Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2019 оны 09-р сарын 19
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

“ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨВ“ хөл хөдөлгөөн ихтэй байна

НИЙТЛЭСЭН: 2019-06-12 17:18:39
Эдийн засаг > Аж үйлдвэр | Сэтгэгдэл: 0

Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар “НЭГ ӨРХ-НЭГ АЖЛЫН БАЙР” дэд хөтөлбөрийн үндсэн зорилтын хүрээнд иргэдэд хөдөлмөр эрхлэлтийн цогц үйлчилгээг нэг дороос үзүүлэх зорилготойгоор “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв”-ийг байгуулан ажиллаж байна.

Тус төв нь ажил олгогч аж ахуйн нэгж байгууллагуудаас ажлын байрны захиалга авах, ажил хайгч иргэнийг бүртгэх, ажилд зуучлах, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө мэдээллээр хангах, сургалт, арга хэмжээ, төсөл хөтөлбөрт хамруулах, дохионы хэлмэрч зэрэг үйлчилгээг нэг дороос үзүүлж, залуучууд, эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настан, албан бус эдийн засгийн салбарт хөдөлмөр эрхлэгчдийг дэмжин ажиллахаас гадна холбогдох стандарт, шаардлагад нийцсэн үйлчилгээний таатай орчныг бүрдүүлснээрээ онцлог юм.

Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газрын ахлах мэргэжилтэн Б.Баясгалан: 

Arslan.mn

Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газрын нэгж болох Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв маань иргэд, аж ахуй нэгж байгууллагуудад хөдөмлөр эрхлэлтийн цогц үйлчилгээг нэг дороос үзүүлдэг байгууллага байгаа. Манай төвийн хувьд ажил олгогч, иргэд, аж ахуйн нэгжүүдэд ажил хайгч иргэнийг бүртгэх, ажил олгогчдын мэдээллийг хүргэх, ажил олгогчийн ажлын байрны захиалга авах, ажлын байранд зуучлах, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөгөө өгөх, гадаадаас буцан ирэгсэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, албан бус хөдөлмөр эрхлэгчдэд чиглэсэн үйл ажиллагаа, хуулийн зөвлөгөө, хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийн мэдээлэл зэрэг нийт 17 нэр төрлийн үйлчилгээг үзүүлэх боломжтой юм. Үүнээс гадна дэмжих төвд хүүхэд харах өрөө, ажиллах чөлөөт орчин, хүний нөөцийн бүрдүүлэлт, эмэгтэйчүүдийн хөгжил, сэтгэл зүйн зөвлөгөө, ганцаарчилсан зөвлөгөө мэдээлэл, хувь хүний онцлогт тохирсон текстийг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн аргаар авч тухайн хүнийг тодорхойлж өгөх, түүндээ тохирсон зөвөлгөө үйлчилгээг үзүүлж ажиллаж байна. Манай төвөөр өдөрт дунджаар 2000 орчим сул чөлөөтэй ажлын байр байршиж байдаг. Дийлэнхи хувийг худалдаа үйлчилгээ, барилгын салбарын ажлын байрууд эзэлж байна.

2019 оны зургаан сарын 10-ны өдрийн байдлаар давхардсан тоогоор нийт 17348 иргэн, 963 ажил олгогч байгууллагад үйлчилгээ үзүүлсэн. Бүртгэлтэй 4000 гаруй иргэнийг ажилд зуучилсан бол эдгээр иргэдийн 2500 гаруй нь тухайн ажилдаа орсон гэх үзүүлэлт байна.

Ажлын байрны нээлттэй өдөрлөг, яармагийг иргэдэд хүндрэлгүй болгох үүднээс ажлын ярилцлагыг ажил олгогч байгууллагатай хамтран газар дээр нь зохион байгуулдаг. Ажил идэвхитэй хайж байгаа иргэдэд хандаж хэлэхэд манай төвөөр үйлчлүүлээд хүссэн ажлын байрандаа ороорой гэж хэлмээр байна.

Ажил мэргэжлийн судлалын хүрээлэнгийн захирал А.Амарзаяа:

Arslan.mn

Ажил мэргэжлийн судлалын хүрээлэнгийн хувьд НХЭГ-тай хамтраад “Ажилд зуучлах үйлчилгээг шинэлэг хэлбэрээр туршиж хэрэглээнд нэвтрүүлэх нь” хэмээх төслийг хэрэгжүүлж байна. Ажил идэвхитэй хайж байгаа залуучуудад ажилд орох үйл явц нь тухайн хүнийг сэтгэлзүйн дарамтанд оруулж байдаг. Үүнээс гадна ажил олгогчийн шаардаж байгаа бичиг баримтын боловсруулалт, ажлын ярилцлага, мэргэжлийн ур чадвар зэргийг цогц байдлаар нь шийдсэн төсөл гэж хэлж болно. Залуучуудад зориулан товч намтараа хэрхэн бичих, ажлын ярилцлагуудад хэрхэн амжилттай оролцох, өөрийгөө бүрэн дүүрэн илэрхийлэх, өөрт тохирсон ажлын байрыг мэдэх гэх мэт зүйлүүдийг системтэй мэдлэгээр ханган, шинэ ажилдаа хэрхэн дасан зохицох хөтөлбөрийг мэргэжлийн зөвлөхүүдийн тусламжтайгаар үзүүлэх юм. Ажил хайгч иргэдийн хувьд "Би ямар ажил хийж чадах вэ, ямар ажил надад тохирох вэ? " гэдгийг мэдээгүйн улмаас тогтвор суурьшилтай ажиллахгүй байх нь элбэг байдаг.  Тиймээс бид энэ тал дээр нь түлхүү ажиллаж тухайн хүнд ямар ажил тохирох вэ, түүнд хэрхэн бэлтгэх талаар чиглэл өгч ажиллаж байна.

Карьер хөгжлийн төвийн захирал Ц.Булган: 

Arslan.mn

Манай Карьер хөгжлийн төв маань 2018 оноос эхлэн НХЭГ-ын Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвтэй хамтран идэвхитэй ажил хайгч залуучуудыг бүртгэж, иргэдийн хандлага ур чадварыг олон улсад ашигладаг текстээр тодорхойлж, ямар ажлын байранд тохирохыг нь тодруулан тохирсон ажлын байранд зуучлан ажиллаж байна. Хүн өөрийнхөө давуу тал, ямар ажлын байранд тохирохоо тодорхойлж чадсанаар ажилдаа хандах хандлага, ажил хийх хүсэл эрмэлзлэл нь илүү нэмэгддэг. Тиймээс бид Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвтэй хамтран залуучуудад илүү их боломжийг бий болгох зорилготойгоор ажиллаж байна. Зургаан сарын байдлаар буюу 10 хоногийн хугацаанд манай төвөөр 20 гаруй залуус ирж ажлын байрны хандлага, ур чадварыг тодорхойлуулсан байна. Иргэдийн хувьд өөрийнхөө илүү хийж чадах ажлын байранд очсоноор тухайн ажлыг хамгийн сайнаараа хийдэг. . 

Хэрэглээний сэтгэл судлалын хүрээлэнгийн Оношилгоо үнэлгээний алба сэтгэл зүйч Т.Хишигдорж:

Arslan.mn

Хэрэглээний сэтгэл судлалын газрын хувьд Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газартай хамтран иргэдэд сэтгэл зүйн зөвөлгөө, оношилгоо, сургалтыг өгч ажиллаж байна. Энэ сарын хувьд ЕБС-ийн хүүхдүүд сургуулиа дөнгөж төгсөн мэргэжлээ сонгоогүй байгаа хүүхдүүдэд зориулсан мэргэжил сонголтын оношилгоо, зөвөлгөөг тогтмол өгч байна.

Үүнээс гадна ажил  хайгч иргэдийн хувь сэтгэл зүйн асуудлууд их байдаг. Түүнээсээ болоод өөртөө итгэлгүй болж ажилд орж чадахгүй байх тохиолдол их гардаг. Бидний хувьд ажлын ярилцлагын сандралыг бууруулах, харилцах чадвар, өөртөө итгэх итгэлийг нь нэмэгдүүлэх, ажлын байрны стресс, дотоод асуудлуудыг шийдвэрлэх тал дээр үнэгүй сэтгэл зүйн зөвөлгөө өгч ажиллаж байна. Өнгөрсөн нэг сарын хугацаанд манай хүрээлэнгээс 20 гаруй иргэнд гарчаарчилсан, зөвлөгөө сургалтыг өгч  үйлчилсэн байна.

Модерн Номадс ХХК-ий салбар хариуцсан хүний нөөцийн мэргэжилтэн Т.Билгүүн:

Arslan.mn

Манай байгууллагын хувь Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газрын Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвтэй хамтран улиралд нэг удаа ажлын байрны нээлттэй хаалганы өдөрлөгийг зохион байгуулдаг. Уг байгууллагатай хамтран ажилласнаар иргэдэд хүндрэл учруулахгүйгээр нэг дор ажлын ярилцлагаа хийдэг. Энэ удаа бид хоёр өдрийн турш зохион байгуулж байна. тус өдөрлөгөөр зочлох үйлчилгээний салбарын байнгын ажлын байр болох тогооч, бармен, бартендер, зөөгч зэрэг 150 гаруй ажлын байранд бүртгэж, шууд ярилцлага хийж байна. Зарим ажлын байран дээр заавал ажлын туршлага шаардахгүйгээр эерэг хандлагатай, зочлох үйлчилгээний салбарт ажиллах боломжтой ажил идэвхитэй хайгч иргэдийг сургаж авдаг учир манай компаний үүд хаалга үргэлж нээлттэй байх болно гэж хэлмээр байна.

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mnArslan.mn

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
ХУРДАН МОРЬ УРАЛДААНЧ ХҮҮХДҮҮД БАЙРАА ГАРДАН АВЛАА
7 цаг    

“АМГАЛАН” АМАРЖИХ ГАЗРЫН ОЙР ОРЧМЫН БААР, ЗОЧИД БУУДЛЫН СОГТУУРУУЛАХ УНДААГААР ҮЙЛЧЛЭХ ЗӨВШӨӨРЛИЙГ ТҮДГЭЛЗҮҮЛЖЭЭ
8 цаг    

НИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧ Ч.ГАНТУЛГА ГАЗАР ЧӨЛӨӨЛӨХ АСУУДЛААР СОНГОГДСОН ТОЙРОГТОО АЖИЛЛАВ
9 цаг    

М.МӨНХШҮР: “МОНГОЛ УЛСЫН ТӨЛӨӨ ЗҮТГЭЕ” ГЭЖ АЖЛАА ЭХЭЛСЭН Ч “МОНГОЛ УЛС МИНЬ УУЧЛААРАЙ”
10 цаг    

ИНФОГРАФИК: СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА
10 цаг    

ЭНЭ ОНД ХАР ТАМХИНЫ ГЭМТ ХЭРЭГТ 17 ХҮҮХЭД ХОЛБОГДОН ШАЛГАГДСАН БАЙНА
10 цаг    

МАРГААШ Б.БОЛОРТУЯА ХҮРЛИЙН ТӨЛӨӨ ДАГАЖ БАРИЛДАНА
10 цаг    

Ж.БАТЗАНДАН: Б.СОДНОМДАРЖААД НОМЫН ЗАВСАР БРИТКА ХАВЧУУЛЖ ОРУУЛЖ ӨГСӨН УЧРЫГ ТОДРУУЛНА
10 цаг    

НЭГ ТОНН ХҮНСНИЙ УЛААН БУУДАЙД ОЛГОХ УРАМШУУЛЛЫГ НЭМЖ 100 МЯНГАН ТӨГРӨГ БАЙХААР ТОГТОВ
11 цаг    

БИЧИЛ УУРХАЙ ЭРХЛЭХ ЭРХ ОЛГОСОН ХУУЛЬ БУС ГЭРЭЭНҮҮДИЙГ ЦУЦАЛНА
11 цаг    

МАНСУУРУУЛАХ БОДИСТОЙ ХОЛБООТОЙ ХЭРГЭЭР ШАЛГАГДАЖ БАЙГАА ХҮМҮҮСИЙН ДУНД 13 СУРАГЧ, ТӨРИЙН АЛБАН ХААГЧ 4 БАЙНA
12 цаг    

ХАН-УУЛ ДҮҮРЭГТ САЙЖРУУЛСАН ТҮЛШНИЙ 32 ЦЭГ АЖИЛЛАЖ БАЙНА
12 цаг    

Б.ЭНХБАЯР: Ц.НЯМДОРЖ САЙД ӨӨРӨӨ УЛСЫН НУУЦ ЗАДАЛСАН
12 цаг    

10 ГАРУЙ ТЭРБУМЫН ЗЭЭЛЭЭ ХААЛГАСАН ГЭХ ГИШҮҮН Ц.ГАРАМЖАВ ЮУНЫ УЧИР ХЭВЛЭЛИЙН ХУРАЛД ИРСЭНГҮЙ ВЭ?
12 цаг    

ШИЛДЭГ ЕРӨӨЛЧ, МАГТААЛЧИЙГ ШАЛГАРУУЛНА
12 цаг    

ХАЯЖ ҮРЭГДҮҮЛСЭН ИРГЭНИЙ ҮНЭМЛЭХИЙГ ӨДӨРТ НЬ ХЭВЛЭЖ ОЛГОНО
12 цаг    

ЗАСГИЙН ГАЗРЫН ДААЛГАВРААР 110 ГА ТАЛБАЙД НӨХӨН СЭРГЭЭЛТ ХИЙЖЭЭ
12 цаг    

ДАШТ-Д БАГИЙН ДҮНГЭЭР ДОЛДУГААР БАЙР ЭЗЭЛЛЭЭ
12 цаг    

УЛСЫН БААТАР ЯАЖ АВСАНАА Ч САНАХГҮЙ...
13 цаг    

АШУҮИС-ИЙН ЗАХИРАЛ Ж.ЦОЛМОНГ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЖ ӨМНӨХ ЗАХИРАЛ Г.БАТБААТАРЫГ ТОМИЛОХЫГ ХҮСЧЭЭ
13 цаг    

БАРИМТ: ДАМПУУРЛЫН ИРМЭГТ БАЙСАН КАПИТАЛ БАНКАНД ЭМД, НД-ИЙН МӨНГИЙГ Н.НОМТОЙБАЯРЫН ЗӨВШӨӨРЛӨӨР ХАДГАЛУУЛЖ БАЙЖЭЭ
13 цаг    

МАН: У.ХҮРЭЛСҮХ ҮҮ, УИХ-УУ!
13 цаг    

ОН ГАРСААР 4 ХҮҮХЭД НҮХЭН ЖОРЛОНД УНАЖ ЭНДЭВ
14 цаг    

МАХН-Д ҮҮРЭЭ ЗАСААД БАЙСАН Ж.СҮХБААТАР УИХ-ЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАРЫН ЗӨВЛӨХ БОЛЖЭЭ
14 цаг    

ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА “ӨРХИЙН АНАГААХ УХААНЫ ХӨГЖИЛ-20 ЖИЛ” БАЯРЫН ХУРЛЫГ НЭЭЖ ҮГ ХЭЛЭВ
14 цаг    

АН-ЫН ДАРГА С.ЭРДЭНЭ НЭРЭЭ ЦЭВЭРЛЭЖЭЭ
14 цаг    

УИХ-ЫН ГИШҮҮН Б.НАРАНХҮҮГИЙН “ДҮНЖИНГАРАВ” ХУДАЛДААНЫ ТӨВИЙН ЗАХИРГАА ҮНДЭСЛЭЛГҮЙГЭЭР ТҮРЭЭСЭЭ НЭМСЭН ГЭВ
15 цаг    

“ХҮН, АМЬТАН АЙЛГААД БАЙГАА БААВГАЙ МАНАЙ НУТГИЙНХ”
15 цаг    

“МОНГОЛЫН ЭЗЭНТ УЛСЫН ТҮҮХ” ЦУВРАЛ 5 БОТЬ ЗОХИОЛЫН ТУХАЙ
1 өдөр    

“MISS UNIVERSE MONGOLIA” ТЭМЦЭЭНИЙ ЯЛАГЧ БААСАН ГАРИГТ ТОДОРНО
1 өдөр    

"БУЯНТ-УХАА" ДАХЬ ХИЛИЙН АНГИЙН ЗАХИРАГЧ Д.МӨНХЧУЛУУНЫГ ЦАГДАН ХОРЬЖЭЭ
1 өдөр    

“МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМ” ТӨХК-ИЙН ДАРГА Б.ЦЭНГЭЛ АЖЛАА ӨГЧЭЭ
1 өдөр    

ГҮНЗГИЙРҮҮЛСЭН СУРГАЛТТАЙ СУРГУУЛЬД БАГШЛАХААР ИРСЭН ИБУИНВУ-ЫН ИРГЭН ХАР ТАМХИНЫ ХЭРГЭЭР БАРИВЧЛАГДЛАА
1 өдөр    

КУВЕЙТЫН АМАНД 3.8 ГА ГАЗАР ЗАРНА
1 өдөр    

МАН-ЫН ГИШҮҮД ЭЭЛЖИТ БУС СОНГУУЛЬ ЯВУУЛАХЫГ ДЭМЖИЖ ГАРЫН ҮСЭГ ЗУРЖ ЭХЭЛЖЭЭ
1 өдөр    

“40 САЯЫН ГҮҮР”-ИЙН ТУХАЙ ГУРВАН ШҮҮМЖ
1 өдөр    

УИХ-ЫН ГИШҮҮН Ц.ГАРАМЖАВТАЙ ЗАРГАЛДСАН СЭТГҮҮЛЧИЙН ЗАРИГ.МН САЙТЫГ ХАКЕРДЖЭЭ
1 өдөр    

5 БУУДЛААС 7 БУУДАЛ ХҮРТЭЛХ АВТОЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙГ БҮРЭН ХААНА
1 өдөр    

Д.ОТГОНДАЛАЙ: ОДООГООР АЛБАН ЁСНЫ ГЭРЭЭ ХИЙГЭЭГҮЙ, “ТОП РАНК”-ИЙГ ХҮЛЭЭЖ БАЙНА
1 өдөр    

775 САЯ ТӨГРӨГИЙН ҮНЭ ӨРТӨГ БҮХИЙ АЛТ УЛСЫН ХИЛЭЭР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДЖЭЭ
1 өдөр    

МАН-ЫН 12 ДАРГА ''…УИХ-ЫГ ТАРААЯ'' ГЭЖ ХУРАЛДЖЭЭ
1 өдөр    

Б.БАТДЭЛГЭР: ЖИЛ БОЛГОН УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН 10 ХУВИЙГ ЖДҮХС-Д ХУВААРИЛНА
1 өдөр    

С.МӨНХБАТ: МОНГОЛЫН ХӨГЖЛИЙН ИРЭЭДҮЙ БОЛ СУДАЛГААНД СУУРИЛСАН БОДЛОГО, ТҮҮНИЙГ ДЭМЖСЭН ТӨР, ШИНЖЛЭХ УХААНЫ ТҮНШЛЭЛ ЮМ
1 өдөр    

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР АЖЛАА ТАЙЛАГНАЖ БАЙНА
1 өдөр    

Н.ОЮУНДАРЬ: СОНГОГЧИД ХҮСВЭЛ УИХ-ЫГ ТАРААХАД АСУУДАЛГҮЙ ГЭЖ БОДОЖ БАЙНА
1 өдөр    

ЗАСГИЙН ГАЗРЫН НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ БОЛНО
1 өдөр    

ГАЦУУРТЫН ОРДЫГ ОНИЛОХ СОНИРХОЛ ХЭНД БАЙНА ВЭ?
1 өдөр    

АРДЫН АВЬЯАСТНУУДААС УУЧЛАЛТ ГУЙХЫГ ШААРДЛАА
1 өдөр    

УИХ-ЫН ТОГТООЛЫН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛАХ ЗАХИРАМЖ ГАРГАЛАА
1 өдөр    

ГЭР БҮЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД ЯМАР ӨӨРЧЛӨЛТ ОРОХ ВЭ
1 өдөр    


Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.