Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2019 оны 08-р сарын 26
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

УЛАЙДАГГҮЙ Ч.УЛААН САЙДЫН ЭХНЭРИЙН ДҮҮ О.ДАВААСҮРЭН ГЭЖ ХЭН БЭ?

НИЙТЛЭСЭН: 2019-06-12 13:50:15
Нийгэм > Нийслэл | Сэтгэгдэл: 0

У.Хүрэлсүхийн хөлөг онгоц хадан хясаа мөргөөд удлаа. Гэсэн ч тэрбээр хэмхэрсэн завиа бүтэн мэт харагдуулж, хий дэмий сэлүүрдэж явна.

Засгийн газрын бодлого, шийдвэр байгаа онохоо байсанд иргэд сэтгэл дундуур байна. Тэрчлэн танхимын сайдууд нь дор бүрдээ хазгай гишгэж, ард түмнээ гэлгүй амин хувиа хичээх болсон нь ядарсан ардыг улам л цухалдуулж эхэллээ.

Тодруулбал, Засгийн газрын 318-р тогтоолын дагуу  махаа граммлаж авч байгаа Монголчуудын малыг нь амьдаар БНХАУ-руу гаргах төлөвлөгөө хэрэгжээд эхэлжээ. Уг нь салбарын сайд Ч.Улаан сар хүрэхгүйн өмнө махны үнийн гэнэтийн өсөлтөд цохилт өгөх нүсэр төлөвлөгөөгөө танилцуулсан юм даг. Ингэхдээ мань сайд “Махны үнэ өссөн шалтгаан гадаад руу их хэмжээгээр экспортолсон явдал. Махны экспортдоо хязгаарлалт тавья. Нэмүү өртөг шингээж, хуурай аргаар боловсруулсан махыг хилээр бага гаргахад хязгаарлалт хийх хэрэгтэй” гэж саймширсан байдаг.

Гэтэл тун удалгүй мөнөөх улайдаггүй Ч.Улаан сайд маань урд хөршид очоод гурван хундага татаад л мах биш бүр хонь, ямааг хот, сууриар нь экспортлох ажлыг түргэн зохион байгуулах ажлаа шуурхайлаад иржээ. Энэхүү ашиг сонирхолт үйлдлээ тэрбээр Засгийн газрын тогтоолын дагуу хэмээн хаацайлж, бараг У.Хүрэлсүхийн зараалаар яваад ирлээ гэх нь холгүй байна. Ингэж л улайдаггүй Ч.Улаан ард олонд хэрэгтэй гэхээсээ илүүтэй амин хувьдаа ашигтай ажлыг бүтээчихжээ.

Учир нь Монгол Улсаас бог мал амьдаар нь гаргах ажиллагааг мөнөөх улайдаггүй Ч.Улаан сайд эхнэр О.Цэрэнбадамынхаа дүү, "Хөнгөн цагаан"-ы гэгдэх О.Даваасүрэнгийнхээ “Бээжин интосикэйшн интернэйшнл трейд монгол” ХХК-д хариуцуулж, аль хэдийнээ бэлтгэлээ хангажээ.

Энэхүү үйлдлээ ч сайд өөрөө бататгаж сэтгүүлчдэд “Манай эхнэрийн дүү хоёр жилийн өмнөөс мал эрүүлжүүлэх цогцолбор байгуулах ажилд оролцож эхэлсэн юм билээ. Тэнд ажиллаж байгаа нь үнэн. Энэ цогцолборыг байгуулаад хоёр жил болсон.Мал гаргахад мэргэжлийн хяналт, гааль гэх мэт холбогдох байгууллагууд шаардлагаа тавиад явах байх. Мал гаргах асуудлыг аймгууд саналаа үндэслэж, яамтай гэрээ хийнэ. Манай эхнэрийн дүү надтай ямар ч хамааралгүй, бизнесээ хийгээд явж байгаа хүн. Ашиг сонирхлын зөрчил үүсэхгүй гэж бодож байна. Хуулийн дагуу байх ёстой шаардлагаа тавина. Хоёр талын хөрөнгө оруулалттай хамтарсан компани гаргах бөгөөд шууд шийдвэрийг Дорноговь аймгийн удирдлага гаргана. Давуу эрх олгосон зүйл байхгүй. Энэ чиглэлийн үйл ажиллагаа явуулах хамтарсан хоёр компани хяналтаа тавиад ажиллаж байгаа. Намайг сайд болохоос өмнө буюу хоёр жилийн өмнөөс энэ ажлаа эхлүүлсэн байсан” гэж улайхгүй хариулав.

Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар өнөөдрийн байдлаар БНХАУ-ын хамтарсан хөрөнгө оруулалттай компани экспортод гаргах бог малыг эрүүлжүүлэх нийт 600 га талбай бүхий 20 гаруй байгууламжтай цогцолборыг эзэмшиж байгаа гэнэ. Тус компани Зүүн бүсийн болон сонгогдсон 13 аймгаас үржлийн бус бог малыг татан төвлөрүүлж, 30-45 хоногийн хугацаанд эрүүлжүүлж, зориулалт бүхий тэжээлээр тэжээж амьдаар экспортод гаргахад бэлэн болжээ. Одоо бүрэн хүчин чадлаар ажиллаж эхэлснээр хоногт 180,000 бог мал тэжээж, өдөрт 5000 орчмыг экспортод гаргах боломжтой болно. Жилдээ хоёр сая орчим мал бордож гаргах хүчин чадалтай. Одоогийн байдлаар 15 мянган мал бордоод бэлэн болгожээ. Тус компаниар дамжуулан БНХАУ руу гаргасан амьд малыг Эрээн хот дахь нядлах үйлдвэрүүдэд төхөөрнө. Мөн боловсруулж, нэмүү өргөг шингээх гэнэ. Өөрөөр хэлбэл, Монголчуудын ажлын байр урд хөрш рүү шилжчихэж байгаа юм. 

Тэгвэл Улаан ахынхаа нөөлгөөр урд хөрш рүү бог малыг амьдаар нь гаргах гол ажлыг зохион байгуулахаар болж байгаа ““Бээжин интосикэйшн интернэйшнл трейд монгол” ХХК”-ийн ард суугаа О.Даваасүрэн гэж хэн бэ?

О.Даваасүрэнгийн хувьд олон асуудалд нэр холбогдсон нэгэн. Түүнийг “хөнгөн цагаан”-ы Даваасүрэн гэвэл хууль хяналтынхан андахгүй. Тэрбээр цагтаа Дорноговь аймагт панз үсэргэж, урд хөрш рүү таваар зөөж хэсэгтээ л бужигнуулжээ. Гэхдээ мөрөөрөө явсан уу гэвэл үгүй. Ямартай л “Хөнгөн цагаан” гэх хоч зүүхэв. Дорноговийн хөнгөн цагааныг тэр чигт нь хамсан тэрбээр гаальд буй танил талаа ашиглаж БНХАУ руу  гаргадаг байж. Харин цаг цагаараа байдаггүй, цахилдаг хөхөөрөө байдаггүй гэгчээр гаалийн хяналт чангарч, танилын хүрээ хумигдаад ирэхийг цагт “Сайн эр” болж цуглуулсан хөнгөн цагаанаа хууль бусаа хилээр гаргах гэж байгаад Замын-Үүд дэх Гаалийн хяналт шалгалтын байцаагчид үйлдэл дээрээ баригдаж хөглөсөн төдийгүй эл асуудал нь шүүхэд очсон байна.

О.Даваасүрэнгийн дээрх хэргийг Дорноговийн цагдаагийн газар шалгаж үзээд прокурорт шилжүүлжээ. Хэргийн тус аймгийн прокурорын байгууллага хянаж зүйлчилсэн нь 5 жилийн хорих ял байсан гэдэг. Харин шүүх энэ ялыг нь тэнсэн харгалзах болж мань эрийн магнайг тэнийлгэсэн гэдэг.

Ингэж хэсэг бужигнуулсан О.Даваасүрэн хөнгөн цагааны бизнесээ орхиж оронд нь угаасан ноос, ноолуур хилээр гаргадаг шинэ ажилтай болсон төдийгүй бас л гаалийнхныг хуурч зөрчил гаргаж байсан нь илэрч явжээ. Тодруулбал, Замын-Үүдийн боомтоор бараагаа гаргахдаа барааныхаа жинг багасгаж худал мэдүүлж байсан нь татвараас зайлсхийх зорилготой байжээ. Тэнсэн харгалзах ялтай хэр нь ийм авирласан түүнд төр төмөр нударгаа харуулж Захиргааны хариуцлагын тухай хуулийн заалтыг үндэслэн бараа таваарыг нь улсын орлого болгож, түүнээс 17 сая төгрөгийн хохирол гаргуулсан гэгддэг.

О.Даваасүрэнгийн хувьд улс төрийн карьер хөөж хэсэгтээ албан тушаалд суусан нэгэн. Тэрбээр Сүхбаатар дүүргийн орлогч даргаар хүртэл ажиллаж байв. Тэгээд ч барамгүй гаалийнхантай бараг тэрсэлдэх шахам байсан тэрбээр нэг л өдөр /2013 онд/ Гаалийн Ерөнхий газрын Төрийн захиргаа, хүний нөөцийн газрын даргаар томилогдчихсон юм. Тус албанд очиход нь хүргэн ах Ч.Улааны нөлөө ч их байсан гэгддэг. Учир нь тухайн үед улайдаггүй Ч.Улаан УИХ-д нэлээдгүй суудал аваад байсан Н.Энхбаярын намын хаяаг бараадсан байсан билээ.

Мөн түүнийг МАХН-ын генсек Г.Шийлэгдамбад 170 мянган ам.доллар буюу 340 сая төгрөгийн авилга өгсөн тухай яриа байдаг. Энэ тухай МАХН-ын генсек Г.Шийлэгдамба олон нийтэд хандан бичсэн гэх захидалдаа “О.Даваасүрэн гэх хүнээс авсан” хэмээн бичсэн удаатай. Гэхдээ тухайн үед Г.Шийлэгдамбын захидалд Оросоогийн Даваасүрэн биш Осорын Даваасүрэн гэж бичсэн байсан учраас тэрбээр тус асуудалд төдийлөн холбогдолгүй өнгөрсөн. Чухам аль Даваасүрэн нь байсныг хожим Г.Шийлэгдамба л гэрчлэх байх. Түүнээс хойш 2016 онтой золгоход МАН-ын гишүүн О.Даваасүрэн өмнөх албан тушаалаасаа холгүйхэн буурь сэлгэсэн байдаг. Ингэхдээ тэр Гааль, Татварын ерөнхий газрын Татвар хариуцсан орлогч даргаар ажиллах болсон юм.

А.ТАМИР

АРДЧИЛАЛ.МН

 

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
БНСУ-ЫН ЭЛЧИН САЙДЫН ЯАМНААС ВИЗНИЙ АСУУДЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙНЭ
8 цаг    

ДАЙЧДЫН ХӨШӨӨНД МӨНХИЙН ГАЛ АСААЛАА
8 цаг    

ГОЛЬФИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ЭЛЧИН САЙДУУДЫН ТЭМЦЭЭН БОЛЛОО
8 цаг    

УИХ-ЫН ЭЭЛЖИТ БУС ЧУУЛГАН ГАНЦ АСУУДАЛ ХЭЛЭЛЦЖЭЭ
14 цаг    

ИРЭХ ДОЛОО ХОНОГТ ЦАХИЛГААНЫ ХЯЗГААРЛАЛТ ХИЙГДЭХ ГАЗРУУД
14 цаг    

390 ГРАММ МАНСУУРУУЛАХ БОДИС ХАДГАЛЖ БАЙСНЫГ ИЛРҮҮЛЛЭЭ
14 цаг    

Ц.САРНАЙ, Г.СҮНДЭРМАА НАР АЛТ, МӨНГӨ ХҮРТЛЭЭ
14 цаг    

ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН НЭЭЛТ ИРЭХ НЯМ ГАРАГТ БОЛНО
14 цаг    

ЗӨВХӨН СОНДГОЙ ТООГООР ТӨГССӨН МАШИН ХӨДӨЛГӨӨНД ОРОЛЦОНО
14 цаг    

УЛААНБААТАРТ БАГА ЗЭРГИЙН БОРОО ОРНО
14 цаг    

МОНГОЛЫН ТАМИРЧИД ДЭЛХИЙН АВАРГАД ОРОЛЦОХ ЭРХИЙН ТӨЛӨӨ ӨРСӨЛДӨЖ БАЙНА
1 өдөр    

БНСУ-ЫН ЭЛЧИН САЙДЫН ЯАМНААС МЭДЭЭЛЭЛ ХИЙНЭ
1 өдөр    

БАЙДРАГ-ГОВЬ-АЛТАЙ ЧИГЛЭЛИЙН 126.7 КМ АВТО ЗАМЫГ ЭНЭ ОНД БАГТААН АШИГЛАЛТАД ОРУУЛНА
1 өдөр    

“СЭНШИВЭЕМОНШГОЛ” КОМПАНИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОГСООЛОО
1 өдөр    

СЕЛЬФИ ЗУРАГНЫ ТУСЛАМЖТАЙГААР ЦУСНЫ ДАРАЛТ ХЭМЖИНЭ
1 өдөр    

ДОТУУР БАЙРНЫ ТӨЛБӨР ЭНЭ ЖИЛ НЭМЭГДЭЭГҮЙ ГЭВ
1 өдөр    

ИРЭХ ДОЛОО ХОНОГТ ЦАХИЛГААНЫ ХЯЗГААРЛАЛТ ХИЙГДЭХ ГАЗРУУД
1 өдөр    

Б.БЯМБАДОРЖ: УЛСЫН ЭМНЭЛЭГ ХУВЬДАА АВАХ ГЭЖ ГҮЙХ ЁС СУРТАХУУНЫ ДОРОЙТОЛ, ХЭТИЙДСЭН ШУНАЛ НАДАД БАЙХГҮЙ
1 өдөр    

“ҮНДЭСНИЙ ТӨВ ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭН” БАЙГУУЛАХ ЗУРАГ ТӨСЛИЙН УРАЛДААНЫ ЯЛАГЧ ТОДОРЛОО
1 өдөр    

УЛААНБААТАРТ БОРОО ОРОХГҮЙ, 22-24 ГРАДУС ДУЛААН
1 өдөр    

УИХ-ЫН ЭЭЛЖИТ БУС ЧУУЛГАН ИРЭХ ДОЛОО ХОНОГТ ХУРАЛДАНА
2 өдөр    

АРХАНГАЙ АЙМАГТ ДАХИН НЭГ УУРХАЙГ ХААЛАА
2 өдөр    

АВРАГЧИД 3-20 МЕТРИЙН ГҮНД 80 УДААГИЙН ШУМБАЛТ ХИЙЛЭЭ
2 өдөр    

КИМБАБ ЧОНГҮГ СОЛОНГОС ХООЛНЫ ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ АЛБАДАН ЗОГСООЛОО
2 өдөр    

НОСК: ТЭНЦСЭН ИРГЭДИЙН МАТЕРИАЛ БҮРДҮҮЛЭЛТИЙН ХУГАЦАА ӨНӨӨДӨР ДУУСНА
2 өдөр    

ХООЛНООС НЬ ХАР ХОРХОЙ ГАРСАН КИМБАБ ЧОНГҮГ РЕСТОРАНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОГСООЛОО
2 өдөр    

ХАЙЛААСТЫН УУЛЗВАРААС ДАРЬ-ЭХ ХҮРТЭЛХ ЗАМЫГ САРЫН 30-НЫ ӨДӨР НЭЭНЭ
2 өдөр    

МОНГОЛ УЛСЫН ОХИД, ХӨВГҮҮДИЙН БАГ ШИЛДЭГ НАЙМД ҮЛДЛЭЭ
2 өдөр    

БАЙГАЛЬД ЭЭЛТЭЙ ЦАХИЛГААН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ХЭРЭГЛЭЭГ СУДАЛНА
2 өдөр    

ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧИД ГОЛД ЖИВЖ БАЙСАН ИРГЭНИЙ АМЬ НАСЫГ АВАРЛАА
2 өдөр    

ЗӨВШӨӨРӨЛГҮЙГЭЭР ХАЯГДАЛ АККУМЛЯТОР БОЛОВСРУУЛЖ БАЙЖЭЭ
2 өдөр    

АН: УИХ ГИШҮҮДИЙН ТООГ 99 БОЛГОХЫГ ДЭМЖИХГҮЙ
2 өдөр    

Г.ЭРХЭМБАЯР АВАРГА МАСТЕРСЫН ДЭЛХИЙН АВАРГААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЖЭЭ
2 өдөр    

‘’ШИНЭ ТЕХНОЛОГИ-ЭЕРЭГ ХАНДЛАГА, СОЁЛТОЙ ҮЙЛЧИЛГЭЭ” АЯНД ИДЭВХТЭЙ ОРОЛЦОНО УУ
2 өдөр    

“ХУР” СИСТЕМИЙГ АШИГЛАСНААР БНСУ-ЫН ВИЗ МЭДҮҮЛЭГЧИД 10 ХОНОГИЙН ДОТОР ХАРИУГАА АВАХ БОЛНО
2 өдөр    

"БИД МАРТАХГҮЙ" ҮЗЭСГЭЛЭН НЭЭВ
2 өдөр    

“МОНГОЛ ГАЗАР” КОМПАНИЙН ЗАХИРАЛ Ц.МЯНГАНБАЯР: НАМАЙГ ҮХҮҮЛЭХ СОНИРХОЛТОЙ ХҮМҮҮС БАЙХ ШИГ БАЙНА
2 өдөр    

"ЗУУН АЙЛЫН ШИНЭ ЗАМЫГ 10 САРД АШИГЛАЛТАД ОРУУЛНА. НЭГДҮГЭЭР ЭГНЭЭНД МАШИН ТАВИХ АСУУДАЛ ЦЭГЦЭРСЭН"
2 өдөр    

ОЙ НАЙМАН САРТАЙ ХҮҮХДИЙГ МӨРГӨЖ, АМЬ НАСЫГ НЬ ХОХИРООЖЭЭ
2 өдөр    

ЗУУН АЙЛ ОРЧМЫН АВТО ЗАМ ИРЭХ АРАВДУГААР САРД АШИГЛАЛТАД ОРНО
2 өдөр    

ДАШТ-Д ОРОЛЦОХ МОНГОЛ УЛСЫН БАГИЙН БҮРЭЛДЭХҮҮН
2 өдөр    

Д.ЖИГЖИДНЯМАА ЖИЛИЙН ДОТОР УБТЗ-ЫН АЛТАН КАРТНААС 280 САЯ ТӨГРӨГ “УНШУУЛЖЭЭ”
2 өдөр    

Ш.РАДНААСЭД ГИШҮҮНИЙ АРГА ЯДСАН “АЖИЛ”
2 өдөр    

ДОТУУР ТУЯАНЫ АППАРАТ ЭВДЭРЧ 10 ГАРУЙ ХҮНИЙ ЭМЧИЛГЭЭ ЗОГСЖЭЭ
2 өдөр    

УЛСЫН ХЭМЖЭЭНД 170 МЯНГАН ТОНН САЙЖРУУЛСАН ТҮЛШ ҮЙЛДВЭРЛЭН НӨӨЦӨЛЖЭЭ
2 өдөр    

ГЭМТ ХЭРГИЙН ТУХАЙ МЭДЭЭЛЛИЙГ ТӨЛБӨРТЭЙ АВЧ БАЙНА
2 өдөр    

Б.БЯМБАДОРЖ: УЛСЫН ЭМНЭЛЭГ ХУВЬДАА АВАХ ГЭЖ ГҮЙХ ЁС СУРТАХУУНЫ ДОРОЙТОЛ, ХЭТИЙДСЭН ШУНАЛ НАДАД БАЙХГҮЙ ЭЭ
2 өдөр    

“ХУР” СИСТЕМИЙГ АШИГЛАСНААР БНСУ-ЫН ВИЗ МЭДҮҮЛЭГЧИД 10 ХОНОГИЙН ДОТОР ХАРИУГАА АВАХ БОЛНО
2 өдөр    

Д.АСАРДАРЬ: ТЕАТРЫН ТАЙЗАН ДЭЭР АЛДАХ ЭРХ БАЙДАГГҮЙ
2 өдөр    

СТАТИСТИК: ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛЫН УЛМААС 2018 ОНД 5,323 ХҮН АМЬ НАС, ЭРҮҮЛ МЭНДЭЭРЭЭ ХОХИРЧЭЭ
2 өдөр    


Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.