Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2019 оны 11-р сарын 15
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

ЗАЛУУ ХҮН БҮРИЙН АМЬДРАЛЫГ АВРАХ САЯТАНГУУДЫН 24 ШИЛДЭГ ДАДАЛ

НИЙТЛЭСЭН: 2019-06-25 15:33:58
Бусад > Зөвлөгөө | Сэтгэгдэл: 0

Нас биед хүрнэ гэдэг нэг зүйл. Харин бие даасан хүн болж томчуудын ертөнцөд өөрийгөө илэрхийлж, хэрэгтэй хүн гэж тооцогдоно гэдэг өөрөө бас нэг өөр зүйл аж. Тэгвэл 20 нас хүрсэн том хүмүүс 30 насны босго давахаасаа өмнө дараах амьдралын чадваруудыг эзэмшиж чадвал илүү хялбар амжилтад хүрнэ гэдгийг судлаачид сануулж байна. Мэдээж, өөрийгөө олж нээж, нас биед хүрсэн бие даасан хүн болоход тусгайлан гаргасан гарын авлага гэж байхгүй. Харин ойлгож авах ёстой хэдэн зарчмын ойлголт гэж бий. Ядаж л та ажлын ярилцлагад орохдоо бараг хөхөө гаргасан, орэнж өнгөтэй бариу цамц өмсөөд байж болохгүй биз дээ.

Иймд бид 20 нас хүрсэн хэн бүхэнд зориулан 10 жилийн дараа хэтэвчээ зузаан байлгахад туслах амьдралын 24 чухал чадварыг хуваалцаж байна.

1. САНАЛ, ШҮҮМЖЛЭЛИЙГ ТААТАЙ ХҮЛЭЭН АВЧ СУРАХ

“Бидний ихэнх нь хэн нэгний алдаа дутагдал эсвэл аль чадлаараа хийсэн сайхан зүйлсийн тухай тэвчээртэй сонсохдоо маруухан байдаг” гэж Америкийн асуулт, хариултын нэгдсэн сайт Quora-гийн хэрэглэгч Педрам Кеяни бичжээ. “Танд илэрхийлж буй бусдын санал хүсэлт, ер нь ямар ч төрлийн мэдээллийг тааламжтайгаар, таатай сэтгэл хөдлөлөөр хүлээж авдаг байх нь маш чухал чадвар юм. “Үнэмшилтэй эсвэл анхнаасаа худал байсан ч хамаагүй та тухайн асуудалд амиа бодсон хандлагаар биш харин тархи, оюун ухаанаараа шийдвэр гаргаж, хариулт өгөх нь чухал” гэж тэрээр бичжээ.

Мэдээж, ямар төрлийн мэдээлэл, санал гомдол хүлээж авч байгаагаас энэ нь хамаарна. Тиймээс ч тухайн үе бүрт ялгаатай стратеги баримталж, зөв хариулт болон шийдвэр гаргаж чадна гэсэн үг. Жишээ нь, дарга чинь буруу зүйл бодоод байдаг, та үүнийг нь дагахыг хүсэхгүй байж болно. Энэ тохиолдолд та “Би энэ тухай бодож амжаагүй байсан юм аа. Яг одоо хараадахъя” гэж хэлж болох юм.

2.ЧИН СЭТГЭЛЭЭСЭЭ УУЧЛАЛТ ГУЙХ

Уучлалт гуйна гэдэг чин сэтгэлийн зүйл болохоос биш хэн нэгнээр шаардуулж, гуйлгаж, албадлагаар хийдэг хиймэл хэв маяг биш гэдгийг ойлгох хэрэгтэй хэмээн Uber-ийн инеженерийн асуудал хариуцсан захирал Педрам Кеяни хэлжээ. Уучлал гуйхад нэгэнт оройтсон эсвэл та хожимдсон байвал ямар боломж байгааг Кеяни жишээгээр ийн тайлбарласан байна. “Уулзалтдаа хоцорсныг минь уучлаарай. Үнэхээр таны сэтгэлийг гонсойлгосон муухай зүйл боллоо.

Та намайг ирнэ гэж их зүйл бэлдэж, надаас эрт ирээд хүлээж байхыг хүссэн байх. Би замын түгжрэл болон ажил дээрээсээ хэдэн цагаас гарвал зохих талаар сайн төлөвлөөгүй байна. Энэ бүгдийг төлөвлөж чадаагүй нь миний л буруугийнх. Би маш муу байлаа. Би ердөө л гарахаар төлөвлөсөн цагаасаа 10 минутын өмнө гарчихсан бол ийм юм болохгүй байлаа” гэх байдлаар тайлбарлавал хүний сэтгэлд шарх үүсгэлгүйгээр асуудлыг шийдэх боломжтой гэж тэрээр зөвлөж байгаа юм.

3.ЦАГ ХУГАЦААГАА УХААЛГААР ТӨЛӨВЛӨЖ, ЗАРЦУУЛ

Цаг төлөвлөх хамгийн чухал хичээл бол төлөвлөсөн цаг хугацаандаа тухайн зорилгоо биелүүлэхэд суралцах. Судалгаагаар нэг дор олон ажил хийх гэж оролдох нь хоёр туулай хөөсөн хүн хоосон хоцрохын үлгэр болоод дуусдгийг тогтоосон байдаг. Учир нь тархи нэг төвлөрсөн зүйлээсээ нөгөөд шилжихийн тулд дасан зохицох хэрэгтэйн дээр илүү эрчим хүч зарцуулах шаардлагатай болдог аж. Та маш ухаалаг байж, ажил бүрээ тодорхой цаг хугацаагаар хязгаарлаж, дараагийн ажилдаа төвлөрөх боломжийг тархиндаа олгох ёстой.

4. КОМПЬЮТЕРИЙН ТОВЧЛУУРУУДЫГ АШИГЛАЖ ЧАДДАГ БАЙХ

“Одоо ихэнх ажлыг компьютер дээр хийдэг болоод байна. Тиймээс хаана, юу хийдгээс үл хамааран компьютерийн товчлууртай ажиллаж чаддаг байх нь өнөөгийн хүмүүсийн наад захын чадах ёстой зүйл болоод байна. Энэ чадварыг эзэмшсэн хүн цаг хугацаагаа хэмнэнэ” гэж компьютер тоглоомын идэвхтэй оролцогч, программист Арпит Жэйн хэллээ. Тэрээр асуулт хариултын Quora сайтад компьютерийн товчлууртай хэрхэн ажиллах талаар зарим мэдээллийг оруулсан байлаа. Жишээ нь, “Alt” ба “F4” товчийг хамт дарснаар тухайн сонгон ажиллаж байгаа программ эсвэл хэрэглээний зүйлээ хаах комманд болдог байна. Тэгэхээр хаана нэгтээ явж байгаад компьютер дээр ажиллаж байсан программаа хаах боллоо гэвэл дээрх үйлдлийг хийгээрэй.

5.ХҮНДЭТГЭЛТЭЙГЭЭР “ҮГҮЙ” ГЭЖ ХЭЛЖ БАЙ

Quora сайтад хэрхэн “Үгүй” гэж хэлж сурах талаар “TheHappyTalent.com” сайтын блоггер, сэтгэл судлаач Эва Глэсрад “Бид “Үгүй” гэдэг үгний утгыг хэтрүүлж ойлгох нь энгийн үзэгдэл болчихоод байна” гэжээ. Глэсрадын үзэж буйгаар тухайн саналаас итгэлтэйгээр татгалзах хамгийн чухал арга бол та хэзээ ч эргэж ирэхгүй цаг хугацаагаа алдаж байгаагаа ухаж ойлгоход орших юм. Таны цаг хугацаа, таны эрүүл мэнд, таны эрдэм чадал, таны амьдрал гээд энэ бүх зүйлээ та хэзээ ч дахин эргүүлж олж авч чадахгүй. Эргэн тойронд тань байгаа энэ гайхалтай сайхан зүйлсээ алдаж, орхихыг өөртөө бүү зөвшөөр. Хүмүүс танаас юм хүсэх нь хэвийн үзэгдэл, бас тэд таныг чадна гэж бодоод эсвэл танаас өөр хүн үүнийг чадахгүй гээд л хүсч байгаа. Энэ бол бидний эргэн тойронд байдаг тогтсон үзэгдэл. Тиймээс та ч бас “Үгүй” гэж хэлэх нь энгийн зүйл юм.

6.БУСДЫН ОРОНД ӨӨРИЙГӨӨ ТАВЬЖ ҮЗЭХ

Quora сайтын олон хэрэглэгч бусдын оронд өөрийгөө тавьж үзэж, тэдний нөхцөл байдлыг өөрийнх нь зовлон бэрхшээл юм шиг ойлгож тусгах хандлага илэрхийлдэг билээ. Сэтгэл судлаачдын хэлж буйгаар бусдын оронд өөрийгөө тавьж үзэх нь хүн байхын үндсэн утга учир аж. Үнэн хэрэгтээ бусдын доторхыг мэдэрдэггүй, сэтгэлийнх нь шаналал, баяр хөөрийг хуваалцаж чаддаггүй хүмүүс ихэвчлэн өөрөөрөө аархаж, бахдагчид байдаг билээ.

7.БИЕИЙН ХЭЛЭЭР ТҮВЭГГҮЙ ОЙЛГОЛЦДОГ БАЙХ

“Заримдаа таныг амаа нээхээс өмнө үйл хөдлөл чинь таны тухай бүх зүйлийг хэлээд, тантай ярилцсанаас дутуугүйгээр ойлгуулж чаддаг” гэж шууд нэвтрүүлгийн хөтлөгч Дийн Бохари бичжээ. Шинжээчид ч биеийн хэл тухайн хүнийг илэрхийлэх маш чухал хэмжүүр гэдгийг онцолдог билээ. Түүнчлэн хацар, нүүрээрээ хэт оролдох нь таныг худлаа хэлж байна хэмээн илтгэдэг аж. Та ч бас үүний адилаар бусдын биеийн хэлийг “уншиж” тэд юу бодож, мэдэрч байгааг ойлгож болох юм. Жишээ нь, таныг ширтэж, элдэв маяг гаргахгүй байгаа хүнтэй ярилцахад энэ ярилцлага амжилттай болно гэж ойлгож болно. Харин нөгөө хүн тань инээгээд байгаа хэр нь нүднээс нь ямар ч баяр хөөр мэдрэгдэхгүй байгаа бол тэр ямар нэг худал зүйл хэлж буйн дохио.

8. ЯМАР Ч НӨХЦӨЛ БАЙДАЛД НӨХӨРСӨГ БАЙДЛЫГ ЭРХЭМЛЭХ

Подкастер Маийша Ташины хэлж буйгаар нөхөрлөл үүсгэнэ гэдэг нь маш чухал ур чадвар бөгөөд хамгийн зөв сонголт хийхэд тусалдаг байна. Ялангуяа, оюутан, сурагчдад энэ чадвар нь зуслан, кэмпэд найз нөхөдтэй болох хялбар боломж олгодог. Судалгаагаар өөрийгөө нээн илрүүлэх дуртай, өөрөөсөө шинийг эрж хайх хүсэлтэй хүмүүс нөхөрлөлийг илүү амархан бас илүү таатай арга замаар бүтээдэг байна. Илүү гайхмаар нь ийм хүмүүс хүнтэй амархан нөхөрлөх замаар амжилтын тактикаа хэрэгжүүлж байдаг. Ингэснээр хүмүүстэй илүү ойр байж, мэдээллийг илүү ойроос хүлээн авна гэсэн үг.

9. ХУВЦСАА ЗАСВАРЛААД ӨМСӨНӨ ГЭДЭГ БАС НЭГ УХААН

Ажлынхаа цамцан дээр ганц хөөрхөн товч хадчихад илүү үзэмжтэй харагдах юм шиг байна уу. Тэгвэл зүү, утас сүвлээд бариад үз. “Цамцаа ширээний буланд урчихаад юу хийхээ мэдэхгүй суугаа бол түүнийг нөхөж болох аргуудаас суралцах хэрэгтэй. Товч болоод янз бүрийн загвартай зориулалтын нөхөөсний материалууд байдгийг мэдэх хэрэгтэй. Ингэснээр их мөнгөө хэмнэнэ шүү дээ” гэж Иллинойсийн Эванстоны мэргэжлийн боловсрол олгох ZS Associates төвийн гишүүн Зера Алви бичжээ.

10. ХОЁР ДАХЬ ХЭЛ ЭЗЭМШИХ

“Хоёр дахь хэл эзэмшиж, өөр нэг хэлээр ярьдаг болох нь юмыг бүхэл бүтэн өөр улс орны хүний нүдээр харж, бодох боломж олгодог” гэж Нои Винелала хэлэв. Хэзээ ч төсөөлж байгаагүй шинэ ертөнцийг гадаад хэл эзэмшсэнээр л хүн олж мэддэг гэж  тэр үзэж байгаа юм. Гадаад хэл эзэмшсэнээр илүү ухаалаг болж, асуудлыг шийдэхдээ ч илүү шинэлэг аргаар ханддаг аж. Зарим судалгаагаар хоёр хэлээр ярьдаг хүн эрдэм мэдлэг эзэмших өндөр чадвартай гэж үздэг ч зарим судалгаа үүнийг үгүйсгэж байгаа юм. Гадаад хэл сурах хамгийн шилдэг арга бол тухайн орны хэл, соёл, газар нутгийг чин сэтгэлээсээ сонирхож танин мэдэх юм.

11. ТӨСВӨӨ ЯГ ТАГ БАРЬЖ СУРАХ

Татварт хэдийг төлөх, өөртөө хэдийг нөөцлөх, төлөвлөсөн ямар зардлууд байгаагаа мэдэхгүй хүн олон байна” гэж системийн зохион бүтээгч, интерпренер Майлс Файдлмэн бичжээ. Тиймээс төсвөө зохиож сурцгаая. Business Insider-т өөрсдийн төсвийн төлөвлөлтийг хуваалцсан зарим шилдэг жишээнээс хуваалцаж байна. Жишээ нь, та ойрын хугацаанд гаргах зардлуудаа зөв тооцоолохыг хүсчээ. Хүүхдээ сургуульд оруулах эсвэл ойрын ирээдүйд эрүүл мэндийн төлөвлөгдөөгүй зардлууд гарч мэдэхийг бас үгүйсгэхгүй. Тэгэхээр эдгээрт зориулан мөнгө тооцож л байхгүй бол та асуудалд орно.

12. ФОТОШОПИЙН ҮНДСЭН ҮЙЛДЛҮҮДИЙГ СУРАХ

Хувийн вэб сайтдаа зураг нийтлэхийн төлөө мэргэжлийн хүн дуудахын оронд та өөрөө Фотошопийн үндсэн хэдэн үйлдлийг сурчихсан байвал өөрөө үүнийг хийчихнэ.

13.ГАНЦААРАА БАЙХ ХУГАЦАА ӨӨРТӨӨ ОЛГОХ

Толгой эргэм мэдээллээр дүүрэн нийгмийн сүлжээнээс холдоод ганцаараа байх нэг өдрийг өөртөө заавал гаргаж байгаарай. Төгсөх ангийн сурагчдад зөвлөгөө өгдөг, нийтлэлч, маркетер Брэд Санзенбачер “Би өөртөө ганцаараа байх цаг хугацааг олгосноор зөвхөн би өөрөө чухам юу хүсч байна вэ гэдгээ олж нээн хардаг. Зөвхөн өөрийнхөө хүссэн киног үзэж, зөвхөн өөрийнхөө хүссэн музейгээр аялдаг” гэж бичжээ.

14.ОЛНЫ ӨМНӨ ЯРИХ ЧАДВАР ЭЗЭМШИХ

Заавал шууд нэвтрүүлэг, Talk show-нд орох гэж байгаа юм шиг бэлдэх албагүй ч ажил дээр аль нэг төслийнхөө талаар танилцуулга хийх хэмжээний чадвар эзэмших ёстой. Учир нь олны өмнө ярих чадвараа хурцлах гэж тэр шүү дээ. “Олны өмнө өөртөө итгэлтэй урлагт суралцах нь чухал чадвар бий болгодог. Энэ нь нэг дор олон хүнд өөрийнхөө талаар сэтгэгдэл төрүүлэхэд туслах зоригтой алхам хийх хүч өгдөг” гэж гэж чөлөөт нийтлэлч Рамачандра Бакта бичжээ.

Дарга нарт танилцуулга хийх нь танд хар дарсан зүүд шиг санагддаг бол айдсаа даван туулах стратеги ч бас бий гэдгийг мэдэх хэрэгтэй. Нэгэн судалгаанд дурдсанаар өөрийгөө энэ талаар туршлагатай, их итгэлтэй хүн мэт өөртөө мэдрүүлж, айдсаа дахин “загварчлах” боломжтой юм байна.

15. ХЭЛЭЛЦЭЭ, ТОХИРОЛЦОО ХИЙХ ЧАДВАР

Quora сайтын олон хэрэглэгч ямар ч мэргэжилтэй хүн байсан хэлэлцээ, тохиролцоо хийх арга ухаанд суралцах нь чухал гэдгийг хэлж байна.

Одоо авч байгаа цалингаа нэмүүлэх хүслээ хэрхэн илэрхийлж, өөрийнхөө талд шийдвэр гаргуулах вэ. Үүний тулд та хүсч буй дүнгээсээ өндөр дүнг санал болгож байж өөрийнхөө хүссэн хэмжээний цалинг тогтоолгож авна гэсэн үг. Жишээ нь, та жилийн цалингаа 100 мянган ам.долларт хүргэхийг хүсч байгаа бол даргадаа “Би 100-120 мянган ам.долларын цалин авмаар байна” гэж хэлэх хэрэгтэй гэсэн үг.

Өөр нэг жишээ ч бий. Хэн нэгэнд өөрийнхөө эд зүйлсийг өгөхдөө тухайн зүйлийнхээ үнэ цэнийг хэлж, тэр хэмжээний мөнгө авч үлдэхийг хүсэх үе гардаг. Ийм тохиолдолд “Би машинаа 10 мянган ам.доллараар үнэлмээр байна” гэж хэлэхийн оронд “Би чамд машинаа 10 мянган ам.доллараар өгч байгаа шүү” гэвэл илүү ойр бас хялбар, дотно сонсогдож байгаа биз дээ.

16. АМТТАЙ САЙХАН ХООЛ ХИЙЖ СУРСАН БАЙХ

Хоолыг зөвхөн нэг л хэлбэр, янз, орцоор хийгээд байх нь амархан уйдах шалтгаан болдог. “Хоол хийх ноу хау нь хамгийн багадаа л та таван төрлийн хоол хийж зочдоо баясгахад байгаа юм шүү дээ” хэмээн АНУ-ын Калифорниа муж дахь программ хангамжийн VMware компанийн маркетингийн менежер Эрин Накано бичжээ. “Энэ нь таны удам угсаа, ёс заншилтай нягт холбоотой байх хэдий ч ядаж л ногооны зууш, өглөөний цай, холимог зуушийг багтаасан байх ёстой. Бас амттаныг ч мартаж болохгүй. Заавал хоолны ном авна гэж үүнийг хойшлуулаад байлгүй өөрийнхөө санаачлагаар хийвэл илүү амттай сайхан хоол болдог” гэж тэрээр үзэж байна.

17.БОГИНОХОН ЯРИАНД СУРАЛЦАХ

Мэргэжил нэгт хүмүүс хурал зөвлөгөөнд оролцох эсвэл хамгийн сайн мэддэг үдшийн клубт танилцсан хүнтэйгээ ярилцахаар товчхон хэр нь тодорхой яриа хөөрөө хийх боломж бидний амьдралд хэзээд гардаг. Ийм богинохон ярилцлагын хамгийн чухал нь ярилцагчийнхаа хүсэл сонирхлыг олж мэдэхэд оршдог. Түүний өгсөн мэдээллээр тэр хүнээ таньж мэднэ гэсэн үг. Эсвэл нөгөө хүнээ илт хүндэтгэсэн, тал зассан байдал илэрхийлж болно. Ингэснээр тухайн ярилцагч тань таны талаар илүү сайн төсөөлөлтэй үлддэг.

18.ХУВИЙН МЭДЭЭЛЭЛ, ХЭРЭГТЭЙ ФАЙЛУУДАА НАЙДВАРТАЙ ХАМГААЛАХ

Гар утас, зөөврийн компьютерээ алдчихвал бид тэнд байсан хамаг л утасны дугаар, шаардлагатай файлууд, зураг гээд үнэтэй бүхнээ хамтад нь хулгайчид “бэлэглэчихдэг” шүү дээ. Хамаг чухал материалаа алдана гэдэг их эрсдэл хүлээнэ гэсэн үг. Тиймээс хадгалсан материал болон файлууддаа хариуцлагатай хандахыг хичээ. Drive-ууд ухаалаг хэрэглээ болсон учраас тэдгээрт хадгалж сураарай.

19. ТУСЛАМЖ ХҮСНЭ ГЭДЭГ МУУ ЗҮЙЛ БИШ

Ажил дээрээ бяцхан зөвлөгөө, тусламж гуйна гэдэг тийм хэцүү бас ичихээр муу зүйл биш. Судалгаанд дурдсанаар зөвлөгөө хүсэх нь тухайн хүнийг илүү мэргэжлийн, эрдэм мэдлэгт дуртай нэгэн гэж харагдуулдаг байна. Учир нь өөрөөс нь тусламж хүсэхэд тухайн хүн өөрт нь магтаал ирж байна гэж ойлгодог байна.

20.БОЛЗООНД ЯВАХ

Танихгүй хэр нь сэтгэл татагдсан хүнтэйгээ уулзана гэдэг хэчнээн таатай уур амьсгал вэ. Хоёул бие биеэсээ санаа зовохоо болиод сайхан болзоонд явж яагаад болохгүй гэж. Судалгаагаар эрчүүд болзоонд урихыг хүссэн эмэгтэйдээ “Та тун үзэсгэлэнтэй юм. Таныг уух зүйлээр дайлахыг минь зөвшөөрнө үү” гэж яриа өддөг бол эмэгтэйчүүд яриа эхлэхийг хүсэх ээ “Ямар хамтлагийн дуунд чи дуртай вэ” гэж эрчүүдээс асуух жишээтэй. Судалгаанд оролцсон цөөн хэдэн хүн л болзоог заавал элдэв зүйлд хязгаарлалгүй, өөрсдийнхөө хүссэнээр эхлүүлэх ёстой гэж үзсэн байна.

21. АЖЛЫН ЯРИЛЦЛАГАД ЗӨВ ХУВЦАСЛАХ

Бид аливаа номыг хавтасных нь өнгө, загвараар шүүх боломжгүй. Гэвч ажлын ярилцлагад орохоор ирсэн хүнийхээ хувцаслалтыг харахгүйгээр эхний дүгнэлтээ гаргадаггүй менежер гэж үгүй. Тиймээс ажлын ярилцлагад орохдоо нүүрээ хэт их будаж эсвэл саравчтай малгай өмсөхөөс татгалзаарай. Үүний оронд харьцангуй даруухан хувцасласан нь илүү дээр. Бүр гутал чинь хүртэл гялалзсан бас цэвэрхэн байх учиртай. Бас хувцасны чинь өнгө ч хамаатай гэдгийг бүү мартаарай. АНУ-ын хөдөлмөр зуучлалын Career Builder төвийн судалгаагаар ажлын ярилцлагад өмсвөл зохих хувцасны хамгийн тохиромжтой өнгө нь цэнхэр болон хар юм. Харин улбар шар өнгөнөөс шууд татгалзах хэрэгтэй аж.

22. ЦАГТАА БОС

Та хичээл эсвэл ажил эхлэхээс таван минутын өмнө орноосоо өндийж байгаа бол хоцрох нь баараггүй. Тогтмол цагт босч хэвшсэн байх нь маш чухал байдаг. Орой унтах тогтмол цагийн зуршилтай учраас амжилттай хүмүүсийн бие өглөөд маш сайн амарсан байдаг аж. Орондоо орохоосоо өмнө бясалгал хийх, халуун шүршүүрт орох зэргээр амрахад бэлтгэдэг байна. Шинжээчдийн зөвлөж буйгаар өглөө сэрүүлгээр сэрэх эсвэл сэрүүлгээ унтраачихаад үргэлжлүүлэн унтах нь яавч бүтэлтэй хүний шинж биш гэдгийг онцолж байна. Оронд нь сэрүүлгээ дуугарахад нь нэг л удаа унтраагаад, дахин дуугарч дуусах хүртэл нь чанга дуу авианы оронд өнгө өнгийн гэрэл асаах горимтой байлгасан нь илүү зохимжтой аж.

23. ХҮНТЭЙ ГАР БАРИХДАА ЧАНГА АТГА

Судалгаанд оролцсон хүмүүсийн 70 хувь нь хүнтэй гар барихдаа зөөлөн атгадаг хүмүүст итгэдэггүй гэж хариулжээ. Гэтэл та захиралтайгаа анх удаа гар барих болтол яах учраа олохгүй байж байгаад сул атгачихвал өөрийгөө эргэлзээтэй нэгэн гэж ойлгуулж таарах нь. Иймд хүнтэй гар барих хамгийн зөв стратеги бол сайн атгах юм. Ингэхдээ таны тохой 90 хэмийн налуутай байх ёстой. Бас инээмсэглэж, нүдээрээ ч бас сайхан энерги илэрхийлэхээ мартаж болохгүй.

24. ДУГХИЙХИЙН АЧ ТУС

Ихэнх хүн 7-8 цаг унтаж амрах ёстой. Та энэ үгсийг хэдэн мянган удаа сонссон байх. Гэвч ажлын цаг, гэр бүлийнхэндээ гаргах цаг хугацаа, Facebook-т ирсэн санал хүсэлт, мессежинд хариулахыг тооцвол танд үүнээс ч олон цагаар унтах шаардлага бий байж мэдэх юм. Тиймээс дугхийх хүчийг ашиглаж сур. 10-хан минут хэртэй л суугаагаараа дугхийх нь хурдан сэргэх боломж олгодог. Энэ товчхон нойрсолт таныг бүхэл шөнийн турш сайн амарчихсан юм шиг сайхан мэдрэмж, эрч хүч бэлэглэдэг юм шүү.

Эх сурвалж: Business Insider 

 

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
АХБХ-НЫ ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ХАРИЛЦААНЫ ХОРООНЫ ХУРАЛ БОЛЛОО
12 цаг    

ТАНИЛЦ: МАРГААШААС ЯВЖ ЭХЛЭХ “ХҮҮХДИЙН АВТОБУСНЫ“ МАРШРУТ
13 цаг    

ЕРӨНХИЙ САЙД ЕВРОПЫН СЭРГЭЭН БОСГОЛТ, ХӨГЖЛИЙН БАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
14 цаг    

ГЭР ХОРООЛЛЫН ДАХИН ТӨЛӨВЛӨЛТИЙН ТӨСЛҮҮДЭЭС АНХНЫ ЖИШИГ ХОРООЛОЛЫГ БИЙ БОЛГОНО
14 цаг    

О.ЕСҮГЭН ХҮРЭЛ МЕДАЛИЙН БОЛЗОЛ ХАНГАЛАА
14 цаг    

СЭЛЭНГЭ АЙМАГ РУУ ЯАРАЛТАЙ ТУСЛАМЖИЙН БАГА ОВРЫН ОНГОЦ НИСНЭ
14 цаг    

МОНГОЛ УЛСЫН 2020 ОНЫ ТӨСВИЙН ТУХАЙ БОЛОН ХОЛБОГДОХ БУСАД ХУУЛИУД, УИХ-ЫН ТОГТООЛЫГ ЭЦЭСЛЭН БАТАЛЛАА
14 цаг    

ИРЭХ НЯМ ГАРАГТ НӨАТ-ЫН СУГАЛААНЫ ТОХИРОЛ ЯВАГДАНА
14 цаг    

УКРАИН УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУХ ӨРГӨМЖИТ КОНСУЛ Т.МӨНХБАТ ҮҮРЭГТ АЖИЛДАА ОРЛОО
14 цаг    

С.АМАРСАЙХАН НИЙТИЙН ТЭЭВРЭЭР ЗОРЧИН ИРГЭДИЙН САНАЛ ХҮСЭЛТИЙГ СОНСЛОО
19 цаг    

ЧУУЛГАНААР ҮНДСЭН ХУУЛЬД ОРУУЛАХ НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСЛИЙН ГУРАВ ДАХЬ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ХИЙНЭ
19 цаг    

БАРУУН БҮСИЙН ДЭД БҮТЦИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ТАЛААР МЭДЭЭЛЭВ
19 цаг    

ӨДӨРТӨӨ 7-9 ХЭМ ХҮЙТЭН БАЙНА
19 цаг    

ӨНӨӨДӨР: "ҮНДЭСНИЙ ЧАНАРЫН ЧУУЛГАН-2019” БОЛНО
19 цаг    

УЛААНБААТАР ДЭЛХИЙН ХАМГИЙН ИХ БОХИРДОЛТОЙ 10 ХОТЫН ЖАГСААЛТААС ГАРЛАА
20 цаг    

ТОЛГОЙТ, БАЯНХОШУУ ОРЧИМД ХАМГИЙН БОХИРДОЛТОЙ ИХТЭЙ БАЙНА
20 цаг    

ЦЭЦИЙН ДАРГА Д.ОДБАЯР ӨЧИГДӨР ОРОЙ МОНГОЛД ИРЖЭЭ
20 цаг    

“БИ ХАРИУЦЛАГАТАЙ ААВ ЭЭЖ” СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ
1 өдөр    

БОЛОВСРОЛЫН САЛБАРТ ХИЙГДЭЖ БАЙГАА ЗАРИМ АЖЛЫН ЯВЦЫГ ШАЛГАЛАА
1 өдөр    

САППОРОГИЙН ТОЙРГИЙН ДЭРГЭД 24 ЦАГИЙН АЖИЛЛАГААТАЙ ЦАГДААГИЙН КАБОН БАЙГУУЛЛАА
1 өдөр    

БАЙНГЫН ХОРОО ҮНДСЭН ХУУЛЬД ОРУУЛАХ НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСЛИЙН ГУРАВ ДАХЬ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ХИЙЛЭЭ
1 өдөр    

ТАТВАРЫН АСУУДЛААР ЗАХИРГААНЫ ТУСЛАЛЦАА ХАРИЛЦАН ҮЗҮҮЛЭХ КОНВЕНЦИД НЭГДЭХ АСУУДЛЫГ ЗӨВШИЛЦӨВ
1 өдөр    

МАНАЙ УЛС 2030 ОН ГЭХЭД ДӨРВӨН САЯ, 2045 ОНД ТАВАН САЯ ХҮН АМТАЙ БОЛОХ ТӨЛӨВ ГАРЧЭЭ
1 өдөр    

Д.ТӨРСҮЛД: ИЛҮҮ ИХ ХИЧЭЭХ ХЭРЭГТЭЙ ЮМ БАЙНА ГЭДГИЙГ Л ОЙЛГУУЛСАН
1 өдөр    

Т.БАЯРХҮҮ: САЛХИТЫН МӨНГӨНИЙ ОРДНЫ АСУУДАЛД НЭР ХОЛБОГДСОН ЗУРГААН ШҮҮГЧИЙН ХЭРГИЙГ ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛСЭН
1 өдөр    

ЦАХИМ ОРЧИНД ҮЙЛДСЭН ЗАЛИЛАХ ГЭМТ ХЭРЭГ НЭМЭГДЖЭЭ
1 өдөр    

УИХ-ЫН ГИШҮҮН АСАН Д.ГАНТУЛГАД ХОЁР ЖИЛИЙН ХОРИХ ЯЛ ОНООВ
1 өдөр    

АТГ, ТАТВАРЫН АЛБАНЫ ХАМТАРСАН ШАЛГАЛТААР МЭДҮҮЛЭГ ГАРГАГЧДААС 569.3 САЯ ТӨГРӨГИЙН ЗӨРЧИЛ ИЛЭРЛЭЭ
1 өдөр    

ЗӨВШИЛЦЛИЙН АЖЛЫН ХЭСГЭЭС ГАРГАСАН САНАЛЫН ТОМЬЁОЛЛУУДААР САНАЛ ХУРААЛТ ЯВУУЛЖ ШИЙДВЭРЛЭЛЭЭ
1 өдөр    

МАШИН СУРГАЛТЫН АЛГОРИТМААР ЗҮРХНИЙ ШИГДЭЭС ӨВЧНИЙГ ОНОШИЛНО
1 өдөр    

Н.ЦЭРЭНБАТ САЙД 20 ОЮУТАНД ТЭТГЭЛЭГ ГАРДУУЛЛАА
1 өдөр    

ГАМШГААС ХАМГААЛАХ АЛБАДЫН ХОЛБООНЫ БЭЛТГЭЛ, БЭЛЭН БАЙДАЛ ХАНГАГДАВ
1 өдөр    

ХАЛДВАРТ БУС ӨВЧИН ГЭЖ ӨӨРӨӨ ӨӨРТӨӨ ӨВЧИН БЭЛЭГЛЭХИЙГ ХЭЛНЭ
1 өдөр    

АВСТРАЛИЙН ГАМШИГ, ОСЛЫН ҮЕД ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭДЭГ БАЙГУУЛЛАГУУДЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА
1 өдөр    

ХҮСЭЛТ ГАРГАСАН ХҮҮХЭД БҮРТ ХҮҮХДИЙН МӨНГӨ ОЛГОНО
1 өдөр    

РОНАЛДУ БАГАА ОРХИХ УУ?
1 өдөр    

ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛУУД 2019/11/13
1 өдөр    

БАЯНХОШУУНЫ ГЭР ХОРООЛОЛД ИНЖЕНЕРИЙН ХАНГАМЖ БҮХИЙ ДЭД БҮТЦИЙН ТӨВ АШИГЛАЛТАД ОРЛОО
1 өдөр    

ЦАГ АГААРЫН МЭДЭЭ
1 өдөр    

"МОНГОЛБАНК, САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРОО АЖЛАА ХИЙСЭН"
1 өдөр    

“НЭГ ХОТ-НЭГ СТАНДАРТ” ЗӨВЛӨГӨӨНИЙГ УЛАМЖЛАЛ БОЛГОН ЗОХИОН БАЙГУУЛНА
2 өдөр    

“МАЛЫН ХУЛГАЙН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, МАЛ СҮРГИЙГ ГЭМТ ХАЛДЛАГААС ХАМГААЛАХ НЬ” ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО
2 өдөр    

“ДЭД БҮТЦИЙН ТӨВ” ТӨСЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА
2 өдөр    

НАЙМАН АЙМАГ ХУВАНЦАР ХОГ БУТЛАГЧ МАШИНТАЙ БОЛЛОО
2 өдөр    

БАЙГАЛИЙН УРГАМЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙГ УИХ-Д ӨРГӨН БАРИЛАА
2 өдөр    

НЭМГ-ЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРЛЫН ШИЛДЭГ ИЛТГЭЛҮҮД ШАЛГАРЛАА
2 өдөр    

НҮБ-ЫН XVI ЗАГВАР ХУРАЛДААН “MONGOLIA MUN 2019” АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2 өдөр    

"ТӨРИЙН АЛБАНЫ МЕНЕЖМЭНТИЙН ХӨГЖИЛ" ФОРУМ БОЛЖ БАЙНА
2 өдөр    

АВТОМАШИН БОЛОН ТҮҮНИЙ ЭД АНГИЙГ ХУЛГАЙЛДАГ БҮЛЭГ ЭТГЭЭДҮҮДИЙГ БАРИВЧИЛЖЭЭ
2 өдөр    

ЗАРИМ БАЙГУУЛАМЖИЙГ НИЙСЛЭЛИЙН ӨМЧИД БҮРТГЭВ
2 өдөр    


Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.