Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2019 оны 08-р сарын 17
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

ХУРГАН ДАРГА НАР ЭХНЭР ХҮҮХДИЙН ХАМТ ТАМИРЧДЫН ХООЛ ХҮНСИЙГ ДУУСТАЛ ИДЭЛЦЖЭЭ

НИЙТЛЭСЭН: 2019-07-18 11:47:56
Чөлөөт цаг > Сонин хачин | Сэтгэгдэл: 2

-АРГАА БАРСАН ЗОХИОН БАЙГУУЛАГЧИД ХООЛ ХҮНС, УС УНДААНЫ ХЭСГЭЭ ЛАЦДАХАД ХҮРСЭН БАЙНА-

“Торгоны зам-2019” Авто ралли 10 дахь жилийнхээ босгон дээр анх удаа Монголын нутгаар дамжин өнгөрлөө. Дэлхийд алдартай энэ уралдаанд Монгол Улсын баг тамирчид анх удаа оролцов. Нийт 40 улсын 97 тамирчин, 54 автомашин, 16 том оврын ачааны машин, 24 мотоцикль оролцсон нь тус тэмцээний түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлт гэдгийг зохион байгуулагчид онцолжээ. Уралдаанд оролцогчдыг дагалдан 394 техник, 1400 гаруй төлөөлөгч болон 120 улсын сэтгүүлч ажилласан бөгөөд манай улсын нутаг дэвсгэрт Төв, Мандалговь, Даланзадгад гэсэн маршрутаар зохиогдож, түр кэмпүүд ч тухайн орон нутгуудад байрлаж байв. Долдугаар сарын 6-ны өдөр ОХУ-аас гараагаа эхэлж, 13-ны өдөр Гашуунсухайт боомтоор нэвтрэн БНХАУ-ыг зорьсон “Торгоны зам-2019” Авто ралли өчигдөр хаалтаа хийлээ. Уралдааны Мотоциклийн ангилалд манай тамирчид 15, 18, 19, 20 дугаар байраар орж ирсэн бол ангиллынхаа эмэгтэй төрөлд спортын мастер Б.Бат-Ундрал хоёрдугаар байрт оржээ. Харин UTV open class ангилалд #252 дугаартай уралдсан спортын мастер С.Ариунболд, спортын мастер Г.Эрдэнэсүрэн нар түрүүлсэн бол Т2 ангилалд спортын дэд мастер Э.Оргил, олон улсын хэмжээний мастер Ш.Гансүх нарын баг гуравдугаар байрт орсон амжилтаар өндөрлөлөө.

Silk Way Rally 2019, Stage 6, Mandalgovi – Dalanzadgad, July 12, Mongolia – Photo Dmitry Galchun/SWR

“Silk way rally” буюу “Торгоны зам-2019” Монгол улсын хувьд анхных ч харин авто, мото спортын тамирчдын тухайд олон улсын чанартай уралдаануудад 1995 оноос эхлэн оролцсон байдаг юм. 1995 онд “Парис-Москва-Улаанбаатар-Бээжин” чиглэлээр зохиогдсон мастер раллид Монголоос ОУХМ Б.Гантулга оролцож IV байр, 1996 оны мөн раллид дахин оролцож ангилалдаа түрүүлж байв. Тэр үеэс эхлэн манай тамирчдын амжилтын буухиа өнөө хэр ийнхүү үргэлжилсээр байгаа юм.

“Торгоны зам-2019” авто раллиг Монголоор дайран өнгөрүүлэх эсэх дээр зохион байгуулагчид нэлээд эргэлзэж, тээнэгэлзсэний эцэст шийдсэн гэдэг. Шалтгаан нь мал ахуйгаас гадна монголын жолооч нар автозамын хөдөлгөөнд маш бүдүүлэг оролцдог гэх асуудал хүчтэй яригдсан гэж байгаа. Эргэлзээг нь батлах мэт орон нутгийн замд Приус маркийн автомашин зам дээр үүссэн нүх тойрохоор эсрэг урсгалд орон раллигийн арын албаны машинтай мөргөлдөн ноцтой осол гаргасан. Гэнэтийн эл ослыг эс тооцвол манайхан Олон улсын чанартай уралдаан тэмцээнийг эх орондоо маш өндөр хариуцлагатайгаар зохион байгуулж чаддаг гэдгээ харуулсан гэхэд болно. Монголыг дайран өнгөрөх бүх замын турш мал ахуйгаа хариуцлагатай бэлчээх, үзэгч олныг болзошгүй эрсдлээс хамгаалах ажлыг орон нутгийн цагдаа, хууль сахиулахын ажилтнууд хангалттай сайн хийж гүйцэтгэж байлаа. Харин уралдааны үеийн ой гутмаар, жигшин зэвүүцмээр ганц явдал нь манай хурган дарга нар, тэдний халбалзсан эхнэр хүүхдүүдийн араншин байсныг хэлэх хэрэгтэй. Баг тамирчдын буудалласан кэмп, бивак руу монголын хэвлэл мэдээллийнхнийг оруулахгүй хэмээн сүрийг үзүүлсэн монгол дарга нар тамирчдад зориулсан гал тогооноос өөрсдийн эхнэр хүүхэд, найз нөхөд, жолооч нараа дуудан хооллож, өнөөдүүл нь хооллоод ханахгүй ус ундаа, жимс жимсгэнийг хэдэн арваар нь тэвэрч, уутлан гүйлдэж нүдний булай болсон байгаа юм. Уралдааны туршид, буудаллаж хоноглох бүх цаг үед дуусаагүй байсан тансаг зэрэглэлийн хоол хүнс Улаанбаатарт ирээд тамирчдадаа ч хүрэлцэхгүй дуусчихсан тул зохион байгуулагчдын зүгээс хоол унд, ундаа жимсний хэсгээ лацдахад хүрсэн нь даанч ичгэвтэр. Ямартаа зочин гэсэн баахан мандат, бугуйвч зүүсэн нөхөд түрүүлж орон хооллосноос очёр үүсч тамирчид хоолоо хүлээн 15 минут болсон гэж байгаа. Дэлхийн өөр оронд зохиогдсон өмнөх болоод бусад раллигийн үеэр хоол хүлээх минут ихдээ л 2 минут болдог гэнэ.

Түүнчлэн Дундговь аймаг болон Улаанбаатарт байрлах үед тамирчдад зориулан бэлтгэсэн урлагийн тоглолтын үеэр үзэгчийн цөөхөн хэдэн суудлыг мөнөөх хурган дарга нар, халбилзсан хэдэн эхнэр хүүхдийнхээ хамт дүүргэж, гадна дотны тамирчид бүгд зогсож үзсэн байна. Гэтэл ОХУ болон БНХАУ-ын нутаг дэвсгэрт орон нутаг, мужийн болоод цагдаагийн дарга нар нь кэмп, бивак руу орж ирэх ч зөвхөн тамирчдынхаа хоол хүнс, ус ундааны хангамж, чанарыг шалган, тамирчдадаа амжилт хүсээд тавтай, тухтай хооллохыг хүсээд гарч байсан байдаг. Тэдэнд дагуулж чирсэн нэг ч эхнэр хүүхэд, найз нөхөд байгаагүй гэж байгаа. Үнэндээ арай ч дээ гэмээр өлөн, даанч дээ гэмээр далбилзсан дарга, тэдний эхнэр хүүхдийн давилуун баг бүрэлдэхүүн аливаа арга хэмжээний үед үргэлжид байсаар ирсэн. Энэ арчаагүй, гутамшигтай араншингаа засахгүй бол Олон улс, Тив дэлхийн өмнө “Өлөн Монгол” нэрийг зүүхэд ойрхон боллоо.

Иймд “Торгоны зам-2019” уралдаан Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор болж, Ерөнхийлөгчийн Тамгын газраас хариуцлагатайгаар анхаарал хандуулж зохион байгуулсны хэрэг юу билээ, улсынхаа нэрийг уландаа гишгэж, тамирчдын хоол унднаас турж үхэх гэсэн мэт эхнэр хүүхэд, найз нөхдөө дагуулан ирж ам хамраа олохгүй идэлцсэн дарга нарт хариуцлага тооцон, албан тушаалаас нь зайлуулбал яана. Баг тамирчдын бивакт чихэлдэн, амаараа гартал идэлцсэн дарга, эхнэрүүдийн гэгээн дүр, ундаа жимсийг хэдэн арваар нь тэвэрч гүйлдсэн хүүхэд,  жолооч нарын нь үйлдэл уралдааныг дагаж явсан зурагчдын хальсанд тодоос тод буусан байна лээ гэдгийг дашрамд дуулгая.

niigmiintoli.mn

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
Манайхан хаа газар юу л болно бүгдэд эхнэр хүүхэд, ээж аавыгаа бөөнөөр нь чирж явдаг уламжлалтай г мэдсээр байж зохион байгуулахдаа анхаарч зохицуулах байждээ. 3, 4 том хүмүүс бөөн хүүхэд чирээд эмнэлэг, дэлгүүрээр уйлаан майлаан болоод бусдад хүндрэл учруулж явахыгаа хэвийн үзэгдэл гэж боддог шдээ. Хүүхдийг нь харах хүнгүй юмуу гэвэл бас үгүй юмаа.    
ОГНОО:2019-07-18 12:06:00 | IP:122.201.26.172   

Уучлаарай хүний мууд дурлаж байгаа биш шүү тэр Монголын нэрийг гутаасан хурган дарга нарыг нэр устай нь цоллоод хариуцлага тооцоод ажлаас нь хал дараа дараагийн хурганц нарт дохио болно   
ОГНОО:2019-07-19 19:38:00 | IP:103.10.22.116   

ШИНЭ МЭДЭЭ
ЦЭЦЭРЛЭГИЙН ЦАХИМ БҮРТГЭЛ ИРЭХ ПҮРЭВ ГАРИГТ ДУУСНА
8 цаг    

ИРЭХ ДОЛОО ХОНОГТ ЦАХИЛГААНЫ ХЯЗГААРЛАЛТ ХИЙГДЭХ ГАЗРУУД
8 цаг    

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ ЗАДГАЙ ТЕАТРТАЙ БОЛЖЭЭ
9 цаг    

ХУУЛЬ БУСААР АЛТ ОЛБОРЛОСОН ГЭХ ХЯТАД ИРГЭДИЙГ ХОЛБОГДОХ БАЙГУУЛЛАГАД НЬ ШИЛЖҮҮЛЖЭЭ
10 цаг    

МАРГААШ НӨАТ-ЫН СУГАЛААНЫ 60 САЯЫН АЗТАНЫ ТОХИРОЛ ЯВАГДАНА
10 цаг    

СУРАГЧИЙН ДҮРЭМТ ХУВЦАС, БИЧИГ ХЭРГИЙН ӨРГӨТГӨСӨН ХУДАЛДААГ 33 БАЙРШИЛД ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА
10 цаг    

КАЗАХ КУРЕС БӨХИЙН АЗИЙН ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН БОЛЖ БАЙНА
10 цаг    

ӨДӨРТӨӨ ИХЭНХ НУТГААР ДУЛААРНА
10 цаг    

Ж.БАТЗАНДАНД ӨГӨХ ЗӨВЛӨГӨӨ
23 цаг    

АГААРЫН ЧАНАРЫГ САЙЖРУУЛАХ БҮС, МӨРДӨХ ЖУРМЫГ ШИНЭЧЛЭН БАТАЛЛАА
1 өдөр    

ХОНГКОНГИЙН ЦАГДААГИЙНХАНД ХҮЧ ХЭРЭГЛЭХГҮЙ БАЙХЫГ УРИАЛАВ
1 өдөр    

СУРАГЧИЙН ДҮРЭМТ ХУВЦАС, БИЧИГ ХЭРГИЙН ӨРГӨТГӨСӨН ХУДАЛДААГ 33 БАЙРШИЛД ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА
1 өдөр    

ЭРДЭМТЭД ХҮНИЙ ЭД ЭСИЙГ АМЬТАН ДЭЭР УРГУУЛЖ БАЙНА
1 өдөр    

ИСПАНИ ДҮРВЭГЧДИЙГ ХҮЛЭЭЖ АВАХААР БОЛЖЭЭ
1 өдөр    

СОЁЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙГ ӨРГӨН БАРИЛАА
1 өдөр    

ИРЭХ ДОЛОО ХОНОГТ УИХ-ЫН ЧУУЛГАН ХУРАЛДАНА
1 өдөр    

“НОМИН ALL MART“ ДЭЛГҮҮР ХӨГЦ ҮҮССЭН ЙОГУРТ ХУДАЛДАЖ БАЙЖЭЭ
1 өдөр    

ИХЭНХ НУТГААР ДУЛААРНА
1 өдөр    

"СОЛОНГОСЫН 7 ХОНОГ" АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
1 өдөр    

ДЭЛХИЙН СПОРТЫН НААДМААС ХОЁР АЛТАН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
1 өдөр    

ҮЕР, УСНЫ АЮУЛААС СЭРЭМЖЛЭЭРЭЙ
1 өдөр    

МӨНХ ЦЭВДЭГТ НУУГДСАН ЭРДЭНЭС
1 өдөр    

МӨНГӨ УГААХ БОЛОН ТЕРРОРИЗМЫГ САНХҮҮЖҮҮЛЭХТЭЙ ТЭМЦЭХ ЗӨВЛӨМЖ ГАРГАХААР ШИЙДВЭРЛЭВ
1 өдөр    

ШАЛГАН НЭВТРҮҮЛЭХ ТОВЧООДОД 24 ЦАГААР ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭН АЖИЛЛАЖ БАЙНА
1 өдөр    

ҮНДЭСНИЙ ТОМООХОН АЖ АХУЙН НЭГЖҮҮД “БАЙГУУЛЛАГЫН ЦЭЦЭРЛЭГ” САНААЧИЛГАД НЭГДЭН АЖИЛЛАХААР БОЛЛОО
1 өдөр    

БАЯН-ӨЛГИЙ АЙМАГТ ШУВУУНЫ БӨӨГНӨРӨЛ ҮҮСЧ, НИСЛЭГ ХОЙШИЛЖЭЭ
1 өдөр    

ГАЗАР ЧӨЛӨӨЛӨХ АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
1 өдөр    

ГАЗРЫН ЗӨРЧИЛ АРИЛГАХ АЖЛЫН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР МЭДЭЭЛЛЭЭ
1 өдөр    

МАН-ЫН БҮЛЭГ ЗӨВШИЛЦСӨНГҮЙ
1 өдөр    

70 НАСТАЙ ТАМИРЧИН 1000 КМ-ИЙГ МОРИОР ТУУЛЖ, АВАРГА БОЛЖЭЭ
1 өдөр    

ЭНЭ ОНЫ ТӨСВӨӨР ХИЙГДЭХ ЁСТОЙ СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН ГАЗАР ШИЙДЭГДЭЭГҮЙ БАЙНА
1 өдөр    

Б.ХУРЦ НАРЫГ ЯЛЛАХ УУ, ЦАГААТГАХ УУ?
1 өдөр    

ШУВУУТАЙ МӨРГӨЛДСӨН 226 ЗОРЧИГЧТОЙ ОНГОЦЫГ АМЖИЛТТАЙ БУУЛГАЖЭЭ
1 өдөр    

С.БАЯР: ҮНДСЭН ХУУЛИЙН ГУРАВДУГААР БҮЛЭГТ Л "НО" БАЙГАА. БУСАД БҮЛЭГТ НЬ ӨӨРЧЛӨЛТ ХИЙХ ШААРДЛАГАГҮЙ
1 өдөр    

ШАЛГАН НЭВТРҮҮЛЭХ ТОВЧООДОД 24 ЦАГААР ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭН АЖИЛЛАЖ БАЙНА
1 өдөр    

АВТО ОСЛЫН УЛМААС ХОЁР НАСТАЙ ХҮҮХДҮҮД НАС БАРЖЭЭ
1 өдөр    

“ҮНДЭСНИЙ ЦОМ”-Д ОРХОН АЙМГИЙН БАГ ТҮРҮҮЛЛЭЭ
1 өдөр    

КАЗАХ КУРЕС БӨХИЙН АЗИЙН АШТ-ИЙ АЗТАЙ ҮЗЭГЧИЙГ АВТОМАШИНААР ШАГНАНА
1 өдөр    

ШИНЭ ХИЧЭЭЛИЙН ЖИЛД 20.000 ГАРУЙ ХҮҮХЭД ЦЭЦЭРЛЭГТ ХАМРАГДАЖ ЧАДАХГҮЙ
1 өдөр    

М.ЭНХСАЙХАН: ОВООЛСОН ШОРОО БОЛОН ШИНЭ ТЗ-ЫН ГЭХ ЗУРГУУДАА НЭГ ЭРГЭЭД ХАРААРАЙ
1 өдөр    

Ц.ГАРАМЖАВ: ГИШҮҮДИЙН ТОО, ПАРЛАМЕНТЫН ХУГАЦААТАЙ ХОЛБООТОЙ САНАЛЫГ БУЦААЖ ТАТАХ НЬ ЗӨВ
1 өдөр    

БОЛОВСРОЛ, СУРГАЛТЫН 485 БАЙГУУЛЛАГАД УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХЯНАЛТ ШАЛГАЛТЫГ ХИЙЖ БАЙНА
1 өдөр    

ЭРЭЛЧ НОХОЙГ АШИГЛАН ЭРЭН ХАЙХ, АВРАХ АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛАХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО
1 өдөр    

УРГАМАЛ, ОЙН ДАГАЛТ БАЯЛАГ АШИГЛАХДАА ХУУЛЬ ЗӨРЧИХГҮЙ БАЙХЫГ АНХААРУУЛЖ БАЙНА
1 өдөр    

Ч.ХАТАНБААТАР: БИД ЦИРКИЙГ БОСГОСОН ХҮМҮҮСТ ӨРТЭЙ. МӨН ТҮЛХСЭН ХҮМҮҮС Ч ЯЛТАЙ
1 өдөр    

ЖДҮХС-ГААС ЗЭЭЛ ХҮСЭГЧДИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛЛАА
1 өдөр    

ӨЛТИЙН ХӨНДИЙГ ӨРӨМДСӨН АЛТНЫ КОМПАНИУД ОРХОН ГОЛЫГ ОНИЛЖ БАЙНА-2
1 өдөр    

ИРЭХ ОНД 10 МЯНГАН АЙЛЫН ГЭРИЙГ ШИНЭ ТЕХНОЛОГИОР ДУЛААЛНА
1 өдөр    

ӨДӨРТӨӨ 18-20 ГРАДУС ДУЛААН БАЙНА
1 өдөр    

НЭГ ӨРХИЙН САРЫН ДУНДАЖ ОРЛОГО ЗАРЛАГААСАА БАГА ҮЗҮҮЛЭЛТ ГАРЛАА
2 өдөр    


Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.