Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2019 оны 06-р сарын 27
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

ХОГИЙГ ЭРЧИМ ХҮЧ БОЛГОХ ҮЙЛДВЭР 2021 ОНД АШИГЛАЛТАД ОРНО

НИЙТЛЭСЭН: 2019-05-24 15:09:39
Нийгэм > Нийслэл | Сэтгэгдэл: 0

Улаанбаатарт  өдөрт 1000 орчим тонн хог хаягдал гарч үүнийг устгах, эдийн засгийн эргэлтэд оруулах үйлдвэр байхгүйгээс Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтөөс үүсэх хөр хөнөөлийг сааруулахад биш дэмжихэд нөлөөлөх байдал үүсээд байгааг олон улсын шинэ эрчим хүчний чуулганы үеэр онцолж байна. Монгол Улс нар салхины эрчим хүчээрээ дэлхийн эрчим хүчний хэрэглээний 20 хувийг хангах баялаг нөөцтэй.

Гэвч манай улсын дотоодын эрчим хүчний хэрэглээ бага учраас илүүдэл  эрчим хүчийг экспортлох боломж хязгаарлагдмал зэргээс шалтгаалан  энэ салбар төдийлөн сайн хөгжихгүй байна. Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах зорилгоор Парисийн хэлэлцээрт нэгдсэн. Түүнчлэн Монгол Улсын Засгийн газар “Хот суурин газрын агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр олон арга хэмжээ авдаг. Тухайлбал, энэ сарын 15-наас эхлэн Улаанбаатар хот руу түүхий нүүрс оруулахыг хориглосон зэрэг төрийн бодлого гардаг ч үр дүнд хүрэхгүй тодорхой  шийдэлд хүрч чадахгүй байна.

Монгол Улс нар салхины эрчим хүчээрээ дэлхийн эрчим хүчний хэрэглээний 20 хувийг хангах баялаг нөөцтэй. 

Тиймээс төрийн бодлого, шийдвэрт мэргэжлийн дэмжлэг үзүүлэх  зорилгоор энэ чуулганыг зохион байгуулж  байна хэмээн “Сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэгчдийн холбоо”-ны ерөнхий нарийн бичгийн дарга Э.Мягмардорж ярьж байна.  Чуулганы онцлог нь  бодлого, дүрэм журам шүүмжлэхээс илүүтэй шийдэл гаргахыг зорьж буй юм. Тухайлбал, “ Хог хаягдлаас эрчим хүч үйлдвэрлэх төслийг хэрэгжүүлэхээр болсон нь  оролцогчдын анхаарлыг татсан юм. Их Британи улсын “Нааново Грин Энержи Монголиа”  компани хог хаягдал боловсруулж эрчим хүч үйлдвэрлэх төслийг Улаанбаатар хотод эхлүүлэхээр болсон байна.

Тус үйлдвэр өдөрт 500 орчим тонн хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх юм байна. Дэлхийд хамгийн бага зардалтай, эрчим хүчний хэмнэлттэй технологуудын нэгээр хог хаягдлаас эрчим хүч үйлдвэрлэх  WTE Maax технологи тодроод байна. Ийм  үйлдвэрүүд ихэнх нь дулааны эрчим хүчний 25-30 хувийг цахилгаан болгон үйлдвэрлэдэг. Түүнчлэн хог хаягдлын илчлэгээс хамааран цагт дунджаар 180-250 тонн хог хаягдал боловсруулан 7-14 мегаВатт цахилгаан үйлдвэрлэх хүчин чадалтай юм байна.

Тус үйлдвэр ашиглалтад орсноор Монгол Улсын эрчим хүчний хэрэглээний гурав орчим хувийг хангахаар байгаа. Өдөрт 500 тонн хог цэвэрлэх хүчин чадалтай. WTE Маах  технологийн  гол давуу тал нь цахилгаан үйлдвэрлэхээс гадна их хэмжээний ундны ус болон тоосго үйлдвэрлэдгээр хойд Америк болон Европт түгээмэл байдаг уламжлалт технологуудаас ялгаатай ажээ. 2021 онд ашиглалтад орох уг үйлдвэр нь Улаанбаатар хотын Био комбинатын урдуур урсаж буй бохир усыг үйлвэрийнхээ хөргүүрт ашиглан буцаагаад 70 хувийг цэвэршүүлэн олон улсын ундны усны стандартад нийцүүлэн савлаж хэрэглэгчдэд нийлүүлэх  боломжтой юм байна.

Тус үйлдвэр өдөрт 500 орчим тонн хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх юм байна. 

Мөн шатаасан  хогны үнсээр үнс, цементэн блок үйлдвэрлэж хаягдалгүй үйлдвэр бий болж улмаар Монголд цикуляр эдийн засгийн эхлэл болно гэж тус компанийн гйүцэтгэх захирал Ц.Эрдэмбилэг хэллээ. Тус компани дэлхийн 10 орчим улсад энэ төслийг амжилттай хэрэгжүүлсэн юм байна. Ил задгай энд тэндгүй хаягдаж олон жил хурлагдсан хогноос  үүссэн хор, шатааж эрчим хүч үйлдвэрлэснээс үүссэн хороос илүү хортой байдаг гэдгийг эрдэмтэд судлан тогтоожээ. Нөгөөтэйгүүр уг технологи нь шаталтаас үүссэн хорыг агаарт дэгдүүлэхгүйгээр саармагжуулж, ууршуулдаг юм байна.

Чуулганд Монгол Улсын Засгийн газар, хувийн хэвшил, төрийн бус байгууллага, гадаад, дотоодын судлаачид зэрэг 600 гаруй зочид, төлөөлөгчид оролцлоо. Энэ үеэр “Говийн цэвэр эрчим хүч нэгдэл”- ийн хамтарсан уриалгад гарын үсэг зурах ёслол болов. Энэ уриалгаар говийн бүс дэхь цэвэр эрчим хүчний баялаг нөөцийг ашиглах, үйлдвэрлэлийг хөгжүүлэх, экспортлох зорилгын дор цугларч нэгдэлд элсэж байгаагаа зарлав. Түүнчлэн манай хотод өдөрт 950 орчим нийтийн тээврийн хэрэгсэл үйлчилгээнд явж дизель түлш шатааснаар  агаарын бохирдлын 20 хувийн эзэлдэг байна.

Тиймээс  чуулганд цахилгаан тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх агаарын бохирдлыг бууруулж болох бүх төрлийн судалгаа, шийдлийг танилцуулсан нь  энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниудад олзуурхууштай зүйл байв. Түүнээс гадна нар,салхины хүчээр гарган авсан  эрчим хүчийг бүх төрлийн  гудамжны гэрэлтүүлэгт ашиглахаас гадна албан байгууллага, айл өрх өөрийн хэрэгцээнд ашиглаж болох талаар танилцуулга үзэсгэлэнг гаргасан байлаа. Энэ төрлийн эко зээлийг Хас банк олгож байгаа бол хөрөнгө оруулалт болон эко эрчим хүч үйлдвэрлэх технологи шийдлүүдийн талаар  “ABB” компани танилцуулгаа хийж байсан юм. Энэ мэт олон шийдлийн талаар энд хэлэлцэв.

Оролцогчид Монголын Засгийн газраас  эрх зүйн орчноо тогтвортой байлгаж холбогдох хууль, журмаа баталж, ард түмний сэтгэлгээг ногоон болгох соён гэгээрүүлэх үйл ажиллагааг бага наснаас нь төлөвшүүлэхийг  хүсч байлаа. Түүнчлэн Монгол Улсыг цахилгаан  эрчим хүчний экспортолгч  орон болгоход чухал ач холбогдолтойг онцолсон юм. Хөрөнгө оруулах сонирхолтой гадаадын хөрөнгө оруулагчид  олноор ирсэн байв. Тэд Монголын төрөөс улс төрөө тогвортой байлгаж  бүтээгдэхүүнээ экспортод гаргах боломжийг нээлттэй болгохыг хүссэн.

 

 
   
 
 
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
ЕРӨНХИЙЛӨГЧ ЗАРЛИГ ГАРГАЖ, НЭР БҮХИЙ 17 ШҮҮГЧИЙН БҮРЭН ЭРХИЙГ ТҮДГЭЛЗҮҮЛЛЭЭ
5 цаг    

НААДМЫН ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРЛИЙГ ХОЁР САЯАР ОЛГОСОН УУ
11 цаг    

Д.СУМЪЯАБАЗАР: “ДУБАЙН ГЭРЭЭ”-Г ӨӨРЧЛӨХ САНАЛАА ХҮРГҮҮЛСЭН
11 цаг    

ТӨСВИЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
11 цаг    

Ж.ОДЖАРГАЛ: ИРЭЭДҮЙ ХОЙЧ ҮЕЭ ЗӨВ ЧИГЛҮҮЛЖ СУРГАЖ, БОЛОВСРУУЛАХ ХЭРЭГТЭЙ
11 цаг    

“ХУНТ НУУР” БҮЖГЭН ЖҮЖИГ ТОГЛОГДОНО
11 цаг    

"БУТАНЫ ПАРЛАМЕНТЫН ТАНХИМЫН ЭМЭГТЭЙ ГИШҮҮД ХООРОНДОО ӨРСӨЛДӨХ БИШ ХҮЧЭЭ НЭГТГЭН АЖИЛЛАДАГ"
11 цаг    

“ГАЛДАН БОШИГТ” ХААНЫ ТУХАЙ ШИНЭ НОМ “МЭНДЭЛЛЭЭ”
12 цаг    

НАЛАЙХ ДҮҮРЭГТ МУЗЕЙ БАЙГУУЛНА
12 цаг    

УЛААНБААТАРЫН НУТАГ ДЭВСГЭРТ АШИГЛАЖ БАЙГАА БОЛОН ШИНЭЭР СУУРИЛУУЛАХААР ТӨЛӨВЛӨЖ БУЙ ХЯНАЛТЫН КАМЕРУУДЫГ НЭГДСЭН СИСТЕМД ОРУУЛНА
12 цаг    

ЦАГ АГААР, БЭЛЧЭЭРИЙН ТӨЛВИЙН МЭДЭЭЛЛИЙГ 38 СУМЫН МАЛЧИНД МЕССЕЖЭЭР ХҮРГЭЖ БАЙНА
12 цаг    

УИХ-ЫН ГИШҮҮН Л.ЭНХБОЛД БОЛГАРЫН ЭДИЙН ЗАСГИЙН САЙДТАЙ УУЛЗАВ
13 цаг    

ҮЗЭЛ БАРИМТЛАЛАА ТҮҮЧЭЭЛСЭН ҮНДЭСНИЙ III АЯН
13 цаг    

НИЙСЛЭЛИЙН ЗАРИМ ТОХИЖИЛТ, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТАД ИРГЭД СЭТГЭЛ ДУНДУУР БАЙНА
14 цаг    

МОНГОЛ ШИНЭЧЛЭЛТ НАМЫГ БҮРТГЭЛЭЭ
16 цаг    

ИРЭХ 10 ЖИЛ АРМАТУРЫН ИМПОРТОД $1.5 ТЭРБУМЫГ АЛДАНА
16 цаг    

Т.БАТЦОГТ: УЛААНБААТАР ХОТ ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ БОДЛОГОТОЙ БОЛНО
16 цаг    

"БӨХЧҮҮДИЙН ДУНД ЯРУУ НАЙРАГЧ Ү.ХҮРЭЛБААТАР БУДЛИАН ХУТГАЧИХЛАА"
17 цаг    

ИМАРТ ДЭЛГҮҮРИЙН ШААРДЛАГА ХАНГАХГҮЙ 83.4 ТОНН БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ УСТГАВ
17 цаг    

З.ЭНХБОЛД: ЭРХ МЭДЛЭЭ ХЭТРҮҮЛСЭН ХҮН НЬ Ч.САЙХАНБИЛЭГ БОЛОХООС БИ БИШ ЮМ
17 цаг    

НИЙСЛЭЛД АХУЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АВТОМАТ УГААЛГЫН ГАЗАР БАЙГУУЛНА
17 цаг    

УЛСЫН ТӨСВИЙН 1.8 ТЭРБУМЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР БАРИГДСАН ЦЭЦЭРЛЭГ АШИГЛАЛТАД ОРЖ АМЖААГҮЙ БАЙХДАА НУРЖЭЭ
17 цаг    

ҮХЭХИЙГ “ХҮССЭН” 27 МЯНГАН АМЬ БАЙНА
17 цаг    

"У.ХҮРЭЛСҮХ ЗӨВХӨН 2020 ОНЫ СОНГУУЛЬ БОДООД ЮУ Ч ХИЙХГҮЙ БАЙНА"
18 цаг    

ХОНИО ХАРИУЛЖ ЯВСАН ХҮҮ АЯНГАД НИРГҮҮЛЖ, АМИА АЛДЖЭЭ
18 цаг    

Ц.МАГАЛЖАВ: ТЭДНИЙГ БАРИЛДУУЛАХ ЭСЭХ АСУУДЛААР ТЭРГҮҮЛЭГЧИД ДАХИН ХУРАЛДАНА
18 цаг    

ЗУНЫ УНИВЕРСИАД 2019 НААДМЫН ТАМИРЧДЫГ ҮДЭН ГАРГАВ
18 цаг    

ХАР ТАМХИ, МАНСУУРАХТАЙ ТЭМЦЭХ ДЭЛХИЙН ӨДӨР ТОХИОЖ БАЙНА
18 цаг    

ДАЛАЙН ЁРООЛООС ОЛДСОН ХАЧИРХАЛТАЙ ДУРСГАЛУУД
18 цаг    

ХҮНИЙ ГУЙВАР БОЛОН МӨНГӨ АМЛАСАН АЧАА ТЭЭШ АВАХГҮЙ БАЙХЫГ СЭРЭМЖЛҮҮЛЖ БАЙНА
18 цаг    

ГОВИЙН ЧОНО-2019” СУРГАЛТ, ДАДЛАГЫН БЭЛТГЭЛ АЖИЛТАЙ ТАНИЛЦЛАА
18 цаг    

Нийт Талбайн 96.4 Хувьд Тариалалт Хийгээд Байна
18 цаг    

ХҮНСНИЙ НОГОО ТАРИАЛАХ АРГА ХЭМЖЭЭ АМЖИЛТТАЙ ЯВАГДАЖ БАЙНА
19 цаг    

ХҮНСНИЙ 20-ИЙН НҮХЭН ГАРЦЫГ 130 САЯАР ШИНЭЧИЛЖЭЭ
19 цаг    

ӨНӨӨДӨР ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦ ДУНД СУУДЛЫН ХУРАЛДААНАА ХИЙНЭ
19 цаг    

Л.АЛТАНСҮХ: ГЕНЕТИК ТЕСТ МЭРГЭЖЛЭЭ ЗӨВ СОНГОХОД ТУСАЛНА
19 цаг    

ЗАСГИЙН ГАЗАР ХУРАЛДАХГҮЙ
19 цаг    

БҮРЭН ЭРХ НЬ ДУУССАН, ЭНЭ ЖИЛ ЭГҮҮЛЭН ТАТАГДАХ ЭЛЧИН САЙД НАР
19 цаг    

40 ГАРУЙ ГИШҮҮН ҮХ-ИЙН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСЛИЙГ ТОЙРОГТОО ТАНИЛЦУУЛЖЭЭ
19 цаг    

ӨНӨӨДӨР: “ШАТАХУУНЫ ҮНЭ БҮРДЭЛТ БА ЧАНАР”ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛНО
19 цаг    

ҮС ЗАСУУЛБАЛ ТОХИРОМЖГҮЙ
19 цаг    

УЛААНБААТАРТ ӨДӨРТӨӨ 21-23 ХЭМ ДУЛААН
19 цаг    

Ж.БАТЗАНДАН, Л.БОЛД НАРЫН ШОУ ХЭЗЭЭ ТӨГСӨХ ВЭ?
1 өдөр    

ГАДААД ИРГЭДИЙН ДУНД “БЭСРЭГ НААДАМ” ЗОХИОН БАЙГУУЛНА
1 өдөр    

САВЛАСАН БҮТЭЭГДЭХҮҮН, САВ БАГЛАА БООДОЛД ТАВИХ ШААРДЛАГА
1 өдөр    

ХУУЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
1 өдөр    

Т.БАТЦОГТ: ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ХОТОД НЭГДСЭН БОДЛОГО АЛГА
1 өдөр    

АСА АВАРГА САГСЧИН О.ДӨЛГӨӨНИЙ ЭМЧИЛГЭЭНИЙ ЗАРДАЛД 10 САЯ ТӨГРӨГ ХАНДИВЛАВ
1 өдөр    

БЗД-ИЙН ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХ ОРОН НУТГИЙН ЗӨВЛӨЛИЙН АНХДУГААР ХУРАЛДААН БОЛОВ
1 өдөр    

ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛААР ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ҮЙЛЧЛҮҮЛЭХ ШҮДНИЙ ЭМНЭЛГҮҮД
1 өдөр    


Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.