Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2019 оны 07-р сарын 18
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

НИЙСЛЭЛИЙН ЗАРИМ ТОХИЖИЛТ, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТАД ИРГЭД СЭТГЭЛ ДУНДУУР БАЙНА

НИЙТЛЭСЭН: 2019-06-26 15:08:53
Нийгэм > Нийслэл | Сэтгэгдэл: 0

Урин цаг ирсэнтэй холбогдуулж нийслэл хотод чамгүй хэдэн тохижилтын ажлууд хийгдэж эхэлжээ. Зарим нь эхнээсээ ашиглалтад орж иргэдийн ярианы сэдэв болж байх юм. Өмнөх жилүүдийн хувьд нийслэлд хийгдсэн зарим тохижилт, бүтээн байгуулалтуудыг иргэд ихэд сайшааж, баярлан хүлээн авч байсан. Тодруулбал, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, дугуйн зам, гудамж төсөл гээд олон бүтээн байгуулалтад иргэд сэтгэл хангалуун байдаг. Гэвч энэ жилийн хувьд нийслэлд хийгдэж буй зарим тохижилт, бүтээн байгуулалтын ажлууд төдийлөн иргэдийн сэтгэлд хүрэхгүй гологдож эхэлжээ.

ГАНЦХАН ШӨНИЙН НАСТАЙ, 700 САЯЫН ҮНЭТЭЙ ШАР ХАЙС

Хотод үзэмж нэмэхээр, авто замаар дураараа гаталдаг явган зорчигчдыг хязгаарлахаар хотын дарга нарын сэдэж олсон мэргэн арга нь зам дээр хайс байршуулах. Тэд тэрхүү мэргэн санаагаа даруй хэрэгжүүлж, “Нийслэлийн Засаг даргын захирамжаар 700 сая орчим төгрөгөөр нийтдээ 4850 ширхэг шар хашааг Бээжингээс импортолж, хотын төв зам дээр суурилуулсан. Гэвч мөнөөх өндөр үнээр авч ирсэн шар хашаа нь тавьсан даруйдаа салхинд хийс ч чанараа харуулсан билээ. Тэрчлэн 700 саяын үнэтэй гэх шар хайсыг  хамгийн өндөр үнээр тооцоход 250 сая төгрөг,  хамгийн бага үнээр тооцоход 50 гаруй сая төгрөг л болж байгаа талаар иргэд шүүмжилсээр байна. Одоо тэрхүү шар хайсыг хариуцсан дарга нарт хотын дарга хариуцлага тооцох болсон талаар яриа гарчээ.

ТЭРБУМЫН ҮНЭТЭЙ ШАР САРААЛЖ

Ийнхүү шар хашааны дуулиан, шүүмжлэл намжаагүй байхад манай хотын дарга нар дахин зам дагуу явган хүний гарц дээр шар өнгийн төмөр сараалж барьж  шинэ “сюрприз” барилаа. Тодруулбал, Баянгол дүүргийн III, IV хороололд  явган зорчигчийн гарц дагуу шар өнгийн төмөр сараалжууд босгож эхэлжээ.

Энэ ажлыг гүйцэтгэхийн тулд нийслэлийн төсвөөс нэг тэрбум төгрөг зарцуулж байгаа аж. Тус ажлыг “Сайн констракшн” гэх компани гүйцэтгэж байна. Дээрх компани тэрбум төгрөгт багтааж гэрэлтүүлэгтэй гарцыг хийхээс гадна зарим автобусны буудлыг тохижуулж, ногоон байгууламжийг нэмэгдүүлэхээр ажиллаж байгаа гэнэ.

Гэвч тэрхүү сараалж ямар үүрэгтэй эд болох нь одоогоор тодорхойгүй байна. Мөн хотод өнгө нэмэхээсээ илүү зай эзэлж, лай болох эд гэж иргэд шүүмжилж эхэлжээ.

70 САЯЫН УСАН ХӨШИГ ДАХИН 40 САЯАР ШИНЭЧЛЭГДЭВ

Нийслэлийн хөрсний бохирдол, тоосжилтыг бууруулах зорилготой хэмээж, хотын хэд хэдэн газарт Улаанбаатар хотын захирагчийн албанаас “усан хөшиг” татсан нь ердөө дөрвөн жилийн өмнөх үйл явдал. Тодруулбал, 2015 оны долдугаар сарын 23-ны билэгт сайн өдөр тууз хайчлах шахам тун дуулиантай нээсэн “усан хөшиг” манай хотод бий. Тэрхүү “усан хөшиг” гэх сүржин нэртэй угаагуурын гоожуур шиг зүйлийг өмнөх хотын удирдлагууд Сэлбэ голоос ус татаж, Арслантай гүүрнээс цацруулсан юм. Ийм л “усан хөшиг” Улаанбаатарт анх удаа  70 сая төгрөгөөр баригдсан түүхтэй. Гэвч мөнөөх “усан хөшиг” гэх угаагуурын гоожуур шиг зүйл маань хэдхэн хоног гоожоод, хэдэн арван сая төгрөгийг хий дэмий салхинд хийсгээд замхарсан юм. Анх Арслантай гүүрний “усан хөшиг” гэх төслийг “Хан урсгал” гэх нэртэй компани батлуулахдаа Сэлбэ голоос шугам татаж, сэрүү татсан сайхан оргилуур хийнэ гэж ярьж байжээ. Гэвч тус компани ёстой л нүглийн нүдийг гурилаар хуурсан энэ юм.

Тэгвэл ийнхүү 70 саяар босоод долоо ч хонолгүй ажиллахаа больсон мөнөөх айхавтар, сүржин нэрт “усан хөшиг”-ийг энэ цагийн эрх баригчид, хотын удирдлагууд дахин 40 сая төгрөгөөр засварлажээ. Ингэхдээ тэд өмнөх ус цацруулагч зарим цоргыг сольж, төмөр урт хоолой бүхий цорго гагнажээ. Ер нь бол хэдэн урт цорго нэмж гагнаж, өнгөөр будсаныг эс тооцвол өмнөхөөсөө сүртэй өөрчлөгдсөн юм алга. Нүглийн нүдийг гурилаар хуурна гэгч болж хэмээн нийслэлчүүд бухимдав.

130 САЯАР ШИНЭЧЛЭГДСЭН ХҮНСНИЙ 20-ИЙН НҮХЭН ГАРЦ НИЙСЛЭЛЧҮҮДЭД ТААЛАГДСАНГҮЙ

Хуучнаар "Хүнсний 20" буюу одоогийн Мөнгөн Завьяагийн урд байрлах нүхэн гарц нь анх 1988 онд баригджээ. Өнөөдрийг хүртэл засвар үйлчилгээ огт хийгээгүй, таазнаас нь ус шүүрдэг, ус зайлуулах худгийн шахуурга ажиллагаагүй болсон, оройн цагаар зорчих хэсэг гэрэлтүүлэггүй байв. Мөн худалдаа, үйлчилгээ эрхлэх зориулалтгүй нүхэн гарцад иргэд зөвшөөрөлгүйгээр тогтмол үйл ажиллагаа явуулж байсан юм. 

Тэгвэл тус нүхэн гарцыг төр, хувийн хэвшил хамтран нийт 130 орчим сая төгрөгөөр засжээ. Нэг сарын турш үргэлжилсэн засварыг "Элит" констракшн гардан хийжээ. Тус нүхэн гарцанд шатны орц гарцад шинэ бүхээг хийж, туннелийн дотоод хэсгийн ус зайлуулах шүүрт худаг, трапыг шинэчлэн, шахуурга суурилуулжээ. Мөн дээврийн ус нэвчилтийг зогсоон, цахилгааны монтажийг иж бүрэн шинэчлэн, 4 камер байрлуулсан ба шат болон дотор ханыг иж бүрэн тохижуулжээ. 

Гэвч мөн л дээрх нүхэн гарц шинэчлэгдсэнд иргэд таатай хандсангүй. Учир нь тус нүхэн гарцын орц, гарцын бүхээг хотын үзэмжийг дордуулчихжээ. Уг нь орчин үед хотуудын төв замын нүхэн гарц, метроны нүхэн гарцууд хотын өнгө үзэмжид харшлахааргүй цэмбэгэр байдаг байна. Гэтэл тус нүхэн гарцын хоёр талын орц, гарцын хэсэгт өнгө үзэмж муутай, амбаар шиг дөрвөлжин сүүдрэвч барчихжээ.

Ингэж л иргэдэд нийслэл хотын зарим тохижилт, бүтээн байгуулалтын ажлууд таалагдахгүй шүүмжлэлд нь өртөөд байна. Тиймээс хийж буй тохижилт, бүтээн байгуулалт гэх ажлуудаа олон улсын жишигт дөхүүлж, нийцүүлж хийхгүй бол иргэд таашаахгүй нь ээ.

Хуучирсан арга чинь гологдоод байна дарга нараа...

 А.Тамир

АРДЧИЛАЛ.МН

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
ХУРГАН ДАРГА НАР ЭХНЭР ХҮҮХДИЙН ХАМТ ТАМИРЧДЫН ХООЛ ХҮНСИЙГ ДУУСТАЛ ИДЭЛЦЖЭЭ
8 минут    

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТӨСӨЛ, САНАЛЫГ АЖЛЫН ХЭСЭГ ХЭРХЭН ДҮГНЭВ?
11 минут    

АКАДЕМИЧ Р.БАРСБОЛД ДЭЭРМИЙН ХАЛДЛАГАД ӨРТЖЭЭ
34 минут    

С.АМАРСАЙХАН: НИЙСЛЭЛЧҮҮДИЙН ХУВЬД ЭНЭ ЗАМ НЭГ ЦАГ, НЭГ ХОНОГИЙН ӨМНӨ Ч ГЭСЭН АШИГЛАЛТАД ОРОХ НЬ НЭН ЧУХАЛ
34 минут    

БАРИЛГЫН МАТЕРИАЛЫН ОЛБОРЛОЛТ, ТЭЭВЭРЛЭЛТИЙН ТАЛААР ОРОЛЦОГЧ ТАЛУУДЫН УУЛЗАЛТ БОЛОВ
36 минут    

МОНГОЛД АМРАХААР ЭРХҮҮ МУЖААС 42 ХҮҮХЭД ИРЛЭЭ
37 минут    

ТӨРИЙН ОРДОНД БОЛОХ ХУРАЛДААНЫ ХУВААРЬ
44 минут    

ЗАРИМ НУТГААР ДУУ ЦАХИЛГААНТАЙ УСАРХАГ БОРОО ОРНО
1 цаг    

ОЛОН НИЙТЭЭС ИРСЭН САНАЛУУДЫГ БАГЦАЛСАН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТӨСЛИЙГ ОЛОН НИЙТ НЬ ДЭМЖИХГҮЙ БАЙНА
1 цаг    

МОНГОЛ УЛС ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ҮНДЭСНИЙ ИЛТГЭЛИЙГ НҮБ-Д ТАНИЛЦУУЛАВ
1 цаг    

"УРТ НЭРТЭЙ" ХУУЛИЙН БИЕЛЭЛТИЙГ ХАНГАХ АЖЛЫН ЯВЦЫН МЭДЭЭЛЛИЙГ СОНСЛОО
1 цаг    

ИХ МАСТЕР Б.МӨНГӨНТУУЛ МӨНГӨН МЕДАЛЬ ХҮРТЭВ
1 цаг    

ХӨЛБӨМБӨГ: МОНГОЛЫН ШИГШЭЭ БАГ ЭХ ОРОНДОО 4 ТОГЛОЛТ ХИЙНЭ.
1 цаг    

С.БАТБААТАР: ЭРХ БАРИГЧ ХОЁР НАМЫГ ТАТАН БУУЛГАЖ, ДАХИН ЗОХИОН БАЙГУУЛАЛТАД ОРУУЛЖ БАЙЖ НИЙГЭМ ЦЭВЭРШИНЭ
1 цаг    

НИЙСЛЭЛИЙН ӨНГӨ ҮЗЭМЖИЙГ НЭМСЭН ТОМООХОН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТУУД
1 цаг    

ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛУУД
1 цаг    

ҮС ЗАСУУЛАХАД ТОХИРОМЖГҮЙ
1 цаг    

УЛААНБААТАРТ 24-26 ХЭМ ДУЛААН БАЙНА
1 цаг    

МОНГОЛ УЛСЫН АВАРГА Э.ОЮУНБОЛДОД ЦЕГ-ЫН УДИРДЛАГУУД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
17 цаг    

ЦАГДААГИЙН АЖИЛТНЫ НЭР БАРИН, ХЭРЭГ ҮЙЛДСЭНИЙГ ИЛРҮҮЛЖЭЭ
17 цаг    

УЛСЫН ХЭМЖЭЭНД ТАРВАГАН ТАХЛЫН ДАРХЛААЖУУЛАЛТЫГ ДАХИН 10 ХОНОГ СУНГАЛАА
18 цаг    

МАН-ЫН БҮЛЭГ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА
18 цаг    

“ТӨРИЙН МЭДЭЭЛЭЛ” ЭМХЭТГЭЛИЙН 2019 ОНЫ 27 ДУГААРЫН ТОЙМ
18 цаг    

КАПИТАЛ БАНКНЫ ЭД ХӨРӨНГИЙГ ХУДАЛДАЖ ЭХЭЛЖЭЭ
18 цаг    

“БИД МАРТАХГҮЙ” ХҮНДЭТГЭЛИЙН ӨДРИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
19 цаг    

Н.ЛҮНДЭНДОРЖ: ҮНДСЭН ХУУЛИЙН НЭР ТОМЪЁО ТОВ ТОДОРХОЙ БАЙХ ЁСТОЙ
19 цаг    

БУЛГАН, АРХАНГАЙН МАЛЧДЫН ИСГЭСЭН АЙРАГ ШИЛДГЭЭР ШАЛГАРАВ
19 цаг    

АЛДАРТ ИХ "МАГНАЙ ХАЛИУН" АЗАРГА ЭНДЖЭЭ
19 цаг    

АЖИЛ, АМРАЛТАА АНДУУРСАН ГИШҮҮН
20 цаг    

Ч.УЛААН УИХ-ЫН СОНГУУЛИЙН МӨНГӨӨ УЛСЫН НААДМААС БОСГОВ УУ
21 цаг    

10,12 НАСТАЙ ХҮҮХДҮҮД АЙЛЫН ЦООЖ ЭВДЭН ОРЖ, ХУЛГАЙ ХИЙЖЭЭ
21 цаг    

ИРГЭД ЭСЭРГҮҮЦСЭН, МАН “УЛАЙРСАН” ҮНДСЭН ХУУЛИЙН ӨӨРЧЛӨЛТ
21 цаг    

УЛСЫН АВАРГА Н.БАТСУУРЬ: ЧУХАЛ ҮЕД ХАРИУЦЛАГА АЛДСАН НЬ МИНИЙ БУРУУ
21 цаг    

“ХӨХҮҮРИЙН АЙРАГ” НААДАМ ГУРАВ ДАХЬ ЖИЛДЭЭ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
21 цаг    

МОНГОЛ УЛС ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ҮНДЭСНИЙ САЙН ДУРЫН ИЛТГЭЛЭЭ НҮБ-Д ТАНИЛЦУУЛАВ
21 цаг    

ХЯТАДЫН ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТ БУУРЧЭЭ
22 цаг    

АЗИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
22 цаг    

СОНСГОЛОНГИЙН ХУУЧИН ГҮҮРИЙН ХӨДӨЛГӨӨНИЙГ ХААЛАА
22 цаг    

“ИХ ХУРД-8” ЭНЭ САРЫН 20-21-НД БОЛНО
22 цаг    

Ж.БАТЗАНДАН: ЕРӨНХИЙЛӨГЧ ҮНДСЭН ХУУЛЬД НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ АСУУДЛЫГ МАНЛАЙЛЖ, УДИРДАХ ЁСТОЙ
22 цаг    

ХОРГОДСОН СЭТГЭЛИЙН ДУУЛАЛТАЙ ХӨВСГӨЛ, ХӨЛӨГ ХОЁР
22 цаг    

УНГАР УЛСЫН ГАМШГИЙН УДИРДЛАГЫН ЕРӨНХИЙ ГАЗАРТАЙ ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
22 цаг    

УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТТЭЙ ТЭМЦЭХ СЭДВЭЭР ТУСГАЙ АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАВ
22 цаг    

НЭГДҮГЭЭР СУРГУУЛИЙН ЗАХИРАЛ Г.БУМ-ЭРДЭНЭ НАРЫН ЯЛЫГ ХЭВЭЭР ҮЛДЭЭЖЭЭ
22 цаг    

БӨХИЙН АСАРТ ЦЭЦЭГЛЭСЭН АВИЛГЫН СҮЛЖЭЭ МОРИНЫ КОМИССОД ХАЛДВАРЛАСАН ГЭВ ҮҮ?
23 цаг    

ДАРХАНЫ ЗАМ ЗАСВАРЫН ҮЕЭРХ НИЙТИЙН ТЭЭВРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ МАРШРУТ
23 цаг    

ҮЕР УСНЫ АЮУЛААС СЭРЭМЖЛҮҮЛЖ БАЙНА
23 цаг    

ҮНДСЭН ХУУЛЬД ОРУУЛАХ НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСЛИЙН “СУРГАГЧ БАГШ” НАРЫГ БЭЛДЭЖ БАЙНА
23 цаг    

ГАДААДАД ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРӨӨР СУРАЛЦАХ ШИНЭЧИЛСЭН МЭДЭЭЛЭЛ
1 өдөр    

ГАЛ ТҮЙМЭР УНТРААХ, АВРАХ 74 ДҮГЭЭР АНГИЙГ АЛБАН ЁСООР ХҮЛЭЭЖ АВЛАА
1 өдөр    


Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.