Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2019 оны 06-р сарын 27
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

ЭНЭ ОНЫ ЭДИЙН ЗАСГИЙН БАМБАЙ НЬ АЛТ

НИЙТЛЭСЭН: 2019-06-13 15:39:28
Нийгэм > Нийслэл | Сэтгэгдэл: 0

Худалдааны дайн ширүүсэхийн хэрээр алтны ханш чангарч байна. Хэдийгээр аюулгүй хөрөнгө оруулалтын хэрэгсэлд тооцогддог ч алт бол олон хүчин зүйлээс хамаарч ханш нь савладаг, хамхуул шиг таваар. Сүүлийн хэдэн сард худалдааны дайнаар өдөөгдөн чангарах болсон алтны ханш өнгөрсөн сарын эцсээс огцом дээшилж, үнийн өсөлтөөрөө олон улсын зах зээлийг өнгөлөх болов. Сүүлийн хоёр долоо хоногт л гэхэд алтны ханш гурван хувиар дээшилж, унц нь 1330 ам.доллартай тэнцэж байна. Сүүлийн гурван долоо хоногт алтан гулдмайн үнэ өсөж, 2018 оны дөрөвдүгээр сараас хойших дээд цэгтээ хүрчээ. Энэ өсөлтөд худалдааны дайнаас улбаалсан хэд хэдэн хүчин зүйл зэрэг нөлөөлсөн гэж шинжээчид тайлбарлаж байна.

Ер нь зэс, нүүрс, төмрийн хүдэр зэрэг түүхий эдийн ханшид эрэлт, нийлүүлэлтийн хэмжээ, худалдагч авагчийн хэтэвч хамгийн их нөлөөлдөг. Харин алтны ханш эрэлт, нийлүүлэлтээс илүү дэлхийн улс төр, эдийн засаг, геополитик зэрэг олон хөшүүрэг, хүчин зүйлийн нөлөөгөөр  өөрчлөгдөж, өнгөө хувиргадаг бичигдээгүй хуультай. Тиймээс эдийн засгийн эрсдэлийн толь болдог алтны ханшийг ярихын тулд эхлээд дэлхийн улс төр, эдийн засаг, геополитикийн өнөөгийн байдлыг хөндөхөөс өөр аргагүй.

АНУ, Хятадын худалдааны маргаан өнгөрсөн нэг жилийн хугацаанд зөвхөн гадаад худалдааны салбарыг нөмөрч байсан бол тавдугаар сараас эхлэн технологийн компаниудаар хүрээгээ тэлэв. АНУ-ын технологийн Google, Facebook зэрэг томоохон компани БНХАУ-ын Huawei компанийн эсрэг хориг тавихаа мэдэгдсэн нь дайны “гал”-ыг улам даамжрууллаа. Технологийн томчуудынхаа ширүүхэн мэдэгдэлтэй зэрэгцээд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп шил шилээ дарсан айлчлалыг Япон, Их Британи улсад хийв. Энэ нь Хятадын эсрэг зогсож, худалдааны дайнд хамтран зүтгэх холбоотноо хайж буйн илрэл хэмээн олон улсын ажиглагчид дүгнэв.

Их гүрнүүдээр айлчилж, хамтрагч хайсан америкийн төрийн тэргүүн хаяа залгасан хөрш болох Мексикт хатуурхаж, цагаачлалаа цэгцлэхгүй бол тус улсын бараа бүтээгдэхүүнд татвар ногдуулахаа анхааруулсан. Өндөр тарифаас болгоомжилсон Мексикийн засаг захиргаа ч  АНУ-тай хэлэлцээрийн ширээнд яаралтай сууж, тохиролцоонд хүрснээр худалдааны хориг саадын хэсэг хугацаанд хойшлуулаад байна.

Дэлхийн хамгийн том эдийн засаг болох АНУ-ыг тойрсон ийм үйл явдлууд өнгөрсөн өдрүүдэд өрнөх зуур БНХАУ-ын төрийн тэргүүн Ши Жиньпин ОХУ-д айлчилж, хоёр улсын харилцааны шинэ эрин эхэлснийг дэлхий нийтэд зарлалаа. Мөн ОХУ-тай худалдаагаа улам өргөтгөж, хамтын ажиллагаагаа илүү бэхжүүлэхээ ч мэдэгдэв.

  • Ойрын хугацаанд худалдааны дайн намжих магадлал багасаж, тодорхойгүй үргэлжлэх эрсдэлийн дохио олон улсын зах зээлд хангинаж, алтны ханш өссөн байна.
  • Унц алтны ханш олон улсад 1330 ам.доллартай тэнцэж байна.
  • АНУ-ын Холбооны нөөцийн банк эдийн засгийн удаашралаас үүдэн жишиг хүүгээ ирэх саруудад танаж магадгүй хэмээн мэдэгдсэн нь ам.долларын нийлүүлэлт идэвхжиж, алтны ханш өсөх дохиог давхар өгсөн.

АНУ, БНХАУ-ын төрийн тэргүүнүүдийн сөөлжилдсөн айлчлалууд хэн хэн нь холбоотноо бэхжүүлж, хүчээ зузаатган, худалдааны дайнд түрүүлж буулт хийх сонирхолгүй байгааг харууллаа хэмээн шинжээчид дүгнэсэн юм. Энэ хэрээр ойрын хугацаанд худалдааны дайн намжих магадлал багасаж, тодорхойгүй үргэлжлэх эдийн засгийн эрсдэлийн дохио олон улсын зах зээлд хангинаж, алтны ханш өссөн байна.

Үүнтэй зэрэгцээд Дэлхийн банк, ОУВС зэрэг санхүүгийн байгууллага дэлхийн эдийн засгийн өсөлтийн төлөвийг дахин таналаа. Мөн АНУ, БНХАУ-ын макро эдийн засгийн өсөлтийн хурд удааширч буйг анхааруулсан нь дэлхий даяар тодорхойгүй байдал хүрээгээ тэлснийг батлав. Ингэснээр эрсдэлээс дайжсан хөрөнгө оруулагчид алт руу хошуурч, хувьцаа, бонд зэрэг хөрөнгийн зах зээлээс мөнгөө татаж эхэлсэн байна. Мөн сүүлийн жилүүдэд бодлогын хүүгээ өсгөж байсан АНУ-ын холбооны нөөцийн банк эдийн засгийн удаашралаас үүдэн жишиг хүүгээ ирэх саруудад танаж магадгүй хэмээн мэдэгдсэн нь ам.долларын нийлүүлэлт идэвхжиж, алтны ханш өсөх дохиог давхар өгсөн. Ойрын өдрүүдэд олон улсад өрнөсөн, давхацсан, гэнэтийн болон төлөвлөсөн эдгээр үйл явдал, шийдвэр нь алтны зах зээлд зэрэг нөлөөлж, шар металлын ханшийг өдөөсөн хэмээн голлох шинжээчид тайлбарлаж байгаа юм.

Үүнээс гадна БНХАУ, ОХУ алтны нөөцөө эрчтэй нэмэгдүүлсээр байгаа нь олон улсын зах зээлийн анхаарлыг татаж байна. АНУ-тай ан мана, ач тач үзэхээ мэдэгдээд байгаа хятад улс сүүлийн зургаан сар дараалан алт худалдан авалтаа нэмэгдүүлж, хөрөнгийн нөөцөө төрөлжүүлж эхэллээ. Өнгөрсөн тавдугаар сарын байдлаар 61.1 сая унцтай тэнцэж байсан хятадын төв банкны алтны нөөц энэ сарын байдлаар 61.61 сая унцад хүрсэн байна. Хятадын Засгийн газар ам.долларын хадгаламжаас татгалзаж, хөрөнгийн нөөцөө төрөлжүүлж буй нь энэ хэмээн Argonaut Securities-ийн шинжээч Хелэн Лау тайлбарласан. Мөн хойд хөрш алтны нөөцөө сүүлийн таван жилийн дээд цэгт хүргээд байна. Энэ оны эхний улирлын байдлаар тус улсын алтны нөөц 487.8 тэрбум ам.долларт хүрээд байгаа юм. Улс орнуудаас гадна алтны салбарын тэргүүлэгч компаниуд ч олборлолтоороо ширүүн өрсөлдөж эхэллээ. Newmont Goldcorp, Barrick Gold зэрэг энэ салбарын гол тоглогчид алтны орд уурхайнуудыг уралдан худалдан авч, олборлолтоо нэмэхээр зорьж байна. Ийнхүү дэлхий даяар алт руу хошуурцгааж  байна. Энэ хэрээр алтны ханш өсөх төлөвтэй.

Тэгвэл алтыг санхүүгийн зах зээлийн гол багана болгодог Монгол Улс өнгөрсөн гуравдугаар сараас алтны ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг таван хувьд хүргэхээр шийдвэрлэсэн. Ингэснээр 2019 оны эхний гурван сар хууль эрхзүйн орчны тодорхойгүй байдлын улмаас буураад байсан алтны тушаалт эргэн нэмэгдсэн юм. 2019 оны эхний таван сарын байдлаар Монголбанк нийт 4.2 тонн алт худалдан авчээ. Зөвхөн тавдугаар сард 1.8 тонн алт худалдаж авсан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 200 гаруй кг-аар өссөн үзүүлэлт аж.

Энэ онд төв банк 22 тонн алт худалдан авахаар төлөвлөж байгаа. Энэ хэмжээний алт нь Монголын эдийн засагт 700-800 сая ам.долларын валют авчирч, төв банкны нөөцийг зузаатгадаг нь өнгөрсөн хоёр жилд харагдсан. Хэрэв олон улсын шинжтэй хүчин зүйлийн улмаас алтны ханш өссөөр байвал Монгол Улсын алтны экспортоос олох орлого ч нэмэгдэж, энэ хэрээр төв банкны гадаад валютын нөөц зузаарахаар байна. Энэ нь гадаад болон дотоод  эрсдэлээс санхүүгийн зах зээл, төгрөгийн ханшийг хамгаалахад түлхэц болох боломжтой. Цаашлаад энэ оны эдийн засгийн дархлааг тэтгэх, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, мөнгөн тэмдэгтийн ханшийг хамгаалах гол бамбай нь өнгөрсөн жилүүдийн нэгэн адилаар алт болж таарч байна.

Эх сурвалж: "ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ" СОНИН

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
ЕРӨНХИЙЛӨГЧ ЗАРЛИГ ГАРГАЖ, НЭР БҮХИЙ 17 ШҮҮГЧИЙН БҮРЭН ЭРХИЙГ ТҮДГЭЛЗҮҮЛЛЭЭ
5 цаг    

НААДМЫН ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРЛИЙГ ХОЁР САЯАР ОЛГОСОН УУ
11 цаг    

Д.СУМЪЯАБАЗАР: “ДУБАЙН ГЭРЭЭ”-Г ӨӨРЧЛӨХ САНАЛАА ХҮРГҮҮЛСЭН
11 цаг    

ТӨСВИЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
11 цаг    

Ж.ОДЖАРГАЛ: ИРЭЭДҮЙ ХОЙЧ ҮЕЭ ЗӨВ ЧИГЛҮҮЛЖ СУРГАЖ, БОЛОВСРУУЛАХ ХЭРЭГТЭЙ
11 цаг    

“ХУНТ НУУР” БҮЖГЭН ЖҮЖИГ ТОГЛОГДОНО
11 цаг    

"БУТАНЫ ПАРЛАМЕНТЫН ТАНХИМЫН ЭМЭГТЭЙ ГИШҮҮД ХООРОНДОО ӨРСӨЛДӨХ БИШ ХҮЧЭЭ НЭГТГЭН АЖИЛЛАДАГ"
11 цаг    

“ГАЛДАН БОШИГТ” ХААНЫ ТУХАЙ ШИНЭ НОМ “МЭНДЭЛЛЭЭ”
12 цаг    

НАЛАЙХ ДҮҮРЭГТ МУЗЕЙ БАЙГУУЛНА
12 цаг    

УЛААНБААТАРЫН НУТАГ ДЭВСГЭРТ АШИГЛАЖ БАЙГАА БОЛОН ШИНЭЭР СУУРИЛУУЛАХААР ТӨЛӨВЛӨЖ БУЙ ХЯНАЛТЫН КАМЕРУУДЫГ НЭГДСЭН СИСТЕМД ОРУУЛНА
12 цаг    

ЦАГ АГААР, БЭЛЧЭЭРИЙН ТӨЛВИЙН МЭДЭЭЛЛИЙГ 38 СУМЫН МАЛЧИНД МЕССЕЖЭЭР ХҮРГЭЖ БАЙНА
12 цаг    

УИХ-ЫН ГИШҮҮН Л.ЭНХБОЛД БОЛГАРЫН ЭДИЙН ЗАСГИЙН САЙДТАЙ УУЛЗАВ
13 цаг    

ҮЗЭЛ БАРИМТЛАЛАА ТҮҮЧЭЭЛСЭН ҮНДЭСНИЙ III АЯН
13 цаг    

НИЙСЛЭЛИЙН ЗАРИМ ТОХИЖИЛТ, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТАД ИРГЭД СЭТГЭЛ ДУНДУУР БАЙНА
14 цаг    

МОНГОЛ ШИНЭЧЛЭЛТ НАМЫГ БҮРТГЭЛЭЭ
16 цаг    

ИРЭХ 10 ЖИЛ АРМАТУРЫН ИМПОРТОД $1.5 ТЭРБУМЫГ АЛДАНА
16 цаг    

Т.БАТЦОГТ: УЛААНБААТАР ХОТ ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ БОДЛОГОТОЙ БОЛНО
16 цаг    

"БӨХЧҮҮДИЙН ДУНД ЯРУУ НАЙРАГЧ Ү.ХҮРЭЛБААТАР БУДЛИАН ХУТГАЧИХЛАА"
17 цаг    

ИМАРТ ДЭЛГҮҮРИЙН ШААРДЛАГА ХАНГАХГҮЙ 83.4 ТОНН БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ УСТГАВ
17 цаг    

З.ЭНХБОЛД: ЭРХ МЭДЛЭЭ ХЭТРҮҮЛСЭН ХҮН НЬ Ч.САЙХАНБИЛЭГ БОЛОХООС БИ БИШ ЮМ
17 цаг    

НИЙСЛЭЛД АХУЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АВТОМАТ УГААЛГЫН ГАЗАР БАЙГУУЛНА
17 цаг    

УЛСЫН ТӨСВИЙН 1.8 ТЭРБУМЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР БАРИГДСАН ЦЭЦЭРЛЭГ АШИГЛАЛТАД ОРЖ АМЖААГҮЙ БАЙХДАА НУРЖЭЭ
17 цаг    

ҮХЭХИЙГ “ХҮССЭН” 27 МЯНГАН АМЬ БАЙНА
17 цаг    

"У.ХҮРЭЛСҮХ ЗӨВХӨН 2020 ОНЫ СОНГУУЛЬ БОДООД ЮУ Ч ХИЙХГҮЙ БАЙНА"
17 цаг    

ХОНИО ХАРИУЛЖ ЯВСАН ХҮҮ АЯНГАД НИРГҮҮЛЖ, АМИА АЛДЖЭЭ
18 цаг    

Ц.МАГАЛЖАВ: ТЭДНИЙГ БАРИЛДУУЛАХ ЭСЭХ АСУУДЛААР ТЭРГҮҮЛЭГЧИД ДАХИН ХУРАЛДАНА
18 цаг    

ЗУНЫ УНИВЕРСИАД 2019 НААДМЫН ТАМИРЧДЫГ ҮДЭН ГАРГАВ
18 цаг    

ХАР ТАМХИ, МАНСУУРАХТАЙ ТЭМЦЭХ ДЭЛХИЙН ӨДӨР ТОХИОЖ БАЙНА
18 цаг    

ДАЛАЙН ЁРООЛООС ОЛДСОН ХАЧИРХАЛТАЙ ДУРСГАЛУУД
18 цаг    

ХҮНИЙ ГУЙВАР БОЛОН МӨНГӨ АМЛАСАН АЧАА ТЭЭШ АВАХГҮЙ БАЙХЫГ СЭРЭМЖЛҮҮЛЖ БАЙНА
18 цаг    

ГОВИЙН ЧОНО-2019” СУРГАЛТ, ДАДЛАГЫН БЭЛТГЭЛ АЖИЛТАЙ ТАНИЛЦЛАА
18 цаг    

Нийт Талбайн 96.4 Хувьд Тариалалт Хийгээд Байна
18 цаг    

ХҮНСНИЙ НОГОО ТАРИАЛАХ АРГА ХЭМЖЭЭ АМЖИЛТТАЙ ЯВАГДАЖ БАЙНА
18 цаг    

ХҮНСНИЙ 20-ИЙН НҮХЭН ГАРЦЫГ 130 САЯАР ШИНЭЧИЛЖЭЭ
19 цаг    

ӨНӨӨДӨР ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦ ДУНД СУУДЛЫН ХУРАЛДААНАА ХИЙНЭ
19 цаг    

Л.АЛТАНСҮХ: ГЕНЕТИК ТЕСТ МЭРГЭЖЛЭЭ ЗӨВ СОНГОХОД ТУСАЛНА
19 цаг    

ЗАСГИЙН ГАЗАР ХУРАЛДАХГҮЙ
19 цаг    

БҮРЭН ЭРХ НЬ ДУУССАН, ЭНЭ ЖИЛ ЭГҮҮЛЭН ТАТАГДАХ ЭЛЧИН САЙД НАР
19 цаг    

40 ГАРУЙ ГИШҮҮН ҮХ-ИЙН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСЛИЙГ ТОЙРОГТОО ТАНИЛЦУУЛЖЭЭ
19 цаг    

ӨНӨӨДӨР: “ШАТАХУУНЫ ҮНЭ БҮРДЭЛТ БА ЧАНАР”ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛНО
19 цаг    

ҮС ЗАСУУЛБАЛ ТОХИРОМЖГҮЙ
19 цаг    

УЛААНБААТАРТ ӨДӨРТӨӨ 21-23 ХЭМ ДУЛААН
19 цаг    

Ж.БАТЗАНДАН, Л.БОЛД НАРЫН ШОУ ХЭЗЭЭ ТӨГСӨХ ВЭ?
1 өдөр    

ГАДААД ИРГЭДИЙН ДУНД “БЭСРЭГ НААДАМ” ЗОХИОН БАЙГУУЛНА
1 өдөр    

САВЛАСАН БҮТЭЭГДЭХҮҮН, САВ БАГЛАА БООДОЛД ТАВИХ ШААРДЛАГА
1 өдөр    

ХУУЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
1 өдөр    

Т.БАТЦОГТ: ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ХОТОД НЭГДСЭН БОДЛОГО АЛГА
1 өдөр    

АСА АВАРГА САГСЧИН О.ДӨЛГӨӨНИЙ ЭМЧИЛГЭЭНИЙ ЗАРДАЛД 10 САЯ ТӨГРӨГ ХАНДИВЛАВ
1 өдөр    

БЗД-ИЙН ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХ ОРОН НУТГИЙН ЗӨВЛӨЛИЙН АНХДУГААР ХУРАЛДААН БОЛОВ
1 өдөр    

ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛААР ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ҮЙЛЧЛҮҮЛЭХ ШҮДНИЙ ЭМНЭЛГҮҮД
1 өдөр    


Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.