Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2024 оны 04-р сарын 24
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

“З.ЭНХБОЛДОД УЛС ТӨРД ЯВАХ, КАРРЬЕРАА ХӨӨХ ОРОН ЗАЙ БИЙ”

НИЙТЛЭСЭН: 2019-07-08 10:50:39
Улс төр > Намууд | Сэтгэгдэл: 0

-Улс төрийн намууд сонгуульд ялагдах бүртээ шинэчлэлийн тухай асуудлыг хөнддөг. АН ч мөн ялгаагүй өнгөрсөн хугацаанд шинэчлэлийг өрнүүлсэн. Эрх баригч нам Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд төвлөрч байгаа энэ үед АН намынхаа үзэл баримтлалыг иргэдэд таниулж уулзалт хийгээд ирлээ. Шинэчлэлийн үр дүн өнөөдөр хэр байна вэ?

-2016 оны УИХ-ын сонгууль, орон нутгийн сонгуульд АН үнэмлэхүй ялагдал хүлээсэн. Үүний дараа намын шинэчлэлийг эхлүүлэх шаардлагатай гэж үзэн, намын зургадугаар Их хурлаар шинэчлэлийн үйл явцыг эхлүүлэх шийдвэр гарсан. Ардчилсан намын дотоод шинэчлэлийн үйл явц хоёр чиглэлд өрнөж байгаа. Нэгдүгээрт, намын дотоод бүтэц, зохион байгуулалт, боловсон хүчний шинэчлэл, анхан дунд шатны намын зохион байгуулалтууд, намын төлөөллийн төв байгууллага шинэчлэгдсэн. Үндсэндээ эхний энэ зорилт амжилттай хэрэгжсэн гэж харж байгаа. Анхан, дунд шатны төлөөллийн төв байгууллага буюу аймаг, дүүрэг, нийслэлийн намын хороодын бүрэлдэхүүний 80 орчим хувь нь шинэчлэгдлээ. Хуучнаар намын төлөөллийн төв байгууллага болох 228 гишүүнтэй Үндэсний зөвлөлдөх хороог татан буулгаж, оронд нь Үндэсний бодлогын хороо шинээр өргөтгөн 410 гишүүнтэйгээр байгуулсан. Үндэсний зөвлөлдөх хороонд хууччуул нь ордог, залуус, эмэгтэйчүүдэд боломж олгодоггүй гэсэн шүүмжлэл өнгөрсөн хугацаанд хүчтэй байсан. Тэгвэл өнөөдөр Үндэсний бодлогын хорооны гишүүдийн 54 хувь нь 39 хүртэлх насны залуус, 45 орчим хувь эмэгтэйчүүд орж ирсэн нь маш том шинэчлэл байлаа.

Мөн сүүлийн 8-9 жил үндсэндээ АН-ын ротацийн сонгуулийг зогсож, үүнээс улбаалж Үндэсний зөвлөлдөх хорооны 228 хүн дархлагдаж ямар ч халгаа сэлгээгүй явж ирсэн. Энэ нь эргээд намын шинэчлэл, намд шинэ хүн орж ирэх зэргийг хаасан гэж хэлж болно. Тэгвэл ҮБХ-ны гишүүдийн эргэлт (ротаци)-ийн сонгуулийг сэргээснээр намын аль ч шатны гишүүдэд улс төрийн карьераа өсгөх, намын тодорхой шатанд дэвшиж ажиллах, намын бодлогод оролцох зэрэг нөхцөлийг нээж өгсөн.

Манай намын шинэчлэлийн хоёрдох том зорилт бол намынхаа үзэл баримтлал, үнэт зүйлийг тодорхойлох явдал байлаа. Өнөөдөр улсын дээд шүүхэд бүртгэлтэй улс төрийн 30 гаруй нам дотор өөрийн өнцөг, ялгаагаа харуулсан улс төрийн нам бараг алга. Бүгд л шударга ёсыг ярьдаг, хоорондоо ялгагдах зүйлгүй болсон. 1990-2000 он хүртэлх улс төрийн намууд өөрсдийн гэсэн онцлогтой байсан. Тухайлбал, тухайн үеийн МАХН цэвэр коммунизм чиг баримжаатай нам байсан. Ардчилсан намын хувьд хүний эрх, эрх чөлөө, ардчиллыг гол тунхагаа болгож байсан. Үндэсний дэвшилт нам хувийн өмчит зах зээлийг чухалчилдаг, Монголын ногоон нам байгаль орчин, экологийн чиглэлд түлхүү анхаардаг зэрэг нам бүр өөр өөрийн гэсэн онцлог, үзэл баримтлалттай байлаа.

Гэтэл 2000 оноос хойш улс төрийн намуудын онцлог, үйл ажиллагаанууд нь алдагдсан. Хатуухан хэлэхэд, эрх ашигт нэгдсэн хэсэг бүлэг хүний бөөгнөрөл болж хувирсан. Үүнээс улбаалж намуудын рейтинг олон нийтийн дунд ч унаж эхэллээ.

Аливаа улс төрийн нам өөрийн гэсэн үзэл баримтлал, итгэл үнэмшилтэй байж түүндээ тулгуурласан гишүүдийн нэгдэл бий болсноор тухайн нам өөрийн гэсэн онцлогтой улс төрийн хүчирхэг нам болдог юм байна. Тухайлбал Англи, АНУ-д гэхэд манайх шиг улс төрийн хоёр том хүчинтэй, мөн жижиг намууд олонтой. АНУ-ын Бүгд найрамдах нам барууны чиглэлийн, Ардчилсан нам нь ардчилсан нэртэй боловч зүүний чиглэл баримталдаг. Яг үүн шиг манай нам үзэл баримтлалаа тодорхой болгохын тулд хоёр жил гаруй хугацаанд хэлэлцүүлэг явуулсан. Намын бүх шатны байгууллагын гишүүд цаашлаад иргэд сонгогчдын оролцоог хүртэл хангасан. Ингээд 2018 оны арван хоёрдугаар сард намын есдүгээр Их хурлаар үзэл баримтлалынхаа төслийг хэлэлцэж баталсан. Улмаар 2019 оны нэгдүгээр сард Улсын дээд шүүхэд намынхаа үзэл баримталлаа бүртгүүлсэн. Энэ нь улс төрийн намуудаас хамгийн анхны тохиолдол. Нэг үгээр хэлбэл, намын үндсэн дүрмээс гадна үзэл баримтлалаа дээд шүүхэд албан ёсоор бүртгүүлнэ гэдэг бол  маш чухал. Аль аль нь эрхзүйн үр дагавартай, албан ёсны бичиг баримт болж хувирч байгаа юм. Цааш цаашдаа энэ эрхзүйт  үзэл баримтлалынхаа хүрээнд ажиллана гэсэн үг.

-Намууд боловсон хүчний тодорхой бодлого, сахилга бат, зохион байгуулалтгүй, сул хэвээр байна гэдгийг зарим судлаачид хэлдэг. Намын дотоод бүтцээ тэр чигтээ өөрчилсөн АН-ынхан Ерөнхий нарийн бичгийн даргаа солих тухай "бор шувуу нисгэх" болж.  Ийм яриа танай намд гараа юу?

– Би энэ талаар нэг ч хүнтэй яриагүй, ярих нь байтугай энэ тухай бодоо ч үгүй байна. Хаанаас хэн чулуу шидсэнийг нь ойлгохгүй байна. АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан үүрэгт ажлаа хэвийн хийж байгаа.

-Намын дүрмийн хүрээнд генсекээ чөлөөлөх, томилох эрх нь танд бий юу?

-Байгаа. Ерөнхий нарийн бичгийн даргыг чөлөөлөх, томилох саналыг Үндэсний бодлогын хороонд намын дарга нь оруулах эрхтэй. Гэхдээ би өнөөдөр дарга, цэргийг өөрчлөх талаар ярих нь бүү хэл, энэ тухай бодоо ч үгүй байна гэдгийг дахин хэлье. Манай нам үзэл баримтлалаа бодит ажил болгох чиглэлд анхаарч ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, намын үзэл баримтлалаа гишүүдийнхээ оюун, санаа, уураг тархинд нь суулгах, гишүүдийнхээ итгэл үнэмшил болгох үндэсний аяныг зохион байгуулж байна. Ашиг сонирхол, албан тушаалын төлөө намд нэгддэг бус итгэл үнэмшил, үзэл баримтлал, үнэт зүйлийнхээ төлөө нэгддэг нам болгохын төлөө ажиллаж байгаа нь асар том шинэчлэл. Түүнээс биш хэн нэгэн албан тушаалтныг солих, өөрчлөх нь шинэчлэлт биш.

-УИХ-ын ээлжит сонгууль ойртож байна. Тиймээс түүнд зориулж зарим нэг өөрчлөлт хийхийг үгүйсгэхгүй гэж харж байна л даа. Дахиад л асуухад Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд АН-ын генсекээр очно гэх мэдээлэлд та ямар тайлбар өгөх вэ. 2016 оны УИХ-ын сонгуульд намаа ялагдуулсан хүн дахин намдаа ирлээ гэхэд энэ нь хэр ёс зүйд нийцэх  юм бэ?

-З.Энхболд тухайн үед хариуцлагаа хүлээж намын даргын албан тушаалыг өгсөн. Одоо тэгээд энэ хүн насан туршдаа хариуцлага хүлээх юм уу. Энэ хүнд цаашаагаа улс төрд явах, карьераа хөөх, амьдрах боломж, орон зай байх ёстой биз дээ. Ер нь алдаагүй хүн гэж хэн байгаа юм. 2016 оны манай намын ялагдал ганц З.Энхболдын ялагдал биш. АН-ын алдаа болохоос нэг хүний алдаа биш. Гэхдээ тухайн үед нам толгойлж байсан гэдэг утгаараа З.Энхболд хариуцлагаа хүлээсэн. Хоёрдугаарт, З.Энхболдтой ямар нэгэн асуудлаар ярьж хөөрсөн зүйл огт байхгүй.

-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг ээлжит бус чуулганаар хэлэлцэнэ. Танай намын гишүүдийн хувьд Үндсэн хуулийг хэлэлцэх чуулганы хуралд оролцохгүй гэдгээ мэдэгдсэн. Хуулийн төслийн нэмэлт өөрчлөлтөд тусгагдсан заалтуудтай санал нийлэхгүй байгаа гэж ойлгох уу?

-Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах гээд байгаа процесс нь буруу, алдаатай, хууль бус гэдгийг АН-ын зөвлөлийн гишүүд хэлж байгаа. Хоёрдугаарт, МАН-ын олонх өөрсдөө Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хэмжээний эрх, ёс зүйн байна уу гэдгийг бид шүүмжилж байгаа. УИХ-д эрхзүйн чадамж, ёс зүй гэж байна л даа. МАН-ын бүлэг Үндсэн хуульд гар хүрэх эрхзүйн чадамж, ёс зүйтэй гэдгээ харуулах алхамаа хийж, ард түмэнд итгэл үнэмшилээ бий болго л доо. Дараа нь “эцэг” хуулийг өөрчлөх асуудлыг ярих ёстой. Үндсэн хууль бол Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдал, эв нэгдэл, төрийн институт хоорондын зохицуулалт зэрэг маш олон зүйлийг өөртөө агуулсан, төрийн суурь баримт бичиг. Хоёрдугаарт, үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар иргэд ямар ч бодит мэдээлэл аваагүй байна. Ихэнх аймгийн иргэд энэ талаар ямар ч ойлголтгүй байгаагаа уулзалтын үеэр илэрхийлсэн. Ийм байтал Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах гэж байгаа нь ойлгомжгүй юм л даа.

-Танай намын гишүүд хуулийн төслийн хэлэлцүүлэгт оролцоод зарчмын зөрүүтэй санал гаргах зэргээр оролцоогоо хангаж болоогүй юм уу?

-Оролцох эрх нь мэдээж нээлттэй. Гэхдээ бид өнөөдөр хуулийн төслийн хэлэлцүүлэгт оролцоод явна гэдэг нь зөв ч бай, буруу ч бай асуудлыг хүлээн зөвшөөрч байгаа хэлбэр болно. МАН дангаараа хүч түрэн хуулийн өөрчлөлтийг хийлээ гэхэд дараа нь үүсэх аливаа хариуцлагыг эрх баригчид өөрсдөө хүлээх ёстой.

Эхсурвалж: Ш. АДЪЯАМАА (news.mn) 

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Парламент ирэх долоо хоногт ямар асуудал хэлэлцэх вэ?
1 жил    

C.Чинзориг: 2024 оноос “Шүд” төсөл хэрэгжүүлнэ
1 жил    

ЗАВХАН: О.Төгөлдөр: Ганц хормын уур бухимдлаа "уучлаарай" гэдэг үгээр сольё
1 жил    

ӨМНӨГОВЬ: Энэ онд эцэг, эхчүүдэд чиглэсэн нөлөөллийн ажлуудыг түлхүү хийнэ
1 жил    

ӨМНӨГОВЬ: Аймгийн хэмжээнд мал төллөлт 3.09 хувьтай байна
1 жил    

Их Британийн хаан III Чарльзын Францад хийх айлчлал хойшилжээ
1 жил    

У.Хүрэлсүх: Уул уурхайн зориулалтаар газрын доорх ус ашиглахыг хязгаарлах шаардлагатай
1 жил    

ХҮҮХДҮҮДЭЭС харамласан 4 ТЭРБУМААР Ч.ХҮРЭЛБААТАР сайдын яаманд ЗАСВАР ХИЙЖ БАЙНА
1 жил    

АНУ, Канад орогнол хүсэгч иргэдийн асуудлаарх гэрээ байгуулав
1 жил    

БНХАУ гадаадын компаниудад шахалт үзүүлэхээ зогсоохыг АНУ-д уриалжээ
1 жил    

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх 17 дугаар бага хурлыг зохион байгуулах бэлтгэлийг хангаж байгааг онцолжээ
1 жил    

УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг: Улс төрийн намууд нь Монгол Улсын засаглалын хямралын гол шалтгаан болжээ
1 жил    

УИХ-ын даргад 3 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг хүргүүлжээ
1 жил    

Дэлхий даяар 4 хүн тутмын 1 нь баталгаатай ундны усаар хангагдаж чадахгүй байна
1 жил    

"Уул уурхай хөрс, усыг хамгийн их бохирдуулж байна"
1 жил    

Ж.ЧИНБҮРЭН: ЭРТ ИЛРҮҮЛЭГ ХЭЧНЭЭН ХҮНИЙГ ҮХЛЭЭС АВАРЧ ЧАДАВ ГЭДЭГ ЧУХАЛ
1 жил    

ДАРХАН-УУЛ: Соёлын биет бус өвийг өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх сургалт эхэллээ
1 жил    

13-ын А” маягтыг цахим болгохоор ярилцаж байна гэв
1 жил    

ДОРНОД: Дашбалбар, Баян-Уул сумдад нойтон цас их орсноос гамшгийн түвшинд хүрчээ
1 жил    

ОХУ “Сибирийн хүч-2” хоолойгоор Хятад руу хий нийлүүлэх гэрээг энэ онд багтаан байгуулна гэж найдаж байна
1 жил    

“Мөсөн өргөө”-нөөс мөрөөдөл биелэв
1 жил    

Орхон аймагт спортын сургалтын төлбөр сард дунджаар 50 мянган төгрөг байдаг
1 жил    

Алтны үнэ өсжээ
1 жил    

Д.Ганбат: Төрд НУУЦ АМРАГУУД том албан тушаал хашиж байгаа. Эдгээр хүмүүсийг яах юм
1 жил    

Голын сав газрын татмыг нарийвчлан судалжээ
1 жил    

Английн банк бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр өсгөжээ
1 жил    

“3D” принтерээр “хэвлэсэн” анхны пуужин тойрог замд орж чадаагүй байна
1 жил    

БНСУ-ын Ерөнхийлөгч Япон, АНУ-тай аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээ амлалаа
1 жил    

"Хүнсний хувьсгал"-ын хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөв
1 жил    

Эзэнгүй муур, нохойг тоолно
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ямар ч холбоогүй. Прокурорын дүгнэлттэй санал нийлэхгүй учраас гомдол гаргаж байгаа
1 жил    

Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ үе, шинэ мянганы залуучуудын гүүр нь байх болно
1 жил    

Цар тахлаас болж дүүжин тээвэр нь орж ирээгүй агаарын тээврийг ирэх онд ашиглалтад оруулна гэв
1 жил    

“НҮҮРСНИЙ ХУЛГАЙ“-д холбогдсон Ш.Раднаасэд охиноо БЗС-гийн 165.8 мянган долларын зээлээр АНУ-д сургажээ
1 жил    

УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргаар Ц.Мөнх-Оргилыг сонголоо
1 жил    

Д.Сарангэрэлийг Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүнд оруулав
1 жил    

ХНХ-ын сайд Т.Аюурсайханыг чөлөөлсөн захирамжийг УИХ-д танилцуулж, чөлөөллөө
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ЯМАРЧ ХОЛБООГҮЙ
1 жил    

Хашаандаа мод, бут, сөөг таривал урамшуулна
1 жил    

“Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулганаас гарсан зөвлөмж
1 жил    

Явган хүний 25 мянган ам метр замыг засаж шинэчилнэ
1 жил    

Нөөцийн махыг 431 дэлгүүрт борлуулж байна
1 жил    

“IAAF” трансжендер эмэгтэйчүүдийг олон улсын тэмцээнд оролцохыг хориглоно
1 жил    

“СТЕППЕ АРЕНА”-г бүтээлцсэн канад архитекторуудыг шагнав
1 жил    

БНАСАУ "цацраг идэвхт цунами" үүсгэх чадалтай зэвсэг туршсанаа мэдэгджээ
1 жил    

“Эрдэнэс Тавантолгой” биржээр анх удаа эрчим хүчний нүүрс арилжив
1 жил    

Л.Алтанцэцэг маргааш алтан медалийн төлөө тоглоно
1 жил    

Австри улсаас Монголд аялал жуулчлал, цахим хөгжил, хог хаягдлын менежмент нэвтрүүлэхээ илэрхийлэв
1 жил    

“Мөнгөн мод” наадмын шилдгүүдийг 14 дэх жилдээ тодруулна
1 жил    

Япон, БНСУ-ын сайд нар БНАСАУ-ын асуудлаар нягт хамтран ажиллахаар тохиролцжээ
1 жил    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.