Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2019 оны 06-р сарын 27
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

УИХ-ЫН ДАРГЫН ИВЭЭЛ ДОР “ГЭР БҮЛ, ХҮҮХДЭД ЭЭЛТЭЙ ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ БҮРДҮҮЛЬЕ” ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨГӨӨН ЭХЭЛЛЭЭ

НИЙТЛЭСЭН: 2019-05-22 12:45:03
Нийгэм > Нийслэл | Сэтгэгдэл: 0

Өнөөдөр  /2019.05.22/  Улсын Их Хурлын НББСШУ-ны Байнгын хорооноос ХНХЯ-тай хамтран УИХ-ын дарга Г.Занданшатарын ивээл дор гэр бүл, хүүхдэд ээлтэй орчныг бүрдүүлэх, түүний хэрэгжилтийг хангахад бүх шатны төрийн байгууллагуудын уялдаа холбоо, үүрэг оролцоог дээшлүүлэх, ажиллах нөхцөлийг сайжруулах зорилготой “Гэр бүл, хүүхдэд ээлтэй эрх зүйн орчныг бүрдүүлье” үндэсний зөвлөгөөнийг Төрийн ордонд зохион байгуулж байна. Тус зөвлөгөөнд хүүхдийн төлөө хуулиар үүрэг хүлээж байгаа байгууллага, төрийн албан хаагчид, ТББ, эцэг эхийн төлөөлөл, олон улсын байгууллагын төлөөлөл оролцож байна.

Зөвлөгөөнийг нээж УИХ-ын дарга Г.Занданшатарын хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Монгол Улсын Их Хурлын дарга Г. Занданшатар  “Гэр бүл, хүүхдэд ээлтэй эрх зүйн орчныг бүрдүүлье”

үндэсний зөвлөгөөнийг нээж хэлсэн үг

“Гэр бүл, хүүхдэд ээлтэй эрх зүйн орчныг бүрдүүлье” Үндэсний зөвлөгөөнд хүрэлцэн ирсэн хүндэт зочид, эцэг эхчүүдийн төлөөлөгчид Та бүхэнд Монгол Улсын Их хурлын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Гэр бүл бол хүний амьдралын  хамгийн чухал үнэт зүйл, эх сурвалж, бас ирээдүй. Учир нь хүн төрөлхтний үнэт зүйлс, уламжлал, ёс заншил зэргийн талаар хамгийн анхны ойлголтыг хүүхэд гэр бүлээс олж авч, түүнийгээ насан туршдаа баяжуулж бататгаж явдаг. Сүүлийн үеийн  шинжлэх ухааны ололт, ялангуяа тархи судлал буюу нейро шинжлэх ухааны ололт нь хүүхдийн ирээдүйн хүмүүжил, зан төрхийн үндэс нь эхийн хэвлийд байхаас 5 нас хүртэлх хугацаанд төлөвшдөг болохыг тогтоосон байна. Ийм ч учраас монголчууд "Хүн болох багаасаа, хүлэг болох унаганаасаа" гэж ярьдаг байсан. Тиймээс хүүхдийг хамгаалах, гэр бүлийн институцийг бэхжүүлэх, сургуулийн өмнөх насны хүүхдийн хүмүүжил боловсролын асуудал бол улс орны тэргүүлэх зорилго бөгөөд Монгол Улсын төр засгаас гэр бүл, хүүхдийн эрх хамгааллын асуудалд байнга анхаарал хандуулж, бодлого үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллаж байна.

Сүүлийн жилүүдэд  Монгол Улсын хууль тогтоох дээд байгууллага Улсын Их Хурлаас  “Монгол Улсын төрөөс гэр бүлийн талаар баримтлах бодлого (2003), “Төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах бодлого”(2016), “Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”(2016), “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай” (2016), “Хүүхдийн эрхийн тухай” (2016), “Хүүхэд хамгааллын тухай” (2016), “Хүүхэд харах үйлчилгээний тухай” (2016), “Залуучуудын хөгжлийн тухай” (2017) зэрэг цөөнгүй хууль тогтоомжийг батлан хэрэгжүүлж байна.

Нийгмийн хөгжлийн өөрчлөлт, хэрэгцээ шаардлагад үндэслэн хууль, тогтоомж дагаж өөрчлөгдөж байдаг жамтай. Монгол Улсын Гэр бүлийн тухай хууль 1999 онд батлагдсанаас хойш  тус хуульд нийт 6 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан боловч гэр бүлийн харилцаанд тулгамдсан асуудлыг шийдэхээсээ салбарын харилцааг зохицуулсан бусад хуулийн шинэчлэлийг дагалдан эдгээр өөрчлөлтүүд хийгдсэн байна. Иймээс Монгол Улсын Их Хурлын 2017 оны 11 дүгээр тогтоолоор баталсан “ Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл”-ийн дагуу Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас Гэр бүлийн тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгыг энэ онд Улсын Их Хуралд өргөн бариад байна.

Эрхэм хүндэт эцэг эхчүүд ээ,

Өнөөдөр манай нийгэмд хүүхдийн эрх зөрчигдөх, хүүхдийн эсрэг хүчирхийлэл буурахгүй байна. Энэ нь хүүхдийн өсөж торних, сурч хөгжих, энэрэн хайрлагдах анхдагч орчин болох гэр бүлд хүрч үйлчлэх төрийн үйлчилгээний тогтолцоог цаашид улам боловсронгуй болгож, хүүхэд нэг бүрийн эрхийг хангасан хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэхийг шаардаж байна. Бүх хүүхдүүд энэрэл хайраар дүүрэн орчинд өсөж бойжих эрхтэй.

Сүүлийн үед хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдийг хамгаалах, асрах байгууллагуудаар явж байхад, энэ чиглэлээр ажиллаж байгаа хүмүүстэй уулзахад үндсэн эх сурвалж нь гэр бүлийн харилцаанаас шалтгаантай, гэр бүл салсан, эцэг эхчүүд архинаас хамааралтай болсон. Ийм гэр бүлд хүүхдийн эрх зөрчигдөх явдал түгээмэл байна.

НҮБ-аас 2015 онд баталсан “Тогтвортой хөгжлийн зорилгууд”-ыг хэрэгжүүлэх талаар авсан амлалтаа хэрэгжүүлж, нэг ч хүнийг түүний дотор нийгмийн хамгийн эмзэг бүлгийн хүүхдүүд, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, залуучуудыг ардаа орхилгүй хөгжих зарчимд тулгуурлан нийгмийн тэгш байдлыг тогтооход манай парламентын үйл ажиллагаа чиглэж байна. Дэлхий нийтийн эрдэмтдийн судалгаанаас үзэхэд архидалт, гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн хүчирхийлэл, нийгэмд тулгамдж байгаа олон асуудлуудын эх сурвалж уг үндэс нь нийгмийн тэгш бус байдлаас үүдэлтэй байна. Нийгмийн тэгш бус байдлын цаад үндэс нь ядуурал, ажилгүйдэл юм. Иймээс гол асуудлаа шийдвэрлэхийн төлөө Улсын Их Хурал, Засгийн газар онцгой анхаарал тавьж, нийгмийн шударга ёсыг хангах, тэгш бус байдлыг халах, орлогын хэт ялгаатай байдлыг тэгшитгэж байж чинээлэг дундаж давхаргыг бүрдүүлснээр нийгмийн асуудлуудыг шийднэ гэсэн олон улсын эрдэмтдийн дүгнэлтийг авч хэлэлцэж байна. Үүнийг ч бид онцгой анхаарч ажиллаж байна.

Хүүхдийн эсрэг хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэг, хүүхдийн эрүүл мэндийн доройтол, оюун ухааны өвчлөлт зэрэг нийгмийн сөрөг үзэгдлүүдийн үндэс нь нийгмийн тэгш бус байдал юм.

Хэрэв бид илүү сайн сайхан нийгэм байгуулъя гэвэл аль болох орлогын тэгш байдлыг хангахад л гол анхаарлаа төвлөрүүлэх ёстой.

Бидний тодорхойлж байгаа энэ том санаа, шийдвэрлэх хүчин зүйл бол хүмүүсийн хооронд итгэл дүүрэн харилцаа бий болгосон, хүүхэд залуучуудад  чанартай боловсрол эзэмших боломжийг бүрдүүлсэн, стресс, хүчирхийлэл багатай, сэтгэл зүйн хувьд тогтвортой эрүүл нийгмийг тогтооход туслах асар их хүчтэй юм.

Махатма Ганди хэлэхдээ “Улс орны хүч чадал нь сул дорой иргэддээ хэрхэн хандаж байгаагаар хэмжигдэнэ” гэжээ.

Монгол Улсын хөгжлийн үндэс болсон гэр бүл, хүүхдийн хүмүүжил, хөгжил, хамгааллын асуудлыг хэлэлцэж буй энэ зөвлөгөөнөөс төрийн бодлого, үйл ажиллагаанд тусгах ажил хэрэгч санал санаачилга олноор гарна гэдэгт итгэлтэй байна.

Монголын үр сад нэг бүр хүчирхийллээс ангид баталгаатай, тогтвортой, ээлтэй орчинд өсөж, нийгэмдээ идэвхтэй, аз жаргалтай иргэн болох боломжийг нь бүрдүүлэхийн төлөө хамтран ажиллацгаая. Үүнд хүн бүрийн хүчин зүтгэл чухал юм. Удахгүй болох олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр, эх үрсийн баярыг тохиолдуулан монголынхоо нийт эхчүүд, хүүхдүүддээ баярын мэндчилгээ дэвшүүлж, аз жаргал, сайн сайхан, баяр хөөрөөр дүүрэн явахыг хүсэн ерөөе.

Улсын зөвлөгөөнд амжилт хүсье.

Анхаарал тавьсанд баярлалаа.

Эх сурвалж: УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
ЕРӨНХИЙЛӨГЧ ЗАРЛИГ ГАРГАЖ, НЭР БҮХИЙ 17 ШҮҮГЧИЙН БҮРЭН ЭРХИЙГ ТҮДГЭЛЗҮҮЛЛЭЭ
5 цаг    

НААДМЫН ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРЛИЙГ ХОЁР САЯАР ОЛГОСОН УУ
11 цаг    

Д.СУМЪЯАБАЗАР: “ДУБАЙН ГЭРЭЭ”-Г ӨӨРЧЛӨХ САНАЛАА ХҮРГҮҮЛСЭН
11 цаг    

ТӨСВИЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
11 цаг    

Ж.ОДЖАРГАЛ: ИРЭЭДҮЙ ХОЙЧ ҮЕЭ ЗӨВ ЧИГЛҮҮЛЖ СУРГАЖ, БОЛОВСРУУЛАХ ХЭРЭГТЭЙ
11 цаг    

“ХУНТ НУУР” БҮЖГЭН ЖҮЖИГ ТОГЛОГДОНО
11 цаг    

"БУТАНЫ ПАРЛАМЕНТЫН ТАНХИМЫН ЭМЭГТЭЙ ГИШҮҮД ХООРОНДОО ӨРСӨЛДӨХ БИШ ХҮЧЭЭ НЭГТГЭН АЖИЛЛАДАГ"
11 цаг    

“ГАЛДАН БОШИГТ” ХААНЫ ТУХАЙ ШИНЭ НОМ “МЭНДЭЛЛЭЭ”
12 цаг    

НАЛАЙХ ДҮҮРЭГТ МУЗЕЙ БАЙГУУЛНА
12 цаг    

УЛААНБААТАРЫН НУТАГ ДЭВСГЭРТ АШИГЛАЖ БАЙГАА БОЛОН ШИНЭЭР СУУРИЛУУЛАХААР ТӨЛӨВЛӨЖ БУЙ ХЯНАЛТЫН КАМЕРУУДЫГ НЭГДСЭН СИСТЕМД ОРУУЛНА
12 цаг    

ЦАГ АГААР, БЭЛЧЭЭРИЙН ТӨЛВИЙН МЭДЭЭЛЛИЙГ 38 СУМЫН МАЛЧИНД МЕССЕЖЭЭР ХҮРГЭЖ БАЙНА
12 цаг    

УИХ-ЫН ГИШҮҮН Л.ЭНХБОЛД БОЛГАРЫН ЭДИЙН ЗАСГИЙН САЙДТАЙ УУЛЗАВ
12 цаг    

ҮЗЭЛ БАРИМТЛАЛАА ТҮҮЧЭЭЛСЭН ҮНДЭСНИЙ III АЯН
13 цаг    

НИЙСЛЭЛИЙН ЗАРИМ ТОХИЖИЛТ, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТАД ИРГЭД СЭТГЭЛ ДУНДУУР БАЙНА
14 цаг    

МОНГОЛ ШИНЭЧЛЭЛТ НАМЫГ БҮРТГЭЛЭЭ
16 цаг    

ИРЭХ 10 ЖИЛ АРМАТУРЫН ИМПОРТОД $1.5 ТЭРБУМЫГ АЛДАНА
16 цаг    

Т.БАТЦОГТ: УЛААНБААТАР ХОТ ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ БОДЛОГОТОЙ БОЛНО
16 цаг    

"БӨХЧҮҮДИЙН ДУНД ЯРУУ НАЙРАГЧ Ү.ХҮРЭЛБААТАР БУДЛИАН ХУТГАЧИХЛАА"
17 цаг    

ИМАРТ ДЭЛГҮҮРИЙН ШААРДЛАГА ХАНГАХГҮЙ 83.4 ТОНН БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ УСТГАВ
17 цаг    

З.ЭНХБОЛД: ЭРХ МЭДЛЭЭ ХЭТРҮҮЛСЭН ХҮН НЬ Ч.САЙХАНБИЛЭГ БОЛОХООС БИ БИШ ЮМ
17 цаг    

НИЙСЛЭЛД АХУЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АВТОМАТ УГААЛГЫН ГАЗАР БАЙГУУЛНА
17 цаг    

УЛСЫН ТӨСВИЙН 1.8 ТЭРБУМЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР БАРИГДСАН ЦЭЦЭРЛЭГ АШИГЛАЛТАД ОРЖ АМЖААГҮЙ БАЙХДАА НУРЖЭЭ
17 цаг    

ҮХЭХИЙГ “ХҮССЭН” 27 МЯНГАН АМЬ БАЙНА
17 цаг    

"У.ХҮРЭЛСҮХ ЗӨВХӨН 2020 ОНЫ СОНГУУЛЬ БОДООД ЮУ Ч ХИЙХГҮЙ БАЙНА"
17 цаг    

ХОНИО ХАРИУЛЖ ЯВСАН ХҮҮ АЯНГАД НИРГҮҮЛЖ, АМИА АЛДЖЭЭ
18 цаг    

Ц.МАГАЛЖАВ: ТЭДНИЙГ БАРИЛДУУЛАХ ЭСЭХ АСУУДЛААР ТЭРГҮҮЛЭГЧИД ДАХИН ХУРАЛДАНА
18 цаг    

ЗУНЫ УНИВЕРСИАД 2019 НААДМЫН ТАМИРЧДЫГ ҮДЭН ГАРГАВ
18 цаг    

ХАР ТАМХИ, МАНСУУРАХТАЙ ТЭМЦЭХ ДЭЛХИЙН ӨДӨР ТОХИОЖ БАЙНА
18 цаг    

ДАЛАЙН ЁРООЛООС ОЛДСОН ХАЧИРХАЛТАЙ ДУРСГАЛУУД
18 цаг    

ХҮНИЙ ГУЙВАР БОЛОН МӨНГӨ АМЛАСАН АЧАА ТЭЭШ АВАХГҮЙ БАЙХЫГ СЭРЭМЖЛҮҮЛЖ БАЙНА
18 цаг    

ГОВИЙН ЧОНО-2019” СУРГАЛТ, ДАДЛАГЫН БЭЛТГЭЛ АЖИЛТАЙ ТАНИЛЦЛАА
18 цаг    

Нийт Талбайн 96.4 Хувьд Тариалалт Хийгээд Байна
18 цаг    

ХҮНСНИЙ НОГОО ТАРИАЛАХ АРГА ХЭМЖЭЭ АМЖИЛТТАЙ ЯВАГДАЖ БАЙНА
18 цаг    

ХҮНСНИЙ 20-ИЙН НҮХЭН ГАРЦЫГ 130 САЯАР ШИНЭЧИЛЖЭЭ
19 цаг    

ӨНӨӨДӨР ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦ ДУНД СУУДЛЫН ХУРАЛДААНАА ХИЙНЭ
19 цаг    

Л.АЛТАНСҮХ: ГЕНЕТИК ТЕСТ МЭРГЭЖЛЭЭ ЗӨВ СОНГОХОД ТУСАЛНА
19 цаг    

ЗАСГИЙН ГАЗАР ХУРАЛДАХГҮЙ
19 цаг    

БҮРЭН ЭРХ НЬ ДУУССАН, ЭНЭ ЖИЛ ЭГҮҮЛЭН ТАТАГДАХ ЭЛЧИН САЙД НАР
19 цаг    

40 ГАРУЙ ГИШҮҮН ҮХ-ИЙН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСЛИЙГ ТОЙРОГТОО ТАНИЛЦУУЛЖЭЭ
19 цаг    

ӨНӨӨДӨР: “ШАТАХУУНЫ ҮНЭ БҮРДЭЛТ БА ЧАНАР”ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛНО
19 цаг    

ҮС ЗАСУУЛБАЛ ТОХИРОМЖГҮЙ
19 цаг    

УЛААНБААТАРТ ӨДӨРТӨӨ 21-23 ХЭМ ДУЛААН
19 цаг    

Ж.БАТЗАНДАН, Л.БОЛД НАРЫН ШОУ ХЭЗЭЭ ТӨГСӨХ ВЭ?
1 өдөр    

ГАДААД ИРГЭДИЙН ДУНД “БЭСРЭГ НААДАМ” ЗОХИОН БАЙГУУЛНА
1 өдөр    

САВЛАСАН БҮТЭЭГДЭХҮҮН, САВ БАГЛАА БООДОЛД ТАВИХ ШААРДЛАГА
1 өдөр    

ХУУЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
1 өдөр    

Т.БАТЦОГТ: ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ХОТОД НЭГДСЭН БОДЛОГО АЛГА
1 өдөр    

АСА АВАРГА САГСЧИН О.ДӨЛГӨӨНИЙ ЭМЧИЛГЭЭНИЙ ЗАРДАЛД 10 САЯ ТӨГРӨГ ХАНДИВЛАВ
1 өдөр    

БЗД-ИЙН ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХ ОРОН НУТГИЙН ЗӨВЛӨЛИЙН АНХДУГААР ХУРАЛДААН БОЛОВ
1 өдөр    

ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛААР ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ҮЙЛЧЛҮҮЛЭХ ШҮДНИЙ ЭМНЭЛГҮҮД
1 өдөр    


Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.