НААДМЫН ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРЛИЙГ ХОЁР САЯАР ОЛГОСОН УУ

Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худаг хүний хөлд дарагддаг Үндэсний их баяр наадам айсуй. Баярын өдрүүдээр нийслэлийнхэн нүдээ баясгадаг дээрх газруудад хуушуур, буузнаас авахуулаад хүүхдийн тоглоомын газар зэрэг төрөл бүрийн худалдаа, үйлчилгээний байгууллагууд нүүж очдог уламжлалтай. Энэ жилийн баяр наадмаар хэчнээн аж ахуйн нэгж байгууллагад худалдаа эрхлэх зөвшөөрөл олгож буй талаар Нийслэлийн ЗДТГ-ын Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн мэргэжилтэн Я.Бадмаагаас тодрууллаа.
-Үндэсний их баяр наадмаар нийслэлийн хэмжээнд хэчнээн аж ахуйн нэгж байгууллагад хүнс, худалдаа эрхлэх зөвшөөрөл олгох вэ?
-Энэ жилийн баяр наадмаар Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худагт нийт 730 хүнс, худалдаа үйлчилгээний цэг салбар ажиллана. Худалдаа болон хоол үйлдвэрлэл үйлчилгээ, бэлэг дурсгал, гар урлалын худалдаа үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаа явуулна.
-Жил жилийн баяр наадмаар Төв цэнгэлдэх, Хүй долоон худагт хүнс, худалдаа үйлчилгээнийхэн нүүж очсоноороо “Нарантуул зах-2” болдог. Энэ байдлыг цэгцлэх үүднээс зөвшөөрлийг өмнөх жилээс цөөрүүлсэн үү?
-Баяр наадамтай холбогдуулан Хотын ерөнхий менежерийн баяр наадмыг хэрхэн зохион байгуулах тухай тушаал гарсны дагуу Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн цагдаагийн газар, дүүргүүдийн ЗДТГ-т удирдлага чиглэлийг өгч ажиллаж байна. Энэ жилийн тухайд хүнс, худалдаа үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн тоог өмнөх жилээс цөөрүүлээгүй. Ер нь Төв цэнгэлдэх хүрээлэнд 430, Хүй долоон худагт 300 цэг тус бүр үйл ажиллагаа явуулна. Худалдаа, хоол үйлдвэр, үйлчилгээ эрхэлж буй газрууд нь хувь хүмүүс биш аж ахуйн нэгжүүд байх учраас наадамчин олонд хүнсний аюулгүй байдлын шаардлага хангасан хоол хүнсээр үйлчилнэ. Хоёрдугаарт, эмх замбараагүй байдал үүсэхгүй.
–Хүнс, худалдаа үйлдвэр үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг хоёр сая төгрөгөөр олгож байна гэсэн мэдээлэл байна. Энэ үнэн үү?
-Энэ бол ташаа мэдээлэл. Аж ахуйн нэгж байгууллагууд дүүргүүдийн үйлдвэрлэл, үйлчилгээний хэлтсээр дамжуулан зөвшөөрөл авах хүсэлтээ өгнө. Хэрэв ийм үнээр зөвшөөрөл олговол хүнс, худалдаа эрхлэх аж ахуйн нэгж маш цөөхөн шүү дээ.
Б.ЦЭЦЭГ
Эх сурвалж:news.mn

![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
Таны ямар жилтэй вэ? Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно. |
![]() |
||
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
СЭТГЭГДЭЛ
2021 онд ямар ВАЛЮТ НОЁРХОХ вэ?
Мэдэгдэл: Э.Бадар-Ууган Монголын боксын холбооны Ерөнхийлөгчийг орлох эрхгүй
“НУУВЧ”-наас гарсан АН-ын ҮБХ-ны гишүүд эрх зүйн чадамжтай юу?
АНУ-Хятадын ХАРИЛЦАА Жо Байден ЕРӨНХИЙЛӨГЧИЙН үед сулрах уу?
АН-ын бүлэг: Ерөнхий сайдаар Л.Оюун-Эрдэнийг томилохыг дэмжихгүй
Александр Навальныйг дэмжсэн ЭСЭРГҮҮЦЛИЙН ЖАГСААЛЫН эргэн тойронд
МАН-ын бүлэг: Гурван хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахгүй
УИХ-ын гишүүн С.Ганбаатарт Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн газраас албан мэдэгдэл өгөв
Сэтгүүлч Д.Дамдинжав "Алтан өд" наадмын шилдгээр шалгарлаа
ҮНДЭСНИЙ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН БАНКИНД ЯПОНЧУУД ХӨРӨНГӨ ОРУУЛАХААР БОЛЖЭЭ
Ханх суманд 3.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ
Хууль зүйн сайдаар Ж.Сүхбаатар томилогдох уу?
Хацү башёд Дайэйшёо анх удаа түрүүлэв
УИХ-ын гишүүн С.Ганбаатар: УИХ-ын гишүүд надтай нэгдэж, өлсгөлөн зарлаасай
У.Хүрэлсүх хаалга савж, Х.Баттулга хормойдсоор хоцорсны ард юу байв?
Амьдралын уй гашууг даван туулсан ардчилагч ЖО БАЙДЕН СОНГУУЛИЙГ мөн даван туулж ЕРӨНХИЙЛӨГЧ боллоо
“ХАСАХ” төсөвтэй ХОТЫГ удирдана гэдэг амаргүй
Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын түүхэн дэх хамгийн залуу Ерөнхий сайд болох нь
Ц.Даваасүрэн: Улстөрийн бяргүй эмзэгхэн Засгийн Газар бүрдэж магадгүй‼️
Гэртээ хуурамч архи үйлдвэрлэн, худалдаалж байжээ
"Д.Сумьяабазар сугарч үлдэлгүй огцрох ёстой" гэв
Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох саналыг МАН-ын Удирдах зөвлөл дэмжжээ
Эрдэнэ болсон Монгол бичгээ эрхэмлэн дээдэлье
Ерөнхий сайд У.Хүрэлсүх огцрох өргөдлөө өгнө
Цар тахлын цаг үед Монгол ГЭРИЙН хэрэгцээ их байна
УОК БҮРЭН БҮРЭЛДЭХҮҮНЭЭРЭЭ ОГЦОРЧ БУЙГАА ШАДАР САЙД Я.СОДБААТАР МЭДЭГДЛЭЭ
Монгол гэрийн үйлдвэрлэл ШИНЭЧИЛСЭН стандарттай болно
Б.Пүрэвдорж: Малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчид тэтгэврийн даатгалын шимтгэлээ нөхөн төлнө
Засгийн газрын хуралдаан боллоо
Нэр бүхий иргэд 33 тэрбум төгрөгийн зээлтэй УИХ-ын гурван гишүүнийг огцрохыг шаардлаа
А.Отгонбаатар: Миний эхнэрийг тийм байдлаар авч гарвал би Я.Содбаатарыг шууд буудах байсан
Ц.ТУВААН, М.ЭНХБОЛДОД ОРОН НУТГИЙН СОНГУУЛИАР БЭЛЭГ БАРЬСАН УУ?
БНЭУ-аас ойрын хугацаанд вакцин нийлүүлнэ
Дархан-Уул аймаг 490 сая төгрөөр Камаз машин худалдан авчээ
Шинэ уран бүтээл "ЭЭЖ ХАДНЫ ДОМОГ" киноны дуу
Сэтгүүлчид хорт утааны баг, сум нэвтэрдэггүй хантаазтай ажиллана
З.Мэндсайхан: Архины хатуулгийг бууруулах алхмуудыг хэрэгжүүлэхээр ярилцсан
Баянзүрхийг “балгас” болгосон Д.ПҮРЭВДАВАА нийслэлийн АН-ыг самарч байна
Б.Пүрэвдаваа, П.Нүрзэд нар намын даргын суудалд санаархаж байна
Шинэ уран бүтээл "ЖОРОО МОРЬТОЙ БҮСГҮЙ"
МҮОНРТ-ИЙН ХӨШИГНИЙ АРД НӨХДҮҮД ИНГЭЖ НАЙРЛАДАГ ЮМ БИШ ҮҮ?
УЛСЫН ДЭЭД ШҮҮХ хуралдаж АН-ын үндсэн дүрмийг бүртгэхээс татгалзжээ.
Барилгын салбарынхан Засгийн газраас бодит дэмжлэг хүслээ
Эрүүлжүүлэхэд 225 хүн хонож, архидан согтуурах зөрчил эрс нэмэгджээ
Дарханы замыг барих ажил гуравдугаар сараас эхэлнэ
Т.Мөнхсайхан: Коронавирустэй амьдрах шинэ амьдралын хэв маягт дасан зохицох хэрэгтэй
Л.ГҮНДАЛАЙ: ХҮНИЙ ЭРҮҮЛ МЭНД, АМЬ НАСААР ТОГЛОГЧИД...
МҮОНРТ анх удаа нийгмийн сүлжээнээс 155.000 үзэгчийн хандалт авлаа
Трампыг дэмжигчдийн “Parler” нийгмийн сүлжээг хаажээ


© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.