Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2020 оны 07-р сарын 05
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

САЛХИЛАНГАА ҮНЭГҮЙ НОМ УНШИЦГААЯ

НИЙТЛЭСЭН: 2019-06-12 10:59:05
Нийгэм > Нийслэл | Сэтгэгдэл: 0

Зөвхөн номын сангийн үнэмлэхтэй эсвэл мөнгөтэй хүн ном уншдаг цаг аль хэдийнэ ард хоцорчээ. Учир нь өнгөрсөн амралтын өдөр Хан-Уул дүүргийн 120 мянгатын цэцэрлэгт хүрээлэнд үнэгүй ном унших боломжтой “УБ-Гудамжны номын сан”-г байгуулсан юм. Энэ номын сантай танилцахаар тус цэцэрлэгт хүрээлэнг зорилоо.

Том саглагар мөчиртэй, ногоон навчсаар бүрхсэн модны сүүдэр дор байрлуулсан “Мэдлэг бол хүч”, “Үнэгүй бяцхан номын сан” гэсэн үг бичиж олон янзын дүрс зурж чимэглэсэн, гурвалжин модон дээвэртэй, шар өнгөөр будсан  эвдэрхий хөргөгч нүдэнд туслаа. Хөргөгчийг онгойлгож үзвээс тасалгаа бүрт нь ном байв. “УБ-Гудамжны номын сан” нь хүмүүсийн уншиж дууссан номыг солилцуулах, гудамжны номын сангийн соёлыг Монголдоо нэвтрүүлж, цагаа зөв боловсон өнгөрүүлж сурах, номд дуртай болоход нь тодорхой хэмжээгээр туслах зорилготой сайн дурын төсөл юм.

Анхны гудамжны номын санд Монголын Эмнести Интернэшнл олон улсын хүний эрхийн байгууллагаас улирал тутам гаргадаг хүний эрхийн төлөв байдлын WIRE сэтгүүл болон бусад хүний эрхийн номнуудаа бэлэглэжээ.

Номын санг санаачлагч Т.Тара “Франц улсад аялж байхдаа улаан бүхээгтэй гудамжны номын санг харж, Монголдоо хийх санаа төрсөн. Ингэснээр иргэд төдийгүй хүүхэд, залуучууд гадаа салхилж суухдаа  ном унших боломжтой. Тиймээс та баг, хороо, сууриндаа ийм загвараар гудамжны номын сан бүхий шар хайрцаг гэсэн брэндтэй болоорой. Хэн эхэлсэн нь биш хэн үргэлжлүүлсэн нь чухал шүү” гэсэн юм.

Анхны гудамжны номын санд Монголын Эмнести Интернэшнл олон улсын хүний эрхийн байгууллагаас улирал тутам гаргадаг хүний эрхийн төлөв байдлын WIRE сэтгүүл болон бусад хүний эрхийн номнуудаа бэлэглэжээ. Мөн яруу найрагч Р.Эмүжингийн хүүхдэд зориулсан “Үзэсгэлэнт оюун ухаан” үлгэрийн ном, “Гэрэг” сэтгүүл, сонирхолтой, шинэлэг мэдээ мэдээлэлтэй “Нийслэл guide” сэтгүүл гэсэн олон ном байв. Биднийг номуудыг сонирхох зуур хэд хэдэн хүн ирж гудамжны номын санг сонирхож ам сайтай байлаа.

Нэгэн эмэгтэй “Ёстой гоё юм байна. Хүүхдээ саатуулангаа ном уншихад тохиромжтой юм” гэсэн бол 10 орчим насны хүү нь “Хотын хаа сайгүй байвал гоё доо. Хөргөгчөөр хийсэн юм байна” гэж гайхсан шинжтэй хэллээ. Хүүхдээ салхилуулж яваа залуухан хос уг номын сангаас нэг сэтгүүл аваад цааш явж сандал дээр сууж уншицгаав. Ойролцоох сандлаас гадна энэ модны сүүдэрт суунгаа ном уншиж болохгүй гэж үү.

Гудамжны номын сангаар дамжуулж иргэд төрөл бүрийн номыг хандивлаж болохоос гадна хэрэгтэй номоо солилцож унших, хотын соёлд суралцах ач холбогдолтой. Тиймээс номыг номын сангийнх нь дэргэд уншаад буцааж хийх эсвэл түр зээлж, өөр номоор сольж авах зэргээр ашиглах, арилжааны зорилгоор авахгүй байх, хайрцаг эвдэрч гэмтсэн бол засч сэлбэж байх гэсэн дүрмүүдийг баримталж байхыг санууллаа.

Цаашид Улаанбаатарын аль ч дүүрэг, хороонд амьдардаг хүн санаачилгаараа “УБ-Гудамжны номын сан”-г байгуулах боломжтой. Өчигдөрхөн Архангай аймгийн Цэнхэр суманд аль хэдийнэ ийм номын сан хоёрыг байгуулсан сайхан мэдээг санаачлагч Т.Тара дуулгалаа. Анхны номын санг эвдэрхий хөргөгчөөр хийсэн бол дараагийнхийг нь хэрэглэдэггүй шүүгээ, хайрцаг болон юугаар ч хийж гудамжинд гэлтгүй өөрийн байрны гадаа ч байршуулах боломжтой. Хөршүүдээрээ нэгдээд байрныхаа гадаа ийм номын сантай болчихвол хоорондоо номоо солилцож уншингаа хөршийн холбоогоо сайжруулж болох юм. Цаг үе өөрчлөгдөж хөгжил дэвшлээс хоцроогүй ч үзэл, бодол, хандлага, үйл хэргээрээ бид өөрчлөгдөх цаг болжээ.

 

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Б.Янжмаа: Япон улсад баасан гарагт COVID-19-ийн 250 шинэ тохиолдол бүртгэгдлээ
14 цаг    

Д.Нарангэрэл: Сүүлийн 18 хоногт дэлхийн хэмжээнд гурван сая хүн COVID-19-өөр өвчилжээ
14 цаг    

Д.Нямхүү: 557 хүний шинжилгээнд коронавирусийн халдвар илрээгүй. Өнөөдөр дөрвөн хүн эдгэрлээ
14 цаг    

Монгол Улс хамгийн хямд мобайл дататай орнуудын 23 дугаарт жагсаж байна
14 цаг    

АНУ-д хоолой боох үйлдлийг дүрсэлж зургаа авхуулсан цагдаа нар ажлаасаа халагджээ
14 цаг    

COVID-19: Соёл, урлагийн байгууллагуудыг бэлэн мөнгөөр үйлчлэхгүй байхыг зөвлөлөө
14 цаг    

Стресс амьдралыг утга учиртай болгодог
14 цаг    

"Яараад яахав дээ" аянд залуус нэгдэж байна
15 цаг    

Нарны тосыг гэрээсээ гараагүй үед ч түрхэх хэрэгтэй
15 цаг    

Бөхийн холбооноос мэдэгдэл гаргажээ
15 цаг    

Холимог тулааны аварга Хабибын аав "COVID-19"-ийн дараах хүндрэлээр нас баржээ
15 цаг    

Хөл хорио хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд сэтгэл зүйн хямрал үүсгэж байна
15 цаг    

Насан туршийн Ерөнхийлөгч Путин
15 цаг    

Монгол, Хятадын хил дээр “Ногоон гарц”-ын түр журмыг хэрэгжүүлнэ
15 цаг    

Америкт нэг хоногийн дотор 54 мянган хүн коронавирусийн халдвар авчээ
15 цаг    

Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
15 цаг    

Гэрээ хэлцэл байгуулахад сайн хэмээжээ
15 цаг    

Өдөртөө 24-26 хэм дулаан байна
15 цаг    

Ж.Цолмон: “КОВИД-19”-ийг мэргэжлийн өндөр ур чадвараар тогтоон барьж байна
2 өдөр    

Өнөөдөр Замын-Үүдийн боомтоор 300 хүн ирнэ
2 өдөр    

Прага хотын иргэд коронавирусийг үдэх ёслолд зориулан 515 метр урт хоолны ширээ засжээ
2 өдөр    

АНУ-д буулгасан хөшөөнүүдийг хүлээж авах хүсэлтээ Испанийн хотууд илэрхийлжээ
2 өдөр    

Нүүрсний салбар сэргэнэ, тэр үед бид бэлэн байх ёстой
2 өдөр    

Д.Нарангэрэл: Apple компани АНУ дахь 46 салбар дэлгүүрээ түр хаахаар болжээ
2 өдөр    

ЗАХИРАМЖ: Үйл ажиллагааг нь нээх үйлчилгээний газрууд
2 өдөр    

О.Энхзаяа: Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоод дахь эрүүл мэндийн хяналтын үйл ажиллагааг 7 сарын 1-нээс зогсоосон
2 өдөр    

Д.Нямхүү: Өчигдөр 302 хүний сорьцод шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй
2 өдөр    

Тангараг тавих, гэр бүрэхэд сайн хэмээжээ
2 өдөр    

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар үргэлжилсэн усархаг бороо орно
2 өдөр    

Ази, Номхон далайн бүс нутгийн Хуульчдын холбооны хурал цуцлагдлаа
2 өдөр    

Та машиныхаа автомат хурдны хайрцагны (кропны) тосыг хэр ойрхон солих ёстой вэ?
3 өдөр    

Монгол жүжигчдийн тоглосон Холливүүдийн кино наймдугаар сард нээлтээ хийнэ
3 өдөр    

Цагдаагийн байгууллагаас “Яараад яахав дээ” арга хэмжээг дахин зохион байгуулж эхэлжээ
3 өдөр    

Мөнгө угаах гэж юу вэ?
3 өдөр    

Д.Нарангэрэл: АНУ-д туршигдсан COVID-19-ийн эсрэг вакцин эхний шатанд 94%-ийн үр дүнтэй гэж дүгнэгдлээ
3 өдөр    

Долдугаар сард халуун ус хязгаарлагдах орон сууцны хорооллууд болон ААН-үүд
3 өдөр    

Манай улсын 17 аймгийн 137 сум тарваган тахлын байгалийн голомттой
3 өдөр    

Япон улсын иргэн нинжа судлалаар дэлхийд анх удаа магистрын диплом авжээ
3 өдөр    

СОНГУУЛИЙН ТОГТОЛЦОО ГЭЖ ЮУ ВЭ?
3 өдөр    

Хамгийн олон тэрбумтантай дэлхийн 15 улсын жагсаалт
3 өдөр    

"ЭЕШ-ын үеэр сэжигтэй тохиолдол илэрсэн хүүхдүүдийг тусгаарлах өрөөнд оруулж, шалгалтыг нь үргэлжлүүлнэ"
3 өдөр    

Зөрчвөл бүх насаар хоригдох ялтай шинэ хууль Хонг Конг хотод хэрэгжиж эхэллээ
3 өдөр    

Б.Янжмаа: Австрали улсад өнгөрсөн долоо хоногоос коронавирусийн шинэ тохиолдол олноор бүртгэгдэж эхэллээ
3 өдөр    

"Тарваган тахлын онош нь батлагдсан хоёр иргэний нэгдүгээр хавьтал болох 146 хүнийг эмнэлэгт тусгаарласан"
3 өдөр    

УИХ эмэгтэй дэд даргатай боллоо
3 өдөр    

ФАТФ: Монгол Улс саарал жагсаалтаас гарах нөхцөлөө бүрдүүллээ
3 өдөр    

Коронавирусийн улмаас дэлхийн есөн оронд 10 мянгаас олон хүн нас баржээ
3 өдөр    

ЭЕШ: Өмнөх оны шалгуулагчид шалгалт өгөх байрны хаяг
3 өдөр    

Өнөөдрөөс эхлэн ААН-үүд аймаг, орон нутгаас авсан гэрчилгээгээр экспорт, импорт хийнэ
3 өдөр    

Д.Нямхүү: Нийт 406 хүнд шинжилгээ хийхэд БҮГД СӨРӨГ гарч, нэг хүн ЭДГЭРЛЭЭ
3 өдөр    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.