтаар 2005 оноос эхлэн Зүүн Азийн Өрсөлдөөний байгууллагуудын удирдах ажилтнуудын сайн туршлага хуваалцах, тулгамдаж буй асуудлаараа харилцан санал солилцох зэрэг олон талын ач холбогдол бүхий Дээд хэмжээний уулзалт хийгдэж ирсэн. Тус дээд хэмжээний уулзалтыг энэ удаа Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Азийн хөгжлийн банкны институт, Японы Шударга худалдааны хороотой хамтран Улаанбаатар хотноо 2019 оны 7 дугаар сарын 09-10-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.

Дээд хэмжээний уулзалтын эхний өдөр буюу 7 сарын 09-нд “ЗҮҮН АЗИЙН ӨРСӨЛДӨӨНИЙ БАЙГУУЛЛАГУУДЫН УДИРДЛАГУУДЫН УУЛЗАЛТ”-д 17 өрсөлдөөний байгууллагын 50 гаруй зочид төлөөлөгчид оролцож дараах асуудлаар санал солилцлоо. Үүнд:

  • Өрсөлдөөний тухай хууль болон бодлогын сүүлийн үеийн хөгжил ба хандлага сэдвээр 8 орны,
  • Хил дамнасан үйл ажиллагаанд хамтарч ажиллахад тулгарч буй бодит жишээнүүд сэдвээр 5 орны,
  •  Хөгжиж буй орны эдийн засагт өрсөлдөөний хууль, бодлогын үүрэг, үр нөлөө, ач холбогдол сэдвээр 3 орны,
  • Техникийн туслалцаа болон олон улсын бусад үйл ажиллагааны туршлага, үнэлгээ сэдвээр 5 орны илтгэгч болох Өрсөлдөөний байгууллагуудын дарга, удирдлагууд тус тус илтгэл мэдээллээ танилцууллаа.

Энэхүү арга хэмжээний 2 дахь өдөр “12 ДАХЬ УДААГИЙН ЗҮҮН АЗИЙН ӨРСӨЛДӨӨНИЙ ТУХАЙ ХУУЛЬ БОЛОН БОДЛОГО ХУРАЛ” сэдэвт зохион байгуулагдлаа. Тус хуралд Монгол Улсын Шадар сайд, Ерөнхийлөгчийн тамгын газар, Улсын Их Хурлын Тамгын газар, Монгол Улсын засгийн газрын хэрэг эрхлэх газар, Яамд, агентлагийн удирдлагууд, эрдэмтэн судлаач 120 гаруй төлөөлөгч оролцлоо.

  •  Өрсөлдөөний бодлого ба бусад салбарын бодлогын уялдаа холбоо сэдвээр Тайвань, Филиппин, болон Монгол улс
  • Өрсөлдөөний бодлогоор дамжуулан томоохон аж ахуйн эрхлэгчдийн шударга бус үйлдлээс жижиг зах зээлийг хамгаалах туршлага сэдвээр Австрали, Япон, Индонез, Монгол улсын Өрсөлдөөний байгууллагуудын дарга, удирдлагууд, /ADBI/ Азийн хөгжлийн банкны удирдлагуудын төлөөлөл, эрдэмтэн судлаачид илтгэл мэдээллээ тавьж санал солилцлоо.

Дээд хэмжээний уулзалтын үеэр Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын зүгээс Япон, БНСУ, Сингапур, Тайланд, Тайваний Өрсөлдөөний байгууллагын удирдлага, төлөөлөгчдийг хүлээн авч албан уулзалтыг хийлээ.
“ЕАТОР-Зүүн Азийн өрсөлдөөний байгууллагуудын дээд хэмжээний уулзалт”-аар өрсөлдөөнийг зохицуулах чиг үүрэг бүхий төрийн байгууллагуудын төлөөлөгчид хамтын ажиллагаагаа өргөжүүлж, хил дамнасан эсвэл олон улсын хэмжээн дэх Шударга бус өрсөлдөөнийг зохицуулах талаар харилцан ойлголцлоо улам бэхжүүлэн өрсөлдөөний тухай хууль, ирээдүйн стратегийг хэрэгжүүлэхэд тулгарч буй сорилтуудын талаар хэлэлцүүлэг өрнүүлж, гарц шийдлийг тодорхойлох чухал ач холбогдолтой уулзалт болж өндөрлөлөө.

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
ЦЭЦЭРЛЭГИЙН ЦАХИМ БҮРТГЭЛ ИРЭХ ПҮРЭВ ГАРИГТ ДУУСНА
8 цаг    

ИРЭХ ДОЛОО ХОНОГТ ЦАХИЛГААНЫ ХЯЗГААРЛАЛТ ХИЙГДЭХ ГАЗРУУД
8 цаг    

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ ЗАДГАЙ ТЕАТРТАЙ БОЛЖЭЭ
9 цаг    

ХУУЛЬ БУСААР АЛТ ОЛБОРЛОСОН ГЭХ ХЯТАД ИРГЭДИЙГ ХОЛБОГДОХ БАЙГУУЛЛАГАД НЬ ШИЛЖҮҮЛЖЭЭ
10 цаг    

МАРГААШ НӨАТ-ЫН СУГАЛААНЫ 60 САЯЫН АЗТАНЫ ТОХИРОЛ ЯВАГДАНА
10 цаг    

СУРАГЧИЙН ДҮРЭМТ ХУВЦАС, БИЧИГ ХЭРГИЙН ӨРГӨТГӨСӨН ХУДАЛДААГ 33 БАЙРШИЛД ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА
10 цаг    

КАЗАХ КУРЕС БӨХИЙН АЗИЙН ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН БОЛЖ БАЙНА
10 цаг    

ӨДӨРТӨӨ ИХЭНХ НУТГААР ДУЛААРНА
10 цаг    

Ж.БАТЗАНДАНД ӨГӨХ ЗӨВЛӨГӨӨ
23 цаг    

АГААРЫН ЧАНАРЫГ САЙЖРУУЛАХ БҮС, МӨРДӨХ ЖУРМЫГ ШИНЭЧЛЭН БАТАЛЛАА
1 өдөр    

ХОНГКОНГИЙН ЦАГДААГИЙНХАНД ХҮЧ ХЭРЭГЛЭХГҮЙ БАЙХЫГ УРИАЛАВ
1 өдөр    

СУРАГЧИЙН ДҮРЭМТ ХУВЦАС, БИЧИГ ХЭРГИЙН ӨРГӨТГӨСӨН ХУДАЛДААГ 33 БАЙРШИЛД ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА
1 өдөр    

ЭРДЭМТЭД ХҮНИЙ ЭД ЭСИЙГ АМЬТАН ДЭЭР УРГУУЛЖ БАЙНА
1 өдөр    

ИСПАНИ ДҮРВЭГЧДИЙГ ХҮЛЭЭЖ АВАХААР БОЛЖЭЭ
1 өдөр    

СОЁЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙГ ӨРГӨН БАРИЛАА
1 өдөр    

ИРЭХ ДОЛОО ХОНОГТ УИХ-ЫН ЧУУЛГАН ХУРАЛДАНА
1 өдөр    

“НОМИН ALL MART“ ДЭЛГҮҮР ХӨГЦ ҮҮССЭН ЙОГУРТ ХУДАЛДАЖ БАЙЖЭЭ
1 өдөр    

ИХЭНХ НУТГААР ДУЛААРНА
1 өдөр    

"СОЛОНГОСЫН 7 ХОНОГ" АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
1 өдөр    

ДЭЛХИЙН СПОРТЫН НААДМААС ХОЁР АЛТАН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
1 өдөр    

ҮЕР, УСНЫ АЮУЛААС СЭРЭМЖЛЭЭРЭЙ
1 өдөр    

МӨНХ ЦЭВДЭГТ НУУГДСАН ЭРДЭНЭС
1 өдөр    

МӨНГӨ УГААХ БОЛОН ТЕРРОРИЗМЫГ САНХҮҮЖҮҮЛЭХТЭЙ ТЭМЦЭХ ЗӨВЛӨМЖ ГАРГАХААР ШИЙДВЭРЛЭВ
1 өдөр    

ШАЛГАН НЭВТРҮҮЛЭХ ТОВЧООДОД 24 ЦАГААР ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭН АЖИЛЛАЖ БАЙНА
1 өдөр    

ҮНДЭСНИЙ ТОМООХОН АЖ АХУЙН НЭГЖҮҮД “БАЙГУУЛЛАГЫН ЦЭЦЭРЛЭГ” САНААЧИЛГАД НЭГДЭН АЖИЛЛАХААР БОЛЛОО
1 өдөр    

БАЯН-ӨЛГИЙ АЙМАГТ ШУВУУНЫ БӨӨГНӨРӨЛ ҮҮСЧ, НИСЛЭГ ХОЙШИЛЖЭЭ
1 өдөр    

ГАЗАР ЧӨЛӨӨЛӨХ АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
1 өдөр    

ГАЗРЫН ЗӨРЧИЛ АРИЛГАХ АЖЛЫН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР МЭДЭЭЛЛЭЭ
1 өдөр    

МАН-ЫН БҮЛЭГ ЗӨВШИЛЦСӨНГҮЙ
1 өдөр    

70 НАСТАЙ ТАМИРЧИН 1000 КМ-ИЙГ МОРИОР ТУУЛЖ, АВАРГА БОЛЖЭЭ
1 өдөр    

ЭНЭ ОНЫ ТӨСВӨӨР ХИЙГДЭХ ЁСТОЙ СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН ГАЗАР ШИЙДЭГДЭЭГҮЙ БАЙНА
1 өдөр    

Б.ХУРЦ НАРЫГ ЯЛЛАХ УУ, ЦАГААТГАХ УУ?
1 өдөр    

ШУВУУТАЙ МӨРГӨЛДСӨН 226 ЗОРЧИГЧТОЙ ОНГОЦЫГ АМЖИЛТТАЙ БУУЛГАЖЭЭ
1 өдөр    

С.БАЯР: ҮНДСЭН ХУУЛИЙН ГУРАВДУГААР БҮЛЭГТ Л "НО" БАЙГАА. БУСАД БҮЛЭГТ НЬ ӨӨРЧЛӨЛТ ХИЙХ ШААРДЛАГАГҮЙ
1 өдөр    

ШАЛГАН НЭВТРҮҮЛЭХ ТОВЧООДОД 24 ЦАГААР ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭН АЖИЛЛАЖ БАЙНА
1 өдөр    

АВТО ОСЛЫН УЛМААС ХОЁР НАСТАЙ ХҮҮХДҮҮД НАС БАРЖЭЭ
1 өдөр    

“ҮНДЭСНИЙ ЦОМ”-Д ОРХОН АЙМГИЙН БАГ ТҮРҮҮЛЛЭЭ
1 өдөр    

КАЗАХ КУРЕС БӨХИЙН АЗИЙН АШТ-ИЙ АЗТАЙ ҮЗЭГЧИЙГ АВТОМАШИНААР ШАГНАНА
1 өдөр    

ШИНЭ ХИЧЭЭЛИЙН ЖИЛД 20.000 ГАРУЙ ХҮҮХЭД ЦЭЦЭРЛЭГТ ХАМРАГДАЖ ЧАДАХГҮЙ
1 өдөр    

М.ЭНХСАЙХАН: ОВООЛСОН ШОРОО БОЛОН ШИНЭ ТЗ-ЫН ГЭХ ЗУРГУУДАА НЭГ ЭРГЭЭД ХАРААРАЙ
1 өдөр    

Ц.ГАРАМЖАВ: ГИШҮҮДИЙН ТОО, ПАРЛАМЕНТЫН ХУГАЦААТАЙ ХОЛБООТОЙ САНАЛЫГ БУЦААЖ ТАТАХ НЬ ЗӨВ
1 өдөр    

БОЛОВСРОЛ, СУРГАЛТЫН 485 БАЙГУУЛЛАГАД УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХЯНАЛТ ШАЛГАЛТЫГ ХИЙЖ БАЙНА
1 өдөр    

ЭРЭЛЧ НОХОЙГ АШИГЛАН ЭРЭН ХАЙХ, АВРАХ АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛАХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО
1 өдөр    

УРГАМАЛ, ОЙН ДАГАЛТ БАЯЛАГ АШИГЛАХДАА ХУУЛЬ ЗӨРЧИХГҮЙ БАЙХЫГ АНХААРУУЛЖ БАЙНА
1 өдөр    

Ч.ХАТАНБААТАР: БИД ЦИРКИЙГ БОСГОСОН ХҮМҮҮСТ ӨРТЭЙ. МӨН ТҮЛХСЭН ХҮМҮҮС Ч ЯЛТАЙ
1 өдөр    

ЖДҮХС-ГААС ЗЭЭЛ ХҮСЭГЧДИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛЛАА
1 өдөр    

ӨЛТИЙН ХӨНДИЙГ ӨРӨМДСӨН АЛТНЫ КОМПАНИУД ОРХОН ГОЛЫГ ОНИЛЖ БАЙНА-2
1 өдөр    

ИРЭХ ОНД 10 МЯНГАН АЙЛЫН ГЭРИЙГ ШИНЭ ТЕХНОЛОГИОР ДУЛААЛНА
1 өдөр    

ӨДӨРТӨӨ 18-20 ГРАДУС ДУЛААН БАЙНА
1 өдөр    

НЭГ ӨРХИЙН САРЫН ДУНДАЖ ОРЛОГО ЗАРЛАГААСАА БАГА ҮЗҮҮЛЭЛТ ГАРЛАА
2 өдөр    


Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.