Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2024 оны 04-р сарын 24
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

ХЯТАДЫН ИМПОРТ БУУРЧ БАЙГАА НЬ БИДЭНД БОЛГООМЖЛОХ ДОХИО ӨГЧ БАЙНА

НИЙТЛЭСЭН: 2019-06-14 10:53:06
Нийгэм > Нийслэл | Сэтгэгдэл: 0

Эдийн засагч Н.Энхбаяртай ярилцлаа. Тэрбээр Америк, Хятадын хооронд өрнөж буй худалдааны дайн манай нүүрсний экспортод сөргөөр нөлөөлөх эрсдэлтэйг сануулсан юм.

МАНАЙ ГОЛ АСУУДАЛ БОЛ ИНФЛЯЦ БИШ ГАДААД ХУДАЛДААН ДЭЭР ГАРЧ БОЛОХ ӨӨРЧЛӨЛТ

-Татварын багц хууль сайн хууль болж чадсан уу. Ерөнхийлөгчийн хоригийн талаар ямар бодолтой байна вэ?
-Ерөнхийлөгчийн тавьсан хоригт гадаадын зарим компанид давуу тал олгосон байж болзошгүй гэсэн үндэслэл дурдагдсан байна лээ. УИХ хоригийг хүлээж аваад эргэлзээтэй зүйл заалтуудыг дахин харах бололцоо гарлаа гэж найдаж байна. Татварын багц хуулийн өөрчлөлт ЖДҮ-ийн бизнесийг дэмжих, хөдөө орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа, хэт өндөр зардалтай ААН-үүдэд боломж олгох заалт орж байгаа.

-Ойрын хугацаанд мөнгөний бодлогын зөвлөл хуралдаж, шийдвэрээ гаргах байх гэсэн хүлээлт байна. Мөнгөний бодлогын хүүнд өөрчлөлт оруулах болов уу?
-Одоогоор Монгол Улсын макро эдийн засгийн үзүүлэлтүүд нааштай байгаа. Тиймээс мөнгөний бодлогын хүүнд өөрчлөлт оруулах үндэслэл байхгүй болов уу. Төв банкны судлаачдын зүгээс болгоомжилж буй эрсдэлүүд бий. Зургадугаар сард болох дэлхийн томоохон үйл явдлуудын дараа эдгээр асуудлыг хэлэлцэх болов уу.

  • УИХ Татварын хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж аваад эргэлзээтэй зүйл заалтуудыг дахин харах байх.
  • Арилжааны банкууд активын чанарын үнэлгээ хийлгэсэн боловч гарсан үр дүн ОУВС-гийн итгэл үнэмшлийг төрүүлж чадахааргүй байсан.
  •  Төв банк эрсдэлээс хамгаалах хамгийн найдвартай хэрэгсэл болгож алтны худалдан авалтыг нэмэгдүүлж байгаа болов уу.

-Дотоод үзүүлэлт талаасаа инфляцын эрсдэл бий гэж эдийн засагчид үздэг. Инфляц одоогоор ямар түвшинд байна вэ?
-Судлаачийн зүгээс харахад инфляцын эрсдэлээс болгоомжлохгүй байна. Одоогийн үнийн өсөлт бол улирлын чанартай. Харин түлш, шатахууны үнийн өсөлт гадаад хүчин зүйлийн нөлөөтэй. Богино хугацааны дэлхийн зах зээл дэх үнийн өрсөлдөөн цаашдаа ч байна. Манай гол асуудал бол инфляц биш гадаад худалдаан дээр гарч болох өөрчлөлт юм.

-Гадаад худалдаанд ямар өөрчлөлт гарна гэж болгоомжилж байна вэ?
-Гаалийн статистикийн эхний таван сарын мэдээллээр экспорт өмнөх оны мөн үеэс 370 сая ам.доллараар, импорт 130 гаруй сая ам.доллараар нэмэгдсэн үзүүлэлт гарсан. Гадаад худалдааны тэнцэл оны эхний таван сарын байдлаар 950 сая ам.долларын ашигтай гарсан.

Одоогийн үнийн өсөлт бол улирлын чанартай. Харин түлш, шатахууны үнийн өсөлт гадаад хүчин зүйлийн нөлөөтэй.

Экспортоор гаргаж байгаа нүүрсний хэмжээ өнгөрсөн оны мөн үеэс нэг сая тонноор илүү гэх мэт нааштай өөрчлөлтүүд бий. Гэхдээ манай экспортын 90 гаруй хувийг эзэлж байгаа түүхий эдийн гол худалдан авагч нэг л зах зээл байгаа.

Урд хөршийн оны эхний таван сарын үзүүлэлт импортын хувьд буурсан байсан. Үүнийг бид бодлогоор бууруулсан байх гэж харж байна. Учир нь хоёр улсын хооронд өрнөж буй худалдааны дайн үүнд нөлөөлсөн. АНУ ирэх долоо хоногт 300 тэрбум ам.долларын татвараа нэмэх асуудлыг эцэслэн зарлах гэж байна. Хэрвээ худалдааны асуудал буруугаар эргэвэл Хятадаас Америк руу гаргах экспортын хэмжээ буурна.

Одооноос импортын гадаад нөлөөг бууруулж, тэнцлийн ашгаа нэмэгдүүлж байгаа нь экспорт буурсан нөхцөлд үүний нөлөөг бууруулах хэлбэрт шилжиж байгаа гэсэн үг. Хятадын импорт буурч байгаа нь бидэнд болгоомжлох дохио өгч байна.

-ОУВС-гийн Захирлуудын зөвлөлийн зургадугаар шатны үнэлгээ нэлээд хойшилж байна. Энэ жил орж ирэх санхүүжилтийн хэмжээ 840 сая ам.доллар гэж тооцож байгаа. Өнгөрсөн жил 400 сая ам.доллар хүрээд зогссон эрсдэл бий. Энэ оны тухайд эрсдэл үүсэх болов уу?
-ОУВС-гийн ажлын хэсэг сүүлд хийсэн хурлаараа үнэлгээ хойшилсон талаар тодорхой тайлбарыг өгсөн. Бидний зүгээс үндсэн макро үзүүлэлтүүдээ биелүүлээд явж байгаа. Гэхдээ арилжааны банкууд активын чанарын үнэлгээ хийлгэсэн боловч гарсан үр дүн ОУВС-гийн итгэл үнэмшлийг төрүүлж чадахааргүй байсан. Зарим арилжааны банкны активын чанарын үзүүлэлтийн дүнг нягталж үзэх шаардлагатай гэсэн. Дараагийн ажлын хэсэг зохих үнэлгээг бодитоор гаргах байх гэж найдаж байна.

-Энэ онд хөтөлбөрийн хүрээнд орж ирэх санхүүжилтийн хэмжээ тасрах эрсдэл байгаа юу?
-Гадна талаасаа бид итгэл найдвар дүүрэн байгаа. Хамгийн гол нь бид хүлээсэн үүргээ биелүүлж чадах уу гэдэг асуудал л бий.

-Нэгдүгээр улирлын байдлаар алт худалдан авалтын хэмжээ сүүлийн зургаан жилийн үзүүлэлтээс хамгийн дээд цэгтээ хүрсэн гэж Дэлхийн алтны зөвлөл мэдээлсэн байгаа. Үүнээс харахад эрсдэл их байна гэж ойлгож болох уу?
-Америк, Хятадын худалдааны дайнаас сар болгон шинэ мэдээлэл гарч байна. Зургаан сарын эхээр Хятадын талаас худалдааны дайны талаар баримталж буй байр сууриа албан ёсоор илэрхийлсэн. Төв банк энэ мэт эрсдэлээс хамгаалах хамгийн найдвартай хэрэгсэл болгож алтны худалдан авалтыг нэмэгдүүлж байгаа болов уу.

МОНГОЛ УЛСЫН МАКРО ЭДИЙН ЗАСГИЙН ҮЗҮҮЛЭЛТҮҮД НААШТАЙ БАЙНА

-Энэ удаагийн Их 20-ийн уулзалтаар ямар нэгэн ахиц гарах болов уу?
-Өнгөрсөн 2018 онд АНУ-ын төлөөлөгчийн газраас Хятадын худалдаа, оюуны өмчийн талаар баримталж буй бодлогын талаар тайлан гаргасан. Энэ тайланд үндэслээд худалдааны татвар тогтоох асуудлууд эхэлсэн. Америк дөрвөн үе шаттай нийт 540 тэрбум ам.долларын татварын тариф тогтоосон. Их 20-ийн орнууд технологийн компаниудад зориулсан татварын нэгдсэн систем байгуулахаар төлөвлөж байгаа.

Хэрэв Хятад, Америкийн худалдааны маргаан 2020 он хүртэл үргэлжилбэл дэлхийн эдийн засагт сөргөөр нөлөөлөх тул нааштай шийдэхийг уриалж буй. Манай улсад ч гадаад худалдаагаар дамжин нөлөөлнө. Зарим нэр төрлийн барааны импорт буураад байна. Цаашдаа маргаан муугаар эргэвэл эрчим хүчний хэрэглээ, импортын худалдан авалтаа ч мөн бууруулах магадлалтай. Нүүрсний экспортын хэмжээ буурвал бидэнд том хохирол учирна. Уул уурхайн хөрөнгө оруулалтад нааштай бодлогоор хандахгүй бол уул уурхайг нөхөх бусад салбарын экспортын орлого хангалттай бус. Бусад салбарт оруулж байгаа хөрөнгө оруулалт эдийн засгийг тогтвортой байлгах хэмжээнд хүрэхгүй.

Т.Элиса

 

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Парламент ирэх долоо хоногт ямар асуудал хэлэлцэх вэ?
1 жил    

C.Чинзориг: 2024 оноос “Шүд” төсөл хэрэгжүүлнэ
1 жил    

ЗАВХАН: О.Төгөлдөр: Ганц хормын уур бухимдлаа "уучлаарай" гэдэг үгээр сольё
1 жил    

ӨМНӨГОВЬ: Энэ онд эцэг, эхчүүдэд чиглэсэн нөлөөллийн ажлуудыг түлхүү хийнэ
1 жил    

ӨМНӨГОВЬ: Аймгийн хэмжээнд мал төллөлт 3.09 хувьтай байна
1 жил    

Их Британийн хаан III Чарльзын Францад хийх айлчлал хойшилжээ
1 жил    

У.Хүрэлсүх: Уул уурхайн зориулалтаар газрын доорх ус ашиглахыг хязгаарлах шаардлагатай
1 жил    

ХҮҮХДҮҮДЭЭС харамласан 4 ТЭРБУМААР Ч.ХҮРЭЛБААТАР сайдын яаманд ЗАСВАР ХИЙЖ БАЙНА
1 жил    

АНУ, Канад орогнол хүсэгч иргэдийн асуудлаарх гэрээ байгуулав
1 жил    

БНХАУ гадаадын компаниудад шахалт үзүүлэхээ зогсоохыг АНУ-д уриалжээ
1 жил    

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх 17 дугаар бага хурлыг зохион байгуулах бэлтгэлийг хангаж байгааг онцолжээ
1 жил    

УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг: Улс төрийн намууд нь Монгол Улсын засаглалын хямралын гол шалтгаан болжээ
1 жил    

УИХ-ын даргад 3 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг хүргүүлжээ
1 жил    

Дэлхий даяар 4 хүн тутмын 1 нь баталгаатай ундны усаар хангагдаж чадахгүй байна
1 жил    

"Уул уурхай хөрс, усыг хамгийн их бохирдуулж байна"
1 жил    

Ж.ЧИНБҮРЭН: ЭРТ ИЛРҮҮЛЭГ ХЭЧНЭЭН ХҮНИЙГ ҮХЛЭЭС АВАРЧ ЧАДАВ ГЭДЭГ ЧУХАЛ
1 жил    

ДАРХАН-УУЛ: Соёлын биет бус өвийг өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх сургалт эхэллээ
1 жил    

13-ын А” маягтыг цахим болгохоор ярилцаж байна гэв
1 жил    

ДОРНОД: Дашбалбар, Баян-Уул сумдад нойтон цас их орсноос гамшгийн түвшинд хүрчээ
1 жил    

ОХУ “Сибирийн хүч-2” хоолойгоор Хятад руу хий нийлүүлэх гэрээг энэ онд багтаан байгуулна гэж найдаж байна
1 жил    

“Мөсөн өргөө”-нөөс мөрөөдөл биелэв
1 жил    

Орхон аймагт спортын сургалтын төлбөр сард дунджаар 50 мянган төгрөг байдаг
1 жил    

Алтны үнэ өсжээ
1 жил    

Д.Ганбат: Төрд НУУЦ АМРАГУУД том албан тушаал хашиж байгаа. Эдгээр хүмүүсийг яах юм
1 жил    

Голын сав газрын татмыг нарийвчлан судалжээ
1 жил    

Английн банк бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр өсгөжээ
1 жил    

“3D” принтерээр “хэвлэсэн” анхны пуужин тойрог замд орж чадаагүй байна
1 жил    

БНСУ-ын Ерөнхийлөгч Япон, АНУ-тай аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээ амлалаа
1 жил    

"Хүнсний хувьсгал"-ын хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөв
1 жил    

Эзэнгүй муур, нохойг тоолно
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ямар ч холбоогүй. Прокурорын дүгнэлттэй санал нийлэхгүй учраас гомдол гаргаж байгаа
1 жил    

Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ үе, шинэ мянганы залуучуудын гүүр нь байх болно
1 жил    

Цар тахлаас болж дүүжин тээвэр нь орж ирээгүй агаарын тээврийг ирэх онд ашиглалтад оруулна гэв
1 жил    

“НҮҮРСНИЙ ХУЛГАЙ“-д холбогдсон Ш.Раднаасэд охиноо БЗС-гийн 165.8 мянган долларын зээлээр АНУ-д сургажээ
1 жил    

УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргаар Ц.Мөнх-Оргилыг сонголоо
1 жил    

Д.Сарангэрэлийг Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүнд оруулав
1 жил    

ХНХ-ын сайд Т.Аюурсайханыг чөлөөлсөн захирамжийг УИХ-д танилцуулж, чөлөөллөө
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ЯМАРЧ ХОЛБООГҮЙ
1 жил    

Хашаандаа мод, бут, сөөг таривал урамшуулна
1 жил    

“Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулганаас гарсан зөвлөмж
1 жил    

Явган хүний 25 мянган ам метр замыг засаж шинэчилнэ
1 жил    

Нөөцийн махыг 431 дэлгүүрт борлуулж байна
1 жил    

“IAAF” трансжендер эмэгтэйчүүдийг олон улсын тэмцээнд оролцохыг хориглоно
1 жил    

“СТЕППЕ АРЕНА”-г бүтээлцсэн канад архитекторуудыг шагнав
1 жил    

БНАСАУ "цацраг идэвхт цунами" үүсгэх чадалтай зэвсэг туршсанаа мэдэгджээ
1 жил    

“Эрдэнэс Тавантолгой” биржээр анх удаа эрчим хүчний нүүрс арилжив
1 жил    

Л.Алтанцэцэг маргааш алтан медалийн төлөө тоглоно
1 жил    

Австри улсаас Монголд аялал жуулчлал, цахим хөгжил, хог хаягдлын менежмент нэвтрүүлэхээ илэрхийлэв
1 жил    

“Мөнгөн мод” наадмын шилдгүүдийг 14 дэх жилдээ тодруулна
1 жил    

Япон, БНСУ-ын сайд нар БНАСАУ-ын асуудлаар нягт хамтран ажиллахаар тохиролцжээ
1 жил    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.