Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2019 оны 10-р сарын 22
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

ҮЗЭЛ БАРИМТЛАЛАА ТҮҮЧЭЭЛСЭН ҮНДЭСНИЙ III АЯН

НИЙТЛЭСЭН: 2019-06-26 16:19:30
Улс төр > Намууд | Сэтгэгдэл: 0

“Аль ч нам ялгаагүй ээ, бид Монгол нутагтаа Монгол хүн шиг амьдрах аргагүй боллоо....” Энэ бол алс баруун хязгаар Алтай нутагт амьдран суугаа жирийн малчны үг. Үнэхээр ч улс төрийн намуудад, төрдөө итгэх иргэдийн итгэл  алдарч, сэтгэл нь мухарджээ. Сонгуулиас сонгуулийн хоорон дахь ирээдүй цаг дээрх  худал голдуу амлалтуудад иргэд хууртсаар цөхрөөд байна. Тиймээс ч аль ч нам төрийн эрхийг гартаа атгаад нэмэргүй хэмээн бухимдаж сууна.

Цаашид Монголын улс төрийн орчин болоод улс төрийн намууд шинэчлэгдэхгүй энэ хэвээр халамжид тулгуурласан амлалтын марафонд ард түмнийхээ хувь заяагаар дэнчин тавьж уралдсаар байвал эх орныг минь  бидний хэзээ ч төсөөлж байгаагүй тийм л хүндхэн ирээдүй хүлээж байна. Харин улс төрийн намууд шинэчлэгдэж, хөгжлийн оновчтой бодлогыг амжиж хэрэгжүүлж чадвал бидний цөөхөн монголчуудын ирээдүйг өөдрөгөөр зураглах боломж буй.

Иймийн тулд Монголын улс төрийн хоёр том хүчний нэг Ардчилсан нам Үзэл баримтлалаа шинэтгэн баталж, Монгол Улсын Дээд шүүхэд бүртгүүлэн, албажуулаад байна. Үзэл баримтлал гэдэг бол дүрэм, журам биш, цаасан дээрх тунхаг бичиг бүр ч биш. Ардчилсан намын Үзэл баримтлал бол Монгол Улсын ирээдүйг, ирэх 20-30 жилийн хөгжлийн бодлогыг тодорхойлох тулгуур зарчим юм. Хөгжлийн суурь зарчмаа, намынхаа  тулгуур бодлогоо Монгол орныхоо өнцөг булан бүрт ажиллаж, амьдарч буй иргэд, гишүүд, дэмжигчиддээ хүргэхээр Ардчилсан нам үндэсний гуравдугаар аянаа эхлүүлсэн юм.

Энэ оны тавдугаар сард наран ургах зүгээс эхэлсэн үндэсний аян Монгол орноо нар зөв тойрч Орхон аймагт хаалтаа хийлээ. Үндэсний аяны хүрээнд Ардчилсан намын удирдлагууд уулзалт зохион байгуулж, иргэдийн санал, хүсэлтийг сонсохын зэрэгцээ тухайн аймаг, орон нутагт тулгамдаад буй асуудлын хүрээнд ярилцсан юм. Мөн Ардчилсан намын гишүүд, дэмжигчдийг хамруулсан сургалтыг зохион байгуулж, Үзэл баримтлалаа танилцууллаа. Сургалтын багийнхан гишүүдийн оролцоонд тулгуурласан сургалт зохион байгуулж, индэр дээрээс яриад өнгөрөх бус өөрсдөөр нь яриулж, өөрсдийнх нь оролцоонд тулгуурласан нь шинэлэг байв.

Орон нутагт ажилгүйдэл, архидалт, ядуурал нэмэгдэж, эрүүл мэнд, боловсролын салбар нь уналтад орсон нийтлэг төрх ажиглагдаж байв. Энэ нь өнөөх л төсвийн мөнгийг үр ашиггүй зарцуулдаг, системийн гажуудал, алдаа завхралаас үүдэлтэй. Намар барьсан зам хавар нь нурж, аймгийн төвийн дэргэдэх сум, суурин газарт 900 хүүхдийн суудалтай сургууль, дотуур байр барихаар төсөвт суулгасан зэрэг нь тооцоо, судалгаагүй харалган шийдвэрийн илэрхийлэл. Архангай аймгийн Цэцэрлэг, Хөвсгөл аймгийн Мөрөн сумдад агаар, хөрсний бохирдол Улаанбаатарынхаас дутуугүй хэмжээнд хүрсэн зэрэг шийдлээ хүлээсэн олон асуудал байна. Энэ бүх гажуудлыг  улс төрчдийн гоё сайхан амлалтууд шийдэхгүй. Тооцоо, судалгаанд суурилсан, хариуцлагатай, оновчтой бодлого хэрэгжүүлснээр засах боломжтой. Өнөөгийн улс төрд байх л ёстой үзэгдэл мэт болсон хулгай, хүчирхийлэл зэрэг улс төрчдийн эрээ цээргүй, ёс зүйгүй үйлдлийг таслан зогсоох нь бодлоготой, Үзэл баримтлалтай намын хийвэл зохих ажил. Түүнээс биш бодлогын хувьд ямар ч ялгаагүй улс төрийн намууд нэгнээ үгүйсгэн харлуулах нь өнөө, маргаашаа аргацаасан явуургүй үйлдэл болсныг иргэд хэлж байна.

Ардчилсан нам цаашид гоё амлахаасаа урьтаж Үзэл баримтлалынхаа хүрээнд бодлогод суурилсан шийдлүүдийг иргэдэд санал болгоно. Монгол орны хөгжлийн зураглалыг Үзэл баримтлалдаа тулгуурлан зурна.  Цаашид бүх шатны сонгуульд оролцох мөрийн хөтөлбөр нь ч Үзэл баримтлалынхаа  тулгуур зарчмаас хазайхгүй байх нь гарцаагүй.  Ардчилсан нам цаашид урт хугацаанд баримтлах бодлогын тулгуур зарчим, стратегиа тодорхойлж,  Монголын улс төрд шинэ соёлыг авчирч, шинэчлэлийн салхийг сэвэлзүүллээ. 1990 оны цагаан морин жилд эхлүүлсэн Монголын ардчилсан хувьсгал 30 насныхаа босгон дээр цаашид аль зүгт алхахаа тодотгож, БАРУУН ТӨВИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛТАЙ УЛС ТӨРИЙН ХҮЧИН байхаа зарлалаа. Өнгөрсөн хугацаанд Ардчилсан намд өрнөсөн шинэчлэлийн гол түүчээ нь Үзэл баримтал байсан. Тиймээс ч Ардчилсан нам гишүүдийн оролцоотой, бодлогод суурилсан, нээлттэй, улс төрийн хүчирхэг нам байх болно гэдгийг удирдлагууд төдийгүй гишүүд, дэмжигчид нь итгэл дүүрэн хэлж байна. Ардчиллын цэнхэр тугийг Монгол орон даяар мандуулахын төлөө Ардчилсан намын 200 мянган гишүүн Үзэл санааныхаа тугийг тойрч нэгдэн, нягтарсны илэрхийлэл ҮНДЭСНИЙ ГУРАВДУГААР АЯН БАЙЛАА.

АРДЧИЛАЛ.МН

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
У.ХҮРЭЛСҮХИЙН ГУЙЛГА БА АБЭ ШИНЗОН ХАРИУЛТ
27 минут    

БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙДЫН ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААН БОЛЛОО
33 минут    

ОРОН НУТГИЙН ЗАМД ЗУНЫ ДУГУЙТАЙ ХӨДӨЛГӨӨНД ОРОЛЦОХГҮЙ БАЙХЫГ АНХААРУУЛЖ БАЙНА
46 минут    

НИЙСЛЭЛИЙН ОНЦГОЙ КОМИССЫН ӨРГӨТГӨСӨН ХУРАЛ БОЛЛОО
53 минут    

2019 ОНЫ ''НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮНИЙ ӨРХ''-ҮҮД ШАЛГАРЛАА
55 минут    

"ХҮННҮ ЭЙР" ХХК-Д ЯМАР НЭГЭН ХАРИУЦЛАГА ТООЦООГҮЙ БАЙНА
1 цаг    

50 НАСТАЙ ИРГЭН ГЭРТЭЙГЭЭ ШАТАЖ АМИА АЛДЖЭЭ
1 цаг    

МОНГОЛЫН БАГ 2 ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЭЭД БАЙНА
3 цаг    

"ТАВАН ТОЛГОЙ ТҮЛШ" КОМПАНИ 350 ГАРУЙ ХҮНТЭЙ БРИГАД БАЙГУУЛАН НИЙСЛЭЛИЙН ИРГЭДЭД ҮЙЛЧИЛЖ БАЙНА
3 цаг    

ШИЛДЭГ 10 СУРАГЧ ШАГНАЛАА ГАРДЛАА
3 цаг    

"ТАЛЫН ТҮМЭН АДУУ-2019" АДУУ ДАГАСАН СОЁЛЫГ ТАНИУЛНА
3 цаг    

“ШҮХРИЙН СПОРТЫН АЗИЙН 19 ДЭХ УДААГИЙН ТЭМЦЭЭН”-Д ОРОЛЦОНО
3 цаг    

ҮНДСЭН ХУУЛЬД ОРУУЛАХ НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСӨЛ
3 цаг    

Б.ЭНХ-АМГАЛАН САЙДАА, ДАРХАНЫ ЗАМЫГ ИРЭХ САРЫН 1-НД ХҮЛЭЭЛГЭН ӨГӨХ АМЛАЛТАА МАРТААГҮЙ БИЗ
4 цаг    

У.ХҮРЭЛСҮХ: ЭНЭ ӨДРИЙГ БИТГИЙ МАРТААРАЙ
4 цаг    

ШИНЭ НИЙСЛЭЛИЙН ЗУРАГ, ТӨСӨЛ ХЭНД БАЙНА ВЭ?
4 цаг    

Б.ЛХАГВАСҮРЭН: НИЙТЭЭРЭЭ АЖИЛЛАЖ БАЙЖ “СААРАЛ ЖАГСААЛТ”-ААС ГАРНА
4 цаг    

ӨРХ ГЭРИЙН ТӨСВИЙГ ХЭРХЭН ХЭМНЭХ ВЭ?
4 цаг    

БАЙР СУУРЬ: СААРАЛ ЖАГСААЛТ БИДНИЙГ СЭРЭЭХ "ХОНХНЫ ДУУ" БОЛЛОО
4 цаг    

СААРАЛ ЖАГСААЛТАД БАГТСАН ХАРИУЦЛАГЫГ Ц.НЯМДОРЖООС НЭХЭХ НЬ ЗӨВ
4 цаг    

ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД НЕФТИЙН ҮНЭ УНАЖЭЭ
4 цаг    

БАЙНГЫН ХОРОО НӨАТ-ААС ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЭНЭ
4 цаг    

МОНГОЛ, ЯПОНЫ ЕРӨНХИЙ САЙД НАР УУЛЗЛАА
4 цаг    

САЙД АСАН З.БАЯНСЭЛЭНГИЙГ ЦАГДАН ХОРЬЖЭЭ
20 цаг    

Ц.САНДУЙГИЙН ЦҮНХЭН ДЭХ БАРИМТ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ГАРТ ОЧЖЭЭ
20 цаг    

НАЛАЙХЫН ЗАМЫГ ЭНЭ САРЫН 29-НД НЭЭНЭ
20 цаг    

АРДЧИЛСАН ХУВЬСГАЛЫН 30 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН "ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ХӨШӨӨ"-Г ДАРХАН ХОТОД БОСГОЛОО
22 цаг    

НИЙСЛЭЛД “НУУГДСАН” БААВГАЙГ ХАЙЖ БАЙНА
22 цаг    

ЭНХИЙГ САХИУЛАГЧИД ЭХ ОРОНДОО ИРЭХ ТОРГОН АГШИН /БИЧЛЭГ/
23 цаг    

ФАТФ-ААС МОНГОЛ УЛСЫГ СААРАЛ ЖАГСААЛТАД БАГТААХДАА ДӨРВӨН ЗӨВЛӨМЖ ХҮРГҮҮЛЖЭЭ
23 цаг    

БАЙГАЛИЙН ТҮҮХИЙН МУЗЕЙГ НУРААХ ТЕНДЕРИЙГ ШҮҮХЭЭС ТҮДГЭЛЗҮҮЛЛЭЭ
1 өдөр    

ХОВД АЙМГИЙН ДЦС-ЫН ДАРГЫГ БАРЬЦААЛЖ, МӨНГӨ НЭХЖЭЭ
1 өдөр    

Б.ПҮРЭВДОРЖ: ХҮНИЙ АМЬ ХОХИРСОН АСУУДЛААР ТА НАРТ ХАРИУЦЛАГА ТООЦНО
1 өдөр    

ЯВГАН ЗОРЧИГЧ ӨӨРӨӨ УДИРДДАГ ГЭРЛЭН ДОХИОГ ЯАРМАГИЙН УУЛЗВАРУУДАД СУУРИЛУУЛЖЭЭ
1 өдөр    

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН 9 СУМАНД БЭЛЭН БАЙДЛЫН ҮЗЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
1 өдөр    

УСАН СЭЛЭЛТИЙН МАСТЕРУУДЫН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД БАГИЙН ДҮНГЭЭР ТЭРГҮҮЛЛЭЭ
1 өдөр    

Г.ЗАНДАНШАТАР: ТУСГААР ТОГТНОЛЫГ ЮУГААР Ч СОЛЬЖ БОЛШГҮЙ ҮНЭ ЦЭНЭТЭЙ
1 өдөр    

ИРГЭНИЙ ХАМГААЛАЛТЫН АКАДЕМИЙН САГСАН БӨМБӨГИЙН ХОШОЙ АВАРГА БОЛЛОО
1 өдөр    

ГАЛ УНТРААХ АВТОМАШИНЫ ЖОЛООЧ НАР СУРГАЛТАД ХАМРАГДАВ
1 өдөр    

НЭЭЛТТЭЙ ДУУДЛАГЫН ХУДАЛДААНЫ ЗАР
1 өдөр    

Д.ХАЯНХЯРВАА: 950 САЯ ТӨГРӨГИЙГ ЧИНЬ ЭЕРЭГ ТАЛААС НЬ ЯАЖ PR-ДАХ ЮМ БЭ
1 өдөр    

ДЭЛХИЙН ИНТЕРНЭТИЙН VI ХУРАЛ ЭХЛЭВ
1 өдөр    

Б.МӨНХЖАРГАЛ: ШУДАРГА ИРГЭД НЭГДЭЖ БАЙЖ Л МОНГОЛ УЛСЫГ ӨӨРЧИЛНӨ
1 өдөр    

НИЙСЛЭЛ УЛААНБААТАР ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 380 ЖИЛИЙН ОЙН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХӨТӨЛБӨР
1 өдөр    

ҮНДЭСНИЙ АГААРЫН ТЭЭВЭРЛЭГЧ МИАТ ТӨХК-ИЙН 2019-2020 ОНЫ ӨВЛИЙН ЦАГИЙН ХУВААРИЙН МЭДЭЭЛЭЛ
1 өдөр    

''ТӨРД УЧРУУЛСАН ХОХИРЛЫГ НӨХӨН ТӨЛҮҮЛЭХ АРГА ЗАМ'' ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА
1 өдөр    

ТАВАН САЯ ТӨГРӨГИЙН 22 АЗТАН ТОДОРЛОО
1 өдөр    

Б.АМГАЛАН: ҮНДСЭН ХУУЛИЙН ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ХУУЛИЙН ДАГУУ ЯВАГДСАНГҮЙ
1 өдөр    

10 ДУГААР САРЫН 21-НД БОЛОХ ҮЙЛ ЯВДЛЫН ТОЙМ
1 өдөр    

ТАВАН САЯ ТӨГРӨГИЙН 22 АЗТАН ТОДРОВ
1 өдөр    


Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.