Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2019 оны 11-р сарын 22
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

Б.ГАЛДАА: ТОДОРХОЙ ХҮЧИН ЗҮЙЛ НӨЛӨӨЛЖ БАЙГАА УЧРААС С.ЗОРИГ АГСНЫ ХЭРЭГ СУНЖИРСАН

НИЙТЛЭСЭН: 2019-06-17 12:44:53
Нийгэм > Нийслэл | Сэтгэгдэл: 0

УЕПГ-ын дэргэдэх Мөрдөн байцаах албаны дарга асан, ахмад прокурор, дэд профессор Б.Галдаатай ярилцлаа.

-Та 1978 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг төгсөөд Ховд аймагт прокуророор томилогдож байсан юм билээ. Тэр үед Б.Галдаа гэж ямар хүн байв, ажил мэргэжлийн гараагаа эхлүүлж байхад ямар асуудлууд тулгарч байв. Хойч үеийнхэндээ юуг зөвлөх вэ?

-41 жил өнгерчээ. Энэ хугацаанд Б.Галдаа Галдаагаараа л байсан. Гэхдээ л хүний амьдралын 41 жил гэдэг их хугацаа шүү дээ.

 Одоо эргээд бодоход сургуулиа төгсөөд ажлын гараагаа эхлүүлж байсан үе саяхан юм шиг санагдаж байна. Өнөөдөр энд сууж байгаа цагаан толгой, овоо өтгөн үстэй хар толгой байж. Тэр үед хүссэн хүсээгүй шууд л томилдог үе байлаа шүү дээ.

 Энэ зарчмаар л би Ховд аймгийн прокурорын газар томилогдсон хүн. Дипломыг нь хурааж аваад л тийшээ яв гээд л явуулчихдаг байлаа. Харин миний зорилго өөр байсан.

Тэгээд яах аргагүй л томилгоогоор явж, прокурор гэдэг их айлын гал тогоонд орох боломж надад олдсон юм. Хуульч гэдэг хүндтэй, бас хар цагааныг дэнсэлдэг ажил.

Хар цагааныг дэнсэлсэн хэрээрээ хүмүүст буян болдог мэргэжил шүү дээ. Шийтгэх хүнийг нь шийтгэхээс өөр аргагүй. Би ийм л маягаар явж, 35 жилийг энэ албанд өнгөрөөсөн. Хүнд үе ч бий. Баярлууштай явдлууд ч тохиолддог. Миний үеийнхэн бүгд л энэ замыг туулсан. Хойч үеийнхэн минь ч энэ замыг туулна.

Тиймээс хойч үеийн хуулийн байгууллагынхандаа хандаж хэлэхэд Б.Чимид багшийн хэлсэн “Хуульч хүн жинхэнэ хун байх ёстой” гэдэг үгийг хэзээд санаж яваарай гэж захья даа. Үнэнийг хэлэхэд бидний ажил хэцүү.

Хар цагаан хоёр, хараал ерөөл аль аль нь үргэлж биднийг хүрээлдэг. Тиймээс ажил үүргээ гүйцэтгээд явж байхад баярлууштай сайхан үйл явдал ч тохиолддог. Заримдаа даанч дээ гэмээр зүйлүүд ч болдог. Бид нар чинь адилхан л хүмүүс. Ажилтай, амьдрал ахуйтай, сэтгэл зүрхтэй шүү дээ.

-Өнгөрсөн пүрэв гаригт болсон хуульчдын форумаар хуульчийн бие даасан хараат бус байдлын талаар нэлээдгүй хөндсөн. Та 30 гаруй жил энэ салбарт ажилласан. Энэ талаар ярихгүй юу?

-Би долоон ерөнхий прокурорын гар дамжсан. Прокурорын хараат бус байх эсэх өөрөөс нь л шалтгаалдаг. Өөрийн хийж байгаа ажилдаа ямар нэгэн эрх ашиг агуулахгүйгээр хандаж чадна гэдэг бол бие даасан байдлын хамгийн чухал зүйл. Бие даасан байдал гэдэг өөрөө өөртөө эзэн болж байгаагийн шинж шүү дээ.

-Хууль, шүүхийн байгууллагынхны нэр хүнд нэлээдгүй унаад байгаа. Хууль зүйн сайд нь хүртэл “Монгол Улсад шүүх гэж байхгүй болсон” гэж хэлэх жишээний. Яагаад ийм байдалд хүрэх болов?

-Монгол Улсад шүүх ч бий, прокурор ч байгаа. Гэтэл өнөөдрийн нийгэмд үүсээд байгаа үйл явдлуудыг бүхэлд нь харлуулах ийм сэтгэл зүйн дайралт, нийгэмд хүчтэй өрнөчхөөд байна л даа. Энэ бол тодорхой хугацаанд Монголын хуулийнхны алдсан алдааны хор уршиг, үр дагавар нь нийтэд тусч байгаа үйл явц гэж ойлгож байгаа. Хоёрдугаарт, энэ бол зүгээр нэг яриад яваад байдаг сэдэв биш.

 Шийдэх ёстой асуудал. Шийдэх эрх мэдэл нь хуульчдаас өөрсдөөс нь шалтгаална. Хуулийн байгууллагын удирдлагаас шалтгаална. Мөн хууль тогтсоор байгууллагын эрх хэмжээ, эрх зүйн орчноос шалтгаална. Ингэж байж бид гарц олж, эндээс гарах ёстой. Гэм буруутай этгээдийг тогтоож, хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх хэрэгтэй. Ингэсэн нөхцөлд хуулийн байгууллагын нэр хүнд сэргэж, хууль ёсоороо ажилладаг орчин нөхцөл үүсэхэд үр дүн өгнө.

-Хууль шүүхийн байгууллагын удирдлагуудын томилгоог улстөржүүлээд байна гэж байна л даа. ҮАБЗ Ерөнхий прокурорыг томилдог болсон шүү дээ. Ингэж болох уу?

-Хууль шүүхийн байгууллагын удирдлагын томилгоо гэдэг түвэгтэй асуудлын нэг. Гэхдээ энд хууль эрх зүйн орчин байгаа л байхгүй юу. Томилгоог ҮАБЗ, УИХ, Дээд шүүх ч хийж болно.

Ерөнхийлөгч томилдог тогтолцоо ч байна. Гэхдээ улс төрийн өндөр албан тушаалтнууд хууль шүүхийнхнийг томилсноор тэр хүмүүст улс төрийн дарамт учруулж, хараат байдалд оруулчхаад байна уу гэдгийг нарийн баримттайгаар хэлж чадахгүй. Гэхдээ хардлага нийгэмд байна.

Энэ нөхцөл байдлаас ангижрахын тулд ард түмэн төрд сигнал өгч байна шүү дээ. Энэ тогтолцоо чинь нэг л бүтэлгүй байна аа. Хуулийнхан хараат байдалд орчихлоо, улс төрийн нөлөөнд автаад байна. Энэ өрнөөд байгаа хар бараан зүйлс чинь тэд нараас хамааралтай гээд л хамаг зүйлийг энэ тогтолцоо руу чихэж байна. Үүнээс болж хуулийн байгууллага юм уу, тодорхой ажил эрхэлдэг хүмүүсийг ажлаас нь гаргах гарцыг нээж буй хэрэг. Бид хаана, хаанаа бодох ёстой. Үүнийг шийдэхийн тулд тодорхой эзэнтэй нь л ярих хэрэгтэй.

Тодорхой буруу булхай зүйлс хийж байгаа хүмүүстэй ярих нь зөв. Тэрнээс нийтэд нь харлуулж ярих нь нийгэмд буруу зүйлсийг улам өөгшүүлж, дэвэргэж байна. Ерөөсөө төр байна уу, хууль байна уу, хуулийн байгууллага байна уу гэж ярихад хүргээд байна шүү дээ. Тийм зүйлгүй нийгэм, улс гэж хаана ч байхгүй шүү дээ.

Одоо харин үүнийг хэвийн байдалд нь буцаах нөхцөл боломжийг бүрдүүлэх асуудал бол бүгдийнх нь асуудал юм.

-Хууль шүүхийн байгууллагынхны нэр хүндийг унагаж, атгандаа оруулах сонирхол хэсэг бүлэг хүмүүст байна уу гэх хардлага бас байгаад байна?

-Үгүйсгэх аргагүй л дээ. Шүүх бол тусдаа бие даасан институци, Монголын төрийн эрх мэдлийн хуваарилалтын салаа мөчир. Хараат бусаар хуульд захирагдаж, үйл ажиллагаагаа явуулдаг. Гэхдээ шүүхийн байгууллагууд бүгд цэвэр шударгаар үнэнийг дэнсэлж явахгүй байна гэх хардлагаас бид гарахын тулд эхлээд томилгооны тyxaй асуудлыг ярих нь зүйтэй.

Энэ концепцыг Үндсэн хуульд зөв суулгаж өгөх ёстой. Үүнтэй холбоотойгоор бусад хуульд өөрчлөлтүүд оруулах асуудал ч байна. Гэхдээ энэ томилгооноос илүү нэг зүйлийг мэргэжил нэгт нөхдөдөө хэлье. Би нар хараат байдалд яaгaад ороод байгаа юм.

Хэн нэгэн бид нарт чи тэрийг хөө гэхэд л тэрний үгээр яваад байна гэдэг нөлөөнд нь автаад  байгаагийн шинж. Хуульчдаас шалтгаалаад байгаа байхгүй юу. Тэд нар зориг гаргаар таны юмыг хийж чадахгүй, шийддэг журмаараа хуулийн дагуу хийнэ ээ гэж зоригтой хэлчихдэг бол тэд нар бидэнд нөлөөлөх нөлөөлөл алхам алхмаар саарна.

Магадгүй бид нар тэрийг нь олон нийтэд ил гаргаж, тийм шаардлага тавьдаг субьектүүдыг төрийн албанаас зайлуулах хэрэгтэй. Тэрэнд нь автаад байдаг хуулийн байгууллагын ажилтнуудыг ч мөн төрийн албанаас зайлуулах хэрэгтэй. Ингэж байж, ажил явагдана.

-С.Зориг агсны хэргийг шалгах түр хороо УИХ-д байгуулагдаад байна. Энэ хэргийг худал илрүүлсэн гэх зүйлсийг яриад байгаа. Шүүхийн дээр хөх тэнгэр байдаг гэж ярьдаг шүү дээ?

-Ганц хэргээс болж, бүх шүүхийг харлуулж болохгүй.

Гэхдээ нийтэд цацагдсан мэдээллээс харахад Монголын төр, хууль шүүхийн тогтолцоонд 1937 оноос хойш гараагүй тэр давтамжийг өнөөдөр явуулж байна л даа. Энэ бол аймшиг, эмзэглэхээс өөр аргагүй асуудал. С.Зориг агсны хэрэг дээр ингэж эрүүдэн шүүлт хийж байгаа юм чинь энэний цаана ямар хэрэг дээр хэчнээн хууль бус зүйл үйлдлийг яаж хийснийг хэн мэдэх юм бэ.

Энэ бол надад эгзэгтэй асуудлыг төрүүлээд байгаа. Тиймээс эрүүдэн шүүлттэй тэмцдэг эрх зүйн орчныг аятайхан бий болгох хэрэгтэй. Үүнийг ямар ч эзэнгүй хяналтгүй болгочихсон байгаа шүү дээ. Хуульд  байгаа ч хэн шалгаж, хэн шийдэх юм гэдгийг хуулиараа хаагаад хаячихсан.

Уул нь Мөрдөх албыг байгуулж ийм нөхцөл байдлыг халах эрх зүйн орчныг бүрдүүлээд төлөвшиж байсан. Энэ албыг байгуулахаас өмнө эрүүдэн шүүлтийн эсрэг эрх зүйн орчин бүр таг байлаа шүү дээ.

 Гэтэл 2014 онд энэ албыг аваад хаячихсан. Тиймээс энэ хууль эрх зүйн орчин эзэнгүй болсон. Ийм эзэнгүй үйл явц л юмыг хийдүүлж байгаа байхгүй юу. Энэ балагтай үйлдлийн хор уршиг манай хууль тогтоогчдын улс төрийн хүсэл зоригоос улбаатай. Тиймээс үүнийг засаж залруулах ёстой. Үүнийг хэвийн голдрилд нь оруулахын тулд парламент нэгийг бодож хоёрыг хийх ёстой гэдгийг ойлгож байх шиг байна. Энэ бол ноцтой асуудал шүү.

-Та С.Зориг агсны хэргийг гарч байх үед Улсын Ерөнхий прокурорт байсан. Энэ хэрэг яагаад сунжрах болсон юм бэ?

-Энэ хэргийн талаар би сайн мэдэхгүй. Тэр хэргийн материалаас нэг хуудсыг ч уншиж байгаагүй. Бусдын ам дамжсан мэдээллүүд дээр дүгнэлт хийхийг хичээдэггүй.

Үзсэн харсан зүйл дээрээ л бодитой хандана уу гэхээс. Гэхдээ энэ хэрэг илрэхгүй удаад байгаа шалтаг шалтгаан нь цаанаа тодорхой хүчин зүйл нөлөөлснөөс л болсон байх.

Тэрнээс биш манай хуулийн байгууллага ил цагаан гэрчтэй, ил явагдчихсан, баримттай хэрэг дээр анхнаасаа хөөн хэлэлцэх хугацаа дуусан дуустал  явж, эцэст нь хэдэн хүн авчирч хилсээр ялтан болгож цэвэрлэж асуудалд хандах учиргүй. Үүний цаана тодорхой нөлөөлөл байгаа учраас л тэр. Энэ л гай болоод байгаа юм. Одоо сүрхий өөрчлөлт гарах гээд байна.

Энэ өөрчлөлтөөр л үүнийг төгс төгөлдөр шийдчих юм бол Монголын хуулийн байгууллагын тогтолцоонд том сургамж болох байх. Эрүүдэн шүүлттэй холбоотой ойлголт өнөөдөр гэнэт гараад ирсэн зүйл биш гэдэг ойлгомжтой болоод байна.

Хүнийг эрүүдэн шүүсэн нь хамгийн эмзэглүүштэй асуудал болж хувирлаа. Эрүү шүүлтийн хэлбэрээр үгийг нь өөрчлүүлж, өөрсдийнхөө хүсэл сонирхолд нийцүүлэхийн тулд эрүүл мэнд, эрх чөлөөнд нь халдаж байгаа нь хүний эрхийн тухайд олон улсын өмнө хүлээсэн үүргээсээ хол ухарсны шинж. Намайг бухимдуулаад байгаа гол асуудал л энэ юм.

С.Зоригийн хэргийг ингэж шийдсэн нь Монголын хуулийн байгууллагын нэр төрийг харлууллаа. Монголын хууль шүүхийн бүх байгууллагыг ийм мэтээр ойлгож, харлуулж хэрхэвч болохгүй, ялгамжтай хандах учиртай юм шүү. Хамгийн ноцтой зүйл бол ард түмний итгэл алдрах явдал.

Нөгөө талдаа ард түмэн ч зөв ойлгох хэрэгтэй эрүүдэн шүүж ял тулгасан нь хэн бэ гэдгийг олж тогтоохыг шаардах учиртай болохоос Монголын хуулийн байгууллага ялзарчихжээ гэж хандвал Монгол Улс хуульгүй болно.

-Таны хувьд С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийг хэрхэн хардаг вэ?

-Хэргийн тухайд миний ганц эмзэглэдэг зүйл бол дээрх хүмүүсийн өмгөөлөгчид нь хаана явсан юм бэ. Хүмүүсийг тэгж их дарамтад оруулж байхад эрх ашгийг нь хамгаалах ёстой өмгөөлөгч ядахдаа хааччихав гэдэг нь анхаарал татсан. Магадгүй өмгөөлөгч гэх хүмүүс нь ч ташуур өгөөд, хамгаалсан нэр зүүгээд дунд нь гүйж явсныг үгүйсгэх аргагүй. Тиймээс энэ хэргийг маш өргөн хүрээнд шалгах хэрэгтэй.

Язгуур үндсээр нь гэдэг шиг хоёр тийш нь зааглаж, цэвэрлэж байж жинхэнэ эздийг нь олох хэрэгтэй. С.Зоригийн хэрэг гурвын гурван шатны шүүхээр орсон. Бүх шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болчихсон хэрэгт байцаан шийтгэх ажиллагаа явуулж болдоггүй хуулийн заалттай.

Тэгэхээр одоо С.Зоригийн хэргийн алуурчин биш. Эрүүдэн шүүсэн хүмүүст тусдаа ажиллагаа явуулж.тодорхой хүмүүсийг хорьж цагдсан гэж ойлгосон.

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Теннис: Монгол охин 6 мянган ам.доллараар шагнуулав
18 минут    

Волейболын тэмцээн зохион байгуулагдлаа
20 минут    

СУРВАЛЖИЛГА: Итгэл нь сацрах ээжийн “маргаашид үргэлжлэх зургаан зүрх”
34 минут    

"ШИНЭ ХОВД" Хөрөнгө оруулалт-Хөгжлийн II чуулган 11 сарын 23 нд Ховд аймагт болно.
50 минут    

Д.Түмэнжаргал пауэрлифтингийн дэлхийн хошой аварга болов
1 цаг    

Гаалийн хяналтын талбайнууд ачилтаа зогсоох шаардлагатай байна гэлээ
1 цаг    

УНТЭ эрхтэн шилжүүлэн суулгуулсан иргэдийг дархлааны эмээр шуурхай хангаж эхэллээ
1 цаг    

ХХҮЕГ-ын дарга Б.Нямдавааг АТГ-аас өчигдөр саатуулжээ
1 цаг    

МАН-ын генсек Д.Амарбаясгаланг АТГ-т шалгаж байна
1 цаг    

Долоон хүн нас барсан осолд холбогдох хэргийг прокурорт буцаалаа
1 цаг    

Хоёр байнгын хороо хуралдаж, томилгоо хэлэлцэнэ
1 цаг    

Зэвсэгт хүчнийхэн нефтийн үйлдвэрийн тусгай зориулалтын замаа хүлээлгэн өглөө
1 цаг    

Олон улсын гэрээ, хэлэлцээрүүдийг соёрхон баталж, тогтоолын төслүүдийг хэлэлцэж дэмжлээ
2 цаг    

“Агаар, орчны бохирдлын эсрэг хүчээ нэгтгэе” сайн үйлсийн аянг өнөөдрөөс эхлүүллээ
2 цаг    

Үндсэн хуулийн цэц хаалттай хуралдаж, Д.Одбаярыг чөлөөлөх асуудлыг хэлэлцэнэ
2 цаг    

Чуулганы нэгдсэн хуралдаан 10.00 цагт эхэлнэ
2 цаг    

12 давхараас унаж амиа алдсан охины халааснаас "хачирхалтай" гэрээслэл олджээ
12 цаг    

Насан туршийн боловсролын төвийн сургалтууд амжилттай явагдаж байна
16 цаг    

ХУД-ИЙН 12 ДУГААР ХОРООНД “ХҮҮХДИЙН ЭМНЭЛЭГ” НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
16 цаг    

Чанарын менежментийн тогтолцооны баталгаажилтын II шатны аудит явагдаж байна
16 цаг    

Халх гол суманд шинээр 11 барилга байгууламж баригджээ
16 цаг    

Энэ өвлийн цаг агаарын урьдчилсан төлөв
16 цаг    

"Агаар орчны бохирдлын эсрэг хүчээ нэгтгэе" сайн үйлсийн аян эхэллээ
16 цаг    

201,425 ШИРХЭГ ХУВЬЦАА АРИЛЖЖЭЭ
16 цаг    

Цээл суманд 4,3 магнитутын хүчтэй газар хөдлөлт боллоо
19 цаг    

Төв аймгийн иргэд М.Энхболдыг АТГ-т шалгуулахаар өглөө
20 цаг    

Тавантолгой Гашуун сухайтын замд Цагаан хаданд жолооч нар жагсаж эхэллээ
23 цаг    

Сурагчдад сонин тараасан сургуулийн захирал, багш нарт хариуцлага тооцжээ
1 өдөр    

Энэ сарын 26,27-нд хилийн боомтууд ажиллахгүй
1 өдөр    

Говь-Алтай аймагт 4.3 магнитутын хүчтэй газар хөдөлжээ
1 өдөр    

Хуурамч эртний эдлэл зарж байсан БНХАУ-ын иргэдийг илрүүлжээ
1 өдөр    

Эдийн засгийн байнгын хороо дөрвөн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ
1 өдөр    

Даян дэлхийн ногоон хөгжлийн байгууллагын ерөнхий захирлыг хүлээн авч уулзлаа
1 өдөр    

ТӨВ, ОРОН НУТГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН БАЙГУУЛЛАГУУДЫН ҮЗЛЭГ, ШАЛГАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
1 өдөр    

ЦЕГ: БНХАУ-ын иргэд эртний эдлэл хилээр гаргахыг завджээ
1 өдөр    

БЗД-ИЙН ХҮҮХДИЙН ЭРХИЙН ХУУЛЬ ЗҮЙН ХОРОО ХУРАЛДЛАА
1 өдөр    

​Монгол Улсад болох Олон улсын залуучуудын ногоон наадамд 16 улсыг урив
1 өдөр    

Тавантолгой-Зүүнбаянгийн төмөр замын зургаан зөрлөгийн барилга ирэх сарын 1-нд дуусна
1 өдөр    

Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга М.Баасандоржийг хорилоо
1 өдөр    

Зурхай
1 өдөр    

Н.Нямтайширын хүү Н.Мөнгөншагайг Ч.Чамин-Эрдэнийн үхэлд холбоогүй гэж шүүх үзлээ
1 өдөр    

“Дэд бүтцийн төв” төсөл хэрэгжсэнээр иргэдийн газрын үнэлгээ 3-4 дахин өснө
1 өдөр    

''CU'' дэлгүүрт эрүүл ахуйн шаардлага хангаагүй орчинд "Хотдог" худалдаалж байжээ
1 өдөр    

Нэгдүгээр сургуулийн 70 багш ажлаас гарах өргөдлөө өглөө
1 өдөр    

Н.Цэлмүүн: “Цэнхэр” үст Цэрэн баба
1 өдөр    

ХЭҮК-ИЙН ГИШҮҮН П.ОЮУНЧИМЭГ ЧИНЬ ХҮНИЙ ЭРХИЙГ “НОЦТОЙ” ЗӨРЧИГЧ ЮМ БИШ ҮҮ Ж.БЯМБАДОРЖ ДАРГАА?
1 өдөр    

Хэт олон байгаа хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгүүдийг цомхон, уялдаатай болгох хэрэгтэй гэлээ
1 өдөр    

"Есөн Шижир" ББСБ-аас авилга авсан гэх АТҮТ-ийн ажилтнуудыг баривчлан шалгаж эхэлжээ
1 өдөр    

Ц.Нямдорж: Оюутолгойн гэрээг байгуулахад С.Баярын Засгийн газар 2 тэрбум ам.долларын хахууль авсан…
1 өдөр    

Үндсэн Хуулийн Цэц “өгзөг” базагчийн шигддэг газар биш
1 өдөр    


Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.