Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2019 оны 06-р сарын 17
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

Ч.УЛААН САЙД УЛАЙСАНГҮЙ

НИЙТЛЭСЭН: 2019-06-12 11:17:25
Нийгэм > Нийслэл | Сэтгэгдэл: 0

Монголын махны холбоо, Хүнсчдийн холбоо, Арьс ширний үйлдвэрлэлийн холбоо, Ноос, ноолуурын холбооны удирдлагууд өчигдөр “Үндэсний мэдээллийн төв”-д мэдээлэл хийсэн. Засгийн газраас таван сая амьд мал экспортлох зөвшөөрлийг олгохоор болжээ.  Ингэхдээ  зөвхөн нэг компанид давуу эрхтэйгээр олгож байгааг тэд мэдээлэв.  Мөн тус компани нь ХХААХҮ-ийн сайд Ч.Улааны хамаарал бүхий этгээдийнх учраас АТГ-т хандан шалгуулна гэдгийг онцолж байв.  Энэ мэдээллийн дараа буюу өчигдөр үдээс хойш  ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан мөн хариу мэдэгдэл хийсэн. Талуудын байр суурийг хүргэе.

МОНГОЛЫН МАХНЫ ХОЛБООНЫ ТЭРГҮҮН, УИХ-ЫН ГИШҮҮН Б.ПҮРЭВДОРЖ:  Ч.УЛААНЫГ АТГ-Т ШАЛГУУЛНА

-Ч.Улаан сайд, МХЕГ-ын дарга Н.Цагаанхүү нар үнэхээр цагаандаа гарч байна. Тэд Монголын махны экспортыг устгахын төлөө явж байна. Иймээс Монголын махны холбоо болон мэргэжлийн холбоод үүнийг эсэргүүцэж байгаа. Бидний зүгээс нэг компанид давуу эрх олгосны цаана албан тушаалтны тодорхой хэмжээний хувийн эрх ашиг байгаа хэмээн үзэж байна.  Тэгэхээр тэднийг АТГ-т шалгуулах хүсэлтийг өгнө. Түүнчлэн малыг амьдаар гаргах асуудлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр яаралтай хэлэлцүүлж, яаралтай шийдвэр гаргах тухай албан бичгийг хүргүүлж байна. Амьд мал гаргахын цаана БНХАУ өөрсдийнхөө иргэдийг малжуулах хөтөлбөр явагдаж байгаа. Мөн манай ноолуур БНХАУ-ын ноолуураас илүү чанартай. Яг энэ үед манайхаас ямаа авснаар ноолуурын салбарт ноцтой хохирол учруулах эрсдэлтэй. Тиймээс бид амьд малын экспортыг зогсооно гэж найдаж байна.

ХХААХҮ-ИЙН САЙД Ч.УЛААН: ХУУЛИЙН ШААРДЛАГАА ТАВИАД ЯВАХ УЧРААС АШИГ СОНИРХОЛ ҮҮСЭХГҮЙ

-Тодорхой нөхцөл, шаардлага, гэрээ хэлцэл хийсний дараа мал хөлөөр нь экспортод гаргах эсэхийг шийдвэрлэнэ. Ер нь бол үржлийн бус эр ямаа, хонь гаргахыг мэргэжлийн байгууллагад хэлэлцэж, шийдвэрлэвэл болохгүй зүйл байхгүй байх гэж бодож байна. Манай эхнэрийн дүү мал экспортлох чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх “Бит Монголиа” гэх компани байгуулсан нь үнэн. Хоёр жилийн өмнөөс мал эрүүлжүүлэх цогцолбор байгуулсан юм билээ.

Мал гаргахад мэргэжлийн хяналт, гааль гэсэн холбогдох байгууллагууд тавих ёстой шаардлагаа тавиад явах байх. Мал гаргах асуудлыг аймгууд саналаа үндэслэж, яамтай гэрээ хийнэ. Манай эхнэрийн дүү надтай ямар ч хамааралгүй, бизнесээ хийгээд явж байгаа хүн. Түүнчлэн хэний ч дүү бай төрийн хууль, Засгийн газрын тогтоолыг биелүүлж ажиллана. Тэнд тавигдсан шаардлага, үзүүлэлтийг тавьж, дүрэм журмын дагуу мэргэжлийн байгууллагуудтай хамтарч ажиллана. Хуулийн шаардлагаа тавиад явах учраас ашиг сонирхол үүсэхгүй байх.

Ийнхүү өчигдөр ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан махны холбооноос хийсэн мэдээллийг үгүйсгэсэнгүй.  Манай эхнэрийн дүү компани байгуулсан нь үнэн,  тэр нь мал хөлөөр нь гаргах гэж байгаа гэдгээ улайсангүй хүлээв.  Энэ асуудал дээр ашиг сонирхлын зөрчил ч үүсэхгүй гэв. Тэгвэл хамаарал бүхий этгээдийн талаар Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд тодорхой заасан.

Энэ хуулийн заалтыг эрхэм улстөрчид, УИХ-ын гишүүд, сайд нарт хэлж өгөхгүй бол “Манай эхнэр, нөхөр. Гэхдээ надад хамаагүй” гэх утгатай зүйлс их ярих болжээ. Хуульд зааснаар нийтийн албан тушаалтны хамаарал бүхий этгээд гэдэгт дараах хүмүүсийг багтаадаг. Үүнд эцэг эх, ах эгч, дүү, гэр бүлийн гишүүн,  хамтран амьдрагч,  эхнэр /нөхөр/-ийн эцэг эх, эхнэр /нөхөр/-ийн төрсөн ах эгч, дүү,  бусад нэгдмэл сонирхолтой этгээдийг хамаарал бүхий хэмээн хамаатуулжээ.

 

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ

2 цаг    

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН АЙЛЧЛАЛТАЙ ХОЛБОГДУУЛАН СЭТГҮҮЛЧДИЙН СОНИРХСОН АСУУЛТАД ХАРИУЛАВ
3 цаг    

ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУД ӨНДӨРЖҮҮЛСЭН БЭЛЭН БАЙДАЛД АЖИЛЛАЖ БАЙНА
4 цаг    

ОН ГАРСААР 12 ХҮН УСНЫ ОСЛООР АМЬ НАСАА АЛДААД БАЙНА
4 цаг    

ЧЕХЭЭС ДАХИН ДӨРВӨН ТАХЬ АВЧИРЧ, ХОВДОД НУТАГШУУЛНА
5 цаг    

ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТАД АНХ УДАА ШИЛЭН ТЕХНОЛОГИ НЭВТРҮҮЛЛЭЭ
5 цаг    

ҮЕР УСНЫ ГАМШГААС СЭРГИЙЛЭХИЙГ АНХААРУУЛЖ БАЙНА
5 цаг    

СИНГАПУРТ СУУГАА ДИПЛОМАТ КОРПУСТ ЗОРИУЛАН “DISCOVER MONGOLIA” АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
6 цаг    

НИЙСЛЭЛИЙН ЗАМ ГҮҮРИЙН ЗАСВАР ШИНЭЧЛЭЛИЙГ ТҮРГЭТГЭХИЙГ ҮҮРЭГДЛЭЭ
6 цаг    

ИРГЭД: УВС АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Д.БАТСАЙХАН ӨӨРИЙН ЖОЛООЧ БАЙСАН ХҮНД УГАЛЗ АГНАХ ЭРХИЙГ ХУУЛЬ БУСААР ӨГСӨН
7 цаг    

АРХАНГАЙ АЙМГИЙНХАН АСАШЁОРЮҮ Д.ДАГВАДОРЖООР НУТГАА УХУУЛАХГҮЙ
7 цаг    

ҮЕР БУУСНЫ ДАРАА БОЛЗОШГҮЙ ЭРСДЭЛ, ХОРДЛОГО, ХАЛДВАРААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭЭРЭЙ
7 цаг    

НАЛАЙХЫН ШИНЭ ЗАМ ГУРАВХАН ЖИЛИЙН БАТАЛГААТАЙ
8 цаг    

ЯПОН УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН САЙД КОНО ТАРО-ГИЙН МОНГОЛ УЛСАД ХИЙСЭН АЙЛЧЛАЛ ӨНДӨРЛӨВ
8 цаг    

ОЛОН УЛСЫН ТЭМЦЭЭНЭЭС ХОЁР АЛТАН МЕДАЛЬ ХҮРТЭВ
8 цаг    

ЦАГ АГААРТ ЗОРИУД НӨЛӨӨЛӨХ АЖИЛЛАГААНД 386 ШИРХЭГ ПУУЖИН ЗАРЦУУЛЖЭЭ
9 цаг    

УЛААНБААТАР-ЛҮН ЧИГЛЭЛД ТҮР ЗАМ ГАРГАЖЭЭ
9 цаг    

Б.ГАЛДАА: ТОДОРХОЙ ХҮЧИН ЗҮЙЛ НӨЛӨӨЛЖ БАЙГАА УЧРААС С.ЗОРИГ АГСНЫ ХЭРЭГ СУНЖИРСАН
9 цаг    

“ХААНЫ ЭРЭЛД” ЭНХИЙГ ДЭМЖИХ АЖИЛЛАГААНЫ ХАМТАРСАН СУРГУУЛЬ ЭХЭЛЛЭЭ
9 цаг    

ДАРАЙСАН ЭВЭРТЭЙ УГАЛЗУУДЫН ТОЛГОЙ 1300 КМ-ЭЭС АЧИЖ ИРЭХ ШАЛТГААН ЮУ БАЙВ?
9 цаг    

“ЛАНД КРУЗЕР 200” ЗАМЫН ХАЖУУ РУУ УНАЖ 5 ХҮН НАС БАРЖЭЭ
9 цаг    

ОДООГИЙН ЗАСАГ НЭГ ДУУЛИАНЫГ НӨГӨӨГӨӨР НЬ ДАРДАГ ИМИЖТЭЙ БОЛЧИХЖЭЭ
9 цаг    

ТӨВ АЙМГИЙН ЛҮН БОЛОН ДУНДГОВЬ АЙМГИЙН САЙНЦАГААН ЧИГЛЭЛД ЗОРЧИХГҮЙ БАЙХЫГ АНХААРУУЛЖ БАЙНА
10 цаг    

С.АМАРСАЙХАНЫ ТӨРСӨН АХ С.ГАНБАТ ЗАЙСАН, БОГД УУЛ ОРЧМЫН 214 АЙЛЫН ГАЗРЫГ ДАНГААРАА ЭЗЭМШЖЭЭ
10 цаг    

ЯПОНД АЖИЛЛАХ ЗАЛУУСЫГ АРАВДУГААР САРД СОНГОН ШАЛГАРУУЛНА
10 цаг    

ЦАХИЛГААНЫ ХАЗАЙСАН ШОН, ШУГАМЫН УНЖСАН УТСАНД БҮҮ ОЙРТООРОЙ
10 цаг    

ӨНӨӨДРӨӨС НИСЭХ ОРЧМЫН ГАЗРУУДАД ХАЛУУН УС ХЯЗГААРЛАНА
10 цаг    

ӨВӨРХАНГАЙ АЙМАГ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ҮЗҮҮЛЭЛТЭЭРЭЭ ТЭРГҮҮЛЖ БАЙНА
10 цаг    

ЦЭЦИЙН ГИШҮҮНИЙГ ЕСӨН ЖИЛЭЭР ТОМИЛОХЫГ ЭСЭРГҮҮЦЛЭЭ
11 цаг    

МОНГОЛ УЛС ЖУУЛЧДЫН НҮДЭЭР: САЙН, МУУ, МУУХАЙ
11 цаг    

H.АНХБАЯРЫГ ЭЛЧИН САЙДААР ТОМИЛОХГҮЙ БОЛ Ц.НЯМДОРЖ ЗАСГААС ГАРНА ГЭЖЭЭ
11 цаг    

СЭЛБЭ ГОЛД НЭГ ИРГЭН ОСОЛДЖЭЭ
11 цаг    

У.ХҮРЭЛСҮХ: МОНГОЛЧУУДЫН ЭРҮҮЛ, ЧАНАРТАЙ АМЬДРАЛЫН НӨХЦЛИЙГ БҮРДҮҮЛЭХЭД МОНГОЛ, ЯПОНЫ СУРГАЛТЫН ЭМНЭЛГИЙН ҮҮРЭГ ЧУХАЛ ЮМ
11 цаг    

МЭДЭГДЭЛ
11 цаг    

ӨНӨӨДӨР ЦАХИЛГААНЫ ХЯЗГААРЛАЛТ ХИЙГДЭХ ГАЗРУУД
11 цаг    

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН АВТО ЗАМЫГ ТҮР ХААЛАА
12 цаг    

ЛҮН СУМЫН ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙГ ӨНӨӨДӨР НЭЭНЭ
12 цаг    

УЛААНБААТАР-ДАРХАН ЧИГЛЭЛИЙН АВТО ЗАМЫГ ӨНӨӨДРӨӨС ЭХЛЭН ХААЛАА
12 цаг    

ҮС ҮРГЭЭЛГЭХ БУЮУ ЗАСУУЛБАЛ ӨЛЗИЙТЭЙ САЙН
12 цаг    

НӨАТ: 50 САЯ ТӨГРӨГИЙН НЭГ, 10 САЯ ТӨГРӨГИЙН ХОЁР АЗТАН ТОДОРЛОО
12 цаг    

ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДЛЫН ТОЙМ
12 цаг    

УЛААНБААТАР ХОТОД БОРОО ОРНО
12 цаг    

УЛААНБААТАР, ЛҮН ХООРОНДЫН ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙГ ТҮР ХААВ
1 өдөр    

ДАВАА ГАРИГТ ЦАХИЛГААН ШУГАМ СҮЛЖЭЭНД ЗАСВАР ХИЙХ ХУВААРЬ
1 өдөр    

ВЛАДИМИР ПУТИН ШИ ЖИНПИНИЙ ТӨРСӨН ӨДРӨӨР ОРОС ЗАЙРМАГ БЭЛЭГЛЭЖЭЭ
1 өдөр    

ХӨДӨӨ ОРОН НУТАГ РУУ ЗОРЧИХГҮЙ БАЙХЫГ АНХААРУУЛЛАА
1 өдөр    

УСАНД БООГДСОН 13 ИРГЭНИЙГ АЮУЛГҮЙ БОЛГОЖ, АЛГА БОЛСОН 4 НАСТАЙ ОХИНЫ ЦОГЦСЫГ ОЛЖЭЭ
1 өдөр    

ОБЕГ: ҮЕРИЙН АЮУЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХИЙГ АНХААРУУЛЖ БАЙНА
1 өдөр    

ТЭРГЭНЦЭРТЭЙ ИРГЭД АЖЛЫН БАЙР БИЙ БОЛГОЖЭЭ
1 өдөр    

МОРЬ УНААЧ ХҮҮХДҮҮДИЙН АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААГ ХАНГАХ ТУХАЙ ЗӨВЛӨМЖ
1 өдөр    


Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.