Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2024 оны 04-р сарын 25
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

Т.БАТЦОГТ: ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ХОТОД НЭГДСЭН БОДЛОГО АЛГА

НИЙТЛЭСЭН: 2019-06-25 17:56:52
Нийгэм > Нийслэл | Сэтгэгдэл: 0

 НИТХ-ын төлөөлөгч Т.Батцогттой хөрсний бохирдол болон түүний санаачлан хэрэгжүүлж буй ажлуудын талаар ярилцлаа.

-Нийслэлийн хөрсний бохирдлын асуудалд та нэлээд анхаарал хандуулж, НИТХ-ын чуулганы хуралдаан бүрт сануулж харагддаг. Тэгвэл таны хувьд хөрсний бохирдлын эсрэг чухам ямар ажлыг хийж, хэрэгжүүлээд байна бэ?

Улаанбаатар хотын хөрсний бохирдлын хэмжээ жил ирэх бүр нэмэгдэж байгаа нь эрдэмтэд, мэргэжлийн байгууллагуудын судалгаанаас харагдаж байгаа. Үүнтэй холбоотой 2017 онд НИТХ-ын Тэргүүлэгчдийн 66 дугаар тогтоолоор жил бүрийн дөрөвдүгээр сарын 27-ны өдрийг Нийслэлийн хөрс хамгаалах өдөр болгон зарласан байдаг. Миний бие НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсоноосоо эхлэн мэргэжлийн байгууллага, эрдэмтэд судлаачидтай хамтран Улаанбаатар хотын “Хөрсний бохирдлыг бууруулах, хөрс хамгаалах” чиглэлээр үе шаттайгаар ажлуудыг санаачлан ажиллаж байна.

Энэ жилийн хувьд Улаанбаатар хотын “Хөрсний бохирдлыг бууруулах, хамгаалах” зорилго бүхий нэгдсэн нэг бодлогын баримт бичигтэй болгохыг зорьж байна. Хөрсний бохирдлыг бууруулах чиглэлээр хотод нэгдсэн бодлого, асуудал хариуцсан нэгж байхгүйгээс ажил урагшгүй, тодорхойгүй байдаг нь ажиглагдсан. Тиймээс нийслэлийн хэмжээнд хөрсний бохирдлын асуудал хариуцсан цомхон, мэргэжлийн баг, нэгж бий болгох асуудлаар хотын удирдлагуудад удаа дараа хандсан боловч шийдвэрлэхгүй байна.   

-Агаар, хөрсний бохирдол гамшгийн хэмжээнд хүрснийг ҮАБЗ-өөс зарлачихсан шүү дээ. Тэгвэл асуудлыг шийдвэрлэхийн тулд нийслэл хот маань жилд хичнээн төгрөгийн төсвийг баталж, зарцуулдаг юм бол?

Нийслэлийн хөрсний бохирдлыг бууруулах чиглэлээр хийгдэх ажлын төсөв гэж огт батлагдаж байгаагүй. Харин 2019 оны төсөвт анх удаа 150 сая орчим төгрөг батлагдсан. Өнгөрсөн 2 жилийн хугацаанд санаачилсан, ярьсан ажлын үр дүн тодорхой хэмжээнд ч болов гарч байна гэж харж байгаа. Энэ батлагдсан төсвийг бид аль болох үр дүнтэй зарцуулахаар НИТХ, ЗДТГ-аас хамтарсан ажлын хэсэг байгуулагдан зургаан төрлийн ажил хийхээр төлөвлөсөн байна. Мөн хөрс хамгааллын чиглэлээр баримтлах нэгдсэн бодлого, баримт бичиг, хөтөлбөрийг боловсруулан батлуулахаар зорьж байна.

Үүний тулд  нийтлэг хандлагаас зайлсхийж нэг бодлого боловсруулахаараа, нэг шийдэл гаргахаараа хэдхэн мэргэжилтэн, судлаачид оролцсон нэг талын үзэл баримтлалтай ажил хийдэг. Энэ нь төдийлөн оновчтой байдаггүй алдааг давтахгүйн тулд “Нийслэлийн хөрсний бохирдлыг бууруулах” бодлогод тусгах саналыг салбарын эрдэмтэн, судлаачдаас авахыг зорьж “Шийдэлд хамтдаа” уриан дор “Хөрсний бохирдлыг бууруулах-шийдэл”  төсөл, бүтээлийн уралдааныг, иргэд, олон нийтэд орчны хөрсний бохирдлоо бууруулах, хөрсөө хамгаалах хандлагыг бий болгох зорилгоор “Хөрс ба Амьдрал” гэрэл зургийн уралдаануудыг тодорхой хэмжээний шагналын сантайгаар зарласан.  

-Эдгээр уралдаануудаас ямар үр дүн хүлээж байгаа вэ?

Мэдээж аливаа санаачилсан ажлуудаа гүйцэтгэл өндөртэй,  бодит үр дүн гаргахыг зорьдог. Эдгээр уралдаан, туршилтын ажлуудаас нэгдүгээрт, хот “Хөрс хамгаалах” нэгдсэн бодлого, эрх зүйн баримт бичигтэй болох, хоёрдугаарт, үйлдвэржилтээс үүдэлтэй хөрсний бохирдлыг бууруулах арга, технологитой болох, гуравдугаарт, иргэн бүр орчны хөрсөө хамгаалах хандлага, мэдлэгтэй болох гэсэн үндсэн бодит үр дүнг хүлээж байна.

-Өнгөрсөн хугацаанд мэргэжлийн чиг үүргийн байгууллагуудтай хамтран ямар ажил хийв?

Хөрсний бохирдлыг бууруулах чиглэлээр хэ хэдэн ажлыг санаачлан, эхнээ нь ажил хэрэг болгоод явж байгаа. Тухайлбал, Тухайлбал, Нийслэлийн Байгаль орчны газар буюу  мэргэжлийн чиг үүргийн байгууллагын зүгээс Хан-Уул дүүргийн арьс ширний үйлдвэрийн орчмын үйлдвэрлэлийн бохирдлыг бууруулах зорилгоор хөрс газрын ургамал тарьж хөрсний бохирдлыг бууруулах аргыг туршиж байна. Энэ мэтчилэн ажлуудын  үр дүн сайн байна гэж найдаж байна.

-Хөрсийг гэр хорооллын нүхэн жорлонгоос гадна металлын бохирдол ихээр бохирдуулж байна гэж та хэлж байсан?

Улаанбаатар хотын хөрс хоёр хэлбэрээр бохирдсон байгаа. Нэгдүгээрт, нянгийн бохирдол. Энэ нь нүхэн жорлон хог хаягдлаас, Хоёрдугаарт, металлын бохирдол буюу автомашины засвар, үйлдвэрлэлээс үүдэлтэй. Эдгээр бохирдол бүр дээр салангид хууль, журмууд байдаг. Тухайлбал, Нүхэн жорлонгийн стандартыг 2015 онд батлагдсан байдаг. Мөн  2017 онд Хог хаягдлын тухай хууль шинэчлэгдэн аюултай хог хаягдлын ангилал, бүртгэл зэрэг асуудлыг хуульд тодорхой тусгаж өгсөн. Гэвч өнөөдрийг хүртэл энэ хуулийн хэрэгжилт гадаа гараад хангалтгүй байна. Иймээс нэгдсэн нэг бодлого, бодлого хэрэгжүүлэх эзэн хэрэгтэй байгаа. Нүхэн жорлонгоос гадна энэ аюултай хог хаягдал болох авто машины тос, масло, засвар үйлчилгээний асуудал зохицуулалтгүй, хэрээс хэтрээд байна.

-Таны хувьд хөрсний бохирдлыг буурлуулах тал дээр цаашид ямар ажил хийхээр төлөвлөж байгаа вэ?

Цаашид хийх ажлууд олон бий. Бохирдлыг бууруулахад бүх нийтийг хамруулан, хамтарч ажиллахыг зорьж байна. Хамгийн гол нь нийслэлчүүд хөрсний бохирдлын талаар маш сайн ойлголттой мэдээлэлтэй байж хэрхэн эрүүл хөрсөө хадгалах, хамгаалах тухай мэдлэгтэй болох хэрэгтэй. Хүйтний улирал эхлэх үед хүн бүр эрүүл мэндээ хамгаалж маск зүүдэг. Үүнтэй адил хөрсний нянгийн бохирдол ундны усны эх үүсвэр болохоос өмнө бид нийтээрээ стандартын нүхэн жорлонтой болох хэрэгтэй. Нөгөө талаас төр, төрийн байгууллагууд нэгдсэн нэг бодлоготой болох шаардлага бий болж байна. Өнгөрсөн хугацаанд хэлж, ярьж, хийж байгаа ажлууд энэ бүгдийн дөнгөж эхлэл гэж хэлж болно. Мөн дээр хэлсэнчилэн хууль эрх зүйн биелэлт маш хангалтгүй байгаа учир энэ чиглэлээр мэргэжлийн байгууллагуудтай хамтарч ажиллах санаачилгыг дэвшүүлэн ажиллахаар төлөвлөөд байна.

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Парламент ирэх долоо хоногт ямар асуудал хэлэлцэх вэ?
1 жил    

C.Чинзориг: 2024 оноос “Шүд” төсөл хэрэгжүүлнэ
1 жил    

ЗАВХАН: О.Төгөлдөр: Ганц хормын уур бухимдлаа "уучлаарай" гэдэг үгээр сольё
1 жил    

ӨМНӨГОВЬ: Энэ онд эцэг, эхчүүдэд чиглэсэн нөлөөллийн ажлуудыг түлхүү хийнэ
1 жил    

ӨМНӨГОВЬ: Аймгийн хэмжээнд мал төллөлт 3.09 хувьтай байна
1 жил    

Их Британийн хаан III Чарльзын Францад хийх айлчлал хойшилжээ
1 жил    

У.Хүрэлсүх: Уул уурхайн зориулалтаар газрын доорх ус ашиглахыг хязгаарлах шаардлагатай
1 жил    

ХҮҮХДҮҮДЭЭС харамласан 4 ТЭРБУМААР Ч.ХҮРЭЛБААТАР сайдын яаманд ЗАСВАР ХИЙЖ БАЙНА
1 жил    

АНУ, Канад орогнол хүсэгч иргэдийн асуудлаарх гэрээ байгуулав
1 жил    

БНХАУ гадаадын компаниудад шахалт үзүүлэхээ зогсоохыг АНУ-д уриалжээ
1 жил    

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх 17 дугаар бага хурлыг зохион байгуулах бэлтгэлийг хангаж байгааг онцолжээ
1 жил    

УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг: Улс төрийн намууд нь Монгол Улсын засаглалын хямралын гол шалтгаан болжээ
1 жил    

УИХ-ын даргад 3 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг хүргүүлжээ
1 жил    

Дэлхий даяар 4 хүн тутмын 1 нь баталгаатай ундны усаар хангагдаж чадахгүй байна
1 жил    

"Уул уурхай хөрс, усыг хамгийн их бохирдуулж байна"
1 жил    

Ж.ЧИНБҮРЭН: ЭРТ ИЛРҮҮЛЭГ ХЭЧНЭЭН ХҮНИЙГ ҮХЛЭЭС АВАРЧ ЧАДАВ ГЭДЭГ ЧУХАЛ
1 жил    

ДАРХАН-УУЛ: Соёлын биет бус өвийг өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх сургалт эхэллээ
1 жил    

13-ын А” маягтыг цахим болгохоор ярилцаж байна гэв
1 жил    

ДОРНОД: Дашбалбар, Баян-Уул сумдад нойтон цас их орсноос гамшгийн түвшинд хүрчээ
1 жил    

ОХУ “Сибирийн хүч-2” хоолойгоор Хятад руу хий нийлүүлэх гэрээг энэ онд багтаан байгуулна гэж найдаж байна
1 жил    

“Мөсөн өргөө”-нөөс мөрөөдөл биелэв
1 жил    

Орхон аймагт спортын сургалтын төлбөр сард дунджаар 50 мянган төгрөг байдаг
1 жил    

Алтны үнэ өсжээ
1 жил    

Д.Ганбат: Төрд НУУЦ АМРАГУУД том албан тушаал хашиж байгаа. Эдгээр хүмүүсийг яах юм
1 жил    

Голын сав газрын татмыг нарийвчлан судалжээ
1 жил    

Английн банк бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр өсгөжээ
1 жил    

“3D” принтерээр “хэвлэсэн” анхны пуужин тойрог замд орж чадаагүй байна
1 жил    

БНСУ-ын Ерөнхийлөгч Япон, АНУ-тай аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээ амлалаа
1 жил    

"Хүнсний хувьсгал"-ын хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөв
1 жил    

Эзэнгүй муур, нохойг тоолно
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ямар ч холбоогүй. Прокурорын дүгнэлттэй санал нийлэхгүй учраас гомдол гаргаж байгаа
1 жил    

Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ үе, шинэ мянганы залуучуудын гүүр нь байх болно
1 жил    

Цар тахлаас болж дүүжин тээвэр нь орж ирээгүй агаарын тээврийг ирэх онд ашиглалтад оруулна гэв
1 жил    

“НҮҮРСНИЙ ХУЛГАЙ“-д холбогдсон Ш.Раднаасэд охиноо БЗС-гийн 165.8 мянган долларын зээлээр АНУ-д сургажээ
1 жил    

УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргаар Ц.Мөнх-Оргилыг сонголоо
1 жил    

Д.Сарангэрэлийг Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүнд оруулав
1 жил    

ХНХ-ын сайд Т.Аюурсайханыг чөлөөлсөн захирамжийг УИХ-д танилцуулж, чөлөөллөө
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ЯМАРЧ ХОЛБООГҮЙ
1 жил    

Хашаандаа мод, бут, сөөг таривал урамшуулна
1 жил    

“Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулганаас гарсан зөвлөмж
1 жил    

Явган хүний 25 мянган ам метр замыг засаж шинэчилнэ
1 жил    

Нөөцийн махыг 431 дэлгүүрт борлуулж байна
1 жил    

“IAAF” трансжендер эмэгтэйчүүдийг олон улсын тэмцээнд оролцохыг хориглоно
1 жил    

“СТЕППЕ АРЕНА”-г бүтээлцсэн канад архитекторуудыг шагнав
1 жил    

БНАСАУ "цацраг идэвхт цунами" үүсгэх чадалтай зэвсэг туршсанаа мэдэгджээ
1 жил    

“Эрдэнэс Тавантолгой” биржээр анх удаа эрчим хүчний нүүрс арилжив
1 жил    

Л.Алтанцэцэг маргааш алтан медалийн төлөө тоглоно
1 жил    

Австри улсаас Монголд аялал жуулчлал, цахим хөгжил, хог хаягдлын менежмент нэвтрүүлэхээ илэрхийлэв
1 жил    

“Мөнгөн мод” наадмын шилдгүүдийг 14 дэх жилдээ тодруулна
1 жил    

Япон, БНСУ-ын сайд нар БНАСАУ-ын асуудлаар нягт хамтран ажиллахаар тохиролцжээ
1 жил    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.