Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2019 оны 06-р сарын 27
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

Н.ТИЛЕУХАН: ЭНЭ ОНД 989 ТӨСЛИЙГ 1.9 ИХ НАЯД ТӨГРӨГӨӨР ХЭРЭГЖҮҮЛНЭ

НИЙТЛЭСЭН: 2019-05-22 21:34:21
Эдийн засаг > Дэд бүтэц | Сэтгэгдэл: 0

Барилга, хот байгуулалтын яамны хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Н.Тилеухантай Барилгын салбарын хөрөнгө оруулалт, хэрэгжиж буй томоохон төсөл хөтөлбөрийн талаар ярилцлаа.

- Өнгөрсөн онд Барилгын салбарт ямар томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэв...
Барилга, хот байгуулалтын яамны хувьд 2011-2018 онд нийт 815 тэрбум төгрөгийн санхүүжилт бүхий 8 том төслийг амжилттай хэрэгжүүлж дууссан. Тухайлбал Монгол улсын Засгийн газар, БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр “Замын-Үүдийн дэд бүтцийг сайжруулах төсөл”, БНСУ-ын буцалтгүй тусламжаар “Улаанбаатар хотын Яармагийн шинэ хорооллын усан хангамжийн төсөл”, Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар “Гачууртын шинэ эх үүсвэрийн төсөл” гэх зэрэг үндэсний томоохон бүтээн байгуулалтын ажлуудыг хийж хэрэгжүүлсэн. Тун удахгүй “Эрдэнэт хотын бохир ус цэвэрлэх байгууламжийн өргөтгөл төсөл”-ийг улсын комисст хүлээлгэн өгөхөөр ажиллаж байна.

- Одоо хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөрүүдийн талаар дурьдвал...
2018 оноос эхлүүлсэн одоо хэрэгжилтийн шатандаа явж байгаа төсөл хөтөлбөрүүд бий. Мөн баримт бичиг нь боловсруулагдаж буй, сонгон шалгаруулалт нь хийгдэж дуусаад газар шорооны ажил руугаа ч орсон төслүүд ч байгаа. Одоогоор 1.7 их наяд төгрөгийн төсөвт өртөгтэй 9 төслийн ажил явагдаж байна. Тухайлбал та бүхний хамгийн сайн мэдэх БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлж буй “Төв цэвэрлэх байгууламж”-ийн төсөл, 2018 онд эхэлсэн 2020  онд дуусгахаар ажиллаж байгаа Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлэх “Дархан хотын бохир усны менежментийг сайжруулах төсөл”, 2021 онд дуусгах Австри улсын хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлэх “Тайшир-Алтай усан хангамжийн төсөл”, БНХАУ-ын буцалтгүй тусламжийн хүрээнд “Гэр хорооллыг дахин төлөвлөх төсөл”, "Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороонд хэрэгжих “1008 айлын орон сууцны" төслүүдийг нэрлэж болох юм.    

- Барилгын салбарт томоохон бүтээн байгуулалт өрнөж, дэд бүтцийн болон нийгмийн шинж чанартай олон төсөл хөтөлбөр хэрэгжих төлөвлөгөө бий. Энэ жил эхлэх ямар төсөл, хөтөлбөр байгаа вэ? 
Барилга хот байгуулалтын яамнаас 4.5 их наяд төгрөгийн 7 төсөл арга хэмжээг 2019 онд санаачлан хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна. Үүнээс гурван төслийг онцлон хэлье. “Агаар орчны бохирдлыг бууруулах төсөл”-ийн хүрээнд БНСУ-ын хөнгөлөлттэй зээлээр буюу 500 сая ам.доллараар орон сууц барихаар ТЭЗҮ хийгдэж байна. Түүнчлэн “Аймаг, сумын төвийн бүсчилсэн хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийг Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр 2018-2031 оны хооронд Баян-Өлгий, Ховд, Увс, Дорнод аймгуудад хэрэгжүүлнэ. Мөн ”БНПУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд “Аймгийн төвүүдэд цэвэрлэх байгууламжийг өргөтгөн шинэчилж, таван аймгийн цэвэрлэх байгууламжийг шинээр барих ажлыг 2019-2021 онуудад хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

- Эдийн засгийн уналт, төр засгийн тогтворгүй байдлын улмаас Барилгын салбар дахь гадаад хөрөнгө оруулалт буурсан байдаг. Салбар дахь хөрөнгө оруулалтыг татах, нэмэгдүүлэх тал дээр хэрхэн анхаарч байна вэ? 
Манай яамны хувьд улсын хэмжээний томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхдээ хөрөнгө оруулалтын асуудалд онцгойлон анхаарч ажилладаг. Ер нь барилга, хот байгуулалтын салбарыг хөрөнгө оруулалт, зээл тусламжгүйгээр төсөөлөхөд бэрх шүү дээ. Манайд улсын төсвийн хөрөнгө оруулалт болон хувийн хэвшил өөрийн хөрөнгөөр хэрэгжүүлсэн, хэрэгжүүлэхээр төлөвлөж буй олон төслүүд байна. Тэдгээр томоохон төслүүдийг хэрэгжүүлэхэд шаардагдах хууль дүрэм, журмыг гаргах, санхүүжилт, хөрөнгө оруулалтын асуудлыг анхаарч, шийдвэрлэх нь манай яамны гол ажил. Гадаадын зээл тусламжаар 2011 оноос 2022 он хүртэл хэрэгжсэн, хэрэгжиж байгаа, цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа 24 төсөлд 7.1 их наяд төгрөгийн төсөл, арга хэмжээ байна. Ер нь бол гадны хөрөнгө оруулагч нартай уулзахад Монгол Улсад, тэр дундаа барилгын салбарт хөрөнгө оруулалт хийх хүсэл сонирхол маш их байгаа нь ажиглагдсан. Тэдний хувьд хөрөнгө оруулалтын таатай орчин, эрх зүйн хувьд тодорхой зарчмуудыг чухалчилдаг. Манай улс гадаад зээл, тусламж, хөрөнгө оруулалтын тал дээр хууль, эрх зүйн таатай орчин, зөв бодлоготой болчихвол хөрөнгө оруулалт нэлээдгүй нэмэгдэнэ гэж харж байгаа.

- Гадаад зээл, тусламж, хөрөнгө оруулалтаас гадна Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар ямар ажлууд хийж байгаа вэ?
Манай салбарын ихэнх хувийг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгддэг ажлууд эзэлдэг. Жишээ нь 2013 оноос хойш өнөөг хүртэл БХБ-ын сайдын багцад батлагдсан төсвөөс 688 тэрбум төгрөгийн санхүүжилтийн ажлыг 21 аймаг, Улаанбаатар хотын хэмжээнд хийж хэрэгжүүлсэн байдаг. Өөрөөр хэлбэл улсын хэмжээнд бүх аймагт БХБ-ын сайдын багцад батлагдсан улсын төсвийн хөрөнгөөр олон ажлууд хийгддэг гэсэн үг. 2019 оны Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барилгын салбарт нийт 989 төсөл арга хэмжээнд 1.9 их наяд төгрөгийн ажил хийгдэнэ.

- Барилгын салбар гэхээр л өндөр барилга, байгууламж барина гэж ойлгодог. Гэтэл дэд бүтцийн олон асуудал ард үлдэх гээд байдаг талтай...
Барилга, хот байгуулалтын яам салбарын жижиг нэгж бүрт анхаарч ажиллахыг хичээдэг, үүнд ч бодлогоо чиглүүлдэг. 2019 онд гэхэд үерийн далан, ус зайлуулах суваг, инженерийн шугам сүлжээ, цэвэрлэх байгууламж, өргөтгөл, шинэчлэл, ерөнхий төлөвлөгөө, зураг төсөл, сумын төвийн тохижилт, нийтийн аж ахуйн үйлчилгээ, халуун ус, худгийн барилга, байруудын дулаалга, дээврийн их засвар, зогсоол, гэрэлтүүлэг, камерын ажлуудыг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгаа. Өөрөөр хэлбэл 2019 оны хувьд улсын хэмжээнд энэ чиглэлийн ажлууд түлхүү хийгдэнэ гэсэн үг. Энэ онд Барилга, хот байгуулалтын сайдын багцад батлагдсан 157 төсөл хөтөлбөрийг 147 тэрбум төгрөгөөр санхүүжүүлж, хэрэгжүүлж байна. Энэ бол бидний ажлын үр дүн юм. 

БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМ

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
ЕРӨНХИЙЛӨГЧ ЗАРЛИГ ГАРГАЖ, НЭР БҮХИЙ 17 ШҮҮГЧИЙН БҮРЭН ЭРХИЙГ ТҮДГЭЛЗҮҮЛЛЭЭ
5 цаг    

НААДМЫН ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРЛИЙГ ХОЁР САЯАР ОЛГОСОН УУ
11 цаг    

Д.СУМЪЯАБАЗАР: “ДУБАЙН ГЭРЭЭ”-Г ӨӨРЧЛӨХ САНАЛАА ХҮРГҮҮЛСЭН
11 цаг    

ТӨСВИЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
11 цаг    

Ж.ОДЖАРГАЛ: ИРЭЭДҮЙ ХОЙЧ ҮЕЭ ЗӨВ ЧИГЛҮҮЛЖ СУРГАЖ, БОЛОВСРУУЛАХ ХЭРЭГТЭЙ
11 цаг    

“ХУНТ НУУР” БҮЖГЭН ЖҮЖИГ ТОГЛОГДОНО
11 цаг    

"БУТАНЫ ПАРЛАМЕНТЫН ТАНХИМЫН ЭМЭГТЭЙ ГИШҮҮД ХООРОНДОО ӨРСӨЛДӨХ БИШ ХҮЧЭЭ НЭГТГЭН АЖИЛЛАДАГ"
11 цаг    

“ГАЛДАН БОШИГТ” ХААНЫ ТУХАЙ ШИНЭ НОМ “МЭНДЭЛЛЭЭ”
12 цаг    

НАЛАЙХ ДҮҮРЭГТ МУЗЕЙ БАЙГУУЛНА
12 цаг    

УЛААНБААТАРЫН НУТАГ ДЭВСГЭРТ АШИГЛАЖ БАЙГАА БОЛОН ШИНЭЭР СУУРИЛУУЛАХААР ТӨЛӨВЛӨЖ БУЙ ХЯНАЛТЫН КАМЕРУУДЫГ НЭГДСЭН СИСТЕМД ОРУУЛНА
12 цаг    

ЦАГ АГААР, БЭЛЧЭЭРИЙН ТӨЛВИЙН МЭДЭЭЛЛИЙГ 38 СУМЫН МАЛЧИНД МЕССЕЖЭЭР ХҮРГЭЖ БАЙНА
12 цаг    

УИХ-ЫН ГИШҮҮН Л.ЭНХБОЛД БОЛГАРЫН ЭДИЙН ЗАСГИЙН САЙДТАЙ УУЛЗАВ
13 цаг    

ҮЗЭЛ БАРИМТЛАЛАА ТҮҮЧЭЭЛСЭН ҮНДЭСНИЙ III АЯН
13 цаг    

НИЙСЛЭЛИЙН ЗАРИМ ТОХИЖИЛТ, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТАД ИРГЭД СЭТГЭЛ ДУНДУУР БАЙНА
14 цаг    

МОНГОЛ ШИНЭЧЛЭЛТ НАМЫГ БҮРТГЭЛЭЭ
16 цаг    

ИРЭХ 10 ЖИЛ АРМАТУРЫН ИМПОРТОД $1.5 ТЭРБУМЫГ АЛДАНА
16 цаг    

Т.БАТЦОГТ: УЛААНБААТАР ХОТ ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ БОДЛОГОТОЙ БОЛНО
16 цаг    

"БӨХЧҮҮДИЙН ДУНД ЯРУУ НАЙРАГЧ Ү.ХҮРЭЛБААТАР БУДЛИАН ХУТГАЧИХЛАА"
17 цаг    

ИМАРТ ДЭЛГҮҮРИЙН ШААРДЛАГА ХАНГАХГҮЙ 83.4 ТОНН БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ УСТГАВ
17 цаг    

З.ЭНХБОЛД: ЭРХ МЭДЛЭЭ ХЭТРҮҮЛСЭН ХҮН НЬ Ч.САЙХАНБИЛЭГ БОЛОХООС БИ БИШ ЮМ
17 цаг    

НИЙСЛЭЛД АХУЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АВТОМАТ УГААЛГЫН ГАЗАР БАЙГУУЛНА
17 цаг    

УЛСЫН ТӨСВИЙН 1.8 ТЭРБУМЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР БАРИГДСАН ЦЭЦЭРЛЭГ АШИГЛАЛТАД ОРЖ АМЖААГҮЙ БАЙХДАА НУРЖЭЭ
17 цаг    

ҮХЭХИЙГ “ХҮССЭН” 27 МЯНГАН АМЬ БАЙНА
17 цаг    

"У.ХҮРЭЛСҮХ ЗӨВХӨН 2020 ОНЫ СОНГУУЛЬ БОДООД ЮУ Ч ХИЙХГҮЙ БАЙНА"
18 цаг    

ХОНИО ХАРИУЛЖ ЯВСАН ХҮҮ АЯНГАД НИРГҮҮЛЖ, АМИА АЛДЖЭЭ
18 цаг    

Ц.МАГАЛЖАВ: ТЭДНИЙГ БАРИЛДУУЛАХ ЭСЭХ АСУУДЛААР ТЭРГҮҮЛЭГЧИД ДАХИН ХУРАЛДАНА
18 цаг    

ЗУНЫ УНИВЕРСИАД 2019 НААДМЫН ТАМИРЧДЫГ ҮДЭН ГАРГАВ
18 цаг    

ХАР ТАМХИ, МАНСУУРАХТАЙ ТЭМЦЭХ ДЭЛХИЙН ӨДӨР ТОХИОЖ БАЙНА
18 цаг    

ДАЛАЙН ЁРООЛООС ОЛДСОН ХАЧИРХАЛТАЙ ДУРСГАЛУУД
18 цаг    

ХҮНИЙ ГУЙВАР БОЛОН МӨНГӨ АМЛАСАН АЧАА ТЭЭШ АВАХГҮЙ БАЙХЫГ СЭРЭМЖЛҮҮЛЖ БАЙНА
18 цаг    

ГОВИЙН ЧОНО-2019” СУРГАЛТ, ДАДЛАГЫН БЭЛТГЭЛ АЖИЛТАЙ ТАНИЛЦЛАА
18 цаг    

Нийт Талбайн 96.4 Хувьд Тариалалт Хийгээд Байна
18 цаг    

ХҮНСНИЙ НОГОО ТАРИАЛАХ АРГА ХЭМЖЭЭ АМЖИЛТТАЙ ЯВАГДАЖ БАЙНА
19 цаг    

ХҮНСНИЙ 20-ИЙН НҮХЭН ГАРЦЫГ 130 САЯАР ШИНЭЧИЛЖЭЭ
19 цаг    

ӨНӨӨДӨР ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦ ДУНД СУУДЛЫН ХУРАЛДААНАА ХИЙНЭ
19 цаг    

Л.АЛТАНСҮХ: ГЕНЕТИК ТЕСТ МЭРГЭЖЛЭЭ ЗӨВ СОНГОХОД ТУСАЛНА
19 цаг    

ЗАСГИЙН ГАЗАР ХУРАЛДАХГҮЙ
19 цаг    

БҮРЭН ЭРХ НЬ ДУУССАН, ЭНЭ ЖИЛ ЭГҮҮЛЭН ТАТАГДАХ ЭЛЧИН САЙД НАР
19 цаг    

40 ГАРУЙ ГИШҮҮН ҮХ-ИЙН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСЛИЙГ ТОЙРОГТОО ТАНИЛЦУУЛЖЭЭ
19 цаг    

ӨНӨӨДӨР: “ШАТАХУУНЫ ҮНЭ БҮРДЭЛТ БА ЧАНАР”ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛНО
19 цаг    

ҮС ЗАСУУЛБАЛ ТОХИРОМЖГҮЙ
19 цаг    

УЛААНБААТАРТ ӨДӨРТӨӨ 21-23 ХЭМ ДУЛААН
19 цаг    

Ж.БАТЗАНДАН, Л.БОЛД НАРЫН ШОУ ХЭЗЭЭ ТӨГСӨХ ВЭ?
1 өдөр    

ГАДААД ИРГЭДИЙН ДУНД “БЭСРЭГ НААДАМ” ЗОХИОН БАЙГУУЛНА
1 өдөр    

САВЛАСАН БҮТЭЭГДЭХҮҮН, САВ БАГЛАА БООДОЛД ТАВИХ ШААРДЛАГА
1 өдөр    

ХУУЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
1 өдөр    

Т.БАТЦОГТ: ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ХОТОД НЭГДСЭН БОДЛОГО АЛГА
1 өдөр    

АСА АВАРГА САГСЧИН О.ДӨЛГӨӨНИЙ ЭМЧИЛГЭЭНИЙ ЗАРДАЛД 10 САЯ ТӨГРӨГ ХАНДИВЛАВ
1 өдөр    

БЗД-ИЙН ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХ ОРОН НУТГИЙН ЗӨВЛӨЛИЙН АНХДУГААР ХУРАЛДААН БОЛОВ
1 өдөр    

ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛААР ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ҮЙЛЧЛҮҮЛЭХ ШҮДНИЙ ЭМНЭЛГҮҮД
1 өдөр    


Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.