Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2020 оны 07-р сарын 05
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

САЙД Д.ЦОГТБААТАР ДИПЛОМАТ АЛБЫГ УРАМШУУЛЛЫН САЛБАР БОЛГОЖЭЭ

НИЙТЛЭСЭН: 2019-06-11 17:10:57
Нийгэм > Нийслэл | Сэтгэгдэл: 0

Дипломат пасспорттой Монгол Улсын хоёр иргэн өнгөрсөн тавдугаар сарын 3-нд Германы Дрезден хотын шалган нэвтрүүлэх постоор 70 кг хар тамхи нэвтрүүлэх гэж байхдаа баригдсан талаарх мэдээлэл энэ салбарын дуулиан болсон.

Дээрх хоёр иргэн нь Монгол Улсаас Бүгд Найрамдах Турк Улсын Истанбул хотноо суух дэд консул Н.Баттүшиг, жолооч Н.Эрдэнэбилэг нар байсан бөгөөд Чех улсаас Холбооны Бүгд Найрамдах Герман улс руу дипломат дугаартай автомашинтай нэвтэрч байхдаа саатуулагдсан нь ил болсон ч Гадаад харилцааны яамнаас тухайн дипломат ажилтны нэрийг хэлэх боломжгүй гэсэн өчүүхэн тайлбар өгч байсан юм. Мэдээллийн мөрөөр орсон хэвлэлийнхэн ч мөд удалгүй Гадаад харилцааны яамны “Нууц”-ыг дэлгэж эхлэхэд салбарын сайд Д.Цогтбаатар сандарч хэвлэлийн хурал хийж “гэмээ цайруулахдаа” эрт урьдны нэгэн төлөвлөгөөгөө санан Истанбулын дуулиантай хольж мэдээлсэн нь Хөх хот дахь Ерөнхий консул Д.Мөнх-Эрдэнэтэй холбоотой “асуудал”.

Товчхондоо сонгуулиар сайн ажилласан гишүүнээ шагнаж урамшуулахын тулд зохиомол асуудлыг шат дараалан явуулж үүнийгээ дуулиант хэргүүдийн үеэр “Сэвж” олны анхаарлын төвд оруулах, улмаар “Хариуцлага тооцож” өөрийнхөө хүнийг томилох асуудал яригдаж энэ төлөвлөгөө ч 2017 оноос эхлэн хэрэгжиж байгаа аж. Хөх хот дахь Ерөнхий консулыг эл мэхээр татаж оронд томилогдохоор өдөр хоногийг тоолон “Хоолондоо орохоор” хүлээж байгаа дараагийн хүн нь МАН-ын гишүүн С.Батхуяг.

С.Батхуяг гэж хэн бэ?

С.Батхуяг нь МАН-ын гишүүн. Тодруулбал, Сүхбаатар дүүргийн МАН-ын хорооны гишүүн юм. Тэрбээр МАН-ыг мандаж байх үед Иргэдийн хурлын дарга байсан, одоогийн Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарыг 2008-2011 онд Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга байхад, Сү.Батболдыг 2008-2009 онд Гадаад харилцааны яамны сайд байхад нь “Сүхбаатар фракц”-аас томилогдон Эрээн хотод консулаар ажиллаж байсан.

Найзын нөлөөгөөр консул болсон даруйдаа визний наймааны хэргээр асуудал үүсгэн нөхдийнхөө чихийг чамгүй халууцуулж нүүрийн нь шарж байсан нөхөр. Түүнийг өнгөрсөн сонгуулиар хүчин зүтгэж сайн ажилласан тул Хөх хот дахь Ерөнхий консулын газрын Ерөнхий консулаар “Шагнах”-аар болж сайн найзын амлалтаа биелүүлэх боломжийг эрэлхийлж буй нь энэ.

С.Батхуягийн хувьд тэтгэвэрт гарахын өмнөх амралтаа Хөх хотод хийх нь тэнгэрийн умдаг атгасан л гэсэн үг. Бас ч үгүй өвөрлөгч хүргэндээ ойртож, хамтран ажиллах нь улстөрийн карьер нь энд хүрээд өндөрлөж буй түүнд ашигтай ч, өгөөжтэй ч биз. Ер нь үүнээс улбаалаад эрх баригчдад хатуухан үг дайхад дипломат алба гэдэг хэн нэгэн албан тушаалтны амралтын дамжин өнгөрөх зочид буудал, шагналын бай биш, үе нь дуусаж, гавьяаныхаа амралтыг эдлэх болсон өвгөдийн сувилгааны газар ч биш юм. Харин ард иргэдийнхээ төлөө шударгаар өдөр шөнөгүй ажиллах ачааллыг даах чадвартай, авхаалжтай, боловсролтой залуусаа дэмжих нь зүйтэй гэдгийг хэлье.

Ах дүүсийн араанд зуугдсан Д.Мөнх-Эрдэнэ гэж хэн бэ?

Хөх хотын Ерөнхий консулаар суугаа Д.Мөнх-Эрдэнэ нь АН-ын гишүүн. Тэрбээр шударга шулуун гэдгээрээ олонд танигдсан нэгэн. Түүнийг нутаг нугынхан нь хийгээд намын нөхдүүд нь төрийн албаар хэтэвчээ зузаатгах хэмжээний ядмаг сэтгэлгээтэй улстөрч биш хэмээн шулуухан хэлдэг нь үнэний ортой. Их сургуулийн ширээнээс бизнесийн салбар руу эрт орж компаниа группын хэмжээнд хүргэн их мөнгө атгаж, юм үзсэн гэдэг. Тэрбээр Ерөнхий консулын алба хашиж буй үедээ дипломат ёс зүй зөрчих нь байтугай хувийн компанидаа төрөөс нэг ч удаа тендер, зээл авч байгаагүй гэдгийг нь өөрөө төдийгүй өрсөлдөгчид нь хүртэл мэддэг аж.

Тодруулбал, түүнийг унагаахаар зэхэж буй нөхдүүд хувийн компанийг нь хүртэл “нэгжиж” үзсэн гэдгийг ойрын эх сурвалж нь хэлнэ билээ. Тиймээс “зохиомол” хэрэг үүсгэхээс аргагүйдэж “200 ба 570” комбинаци зохион 2017 оноос хойш чичилж байгаа боловч энэ асуудал нь газар аваагүй аж. Тиймээс өдгөө 70 кг хар тамхины дуулиантай зэрэгцүүлэн гаргаж буй.

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын урамшууллын систем

Монгол Улсын Гадаад харилцаа яг үнэндээ урьд хожид байгаагүй уналтын цаг үедээ явж байна. Учир нь энэ салбарыг Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар намын, найз нөхдийн урамшууллын систем болгон өөрчилсөн учраас...

Тухайлбал, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар туслахаараа ажиллаж байсан Б.Мөнхтүшигийг Лондон дахь ЭСЯ-нд атташегаар томилсон. Тэр ч бүү хэл түүнийг улстөрд хөтөлж, хөлийг нь дөрөөнд хүргэсэн сайн ах Ерөнхий сайд асан Сү.Батболдын хувийн жолооч Ц.Сумъяадоржийг Шанхай дахь ЭКГ-т аж ахуйн эрхлэгч-жолоочоор томилсон байдаг юм.

Д.Цогтбаатарын хэрээс хэтэрсэн гайхалтай томилгоонуудын нэг нь Оттава дахь ЭСЯ-ны III нарийн бичгийн дарга Б.Тэлмүүнийг Вашингтон дахь ЭСЯ руу, Бишкек дэх ЕКГ-ын консул С.Энхбатыг Астана дахь дахь ЭСЯ-нд I нарийн бичгийн даргаар шууд шууд шилжүүлчихсэн гэх мэтээр Гадаад харилцааны салбар Д.Цогтбаатарын хувийн компанийн халаа сэлгээ шиг л хөвөрч байна.

Гэсэн атал БНТУ-ын Истанбул дахь Ерөнхий консул Э.Мөнх-Очирыг дөрөвдүгээр сарын эхээр дуудсан ба одоогоор орлон гүйцэтгэгчийг нь томилоогүй, Өмнөд Солонгост суугаа ЭСЯ тэргүүнгүй гэх мэтээр эзэнгүй суудлууд олон ч Д.Цогтбаатарын таалалд нийцээгүй л бол сул байх эсэх нь хамаагүй бололтой. Тиймээс гадаад харилцаанд нүүрлэсэн эл урамшууллын системийг таслан зогсоож Д.Цогтбаатараас хариуцлага нэхэх цаг болжээ.

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Б.Янжмаа: Япон улсад баасан гарагт COVID-19-ийн 250 шинэ тохиолдол бүртгэгдлээ
14 цаг    

Д.Нарангэрэл: Сүүлийн 18 хоногт дэлхийн хэмжээнд гурван сая хүн COVID-19-өөр өвчилжээ
14 цаг    

Д.Нямхүү: 557 хүний шинжилгээнд коронавирусийн халдвар илрээгүй. Өнөөдөр дөрвөн хүн эдгэрлээ
14 цаг    

Монгол Улс хамгийн хямд мобайл дататай орнуудын 23 дугаарт жагсаж байна
14 цаг    

АНУ-д хоолой боох үйлдлийг дүрсэлж зургаа авхуулсан цагдаа нар ажлаасаа халагджээ
14 цаг    

COVID-19: Соёл, урлагийн байгууллагуудыг бэлэн мөнгөөр үйлчлэхгүй байхыг зөвлөлөө
14 цаг    

Стресс амьдралыг утга учиртай болгодог
14 цаг    

"Яараад яахав дээ" аянд залуус нэгдэж байна
14 цаг    

Нарны тосыг гэрээсээ гараагүй үед ч түрхэх хэрэгтэй
14 цаг    

Бөхийн холбооноос мэдэгдэл гаргажээ
15 цаг    

Холимог тулааны аварга Хабибын аав "COVID-19"-ийн дараах хүндрэлээр нас баржээ
15 цаг    

Хөл хорио хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд сэтгэл зүйн хямрал үүсгэж байна
15 цаг    

Насан туршийн Ерөнхийлөгч Путин
15 цаг    

Монгол, Хятадын хил дээр “Ногоон гарц”-ын түр журмыг хэрэгжүүлнэ
15 цаг    

Америкт нэг хоногийн дотор 54 мянган хүн коронавирусийн халдвар авчээ
15 цаг    

Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
15 цаг    

Гэрээ хэлцэл байгуулахад сайн хэмээжээ
15 цаг    

Өдөртөө 24-26 хэм дулаан байна
15 цаг    

Ж.Цолмон: “КОВИД-19”-ийг мэргэжлийн өндөр ур чадвараар тогтоон барьж байна
2 өдөр    

Өнөөдөр Замын-Үүдийн боомтоор 300 хүн ирнэ
2 өдөр    

Прага хотын иргэд коронавирусийг үдэх ёслолд зориулан 515 метр урт хоолны ширээ засжээ
2 өдөр    

АНУ-д буулгасан хөшөөнүүдийг хүлээж авах хүсэлтээ Испанийн хотууд илэрхийлжээ
2 өдөр    

Нүүрсний салбар сэргэнэ, тэр үед бид бэлэн байх ёстой
2 өдөр    

Д.Нарангэрэл: Apple компани АНУ дахь 46 салбар дэлгүүрээ түр хаахаар болжээ
2 өдөр    

ЗАХИРАМЖ: Үйл ажиллагааг нь нээх үйлчилгээний газрууд
2 өдөр    

О.Энхзаяа: Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоод дахь эрүүл мэндийн хяналтын үйл ажиллагааг 7 сарын 1-нээс зогсоосон
2 өдөр    

Д.Нямхүү: Өчигдөр 302 хүний сорьцод шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй
2 өдөр    

Тангараг тавих, гэр бүрэхэд сайн хэмээжээ
2 өдөр    

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар үргэлжилсэн усархаг бороо орно
2 өдөр    

Ази, Номхон далайн бүс нутгийн Хуульчдын холбооны хурал цуцлагдлаа
2 өдөр    

Та машиныхаа автомат хурдны хайрцагны (кропны) тосыг хэр ойрхон солих ёстой вэ?
3 өдөр    

Монгол жүжигчдийн тоглосон Холливүүдийн кино наймдугаар сард нээлтээ хийнэ
3 өдөр    

Цагдаагийн байгууллагаас “Яараад яахав дээ” арга хэмжээг дахин зохион байгуулж эхэлжээ
3 өдөр    

Мөнгө угаах гэж юу вэ?
3 өдөр    

Д.Нарангэрэл: АНУ-д туршигдсан COVID-19-ийн эсрэг вакцин эхний шатанд 94%-ийн үр дүнтэй гэж дүгнэгдлээ
3 өдөр    

Долдугаар сард халуун ус хязгаарлагдах орон сууцны хорооллууд болон ААН-үүд
3 өдөр    

Манай улсын 17 аймгийн 137 сум тарваган тахлын байгалийн голомттой
3 өдөр    

Япон улсын иргэн нинжа судлалаар дэлхийд анх удаа магистрын диплом авжээ
3 өдөр    

СОНГУУЛИЙН ТОГТОЛЦОО ГЭЖ ЮУ ВЭ?
3 өдөр    

Хамгийн олон тэрбумтантай дэлхийн 15 улсын жагсаалт
3 өдөр    

"ЭЕШ-ын үеэр сэжигтэй тохиолдол илэрсэн хүүхдүүдийг тусгаарлах өрөөнд оруулж, шалгалтыг нь үргэлжлүүлнэ"
3 өдөр    

Зөрчвөл бүх насаар хоригдох ялтай шинэ хууль Хонг Конг хотод хэрэгжиж эхэллээ
3 өдөр    

Б.Янжмаа: Австрали улсад өнгөрсөн долоо хоногоос коронавирусийн шинэ тохиолдол олноор бүртгэгдэж эхэллээ
3 өдөр    

"Тарваган тахлын онош нь батлагдсан хоёр иргэний нэгдүгээр хавьтал болох 146 хүнийг эмнэлэгт тусгаарласан"
3 өдөр    

УИХ эмэгтэй дэд даргатай боллоо
3 өдөр    

ФАТФ: Монгол Улс саарал жагсаалтаас гарах нөхцөлөө бүрдүүллээ
3 өдөр    

Коронавирусийн улмаас дэлхийн есөн оронд 10 мянгаас олон хүн нас баржээ
3 өдөр    

ЭЕШ: Өмнөх оны шалгуулагчид шалгалт өгөх байрны хаяг
3 өдөр    

Өнөөдрөөс эхлэн ААН-үүд аймаг, орон нутгаас авсан гэрчилгээгээр экспорт, импорт хийнэ
3 өдөр    

Д.Нямхүү: Нийт 406 хүнд шинжилгээ хийхэд БҮГД СӨРӨГ гарч, нэг хүн ЭДГЭРЛЭЭ
3 өдөр    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.