Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2019 оны 12-р сарын 10
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

Д.СУМЪЯАБАЗАР: “ДУБАЙН ГЭРЭЭ”-Г ӨӨРЧЛӨХ САНАЛАА ХҮРГҮҮЛСЭН

НИЙТЛЭСЭН: 2019-06-26 18:10:45
Улс төр > Улстөрч | Сэтгэгдэл: 0

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас сар бүр зохион байгуулдаг “Ил тод, хариуцлагатай уул уурхай” хэвлэлийн бага хурал өнөөдөр /2019.06.26/ болж, салбарын 2019 оны эхний таван сарын статистик мэдээллийг хүргэлээ.

Энэ үеэр Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазараас сэтгүүлчид сонирхсон асуултдаа хариулт авлаа.

-Шатахууны үнэ сарын дараа хэдэн төгрөгөөр буурах боломжтой вэ?

АМГТГ-ын Газрын тосны асуудал хариуцсан орлогч дарга Ц.Эрдэнэбаяр:

-2019 оны тавдугаар сарын сүүлийн долоо хоногт ОХУ-аас нийлүүлэгдсэн нефть тонн тутамдаа 25 ам.доллараар бууж орж ирсэн. Ам.долларын ханш харьцангуй тогтвортой байна. Шатахуун, дизелийн түлш 50-60 төгрөгөөр буурсан байгаа. Зургадугаар сард нефтийн үнэ 40-50 ам.доллараар буурч орж ирэх магадлалтай. Наадмын өмнө шатахууны үнэ 120 орчим төгрөгөөр буурна гэсэн үг.

Шатахууны үнийн бууралтыг  хэрхэн хянаж байна вэ. Шатахуун түгээгүүрийн газрууд ганц хоёр өдөр шатахууны үнээ буулгаад буцаагаад нэмчихдэг?

АМГТГ-ын Газрын тосны асуудал хариуцсан орлогч дарга Ц.Эрдэнэбаяр:

-Яамнаас долоо хоног тутамд мэдээ, тайлан гаргадаг. Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд манай агентлаг импортоор орж ирж байгаа бүтээгдэхүүний чанар болон үнэд хяналт тавина гэж тусгасан байдаг. Энэ дагуу манай харьяа хэлтсүүд шатахууны үнэ буулгах чиглэл авсныхаа дагуу шатахуун түгээх станцуудад очиж ажиллан хэдэн төгрөгийн бууралттай байна вэ гэдгийг хянаж ажилладаг.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар:

-Шатахууны үнийн өсөлтөөс бууралт хооронд их ярьдаг. Үүний ард найман нэрийн бараа бүтээгдэхүүний үнэ өссөн ч буурдаггүй. Дахиад шатахууны үнэ нэмэгдлээ, дагаад ард найман нэрийн бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгддэг. Өөрөөр хэлбэл, шатахууны үнийг нэмэгдэхээр ард нь найман нэрийн бараа бүтээгдэхүүний үнэ өсдөг атлаа шатахууны үнэ буурахаар дагаад буурдаггүй. Энэ асуудлаар ШӨХТГ болон МХЕГ-ын удирдлагуудтай уулзаад, найман нэрийн бараа бүтээгдэхүүний үнэ өсөлтөд хяналт тавь гэдэг чиглэл өгсөн. Нийгэм өнөөдөр шударга байдлыг хүсч байна. Гэтэл бүх бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийг шатахуунтай холбон тайлбарладаг. Үүний ард найман нэрийн бараа бүтээгдэхүүний үнийг зохиомлоор, дур зоргоороо нэмэх тохиолдол маш элбэг бий.

-Эрдэнэс Тавантолгой” компанийн 30 хувьд  IPO гаргах бэлтгэл ажил хэр хангагдаж байна вэ. Энэ жилдээ гаргаж амжих уу?

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар:

-IPO гаргах бэлтгэл ажил сайн хангагдаж байна. Хугацааны тухайд Казакстан улсын жишээ татахад Лондонгийн хөрөнгийн биржид хувьцаа гаргасан тус улсын томоохон компани IPO гаргахад бэлтгэл ажил нь 2.5 жил үргэлжилж байсан. Бид охин компани байгуулах шаардлагатай байна.

Эрдэнэс-Тавантолгой ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг:

-Олон улсын хөрөнгийн зах зээл дээр хөрөнгө босгох нь тогтсон стандарттай байдаг. Монгол Улсын хувьд төрийн өмчит компани анх удаа IPO гаргах гэж байгаа учраас тодорхой асуудлууд тулгарч байна. Дотооддоо холбогдох бичиг баримт, нөөцийн баримт, санхүү, хөрөнгө оруулалт, засаглалын менежмент гэсэн чиглэлүүдээр шаардлагатай хэм хэмжээ тогтоосон акт, дүрэм, журам зэрэг холбогдох бүх асуудлыг эхний ээлжид цэгцлэх ёстой. Дараа нь энэ бүхнийгээ орчуулуулдаг. Эдгээр ажил 80 гаруй хувьтай байна. Үндсэндээ дотоодоос шалтгаалах бэлтгэл ажлаа бүрэн хэмжээнд хангасан гэж хэлж болно. Сайдын хэлсэнчлэн охин компани байгуулаад үүгээр дамжиж IPO гаргах нь Монгол Улсын хувьд нөөцөө авч үлдэх хувилбар гэж үзээд охин компани байгуулахаар ажиллаж байна. Компанид дөрвөн зөвлөх болон санхүүгийн шинжээчид, аудитын байгууллага ажиллаж байна.

Оюутолгой төслийн гэрээний хэрэгжилтэд хяналт шалгалт хийсэн  УИХ-ын ажлын хэсгийн дүгнэлт гарсан хэдий ч одоогоор тодорхой шийдэлд хүрээгүй байна. Уг асуудал Засгийн газар түвшинд яригдаж байгаа юу?

-Оюутолгой төслийн гэрээний талаар бид сайтар ярилцах ёстой. Оюутолгой компани Монгол Улсын эдийн засгийн салшгүй хэсэг болсон нь үнэн. Мөн улсын төсөвт жин дарж байгаа нь үнэн. Гаднын хөрөнгө оруулагч 10 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийгээд явж байгаа нь мөн үнэн. Тиймээс бид асуудалд ухаантай хандах нь зөв. Олон улсын бүх санхүүгийн байгууллагууд ирж уулзаж байна. Мөн Канад, Австралийн Элчин сайд нар уулзсан. Хөрөнгө оруулсан хүмүүс хөрөнгөдөө санаа зовж байгаа. 700-1000 орчим туслан гүйцэтгэгч үндэсний компаниуд Оюутолгойд нийлүүлэлт хийж ажиллаж байна. Тэнд магадгүй таван жилийн дараа гэхэд дэлхийн хэмжээнд үнэлэгдэх боловсон хүчнүүд ажиллаж байна. Тиймээс бид гэрээнд нухацтай, зарчимч, мөн ухаантай хандаж гадна, дотоодынхонтой ярилцах ёстой гэж үзэж байна. Дубайн гэрээг бид зөвтгөөгүй. Дубайн гэрээг засаж сайжруулах дараагийн хувилбар буюу гэрээнд нэмэлт, өөрчлөлт хийх асуудлыг тавина. "Рио Тинто" компанийн удирдлагуудад, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэд саналуудаа өгч, ажлын хэсэг ч байгуулагдсан. Яамны зүгээс гэрээтэй холбоотой тооцоо, судалгаа, ТЭЗҮ зэрэг  холбогдох баримт бичгүүдийг мэргэжлийн хүмүүс бэлтгэж, ажлын хэсэгт хүргүүлж байна. Хувь нийлүүлэгчтэй холбоотой зээлийн хүүгийн асуудал мөн татвар, эрчим хүч, Өмнөговийн бүтээн байгуулалт хөгжлийн асуудлаар сайдаар ирсэн даруйдаа  ажлын хэсэг байгуулж ажилласаар байна. Зээлийн хүүг бууруулах ёстой. Мөн татварын асуудал,эрчим хүчний асуудлыг тус тус шийдэж Өмнийн говийн бүс нутгийг эрчим хүчний хэрэглээгээр хангах ёстой. Энэ бүс нутгийг хөгжлийн төв болгож Даланзадгадыг уул уурхайд суурилсан орчин үеийн хот болгохын төлөө хүчээ нэгтэн ажиллах шаардлага бий. Талууд ширээний ард суух цаг тун ойрхон гэж бодож байна.

-"Оюутолгой" компанид Монголын талыг төлөөлж байгаа ТУЗ-ийн гишүүдийг солих уу?

-Энэ талаар ярилцаж байна. Саналаа ч хүргүүлсэн. Засгийн газрын түвшинд яригдах асуудал. Зөвхөн салбарын сайдын бодсоноор болчих асуудал биш.


УУЛ УУРХАЙН САЛБАРЫН 2019 ОНЫ ЭХНИЙ ТАВАН САРЫН СТАТИСТИК МЭДЭЭЛЭЛ

Энэ оны эхний таван сарын байдлаар улсын төсөвт 1.2 их наяд төгрөг татвар, хураамж хэлбэрээр төвлөрүүлсэн байна. Үүнээс алт 15.8 тэрбум төгрөг, нүүрс  523.3 тэрбум төгрөг, цайр  41.4тэрбум төгрөг, зэс 531 тэрбум төгрөг, төмөр 9.8 тэрбум төгрөг, жонш 13.5 тэрбум төгрөг, бусад 35.1 тэрбум төгрөг тус тус төвлөрүүлжээ.

Улсын төсөвт оруулсан орлого өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 318.2 тэрбум төгрөг буюу 37.4 хувиар өссөн байна.

Аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн 2019 оны эхний V сард 8.3 их наяд төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 1.4 (20.1%) их наяд төгрөгөөр өслөө. Үүнээс уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн 5.8 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 953.6 (19.8%) тэрбум төгрөгөөр, үүнээс нүүрс олборлолт 514.5 (29.8%) тэрбум төгрөгөөр, металлын хүдэр олборлолт 449.8 (17.2%) тэрбум төгрөгөөр тус тус өсчээ.

Аж үйлдвэрийн салбарын борлуулсан нийт бүтээгдэхүүнээс 6.1 (73.3%) их наяд төгрөг, уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын нийт бүтээгдэхүүнээс 5.2 (62.1%) их наяд төгрөгийн бүтээгдэхүүнийг гадаад зах зээлд тус тус борлуулсан байна.

Гадаад худалдааны нийт бараа эргэлт 2019 оны эхний V сарын гүйцэтгэлээр 5.6 тэрбум ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеийнхээс 514.5 (10.2%) сая ам.доллараар өсчээ. Экспорт импортоос давамгайлж экспорт, импортын зөрүү 948.3 сая ам.доллараар эерэг гарсан байна.

Экспорт:

Экспорт 3.3 тэрбум ам.долларт хүрч, өнгөрсөн оны мөн үеийн гүйцэтгэлээс 378.2 (13.2%) сая ам.доллараар өссөн байна. Төмрийн хүдэр, чулуун нүүрс, зэсийн баяжмал, цайрын баяжмал, жонш, молибдений баяжмал, боловсруулаагүй нефть зэрэг уул уурхайн бүтээгдэхүүн нь эрдэс бүтээгдэхүүний экспортын 98.6% буюу нийт экспортын 83.1 хувийг эзэлж байна.

Импорт:

2.3 тэрбум ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеийнхээс 136.3 (6.3%) сая ам.доллараар өссөн байна.

2019 оны тавдугаар сарын тусгай зөвшөөрлийн хөдөлгөөний мэдээ:

  • Шинээр ашиглалтад шилжсэн тусгай зөвшөөрөл-3
  • Хайгуулын тусгай зөвшөөрөл сунгах-11
  • Тусгай зөвшөөрлийг шилжүүлснийг бүртгэсэн-2
  • Тусгай зөвшөөрлийн барьцаалсныг бүртгэсэн-1
  • Хэсэгчлэн буцааж өгсөн-8
  • Цуцлагдсан -6
  • Хугацаа дуусгавар болсон-41
  • Хайгуулын тусгай зөвшөөрлийн сунгалт-58

ГАЗРЫН ТОСНЫ САЛБАР

Монгол Улсын хэмжээнд 2019 онд нийт 8.15 сая баррель /1.1 сая тонн/ газрын тос олборлон, экспортод гаргаж, газрын тосны орлогоос улсын төсөвт 223.4 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэх төлөвлөгөөтэй. Энэ сарын 12-ны байдлаар улсын хэмжээнд 3.01 сая баррель буюу 408,091 тонн газрын тос олборлож, 2.84 саябаррель буюу 385,746 тонн газрын тос экспортлов.

Тавдугаар сарын 7-ны өдрийн байдлаар улсын төсөвт 47.5 тэрбум төгрөгийн орлого хуримтлуулав. Энэ сарын 18-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 27 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байна.

Үүнээс:

  • А-80 автобензин 45;
  • Аи-92 автобензин 35;
  • Дизелийн түлш 19;
  • ТС-1 онгоцны түлш 18 хоногийн нөөцтэй байна.

Эх сурвалж:news.mn

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Ц.Элбэгдорж: Оросууд “судлая” гэвэл “үгүй” гэж ойлго...
1 цаг    

ТАНИЛЦ: Өрөг.mn контент сайтын ЭЗЭД
1 цаг    

"Web awards - 2019” наадмын тов гарлаа
2 цаг    

Хөвсгөлийг хөндөөд эхэлсэн “Aspire Mining”-н 51 хувийг Улсын гарьд Ц.Цэрэнпунцаг худалдаж авчээ
3 цаг    

АРДЧИЛАЛ: Халаас хоосон ч надад эрх чөлөө байна
3 цаг    

Төрийн ордны гадна ниргэн М өөрийгөө шатаах оролдлого хийжээ
4 цаг    

Сахуу татран өвчний эсрэг дархлаажуулалт эхэллээ
4 цаг    

Эрдэс баялгийн салбарын мэргэжлийн холбоодын анхдугаар зөвлөгөөн боллоо
4 цаг    

АНУ-ын зах зээлд өрсөлдөх Монголын 10 компани шалгарлаа
4 цаг    

“М Си Эс холдинг”-ийн банк байгуулах тухай нэхэмжлэлийг хэлэлцжээ
4 цаг    

"Өрөг.мн" сайт нээлтээ хийлээ
4 цаг    

“Шинжиан Шинфа” ХХК-иас 20 тэрбум төгрөг гаргуулж, Төрийн банкинд төлүүлэх шийдвэр гарчээ
5 цаг    

Дуучин Ч.Бат-Эрдэнийн шинэ албан тушаал
5 цаг    

"THE HU" хамтлагийн АНУ дахь менежерүүд "Чингис хаан" одонгоо гардан авлаа
5 цаг    

Аврагчид “Асгатын мөнгө”-ний далд уурхайг нээх ажиллагаанд оролцож байна
5 цаг    

Иргэний үнэмлэхийг шинэчилж, регистрийн дугааргүй болно
5 цаг    

Сүхбаатарын талбайд өнөөдөр "Хурд", "Харанга"-ын тоглолттой
5 цаг    

УИХ-ын дарга Сеймийн дэд маршал, хатагтай Малгажота Гошевскаг хүлээн авч уулзлаа
5 цаг    

“Шударга ёс ба авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт сургалт боллоо
5 цаг    

Хар мөртэй “Эко констракшн” компани "Цагаан морин жил" нэртэй соёлын өвийг устгалаа
6 цаг    

Ж.Дамдинцэрэн: Аавд сюрприз барих гэж сандарсан юм боллоо
6 цаг    

Р.Сэддорж: Эх орноо хохироож, эх оронч дүрд тоглож болохгүй
6 цаг    

“Нарны хүү, сарны охин” компанийн захирал Д.Гүрсоронзыг яллагдагчаар татжээ
7 цаг    

Хуурамч дүгнэлт үйлдсэн шинжээчдийг шүүх хурал хойшиллоо
8 цаг    

Сонгуулийн оноо цуглуулах У.Хүрэлсүхийн хямдхан тактик
8 цаг    

Төрийн банкны захирлаар ажиллаж байсан Д.Баярсайханд хоёр жил хорих ял оноожээ
1 өдөр    

НОБГ-ын 2019 оны шилдэг алба хаагчид тодорлоо
1 өдөр    

Зул сарын баяраас өмнө заавал үзэх 10 кино
1 өдөр    

ХӨГЖИМ: Зул сарын баярын тухай хуучны ДУУНУУД
1 өдөр    

"Гацуурт" компани хүнсний ногооны салбараас гарч байгаагаа зарлалаа
1 өдөр    

С.Амарсайхан: Зам ашигласны төлбөрийн асуудалд иргэдийн санал бодлыг тусгах нь зүйтэй гэсэн чиглэл өглөө
1 өдөр    

НДШ-ийг нэмэхийг эсэргүүцсэн хоригийг хүлээн авлаа
1 өдөр    

Хорооны дарга Д.Баярсайхан даатгалын байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа
1 өдөр    

Бүх нийтийн их цэвэрлэгээнд 1451 аж ахуйн нэгж, 3600 гаруй иргэн оролцжээ
1 өдөр    

“Нисдэг машин” төвөөс унах гэж байсан согтуу иргэнийг аварчээ
1 өдөр    

76-гаас НАЙМАН ГИШҮҮН яллагдагчаар татагдаж, нэг нь шоронд оржээ
1 өдөр    

Цагийн гарз
1 өдөр    

Улаангом сумын бүх цэцэрлэгүүд анхны тусламжийн булантай болов
1 өдөр    

Цасан шуурга шуурч, хүйтний эрч чангарна
1 өдөр    

"Маргааш машинтай жагсаал болох тул өглөө 07:00 цагаас хойш замын ачаалал нэлээд нэмэгдэх төлөвтэй байна"
1 өдөр    

"Moon Dance" хамтлаг 3 дах удаагаа ДАШТ-ий цомын эзэд боллоо
1 өдөр    

Алба хаагчдын бэлтгэл, бэлэн байдлыг хэвшүүлэх зорилгоор “Хээрийн дадлага сургууль”-ийг зохион байгууллаа
1 өдөр    

Монгол Улсын цахим аюулгүй байдлыг хангахад дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ
1 өдөр    

Монгол, Словакийн Гадаад харилцааны яам хамтын ажиллагааны Санамж бичиг байгууллаа
1 өдөр    

УИХ дахь МАН-ын бүлэг, АН болон ШИНЭН-ын зөвлөл хуралдана
1 өдөр    

Өнөөдөр 7-9 хэм хүйтэн байна
1 өдөр    

Үс засуулбал жаргал ирнэ
1 өдөр    

Хөвсгөлд мотоциклын хөдөлгөөнийг түр хориглов
3 өдөр    

Хүүхдийн шүд угаалтын аварга шалгаруулах тэмцээн боллоо
3 өдөр    

Зам, тээврийн хөгжлийн яамнаас сэрэмжлүүлж байна
3 өдөр    


Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.