Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2019 оны 10-р сарын 22
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

ЗУНЫ ЦЭЦЭРЛЭГ ₮200-450 МЯНГЫН ТӨЛБӨРТЭЙ

НИЙТЛЭСЭН: 2019-06-15 15:05:40
Нийгэм > Нийслэл | Сэтгэгдэл: 0

“ЗУНЫ ГЭР ЦЭЦЭРЛЭГ”-ИЙГ УЛСЫН ХЭМЖЭЭНД БАЙГУУЛАХ БОЛОМЖТОЙ

Нийслэлийн хэмжээнд төрийн болон хувийн өмчийн 672 цэцэрлэгт 114 гаруй мянган хүүхэд хамрагдаж байна. Харин энэ сарын нэгнээс цэцэрлэгүүдийн зуны амралт эхэлсэн. Амралт эхэлсэнтэй холбогдуулан хүүхэд харах хүнгүй эцэг эхчүүдийн дунд зуслангийн болон сувиллын цэцэрлэгийн эрэлт нэмэгддэг. Тиймээс бид зуны цэцэрлэгүүдийн үйл ажиллагаа, нөхцөл байдлыг сурвалжиллаа.

Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй өдрийн сургалттай зуны цэцэрлэгүүд үйлчилгээ, байршлаасаа хамааран дунджаар 250-350 мянган төгрөгийн үнэтэй байна.

Харин зусланд байршилтай цэцэрлэгүүд дунджаар 200-450 мянга хүртэлх төгрөгийн төлбөртэй байгаа аж. Тогтмол үйл ажиллагаа явуулдаг хувийн цэцэрлэгүүдээс гадна зарим аймаг, дүүрэгт төсвийн санхүүжилттэй зуны цэцэрлэгүүдийг ажилуулж байна. Жишээлбэл, хөдөө орон нутагт гэхэд Улаангом сумын 5, 8 дугаар цэцэрлэгт түшиглэн зуны цэцэрлэгийг энэ сарын 3-наас ирэх сарын 5-ныг хүртэл ажиллуулахаар болсон. Харин Багануур дүүрэг 9 дүгээр цэцэрлэгийн эцэг эхчүүдээс санал авч 120 хүүхдэд нэг сарын хугацаатай зуны цэцэрлэгийн үйлчилгээ үзүүлэхээр болжээ. Гэхдээ ихэнх дүүрэг зуны цэцэрлэгт төсөв батлаагүй байна.

ЛАГЕРИЙН БАЙШИН ДАХЬ ЦЭЦЭРЛЭГ ЭНЭ ЗУНЫ ТРЕНД БОЛНО

“Эцэг эхчүүд өвлийн турш утаанд хордсон хүүхдээ агаар салхинд гаргахыг эрхэмлэж байгаа тул энэ жил зуслангийн цэцэрлэгийн эрэлт өндөр байна” гэж найм дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж буй “Нахиа” цэцэрлэгийн хамт олон хэлэв. Мөн цэцэрлэгийн хүрэлцээ муу байгаагаас хувь хүмүүс нэгдэж түр хугацаанд зөвшөөрөлгүйгээр зуслангийн цэцэрлэг ажлуулах тохиолдол түгээмэл байгааг онцлов.

Даваа гарагт хүүхдүүдээ Улаанбаатараас авч, баасан гарагт буцаан хүргэж өгдөг

Одоогийн байдлаар түр цэцэрлэгтэй холбоотой гомдол санал мэргэжлийн хяналтын газарт бүртгэгдээгүй байна. Шаардлагатай нөхцөлд төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх боломжтой гэж албаны хүн мэдэгдэв.

Түр цэцэрлэгүүдийн хувьд өөрийн зуслангийн байрандаа болон түрээсийн байранд үйл ажиллагаагаа явуулж байгаа аж. Цэцэрлэгийн зориулалтаар ашиглах боломжтой лагерийн байшингийн сарын түрээс дундаж үнэ 1.5 сая гэсэн жишиг ч тогтсон байна. Гүнт, Жигжид, Сэлх, Бэлх, Ар согоот, Шадивлан гээд нийслэлийн зуслангийн бүсийн 26 аманд үйл ажиллагаа явуулж буй эдгээр цэцэрлэгүүд үнэ өртөг, үйл ажиллагаа, хаяг байршлын сонголт арвин. Мөн түүнчлэн зуслангийн цэцэрлэгээс гадна гэр цэцэрлэгт хүүхэд бүртгэнэ гэсэн зар ч байв. Ингээд манай сурвалжлах баг хотоос 10 гаруй километрийн зайтай байрлах гэр цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцлаа.

ХӨДӨӨНИЙ ХҮҮХЭД БОЛОХ БОЛОМЖ

Төрийн өмчийн цэцэрлэгт эрхлэгч хийдэг учир сонинд нэрээ бичүүлмээргүй байна. Гэхдээ манай багш нар нэгдэж энэ зуны турш үйл ажиллагаагаа явуулах гэр цэцэрлэг байгуулсан. Зуслангийн байшин түрээсэлье гэж бодсон ч үнэ харьцангуй өндөр. Дээрээс нь суурьшлын бүсэд таван хошуу мал байлгахгүй гэсэн тогтоол гарсан учир сүү цагаан идээ олдоц багатай. Багш нар зун амралтын мөнгөө аваад ажилгүй болдог.

Өнөөдөр үндсэн багш 70000, туслах багш 60000 хүрэхгүй төгрөг гар дээрээ авч байна. Цалингийн зээлгүй багш ч гэж цөөхөн. Тиймээс багш нараа ажилтай, хүүхдүүдээ цэцэрлэгтэй болгохыг хүссэн юм. Байрлах гэрээ 30000 төгрөгөөр түрээсэлсэн бөгөөд шаардлагатай тоног төхөөрөмж, тоглоом эд зүйлсийг хоёр сая гаруй төгрөгөөр авсан. Бүгд мэргэжлийн хүмүүс учраас манай цэцэрлэг стандартын шаардлага бүрэн хангасан. Жишээлбэл, бид хүүхдүүдийнхээ хөнжил, гудсыг 60х120 хэмжээгээр оёсон. Өдрийн үндсэн гурван хоолтой. Шинжилгээнд хамрагдсан, “АПУ” компанид цагаан идээгээ нийлүүлдэг айлаас цагаан идээгээ авахаар гэрээ хийсэн. Мөн усаа нэг километр хүрэхгүй зайтай жуулчны баазаас татаж байна” гэж гэр цэцэрлэгийг санаачлагч хэлсэн юм.

Улаанбаатараас 10 гаруй километрийн зайтай Төв аймаг явах замд байрлах тус цэцэрлэгт өнөөдрийн байдлаар дөрвөн хүүхэд хамрагдаж байна. Уг нь 30 хүүхэд хүлээн авах хүчин чадалтайгаар төлөвлөж тохижуулжээ. Нарны үүсгүүрээр цахилгааны шийдвэрлэж, “био нойл” ашиглаж байгаа аж.

Зуслангийн байшин түрээсэлье гэж бодсон ч үнэ харьцангуй өндөр. Дээрээс нь суурьшлын бүсэд таван хошуу мал байлгахгүй гэсэн тогтоол гарсан учир сүү цагаан идээ олдоц багатай. 

1988 оноос хойш Хан-Уул дүүргийн 73-р цэцэрлэгт багшилсан ахмад багш Г.Лхагваа, “Манай цэцэрлэг даваа гарагт хүүхдүүдээ Улаанбаатараас авч, баасан гарагт буцаан хүргэж өгдөг. Би 30 гаруй жил цэцэрлэгт ажиллаж байна. Социализмын үед цэцэрлэгийн амралт болоход эцэг эхчүүд хүүхдээ хаана өгөхөө мэдэхгүй их хэцүү байсан. Харин орчин үед арга олдохгүй бол хувийн цэцэрлэгээс сонгоод өгөх боломжтой болж. Гэхдээ үүнийг нэгдсэн зохион байгуулалтад оруулах ёстой юм шиг санагддаг. Улсын цэцэрлэгт жил ажилладаг болохоор эцэг эхчүүдийн зовлонг мэднэ.

Өвөлжин л энэ хүүхдүүд дөрвөн хананы дунд хашигдсан. Зундаа агаар салхинд байж, сүү цагаан идээ хэрэглэвэл эрүүл мэндэд нь тустай. Шаазан шиг цагаан хүү гэр цэцэрлэгт ирээд дөрөв хоноход борлоод, хацарт нь улаа бутарч байна. Хотын хүүхдүүдэд хөдөөний хүүхдэд болох сайхан боломжийг бид олгож байгаа юм. Агаарын чанарын ялгаа ч хүүхэд нөлөөлж байгаа нь илхэн. Уг нь хүүхдүүд өглөө найм гэхэд л сэрдэг.

Гэр цэцэрлэгт бол 10 цаг хүртэл унтаж байна. Гэрт агаарын солилцоо хамгийн сайн явагддаг. Ажиглаад байхад улсын цэцэрлэгт, дөрвөн хананы дунд байдгаасаа хоёр дахин илүү унтаж байна. Манай цэцэрлэг утсаар тоглохыг хориглодог. Хүүхдүүд ногоон зүлэг, цэвэр агаарт элс болон модон тоглоомуудаар тоглох боломжтой. Мэргэжлийн багш нар өнгө ялгах, тоо тоолох, зургийн ном будахыг зааж өгдөг.

Мөн өглөө, өдөртөө цэцэрлэгийн хүүхдүүдийг шар сүү, айргаар шавшиж, Д аминдэмийн дутагдлыг нөхөх үүднээс нарны хоргүй үед элсэн дээр тоглуулдаг” гэлээ.

Төрийн өмчийн цэцэрлэгт удаан ажилласан багш нарын санаачлан байгуулсан гэр цэцэрлэг 250000 төгрөгийн үнэтэй. Гэхдээ багш нар гэр цэцэрлэгийн санаагаа ашгийн бус байдлаар илүү өргөжүүлэх хүсэлтэй байна гэв. Учир нь НҮБ-ын Хүүхдийг ивээх сан болон улсын төсвөөр зарим цэцэрлэгүүдийг өргөтгөж, гэр цэцэрлэг барьж орон тоог нэмэгдүүлсэн. Тиймээс багш нартайгаа зөвшилцөөд “Зуны гэр цэцэрлэг”-ийг улсын хэмжээнд байгуулах боломжтой. Гэрийн нөөц, шаардлагатай тоног төхөөрөмж төрд бий учир тийм ч их зардал гарахгүй аж. Эцэг эхчүүдийн хувьд ч хүүхдүүдээ эрүүл аюулгүй баталгаатай орчинд уламжлалт өв соёл, зан заншилтай нь танилцуулах хүсэлтэй байгаа гэж багш нар хэллээ.

Б.Бадамцэцэг

 

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
У.ХҮРЭЛСҮХИЙН ГУЙЛГА БА АБЭ ШИНЗОН ХАРИУЛТ
3 минут    

БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙДЫН ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААН БОЛЛОО
9 минут    

ОРОН НУТГИЙН ЗАМД ЗУНЫ ДУГУЙТАЙ ХӨДӨЛГӨӨНД ОРОЛЦОХГҮЙ БАЙХЫГ АНХААРУУЛЖ БАЙНА
23 минут    

НИЙСЛЭЛИЙН ОНЦГОЙ КОМИССЫН ӨРГӨТГӨСӨН ХУРАЛ БОЛЛОО
29 минут    

2019 ОНЫ ''НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮНИЙ ӨРХ''-ҮҮД ШАЛГАРЛАА
31 минут    

"ХҮННҮ ЭЙР" ХХК-Д ЯМАР НЭГЭН ХАРИУЦЛАГА ТООЦООГҮЙ БАЙНА
38 минут    

50 НАСТАЙ ИРГЭН ГЭРТЭЙГЭЭ ШАТАЖ АМИА АЛДЖЭЭ
59 минут    

МОНГОЛЫН БАГ 2 ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЭЭД БАЙНА
2 цаг    

"ТАВАН ТОЛГОЙ ТҮЛШ" КОМПАНИ 350 ГАРУЙ ХҮНТЭЙ БРИГАД БАЙГУУЛАН НИЙСЛЭЛИЙН ИРГЭДЭД ҮЙЛЧИЛЖ БАЙНА
3 цаг    

ШИЛДЭГ 10 СУРАГЧ ШАГНАЛАА ГАРДЛАА
3 цаг    

"ТАЛЫН ТҮМЭН АДУУ-2019" АДУУ ДАГАСАН СОЁЛЫГ ТАНИУЛНА
3 цаг    

“ШҮХРИЙН СПОРТЫН АЗИЙН 19 ДЭХ УДААГИЙН ТЭМЦЭЭН”-Д ОРОЛЦОНО
3 цаг    

ҮНДСЭН ХУУЛЬД ОРУУЛАХ НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСӨЛ
3 цаг    

Б.ЭНХ-АМГАЛАН САЙДАА, ДАРХАНЫ ЗАМЫГ ИРЭХ САРЫН 1-НД ХҮЛЭЭЛГЭН ӨГӨХ АМЛАЛТАА МАРТААГҮЙ БИЗ
3 цаг    

У.ХҮРЭЛСҮХ: ЭНЭ ӨДРИЙГ БИТГИЙ МАРТААРАЙ
3 цаг    

ШИНЭ НИЙСЛЭЛИЙН ЗУРАГ, ТӨСӨЛ ХЭНД БАЙНА ВЭ?
3 цаг    

Б.ЛХАГВАСҮРЭН: НИЙТЭЭРЭЭ АЖИЛЛАЖ БАЙЖ “СААРАЛ ЖАГСААЛТ”-ААС ГАРНА
3 цаг    

ӨРХ ГЭРИЙН ТӨСВИЙГ ХЭРХЭН ХЭМНЭХ ВЭ?
3 цаг    

БАЙР СУУРЬ: СААРАЛ ЖАГСААЛТ БИДНИЙГ СЭРЭЭХ "ХОНХНЫ ДУУ" БОЛЛОО
3 цаг    

СААРАЛ ЖАГСААЛТАД БАГТСАН ХАРИУЦЛАГЫГ Ц.НЯМДОРЖООС НЭХЭХ НЬ ЗӨВ
3 цаг    

ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД НЕФТИЙН ҮНЭ УНАЖЭЭ
4 цаг    

БАЙНГЫН ХОРОО НӨАТ-ААС ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЭНЭ
4 цаг    

МОНГОЛ, ЯПОНЫ ЕРӨНХИЙ САЙД НАР УУЛЗЛАА
4 цаг    

САЙД АСАН З.БАЯНСЭЛЭНГИЙГ ЦАГДАН ХОРЬЖЭЭ
20 цаг    

Ц.САНДУЙГИЙН ЦҮНХЭН ДЭХ БАРИМТ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ГАРТ ОЧЖЭЭ
20 цаг    

НАЛАЙХЫН ЗАМЫГ ЭНЭ САРЫН 29-НД НЭЭНЭ
20 цаг    

АРДЧИЛСАН ХУВЬСГАЛЫН 30 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН "ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ХӨШӨӨ"-Г ДАРХАН ХОТОД БОСГОЛОО
21 цаг    

НИЙСЛЭЛД “НУУГДСАН” БААВГАЙГ ХАЙЖ БАЙНА
21 цаг    

ЭНХИЙГ САХИУЛАГЧИД ЭХ ОРОНДОО ИРЭХ ТОРГОН АГШИН /БИЧЛЭГ/
23 цаг    

ФАТФ-ААС МОНГОЛ УЛСЫГ СААРАЛ ЖАГСААЛТАД БАГТААХДАА ДӨРВӨН ЗӨВЛӨМЖ ХҮРГҮҮЛЖЭЭ
23 цаг    

БАЙГАЛИЙН ТҮҮХИЙН МУЗЕЙГ НУРААХ ТЕНДЕРИЙГ ШҮҮХЭЭС ТҮДГЭЛЗҮҮЛЛЭЭ
23 цаг    

ХОВД АЙМГИЙН ДЦС-ЫН ДАРГЫГ БАРЬЦААЛЖ, МӨНГӨ НЭХЖЭЭ
23 цаг    

Б.ПҮРЭВДОРЖ: ХҮНИЙ АМЬ ХОХИРСОН АСУУДЛААР ТА НАРТ ХАРИУЦЛАГА ТООЦНО
1 өдөр    

ЯВГАН ЗОРЧИГЧ ӨӨРӨӨ УДИРДДАГ ГЭРЛЭН ДОХИОГ ЯАРМАГИЙН УУЛЗВАРУУДАД СУУРИЛУУЛЖЭЭ
1 өдөр    

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН 9 СУМАНД БЭЛЭН БАЙДЛЫН ҮЗЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
1 өдөр    

УСАН СЭЛЭЛТИЙН МАСТЕРУУДЫН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД БАГИЙН ДҮНГЭЭР ТЭРГҮҮЛЛЭЭ
1 өдөр    

Г.ЗАНДАНШАТАР: ТУСГААР ТОГТНОЛЫГ ЮУГААР Ч СОЛЬЖ БОЛШГҮЙ ҮНЭ ЦЭНЭТЭЙ
1 өдөр    

ИРГЭНИЙ ХАМГААЛАЛТЫН АКАДЕМИЙН САГСАН БӨМБӨГИЙН ХОШОЙ АВАРГА БОЛЛОО
1 өдөр    

ГАЛ УНТРААХ АВТОМАШИНЫ ЖОЛООЧ НАР СУРГАЛТАД ХАМРАГДАВ
1 өдөр    

НЭЭЛТТЭЙ ДУУДЛАГЫН ХУДАЛДААНЫ ЗАР
1 өдөр    

Д.ХАЯНХЯРВАА: 950 САЯ ТӨГРӨГИЙГ ЧИНЬ ЭЕРЭГ ТАЛААС НЬ ЯАЖ PR-ДАХ ЮМ БЭ
1 өдөр    

ДЭЛХИЙН ИНТЕРНЭТИЙН VI ХУРАЛ ЭХЛЭВ
1 өдөр    

Б.МӨНХЖАРГАЛ: ШУДАРГА ИРГЭД НЭГДЭЖ БАЙЖ Л МОНГОЛ УЛСЫГ ӨӨРЧИЛНӨ
1 өдөр    

НИЙСЛЭЛ УЛААНБААТАР ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 380 ЖИЛИЙН ОЙН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХӨТӨЛБӨР
1 өдөр    

ҮНДЭСНИЙ АГААРЫН ТЭЭВЭРЛЭГЧ МИАТ ТӨХК-ИЙН 2019-2020 ОНЫ ӨВЛИЙН ЦАГИЙН ХУВААРИЙН МЭДЭЭЛЭЛ
1 өдөр    

''ТӨРД УЧРУУЛСАН ХОХИРЛЫГ НӨХӨН ТӨЛҮҮЛЭХ АРГА ЗАМ'' ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА
1 өдөр    

ТАВАН САЯ ТӨГРӨГИЙН 22 АЗТАН ТОДОРЛОО
1 өдөр    

Б.АМГАЛАН: ҮНДСЭН ХУУЛИЙН ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ХУУЛИЙН ДАГУУ ЯВАГДСАНГҮЙ
1 өдөр    

10 ДУГААР САРЫН 21-НД БОЛОХ ҮЙЛ ЯВДЛЫН ТОЙМ
1 өдөр    

ТАВАН САЯ ТӨГРӨГИЙН 22 АЗТАН ТОДРОВ
1 өдөр    


Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.