Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2019 оны 10-р сарын 22
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

Л.АЛТАНСҮХ: ГЕНЕТИК ТЕСТ МЭРГЭЖЛЭЭ ЗӨВ СОНГОХОД ТУСАЛНА

НИЙТЛЭСЭН: 2019-06-26 10:04:47
Нийгэм > Нийслэл | Сэтгэгдэл: 0

Монгол цахим институт төв”-ийн зөвлөх, судлаач Л.Алтансүхтэй мэргэжил сонголтын талаар ярилцлаа.

 

-Мэргэжлээ хэрхэн зөв сонгох талаар яриагаа эхлэх үү?

-Манайхан мэргэжил сонголтоо хэтэрхий тулгаж хийж байна. Монгол хүний аливаа зүйлийг тулгаж шийдвэр гаргадаг зуршилтай холбоотой байх. Хөгжингүй орны хүүхдүүд VIII ангиасаа мэргэжлээ сонгож, мэргэжлийн чиг баримжаа авдаг. 

Манай улсад энэ чиглэлд сүүлийн жилүүдэд тус улсын мэргэжилтнүүд зөвлөн ажиллаж байна. 80 гаруй сая хүнтэй Герман улс европын орнуудаас ажилгүйдлийн түвшин хамгийн бага байдаг. Энэ улсын ажилгүйдэл, ядуурал бага байгаа нь ЕБС-ийн бүх сурагч үнэ төлбөргүй мэргэжлийн чиг баримжааны оношилгоо, сургалт, зөвлөгөөг олон удаа авахаас гадна их, дээд сургуульд суралцаж байхдаа ажлын байран дээр гараад ч үнэ төлбөргүй зөвлөгөө авдаг. 

Төрөөс санхүүжүүлдэг мэргэжлийн чиг баримжаа олгодог олон ТББ-ын ажил мэргэжлийн зөвлөхүүдээс гадна төрийн 110 мянга гаруй ажил, мэргэжлийн зөвлөх мэргэжилтэнтэй байдаг.

АНУ-д их сургуулиуд, коллежуудын дэргэд мэргэжлийн чиг баримжааны зөвлөгөө, мэдээлэл өгөх төвүүд ажилладаг. Тус улсын Хөдөлмөрийн яамны дэргэд төрийн 1,200 төв үйл ажиллагаа явуулдаг. Жилд нэг сая гаруй хүүхэд ханддаг. 

Тэдгээр төв сонирхож буй мэргэжлийн онцлог, сонгох сургуулийнх нь орчныг харуулсан нэг минутын дүрс бичлэг бэлтгэсэн нь өсвөр үеийнхэнд тодорхой нөлөө үзүүлж, сургуулиа “хаядаг” оюутны тоо буурсан. Олон улсад мэргэжил сонголтод их анхаардаг. Энэ юуг харуулж байна гэхээр мэргэжлээ зөв сонгосон хүн, улс орны хөгжлийн цөм юм гэдгийг ухамсарласныг илтгэж байна.

-Орчин үед генетикийн түвшинд оношлох нь илүү үр дүнтэй талаар ярьж байна?

-Мэргэжлийн чиг баримжаа, зөвлөх үйлчилгээ өгөхийн өмнө Е.А.Климов, Ж.Холланд гэсэн эрдэмтдийн боловсруулсан цаасан суурьтай тестээр тухайн хүний сонирхол, ур чадвар, чадамжийг тодорхойлж байна. Дээрх сорилыг бөглөх явцад тухайн хүн алдаа гаргах магадлал өндөр. 

Өөрөөр хэлбэл, тухайн үед өөр зүйлд анхаарал нь сарнисан эсвэл асуултаа буруу ойлгосноос өөрийнх нь бодит мэдээлэл гарахгүй байх талтай. Манай байгууллага өнгөрсөн жилээс эхлэн Европын орнуудад хэрэглэж байгаа генетикийн түвшинд оношилдог шинжлэх ухааны үндэслэлтэй тест, сорилын аргыг нэвтрүүлээд байна. 

Генетик тестээр тухайн хүний авьяас, ур чадвар, чадамж, байгалиас өгсөн өгөгдөл нь юу байгааг 85-95 хувийн магадлалтайгаар гаргадаг. Саяхан Монгол Улсад мэргэжил судлалын чиглэлийн анхны магиструудыг бэлтгэсэн. Энэ мэргэжилтнүүд дээрх мэдээлэл дээр үндэслэн мэргэжлийн зөвлөгөө, үйлчилгээ өгч байна.

-Танайх  хэзээнээс генетик тестээр оношилж эхлэв. Одоогоор хэдэн хүүхэд хамрагдаж ямар үр дүн харагдаж байна вэ?

-Олон улсад өргөн хэрэглэдэг генетик тестээр оношлоод жил орчим болж байна. Одоогоор 900 гаруй хүнийг оношилсон. XII ангиа төгсөх гэж байгаа, ямар мэргэжил сонгохоо мэдэхгүй хүүхдүүд бөөнөөрөө ирдэг. Уг нь таваас дээш бүх насныхан  хамрагдах боломжтой.

Хүүхдийнхээ авьяас, ур чадвар, чадамжийг эрт тодорхойлох нь олон төрлийн ач холбогдолтойгоос гадна янз бүрийн дугуйланд хүчээр явуулж, цаг заваа алдаж туршилт хийж, цаг хугацаа, эдийн засгийн хохирол амсах асуудлаас сэргийлнэ. Тиймээс энэ чиглэлийн дугуйланд явуулъя гэх зэргээр багаас нь чиглүүлж дадал зуршлыг нь бий болгоход хэрэгтэй.

-Генетик тестээр өөр ямар мэдээлэл илэрдэг вэ?

-Хувь хүний биометрийн 17 үзүүлэлтийг график ба тоон мэдээллээр гаргадаг. Үүнд тохиромжтой боловсролын төрөл, харилцааны ур чадвар, дүн шинжилгээ хийх, практик ажлын чадвар, шинжлэн судлах, бүтээж туурвих шинж чанар, спортлог байдал, багаар ажиллахад гүйцэтгэх үүрэг, эрүүл мэндийн эрсдэл, илүүдэл жин, хэт хамаарлын магадлал гэсэн мэдээлэл илэрдэг.

Түүнчлэн бие бялдрын ерөнхий үзүүлэлтүүд, мэдрэлийн тогтолцооны чадавх, баг хамт олон, нийгэмд дасан зохицох чадвар, темперамент төрөлх зан төлөв, шинэ зүйлийг хүлээн авах чадварыг тодорхойлдог. Хэрэв хүсвэл тухайн хүүхдийн тууштай, үнэнч, тэвчээртэй, баг хамт олны манлайлагч эсвэл гүйцэтгэгчээр олон мэдээллийг илрүүлж болно.

-Таныхаар ирээдүйд ямар мэргэжил тренд болох вэ?

-Би Хөдөлмөрийн судалгааны институтэд ажиллаж байхдаа Солонгосын судалгааны төвтэй хамтарч ойрын 10 жилийн таамаглалын судалгаа хийсэн. Үүгээр мэдээллийн технологи, үйлчилгээний ажилтан, эмч, багш гэсэн мэргэжлүүд эхний байруудад бичигдэж байсан. Дараагийн судалгаагаар бага зэрэг өөрчлөгдсөн байсан.

Одоогийн байдлаар Монголын хөдөлмөрийн зах зээл дээр ойрын таван жилд эрэлттэй байх мэргэжилд маркетингийн менежер, мэдээлэл технологийн мэргэжилтэн, өндөр зэрэглэлийн тогооч, барилгын инженер, авто барилгын инженер, гоо сайхны мэс засалч, уул уурхайн инженер, архитектор, геологич, төслийн менежер орж байна. Олон улсын түвшинд шүдний эмч, сувилагч, эм зүйч, статистикч, хиймэл шүдний эмч, нойрсуулагч эмч, компьютерийн систем, мэдээллийн технологийн мэргэжилтэн, эх барих эмч, эрүү нүүрний гажиг заслын эмч, хүүхдийн эмч эрэлттэй байна гэж 2017 онд НЗДТГ-аас гаргасан гарын авлагад тэмдэглэсэн байсан.

-Мэргэжлээ зөв сонгоогүйгээс эдийн засгийн болон сэтгэл санаа, цаг хугацааны хохирлыг тооцож гаргасан гэж байсан. Энэ талаар товчхон танилцуулахгүй юу?

-Зөвхөн нэг судалгаа хэлэхэд Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн төв их, дээд сургуульд суралцагч болон МСҮТ-д сурч байгаа 244 мянган хүүхдийн дунд хийсэн судалгаанд 60 хувь нь “Би энэ мэргэжилдээ дургүй буюу өөр мэргэжил сонгох бодолтой байна” гэж хариулсан байна. 

Мэдээж ингэж бодож байгаа хүүхэд тухайн мэргэжлээр шимтэн суралцах боломж тааруу байх нь ойлгомжтой. Мөн дээрээс нь эцэг эхчүүд хүүхдийнхээ сургалтын төлбөрийг олохын тулд өвдөж, амрах эрхгүй хөдөлмөрлөж, банкнаас өндөр хүүтэй зээл авдаг. 

Хувь хүний хувьд эдийн засгийн алдагдлаас гадна идэвхтэй сурч боловсрох насандаа сонирхолгүй, биеэ дайчлан суралцахгүй, хуурамч дүнгийн төлөө муу аргад суралцан, ирээдүйгээ саарал өнгөөр будаж, өөрийн зорилго чиглэлгүй болно.

-Энэ асуудлыг яаж шийдэх вэ. Ямар арга зам байна?

-Ажилгүйдэл, ядуурлын суурь шалтгааны нэг болох мэргэжил сонголтын асуудал манай орны хувьд хурцадмал асуудал болоод байгааг та дээрх судалгаа, тоо баримтаас харж байгаа байх. 

Мэргэжлээ зөв сонгохын тулд өөрийнхөө сонирхол, авьяас, ур чадварыг зөв оношилж, мэргэжлээ сайн судалж, энэ чиглэлийн мэргэжлийн хүмүүст хандаж сурах хэрэгтэй. Цаашлаад энэ асуудлыг төр, засгийн бодлогын тэргүүлэх түвшинд авч үзэхгүй бол улс орны бодит хөгжил ахин дэвжих боломжгүй. 

Хүн нь хөгжилгүй, хүмүүсийн амьдрал нь чанаргүй байхад хөгжил дэвшлийн тухай ярих үр дүнгүй байх. Хүнээ хөгжүүлэхэд саад болоод байгаа үндсэн суурь шалтгааныг арилгах тал дээр олон ажлыг хийж, хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай. Гаднын орнуудад төгсөх ангийн сурагчдад мэргэжлийн чиг баримжаа олгодог төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын бүхэл бүтэн сүлжээ ажилладаг.

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
У.ХҮРЭЛСҮХИЙН ГУЙЛГА БА АБЭ ШИНЗОН ХАРИУЛТ
23 минут    

БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙДЫН ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААН БОЛЛОО
29 минут    

ОРОН НУТГИЙН ЗАМД ЗУНЫ ДУГУЙТАЙ ХӨДӨЛГӨӨНД ОРОЛЦОХГҮЙ БАЙХЫГ АНХААРУУЛЖ БАЙНА
42 минут    

НИЙСЛЭЛИЙН ОНЦГОЙ КОМИССЫН ӨРГӨТГӨСӨН ХУРАЛ БОЛЛОО
48 минут    

2019 ОНЫ ''НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮНИЙ ӨРХ''-ҮҮД ШАЛГАРЛАА
50 минут    

"ХҮННҮ ЭЙР" ХХК-Д ЯМАР НЭГЭН ХАРИУЦЛАГА ТООЦООГҮЙ БАЙНА
57 минут    

50 НАСТАЙ ИРГЭН ГЭРТЭЙГЭЭ ШАТАЖ АМИА АЛДЖЭЭ
1 цаг    

МОНГОЛЫН БАГ 2 ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЭЭД БАЙНА
3 цаг    

"ТАВАН ТОЛГОЙ ТҮЛШ" КОМПАНИ 350 ГАРУЙ ХҮНТЭЙ БРИГАД БАЙГУУЛАН НИЙСЛЭЛИЙН ИРГЭДЭД ҮЙЛЧИЛЖ БАЙНА
3 цаг    

ШИЛДЭГ 10 СУРАГЧ ШАГНАЛАА ГАРДЛАА
3 цаг    

"ТАЛЫН ТҮМЭН АДУУ-2019" АДУУ ДАГАСАН СОЁЛЫГ ТАНИУЛНА
3 цаг    

“ШҮХРИЙН СПОРТЫН АЗИЙН 19 ДЭХ УДААГИЙН ТЭМЦЭЭН”-Д ОРОЛЦОНО
3 цаг    

ҮНДСЭН ХУУЛЬД ОРУУЛАХ НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСӨЛ
3 цаг    

Б.ЭНХ-АМГАЛАН САЙДАА, ДАРХАНЫ ЗАМЫГ ИРЭХ САРЫН 1-НД ХҮЛЭЭЛГЭН ӨГӨХ АМЛАЛТАА МАРТААГҮЙ БИЗ
3 цаг    

У.ХҮРЭЛСҮХ: ЭНЭ ӨДРИЙГ БИТГИЙ МАРТААРАЙ
3 цаг    

ШИНЭ НИЙСЛЭЛИЙН ЗУРАГ, ТӨСӨЛ ХЭНД БАЙНА ВЭ?
4 цаг    

Б.ЛХАГВАСҮРЭН: НИЙТЭЭРЭЭ АЖИЛЛАЖ БАЙЖ “СААРАЛ ЖАГСААЛТ”-ААС ГАРНА
4 цаг    

ӨРХ ГЭРИЙН ТӨСВИЙГ ХЭРХЭН ХЭМНЭХ ВЭ?
4 цаг    

БАЙР СУУРЬ: СААРАЛ ЖАГСААЛТ БИДНИЙГ СЭРЭЭХ "ХОНХНЫ ДУУ" БОЛЛОО
4 цаг    

СААРАЛ ЖАГСААЛТАД БАГТСАН ХАРИУЦЛАГЫГ Ц.НЯМДОРЖООС НЭХЭХ НЬ ЗӨВ
4 цаг    

ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД НЕФТИЙН ҮНЭ УНАЖЭЭ
4 цаг    

БАЙНГЫН ХОРОО НӨАТ-ААС ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЭНЭ
4 цаг    

МОНГОЛ, ЯПОНЫ ЕРӨНХИЙ САЙД НАР УУЛЗЛАА
4 цаг    

САЙД АСАН З.БАЯНСЭЛЭНГИЙГ ЦАГДАН ХОРЬЖЭЭ
20 цаг    

Ц.САНДУЙГИЙН ЦҮНХЭН ДЭХ БАРИМТ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ГАРТ ОЧЖЭЭ
20 цаг    

НАЛАЙХЫН ЗАМЫГ ЭНЭ САРЫН 29-НД НЭЭНЭ
20 цаг    

АРДЧИЛСАН ХУВЬСГАЛЫН 30 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН "ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ХӨШӨӨ"-Г ДАРХАН ХОТОД БОСГОЛОО
21 цаг    

НИЙСЛЭЛД “НУУГДСАН” БААВГАЙГ ХАЙЖ БАЙНА
22 цаг    

ЭНХИЙГ САХИУЛАГЧИД ЭХ ОРОНДОО ИРЭХ ТОРГОН АГШИН /БИЧЛЭГ/
23 цаг    

ФАТФ-ААС МОНГОЛ УЛСЫГ СААРАЛ ЖАГСААЛТАД БАГТААХДАА ДӨРВӨН ЗӨВЛӨМЖ ХҮРГҮҮЛЖЭЭ
23 цаг    

БАЙГАЛИЙН ТҮҮХИЙН МУЗЕЙГ НУРААХ ТЕНДЕРИЙГ ШҮҮХЭЭС ТҮДГЭЛЗҮҮЛЛЭЭ
1 өдөр    

ХОВД АЙМГИЙН ДЦС-ЫН ДАРГЫГ БАРЬЦААЛЖ, МӨНГӨ НЭХЖЭЭ
1 өдөр    

Б.ПҮРЭВДОРЖ: ХҮНИЙ АМЬ ХОХИРСОН АСУУДЛААР ТА НАРТ ХАРИУЦЛАГА ТООЦНО
1 өдөр    

ЯВГАН ЗОРЧИГЧ ӨӨРӨӨ УДИРДДАГ ГЭРЛЭН ДОХИОГ ЯАРМАГИЙН УУЛЗВАРУУДАД СУУРИЛУУЛЖЭЭ
1 өдөр    

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН 9 СУМАНД БЭЛЭН БАЙДЛЫН ҮЗЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
1 өдөр    

УСАН СЭЛЭЛТИЙН МАСТЕРУУДЫН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД БАГИЙН ДҮНГЭЭР ТЭРГҮҮЛЛЭЭ
1 өдөр    

Г.ЗАНДАНШАТАР: ТУСГААР ТОГТНОЛЫГ ЮУГААР Ч СОЛЬЖ БОЛШГҮЙ ҮНЭ ЦЭНЭТЭЙ
1 өдөр    

ИРГЭНИЙ ХАМГААЛАЛТЫН АКАДЕМИЙН САГСАН БӨМБӨГИЙН ХОШОЙ АВАРГА БОЛЛОО
1 өдөр    

ГАЛ УНТРААХ АВТОМАШИНЫ ЖОЛООЧ НАР СУРГАЛТАД ХАМРАГДАВ
1 өдөр    

НЭЭЛТТЭЙ ДУУДЛАГЫН ХУДАЛДААНЫ ЗАР
1 өдөр    

Д.ХАЯНХЯРВАА: 950 САЯ ТӨГРӨГИЙГ ЧИНЬ ЭЕРЭГ ТАЛААС НЬ ЯАЖ PR-ДАХ ЮМ БЭ
1 өдөр    

ДЭЛХИЙН ИНТЕРНЭТИЙН VI ХУРАЛ ЭХЛЭВ
1 өдөр    

Б.МӨНХЖАРГАЛ: ШУДАРГА ИРГЭД НЭГДЭЖ БАЙЖ Л МОНГОЛ УЛСЫГ ӨӨРЧИЛНӨ
1 өдөр    

НИЙСЛЭЛ УЛААНБААТАР ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 380 ЖИЛИЙН ОЙН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХӨТӨЛБӨР
1 өдөр    

ҮНДЭСНИЙ АГААРЫН ТЭЭВЭРЛЭГЧ МИАТ ТӨХК-ИЙН 2019-2020 ОНЫ ӨВЛИЙН ЦАГИЙН ХУВААРИЙН МЭДЭЭЛЭЛ
1 өдөр    

''ТӨРД УЧРУУЛСАН ХОХИРЛЫГ НӨХӨН ТӨЛҮҮЛЭХ АРГА ЗАМ'' ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА
1 өдөр    

ТАВАН САЯ ТӨГРӨГИЙН 22 АЗТАН ТОДОРЛОО
1 өдөр    

Б.АМГАЛАН: ҮНДСЭН ХУУЛИЙН ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ХУУЛИЙН ДАГУУ ЯВАГДСАНГҮЙ
1 өдөр    

10 ДУГААР САРЫН 21-НД БОЛОХ ҮЙЛ ЯВДЛЫН ТОЙМ
1 өдөр    

ТАВАН САЯ ТӨГРӨГИЙН 22 АЗТАН ТОДРОВ
1 өдөр    


Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.