Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2019 оны 08-р сарын 17
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

АКАДЕМИЧ Р.БАРСБОЛД ДЭЭРМИЙН ХАЛДЛАГАД ӨРТЖЭЭ

НИЙТЛЭСЭН: 2019-07-18 11:22:12
Нийгэм > Нийслэл | Сэтгэгдэл: 0

     Их номын үйлсэд мөрөө үлдээж Монголын утга зохиолын салбарт томоохон үүрэг гүйцэтгэсэн соён гэгээрүүлэгч бол яахын аргагүй Бямбын Ренчин гэдэгтэй хэн ч маргахгүй. Түүний үр удам нь ч өдгөө аавынхаа үргэлжлэл болсон Монголын суутуудын тоонд багтахын зэрэгцээ дэлхийд нэр алдраа алдаршуулж яваа. Түүний хүү Дэлхийн палеонтологийн салбарын шилдэг 10 эрдэмтдийн нэг Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн академич Р.Барсболд гуайтай энэ удаад ном эрдмийн тухай бус гэгээн цагаан өдөр үйлдэгдсэн дээрмийн хэргийн талаар ярилцсан маань гунигтай.

МОНГОЛЫН НИЙГЭМД АМГАЛАН ТАЙВАН, АЙДАСГҮЙ АМЬДРАХ НӨХЦӨЛ АЛГА

“Монголын нийгэм тун хэцүү болж дээ хүүхдүүд минь” хэмээн шимшрэн ярих Р.Барсболд гуай өдгөө 90 насны босгыг давах дөхжээ. Тэрбээр энэ удаад өөрт тохиолдсон нэгэн явдлын талаар ярьж санаашран сууна. Учир нь гэвэл, тэрбээр өөрийн хүү болох Б.Лэгдэнгийнд 14 хоногийн хугацаанд байх үедээ зэвсэглэсэн, бүлэг, дээрэмчдийн халдлагад өртсөн аж. Энэ явдал долоодугаар сарын 10-ны орой 20:00 цагийн үед болжээ.

Р.Барсболд гуай энэ үед амины орон сууцанд байсан аж. Гэтэл гэргийн хамт оройн хоолоо идчихээд сууж байтал үл таних хоёр этгээд гэрт нь дайран орж ирсэн байна. Чухам хаанаас орж ирснийг мэдэхгүй ч маш аяархан мэдэгдэхээргүй орж ирсэн гэдгийг Р.Барсболд гуай хэлж байгаа юм. Ингээд тэр цочирдож “юун хүмүүс вэ?” гэхэд тэдний нэг нь гал тогооноос хутга авч тулган буланд шахаж зогссон байна.

Харин эхнэрийг нь буйдан дээр суулгаж дуугарч болохгүй шүү хэмээн сүрдүүлсэн аж. Тухайн этгээдүүд өндөр биерхүү, бор царайтай ширүүн харцтай 30 орчим насны хүмүүс байж. Ийн хоёр дээрэмчний нэг нь Р.Барсболд гуайг гэргийн хамт гарах гарцгүй болтол хашиж хутга тулган сүрдүүлэх хойгуур нөгөө залуу нь гэрийн эд хогшлыг нь онгичиж эхэлсэн байна. Р.Барсболд гуай хэлэхдээ нэг нь хутга тулган биднийг сүрдүүлж аргацаах хооронд нөгөө залуу гэрээс авч болох үнэт зүйлс хайсан.

Надад хутга тулгасан залуутай би хэсэг ярилцсан. Гэтэл үл тоож харилцан ойлголцохыг хүсээгүй. Харин ч бүр эсрэгээрээ утсаар ярьж хэн нэгнээс үүрэг даалгавар авч ажиллаад буй мэт санагдсан байна. “Утсаар ярихдаа тэд англиар маш аяархан ярьсан. Би тэр үед “Монголчууд сүйрч байгаа юм байна” гэж хэлэхэд залуу “Та улс орноо ингэж хэлээд яах вэ дээ” гэсэн. Ийн ярилцаж байтал гэнэт чанга дуугаар намайг “доошоо суу” гэлээ би эсэргүүцэж “суухгүй зогсож байя” гэхэд “Танд ямар нэгэн хохирол учруулахгүй” гэж хэлсэн.

“Тэдний бусармаг үйлдлээс болоод би болон миний гэр бүлийн хүмүүс сэтгэл санааны хохирол амссан. Цаашлаад амь нас, эрүүл мэндээрээ ч хохирох байсныг үгүйсгэхгүй. Гэтэл танд хохирол учруулахгүй гэж хэлээд зогсож байх ч гэж дээ. Ингээд миний хөдөлгөөн бүрийг хянасан байдал 30 орчим минут үргэлжилсэн. Энэ явдлыг би зохион байгуулалттай хэрэг гэж бодож байгаа. Одоогоор тэр болов уу гээд таамаглах хүн алга.

Ямартай ч намайг болон миний гэр бүлийнхнийг маш сайн судалсан хүний явуулга юм уу гэж бодож байна. Тухайн үед азаар миний үнэт олдворуудаас тэр байшинд байгаагүй ” гэлээ.

Хэргийн үеэр сахиж байсан дээрэмчин гэрээс нь нөүтбүүк, мөнгөн аяга зэргийг нь хальсан хар уутанд хийж авч явахыг завдсан бөгөөд мөн түүний алтан бөгжийг авахаар санаархсан байгаа юм.

Р.Барсболд гуай хэлэхдээ “Дээрэмчид намайг ямар ажил хийдэг вэ гэж чухалчлан асуусан. Би тэднээс миний гэсэн юмыг авахгүй байхыг хүссэн. Учир нь тэд нөүтбүүк, таб зэрэг эд зүйлсийг авах гээд уутанд хийсэн. Би наадахаа үлдээчих” гэж гуйсан. Гэтэл “Хуруунд байгаа алтан бөгжөө өг” гэсэн юм. Би өгөөгүй “Өвөг дээдсээс уламжлагдан ирсэн үнэт зүйлээ” өгөхгүй гэсэн.

Эцэст нь тэд надаас “мөнгө байна уу” гэж асуухад “Би түрүүвчинд байсан 100 мянган төгрөгөө гаргаж өгөхөд тэр мөнгийг аваад гарч зугтаасан. Сүүлд нь алдагдсан юм байгаа эсэхийг шалгахад бугуйн цаг маань байхгүй болсон байна лээ. Тэр ч тийм үнэтэй зүйл байгаагүй. Тэднийг зүүн хойд талын байшинд суух оршин суугчид хар хурдаараа зугтаахыг нь харсан байгаа юм. Тэдний нэг нь улаан шорттой байсныг сайн санаж байна. Ямартай ч энэ үйл явдал нийгмийг цочроохгүй ч гэлээ манай улсад амгалан тайван, айдасгүй амьдрах нөхцөл бүрдээгүйн жишээ энэ” хэмээн хэлсэн юм.

Харин энэ явдлаас хойш 10 гаруй хоног өнгөрч байхад цагдаагийн байгууллагаас огт дуудаж мэдүүлэг аваагүй байгаад өвгөн археологич ихэд гомдолтой буйгаа илэрхийлсэн. Нэг л ач холбогдол өгөхгүй байгааг гэр бүлийн хүмүүс ч хэлсэн юм. Үүнээс үзэхэд хулгай, дээрэм гэгч нь манай улсад энгийн л үзэгдэл болоод байх шиг байна уу даа. Р.Барсболд гуайн хүүгийн гэрт өмнө нь нэг биш удаа хулгай орж байсан аж.

Цагдаагийн байгууллага мөн л хэргийг шалгаж байгаа гээд таг чиг болсон гэдгийг хүү нь энэ үеэр хэлж байсан. Иймд энэ хэрэг явдлыг олон нийтэд сэрэмжлүүлэг болгох зорилгоор мэдээллийн хэрэгслээр дамжуулан мэдээлж байгаа нь энэ аж. “Урьд урьдны хэрэг явдлаас үзэхэд Монгол Улсын хууль хүчний байгууллага зохион байгуулалт муутай ажилладаг нь илт байгаа” гэдгийг Р.Барсболд гуай мөн онцоллоо.

“Өөрөөр хэлбэл хүмүүсийн арга барил, зүтгэл бүх зүйл хуучнаараа байна” гэв. Тухайн үед харин дээрэмчид гэрээс гарч зугтаах явцдаа хутгаа өвсөн дунд шидсэн байсныг цагдаа нар эд мөрийн баримтаар хураан авчээ. Гэрийнх нь ойролцоо Элчин сайдын яам байдаг бөгөөд бүрэн камержсан аж. Камерт дээрэм хийсэн этгээдүүдийн зүс, царай, хаашаа яаж гарч юугаар явсан зэрэг нь баримт болон бичигдсэн байгаа гэж найдаж байгааг тэд хэллээ.

Гэхдээ Куба Улсын Элчин сайд гадагшаа явсан байгаа тул одоогоор камер шалгаж өгөх боломжгүй гэдгийг яамны ажилтнууд хэлсэн байна. Дээрэм үйлдсэн этгээдүүд зэвсэглэсэн байж магадгүй шинжтэй байсан. Тэд ямар нэгэн бээлий өмсөөгүй байсан. Маш олон эд хогшилд хүрсэн тул хурууны хээгээр олж тогтоох боломж бүрэн байгаа аж.

Зэвсэг хэрэглэсэн дээрэм бол ердийн нэг хулгай биш, нийгэмд онц аюул учруулж мэдэхээр гэмт хэрэг. Иймд Р.Барсболд гуай болон түүний гэр бүлийнхэн энэхүү үйл явдлыг хэрхэвч зүгээр өнгөрөөж болохгүй.

Тухайн гэмт этгээдүүдийг олж илрүүлэх тал дээр хууль хүчний байгууллагынхан анхаараасай гэж хүсэж буйгаа илэрхийллээ. Энэ мэтчилэн өндөр настай болон ганц бие, бага насны хүүхэдтэй айлуудыг тэд онилж байдаг юм болов уу. Олны дунд нэр нөлөө бүхий хүмүүсийн гэр орон руу дайрч орж дээрэмддэг тохиолдол ганц үүгээр ч зогсохгүй биз. Энэхүү дээрмийн үйлдэл бол санамсаргүй зүйл огт биш, урьдаас төлөвлөсөн. Хаа нэг газраас харж тандаж байсан ч мэдэхээр аж.

Ийм учраас манай улсад хүний хөл хөдөлгөөн тасраагүй гэгээн цагаан өдрөөр ч цус асгаруулахаас сийхгүй дээрмийн хэрэг үйлдэгдэж байна гэдэг бол улс эх орон доройтон залуу хойч үе минь доройтож буйг харуулж байгаа нэгэн жишээ боллоо. Миний хувьд дээрэмчдээс айсан гэхээсээ илүүтэй Монголын нийгэм амьдрахад тайван биш болсонд сэтгэлд зовж байна” хэмээн тэрбээр хуучилсан юм. Ийн ярилцсаар бид түүний хийж бүтээсэн ажил, үнэт олдворуудтай танилцлаа.

“ЧОЙРОДОН БАРСБОЛДИА” ОЛДВОР ДЭЛХИЙД ДАНСТАЙ

Түүний ширээн дээр ёстой л судлаач шинжээчдийн багаж болсон том дөрвөлжин микроскоп, дээрэмчдэд алдах шахсан нөүтбүүк, хэд хэдэн үлэг гүрвэлийн сувинер, байгалийн тогтоц бүхий чулуужсан мод гээд үнэт олдворууд харагдана. Түүнээс ажил, амьдрал болоод Монголын шинжлэх ухаан, палеонтологи, геологийн салбарын сүүлийн үеийн сонин олдворуудын талаар асуухад “Монголын говиос 90 сая жилийн өмнө амьдарч байсан үлэг гүрвэлийн араг яс бүтнээрээ олдсон нь дэлхий дахины анхаарлыг татаж эхэлсэн. Энэ олдвороос Монголын говь чийглэг дулаан уур амьсгалтай, олон зүйл амьтантай байсныг дагуул судалгаагаар тогтоосон байдаг.

Үүнээс гадна дэлхий дээр 120 сая жилийн өмнө амьдарч байсан өөр нэг зүйлийн үлэг гүрвэлийн толгойн чулуужсан яс олсон. Үүнийг Чойродон барсболдиа гэж өөрийнхөө нэрээр нэрлэсэн. Дэлхий дээр 400 гаруй төрлийн үлэг гүрвэл амьдарч байсан нь одоогоор тогтоогдоод байгаа юм. Үүний 80 гаруй нь буюу таван үлэг гүрвэл тутмын нэгийг Монголын говиос нээн илрүүлсэн байдаг” хэмээн сонирхуулсан юм.

Хэн нэгэнд хэлхээтэй хэдэн яснаас цаашгүй сэтгэгдэл төрүүлэх мэт боловч эд харахаас хазахын заяагүй гадныхны шуналыг хөдөлгөдөг, ертөнцөд амьдарч байсан эртний аварга амьтдын нууц зөвхөн Монголын говь нутагт л байгааг дэлхий дахин онцолсоор байгаа. Монгол Улсаас дэлхийн аль ч тивээс өмнө нь олдож байгаагүй хоёр шинэ төрөл зүйл олдсон нь шинжлэх ухааны салбарт томоохон нээлт болсныг олон улсын нэр хүндтэй PeerJ болон Plos One сэтгүүлд тус тус онцолсон байдаг байна.

Одоогоос 120 сая жилийн тэртээ цаг үед амьдарч байсан өвсөн тэжээлт Чойродон барсболдиа, Гобихадрос монголиансис нэртэй хоёр төрөл, зүйлийн нээлт бүтээлийг Монголын ШУА-ийн Палеонтологи, геологийн хүрээлэнгийн эрдэмтэн, үлэг гүрвэл судлаач, доктор Х.Цогтбаатар туурвисан бөгөөд уг олдвор нь үлэг гүрвэлийн хувьсал, хөгжлийн шинэ үеийг агуулж буйгаараа онцлог аж.

Эдгээр амьтдын түүхийг сөхвөл, судлаач Р.Барсболдын нэрээр нугасан хошуут үлэг гүрвэлийн өвгийг нэрлэжээ. Р.Барсболд гуай хэлэхдээ “Би их азтай хүн. Юу нь ч үл мэдэгдэх олдворыг анх илрүүлээд, харин үүнийг тодорхой болгох эцсийн нээлтийг хийхэд ч би байсан. Энэ бол нэг эрдэмтний хувьд тэр бүр олдоод байхгүй ховор тохиол юм“ хэмээв.

Манай улсад палеонтлогийн мэргэжилтэн их ховор, дээр нь төр засаг эрдэмтэн, судлаачдыг дэмжих бодлого огт байдаггүй. Энэ мэтчилэн манай улсад палеонтологийн 60 гаруй нэр төрлийн олон зуун олдвор байдаг бөгөөд түүний тодорхой хувийг 1960 оноос хойш өдийг хүртэл энэ салбарт ажиллаж буй академич Р.Барсболдын оролцоотойгоор нээн илрүүлсэн байдаг түүхтэй.

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
ЦЭЦЭРЛЭГИЙН ЦАХИМ БҮРТГЭЛ ИРЭХ ПҮРЭВ ГАРИГТ ДУУСНА
8 цаг    

ИРЭХ ДОЛОО ХОНОГТ ЦАХИЛГААНЫ ХЯЗГААРЛАЛТ ХИЙГДЭХ ГАЗРУУД
8 цаг    

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ ЗАДГАЙ ТЕАТРТАЙ БОЛЖЭЭ
9 цаг    

ХУУЛЬ БУСААР АЛТ ОЛБОРЛОСОН ГЭХ ХЯТАД ИРГЭДИЙГ ХОЛБОГДОХ БАЙГУУЛЛАГАД НЬ ШИЛЖҮҮЛЖЭЭ
10 цаг    

МАРГААШ НӨАТ-ЫН СУГАЛААНЫ 60 САЯЫН АЗТАНЫ ТОХИРОЛ ЯВАГДАНА
10 цаг    

СУРАГЧИЙН ДҮРЭМТ ХУВЦАС, БИЧИГ ХЭРГИЙН ӨРГӨТГӨСӨН ХУДАЛДААГ 33 БАЙРШИЛД ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА
10 цаг    

КАЗАХ КУРЕС БӨХИЙН АЗИЙН ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН БОЛЖ БАЙНА
10 цаг    

ӨДӨРТӨӨ ИХЭНХ НУТГААР ДУЛААРНА
10 цаг    

Ж.БАТЗАНДАНД ӨГӨХ ЗӨВЛӨГӨӨ
23 цаг    

АГААРЫН ЧАНАРЫГ САЙЖРУУЛАХ БҮС, МӨРДӨХ ЖУРМЫГ ШИНЭЧЛЭН БАТАЛЛАА
1 өдөр    

ХОНГКОНГИЙН ЦАГДААГИЙНХАНД ХҮЧ ХЭРЭГЛЭХГҮЙ БАЙХЫГ УРИАЛАВ
1 өдөр    

СУРАГЧИЙН ДҮРЭМТ ХУВЦАС, БИЧИГ ХЭРГИЙН ӨРГӨТГӨСӨН ХУДАЛДААГ 33 БАЙРШИЛД ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА
1 өдөр    

ЭРДЭМТЭД ХҮНИЙ ЭД ЭСИЙГ АМЬТАН ДЭЭР УРГУУЛЖ БАЙНА
1 өдөр    

ИСПАНИ ДҮРВЭГЧДИЙГ ХҮЛЭЭЖ АВАХААР БОЛЖЭЭ
1 өдөр    

СОЁЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙГ ӨРГӨН БАРИЛАА
1 өдөр    

ИРЭХ ДОЛОО ХОНОГТ УИХ-ЫН ЧУУЛГАН ХУРАЛДАНА
1 өдөр    

“НОМИН ALL MART“ ДЭЛГҮҮР ХӨГЦ ҮҮССЭН ЙОГУРТ ХУДАЛДАЖ БАЙЖЭЭ
1 өдөр    

ИХЭНХ НУТГААР ДУЛААРНА
1 өдөр    

"СОЛОНГОСЫН 7 ХОНОГ" АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
1 өдөр    

ДЭЛХИЙН СПОРТЫН НААДМААС ХОЁР АЛТАН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
1 өдөр    

ҮЕР, УСНЫ АЮУЛААС СЭРЭМЖЛЭЭРЭЙ
1 өдөр    

МӨНХ ЦЭВДЭГТ НУУГДСАН ЭРДЭНЭС
1 өдөр    

МӨНГӨ УГААХ БОЛОН ТЕРРОРИЗМЫГ САНХҮҮЖҮҮЛЭХТЭЙ ТЭМЦЭХ ЗӨВЛӨМЖ ГАРГАХААР ШИЙДВЭРЛЭВ
1 өдөр    

ШАЛГАН НЭВТРҮҮЛЭХ ТОВЧООДОД 24 ЦАГААР ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭН АЖИЛЛАЖ БАЙНА
1 өдөр    

ҮНДЭСНИЙ ТОМООХОН АЖ АХУЙН НЭГЖҮҮД “БАЙГУУЛЛАГЫН ЦЭЦЭРЛЭГ” САНААЧИЛГАД НЭГДЭН АЖИЛЛАХААР БОЛЛОО
1 өдөр    

БАЯН-ӨЛГИЙ АЙМАГТ ШУВУУНЫ БӨӨГНӨРӨЛ ҮҮСЧ, НИСЛЭГ ХОЙШИЛЖЭЭ
1 өдөр    

ГАЗАР ЧӨЛӨӨЛӨХ АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
1 өдөр    

ГАЗРЫН ЗӨРЧИЛ АРИЛГАХ АЖЛЫН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР МЭДЭЭЛЛЭЭ
1 өдөр    

МАН-ЫН БҮЛЭГ ЗӨВШИЛЦСӨНГҮЙ
1 өдөр    

70 НАСТАЙ ТАМИРЧИН 1000 КМ-ИЙГ МОРИОР ТУУЛЖ, АВАРГА БОЛЖЭЭ
1 өдөр    

ЭНЭ ОНЫ ТӨСВӨӨР ХИЙГДЭХ ЁСТОЙ СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН ГАЗАР ШИЙДЭГДЭЭГҮЙ БАЙНА
1 өдөр    

Б.ХУРЦ НАРЫГ ЯЛЛАХ УУ, ЦАГААТГАХ УУ?
1 өдөр    

ШУВУУТАЙ МӨРГӨЛДСӨН 226 ЗОРЧИГЧТОЙ ОНГОЦЫГ АМЖИЛТТАЙ БУУЛГАЖЭЭ
1 өдөр    

С.БАЯР: ҮНДСЭН ХУУЛИЙН ГУРАВДУГААР БҮЛЭГТ Л "НО" БАЙГАА. БУСАД БҮЛЭГТ НЬ ӨӨРЧЛӨЛТ ХИЙХ ШААРДЛАГАГҮЙ
1 өдөр    

ШАЛГАН НЭВТРҮҮЛЭХ ТОВЧООДОД 24 ЦАГААР ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭН АЖИЛЛАЖ БАЙНА
1 өдөр    

АВТО ОСЛЫН УЛМААС ХОЁР НАСТАЙ ХҮҮХДҮҮД НАС БАРЖЭЭ
1 өдөр    

“ҮНДЭСНИЙ ЦОМ”-Д ОРХОН АЙМГИЙН БАГ ТҮРҮҮЛЛЭЭ
1 өдөр    

КАЗАХ КУРЕС БӨХИЙН АЗИЙН АШТ-ИЙ АЗТАЙ ҮЗЭГЧИЙГ АВТОМАШИНААР ШАГНАНА
1 өдөр    

ШИНЭ ХИЧЭЭЛИЙН ЖИЛД 20.000 ГАРУЙ ХҮҮХЭД ЦЭЦЭРЛЭГТ ХАМРАГДАЖ ЧАДАХГҮЙ
1 өдөр    

М.ЭНХСАЙХАН: ОВООЛСОН ШОРОО БОЛОН ШИНЭ ТЗ-ЫН ГЭХ ЗУРГУУДАА НЭГ ЭРГЭЭД ХАРААРАЙ
1 өдөр    

Ц.ГАРАМЖАВ: ГИШҮҮДИЙН ТОО, ПАРЛАМЕНТЫН ХУГАЦААТАЙ ХОЛБООТОЙ САНАЛЫГ БУЦААЖ ТАТАХ НЬ ЗӨВ
1 өдөр    

БОЛОВСРОЛ, СУРГАЛТЫН 485 БАЙГУУЛЛАГАД УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХЯНАЛТ ШАЛГАЛТЫГ ХИЙЖ БАЙНА
1 өдөр    

ЭРЭЛЧ НОХОЙГ АШИГЛАН ЭРЭН ХАЙХ, АВРАХ АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛАХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО
1 өдөр    

УРГАМАЛ, ОЙН ДАГАЛТ БАЯЛАГ АШИГЛАХДАА ХУУЛЬ ЗӨРЧИХГҮЙ БАЙХЫГ АНХААРУУЛЖ БАЙНА
1 өдөр    

Ч.ХАТАНБААТАР: БИД ЦИРКИЙГ БОСГОСОН ХҮМҮҮСТ ӨРТЭЙ. МӨН ТҮЛХСЭН ХҮМҮҮС Ч ЯЛТАЙ
1 өдөр    

ЖДҮХС-ГААС ЗЭЭЛ ХҮСЭГЧДИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛЛАА
1 өдөр    

ӨЛТИЙН ХӨНДИЙГ ӨРӨМДСӨН АЛТНЫ КОМПАНИУД ОРХОН ГОЛЫГ ОНИЛЖ БАЙНА-2
1 өдөр    

ИРЭХ ОНД 10 МЯНГАН АЙЛЫН ГЭРИЙГ ШИНЭ ТЕХНОЛОГИОР ДУЛААЛНА
1 өдөр    

ӨДӨРТӨӨ 18-20 ГРАДУС ДУЛААН БАЙНА
1 өдөр    

НЭГ ӨРХИЙН САРЫН ДУНДАЖ ОРЛОГО ЗАРЛАГААСАА БАГА ҮЗҮҮЛЭЛТ ГАРЛАА
2 өдөр    


Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.