Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2024 оны 04-р сарын 20
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

Б.ГҮНБОЛД: ХОТ ТӨЛӨВЛӨЛТ ГЭХЭЭР ДЭД БҮТЦЭЭ ТООЦДОГ БАЙДАЛ НЬ БИДНИЙ АЛДАА

НИЙТЛЭСЭН: 2019-07-09 10:13:34
Эдийн засаг > Баялаг бүтээгч | Сэтгэгдэл: 0

Монгол Улс нэг хүнд ногдох газар нутгийн хэмжээгээр дэлхийд тэргүүлдэг атлаа хүн амын 67 хувь нь хот, суурин буюу агаар, ус, хөрс зэрэг орчны бохирдол ихтэй орчинд ажиллаж, амьдарч байна. Үндсэн хуульд ”Хүн бүр эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалах, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах, амрах эрхтэй” гэж заасан байдаг. Гэвч бодит байдал дээр энэ эрхээ эдэлж чадаж байна уу гэвэл үгүй. Өнгөрсөн оны байдлаар зөвхөн Улаанбаатар хотод нийт хүн амын 46 хувь төвлөрч, аж ахуйн нэгж, байгууллагуудын 70 орчим хувь нь байршдаг тухай статистик байдаг.

Иймээс энэ бүх асуудлыг цогцоор нь шийдвэрлэх боломжтой тодруулбал, хүний ажиллаж, амьдрахад тохиромжтой орон зай, тааламжит орчинг газар нутгийн нөхцөл байдалтай уялдуулан тодорхойлох, улс орны нийгэм, эдийн засгийн хөгжил, дэвшилд нөлөөлөх байдлаар нутаг дэвсгэрийг зохион байгуулах үүрэгтэй “Хүн амын нутагшилт суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл”-ийн талаар Барилга, хот байгуулалтын яамны Хот байгуулалт, газрын харилцааны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Гүнболдтой ярилцлаа. 
 
-Юуны өмнө “Монгол Улсын хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл”-ийн талаар танилцуулахгүй юу?

-Хотжилтын үйл явц 1990-ээд оноос эхлэн дэлхийн хөгжиж буй болон дунд зэргийн орлоготой орнуудад эрчимтэй явагдаж байна. Өнгөрсөн оны байдлаар дэлхийн нийт хүн амын 53 хувь нь хот суурин газруудад оршин суух болсон бөгөөд хүн амын энэхүү эрчимтэй өсөлтийг дагаад ялангуяа том хотуудад хүрээлэн буй орчны доройтол, хотын дэд бүтцийн даац хэтрэх, хот хөдөөгийн ялгаа ихсэх, бүс нутгийн тэнцвэрт бус хөгжил, хотын ажилгүйдэл, ядуурал ихсэх, хэт төвлөрөл нэмэгдэх зэрэг нийгэм, эдийн засгийн сөрөг үр дагаврыг бий болгосон. Энэ мэт сөрөг үр дагавар хамгийн их нөлөөлсөн орнуудын нэг нь манай улс юм. Иймээс хүн амын хэт төвлөрлийг сааруулахын тулд орон нутгийн хөгжлийг дэмжих, мөн шинэ суурьшлын төвүүдийг байгуулах замаар хүн амын тогтвортой хөгжил бүхий нутагшилт, суурьшлын бодлогыг шинээр боловсруулан хэрэгжүүлэх шаардлага бий болсон. Нөгөө талаар манай улсын хүн амын амьдрах тохиромжтой орон зай, тааламжит орчинг өөрийн хөгжиж ирсэн онцлог, газар нутгийн нөөц, баялаг, байгаль, цаг уурын өвөрмөц нөхцөлтэй уялдуулан цаг хугацааны хүчин зүйлийг харгалзан тодорхойлох, энэ үндсэн дээр нийгэм, эдийн засгийн ойр ирээдүйн хөгжил, соёлын төвшинг илэрхийлэх, нийгмийн дэвшилд идэвхтэй нөлөөлөх бодит үр дагавар бүхий нутаг дэвсгэрийг зохион байгуулах, хүн амыг зохистой байдлаар нутагшуулах төслийг боловсруулж төрийн бодлогын төвшинд авч үзэн хэрэгжүүлэх зайлшгүй шаардлага гарсаар байна.

Монгол Улсын хүн амын нутагшилт, суурьшлын тогтолцоо нь нэг төвтэй болж, зарим талаар нийгмийн эрчимтэй хөгжилд сөрөг нөлөөг үзүүлэх үндсэн шалтгааны нэг болж байна. Иймээс хүн амыг нутаг дэвсгэртээ оновчтой нутагшуулан суурьшуулах, үүнтэй холбогдож үүсэх асуудлыг шийдвэрлэх зайлшгүй хэрэгцээ байгаа юм. Ийм учраас Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт дэвшүүлсэн зорилтын дагуу хүн ам, нийгэм, эдийн засгийн хөгжлийг дэмжих, дэд бүтцийн үндсэн сүлжээний үйлчлэлийн зохистой хүрээнд тулгуурласан бүс нутгийн оновчтой бүтэц, хот, суурины тогтолцоог бүрдүүлэхэд төрөөс баримтлах урт хугацааны бодлого, төлөвлөлтийг тодорхойлох энэхүү баримт бичгийг 2018-2020 онд багтаан боловсруулж дуусгахаар төлөвлөж байна.
 
-Нутаг дэвсгэрийн зохион байгуулалт, бүс нутгийн төлөвлөлт, бүсчлэл, хот байгуулалт, нийгэм соёл, эдийн засаг, байгаль орчин, зам тээвэр, дэд бүтцийн гэх мэт бүхий л салбарын төлөвлөлтүүдийг багтаасан чухал баримт бичиг бол энэ. Иймээс шинээр боловсруулж байна уу эсвэл өмнөх баримт бичиг дээрээ тулгуурлаж боловсруулж байна уу?
 

-1992-1995 онд Дэд бүтцийн хөгжлийн яамны харьяа /хуучнаар/ байгууллага болох Зураг төсөл, судалгааны үндэсний төвд төслийг анхлан боловсруулж байсан. Улмаар 2000 оноос “Хот байгуулалт” ТӨҮГ /хуучнаар/-т УИХ, Засгийн газраас өгсөн чиглэлийн дагуу төслийн зарим хэсэгт тодотгол хийсэн байдаг. Гэхдээ төслийг анх боловсруулсан тэр үеэс хойш манай улсын нийгэм, эдийн засгийн тогтолцоонд ихээхэн өөрчлөлт, дэвшил гарсан тул баримт бичгийг шинээр боловсруулах шаардлага бий болсон. Тухайлбал, хүн амын болон малын тоо толгойн өсөлт, уул уурхай болон барилгын салбарт өсөлт бий болж, Оюутолгой, Тавантолгой зэрэг стратегийн ордуудаас гадна уул уурхайн ордууд нээгдэж, тэдгээрийг дагасан хот суурин байгуулагдаж байна. Сайшандын аж үйлдвэрийн парк, Хөшгийн хөндийн олон улсын нисэх онгоцны буудал зэрэг мега төслүүдийг түшиглэн шинэ суурьшил, хот суурин үүсэх нөхцөл байдал бүрдэх боллоо.

Өнгөрсөн 70 гаруй жилийн хугацаанд орон зайн хувьд уур амьсгалын өөрчлөлт, 2 хэмээс дээш дулаарч буй бүсэд Улаанбаатар болон 9 хот, 55 сумын төв оршиж байна. Энэхүү бүсэд нийт хүн амын 60 хувь амьдарч байгаа нь хүн амын дийлэнх хэсэг уур амьсгалын өөрчлөлт, дулаарлаас үүдэлтэй эрсдэл өндөртэй бүсэд суурьшиж байгааг харуулж байгаа хэрэг. Үүнийг дагаад ус, ой мод, бэлчээр, газар, хөрс зэрэг нөхөн сэргээгдэх нөөцийн ашиглалтын менежмент, хүн амын нутагшилт, суурьшил, эрүүл мэндийн үйлчилгээ, технологийн стандартыг сайжруулахыг шаардаж байгаа юм. Нөгөө талаар хуурай, эрс тэс уур амьсгалтай, нүүдлийн мал аж ахуйн эрхэлдэг манай орны хувьд хамгийн их хохирол дагуулдаг байгалийн гамшиг болох зуд, зудын давтамж болон хохирлын хэмжээ уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр нэмэгдсээр байна. Тухайлбал, 1999-2002 онд болон 2009-2010 онд нийт нутгийн 80-90 хувийг хамарсан ган, зуд дараалан тохиолдсон жилүүдэд олон сая мал зүй бусаар хорогдож,  олон мянган малчин өрх малгүй болж байсан. Үүний зэрэгцээ гамшгийн дараах жилүүдэд хөдөө орон нутгаас хот руу шилжин суурьшсан хүн амын тоо ч эрс нэмэгдсэн байдаг.   

 Судалгаа мэдээллээс үзэхэд хотжилтын төвшин хөдөөнөөс хот руу чиглэсэн хүн амын шилжилт хөдөлгөөн өнгөрсөн оны байдлаар 67.8 хувьд хүрсэн байна. Тодруулбал, нийслэлд нийт хүн амын 46 хувь нь төвлөрч, аж ахуйн нэгж, байгууллагуудын 70 гаруй хувь нь байршиж, дотоодын нийт бүтээгдэхүүний 60 гаруй хувийг үйлдвэрлэж байна.

Хүн амын шилжилт хөдөлгөөний онолоор хамгийн том болон 2 дахь хотуудын хүн амын тоо 2 дахинаас илүү их зөрүүтэй бол хамгийн том хотыг чиглэсэн хүн амын шилжилт хөдөлгөөн зайлшгүй явагддаг. Гэтэл манай улсад өнөөдөр энэ зөрүү 14 дахин их буюу дэлхийд хамгийн их зөрүүтэйд орж байгаа. Иймээс л хүн амын хэт төвлөрлийг сааруулахын тулд дагуул болон дунд, бага хотуудыг бий болгохгүй бол нийслэлийг чиглэсэн эрчимтэй хотжилт цаашид ч үргэлжилсээр байх нь гарцаагүй. Энэ мэтчилэн олон шалтгааны улмаас энэхүү баримт бичгийг зайлшгүй шинээр боловсруулах шаардлагатай байгаа юм.


-Энэхүү баримт бичиг дээр тулгуурлан бүс нутаг, салбаруудын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө болон, дунд, богино хугацааны стратеги төлөвлөгөө, төсөл хөтөлбөрүүд, төсөв, хөрөнгө оруулалтын бодлогууд боловсруулагдах байх. Иймээс  ямар, ямар асуудлыг шийдвэрлэхээр баримт бичигт тусгаж байгаа вэ?
 

-Хэд, хэдэн асуудлыг шийдвэрлэхээр тусгасан. Нэгдүгээрт, улс орны нийгэм, эдийн засгийн хөгжил, хүн амын амьжиргааны төвшин, байгалийн нөхцөл, нөөц, цаг уурын нөхцөл зэргийг тооцсоны үндсэн дээр хот, хөдөөгийн хүн амын нутагшилт, суурьшилд  тохиромжтой нутаг дэвсгэр, бүсүүдийг тогтоох, шинээр бий болох хот, суурин газрын байршил, үүргийг тодорхойлох. Хоёрдугаарт, Монгол орны хөгжлийг тэтгэх зам, тээвэр, харилцаа холбоо, эрчим хүч зэрэг дэд бүтцийн үндсэн тэнхлэгийг нутаг дэвсгэр, зохион байгуулалтын бодлоготой уялдуулж цогцоор хөгжүүлэх, түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээг төлөвлөх. Гуравдугаарт, улсын нутаг дэвсгэр, зохион байгуулалтыг оновчтой шийдвэрлэн, хөгжлийн төвүүдийг тодорхойлж, цаашдын хандлагыг тооцож тогтоох. Дөрөвүгээрт, нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд болон хот, суурин газруудад хот байгуулалтын иж бүрэн үнэлгээ хийх, хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох цаашилбал, амралт, аялал жуулчлал, байгаль хамгаалал, түүх соёлын асуудлыг хүн амын нутагшилт, хот байгуулалтын бодлоготой уялдуулан тодорхойлох, жижиг, дунд үйлдвэрлэл хөгжих нутаг дэвсгэрийн зохион байгуулалт, хот байгуулалтын нөхцөлийг бүрдүүлэх, нэг төвөөс олон төвт тогтолцоо руу оновчтой шилжих үндэслэлийг боловсруулах, хөгжлийн ирээдүйн төлвийг тодорхойлох, хүн амын нутагшилт, суурьшил, хот байгуулалтын шийдэлд тулгуурласан засаг захиргааны хуваарийн өөрчлөлтийг хийх санал, зөвлөмжийг боловсруулах зэрэг юм.  Энэхүү баримт бичигтэй болсноор хүн амын нутагшилт, суурьшил, хот байгуулалтын талаар төрөөс баримтлах урт хугацааны бодлогын баримт бичигтэй болно. Бодлогын төвшинд богино /3-5 жил/, дунд /8-10 жил/, урт /15-20 жил/ хугацаагаар хэрэгжүүлэх стратегийн зорилтуудыг тодорхойлох юм. Мөн хүн амын нутагшилт, суурьшлын тогтолцоо болон нутаг дэвсгэр зохион байгуулалтын нэгдсэн схемийг боловсруулах, бүс нутаг, хот суурин газруудын хөгжлийн чиглэл, гүйцэтгэх үүргийг тодорхой болгож тогтооно. Үндсэн дэд бүтэц буюу зам, тээвэр, харилцаа холбоо, эрчим хүч, аж үйлдвэрлэл, уул уурхай, аялал жуулчлал, эдийн засгийн тогтвортой хөгжлийг хот байгуулалтын бодлоготой уялдуулан цогц төлөвлөлтийг боловсруулах юм.   

-Шинжлэх ухаан үндэслэлтэй ухаалаг орон зайн төлөвлөлтийг хийснээр ирээдүйд зөв гольдрилоор хөгжих үндэс суурь тавигдах болов уу. Иймээс одоогоор уг баримт бичгийг боловсруулах ажлын хүрээнд ямар судалгаа, ажлыг хийж эхлээд байна вэ?
 
-БХБЯ-­наас Монгол Улсыг хөгжүүлэх үндэсний хөгжлийн цогц хөтөлбөрийн хүрээнд хийж байгаа томоохон ажлын нэг нь “Монгол улсын хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл”. Монгол Улсын урт хугацааны хөгжлийг шинжлэх ухааны үндэслэлтэй, зөв үе шаттай, харилцан уялдаатай судалгаа, шинжилгээнд тулгуурлан боловсруулахад ихээхэн чухал үүрэгтэй энэхүү төслийн хүрээнд хүн ам, нийгэм, эдийн засгийн хөгжлийг дэмжих, дэд бүтцийн үндсэн сүлжээний үйлчлэлийн зохистой хүрээнд тулгуурласан бүс нутгийн оновчтой бүтэц, хот, суурин газрын тогтолцоог бүрдүүлэх юм.

Өөрөөр хэлбэл, манай улсын орон зайн ТЭЗҮ гэсэн үг. Үүнийг хийхийн тулд хот байгуулалт, зураг төсөл, хот төлөвлөлтийн институтийг Барилгын хөгжлийн төв (ТӨҮГ)­-ийн дэргэд харьцангуй бие даасан хэлбэртэй зохион байгуулж, үйл ажиллагааг нь эхлүүлсэн.. Энэхүү институдыг бид цаашид чадавхижуулах, орчин үеийн судалгаа шинжилгээ хийх, улсын орон зайн хөгжлийн бодлого боловсруулах, хэрэгжилтэд хяналт тавьдаг, үндэстний эрдэмтэн судлаачдыг нэгтгэсэн “think­ tank” байгууллагыг дахин бий болгохоор зорьж ажиллаж байгаа юм. Мөн төслийг боловсруулах ажилд дэмжлэг үзүүлж, мэдээ мэдээллээр хангах, хэлэлцүүлэг зохион байгуулахад хамтарч ажиллах үүрэг бүхий ажлын хэсгийг аймгийн Засаг даргын захирамжаар аймаг тус бүрт байгуулан ажиллаж байна.

Мөн төслийг боловсруулах институтын судалгааны баг Өмнөговь, Дундговь, Дорноговь, Говьсүмбэр, Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймагт ажиллаж, судалгааны ажил, төсөл боловсруулах ажлын явцыг танилцуулах, мэдээллээр хангахад дэмжлэг үзүүлэн, нийгэм эдийн засгийн таталцал, орон нутгийн хөгжлийн чадавхи, нөөцөд тулгуурлан аймгийн сумдын бүлэг суурингийн тогтолцоо буюу сумдын бүсчлэл, сум дундын төвүүдийг тогтоох чиглэлээр судалгааны ажлыг гүйцэтгэж байна.

Барилга, хот байгуулалтын яам, Японы Олон улсын хамтын ажиллагааны ЖАЙКА байгууллага  Монгол Улсад хэрэгжүүлэх “Үндэсний хөгжлийн цогц бодлого боловсруулах төсөл”-ийн хүрээнд “Монгол Улсын хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл”, “Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал, бүсчилсэн хөгжлийн бодлого” боловсруулахад шаардлагатай судалгаануудыг хийх чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгуулж, ЖАЙКА-ын төслийн зөвлөх баг өнгөрсөн нэгдүгээр сараас ажлаа эхлүүлсэн. Түүнчлэн олон улсын донор байгууллагуудтай бид техник туслалцааны хүрээнд хамтран ажиллана. Тухайлбал, НҮБ-ХАБИТАТ, Азийн Хөгжлийн Банк гэх мэт юм.
 
-Нэг төвөөс олон төвт тогтолцоо руу оновчтой шилжих үндэслэлийг боловсруулах, хөгжлийн ирээдүйн төлөвийг тодорхойлох гэж байна. Энэ талаар тодруулахгүй юу?

-Бид хот төлөвлөлт гэхээр дэд бүтцээ тооцдог байлаа. Тэгвэл бусад орнуудад хүн төвтэй төлөвлөлтийг эхлээд хийдэг. Энд л бидний алдаа, зүрүү оршиж байгаа учир эргэж харах зүйл их байна. Төлөвлөлт хийхдээ уялдаа холбоог харгалзан үзэх ёстой. Манай улсын жишээн дээр хэлэхэд бид хотыг төлөвлөхдөө хот хоорондын тээвэр, зам, дэд бүтцийг мөн уялдаа холбоотойгоор шийдэх хэрэгтэй болж байна. Энэ мэтээр төлөвлөвөл манай улсад хэрэгжих томоохон төслүүд цаас биш ажил хэрэг болох бүрэн боломжтой.
 
-Хот, хөдөөгийн хүн амын нутагшилт, суурьшилд тохиромжтой нутаг дэвсгэр, бүсүүдийг тогтоох, шинээр бий болох хот, суурин газрын байршил, үүргийг тодорхойлно гэж байна. Энэ талаар танилцуулж болох уу?
 
-Монгол Улсын байгалийн баялаг, түүхий эдийн нөөцийг байгаль орчны даацад зохицуулан оновчтой ашиглах үндсэн дээр хот, хөдөөгийн хөгжлийн ялгаа, аймаг, бүс нутаг хоорондын тэгш бус, тэнцвэргүй байдлыг багасгаж хөгжлийн түвшинг ойртуулах, үндэсний эдийн засаг, нийгмийн дэвшлийг түргэтгэх зорилгоор “Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал”-ыг Улсын Их Хурал 2001 онд баталсан байдаг. Тус үзэл баримтлалаар эдийн засгийн бүсүүдийг тогтоон, бүсийн тулгуур төв хотуудыг тодорхойлсон. Гэвч энэхүү баримт бичиг батлагдсанаас хойш 20 иод жил өнгөрсөн байна. Иймээс бид энэ төслөөрөө цаашид эдийн засгийн ямар, ямар бүсүүд бий болох вэ, бүс нутгийн хөгжилд хот, суурины үзүүлэх нөлөөлөл, хаана, ямар шинэ хотууд үүсэх боломжийн талаар судалж ажиллана.
 
- Хот, суурин газруудад хот байгуулалтын иж бүрэн үнэлгээ хийх, хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох гэж байна. Энэ талаар тодруулахгүй юу?

 
-Барилга, хот байгуулалтын яамнаас сүүлийн жилүүдэд аймгийн төв хотуудын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлсон хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний баримт бичгүүдийг боловсруулах, батлуулах ажлыг зохион байгуулсан. Гэвч эдгээр хотуудад байгаль орчин, хот, байгуулалтын иж бүрэн үнэлгээ хийх, бүс нутгийн хэмжээнд уялдуулах шаардлагатай байна. Тиймээс эдгээр судалгааны ажлуудыг мөн төслийн хүрээнд хийнэ.

Эх сурвалж. Barilga.mn

БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМ

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Парламент ирэх долоо хоногт ямар асуудал хэлэлцэх вэ?
1 жил    

C.Чинзориг: 2024 оноос “Шүд” төсөл хэрэгжүүлнэ
1 жил    

ЗАВХАН: О.Төгөлдөр: Ганц хормын уур бухимдлаа "уучлаарай" гэдэг үгээр сольё
1 жил    

ӨМНӨГОВЬ: Энэ онд эцэг, эхчүүдэд чиглэсэн нөлөөллийн ажлуудыг түлхүү хийнэ
1 жил    

ӨМНӨГОВЬ: Аймгийн хэмжээнд мал төллөлт 3.09 хувьтай байна
1 жил    

Их Британийн хаан III Чарльзын Францад хийх айлчлал хойшилжээ
1 жил    

У.Хүрэлсүх: Уул уурхайн зориулалтаар газрын доорх ус ашиглахыг хязгаарлах шаардлагатай
1 жил    

ХҮҮХДҮҮДЭЭС харамласан 4 ТЭРБУМААР Ч.ХҮРЭЛБААТАР сайдын яаманд ЗАСВАР ХИЙЖ БАЙНА
1 жил    

АНУ, Канад орогнол хүсэгч иргэдийн асуудлаарх гэрээ байгуулав
1 жил    

БНХАУ гадаадын компаниудад шахалт үзүүлэхээ зогсоохыг АНУ-д уриалжээ
1 жил    

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх 17 дугаар бага хурлыг зохион байгуулах бэлтгэлийг хангаж байгааг онцолжээ
1 жил    

УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг: Улс төрийн намууд нь Монгол Улсын засаглалын хямралын гол шалтгаан болжээ
1 жил    

УИХ-ын даргад 3 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг хүргүүлжээ
1 жил    

Дэлхий даяар 4 хүн тутмын 1 нь баталгаатай ундны усаар хангагдаж чадахгүй байна
1 жил    

"Уул уурхай хөрс, усыг хамгийн их бохирдуулж байна"
1 жил    

Ж.ЧИНБҮРЭН: ЭРТ ИЛРҮҮЛЭГ ХЭЧНЭЭН ХҮНИЙГ ҮХЛЭЭС АВАРЧ ЧАДАВ ГЭДЭГ ЧУХАЛ
1 жил    

ДАРХАН-УУЛ: Соёлын биет бус өвийг өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх сургалт эхэллээ
1 жил    

13-ын А” маягтыг цахим болгохоор ярилцаж байна гэв
1 жил    

ДОРНОД: Дашбалбар, Баян-Уул сумдад нойтон цас их орсноос гамшгийн түвшинд хүрчээ
1 жил    

ОХУ “Сибирийн хүч-2” хоолойгоор Хятад руу хий нийлүүлэх гэрээг энэ онд багтаан байгуулна гэж найдаж байна
1 жил    

“Мөсөн өргөө”-нөөс мөрөөдөл биелэв
1 жил    

Орхон аймагт спортын сургалтын төлбөр сард дунджаар 50 мянган төгрөг байдаг
1 жил    

Алтны үнэ өсжээ
1 жил    

Д.Ганбат: Төрд НУУЦ АМРАГУУД том албан тушаал хашиж байгаа. Эдгээр хүмүүсийг яах юм
1 жил    

Голын сав газрын татмыг нарийвчлан судалжээ
1 жил    

Английн банк бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр өсгөжээ
1 жил    

“3D” принтерээр “хэвлэсэн” анхны пуужин тойрог замд орж чадаагүй байна
1 жил    

БНСУ-ын Ерөнхийлөгч Япон, АНУ-тай аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээ амлалаа
1 жил    

"Хүнсний хувьсгал"-ын хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөв
1 жил    

Эзэнгүй муур, нохойг тоолно
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ямар ч холбоогүй. Прокурорын дүгнэлттэй санал нийлэхгүй учраас гомдол гаргаж байгаа
1 жил    

Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ үе, шинэ мянганы залуучуудын гүүр нь байх болно
1 жил    

Цар тахлаас болж дүүжин тээвэр нь орж ирээгүй агаарын тээврийг ирэх онд ашиглалтад оруулна гэв
1 жил    

“НҮҮРСНИЙ ХУЛГАЙ“-д холбогдсон Ш.Раднаасэд охиноо БЗС-гийн 165.8 мянган долларын зээлээр АНУ-д сургажээ
1 жил    

УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргаар Ц.Мөнх-Оргилыг сонголоо
1 жил    

Д.Сарангэрэлийг Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүнд оруулав
1 жил    

ХНХ-ын сайд Т.Аюурсайханыг чөлөөлсөн захирамжийг УИХ-д танилцуулж, чөлөөллөө
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ЯМАРЧ ХОЛБООГҮЙ
1 жил    

Хашаандаа мод, бут, сөөг таривал урамшуулна
1 жил    

“Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулганаас гарсан зөвлөмж
1 жил    

Явган хүний 25 мянган ам метр замыг засаж шинэчилнэ
1 жил    

Нөөцийн махыг 431 дэлгүүрт борлуулж байна
1 жил    

“IAAF” трансжендер эмэгтэйчүүдийг олон улсын тэмцээнд оролцохыг хориглоно
1 жил    

“СТЕППЕ АРЕНА”-г бүтээлцсэн канад архитекторуудыг шагнав
1 жил    

БНАСАУ "цацраг идэвхт цунами" үүсгэх чадалтай зэвсэг туршсанаа мэдэгджээ
1 жил    

“Эрдэнэс Тавантолгой” биржээр анх удаа эрчим хүчний нүүрс арилжив
1 жил    

Л.Алтанцэцэг маргааш алтан медалийн төлөө тоглоно
1 жил    

Австри улсаас Монголд аялал жуулчлал, цахим хөгжил, хог хаягдлын менежмент нэвтрүүлэхээ илэрхийлэв
1 жил    

“Мөнгөн мод” наадмын шилдгүүдийг 14 дэх жилдээ тодруулна
1 жил    

Япон, БНСУ-ын сайд нар БНАСАУ-ын асуудлаар нягт хамтран ажиллахаар тохиролцжээ
1 жил    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.