Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2024 оны 04-р сарын 25
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

Б.ПҮРЭВДОРЖ:АМЬД МАЛ ГАРГАХ ҮЙЛ АЖИЛЛАГАА НУУЦ ЗОХИОН БАЙГУУЛАЛТТАЙ ХИЙГДЭЖ БАЙНА

НИЙТЛЭСЭН: 2019-07-05 16:57:49
Эдийн засаг > ХАА | Сэтгэгдэл: 0

Монголын махны холбоо, Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоо, Монголын ноос ноолуурын холбоо, Хүнсчдийн холбоо хамтран  өнөөдөр /2019.07.05/ амьд  мал экспортлох Засгийн газрын шийдвэртэй холбогдуулан мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн, Монголын Махны холбооны тэргүүн Б.Пүрэвдорж “Монголын махны холбоо болон бусад төрийн бус байгууллагууд зургадугаар сарын 11-ны өдөр Монгол Улсаас малыг амьдаар нь экспортлох гэсэн Засгийн газрын шийдвэрийг эсэргүүцэж мэдээлэл хийсэн. Ингээд махны салбарт үйл ажиллагаа явуулдаг компаниудын төлөөлөл  Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд /ХХААХҮ/ Ч.Улаантай уулзаж, эсэргүүцэл илэрхийлсний үр дүнд Монгол Улсын Засгийн газрын зургадугаар сарын 12-ны өдрийн хуралдаанаар зургаан заалт бүхий хөдөө аж ахуй болон махны салбарт авах арга хэмжээний тухай 26 дугаар тэмдэглэл гаргаж, малыг амьдаар гаргах үйл ажиллагааг зогсоох шийдвэрийг салбарын сайд нь гаргасан.

Улмаар долдугаар сарын 3-ны өдөр Засгийн газрын хуралдаанаар амьд мал экспортлох асуудлыг бүр мөсөн зогсоох шийдвэрийг ЗГ-ын хэвлэл мэдээллийн албанаас мэдээлсэн байдаг. Гэхдээ У.Хүрэлсүх сайдын 2017 оны арваннэгдүгээр сард гаргасан 318 дугаар тогтоол болох “Мал, махны экспортыг нэмэгдүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” гэсэн жинхэнэ тогтоолыг тус хуралдаанаар авч хэлэлцсэнгүй. Үүнийг бид зориуд орхисон гэж хардаж байна.

318 дугаар тогтоолд “Мал сүргийн тоо толгойн өсөлт, бэлчээрийн даац хадлан, тэжээлийн хүрэлцээ хангамжтай уялдуулан таваарын зориулалттайгаар малчид иргэдийн орлогыг нэмэгдүүлэх зорилгоор малын гоц халдварт өвчин гараагүй аймаг, сумдаас, үржлийн бус эр хонь, ямааны 20 хүртэл хувийг экспортлохыг зөвшөөрсүгэй” хэмээн заасан. Тус тогтоолыг хүчингүй болголгүй дахин ЗГ-ын хуралдаанаар оруулж ирэх шийдвэрийг ХХААХҮ-ийн сайд Ч.Улаанд дахин даалгажээ. 318 дугаар тогтоолыг хүчингүй болголгүй удааж байгаа нь ашиг сонирхлын зөрчил байгааг харуулж байна. Нэгэн жишээ дурдахад “Арьс ширний зах зээлд БНХАУ-ын ченж нар орж ирж тоглолт хийснээр монголын бүх арьс ширний компаниуд бүгд дампуурч үүд хаалгаа барьсан. Тэд арьс, ширийг маш өндөр үнээр худалдаж авч анхан шатны боловсруулалт хийгээд буцаан урагшаа гаргадаг. Энэ хугацаанд монголын бүх арьс ширний компаниуд бүгд дампуурч арьс, ширийг ашиглахаа больсон. Өнөөдөр хонины нэхий жалганд хог шиг л хаягдаж байна

БНХАУ малыг өндөр үнээр хэсэг хугацаанд авлаа гэж бодоход монголын махны бүх компани дампуурна. Үүний дараа үнэ тулгах бодлого явах бүрэн боломжтой. Тийм учраас үндэсний үйлдвэрлэлийн хөлийг тушсан асуудлыг эсэргүүцэж байна. Монгол улсад татвар төлдөггүй мөртлөө алимны хайрцагт юань нууж оруулж ирээд тоглолт хийдэг хүмүүсийн хөлд Монгол Улс чирэгдэх ёсгүй.

Ард иргэдэд амьд мал гаргахаа больсон мэт худлаа мэдээлэл цацаж цаагуур нь өөрсдөө мал гаргах үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхээр амьд мал гаргах үйл ажиллагаа нууц зохион байгуулалттай хийгдэж төр засгийн удирдлага дор явагдаж байна. Энэ асуудлыг яаралтай шийдэж өгөхийг шаардаж байна. Шаардлагыг биелүүлэхгүй бол бид бүхэн амьд мал гаргах тогтоолтой холбоотойгоор эсэргүүцлийн өөр шатанд шилжих болно гэдгээ мэдэгдэж байна” гэлээ.

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Парламент ирэх долоо хоногт ямар асуудал хэлэлцэх вэ?
1 жил    

C.Чинзориг: 2024 оноос “Шүд” төсөл хэрэгжүүлнэ
1 жил    

ЗАВХАН: О.Төгөлдөр: Ганц хормын уур бухимдлаа "уучлаарай" гэдэг үгээр сольё
1 жил    

ӨМНӨГОВЬ: Энэ онд эцэг, эхчүүдэд чиглэсэн нөлөөллийн ажлуудыг түлхүү хийнэ
1 жил    

ӨМНӨГОВЬ: Аймгийн хэмжээнд мал төллөлт 3.09 хувьтай байна
1 жил    

Их Британийн хаан III Чарльзын Францад хийх айлчлал хойшилжээ
1 жил    

У.Хүрэлсүх: Уул уурхайн зориулалтаар газрын доорх ус ашиглахыг хязгаарлах шаардлагатай
1 жил    

ХҮҮХДҮҮДЭЭС харамласан 4 ТЭРБУМААР Ч.ХҮРЭЛБААТАР сайдын яаманд ЗАСВАР ХИЙЖ БАЙНА
1 жил    

АНУ, Канад орогнол хүсэгч иргэдийн асуудлаарх гэрээ байгуулав
1 жил    

БНХАУ гадаадын компаниудад шахалт үзүүлэхээ зогсоохыг АНУ-д уриалжээ
1 жил    

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх 17 дугаар бага хурлыг зохион байгуулах бэлтгэлийг хангаж байгааг онцолжээ
1 жил    

УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг: Улс төрийн намууд нь Монгол Улсын засаглалын хямралын гол шалтгаан болжээ
1 жил    

УИХ-ын даргад 3 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг хүргүүлжээ
1 жил    

Дэлхий даяар 4 хүн тутмын 1 нь баталгаатай ундны усаар хангагдаж чадахгүй байна
1 жил    

"Уул уурхай хөрс, усыг хамгийн их бохирдуулж байна"
1 жил    

Ж.ЧИНБҮРЭН: ЭРТ ИЛРҮҮЛЭГ ХЭЧНЭЭН ХҮНИЙГ ҮХЛЭЭС АВАРЧ ЧАДАВ ГЭДЭГ ЧУХАЛ
1 жил    

ДАРХАН-УУЛ: Соёлын биет бус өвийг өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх сургалт эхэллээ
1 жил    

13-ын А” маягтыг цахим болгохоор ярилцаж байна гэв
1 жил    

ДОРНОД: Дашбалбар, Баян-Уул сумдад нойтон цас их орсноос гамшгийн түвшинд хүрчээ
1 жил    

ОХУ “Сибирийн хүч-2” хоолойгоор Хятад руу хий нийлүүлэх гэрээг энэ онд багтаан байгуулна гэж найдаж байна
1 жил    

“Мөсөн өргөө”-нөөс мөрөөдөл биелэв
1 жил    

Орхон аймагт спортын сургалтын төлбөр сард дунджаар 50 мянган төгрөг байдаг
1 жил    

Алтны үнэ өсжээ
1 жил    

Д.Ганбат: Төрд НУУЦ АМРАГУУД том албан тушаал хашиж байгаа. Эдгээр хүмүүсийг яах юм
1 жил    

Голын сав газрын татмыг нарийвчлан судалжээ
1 жил    

Английн банк бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр өсгөжээ
1 жил    

“3D” принтерээр “хэвлэсэн” анхны пуужин тойрог замд орж чадаагүй байна
1 жил    

БНСУ-ын Ерөнхийлөгч Япон, АНУ-тай аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээ амлалаа
1 жил    

"Хүнсний хувьсгал"-ын хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөв
1 жил    

Эзэнгүй муур, нохойг тоолно
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ямар ч холбоогүй. Прокурорын дүгнэлттэй санал нийлэхгүй учраас гомдол гаргаж байгаа
1 жил    

Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ үе, шинэ мянганы залуучуудын гүүр нь байх болно
1 жил    

Цар тахлаас болж дүүжин тээвэр нь орж ирээгүй агаарын тээврийг ирэх онд ашиглалтад оруулна гэв
1 жил    

“НҮҮРСНИЙ ХУЛГАЙ“-д холбогдсон Ш.Раднаасэд охиноо БЗС-гийн 165.8 мянган долларын зээлээр АНУ-д сургажээ
1 жил    

УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргаар Ц.Мөнх-Оргилыг сонголоо
1 жил    

Д.Сарангэрэлийг Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүнд оруулав
1 жил    

ХНХ-ын сайд Т.Аюурсайханыг чөлөөлсөн захирамжийг УИХ-д танилцуулж, чөлөөллөө
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ЯМАРЧ ХОЛБООГҮЙ
1 жил    

Хашаандаа мод, бут, сөөг таривал урамшуулна
1 жил    

“Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулганаас гарсан зөвлөмж
1 жил    

Явган хүний 25 мянган ам метр замыг засаж шинэчилнэ
1 жил    

Нөөцийн махыг 431 дэлгүүрт борлуулж байна
1 жил    

“IAAF” трансжендер эмэгтэйчүүдийг олон улсын тэмцээнд оролцохыг хориглоно
1 жил    

“СТЕППЕ АРЕНА”-г бүтээлцсэн канад архитекторуудыг шагнав
1 жил    

БНАСАУ "цацраг идэвхт цунами" үүсгэх чадалтай зэвсэг туршсанаа мэдэгджээ
1 жил    

“Эрдэнэс Тавантолгой” биржээр анх удаа эрчим хүчний нүүрс арилжив
1 жил    

Л.Алтанцэцэг маргааш алтан медалийн төлөө тоглоно
1 жил    

Австри улсаас Монголд аялал жуулчлал, цахим хөгжил, хог хаягдлын менежмент нэвтрүүлэхээ илэрхийлэв
1 жил    

“Мөнгөн мод” наадмын шилдгүүдийг 14 дэх жилдээ тодруулна
1 жил    

Япон, БНСУ-ын сайд нар БНАСАУ-ын асуудлаар нягт хамтран ажиллахаар тохиролцжээ
1 жил    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.