Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2019 оны 07-р сарын 22
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

ГЭРТ ЗОЧЛОХ МОНГОЛ УЛАМЖЛАЛТ ЁС ЗАНШИЛ

НИЙТЛЭСЭН: 2019-06-29 16:11:00
Бусад > Зөвлөгөө | Сэтгэгдэл: 0

Хөдөө аялан зугаалж явахдаа уламжлалт хэв маягаараа амьдарч буй айлд зочлохдоо биеэ хэрхэн авч явахыг хүүхдэдээ зааж өгөөрэй.

  • Ямар ч хүн айлд орохдоо малгай өмсөх эсвэл алчуур боож ороох бөгөөд толгой нүцгэн, үсээ сэгсийлгэж ордоггүй. Дээл хувцасны энгэр заамыг бүрэн товчилж, бүсэндээ хавчуулаастай хутга хэтээ буулгаж гэрт орно. Баруун талын хөлөөс эхлэн босгонд хөлөө хүргэлгүйгээр алхан ордог ёстой. Зочин гэрээс гарах үед босгонд тээглэвэл тэр гэрээс гарз хохирол гарна гэж үздэг учраас буцаж ороод галд нь нэг түлээ нэмнэ. Эсрэгээр гэрт орох үед босгонд тээглэсэн бол тэр айлд олз орж ирэх нь гэж бэлэгшээдэг.
  • Айл гэрийн урдуур морьтойгоо унаа хөсөгтэйгөө хөндлөн өнгөрдөггүй. Гэрийн өмнөөс, зүүн, зүүн өмнөөс айлд буудаггүй.
  • Зочилж яваа хүмүүс олуулаа бол ахмадыгаа хүлээзнэн араас нь дагаж явах бөгөөд ахмадаас түрүүлж айлд ордог ёсгүй. Гэрийн зүг алхаж явахдаа шивэр авир ярилцах, инээлдэх, нуруугаа үүрч явах, исгэрэх зэргийг машид цээрлэдэг. Айлын гадаа байх уурга, шилбүүр, нохойн идүүр дээгүүр алхаж гардаггүй. Хэрвээ айлын үүдэнд улаан юм уясан, дээс татсан байвал хөл цээртэй айл болох тул ордоггүй ёстой. Бас өдрөөр өрхөө бүтээсэн буюу хошуулдсан байвал тухайн айлд ордоггүй.
  • Гэрийн эзний залсан дээш зүгт суух бөгөөд хоймор голлон суудаггүй. Явган суух, өрөөлдөж суух, алцайж суух, сууж байхдаа сүвээгээ тулах, ор бараа түшиж налах, хөлөө жийх, элгээ эвхэх зэрэг нь зохисгүй. Олуулаа үед айл гэрийн эзэн хүнтэй ярилцахаас биш бие биетэйгээ онцгойрч ярилцах, хоорондоо инээлдэх, элдэв юм дуугаргах, айлын эд юмсаар дураараа оролдох, ахмад настай хүмүүсийн өмнүүр гарах зэрэг нь зохисгүй.
  • Гэрийн эзэгтэйгээс цай ирэхэд заавал нэг удаа амссаны дараа ширээн дээр тавина.  Тавагтай идээ баривал зүүн өвдөг дээрээ тавьж байгаад нэг удаа амсахаар зүйл аваад дараагийн хүнд хоёр гардан дамжуулна. Хэрвээ амсмааргүй байгаа бол тавагны баруун талд гараа хүргэнэ. Гэрээс гарахдаа тавагтай идээнээс заавал ямар нэгэн юм авч амандаа хийгээд гарах бөгөөд энэ нь танайд орж ирсэн цагаасаа авахуулаад гарах хүртлээ сайхан дайлуулж зочлууллаа гэсэн утга юм. Цай уусан аягаа долоодоггүй бөгөөд аяганы ёроолд цайны шавхруу үлдээлгүй уудаг.
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
ДУУ ЦАХИЛГААНТАЙ, ААДАР БОРОО ОРНО
15 цаг    

50 САЯ ТӨГРӨГИЙН АЗТАН ӨНӨӨДӨР ТОДОРНО
15 цаг    

Д.ЭРДЭНЭ-ОЧИР ОЛОН УЛСЫН ДУУРИЙН ДУУЛААЧДЫН ТЭМЦЭЭНД ГУРАВТ ОРЖЭЭ
15 цаг    

БАРИЛГААС УНАХ ГЭЖ БАЙСАН ГУРВАН НАСТАЙ ХҮҮГ АВАРЧЭЭ
15 цаг    

МОНГОЛ УЛС ХАГАС ЖИЛД 217 МЯНГАН ЖУУЛЧИН АВЧЭЭ
16 цаг    

“ИХ ХУРД-8” НААДАМ ХОЁР ДАХЬ ӨДРӨӨ ҮРГЭЖИЛНЭ
16 цаг    

ЖДҮХ САНГААС ДАРААХ ААН-ҮҮД ЗЭЭЛ АВНА
16 цаг    

БЭЭЖИН ХОТЫН ӨДРҮҮД УЛААНБААТАР ХОТОД БОЛЛОО
16 цаг    

ТӨГРӨГ ХАЙРХАН УУЛ ОРЧМЫН ГАЗРЫГ ТУСГАЙ ХАМГААЛАЛТАД АВЧЭЭ
16 цаг    

ЦЭЦЭРЛЭГИЙН БҮРТГЭЛ МАРГААШ ЭХЭЛНЭ
16 цаг    

УЛСЫН АВАРГА Э.ОЮУНБОЛДЫН ЦОЛНЫ НААДАМ ИРЭХ НАЙМДУГААР САРД БОЛНО
1 өдөр    

МАЛ ХУЛГАЙЛАХ ГЭМТ ХЭРЭГ ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 425-ААР ӨССӨН БАЙНА
1 өдөр    

ЯПОНЫ БАРУУН НУТАГТ АЮУЛЫН ХАМГИЙН ДЭЭД ТҮВШНИЙГ ЗАРЛАВ
1 өдөр    

ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦАНД БҮРТГҮҮЛЭХДЭЭ АНХААРАХ ЗҮЙЛС
1 өдөр    

МАТЕМАТИКИЙН 60-Р ОЛИМПИАДАД ОРОЛЦСОН МОНГОЛЫН БАГ 116 ОРНООС 26-Р БАЙРТ ЖАГСЖЭЭ
1 өдөр    

МОНГОЛЫН БАГ АЛТ, МӨНГӨ, 3 ХҮРЭЛ МЕДАЛЬ, ТУСГАЙ ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
1 өдөр    

"ИХ ХУРД 8": УЯАЧИЙГ “LAND CRUISER”, УРАЛДААНЧ ХҮҮГ НЭГ ӨРӨӨ БАЙРААР ШАГНАЛАА
1 өдөр    

АМИНИШИКИ ЗОДОГ ТАЙЛАХААР БОЛЖЭЭ
1 өдөр    

ЦЭЦЭРЛЭГИЙН ЦАХИМ БҮРТГЭЛ ДАВАА ГАРИГТ ЭХЭЛНЭ
1 өдөр    

“ИХ ХУРД 8” АЗАРГАНЫ УРАЛДААНААР ЭХЭЛЛЭЭ
1 өдөр    

АДУУГАА ХАЙЖ ЯВААД СУРАГГҮЙ БОЛСОН ХҮҮГ ЭСЭН МЭНД ОЛЖЭЭ
1 өдөр    

ТАКСИНД ЯВЖ БАЙСАН ЭМЭГТЭЙГ ХҮЧИРХИЙЛЖ, ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙГ НЬ ДЭЭРЭМДСЭН ХҮҮХДҮҮДИЙГ БАРИВЧИЛЖЭЭ
1 өдөр    

УЛААНБААТАРТ 24-26 ГРАДУС ДУЛААН БАЙНА
1 өдөр    

БАЙГАЛЬ ОРЧИН, ЦАГ УУРЫН ӨӨРЧЛӨЛТ НИЙГМИЙН ТЭГШ БУС БАЙДАЛД НӨЛӨӨЛЖ БАЙНА
2 өдөр    

АКАДЕМИЧ Р.БАРСБОЛДОД ХУТГА ТУЛГАН ДЭЭРЭМДСЭН ЭТГЭЭДҮҮДИЙГ ИЛРҮҮЛЖЭЭ
2 өдөр    

С.БЯМБАЦОГТ: ҮНДСЭН ХУУЛИЙН ӨӨРЧЛӨЛТИЙГ 35 ХУВЬД БАГТААХ ШААРДЛАГА БИЙ БОЛООД БАЙНА
2 өдөр    

ХУУЛЬ БУСААР АШИГТ МАЛТМАЛ ОЛБОРЛОЖ БАЙСАН ИРГЭДИЙГ ИЛРҮҮЛЖЭЭ
2 өдөр    

​ЗАГАСТАЙН ДАВАА ТҮР ХУГАЦААГААР ХААЖЭЭ
2 өдөр    

HUAWEI КОМПАНИ ШИНЭ ҮЙЛДЛИЙН СИСТЕМЭЭ ТАНИЛЦУУЛЛАА
2 өдөр    

БАЯР НААДМЫН ӨДРҮҮДЭД АВТО ТЭЭВРИЙН ОСЛООР ГУРВАН ХҮНИЙ АМЬ ЭРСЭДЖЭЭ
2 өдөр    

ДЭЛГЭРМӨРӨН ГОЛД ОСОЛДСОН ИРГЭНИЙГ ЭРЭН ХАЙХ АЖИЛЛАГАА ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
2 өдөр    

АЛБАН ҮҮРГЭЭ ГҮЙЦЭТГЭЖ БАЙГААД АМЬ ЭРСЭДСЭН ДОЛООН АЛБА ХААГЧИЙГ ЭРГЭН ДУРСАВ
2 өдөр    

МОНГОЛ УЛС ХАГАС ЖИЛД 217 МЯНГАН ЖУУЛЧИН АВЧЭЭ
2 өдөр    

“ИРГЭДИЙН ЭРҮҮЛ, АЮУЛГҮЙ, АЯ ТУХТАЙ ОРЧНЫГ ХАНГАХАД ЧИГЛЭСЭН ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ” АЛБАН ДААЛГАВРЫГ БАТАЛЛАА
2 өдөр    

ХЭЭРИЙН ТҮЙМЭР ГАРАХ ЭРСДЭЛИЙГ ТАСЛАН ЗОГСООВ
2 өдөр    

ХАР ТАМХИНЫ ТОЛГОЙЛОГЧ ЯЛ СОНСОВ
2 өдөр    

ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦНЫ БҮРТГЭЛ 07-Р САРЫН 22-НООС 8-Р САРЫН 5-НЫГ ХҮРТЭЛ ЯВАГДАНА
2 өдөр    

СЭРЭМЖЛҮҮЛЭГ
2 өдөр    

ТҮРЭЭСЛЭЭД ӨМЧЛӨХ БАЙРНЫ САРЫН ТӨЛБӨР 284 МЯНГАН ТӨГРӨГӨӨС ЭХЭЛНЭ
2 өдөр    

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГТ СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН 10 БАРИЛГА ШИНЭЭР АШИГЛАЛТАД ОРНО
2 өдөр    

Б.НЭРГҮЙ: ЦАГДАА ГЭХ НЭР ХҮНДИЙГ СЭВТЭЭХГҮЙН ТӨЛӨӨ ӨДӨР БҮР ХАМГИЙН САЙНААР АЖИЛЛАХЫГ ХИЧЭЭДЭГ
2 өдөр    

Э.СОДНОМПИЛЖЭЭ ДЭЛХИЙН РЕКОРДЫГ ШИНЭЧИЛЖ, ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО
2 өдөр    

4 ХҮН ХҮНД ГЭМТЭЖ, 4 ХҮН НАС БАРСАН НОЦТОЙ ОСОЛ ГАРЧЭЭ
2 өдөр    

ТОСТ, ТОСОН БУМБАД АЮУЛ АВЧИРСАН УИХ-ЫН ГИШҮҮН Б.ЧОЙЖИЛСҮРЭНГИЙН УУРХАЙ ЗОГСЖЭЭ
2 өдөр    

Ж.ТЭМҮҮЖИН: ЭРЭГ ДЭЭР ОЛОН ХҮН БАЙСАН. ГЭВЧ ГОЛ РУУ ОРОХ ЗОРИГТОЙ ХҮН БАЙГААГҮЙ
2 өдөр    

ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН АЛБА ХААГЧДАД ЦОЛ, ШАГНАЛ ГАРДУУЛАХ ЁСЛОЛЫН АЖИЛЛАГАА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2 өдөр    

ЭРҮҮГИЙН ЦАГДААГИЙН АЛБАНЫ ТҮҮХТ 85 ЖИЛИЙН ОЙН БАЯР ТОХИОЖ БАЙНА
2 өдөр    

ОГТЛОЛЦОЛ
2 өдөр    

ТӨВ АЙМАГТ 4.6 МАГНИТУДЫН ГАЗАР ХӨДЛӨЛТ БОЛЖЭЭ
2 өдөр    

ДУРАНГААР БӨӨР АВАХ МЭС ЗАСЛЫГ ОРОН НУТАГТ АНХ УДАА ХИЙЛЭЭ
2 өдөр    


Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.