Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2019 оны 06-р сарын 27
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

АВИЛГАЧДАА ХАМГААЛДАГ СЭТГҮҮЛЧ САЙД Д.САРАНГЭРЭЛ СУУДАЛДАА ҮЛДЭХ ГЭЖ ҮҮ?

НИЙТЛЭСЭН: 2019-05-24 12:40:14
Нийгэм > Эрүүл мэнд | Сэтгэгдэл: 1

Эрүүл мэндийн салбарт эргэлзээтэй асуудал зөндөө ихээр хуримтлагджээ. Нийтийн эрүүл мэнд сайнгүй хэвээр байна. Халдварт өвчин замаа алдах шинжтэй. Ялангуяа ДОХ, бэлгийн замын халдварт өвчин, тэмбүүтэй хүмүүсийн тоо улам өсөв.

Тэгж байтал саяхнаас нийслэлийн 15 дугаар сургуулийн хүүхдүүд бөөнөөрөө сүрьеэгийн халдвартай байсан нь ил болж шуугиан тариад байна. Ийм онцгой өвчлөлийн ул мөр өнгөрсөн жилүүдэд хангалттай нотлогдсоор байхад харин нэр төр гутаасан гэх хуурамч үндэслэлээр шүүхийн маргаан үүсгэж, улмаар шүүгч нар нь эрх мэдэлтнүүдийн талд шийдвэр гарган, энэ өвчний эсрэг тэмцэх гэсэн мэргэжилтэнг буруутгаад өнгөрсөн байлаа. Мэдээж, авилга хээл хахуулиар энэ бүхэн хийгдсэн байж таарна. Ерөөсөө ийм эмх цэгц муутай, ёс жудгаа алдсан газарт дарга даамлууд нь авилга, хээл хахуулиас өөр юм хийхээ больдог юм байна.

Өнгөрсөн оноос Эрүүл мэндийн яамны зарим дарганцарууд урьдын адил авилгын хэрэгт сэжиглэгдсээр өдий хүрэв. Өмнө нь сайд, газрын дарга гээд хэд хэдэн албан тушаалтан ийм хэргээр шалгагдаж, зарим нь ял сонссон. Тэгвэл одоо ч мөн эндээс шорон тийш зурайх эрхмүүдийн мөр татрахгүй бололтой. 

Тус яамны ахлах мэргэжилтэн Б.Болорчимэг, Н.Чимэдлхам нарын зэрэг хүмүүс бусдаас их хэмжээний авилга, хээл хахууль авсан гэх хэргээр шалгагдаж байна. АТГ-аас эхний ээлжид Б.Болорчимэг, Н.Чимэдлхам хоёрыг баривчилж, хорих 461 дүгээр ангид саатуулсан юм. Тэд эмийн сангийн тусгай зөвшөөрлийг олгохдоо аж ахуйн нэгжүүдээс хахуулийн мөнгө авдаг байжээ. Одоогоор тэдний энэ бүлэглэл хорь орчим компани, хувь хүнээс авилга, хээл хахууль авсан нь тогтоогдоод байна.

Б.Болорчимэг нь сайд Д.Сарангэрэлийн туслахаар урьд нь дөрвөн жил ажилласан тун ойрын хүмүүсийнх нь нэг ажээ. Иймээс Д.Сарангэрэл нь сайд болсныхоо дараахан эмийн сангийн үйлчилгээ эрхэлдэг байгууллагуудад тусгай зөвшөөрөл олгох ажлыг хариуцсан ахлах мэргэжилтнээр томилсон байв. Мөн өөр хэд хэдэн хүнийг яамандаа татаж авчирсан нь сонирхлын зөрчилтэй томилгоо болсон байлаа. Б.Болорчимэгээс гадна Хөрөнгө оруулалтын хэлтсийн даргаар томилогдсон Д.Өнөболд гэгч нь Д.Сарангэрэл сайдынхаа хүү Х.Улам-Өрнөхийн ээждээ санал болгож уг албан тушаалд томилуулжээ. Тэгээд тэд удалгүй тендерийн хамтрагчид болж, энд тэнд будлиан хутгаж байв. Харин иргэдийн мэдээллээр Авилгатай тэмцэх газраас Эрүүл мэндийн яаманд шалгалт хийгээд иймэрхүү зөрчлүүдийг арилгах зөвлөмж хүргүүлсэн юм. Гэтэл тухайн үед Д.Сарангэрэл сайд нь “Хоёр залуу мэргэжилтэн, хэлтсийн дарга хийх нь АТГ-т ингэтлээ таалагдахгүй гэж зүүдэлж ч явсангүй” хэмээн унтууцаж байлаа. Уг нь АТГ-т тэдний ашиг сонирхлын зөрчил нь таалагдаагүйгээр барахгүй ийм зөрчил дахиж гаргахгүй байхыг анхааруулаад, зөрчлөө арилгахыг шаардсан байж таарна. Гэтэл сэтгүүлч сайд Д.Сарангэрэл нь тэрхүү зөрчлөө арилгах бүү хэл тэднийгээ хаацайлж хамгаалдаг юм байна.

Иймээс түүнийг албан тушаалаас огцрохыг иргэний зарим байгууллага, иргэдийн зүгээс шаардах болсны буруу гэж юу байх билээ. Цаашдаа ч сэтгүүлч сайдын нэр дээр хаягласан шаардах бичгүүд хөвөрсөөр байх бололтой. Сайдын сэнтийдээ тэсэж үлдэх эсэхийг цаг хугацаа аяндаа харуулах биз ээ. 

О.Баяр

 

 

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
Зочин Халдварт,Дох,Сүрьеэгээг хариуцсан ХӨСҮТ-ийн бүлэг нөхөд хөриуцлагагүй ажиллаж байна. ХӨСҮТ муу байгааг хамт олон асрагчаас эмч хүртэл ярьж буйг нийгэм анхаарсан гэдгийг албан тушаалд дуртай хүмүүс анхаарах хэрэгтэй . Сүрьеэ ,Дох ихэссэн нь сайдтай бус Хөсүт Нямхүүтэй холбоотойг мэрэгжлийн хүмүүс мэдэж байгаа Амар санаа ч өөрөө гадарлаж байгаа байх   
ОГНОО:2019-05-29 18:00:13 | IP:202.179.25.234   

ШИНЭ МЭДЭЭ
ЕРӨНХИЙЛӨГЧ ЗАРЛИГ ГАРГАЖ, НЭР БҮХИЙ 17 ШҮҮГЧИЙН БҮРЭН ЭРХИЙГ ТҮДГЭЛЗҮҮЛЛЭЭ
5 цаг    

НААДМЫН ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРЛИЙГ ХОЁР САЯАР ОЛГОСОН УУ
11 цаг    

Д.СУМЪЯАБАЗАР: “ДУБАЙН ГЭРЭЭ”-Г ӨӨРЧЛӨХ САНАЛАА ХҮРГҮҮЛСЭН
11 цаг    

ТӨСВИЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
11 цаг    

Ж.ОДЖАРГАЛ: ИРЭЭДҮЙ ХОЙЧ ҮЕЭ ЗӨВ ЧИГЛҮҮЛЖ СУРГАЖ, БОЛОВСРУУЛАХ ХЭРЭГТЭЙ
11 цаг    

“ХУНТ НУУР” БҮЖГЭН ЖҮЖИГ ТОГЛОГДОНО
11 цаг    

"БУТАНЫ ПАРЛАМЕНТЫН ТАНХИМЫН ЭМЭГТЭЙ ГИШҮҮД ХООРОНДОО ӨРСӨЛДӨХ БИШ ХҮЧЭЭ НЭГТГЭН АЖИЛЛАДАГ"
11 цаг    

“ГАЛДАН БОШИГТ” ХААНЫ ТУХАЙ ШИНЭ НОМ “МЭНДЭЛЛЭЭ”
12 цаг    

НАЛАЙХ ДҮҮРЭГТ МУЗЕЙ БАЙГУУЛНА
12 цаг    

УЛААНБААТАРЫН НУТАГ ДЭВСГЭРТ АШИГЛАЖ БАЙГАА БОЛОН ШИНЭЭР СУУРИЛУУЛАХААР ТӨЛӨВЛӨЖ БУЙ ХЯНАЛТЫН КАМЕРУУДЫГ НЭГДСЭН СИСТЕМД ОРУУЛНА
12 цаг    

ЦАГ АГААР, БЭЛЧЭЭРИЙН ТӨЛВИЙН МЭДЭЭЛЛИЙГ 38 СУМЫН МАЛЧИНД МЕССЕЖЭЭР ХҮРГЭЖ БАЙНА
12 цаг    

УИХ-ЫН ГИШҮҮН Л.ЭНХБОЛД БОЛГАРЫН ЭДИЙН ЗАСГИЙН САЙДТАЙ УУЛЗАВ
13 цаг    

ҮЗЭЛ БАРИМТЛАЛАА ТҮҮЧЭЭЛСЭН ҮНДЭСНИЙ III АЯН
13 цаг    

НИЙСЛЭЛИЙН ЗАРИМ ТОХИЖИЛТ, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТАД ИРГЭД СЭТГЭЛ ДУНДУУР БАЙНА
14 цаг    

МОНГОЛ ШИНЭЧЛЭЛТ НАМЫГ БҮРТГЭЛЭЭ
16 цаг    

ИРЭХ 10 ЖИЛ АРМАТУРЫН ИМПОРТОД $1.5 ТЭРБУМЫГ АЛДАНА
16 цаг    

Т.БАТЦОГТ: УЛААНБААТАР ХОТ ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ БОДЛОГОТОЙ БОЛНО
16 цаг    

"БӨХЧҮҮДИЙН ДУНД ЯРУУ НАЙРАГЧ Ү.ХҮРЭЛБААТАР БУДЛИАН ХУТГАЧИХЛАА"
17 цаг    

ИМАРТ ДЭЛГҮҮРИЙН ШААРДЛАГА ХАНГАХГҮЙ 83.4 ТОНН БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ УСТГАВ
17 цаг    

З.ЭНХБОЛД: ЭРХ МЭДЛЭЭ ХЭТРҮҮЛСЭН ХҮН НЬ Ч.САЙХАНБИЛЭГ БОЛОХООС БИ БИШ ЮМ
17 цаг    

НИЙСЛЭЛД АХУЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АВТОМАТ УГААЛГЫН ГАЗАР БАЙГУУЛНА
17 цаг    

УЛСЫН ТӨСВИЙН 1.8 ТЭРБУМЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР БАРИГДСАН ЦЭЦЭРЛЭГ АШИГЛАЛТАД ОРЖ АМЖААГҮЙ БАЙХДАА НУРЖЭЭ
17 цаг    

ҮХЭХИЙГ “ХҮССЭН” 27 МЯНГАН АМЬ БАЙНА
17 цаг    

"У.ХҮРЭЛСҮХ ЗӨВХӨН 2020 ОНЫ СОНГУУЛЬ БОДООД ЮУ Ч ХИЙХГҮЙ БАЙНА"
18 цаг    

ХОНИО ХАРИУЛЖ ЯВСАН ХҮҮ АЯНГАД НИРГҮҮЛЖ, АМИА АЛДЖЭЭ
18 цаг    

Ц.МАГАЛЖАВ: ТЭДНИЙГ БАРИЛДУУЛАХ ЭСЭХ АСУУДЛААР ТЭРГҮҮЛЭГЧИД ДАХИН ХУРАЛДАНА
18 цаг    

ЗУНЫ УНИВЕРСИАД 2019 НААДМЫН ТАМИРЧДЫГ ҮДЭН ГАРГАВ
18 цаг    

ХАР ТАМХИ, МАНСУУРАХТАЙ ТЭМЦЭХ ДЭЛХИЙН ӨДӨР ТОХИОЖ БАЙНА
18 цаг    

ДАЛАЙН ЁРООЛООС ОЛДСОН ХАЧИРХАЛТАЙ ДУРСГАЛУУД
18 цаг    

ХҮНИЙ ГУЙВАР БОЛОН МӨНГӨ АМЛАСАН АЧАА ТЭЭШ АВАХГҮЙ БАЙХЫГ СЭРЭМЖЛҮҮЛЖ БАЙНА
18 цаг    

ГОВИЙН ЧОНО-2019” СУРГАЛТ, ДАДЛАГЫН БЭЛТГЭЛ АЖИЛТАЙ ТАНИЛЦЛАА
18 цаг    

Нийт Талбайн 96.4 Хувьд Тариалалт Хийгээд Байна
18 цаг    

ХҮНСНИЙ НОГОО ТАРИАЛАХ АРГА ХЭМЖЭЭ АМЖИЛТТАЙ ЯВАГДАЖ БАЙНА
18 цаг    

ХҮНСНИЙ 20-ИЙН НҮХЭН ГАРЦЫГ 130 САЯАР ШИНЭЧИЛЖЭЭ
19 цаг    

ӨНӨӨДӨР ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦ ДУНД СУУДЛЫН ХУРАЛДААНАА ХИЙНЭ
19 цаг    

Л.АЛТАНСҮХ: ГЕНЕТИК ТЕСТ МЭРГЭЖЛЭЭ ЗӨВ СОНГОХОД ТУСАЛНА
19 цаг    

ЗАСГИЙН ГАЗАР ХУРАЛДАХГҮЙ
19 цаг    

БҮРЭН ЭРХ НЬ ДУУССАН, ЭНЭ ЖИЛ ЭГҮҮЛЭН ТАТАГДАХ ЭЛЧИН САЙД НАР
19 цаг    

40 ГАРУЙ ГИШҮҮН ҮХ-ИЙН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСЛИЙГ ТОЙРОГТОО ТАНИЛЦУУЛЖЭЭ
19 цаг    

ӨНӨӨДӨР: “ШАТАХУУНЫ ҮНЭ БҮРДЭЛТ БА ЧАНАР”ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛНО
19 цаг    

ҮС ЗАСУУЛБАЛ ТОХИРОМЖГҮЙ
19 цаг    

УЛААНБААТАРТ ӨДӨРТӨӨ 21-23 ХЭМ ДУЛААН
19 цаг    

Ж.БАТЗАНДАН, Л.БОЛД НАРЫН ШОУ ХЭЗЭЭ ТӨГСӨХ ВЭ?
1 өдөр    

ГАДААД ИРГЭДИЙН ДУНД “БЭСРЭГ НААДАМ” ЗОХИОН БАЙГУУЛНА
1 өдөр    

САВЛАСАН БҮТЭЭГДЭХҮҮН, САВ БАГЛАА БООДОЛД ТАВИХ ШААРДЛАГА
1 өдөр    

ХУУЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
1 өдөр    

Т.БАТЦОГТ: ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ХОТОД НЭГДСЭН БОДЛОГО АЛГА
1 өдөр    

АСА АВАРГА САГСЧИН О.ДӨЛГӨӨНИЙ ЭМЧИЛГЭЭНИЙ ЗАРДАЛД 10 САЯ ТӨГРӨГ ХАНДИВЛАВ
1 өдөр    

БЗД-ИЙН ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХ ОРОН НУТГИЙН ЗӨВЛӨЛИЙН АНХДУГААР ХУРАЛДААН БОЛОВ
1 өдөр    

ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛААР ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ҮЙЛЧЛҮҮЛЭХ ШҮДНИЙ ЭМНЭЛГҮҮД
1 өдөр    


Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.