Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2019 оны 07-р сарын 18
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

70 САЯАР ТОХИЖУУЛААД АМЖИЛТ ОЛООГҮЙ АРСЛАНТАЙ ГҮҮРНИЙ “УСАН ХӨШИГ”-ИЙГ ДАХИН 40 САЯАР ЗАСВАРЛАЖЭЭ

НИЙТЛЭСЭН: 2019-06-14 15:12:52
Нийгэм > Нийслэл | Сэтгэгдэл: 0

Нийслэлийн хөрсний бохирдол, тоосжилтыг бууруулах зорилготой хэмээж, хотын хэд хэдэн газарт Улаанбаатар хотын захирагчийн албанаас “усан хөшиг” татсан нь ердөө дөрвөн жилийн өмнөх үйл явдал.

Тодруулбал, 2015 оны долдугаар сарын 23-ны билэгт сайн өдөр тууз хайчлах шахам тун дуулиантай нээсэн “усан хөшиг” манай хотод бий. Тэрхүү “усан хөшиг” гэх сүржин нэртэй угаагуурын гоожуур шиг зүйлийг өмнөх хотын удирдлагууд Сэлбэ голоос ус татаж, Арслантай гүүрнээс цацруулсан юм. Ийм л “усан хөшиг” Улаанбаатарт анх удаа  70 сая төгрөгөөр баригдсан түүхтэй. Гэвч мөнөөх “усан хөшиг” гэх угаагуурын гоожуур шиг зүйл маань хэдхэн хоног гоожоод, хэдэн арван сая төгрөгийг хий дэмий салхинд хийсгээд замхарсан юм.

Анх Арслантай гүүрний “усан хөшиг” гэх төслийг “Хан урсгал” гэх нэртэй компани батлуулахдаа Сэлбэ голоос шугам татаж, сэрүү татсан сайхан оргилуур хийнэ гэж ярьж байжээ. Гэвч тус компани ёстой л нүглийн нүдийг гурилаар хуурсан энэ юм.

Тэгвэл ийнхүү 70 саяар босоод долоо ч хонолгүй ажиллахаа больсон мөнөөх айхавтар, сүржин нэрт “усан хөшиг”-ийг энэ цагийн эрх баригчид, хотын удирдлагууд дахин нээж ажиллуулахаар төлөвлөжээ. Ингэхдээ тэд өмнөх ус цацруулагч зарим цоргыг сольж, төмөр урт хоолой бүхий цорго гагнажээ. Ер нь бол хэдэн урт цорго нэмж гагнаж, өнгөөр будсаныг эс тооцвол өмнөхөөсөө сүртэй өөрчлөгдсөн юм алга.

Энэ талаар Хот тохижилтын газрын дарга, НИТХ-ын төлөөлөгч Б.Бямбадорж "Хот тохижилтын засвар үйлчилгээний шуурхай багийн 30 гаруй ажилчид долоо хоногийн дотор хийж байгаа бөгөөд 40 орчим сая төгрөгийн төсөв зарцуулсан. Энэ мөнгөнд голын хогийг цэвэрлэж ачуулахаас авахуулаад нэг ширхэг төмөр, гагнуурын электрод, будаг шунх, хоол хүнс гээд бүх зардал орсон. Сэтгэл гаргаж хийж байгаа учраас урт настай байна гэдэгт итгэж байна" гэж зарим хэвлэлд хэлжээ.

Мөн энэ талаар НХТГ-ын орлогч дарга Н.Пүрэвжав “Нийслэлийн засаг даргаас өгсөн үүрэг даалгаврын дагуу Арслантай гүүрний хуучин хийгдсэн байсан “Усан хөшиг”-ийг сэргээхээр болсон. Ер нь бол үүний хийц, технологи нь бол жоохон буруу байсан юм билээ. Тиймээс энэ бүгдийг шинэчлээд 40 орчим сая төгрөгөөр шинээр янзалж, гүүрээ иж бүрэн засварлахаар тохижилтын ажлууд хийгдэж байна. Энэ долоо хоногийн сүүлч гэхэд тус ажлыг дуусгана гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна” гэсэн юм.

Ийнхүү Э.Бат-Үүлийг хотын дарга байхад төсвийн мөнгөнөөс 70 сая төгрөг хумсалж хийсэн Арслантай гүүрний “усан хөшиг” гээчийг С.Амарсайханы үед дахин 40-өөд сая төгрөгөөр засварлаж нээхэд бэлэн болгожээ.

А.ТАМИР

АРДЧИЛАЛ.МН

 

 

 

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
МОБИКОМЫН ДЭЭРЭМ
9 минут    

ХУРГАН ДАРГА НАР ЭХНЭР ХҮҮХДИЙН ХАМТ ТАМИРЧДЫН ХООЛ ХҮНСИЙГ ДУУСТАЛ ИДЭЛЦЖЭЭ
29 минут    

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТӨСӨЛ, САНАЛЫГ АЖЛЫН ХЭСЭГ ХЭРХЭН ДҮГНЭВ?
33 минут    

АКАДЕМИЧ Р.БАРСБОЛД ДЭЭРМИЙН ХАЛДЛАГАД ӨРТЖЭЭ
55 минут    

С.АМАРСАЙХАН: НИЙСЛЭЛЧҮҮДИЙН ХУВЬД ЭНЭ ЗАМ НЭГ ЦАГ, НЭГ ХОНОГИЙН ӨМНӨ Ч ГЭСЭН АШИГЛАЛТАД ОРОХ НЬ НЭН ЧУХАЛ
55 минут    

БАРИЛГЫН МАТЕРИАЛЫН ОЛБОРЛОЛТ, ТЭЭВЭРЛЭЛТИЙН ТАЛААР ОРОЛЦОГЧ ТАЛУУДЫН УУЛЗАЛТ БОЛОВ
57 минут    

МОНГОЛД АМРАХААР ЭРХҮҮ МУЖААС 42 ХҮҮХЭД ИРЛЭЭ
58 минут    

ТӨРИЙН ОРДОНД БОЛОХ ХУРАЛДААНЫ ХУВААРЬ
1 цаг    

ЗАРИМ НУТГААР ДУУ ЦАХИЛГААНТАЙ УСАРХАГ БОРОО ОРНО
1 цаг    

ОЛОН НИЙТЭЭС ИРСЭН САНАЛУУДЫГ БАГЦАЛСАН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТӨСЛИЙГ ОЛОН НИЙТ НЬ ДЭМЖИХГҮЙ БАЙНА
1 цаг    

МОНГОЛ УЛС ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ҮНДЭСНИЙ ИЛТГЭЛИЙГ НҮБ-Д ТАНИЛЦУУЛАВ
1 цаг    

"УРТ НЭРТЭЙ" ХУУЛИЙН БИЕЛЭЛТИЙГ ХАНГАХ АЖЛЫН ЯВЦЫН МЭДЭЭЛЛИЙГ СОНСЛОО
1 цаг    

ИХ МАСТЕР Б.МӨНГӨНТУУЛ МӨНГӨН МЕДАЛЬ ХҮРТЭВ
1 цаг    

ХӨЛБӨМБӨГ: МОНГОЛЫН ШИГШЭЭ БАГ ЭХ ОРОНДОО 4 ТОГЛОЛТ ХИЙНЭ.
1 цаг    

С.БАТБААТАР: ЭРХ БАРИГЧ ХОЁР НАМЫГ ТАТАН БУУЛГАЖ, ДАХИН ЗОХИОН БАЙГУУЛАЛТАД ОРУУЛЖ БАЙЖ НИЙГЭМ ЦЭВЭРШИНЭ
1 цаг    

НИЙСЛЭЛИЙН ӨНГӨ ҮЗЭМЖИЙГ НЭМСЭН ТОМООХОН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТУУД
1 цаг    

ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛУУД
1 цаг    

ҮС ЗАСУУЛАХАД ТОХИРОМЖГҮЙ
2 цаг    

УЛААНБААТАРТ 24-26 ХЭМ ДУЛААН БАЙНА
2 цаг    

МОНГОЛ УЛСЫН АВАРГА Э.ОЮУНБОЛДОД ЦЕГ-ЫН УДИРДЛАГУУД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
17 цаг    

ЦАГДААГИЙН АЖИЛТНЫ НЭР БАРИН, ХЭРЭГ ҮЙЛДСЭНИЙГ ИЛРҮҮЛЖЭЭ
18 цаг    

УЛСЫН ХЭМЖЭЭНД ТАРВАГАН ТАХЛЫН ДАРХЛААЖУУЛАЛТЫГ ДАХИН 10 ХОНОГ СУНГАЛАА
18 цаг    

МАН-ЫН БҮЛЭГ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА
18 цаг    

“ТӨРИЙН МЭДЭЭЛЭЛ” ЭМХЭТГЭЛИЙН 2019 ОНЫ 27 ДУГААРЫН ТОЙМ
18 цаг    

КАПИТАЛ БАНКНЫ ЭД ХӨРӨНГИЙГ ХУДАЛДАЖ ЭХЭЛЖЭЭ
19 цаг    

“БИД МАРТАХГҮЙ” ХҮНДЭТГЭЛИЙН ӨДРИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
19 цаг    

Н.ЛҮНДЭНДОРЖ: ҮНДСЭН ХУУЛИЙН НЭР ТОМЪЁО ТОВ ТОДОРХОЙ БАЙХ ЁСТОЙ
19 цаг    

БУЛГАН, АРХАНГАЙН МАЛЧДЫН ИСГЭСЭН АЙРАГ ШИЛДГЭЭР ШАЛГАРАВ
19 цаг    

АЛДАРТ ИХ "МАГНАЙ ХАЛИУН" АЗАРГА ЭНДЖЭЭ
20 цаг    

АЖИЛ, АМРАЛТАА АНДУУРСАН ГИШҮҮН
20 цаг    

Ч.УЛААН УИХ-ЫН СОНГУУЛИЙН МӨНГӨӨ УЛСЫН НААДМААС БОСГОВ УУ
21 цаг    

10,12 НАСТАЙ ХҮҮХДҮҮД АЙЛЫН ЦООЖ ЭВДЭН ОРЖ, ХУЛГАЙ ХИЙЖЭЭ
21 цаг    

ИРГЭД ЭСЭРГҮҮЦСЭН, МАН “УЛАЙРСАН” ҮНДСЭН ХУУЛИЙН ӨӨРЧЛӨЛТ
22 цаг    

УЛСЫН АВАРГА Н.БАТСУУРЬ: ЧУХАЛ ҮЕД ХАРИУЦЛАГА АЛДСАН НЬ МИНИЙ БУРУУ
22 цаг    

“ХӨХҮҮРИЙН АЙРАГ” НААДАМ ГУРАВ ДАХЬ ЖИЛДЭЭ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
22 цаг    

МОНГОЛ УЛС ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ҮНДЭСНИЙ САЙН ДУРЫН ИЛТГЭЛЭЭ НҮБ-Д ТАНИЛЦУУЛАВ
22 цаг    

ХЯТАДЫН ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТ БУУРЧЭЭ
22 цаг    

АЗИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
22 цаг    

СОНСГОЛОНГИЙН ХУУЧИН ГҮҮРИЙН ХӨДӨЛГӨӨНИЙГ ХААЛАА
22 цаг    

“ИХ ХУРД-8” ЭНЭ САРЫН 20-21-НД БОЛНО
22 цаг    

Ж.БАТЗАНДАН: ЕРӨНХИЙЛӨГЧ ҮНДСЭН ХУУЛЬД НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ АСУУДЛЫГ МАНЛАЙЛЖ, УДИРДАХ ЁСТОЙ
22 цаг    

ХОРГОДСОН СЭТГЭЛИЙН ДУУЛАЛТАЙ ХӨВСГӨЛ, ХӨЛӨГ ХОЁР
22 цаг    

УНГАР УЛСЫН ГАМШГИЙН УДИРДЛАГЫН ЕРӨНХИЙ ГАЗАРТАЙ ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
22 цаг    

УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТТЭЙ ТЭМЦЭХ СЭДВЭЭР ТУСГАЙ АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАВ
22 цаг    

НЭГДҮГЭЭР СУРГУУЛИЙН ЗАХИРАЛ Г.БУМ-ЭРДЭНЭ НАРЫН ЯЛЫГ ХЭВЭЭР ҮЛДЭЭЖЭЭ
23 цаг    

БӨХИЙН АСАРТ ЦЭЦЭГЛЭСЭН АВИЛГЫН СҮЛЖЭЭ МОРИНЫ КОМИССОД ХАЛДВАРЛАСАН ГЭВ ҮҮ?
23 цаг    

ДАРХАНЫ ЗАМ ЗАСВАРЫН ҮЕЭРХ НИЙТИЙН ТЭЭВРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ МАРШРУТ
23 цаг    

ҮЕР УСНЫ АЮУЛААС СЭРЭМЖЛҮҮЛЖ БАЙНА
23 цаг    

ҮНДСЭН ХУУЛЬД ОРУУЛАХ НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСЛИЙН “СУРГАГЧ БАГШ” НАРЫГ БЭЛДЭЖ БАЙНА
23 цаг    

ГАДААДАД ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРӨӨР СУРАЛЦАХ ШИНЭЧИЛСЭН МЭДЭЭЛЭЛ
1 өдөр    


Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.