Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2019 оны 10-р сарын 22
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

БҮГД НАЙРАМДАХ АРМЕН УЛСЫН ПАРЛАМЕНТЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

НИЙТЛЭСЭН: 2019-06-14 17:29:06
Улс төр > Засгийн газар | Сэтгэгдэл: 0

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар манай улсад айлчилж буй Бүгд Найрамдах Армен Улсын Үндэсний Хурлын дэд дарга, Армений Үндэсний Хурал дахь Армен-Монголын парламентын бүлгийн дарга Микаел Мелкумян тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар ах дүү Армений анд нөхөдтэйгээ уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлээд, Монголд оронд тавтай морилохыг хүсэв.

Ноён Микаел Мелкумян хоёр орны харилцаа олон жилийн түүхтэй, ах дүү ёсных гэдгийг онцлон тэмдэглээд, “Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны хүрээнд худалдааны эргэлт тун бага байгаа. Тиймээс бид чухам ямар чиглэлээр хамтран ажиллах нь илүү үр өгөөжтэй болох, өргөтгөн тэлэх ямар арга зам байгааг олж тодорхойлох нь зүйтэй гэдэгт санал нэгдсэн. Манай хоёр орон газар зүйн байрлалын хувьд алс хол оршдог. Тиймээс экспорт, импортын бараа бүтээгдэхүүний чиглэлийн хамтын ажиллагаа нэлээд өндөр зардалтай байх нь мэдээж. Гэхдээ үр ашигтай хамтран ажиллах боломжтой салбарууд цөөнгүй байна. Түүний нэг нь боловсролын салбар. Монгол залуусыг Арменд, армянчуудыг Монголд сургаж болно” гэлээ. Тэрбээр Армен Улс Евразийн бүс нутгийн интеграцид ихээхэн идэвхтэй байр суурьтай байгааг дурдаад, энэ үйл явцад Монгол, Солонгос, Хятад зэрэг орнууд оролцох өргөн боломжтой. Тиймээс бүс нутгийн хүрээний олон улсын томоохон төслүүдэд хамтрах гарц бидэнд бий гэдгийг тэмдэглэлээ.

Энэ намар УИХ дахь Монгол-Армений парламентын төлөөлөгчид Ереванд айлчлах бөгөөд энэ үеэр парламент хоорондын хамтын ажиллагааны протоколд гарын үсэг зурахаар төлөвлөж байна гэж ноён Микаел Мелкумян хэллээ. УИХ-ын дарга Г.Занданшатар хоёр орны уламжлалт, найрсаг харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд өндөр дээд түвшний болон ажлын айлчлалууд чухал ач холбогдолтой. Армений парламентын төлөөллийн энэ удаагийн айлчлал зөвхөн хууль тогтоох байгууллага хоорондын төдийгүй хамтын ажиллагааны бүхий л салбар, түүний дотор худалдаа, эдийн засаг, нийгэм, хүмүүнлэгийн салбарын харилцааг цаашид хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна гэв.

Тэрбээр Армений Үндэсний Хурлын дарга Арарат Мирзоянд чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж буйг уламжилж өгөхийг ноён Микаел Мелкумянаас хүсээд, өнгөрсөн оны 12-р сард парламентын ээлжит бус сонгуулийг амжилттай зохион байгуулсанд нь баяр хүргэв. Түүнчлэн Монгол, Армений хооронд хоёр талын болон олон талт хамтын ажиллагааг цаашид гүнзгийрүүлэн хөгжүүлэх эрмэлзэл бидэнд дүүрэн байна. Ийм боломж ч их бий гэдгийг онцолсон юм. Ноён Мушкарян Арменд өрнөсөн ардчиллын төлөөх үйл явц, төр болон эдийн засаг, шүүх эрх зүйн тогтолцоонд хийж буй шинэтгэлийн талаараа танилцууллаа. Тэрбээр “Манайд авлигын тогтолцоо байхгүй. Мөн дангаар ноёрхох буюу монополийн тогтолцоо байхгүй” гэж онцлон тэмдэглэв.

УИХ-ын дарга Г.Занданшатар “Монгол Улс Евразийн эдийн засгийн холбоотой чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах сонирхолтой байгааг дэмжинэ гэдэгт итгэлтэй байна. Бидэнд нийтлэг зүйл олон. Бие биенийхээ туршлага, сургамжаас суралцах зүйл ч бий. Адилхан парламентын бүгд найрамдах засаглалтай орнууд. Тиймээс хамтын ажиллагаа, харилцаагаа цаашид улам бэхжүүлж, хөгжүүлэх нь хоёр орны ард түмний ашиг сонирхолд бүрэн нийцнэ гэдэгт итгэж байна" гэлээ. Бүгд Найрамдах Армен Улсын Үндэсний Хурлын дэд дарга Микаел Мелкумян УИХ-ын дарга Г.Занданшатарыг Армен Улсад тааламжтай цагтаа айлчлахыг урив.

Уулзалтын төгсгөлд тэрбээр хамтын ажиллагааг өргөжүүлэх тодорхой хөтөлбөрийг бодитой хэрэгжүүлж эхлэх нь чухал юм. Тухайлбал, бизнес форум зохион байгуулах, Монголын худалдааны төвийг Арменд байгуулах, дээр хэлсэнчлэн боловсролын салбарт оюутан харилцан сургах, Боловсрол, соёл, шинжлэх, спортын сайд нарыг харилцан айлчлуулах зэрэг ажлыг эхний ээлжинд хэрэгжүүлмээр байна гэлээ. Уулзалтад УИХ-ын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд, УИХ дахь Монгол-Армений парламентын бүлгийн дарга Ё.Баатарбилэг, Бүгд Найрамдах Армен Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Сергей Манассарян, Армений Үндэсний Хурлын гишүүн Лилит Степанян, Рубик Степанян, Алексей Самбиков нарын зэрэг хүмүүс оролцлоо.

ЭХ СУРВАЛЖ: PARLIAMENT.MN

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
У.ХҮРЭЛСҮХИЙН ГУЙЛГА БА АБЭ ШИНЗОН ХАРИУЛТ
37 минут    

БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙДЫН ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААН БОЛЛОО
43 минут    

ОРОН НУТГИЙН ЗАМД ЗУНЫ ДУГУЙТАЙ ХӨДӨЛГӨӨНД ОРОЛЦОХГҮЙ БАЙХЫГ АНХААРУУЛЖ БАЙНА
56 минут    

НИЙСЛЭЛИЙН ОНЦГОЙ КОМИССЫН ӨРГӨТГӨСӨН ХУРАЛ БОЛЛОО
1 цаг    

2019 ОНЫ ''НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮНИЙ ӨРХ''-ҮҮД ШАЛГАРЛАА
1 цаг    

"ХҮННҮ ЭЙР" ХХК-Д ЯМАР НЭГЭН ХАРИУЦЛАГА ТООЦООГҮЙ БАЙНА
1 цаг    

50 НАСТАЙ ИРГЭН ГЭРТЭЙГЭЭ ШАТАЖ АМИА АЛДЖЭЭ
1 цаг    

МОНГОЛЫН БАГ 2 ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЭЭД БАЙНА
3 цаг    

"ТАВАН ТОЛГОЙ ТҮЛШ" КОМПАНИ 350 ГАРУЙ ХҮНТЭЙ БРИГАД БАЙГУУЛАН НИЙСЛЭЛИЙН ИРГЭДЭД ҮЙЛЧИЛЖ БАЙНА
4 цаг    

ШИЛДЭГ 10 СУРАГЧ ШАГНАЛАА ГАРДЛАА
4 цаг    

"ТАЛЫН ТҮМЭН АДУУ-2019" АДУУ ДАГАСАН СОЁЛЫГ ТАНИУЛНА
4 цаг    

“ШҮХРИЙН СПОРТЫН АЗИЙН 19 ДЭХ УДААГИЙН ТЭМЦЭЭН”-Д ОРОЛЦОНО
4 цаг    

ҮНДСЭН ХУУЛЬД ОРУУЛАХ НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСӨЛ
4 цаг    

Б.ЭНХ-АМГАЛАН САЙДАА, ДАРХАНЫ ЗАМЫГ ИРЭХ САРЫН 1-НД ХҮЛЭЭЛГЭН ӨГӨХ АМЛАЛТАА МАРТААГҮЙ БИЗ
4 цаг    

У.ХҮРЭЛСҮХ: ЭНЭ ӨДРИЙГ БИТГИЙ МАРТААРАЙ
4 цаг    

ШИНЭ НИЙСЛЭЛИЙН ЗУРАГ, ТӨСӨЛ ХЭНД БАЙНА ВЭ?
4 цаг    

Б.ЛХАГВАСҮРЭН: НИЙТЭЭРЭЭ АЖИЛЛАЖ БАЙЖ “СААРАЛ ЖАГСААЛТ”-ААС ГАРНА
4 цаг    

ӨРХ ГЭРИЙН ТӨСВИЙГ ХЭРХЭН ХЭМНЭХ ВЭ?
4 цаг    

БАЙР СУУРЬ: СААРАЛ ЖАГСААЛТ БИДНИЙГ СЭРЭЭХ "ХОНХНЫ ДУУ" БОЛЛОО
4 цаг    

СААРАЛ ЖАГСААЛТАД БАГТСАН ХАРИУЦЛАГЫГ Ц.НЯМДОРЖООС НЭХЭХ НЬ ЗӨВ
4 цаг    

ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД НЕФТИЙН ҮНЭ УНАЖЭЭ
4 цаг    

БАЙНГЫН ХОРОО НӨАТ-ААС ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЭНЭ
4 цаг    

МОНГОЛ, ЯПОНЫ ЕРӨНХИЙ САЙД НАР УУЛЗЛАА
4 цаг    

САЙД АСАН З.БАЯНСЭЛЭНГИЙГ ЦАГДАН ХОРЬЖЭЭ
20 цаг    

Ц.САНДУЙГИЙН ЦҮНХЭН ДЭХ БАРИМТ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ГАРТ ОЧЖЭЭ
21 цаг    

НАЛАЙХЫН ЗАМЫГ ЭНЭ САРЫН 29-НД НЭЭНЭ
21 цаг    

АРДЧИЛСАН ХУВЬСГАЛЫН 30 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН "ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ХӨШӨӨ"-Г ДАРХАН ХОТОД БОСГОЛОО
22 цаг    

НИЙСЛЭЛД “НУУГДСАН” БААВГАЙГ ХАЙЖ БАЙНА
22 цаг    

ЭНХИЙГ САХИУЛАГЧИД ЭХ ОРОНДОО ИРЭХ ТОРГОН АГШИН /БИЧЛЭГ/
23 цаг    

ФАТФ-ААС МОНГОЛ УЛСЫГ СААРАЛ ЖАГСААЛТАД БАГТААХДАА ДӨРВӨН ЗӨВЛӨМЖ ХҮРГҮҮЛЖЭЭ
23 цаг    

БАЙГАЛИЙН ТҮҮХИЙН МУЗЕЙГ НУРААХ ТЕНДЕРИЙГ ШҮҮХЭЭС ТҮДГЭЛЗҮҮЛЛЭЭ
1 өдөр    

ХОВД АЙМГИЙН ДЦС-ЫН ДАРГЫГ БАРЬЦААЛЖ, МӨНГӨ НЭХЖЭЭ
1 өдөр    

Б.ПҮРЭВДОРЖ: ХҮНИЙ АМЬ ХОХИРСОН АСУУДЛААР ТА НАРТ ХАРИУЦЛАГА ТООЦНО
1 өдөр    

ЯВГАН ЗОРЧИГЧ ӨӨРӨӨ УДИРДДАГ ГЭРЛЭН ДОХИОГ ЯАРМАГИЙН УУЛЗВАРУУДАД СУУРИЛУУЛЖЭЭ
1 өдөр    

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН 9 СУМАНД БЭЛЭН БАЙДЛЫН ҮЗЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
1 өдөр    

УСАН СЭЛЭЛТИЙН МАСТЕРУУДЫН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД БАГИЙН ДҮНГЭЭР ТЭРГҮҮЛЛЭЭ
1 өдөр    

Г.ЗАНДАНШАТАР: ТУСГААР ТОГТНОЛЫГ ЮУГААР Ч СОЛЬЖ БОЛШГҮЙ ҮНЭ ЦЭНЭТЭЙ
1 өдөр    

ИРГЭНИЙ ХАМГААЛАЛТЫН АКАДЕМИЙН САГСАН БӨМБӨГИЙН ХОШОЙ АВАРГА БОЛЛОО
1 өдөр    

ГАЛ УНТРААХ АВТОМАШИНЫ ЖОЛООЧ НАР СУРГАЛТАД ХАМРАГДАВ
1 өдөр    

НЭЭЛТТЭЙ ДУУДЛАГЫН ХУДАЛДААНЫ ЗАР
1 өдөр    

Д.ХАЯНХЯРВАА: 950 САЯ ТӨГРӨГИЙГ ЧИНЬ ЭЕРЭГ ТАЛААС НЬ ЯАЖ PR-ДАХ ЮМ БЭ
1 өдөр    

ДЭЛХИЙН ИНТЕРНЭТИЙН VI ХУРАЛ ЭХЛЭВ
1 өдөр    

Б.МӨНХЖАРГАЛ: ШУДАРГА ИРГЭД НЭГДЭЖ БАЙЖ Л МОНГОЛ УЛСЫГ ӨӨРЧИЛНӨ
1 өдөр    

НИЙСЛЭЛ УЛААНБААТАР ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 380 ЖИЛИЙН ОЙН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХӨТӨЛБӨР
1 өдөр    

ҮНДЭСНИЙ АГААРЫН ТЭЭВЭРЛЭГЧ МИАТ ТӨХК-ИЙН 2019-2020 ОНЫ ӨВЛИЙН ЦАГИЙН ХУВААРИЙН МЭДЭЭЛЭЛ
1 өдөр    

''ТӨРД УЧРУУЛСАН ХОХИРЛЫГ НӨХӨН ТӨЛҮҮЛЭХ АРГА ЗАМ'' ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА
1 өдөр    

ТАВАН САЯ ТӨГРӨГИЙН 22 АЗТАН ТОДОРЛОО
1 өдөр    

Б.АМГАЛАН: ҮНДСЭН ХУУЛИЙН ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ХУУЛИЙН ДАГУУ ЯВАГДСАНГҮЙ
1 өдөр    

10 ДУГААР САРЫН 21-НД БОЛОХ ҮЙЛ ЯВДЛЫН ТОЙМ
1 өдөр    

ТАВАН САЯ ТӨГРӨГИЙН 22 АЗТАН ТОДРОВ
1 өдөр    


Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.