Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2021 оны 01-р сарын 27
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

ИРГЭДИЙН БАЙР СУУРЬ: МАЛЫГ АМЬДААР НЬ ЭКСПОРТЛОХ ЗӨВ ҮҮ? БУРУУ ЮУ?

НИЙТЛЭСЭН: 2019-06-12 18:36:33
Нийгэм > Нийслэл | Сэтгэгдэл: 0

Засгийн газрын 318-р тогтоолын дагуу  БНХАУ-руу бог малыг амьдаар нь гаргах бэлтгэл ажил хэдийнээ хангагджээ.

Энэ асуудлыг хоёр жилийн өмнөөс хэлэлцсэн, бэлтгэл ажил нь хангагдаад дуус ч байгаа гэдгийг өчигдөр салбарын сайд  батлан ярьсан юм. Энэ талаар ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан: “Хонь ямааг хөлөөр нь урьд хөрш рүү экспортод гаргах тухай асуудлыг 2017 онд хэлэлцэж, өнөөдрийг хүртэл бүтээн байгуулалтын ажил хийгдсэн. Засгийн газрын 318-р тогтоол хэрэгжиж байгаа. Тодорхой нөхцөл, шаардлага, гэрээ хэлцэл хийсний дараа мал хөлөөр нь экспортод гаргах эсэхийг шийдвэрлэнэ. Ер нь бол үржлийн бус эр ямаа, хонь гаргахыг мэргэжлийн байгууллагад хэлэлцэж, шийдвэрлэвэл болохгүй зүйл байхгүй байх гэж бодож байна. Мал гаргахад мэргэжлийн хяналт, гааль гэсэн холбогдох байгууллагууд тавих ёстой шаардлагаа тавиад явах байх. Мал гаргах асуудлыг аймгууд саналаа үндэслэж, яамтай гэрээ хийнэ” гэх тайлбарыг өгсөн юм.

Тэгвэл бог малыг амьдаар нь хил гаргах асуудлаар Монголын махны  холбоо, Хүнсчдийн холбоо, Ноос ноолуурын холбоо зэрэг мэргэжлийн холбоод нэгдэн мах экспортод гаргахыг хүчтэй эсэргүүцэж байгаа илэрхийлсэн юм.  Тэд малыг амьдаар нь гаргасан тохиолдолд арьс шир, ноос үс, ноолуураас эхлээд гэдэс дотор гээд дайвар бүтээгдэхүүнүүд нь үнэгүйднэ гэх байр суурийг илэрхийлээд байгаа юм.

Харин манай редакцын зүгээс Монгол малыг хөлөөр нь гадагшаа БНХАУ-руу экспортлохоор болсон талаар иргэдийн санаа бодлыг сонслоо.

 -ГАДНЫН ОРНУУД ГАХАЙ ШУВУУНЫ ГЭДСЭЭ АШИГЛАЖ БАЙХАД МОНГОЛ МАЛД ХАЯХ ЮМ БАЙХГҮЙ

Иргэн н.Тарваа: “Социализмын үед ОХУ-руу манайх махаа гаргадаг байсан. Би тухайн үед Хөвсгөл аймгийн Ханх сум луу мал хүргэж өгдөг байсан. Малын гаралтай бүх бүтээгдэхүүнээ гадагш нь бүгдийг нь алдаж байгаа юм.

Мах, арьснаас эхлээд эвэр, туурайг нь хүртэл хэрэггүй юм байхгүй шүү дээ. Үржүүлгийн бус хонь, ямаа гэсэн нэрийн дор яваад байгаа. Гэхдээ малыг амьдаар нь гаргаад эхэлбэл Монголчуудыг  маш их залхуу байна гэж хэлнэ.

 

Иргэн Ч.Алтангэрэл:

Малыг амьдаар нь гаргалгүй нэмүү өртөг шингээгээд боловсруулалт хийгээд гаргасан нь дээр шүү дээ. Дахин боловсруулалт хийвэл үйлдвэрт ажиллах ажилчдын тооноос эхлээд олон давуу талууд бий болно. Энэ жил Хятад улс руу мах экспортод гаргаснаас болж махны үнэ хөөрөгдлөө.

Гадагшаа мах гаргалаа гээд малчдаас ч үнэтэй авахгүй л болов уу. Малчид бол махаа үнэтэй зараад байгаа зүйл байхгүй шүү дээ. Дээр нь өчигдөр салбарын сайд нь нэг компанид давуу эрх олгосон гэх мэдээлэл хүртэл гарч байсан. Сайдын нөлөөгөөр л монополь эрхээ олж авч байгаа гэж хардаж байна”.

Иргэн С.Мөнхбаатар: /зураг авахуулахаас татгалзсан/  "Мах экспортод гаргахыг  үгүйсгээд байх зүйлгүй. Боловсруулалт хийгээд гулууз болгоод гаргавал болж байна. Гэтэл амьдаар нь гаргах асуудал яригдаж байна. Амьдаар нь гаргаж болохгүй шүү дээ. Нэмүү өртөг шингээгээд гаргавал болж байгаа юм. Гэхдээ бас малынхаа удмын санг хадгалах хэрэгтэй шүү дээ. Анхан шатны боловсруулалтаа сайн хийвэл манай арьс шир чанартайд  тооцогддог. Гэтэл мах экспортод гаргаад хоёр жил болж байхад бодлого гэж алга. Ард түмний амьдрал, цалин хөлс ямар билээ. Гэтэл дотоод байгаа махныхаа үнийг тогтворжуулж чадахгүй, гадаад зах зээлд гаргаж байгаа үнэтэйгээ ижил үнээр ард түмэндээ махаа худалдаалж байна. 60 сая малтай байж 16 мянган төгрөгөөр махаа худалдаж авлаа. Мах экспортод гаргаад махны үнийг хөөрөгдсөн нь зохион байгуулалттай хийсэн ажил. Хятадын гар хөл болсон Монголчууд үнэ хөөрөгдөж, ашиг олсон. Төр засаг гэж байдаг бол үүнийг хянаж шалгаад зохицуулах хэрэгтэй.

Иргэн А.Ариунболд: “Өнгөрсөн жил мах экспортод гаргаснаар дотоодын махны үнэ тэнгэрт хадаж, ард иргэд туйлдаа хүрсэн. Үүнийгээ зохицуулж чадахгүй байгаа хүмүүс малаа амьдаар нь гаргах юм бол үнийн хөөгдлөө дийлэхээ болих байлгүй дээ. Үүнийг Засгийн Газраас зохицуулах хэрэгтэй байна.

Цөөхөн хүний эрх ашгийг төлөө улс орноо хохироож болохгүй. Үндэсний үйлдвэрүүд дөнгөж сэргэж байгаа энэ цагт малаа хөлөөр нь гаргавал ахиад л энэ үйлдвэрүүд дампуурна шүү дээ. Малыг амьдаар нь гаргаад малчдын мөнгөн орлого нэмэгдсэн ч арьс шир гээд хамаг түүхий эдээ гадагшаа зүгээр гаргахаар дотоодын үйлдвэрүүд уналтад орно.

 

Иргэн З.Баярмагнай:/зураг авахуулахаас татгалзсан/ “Уг нь Монголын мал өсөж байгаа гаргаж, чадвал болохгүй зүйл байхгүй л байх. Гэхдээ дундуур нь ченж нар орж ирээд үнийг нь хөөрөгдчихгүй бол малчдад хэрэгтэй. Хөлөөр нь гаргана гэхээсээ илүүтэй хагас боловсруулалт хийгээд гаргавал зүгээр юм. Учир нь Хятадууд ямар байдлаар малыг нядалж байгааг бид харсан шүү дээ. Монгол малыг Монгол хүн л хайрлах сэтгэлтэй.  Манай мал маш их ген сайтай. Үүнийг нь алдаж болохгүй. Эцэг малынх нь генийг нь авах гэж л ийм бодлого хэрэгжүүлж байгаа болов уу? гэж хардаж байгаа”.

  Иргэн Д.Доржпалам:

“Бог малыг амьдаар нь гадагшаа гаргана гэдийг би буруу гэж үзэж байна. Арьс, үс, ноосноос нь эхлээд малд ашиглахгүй хаядаг зүйл гэж огт байхгүй. Гадаадын орнууд гахайн гэдсээрээ хүртэл хоол хийгээд экспортод гаргаад байхад хонины гэдэснийхээ элэг, уушгийг нь ч хаяхгүй бүтээгдэхүүн болгоод гаргах хэрэгтэй байна. Социализмын  үед  малыг амьдаар нь баахан гаргасан. Одоо тэгээд нөгөө нийгэм лүүгээ буцаж байгаа юм уу? Бид уг нь урагшаагаа явах ардчилсан нийгмийн хүмүүс шүү дээ. Малыг амьдаар нь экспортод гаргахаа больсноос хойш махны үйлдвэрүүд сэргэж, эхэлсэн. Тэгж байхад түүхий эдээ ахиад боловсруулахгүй амьдаар нь гаргахаар болж байгааг би  өрөөсгөл ойлголт гэж харж байна”.

 

2008 оноос манай улс урд хөрш рүү адууг амьдаар нь экспортолж Хятадууд Монгол адууг зэрлэгээр нядалж, зовоож байгаа нь олон баримтаар нотлогдсон байдаг. Энэ дүр зураг өнөөдрийг хүртэлх Монголчуудыг зүрх сэтгэлээс гараагүй хэвээр  байна. Үнэхээр бог малыг экспортод гаргаад эхэлчихвэл Хятадууд харгис хэрцгийгээр нядлах байх гэж хэлэх хүмүүс цөөнгүй байлаа.

Б.Бадралмаа

Ардчилал.мн

 

 

 

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайдаар Л.Оюун-Эрдэнэ томилогдлоо
1 цаг    

АНУ-ын мэдээллийн агентлаг Ерөнхийлөгч Х.Баттулгыг төрийн эргэлтэд буруутгагдаж байгаа гэжээ
1 цаг    

Коронавирусын дараа ХҮН ТӨРӨЛХТӨН-ийг ямар үйл явдал хүлээж байна вэ?
2 цаг    

Гадаадын хөрөнгө оруулалтын төлөв байдал
3 цаг    

"Монголын нэрийг өндөрт гаргаж байхад татвараас чөлөөлөх байх гэж найдаж байна"
4 цаг    

Владимир Путин, Жо Байден нар Стратегийн давшилтын зэвсэглэлийг хориглох тухай гэрээ (СНВ-III)-г дахин сунгахаар харилцан тохиролцлоо
5 цаг    

АН-ын мянга мянган гишүүд ТӨӨРӨЛДӨХ шаардлага байхгүй
5 цаг    

У.Хүрэлсүх Рио Тинтод хандан “Эзэн нь юмаа мэдэж эрэг нь усаа хашдаг юм” гэж хэлсэн Монголын цорын ганц Ерөнхий сайд!!!
5 цаг    

У.Хүрэлсүхийн Засгийн газар сүүлийн хуралдаанаа хийлээ
5 цаг    

Японы Батлан ​​Хамгаалах Яам: Окинава дахь АНУ-ын баазад тэнгисийн явган цэргийн анги байрлуулсан болохыг няцаав
7 цаг    

Тариалан эрхлэгчдийг дэмжинэ
7 цаг    

МАХН-аас ХЭҮК-т шаардлага хүргүүллээ
7 цаг    

Өлсгөлөнг зогсоож, албадан эмчилгээнд хамруулах шийдвэрийг Сүхбаатар дүүргийн засаг дарга гаргалаа
7 цаг    

Ховдод халдвар илэрсэн хоёр иргэн болон ойрын хавьтал 43 хүнийг хот руу онгоцоор тээвэрлэж байна
7 цаг    

Монголын нийгэм сүйрлийн зүг
8 цаг    

Нийслэлээс орон нутаг руу зорчих хөдөлгөөнийг өнөөдрөөс эхлэн зогсоолоо
8 цаг    

CNN: Хөрөнгө оруулагчид АНУ-аас НҮҮРЭЭ БУРУУЛЖ, Хятадад “МӨРИЙГӨӨ ТАВЬЖ ЭХЭЛСЭН”
1 өдөр    

Найруулагч Д.Бямбасүрэнгийн “Алтан судал” Оскарт өрсөлдөнө
1 өдөр    

Сүхбаатарын талбайн жагсаалд оролцсон иргэдийн анхааралд!
1 өдөр    

"Ерөнхийлөгч жагсаалыг турхирах гэж оролдсон, шалгах ёстой"
1 өдөр    

А.АЛТАНГЭРЭЛ: ҮХЭН үхтлээ БӨӨ МӨРГӨЛийг бусдад ТАНИУЛСААР байх болно
1 өдөр    

“Жи-тайм” сүлжээний хохирогчид Улсын дээд шүүхэд хандахаар болжээ
1 өдөр    

Чингис хааны музейг Ардын хувьсгалын 100 жилийн ойгоос өмнө ашиглалтад оруулна
1 өдөр    

Меланья Трамп Америкийн ТҮҮХЭН УЛАМЖЛАЛЫГ ЗӨРЧИВ
1 өдөр    

Х.БАТ-ЯЛАЛТ: Улс дотор "УЛС" би болчихлоо
1 өдөр    

Хөдөлгүүр нь унтраастай хөгжлийн бодлого
1 өдөр    

Боловсролын сайдад илгээх оюутан миний ил захидал
1 өдөр    

Жо Байдены ХУВЬ ЗАЯАНЫ хоёр дахь ХҮНД ЦОХИЛТ
1 өдөр    

Хөвсгөлийн Ханх суманд урд шөнө таван удаа газар хөдөлжээ
1 өдөр    

Хурандаа маань фронтоо хаяад хар тавхайгаа гялалзуулан зугтаав
1 өдөр    

Сүхбаатар дүүргийн зарим хороонд хөл хорио тогтоолоо
1 өдөр    

Оюутолгойг барьцаанаас суллах боломж олдлоо
1 өдөр    

ШУУРХАЙ: Төв талбайгаас халдварын НЭГДҮГЭЭР ЗЭРГИЙН хавьтал илэрлээ
2 өдөр    

2021 онд ямар ВАЛЮТ НОЁРХОХ вэ?
2 өдөр    

Мэдэгдэл: Э.Бадар-Ууган Монголын боксын холбооны Ерөнхийлөгчийг орлох эрхгүй
2 өдөр    

“НУУВЧ”-наас гарсан АН-ын ҮБХ-ны гишүүд эрх зүйн чадамжтай юу?
2 өдөр    

АНУ-Хятадын ХАРИЛЦАА Жо Байден ЕРӨНХИЙЛӨГЧИЙН үед сулрах уу?
2 өдөр    

АН-ын бүлэг: Ерөнхий сайдаар Л.Оюун-Эрдэнийг томилохыг дэмжихгүй
2 өдөр    

Александр Навальныйг дэмжсэн ЭСЭРГҮҮЦЛИЙН ЖАГСААЛЫН эргэн тойронд
2 өдөр    

МАН-ын бүлэг: Гурван хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахгүй
2 өдөр    

УИХ-ын гишүүн С.Ганбаатарт Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн газраас албан мэдэгдэл өгөв
2 өдөр    

Сэтгүүлч Д.Дамдинжав "Алтан өд" наадмын шилдгээр шалгарлаа
2 өдөр    

ҮНДЭСНИЙ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН БАНКИНД ЯПОНЧУУД ХӨРӨНГӨ ОРУУЛАХААР БОЛЖЭЭ
2 өдөр    

Ханх суманд 3.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ
2 өдөр    

Хууль зүйн сайдаар Ж.Сүхбаатар томилогдох уу?
2 өдөр    

Хацү башёд Дайэйшёо анх удаа түрүүлэв
2 өдөр    

УИХ-ын гишүүн С.Ганбаатар: УИХ-ын гишүүд надтай нэгдэж, өлсгөлөн зарлаасай
2 өдөр    

У.Хүрэлсүх хаалга савж, Х.Баттулга хормойдсоор хоцорсны ард юу байв?
2 өдөр    

Амьдралын уй гашууг даван туулсан ардчилагч ЖО БАЙДЕН СОНГУУЛИЙГ мөн даван туулж ЕРӨНХИЙЛӨГЧ боллоо
5 өдөр    

“ХАСАХ” төсөвтэй ХОТЫГ удирдана гэдэг амаргүй
5 өдөр    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.