Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2019 оны 09-р сарын 23
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

М.БУЛГАН: ОДОО Л ЭЭЖДЭЭ ЗОРИУЛЖ ДУУЛАХГҮЙ БОЛ ХЭЗЭЭ ДУУЛАХ БИЛЭЭ

НИЙТЛЭСЭН: 2019-05-29 11:06:05
Бусад > Дуу хөгжим | Сэтгэгдэл: 0

“Хан шувуу”, “Насны баясгалан”, “Үсье чамайгаа” зэрэг дууны уран бүтээлээрээ олноо танигдсан УГЗ хөгжмийн зохиолч, удирдаач М.Булганыг “Содон зочин” булангийн шинэ дугаартаа онцолж байна.  Анх 1973  онд Улсын багшийн их сургуульд хөгжмийн зохиолч, хөгжмийн удирдаач хэмээх ангид суралцаж байхдаа “Насны баясгалан” дууны аяыг бүтээж хөгжмийн зохиолч хэмээх эрхэм алдрын эзэн болж байжээ. Тэрбээр сургуулиа төгсөөд тухайн үеийн соёлын яамны даргын тушаалаар Улсын Ардын бүжгийн Чуулгад концертмейстерээр ажилласан байна. Улмаар Хөгжим Бүжгийн Коллежид удирдаач багшийн орон тоо дутаж 1976 оноос тус сургуулийн удирдаач багшаар томилогдон өнөөдрийг хүртэл ажиллаж байгаа юм.

50 гаруй жил урлагийн салбарт өөрийн үнэтэй хувь нэмрийг оруулсан хөгжмийн зохиолч, удирдаач М.Булган тун удахгүй “Ижий бидэн хоёр” хэмээх уран бүтээлийн тайлан тоглолтоо толилуулах гэж байгаа юм. Түүний ес дэх удаагийн тайлан тоглолтын талаар цөөн хором ярилцлаа.

Таныг удахгүй тоглолтоо хийх гэж байгаа тухай сонссон. Тоглолтын бэлтгэл ажил хэр хангагдаж байна вэ?

Энэ сарын 31-нд “Сorporate convention center”-т  “Ижий бидэн хоёр” нэртэй тоглолтоо хийх гэж байна. Энэ удаагийн тоглолт маань миний ес дэх удаагийн тоглолт юм. Тоглолтын бэлтгэл ажил хангагдаад явж байна. Аливаа уран бүтээл гэдэг тоглож дуусах хүртлээ завсарладаггүй шүү дээ. Тоглолтыг маань зохион байгуулахаар маш том баг ажиллаж байгаа. Мөн тоглолтондоо зориулан “Ижий бидэн хоёр” цомгоо гаргасан.

Ес дэхь удаагийн тоглолтоо “Ижий бидэн хоёр” хэмээх дуугаар нэрлэсний учир  юу вэ?

Нэг хүний уран бүтээл учраас, урьдын тайлан тоглолтуудтай төстэй. Энэ удаагийн тоглолтод олны дунд дуулагдаагүй шинэхэн уран бүтээлүүд цөөнгүй бий. Үүний нэг нь “Ижий бидэн хоёр” хэмээх дуу юм. Тоглолтоо шинэхэн дууныхаа нэрээр нэрлэсэн нь учиртай. Энэ дууны үгийг гэр урлаж, үйлдвэрлэл эрхэлдэг Монгол улсын өв тээгч хэмээх эрхэм хүндтэй цолтой Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат Д.Отгонпүрэв хэмээх залуу бичиж өгсөн юм. Жирийн хүний сэтгэлээс гарсан сайхан үг, сайхан шүлэг уран бүтээл туурвих сэтгэлийн утсыг минь хөндөж чадсан юм.

 Монголын ард түмэн маань дууч ард түмэн, уран сайхан шүлэг бичдэг оюунлаг ард түмэн байдаг шүү дээ. Иймд энэ удаагийн тоглолтод олны хүртээл болсон дуунуудаас гадна жирийн ард түмний надад бичиж өгсөн яруу найргаар хийсэн дуунуудыг хүргэж байгаагаараа онцлог. Миний үеийн найзууд маань надад их олон сайхан дууны шүлэг бичиж, өгч байсан. Тэр найзуудыгаа хүндэтгээд, нутаг орондоо зориулсан дууг нь амьдруулж, ард түмэнд хүргэе хэмээн бодсон юм. Нутаг усны тухай дуу гэдэг бол тухайн газраас л дуулагддаг болохоос өөр энэ тэнд дуулагдаад явах боломж бага байдаг. Тиймээс энэ боломжоо ашиглахыг бодсон. Уран бүтээлч хүнд гаргасан бүтээл нь цөөддөггүй. Ганц дуутай хүн байсан ч тухайн хүнээс гарсан бүтээл нь үр хүүхэд, удам сударт нь өвлөгдөн үлдэнэ шүү.

Та одоо урын сандаа нийт хэчнээн дуутай болсон бэ?

Би 90-ээд оны дунд үеэс маш олон дуу бичсэн. Энэ нь манай сургуульд дуулаачийн тэнхим нээгдсэнтэй холбоотой. МУГЖ А.Бүтэд, МУГЖ Ц.Ерөө багш хоёр манай сургуулийн анхны дуулаачийн тэнхмийг нээж, би тэнхимийн эрхлэгчээр ажиллаж байлаа. Анхны элсэлтээ аваад ажиллаж байхдаа зургаан хүний бүрэлдэхүүнтэй байсан. Энэ хүмүүс маань мэргэжлийн хөгжмийн талаар нэлээд зөвлөгөө өгч байсан нь дууны хөгжим бичихэд түлхэц болсон. Үүнээс хойш дууны хөгжим бичсээр өдгөө 300 гаруй дууны аятай, дан хөгжмийн зохиолууд, хоёр киноны хөгжимтэй болсон байна.

Таныг Монголын ард түмэн хөгжмийн зохиолч, удирдаач,  багш хэмээх алдраар тань мэддэг шүү дээ. Саяхан “Ээж” хэмээх дуугаа өөрөө дуулж олны хүртээл болгосон байсан. Энэ удаагийн тоглолтод дуугаа дуулах уу?

Би дуучин хүн биш.  Хөгжмийн зохиолч хүнд дуучид шиг сайхан хоолой байхгүй. Гэхдээ өөрсдөө хийсэн учраас, өөрсдийнхөө хэмжээнд сэтгэлээсээ дуулчихдаг юм.  Би 2005 онд хийж байсан тоглолтынхоо үеэр нэг панограмм бичүүлж байсан юм. Тэр дуугаа гурав дөрвөн жилийн өмнө клипжүүлж “Ээж” нэртэй уран бүтээлээ гаргасан. Дууныхаа клипийг Архангайн аймагт байрлах Могойн голынхоо дэргэд, Булган уулынхаа өвөрт хийлгэсэн юм. Миний ээж Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат хүн байгаа юм. Энэ дуугаа ээждээ зориулж, гаргасан  одоо л дуулахгүй бол хэзээ дуулах вэ.

Тоглолтод хүрэлцэн ирэх уран бүтээлчдээс уншигчдад сонирхуулбал?

Би Хөгжим Бүжгийн Коллеж буюу өнөөгийн Монгол Улсын Консерваторит 47 жил багшаар ажиллаж байна. Улсад 50 шахам жил ажилласан. Энэ хооронд маш олон шавь бэлтгэн гаргажээ. Эдгээр шавь нараас минь энэ удаагийн тоглолтод оролцож байгаа. Тухайлбал манай сургуулийн их найрал хөгжмийн анги, бүжгийн ангийн оюутнууд, найрал дуучдын анги, үүн дээр 30 гаруй уран бүтээлчид  нийлсэн 200 гаруй хүн орлцсон томоохон хэмжээний тоглолт болох гэж байна. Мөн миний уран бүтээлийг олны хүртээл болгосон олон сайхан алдартнууд хүрэлцэн ирнэ. Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, АЖ Б.Зангад ах, АЖ Д.Самбуу, АЖ Б.Жавзандулам, МУГЖ Найдалмаа, МУГЖ А.Бүтэд, МУГЖ Д.Энхзул зэрэг үе үеийн гавьяатууд, мөн дараагийн үе үеийн залуу дуучид оролцох юм.

Эдгээр алдартай дуучид маань миний дууг аваад дуулж байхдаа гавьяат аваагүй, Б.Зангад ах маань ардын жүжигчин болоогүй, Д.Самбуу маань ардын жүжигчин болоогүй байлаа. Харин энэ дуунуудыг дуулсаар, урын сандаа авч, тээж явсаар  эдгээр хүмүүсийг Монголын дууны салбарт амжилт гаргахад нь миний бүтээлүүд нэмэр болсон болов уу хэмээн боддог юм.

-Их ажлын хажуугаар бидэнтэй ярилцах цаг зав гаргасан таньд баярлалаа. Сүүлийн асуултыг танд үлдээе.

-Баярлалаа. Тоглолтын бэлтгэлийг манай сургуулийн хамт олон зохион байгуулж, бүх тал дээр тусалж дэмжиж ажиллаж байна. Харин би 31-нд тоглолтоо хийх л үлдээд байна. Та бүхнийг чилээхгүй, уул ус, ээж аавын тухай, ханийн тухай Монголын ард түмний зүрх сэтгэлд хүрсэн сайхан уран бүтээлээ хүргэх болно. Мөн манай Монгол Улсын Консерваторит суралцаж байгаа залуу уран бүтээлчид, оюутан сурагчдын ур чадвар, багш нарын маань амжилт бүтээлийг хүрэлцэн ирж сонирхоорой хэмээн урьж байна.

Б.Бадралмаа

Ардчилал.мн

 

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
МАЛ ТӨХӨӨРӨХ ГАЗАР, МАХ БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРҮҮДЭД ЗӨРЧЛИЙН ХЭРЭГ НЭЭЖЭЭ
2 өдөр    

С.АМАРСАЙХАН: НИЙТИЙН ТЭЭВРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫГ САЙЖРУУЛ
2 өдөр    

ДАШТ: С.БАТЦЭЦЭГ, Т.ТУЛГА НАР ОЛИМПЫН ЭРХТЭЙ БОЛЛОО
2 өдөр    

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН МАЛЧИД БОД МАЛАНД ЦАЦРУУЛАГЧ ЗҮҮХ АЯНЫГ ЭХЛҮҮЛЖЭЭ
2 өдөр    

СОНСГОЛОНГИЙН ХУУЧИН ГҮҮРИЙН ХӨДӨЛГӨӨНИЙГ НЭЭЛЭЭ
2 өдөр    

ЦЭЦ ҮНДСЭН ХУУЛЬ ЗӨРЧӨӨГҮЙ ГЭСЭН ШИЙДВЭР ГАРГАЛАА
2 өдөр    

ГОВЬД БУЛГИЙН УНДАРГЫГ СЭРГЭЭЖ БАЙНА
2 өдөр    

ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМЬ НАСАА АЛДСАН ТОХИОЛДЛЫН 18 ХУВИЙГ МОТОЦИКЛИЙН ОСОЛ ЭЗЭЛЖ БАЙНА
2 өдөр    

ЭЕРЭГ, ЭРТЭЧ, ЭРҮҮЛ МОНГОЛЫН ТӨЛӨӨ УРИАН ДОР ЗАЛУУС НЭГДЛЭЭ
2 өдөр    

ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА РАЖ ГАТ ЦОГЦОЛБОРТ ЦЭЦЭГ ӨРГӨЖ, ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
2 өдөр    

СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГ, ЭМНЭЛГИЙН ГАЗРААС ХЭСЭГЧЛЭН ИРГЭН, АЖ АХУЙН НЭГЖИД ШИЛЖҮҮЛЖЭЭ
2 өдөр    

НИЙСЛЭЛИЙН 169 ХОРООНД АЖИЛЛАХ “СОЁЛЫН ЭЛЧ” НАРЫГ БҮРТГЭЖ ЭХЭЛЛЭЭ
2 өдөр    

ШИНЭ УРГАЦЫН ЖИМС, ХҮНСНИЙ НОГООНД НЯН СУДЛАЛ, ЦАЦРАГЫН ТАНДАЛТ СУДАЛГАА ХИЙГДЭЖ БАЙНА
2 өдөр    

О.БАТНАСАН ГИШҮҮНИЙ “ДАРУУХАН” ХОМ
2 өдөр    

ОУХМ Б.ШООВДОР ДЭЛХИЙН АВАРГЫН ХОШОЙ ХҮРЭЛ МЕДАЛЬТАН БОЛЛОО
2 өдөр    

Л.БОЛД: ТӨРИЙН НУУЦ ЗАДЛАЯ
2 өдөр    

ДУУЧИН Б.АМАРХҮҮ ХАР ТАМХИ ХЭРЭГЛЭЖ БАЙГААД БАРИГДЖЭЭ
2 өдөр    

ЕРӨӨ СУМЫН ЗАСАГ ДАРГА М.ГАНБААТАРЫГ АЛБАДАН СААТУУЛЖЭЭ
2 өдөр    

НИЙСЛЭЛИЙН ТОХИЖИЛТ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ КОМПАНИУДЫН УР ЧАДВАРЫН ТЭМЦЭЭН БОЛНО
2 өдөр    

МАЛ АЖ АХУЙ ЭРХЛЭХИЙГ ХОРИГЛОСОН БҮСЭЭС 10 ӨРХИЙН НИЙТ 101 ТОЛГОЙ МАЛЫГ ГАРГАВ
2 өдөр    

‘’УС-АМИН-ЭРДЭНЭ’’ ГАР ЗУРГИЙН УРАЛДААНД ИДЭВХТЭЙ ОРОЛЦОНО УУ
2 өдөр    

УБТЗ ХӨДӨЛГӨӨНТ ЭМНЭЛЭГ АЯЛУУЛЖ ЭХЭЛЛЭЭ
2 өдөр    

Б.МАРАЛ: БАЛЕТАД ӨРСӨЛДӨХӨӨС ИЛҮҮ ӨӨРТЭЙГӨӨ ТЭМЦЭХ НЬ ЧУХАЛ
2 өдөр    

Р.БОЛОРМАА: ЧАНАРГҮЙ ЗАМ БАРЬДАГ КОМПАНИУДАД ЭРХ ОЛГОСОН ХҮМҮҮСТ ХАРИУЦЛАГА ТООЦЪЁ
2 өдөр    

ЕРӨНХИЙ САЙДЫН ЭРХ МЭДЛИЙГ ХУМЬСАН ҮНДСЭН ХУУЛИЙН ӨӨРЧЛӨЛТ
2 өдөр    

АНУ ХЯТАДЫН ТӨЛӨӨЛӨГЧИД ХУДАЛДААНЫ ДАЙНЫГ ЗОГСООХ ГАРЦ ЭРЭЛХИЙЛЖ ДАХИН УУЛЗЖЭЭ
2 өдөр    

Б.МӨНХБААТАР: АЖЛАА БҮРЭН ГҮЙЦЭТГЭЖ ЧАДАХГҮЙ БОЛ “ХАР ЖАГСААЛТ”-Д ОРУУЛЖ, ХАРИУЦЛАГА ТООЦОХ АРГА ХЭМЖЭЭ АВНА
2 өдөр    

ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДЛУУД
2 өдөр    

МАРГААШ ҮХЦ-ИЙН ДУНД СУУДЛЫН ХУРАЛДААН БОЛНО
3 өдөр    

"НАМУУН" ХҮҮХДИЙН САНГААС 14 АЙМАГ, ЗУРГААН ДҮҮРГИЙН ӨРХИЙН ЭМНЭЛЭГТ 20 МАШИН БЭЛЭГЛЭЛЭЭ
3 өдөр    

Ж.БАТЗАНДАН: ШИНЭ НАМ УИХ ТАРАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА
3 өдөр    

Б.ЖАРГАЛСАЙХАН: МАН-ЫН ГЕНСЕК ГЭЭД ШАЗРУУН БАЦААН ХЭН БИЛЭЭ? ТЭРЭНД ХЭЛЬЕ
3 өдөр    

УЛААН ШОРООН ДЭЭР БОСГОСОН УЛААНЦАВ ХОТ
3 өдөр    

ТАНИЛЦ: ТУСГАЙ ХАМГААЛАЛТАД ОРОХ ЕСӨН ГАЗАР
3 өдөр    

У.ХҮРЭЛСҮХИЙН ДӨВЧИГНӨЛ ХЭТЭРЧ ДУУРЬ, ДРАМЫН ТЕАТР, ТӨВ НОМЫН САНГИЙН БАРИЛГУУДЫГ НУРААНА ГЭВ
3 өдөр    

5 БУУДЛААС 7 БУУДАЛ ХҮРТЭЛХ АВТО ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙГ МАРГААШААС ЭХЛЭН 2 ХОНОГ ХААНА
3 өдөр    

ЭВХЭГДДЭГ ''SAMSUNG GALAXY'' 4856 АМ.ДОЛЛАРТ ХҮРЭВ
3 өдөр    

ТА ӨДӨРТ 10000 АЛХААРАЙ
3 өдөр    

“ЭРДЭНЭС-ТАВАНТОЛГОЙ” ХК ISO СТАНДАРТУУДЫН БАТАЛГААЖУУЛАЛТЫН ГЭРЧИЛГЭЭГЭЭ ГАРДАН АВЛАА
3 өдөр    

МОНГОЛЧУУДЫН АМЖИЛТ БУУРСААР...
3 өдөр    

ХУУЛЬ БУС АЛТ ОЛБОРЛОЛТЫГ ЗОГСООВ
3 өдөр    

УИХ-ЫГ ТАРААЖ, ЭЭЛЖИТ БУС СОНГУУЛЬ ЯВУУЛАХЫГ ДЭМЖИЖ 46 ГИШҮҮН ГАРЫН ҮСЭГ ЗУРЖЭЭ
3 өдөр    

“УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ЭРСДЭЛИЙН ДААТГАЛ” ОЛОН УЛСЫН ХУРАЛ БОЛЛОО
3 өдөр    

Д.ХАЯНХЯРВАА: УИХ ХУГАЦААНААСАА ӨМНӨ ТАРВАЛ ТӨРД ТОГТВОРГҮЙ БАЙДАЛ ҮҮСНЭ
3 өдөр    

МАНСУУРЧ БУЙ МОНГОЛЫН ИРЭЭДҮЙ
3 өдөр    

ОЮУТНЫ ЗЭЭЛИЙГ ЧӨЛӨӨЛЖ, КОЛЛЕЖИЙГ ТӨЛБӨРГҮЙ БОЛГОХ УУ
3 өдөр    

Д.ГАНХУЯГ: ЗӨВ ХООЛЛОЛТ ХҮНИЙГ ДОТРООС НЬ ЭРҮҮЛЖҮҮЛНЭ
3 өдөр    

АРД НИЙТИЙН САНАЛ АСУУЛГА: МАН-ЫН ТУЛГАЛТ УУ, АРД ТҮМНИЙ СОНГОЛТ УУ
4 өдөр    

ЭЭЛЖИТ БУС СОНГУУЛИЙН СУРАГ
4 өдөр    

ХЭРЭГ ХУУЧИРДАГГҮЙН УЧИР БУЮУ НЭХЭН ТООЛОХ ХУГАЦАА
4 өдөр    


Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.