Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2024 оны 04-р сарын 24
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

НАЛАЙХЫН ШИНЭ ЗАМ ГУРАВХАН ЖИЛИЙН БАТАЛГААТАЙ

НИЙТЛЭСЭН: 2019-06-17 13:25:21
Нийгэм > Нийслэл | Сэтгэгдэл: 0

Монгол улсын Засгийн газар болон БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу хөнгөлөлттэй зээлийн хүрээнд Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замыг шинэчлэх ажлыг  2019 оны 04 дүгээр сарын 20-нд эхлүүлсэн. Тус замын шинэчлэлийн ерөнхий гүйцэтгэгчээр БНХАУ-ын “Синохайдро Лимитед Корпорейшн”, туслан гүйцэтгэгчээр Монголын “Тэгштплант”, “Гашууны гол”, “Дардан-Говь” компани ажиллаж байна. 

Энэхүү бүтээн байгуулалтад нийтдээ 36.5 сая ам.доллар зарцуулагдах гэнэ. Нийслэлийн удирдлагуудын хэлж буйгаар, мөн тус замыг шинэчлэх гүйцэтгэгч компанийн график тооцоогоор 2019 оны 11 дүгээр сарын 30-нд замын зорчих хэсгийг нээхээр байгаа. 

Өнөөдрийн байдлаар тус замын хөрс хуулалт, тэгшилтийн ажил ерөнхийдөө хийгдэж дуусжээ.  Одоогоор замын ажил 20 гаруй хувийн гүйцэтгэлтэй байна. Замын ажлын 75 хувийг дотоодын гурван аж ахуй нэгж, 25 хувийг хөрөнгө оруулагч талын гүйцэтгэгч компани хийх ажээ.

Харин иргэдийн зүгээс тус замын чанарт ихээхэн санаа зовниж байна. Учир нь өмнөх зам нь хэдийгээр муудсан ч гэсэн 58 жил Монголчуудыг тээж чанараа баталсан байдаг. Тийм ч учраас тус замаар тогтмол зорчдог жолооч нар одоо өмнөх шиг ээ тийм чанартай, зузаан зам тавих нь юу л бол гэж тус орчмоор зорчих тоолондоо ярьж явна.

Тэгвэл Налайхын шинэ замын Ерөнхий гүйцэтгэгч болох БНХАУ-ын компани нь барьж буй замдаа гурван жилийн баталгаа өгчээ. Түүнээс цааш хэрхэх нь тэдэнд хамаагүй болж элэгдэж, гэмтвэл Монголчууд бид өөрсдөө хариуцах юм байна. Тэрчлэн өнөөдөр мөрдөгдөж байгаа Авто замын тухай хуульд 28.4.Шинээр барьж байгуулсан авто зам, замын байгууламжийн чанарын баталгаат хугацаа нь гүйцэтгэгч болон техник, технологийн хяналт тавьсан хуулийн этгээдэд тус бүр гурван жил байна. хэмээн заасан учраас түүнээс дээш болон доош жилийн баталгаа гэж байхгүй юм.

Энэ талаар Нийслэлийн Засаг даргын зам тээврийн төслүүдийг хариуцсан төслийн удирдагч, орлогч Б.Отгонсүх хэвлэлд өгсөн яриандаа “шинээр тавигдаж байгаа зам, барилгын ажилд гол анхаарч байгаа чиглэл, баримталж байгаа бодлого нь чанар. Чанартай, гүйцэтгэл өндөртэй байх ёстой гэдэг шаардлагыг гүйцэтгэгч нарт тавьж байгаа. Түүний дараа ногоон байгууламж, явган хүний зам, дугуйн замтай байхыг зорилт болгодог. Энэ бол олон улсын чанар стандарт. Налайхын замын ажилд эхнээс нь дуустал зөвлөх компани ажиллаж байгаа. 

Ерөнхий гүйцэтгэгчийн зүгээс шинэ замд гурван жилийн баталгаа өгсөн. Зам тээврийн хөгжлийн яам болон Нийслэлийн авто замын газраас байнга хяналт тавьж ажилладаг. Өдөр бүр очиж танилцдаг. Замын далангийн ажил 07 дугаар сарын 09-нд дуусаад цементэн хучилт авна. Цементэн хучилт хийж дууссаны дараа асфальт дэвсэнэ.  Ийм үе шаттайгаар ажил явагдана. .” гэж онцолжээ.

А.ТАМИР

АРДЧИЛАЛ.МН

 

 

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Парламент ирэх долоо хоногт ямар асуудал хэлэлцэх вэ?
1 жил    

C.Чинзориг: 2024 оноос “Шүд” төсөл хэрэгжүүлнэ
1 жил    

ЗАВХАН: О.Төгөлдөр: Ганц хормын уур бухимдлаа "уучлаарай" гэдэг үгээр сольё
1 жил    

ӨМНӨГОВЬ: Энэ онд эцэг, эхчүүдэд чиглэсэн нөлөөллийн ажлуудыг түлхүү хийнэ
1 жил    

ӨМНӨГОВЬ: Аймгийн хэмжээнд мал төллөлт 3.09 хувьтай байна
1 жил    

Их Британийн хаан III Чарльзын Францад хийх айлчлал хойшилжээ
1 жил    

У.Хүрэлсүх: Уул уурхайн зориулалтаар газрын доорх ус ашиглахыг хязгаарлах шаардлагатай
1 жил    

ХҮҮХДҮҮДЭЭС харамласан 4 ТЭРБУМААР Ч.ХҮРЭЛБААТАР сайдын яаманд ЗАСВАР ХИЙЖ БАЙНА
1 жил    

АНУ, Канад орогнол хүсэгч иргэдийн асуудлаарх гэрээ байгуулав
1 жил    

БНХАУ гадаадын компаниудад шахалт үзүүлэхээ зогсоохыг АНУ-д уриалжээ
1 жил    

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх 17 дугаар бага хурлыг зохион байгуулах бэлтгэлийг хангаж байгааг онцолжээ
1 жил    

УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг: Улс төрийн намууд нь Монгол Улсын засаглалын хямралын гол шалтгаан болжээ
1 жил    

УИХ-ын даргад 3 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг хүргүүлжээ
1 жил    

Дэлхий даяар 4 хүн тутмын 1 нь баталгаатай ундны усаар хангагдаж чадахгүй байна
1 жил    

"Уул уурхай хөрс, усыг хамгийн их бохирдуулж байна"
1 жил    

Ж.ЧИНБҮРЭН: ЭРТ ИЛРҮҮЛЭГ ХЭЧНЭЭН ХҮНИЙГ ҮХЛЭЭС АВАРЧ ЧАДАВ ГЭДЭГ ЧУХАЛ
1 жил    

ДАРХАН-УУЛ: Соёлын биет бус өвийг өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх сургалт эхэллээ
1 жил    

13-ын А” маягтыг цахим болгохоор ярилцаж байна гэв
1 жил    

ДОРНОД: Дашбалбар, Баян-Уул сумдад нойтон цас их орсноос гамшгийн түвшинд хүрчээ
1 жил    

ОХУ “Сибирийн хүч-2” хоолойгоор Хятад руу хий нийлүүлэх гэрээг энэ онд багтаан байгуулна гэж найдаж байна
1 жил    

“Мөсөн өргөө”-нөөс мөрөөдөл биелэв
1 жил    

Орхон аймагт спортын сургалтын төлбөр сард дунджаар 50 мянган төгрөг байдаг
1 жил    

Алтны үнэ өсжээ
1 жил    

Д.Ганбат: Төрд НУУЦ АМРАГУУД том албан тушаал хашиж байгаа. Эдгээр хүмүүсийг яах юм
1 жил    

Голын сав газрын татмыг нарийвчлан судалжээ
1 жил    

Английн банк бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр өсгөжээ
1 жил    

“3D” принтерээр “хэвлэсэн” анхны пуужин тойрог замд орж чадаагүй байна
1 жил    

БНСУ-ын Ерөнхийлөгч Япон, АНУ-тай аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээ амлалаа
1 жил    

"Хүнсний хувьсгал"-ын хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөв
1 жил    

Эзэнгүй муур, нохойг тоолно
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ямар ч холбоогүй. Прокурорын дүгнэлттэй санал нийлэхгүй учраас гомдол гаргаж байгаа
1 жил    

Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ үе, шинэ мянганы залуучуудын гүүр нь байх болно
1 жил    

Цар тахлаас болж дүүжин тээвэр нь орж ирээгүй агаарын тээврийг ирэх онд ашиглалтад оруулна гэв
1 жил    

“НҮҮРСНИЙ ХУЛГАЙ“-д холбогдсон Ш.Раднаасэд охиноо БЗС-гийн 165.8 мянган долларын зээлээр АНУ-д сургажээ
1 жил    

УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргаар Ц.Мөнх-Оргилыг сонголоо
1 жил    

Д.Сарангэрэлийг Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүнд оруулав
1 жил    

ХНХ-ын сайд Т.Аюурсайханыг чөлөөлсөн захирамжийг УИХ-д танилцуулж, чөлөөллөө
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ЯМАРЧ ХОЛБООГҮЙ
1 жил    

Хашаандаа мод, бут, сөөг таривал урамшуулна
1 жил    

“Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулганаас гарсан зөвлөмж
1 жил    

Явган хүний 25 мянган ам метр замыг засаж шинэчилнэ
1 жил    

Нөөцийн махыг 431 дэлгүүрт борлуулж байна
1 жил    

“IAAF” трансжендер эмэгтэйчүүдийг олон улсын тэмцээнд оролцохыг хориглоно
1 жил    

“СТЕППЕ АРЕНА”-г бүтээлцсэн канад архитекторуудыг шагнав
1 жил    

БНАСАУ "цацраг идэвхт цунами" үүсгэх чадалтай зэвсэг туршсанаа мэдэгджээ
1 жил    

“Эрдэнэс Тавантолгой” биржээр анх удаа эрчим хүчний нүүрс арилжив
1 жил    

Л.Алтанцэцэг маргааш алтан медалийн төлөө тоглоно
1 жил    

Австри улсаас Монголд аялал жуулчлал, цахим хөгжил, хог хаягдлын менежмент нэвтрүүлэхээ илэрхийлэв
1 жил    

“Мөнгөн мод” наадмын шилдгүүдийг 14 дэх жилдээ тодруулна
1 жил    

Япон, БНСУ-ын сайд нар БНАСАУ-ын асуудлаар нягт хамтран ажиллахаар тохиролцжээ
1 жил    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.