Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2019 оны 11-р сарын 22
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

700 САЯАР АВСАН ГЭХ 4850 ШИРХЭГ “ШАР” ХАШЛАГЫГ ХАМГИЙН ҮНЭТЭЙГЭЭР ТООЦОХОД 257 САЯ ТӨГРӨГ БОЛЖ БАЙНА. ҮЛДСЭН МӨНГӨ НЬ ХААЧИВ АА ХОТЫН ДАРГАА?

НИЙТЛЭСЭН: 2019-06-14 13:02:24
Нийгэм > Нийслэл | Сэтгэгдэл: 0

Зун болоод нийслэл хот өнгөө нэмж л байна. Гэхдээ хотын том дарга нарын сайнд бус хур борооны шим, хот тохижилт, цэцэрлэгжүүлэлтийн хэдийн маань нөр хөдөлмөрийн үр дүнд нийслэл маань нэг хэсэгтээ л нүүрээ угаасан хүүхэд шиг болдог. Энэ зун мөн л тэр яанзаараа өнжих нь ээ.

Харин эрх баригчид, Хотыг удирдаж буй намчингууд хотын өнгө үзэмжийг нэмэх нэрийдлээр төсөв мөнгө хусах, хумслах цөөн хэдэн ажлыг энэ зун санаачлаад буй. Тэднээс дурдвал төв замын төмөр хашлага солих, Арслантай гүүрийн “усан хөшиг”-ийг шинэчлэх зэрэг аахар, шаахар ажлууд юм. Гэхдээ эдгээр нь хүний нүдэнд харагдах нь аахар, шаахар боловч төсөв, мөнгө нь үндсэн зардлаасаа хэд дахин өндөр үнээр нугалагдан хийгдээд эхэлжээ.

Тодруулбал, саяхнаас хотын төв зам дээр тавьсан "шар" өнгөтэй хашааг “Нийслэлийн Засаг даргын захирамжаар 700 сая орчим төгрөгөөр нийтдээ 4850 ширхгийг Бээжингээс импортолжээ. 

Энэ тухай Улаанбаатар хотын ерөнхий менежер Т.Гантөмөр хэвлэлд “Засаг даргын захирамжаар 700 сая орчим төгрөгөөр нийтдээ 4850 ширхэг Бээжин хотын үйлдвэрийн зориулалтын хашааг авчирсан” хэмээн ярьсан.

Түүнчлэн түүний яриаг бататгаж Нийслэлийн авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр "Шар хайсан хашлагыг хотын Ерөнхий менежер захиалж, хариуцаж, Тээврийн цагдаатай зөвлөлдөж шаардлагатай газруудад байрлуулсан. Урьд нь байсан хуванцар шар, улаан хайсан хашлагуудыг ч мөн Тамгын газраас шийдээд Улаанбаатар зам засвар арчлалтын газраар тавиулж байсан. Энэ удаад тавигдсан хашлагууд урьдынхаасаа илүү чанартай, стандартад нийцэж байгаа гэж хотын Ерөнхий менежер хэлсэн" гэж дурджээ.  Уг нь энэ 2019 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн Засгийн газрын 59 тоот тогтоолоор 2019 оныг “Эх оронч худалдан авалтын жил” болгон зарлаад байгаа.  

Харин хотын дарга нар эх оронч худалдан авалтаас татгалзаж, хууль зөрчиж, импортын бараа бүтээгдэхүүнийг худалдан авчээ. Ингэхдээ их өндөр үнээр худалдан авалт хийснээ зарлав. Гэтэл тэрхүү 700 саяын үнэтэй хашлага нь урд хөршид нэг ширхэг нь 50-138 юаниар зарагддаг болохыг БНХАУ-ын захын зарын сайтад тавьсан байна. Тэгэхээр манай дарга нар бүр хамгийн үнэтэй хашаа авлаа гэхэд 138 юаниар хашаа авсан болж таарч байгаа юм.

Тэгвэл манай хотын дарга нарын 138 юаниар авсан хашааг Монгол төгрөгт шилжүүлэхээр нэг бүрийг нь 53.000 төгрөгөөр бодож авсан болох юм. Гэхдээ энэ бол хамгийн өндөр үнэтэй хашлагын үнэ. Манай хотын харамч, хумслагч дарга нар түүнээс ч хямдхан үнээр зохицуулчихсан байх талтай. Тэгээд бодохоор хотын дарга С.Амарсайханы захирамжаар, хотын Ерөнхий менежер захиалж, хариуцаж авчирсан 4850 ширхэг төмөр хайс нийтдээ Монгол төгрөгөөр тооцоход 257 сая орчим л төгрөгөөс цааш даваагүй бололтой байгаа юм.

Гэтэл манай хотын удирдлагууд 700 сая төгрөгөөр авчирсан хэмээн хээвнэг хариулж суух юм. За яахав энэ мөнгө зөвхөн хашааны бус тээвэрлэлт, суурилуулалтын зардал орсон гээд тооцъё. Гэсэн ч хотын дарга нарын хэлсэн 700 сая гэх үнийн талд нь ч “шар” хашааны бүх үнэ хүрэхгүй байна. Үлдсэн мөнгө хаачсан бэ хотын даргаа, хотын менежерээ...

Энэ талаар дахин дэлгэрэнгүй сурвалжилж хүргэх болно.

А.ТАМИР

АРДЧИЛАЛ.МН

 

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
ЭЗБХ:Шатлан дэвших зарчимд үндэслэсэн УИХ-ын даргын саналуудыг дэмжлээ
11 минут    

Стандартад зааснаас 8.8-117 дахин их хүхрийн агууламжтай дизель түлш борлуулагдаж байна
12 минут    

Теннис: Монгол охин 6 мянган ам.доллараар шагнуулав
44 минут    

Волейболын тэмцээн зохион байгуулагдлаа
46 минут    

СУРВАЛЖИЛГА: Итгэл нь сацрах ээжийн “маргаашид үргэлжлэх зургаан зүрх”
1 цаг    

"ШИНЭ ХОВД" Хөрөнгө оруулалт-Хөгжлийн II чуулган 11 сарын 23 нд Ховд аймагт болно.
1 цаг    

Д.Түмэнжаргал пауэрлифтингийн дэлхийн хошой аварга болов
1 цаг    

Гаалийн хяналтын талбайнууд ачилтаа зогсоох шаардлагатай байна гэлээ
2 цаг    

УНТЭ эрхтэн шилжүүлэн суулгуулсан иргэдийг дархлааны эмээр шуурхай хангаж эхэллээ
2 цаг    

ХХҮЕГ-ын дарга Б.Нямдавааг АТГ-аас өчигдөр саатуулжээ
2 цаг    

МАН-ын генсек Д.Амарбаясгаланг АТГ-т шалгаж байна
2 цаг    

Долоон хүн нас барсан осолд холбогдох хэргийг прокурорт буцаалаа
2 цаг    

Хоёр байнгын хороо хуралдаж, томилгоо хэлэлцэнэ
2 цаг    

Зэвсэгт хүчнийхэн нефтийн үйлдвэрийн тусгай зориулалтын замаа хүлээлгэн өглөө
2 цаг    

Олон улсын гэрээ, хэлэлцээрүүдийг соёрхон баталж, тогтоолын төслүүдийг хэлэлцэж дэмжлээ
2 цаг    

“Агаар, орчны бохирдлын эсрэг хүчээ нэгтгэе” сайн үйлсийн аянг өнөөдрөөс эхлүүллээ
2 цаг    

Үндсэн хуулийн цэц хаалттай хуралдаж, Д.Одбаярыг чөлөөлөх асуудлыг хэлэлцэнэ
3 цаг    

Чуулганы нэгдсэн хуралдаан 10.00 цагт эхэлнэ
3 цаг    

12 давхараас унаж амиа алдсан охины халааснаас "хачирхалтай" гэрээслэл олджээ
13 цаг    

Насан туршийн боловсролын төвийн сургалтууд амжилттай явагдаж байна
17 цаг    

ХУД-ИЙН 12 ДУГААР ХОРООНД “ХҮҮХДИЙН ЭМНЭЛЭГ” НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
17 цаг    

Чанарын менежментийн тогтолцооны баталгаажилтын II шатны аудит явагдаж байна
17 цаг    

Халх гол суманд шинээр 11 барилга байгууламж баригджээ
17 цаг    

Энэ өвлийн цаг агаарын урьдчилсан төлөв
17 цаг    

"Агаар орчны бохирдлын эсрэг хүчээ нэгтгэе" сайн үйлсийн аян эхэллээ
17 цаг    

201,425 ШИРХЭГ ХУВЬЦАА АРИЛЖЖЭЭ
17 цаг    

Цээл суманд 4,3 магнитутын хүчтэй газар хөдлөлт боллоо
19 цаг    

Төв аймгийн иргэд М.Энхболдыг АТГ-т шалгуулахаар өглөө
21 цаг    

Тавантолгой Гашуун сухайтын замд Цагаан хаданд жолооч нар жагсаж эхэллээ
1 өдөр    

Сурагчдад сонин тараасан сургуулийн захирал, багш нарт хариуцлага тооцжээ
1 өдөр    

Энэ сарын 26,27-нд хилийн боомтууд ажиллахгүй
1 өдөр    

Говь-Алтай аймагт 4.3 магнитутын хүчтэй газар хөдөлжээ
1 өдөр    

Хуурамч эртний эдлэл зарж байсан БНХАУ-ын иргэдийг илрүүлжээ
1 өдөр    

Эдийн засгийн байнгын хороо дөрвөн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ
1 өдөр    

Даян дэлхийн ногоон хөгжлийн байгууллагын ерөнхий захирлыг хүлээн авч уулзлаа
1 өдөр    

ТӨВ, ОРОН НУТГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН БАЙГУУЛЛАГУУДЫН ҮЗЛЭГ, ШАЛГАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
1 өдөр    

ЦЕГ: БНХАУ-ын иргэд эртний эдлэл хилээр гаргахыг завджээ
1 өдөр    

БЗД-ИЙН ХҮҮХДИЙН ЭРХИЙН ХУУЛЬ ЗҮЙН ХОРОО ХУРАЛДЛАА
1 өдөр    

​Монгол Улсад болох Олон улсын залуучуудын ногоон наадамд 16 улсыг урив
1 өдөр    

Тавантолгой-Зүүнбаянгийн төмөр замын зургаан зөрлөгийн барилга ирэх сарын 1-нд дуусна
1 өдөр    

Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга М.Баасандоржийг хорилоо
1 өдөр    

Зурхай
1 өдөр    

Н.Нямтайширын хүү Н.Мөнгөншагайг Ч.Чамин-Эрдэнийн үхэлд холбоогүй гэж шүүх үзлээ
1 өдөр    

“Дэд бүтцийн төв” төсөл хэрэгжсэнээр иргэдийн газрын үнэлгээ 3-4 дахин өснө
1 өдөр    

''CU'' дэлгүүрт эрүүл ахуйн шаардлага хангаагүй орчинд "Хотдог" худалдаалж байжээ
1 өдөр    

Нэгдүгээр сургуулийн 70 багш ажлаас гарах өргөдлөө өглөө
1 өдөр    

Н.Цэлмүүн: “Цэнхэр” үст Цэрэн баба
1 өдөр    

ХЭҮК-ИЙН ГИШҮҮН П.ОЮУНЧИМЭГ ЧИНЬ ХҮНИЙ ЭРХИЙГ “НОЦТОЙ” ЗӨРЧИГЧ ЮМ БИШ ҮҮ Ж.БЯМБАДОРЖ ДАРГАА?
1 өдөр    

Хэт олон байгаа хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгүүдийг цомхон, уялдаатай болгох хэрэгтэй гэлээ
1 өдөр    

"Есөн Шижир" ББСБ-аас авилга авсан гэх АТҮТ-ийн ажилтнуудыг баривчлан шалгаж эхэлжээ
1 өдөр    


Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.