Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2024 оны 04-р сарын 24
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

Уул уурхайн салбарт өргөн ашиглагддаг бульдозеруудын тухай

НИЙТЛЭСЭН: 2019-05-22 11:56:32
Эдийн засаг > Уул уурхай | Сэтгэгдэл: 0

Өнөөгийн байдлаар манай дэлхий дээр бульдозер үйлдвэрлэдэг 60 гаруй компани байдаг  тэднээс уул уурхай ,зам гүүр, барилгын салбарт өргөн ашиглагддаг 13-14 орчим компаний бульдозерууд хэрэглэгчидэд танигдсан зах зээлд байр сууриа нэгэнт олсон  байна.

 

Тэдгээр бульдозеруудын техникийн үзүүлэлтүүд түүний ашиглалт , хэрэглээний зах зээл, үйлдвэрлэгч компаниудын тухай товч танилцуулга хүргье. 

 

Бульдозерын түүх:  

Анх 1886 оны үед том калибрийн гар бууг бульдозер нэрлэж байсан үе бий. 1800-аад оны сүүлээр дурын түлхэх хүчийг бульдозер гэж ойлгох болсон байна.

Нэлээд хожуу 1929 оноос тракторыг тусгайлан тоноглож шороо түрэх хутга суурилуулан барилгын салбарт газар шорооны ажилд ашиглах болсноор түүнийг бульдозер гэж нэрлэх болсон байна.

Анхны бульдозерууд хэт том овор хэмжээтэй, хүч ихтэй , маш их дуу чимээ гаргадаг учир бараг хоч нэр болгон бульдозер гэж нэрлэсэн байж болох юм. Орос хэлэнд 1950- иад онд энэ үг орж ирсэн.(to bulldoze — Англи хэлний газрын хөрсийг эвдлэх сэндийлэх гэсэн утгатай үг)

Бульдозерийн бий болсон анхны алхам бол трактор зохион бүтээсэн явдал гэж үздэг.

Английн зохион бүтээгч Уильям Говард 1850-иад онд  газар хагалах үйл ажиллагаанд уурын хөдөлгүүрт тэрэг ашиглах санааг анх сэдсэн байна. 

Их Британд XIX зууны сүүлийн хагас гэхэд  бараг 2000 тийм газар хагалагч уурын хөдөлгүүрт машин ажиллаж байсан гэдэг. Орос оронд анхны гинжит тракторыг Никольское Саратов мужийн тариачин эр Федор Блинов угсарсан ба тэрээр 1879 онд төмөр замгүй (рельсгүй) замаар ачаа тээвэрлэх вагон гэсэн нэрээр патент авсан байдаг.

Энэ машин нь 20 морины хүчтэй уурын хөдөлгүүрээр ажилладаг байсан ба хөдөө аж ахуй ,аж үйлдвэрийн салбарт ашиглахад тохиромж муутай хөдөлгөөн удаан ,хэт том овор хэмжээтэй байсан.

Хамгийн анхны аж үйлдвэрийн зориулалттай уурын хөдөлгүүрт гинжит тракторыг (трактор Холта) 1904 онд  АНУ- үйлдвэрлэсэн.

Түүнээс гадна анхны бензинээр ажиллах дотоод шаталтын хөдөлгүүрт гинжит тракторыг 1906 онд үйлдвэрлэсэн байна.

Америкийн инженер Даниель Бест , Бенджамин Хольт нарын «Caterpillar» компанийг үүсгэн байгуулж тракторонд шинээр түрэгч төхөөрөмж суурилуулан үйлдвэрлэж эхэлсэн 1921 оноор бульдозерын  үүсэл хөгжлийн тооцдог. 1931 оноос аж үйлдвэрлэлийн зориулалттай дизель хөдөлгүүрт гинжит трактор буюу бульдозер үйлдвэрлэж эхэлсэн. Түүнээс хойш бульдозер хэлбэр хэмжээ , даац жин, техник технологийн хувьд маш хурдацтай хөгжин дэвшиж ирсэн ба тэр тусмаа дэлхийн 1-р дайны дараа бүр ч илүү хурдацтай хөгжин дэвшиж сайжирсан байна. 

Энэ огцом хөгжил дэвшлийн үед бульдозерын  гидродинамик ,гидростатик явах эд ангиуд ,гидравлик дамжуулгын систем , гидравлик өргөх төхөөрөмж, удирдлагын мэдрэгч төхөөрөмжүүд зохион бүтээгдэн улам боловсоронгуй болсон.

Энэ үндсэн тулгуур өөрчлөлтүүдтэй  холбоотойгоор бульдозерын бусад эд анги техник үзүүлэлтүүд  улам боловсронгуй болж хөгжиж дэвшин сайжирч ирсэн түүхтэй.

 

Дэлхийд тэргүүлэх бульдозер үйлдвэрлэгч нарын тухай

Манай дэлхий дээр бульдозер үйлдвэрлэгч 60 гаруй компани байдаг гэж дээр дурьдсан.                     Тэдгээрээс хөрш орнууд болон манай орны уул уурхай , барилгын салбарт өргөн ашиглагдаж буй хэд хэдэн төрлийн бульдозерууд болон үйлдвэрлэгч нарын тухай энд товч танилцуулна. Дэлхийд тэргүүлэх зэргийн бульдозер үйлдвэрлэгч нар болох «Caterpillar», «Komatsu», «Промтрактор» (Четра), «Shantui», «Dressta», «Liebherr», «ЧТЗ-Уралтрак» гэсэн 6-8 компанууд бий.

Эдгээр компаниуд ихэвчлэн овор хэмжээ том, бүтээмж өндөр, олон төрлийн үйл ажиллагаатай, шинэ техник технологийг нэвтэрүүлсэн , байгаль цаг уурын хүнд нөхцөлд ажиллах  чадвартай  гинжит бульдозерууд үйлдвэрлэн зах зээлд нийлүүлдэг.

Бусад бульдозерийн туслах эд анги үйлдвэрлэгч «Mitsubishi», «New Holland», «Mitsuber», «Case» гэсэн компаниудын хувьд цөөн тооны бага жижиг дунд оворын бульдозерууд үйлдвэрлэдэг.Тэднээс өөр бусад  компаниудын хувьд бульдозер үйлдвэрлэл тийм ч хурдан хөгжиж дэвших боломжгүй юм.

Учир нь эдгээр үндсэн гол үйлдвэрлэгч нар шинэ техник технологийг эзэмшин хамгийн орчин үеийн хүчин чадал өндөр, чанартай, надвартай ажиллагаатай бульдозеруудыг үйлдвэрлэн зах зээлд нийлүүлэн өөрийн байр сууриа баттай олсон байна.

Шинээр бульдозер үйлдвэрлэлийн зах зээлд нэвтэрч орж ирэх компаний хувьд  шинжлэх ухаан техник технологийн  өндөр мэдлэг чадвар , асар их туршилт судалгааны ажил маш их  хөрөнгө мөнгө, хүч хөдөлмөр шаардлагатай  хүнд бэрх өрсөлдөөн байх болно.

 

Caterpillar

Энэ бульдозер нь барилга, уул уурхайн салбарт өргөн ашиглагддаг маш их нэр хүндтэй , дэлхийн олон оронд  тархсан техник юм. Америкийн  «Caterpillar» компани барилга, зам гүүр, уул уурхайн салбарын машин техник тоног төхөөрөмжийн дизель болон байгалийн хийгээр ажилладаг хөдөлгүүр (мотор) үйлдвэрлэлийн дэлхийн тэргүүлэх зэргийн компани юм. Тэдний (хөдөлгүүр) бүтээгдэхүүнийг дэлхийн 25 орны 60 гаруй үйлдвэр завод мөн  АНУ-н 50 гаруй үйлдвэр худалдан авч хэрэглэдэг.

Компаний үүсэл хөгжлийг  анх 1890 онд  инженер Б.Холт , Д. Бест нар  хөдөө аж ахуйд зориулсан трактор зохион бүтээн туршиж эхэлснээр тооцдог.

Өнөөдөр «Caterpillar» компани  хамгийн орчин үеийн бага, дунд, том овор хэмжээтэй гинжит бульдозеруудыг үйлдвэрлэж байна.

Бага овор хэмжээтэй бульдозер нь 7,8–9,4 тн жинтэй , хөдөлгүүрийн хүчин чадал 74–96 морины хүчтэй , дунд овор хэмжээний 12,9–25,0тн жинтэй, хөдөлгүүрийн хүчин чадал 125- 260 морины хүчтэй 7 модель загварын  бульдозер, том оворын 37,9–104,6 тн жинтэй, дизель хөдөлгүүртэй  303–850 морины хүчтэй 5 модель загварын бульдозер үйлдвэрлэдэг. Caterpillar компани өөрийн бульдозеруудынхаа дизель хөдөлгүүрүүдийн зөвхөн өөрийн үйлдвэрт үйлдвэрлэдэг онцлогтой юм.

 Бульдозер САТ нь гидромеханик дамжуулгын системтэй мөн Cat AccuGrade хамгаалалтын системээр тоноглогдсон. Энэ нь түрэгч хутга нь хөрс хуулалтын үед хутганд хуримтлагдсан шороог өндөр нарийвчлалтай мэдэрч удирдах систем юм.  

Мөн систем “System One” гэдэг нь явах эд  ангийн элэгдэл хорогдол ,эвдрэл гэмтэлийг 50% бууруулсан тэнхлэгийн бул , гинжин холбоос захын дамжуулгын шинэ найдвартай системээр тоноглогдсон байдаг.

Дунд ба том овор хэмжээтэй “Cat” бульдозерын нэг  онцлог нь захын дамжуулгын редуктор, чиглүүлэгч араа нь өргөгдсөн байдаг. Caterpillar компанийн зууван явах анги гинжтэй модель D6G серий II - III  ба D7G серии II  загварын бульдозерууд хэрэглэгч нарт танигдсан дэлхийд маш их тархсан өргөн ашиглагддаг эрэлт ихтэй машинууд юм.

Индекс XL  нь бульдозерын хүч хурдыг нэмэгдүүлсэн  харин индекс M гэдэг нь сул зөөлөн хөрсөнд өргөн хүрээнд хусалт хийх систем , индекс LGP нь явах эд анги буюу гинжний эргэх хүчийг нэмэгдүүлсэн систем юм. 

Caterpillar компани нь дэлхийн зах зээлд олон жил хамгийн орчин үеийн шинэ техник технологтой , найдвартай ажиллагаатай , хүчтэй чанартай машин техник бүдээгдэхүүн нийлүүлж өөрийн байр сууриа баттай олсон.

Caterpillar компаний дэвшил хөгжлийн түүх нь компаний инженер техникийн ажилтанууд нь өөрийн бульдозер техникүүдийг худалдаж авах дэлхийн олон улс орны цаг уурын нөхцөл байдал, газар орон , хөрс шороо гээд гүйцэтгэх ажлын онцлогийг судалж түүнд тохирсон машин техник үйлдвэрлэж чаддагтай шууд холбоотой.

Чанартай сайн бүтээгдэхүүн, хэрэглэгчийн сэтгэлд нийцсэн машин техник үйлдвэрлэх үндсэн гол түлхүүр нь  тухайн бульдозер ажиллах газар орон , уул уурхай орд газар, барилга байгууламжийн ажлын нөхцөлд тохируулан  үйлдвэрлэх юм гэж үздэг.

Дэлхийн хэмжээнд уул уурхайн салбарт  7,8–10,5 тонны жинтэй , хөдөлгүүрийн хүчин чадал 75–850 морины хүчтэй 22 төрөл загварын “САТ.” бульдозеруудыг өргөнөөр ашиглаж байна.

Манай хойд хөрш Орос оронд 1930-аад онд анхны “САТ” бульдозерууд орж ирсэн ба улмаар 1968 оноос уул уурхайд  D-9G загварын хүчтэй бульдозерыг өргөнөөр ашиглаж эхэлсэн байдаг.

Бульдозер “САТ” D-11G:

Бульдозер Komatsu. 

Японы инженер Мэитаро Такэути анх 1921 онд «Komatsu Ltd» компанийг барилгын үйлдэрлэлийн чиглэлээр үүсгэн байгуулсан. Өнөөдөр «Komatsu Group» бүрэлдэхүүнд Komatsu Ltd ,Omatsu Ltd. гээд 188 компан , түүний салбар охин компани 145 , хувь эзэмшдэг 42 компани бизнесийн үйл ажиллагаа эрхлэн явуулж байна.

Компаний нийт ажиллагсад гэхэд 33 мянга хүрдэг ба компани анхны гинжит бульдозер Komatsu D50 загвараа 1947 онд үйлдвэрлэж эхэлсэн.

Өнөөдөр «Komatsu» компани 40-1150 морины хүчтэй хөдөлгүүртэй 3,6-152,6 тонны жинтэй 16 модель загварын бульдозер үйлдвэрлэдэг.

Тэдний компаний дэлхийд хамгийн томт тооцогдох 7-8 модель загварын бульдозерууд нь уул уурхайн салбарт өргөн ашиглагдаж байна.

Komatsu бульдозеруудын түрэгч хутганы овоолгын хэмжээ 1-69 м3 хүрдэг бөгөөд бүх бульдозерууд нь дизель хөдөлгүүртэй , гидромеханик хөтлөгч “Torqflow”  буюу джойстик машин эргүүлэх систем суурилагдсан байдаг. Манай улсад 150–180 морины хүчтэй , 18–20 тонны жинтэй Komatsu бульдозерууд өргөн ашиглагдаж байна.

Уул уурхайн салбарын үйл ажиллагаанд Komatsu D155A ба D275A  загварын 302-410 морины хүчтэй хөдөлгүүртэй бульдозеруудыг өргөн ашигладаг.

Дэлхийд хамгийн том , хамгийн хүнд , хамгийн хүчтэйд тооцогдох 1150  морины хүчтэй  D575A-3SD загварын бульдозерыг 1989 онд Komatsu компани үйлдвэрлэсэн  ба улам сайжируулсаар байна. ОХУ-н хүйтэн сэрүүн цаг уурын нөхцөлтэй хойд туйлын бүс нутгийн үйлдвэр уурхай, орд газруудад болон дэлхийн өөр бусад хүйтэн сэрүүн бүс нутгуудад  Cat болон Komatsu үйлдвэрийн бульдозерууд олон жил найдвартай ажиллаж  шалгарсан байна.

Тэд өөрийн машин техникт тасралтгүй сайжруулалт  хийж улам боловсронгуй болгосоор ирсэн.  Америк Японы бульдозер үйлдвэрлэгч компаниудын  давуу тал нь уул уурхайн үйл ажиллагаанд  зориулсан машин техник экскаватор , ачигч машин , өөрөө буулгагч машинуудыг иж бүрэн засвар үйлчилгээ , сэлбэг хэрэгсэлтэй нь харилцан уялдаа холбоотой худалдан борлуулж үйлдвэрлэж чаддагт байдаг.

Нэг үйлдвэрлэгчийн иж бүрэн техникийн засвар үйлчилгээ тохируулга хийгдэж  урсгал засварын ажлыг хөнгөвчилдөг, зардал буурдаг сайн талтай.

KOMATSU D475A-5 SD:

 

Бульдозер «Промтрактор» (Четра) 

ОХУ-ын  Чебоксард хотод 1972 онд  Челябинскийн тракторын үйлдвэрийн салбар тракторын  шинэ үйлдвэр  байгуулсан ба анхны трактор Т-330 загвар 1975 онд үйлдвэрийн дамжилга шугмаас гарч эхэлсэн. Чебоксарын тракторын завод буюу өнөөгийн  ОАО “Промтрактор” хувьцаат  компани  шинэ стандарт,  шинэ системээр ажиллаж байна. Шинэ хөтөлбөрийн дагуу батаалгаат засвар үйлчилгээ , өргөтгөсөн лизингийн үйлчилгээ үзүүлэх олон салбар төлөөлөгчийн газар нээн ажиллуулж байна.

Хувьцаат компани «ЧЕТРА-Промышленные машины» буюу ЧЕТРА-ПМ тракторын үйлдвэр 2006 оны 7-р сараас “Machinery & Industrial Group N.V” нэгдэлийн бүрэлдэхүүнд багтаж орсон. Зөвхөн ОХУ- нутагт гэхэд 50 гаруй тусгай засвар үйлчилгээ болон төлөөлөгчийн газар нээн ажиллуулж эхэлсэн.

Промтрактор компаний машинууд бусад гадаадын нэр хүндтэй компаний машин техникүүдтэй бат бөх чанар, операторын тав тухтай байдал, найдвартай ажиллагаа, түргэн шуурхай чанартай баталгаат  засвар үйлчилгээгээр өрсөлдөн хэрэглэгч нарт танигдан нэр хүнд нь өссөөр байгаа.

Промтрактор үйлдвэрийн бульдозерууд бусад импортын ижил төстэй бульдозертой харьцуулахад үнэ  хямд, бүтээмж өндөр ,найдвартай ажиллагаа сайн , операторын кабин ая тухтай,  техникийн засвар үйлчилгээ түргэн  шуурхай , зардал бага,  гэсэн олон давуу талуудыг бий болгож чадсан.  Промтрактор компани  20,2–65,1тн жинтэй , 150–590 морины хүчтэй хөдөлгүүрүүдтэй олон төрөл загварын бульдозер үйлдвэрлэдэг.

Тэднээс хамгийн хүнд нөхцөлд ажиллах зориулалттай 8 төрөл загварын  бульдозерыг уул уурхайн салбарт  маш өргөн ашиглаж байна.

Сүүлийн жилүүдэд тус үйлдвэр машин техникүүддээ  сери -02 гэсэн техник технологийг шинэчлэл сайжруулалт хийж эхэлсэн.

Шинэчлэл серии-02 нь бульдозерын цахилгаан гидравлик  дамжуулга  ба хажуугийн микро процессор удирдлагын систем , уян  тэнцүүлэгч ролик, байгаль экологийн хувьд хор хөнөөл багатай мотор хөдөлгүүр Тier 2 ба Тier3 гэсэн техникийн шинэ шийдлүүд бий болгосон. Тэд хөдөлгүүр асаахаас өмнөх халаах систем, дамжуулгын гидравлик удирдлагын системийн насос, бусад өргөх буулгах удирдлагын гидравлик системийн нассосуудын импортоор авч өөрийн бульдозеруудад суурилуулдаг.

Эдгээр техникийн шинчилэлүүдийн үр дүнд операторын ажиллах нөхцөл ая тухтай болсон гадаад үзэмж хийц хэлбэр сайжирсан гээд олон дэвшил гарсан.

Техникийн шинэчлэлт сайжруулалт өнөөдөр ч үргэлжлэн сери-3 гэсэн техникийн шинэ шийдлүүдийг үйлдвэрлэлдээ нэвтрүүлсээр байна.

Промтрактор үйлдвэр техникийн шинэчлэл сайжруулалт сери 03 ажлын хүрээнд  2012- оноос хамгийн сүүлийн үеийн загвар модель Четра Т 20.02. ба Т 35.02  гэсэн загварын бульдозеруудыг үйлдвэрлэж эхэлсэн. Бульдозер ЧЕТРА д Cummins буюу ЯМЗ гэсэн 150–590 морины хүчтэй дизель хөдөлгүүрүүд суурилуулдаг.

Бульдозер ЧЕТРА:

 

Бульдозер Shantui

Хятадын “Shantui”  Шантуй үйлдвэр Японы “Komatsu” компаний лицензийг  худалдан авч тэдний D85-18 загварын бульдозерын зураг төслийн дагуу анхны TY220 загварын бульдозерыг 1980 онд үйлдвэрлэж байсан. Эхний үед “Komatsu” компанийн инженер техникийн ажилтанууд Хятадын “Shantui” үйлдвэрт ирж  техник технологи , үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд туслаж дэмжлэг үзүүлдэг байсан байна.

“Shantui” үйлдвэр 2000 оноос  өөрийн зураг төслөөр бие даан T70 загварын бульдозерыг үйлдвэрлэж эхэлсэн ба овор хэмжээний хувьд жижиг , дунд , том , аварга том гэсэн 4 загвар моделийн бульдозеруудыг үйлдвэрлэдэг.

Тэд  өнөөдөр 7,5 - 67,5 тн жинтэй  хөдөлгүүрийн хүчин чадал  82-533 морины хүчтэй олон модель загварын бульдозерууд үйлдвэрлэж буй бөгөөд хөдөлгүүрийн цилиндр нь 4 хавхлагтай  ба 2 нь гарах 2 орох  талын хавхлагтайгаараа онцлогтой юм.

Бүх модель загварын бульдозерууд нь гидро трансформатор, автомат удирдалгын систем,  мэдрэмжтэй тэнцүүлэгч, диск тосон тормозын систем , хүндийн төв доор байралсан гээд олон онцлогууд бий.

Дамжуулгын систем “Torqflow” нь усан хөргүүртэй  нэг фазын гидротрансформатор, олон дисктэй гидравлик удирдлагатай, тосолгоо болон явах анги дамжуулгын систем нэг удирдлагын  хайрцаганд суурилагдсан байдаг. 

Ийм системийн тусламжтайгаар гүйцэтгэж буй ажилтайгаа уялдуулан зөвхөн нэг бариулаар бүгдийг удирдан хурдаа тохируулах боломжтой болсон. Мөн хатуу холбоосоор холбогдсон зогсолтын системээр тоноглогдсон ба хусуур нь түрэлтийн хүчээ өөрчлөх боломжтой хоёр байрлалтай. 

Shantui- бульдозерууд нь урд талдаа 3 хойноо 3 нь дамжуулагын системтэй.

Дунд оворын машинууд нь гидромеханик НМТ загварын хүчний дамжуулгаар тоноглогдсон. 

Хятадын “Shantui” үйлдвэр ердийн  стандартын болон шавар намаг , говь цөл , өндөр уулын бүсэд ашиглах мөн ой модны аж ахуй , цахилгаан станцын нүүрс түрэх , газар шорооны ажил хийхэд зориулсан гээд олон төрөл загваруудын бульдозерууд үйлдвэрлэдэг.

Тэднээс хамгийн өргөн ашиглагддаг нь 10-37 тн жинтэй, 178–348 морины хүчтэй  хөдөлгүүртэй дунд оворын бульдозерууд юм. Тэдний  овор хэмжээ том хүнд даацын бульдозерууд нь найдвартай ажиллагаа муу эвдрэл гэмтэл их гардаг муу талтай.

Хятадын“Shantui”үйлдвэрийн бульдозерууд зах зээлд Европ, Америк, Японы үйлдвэрүүдийн ижил төрлийн бульдозеруудтай хямд үнээрээ өрсөлдөх чадвартай.

Бульдозер Shantui:

 

Бульдозеры Dressta

Польшийн трактор үйлдвэрлэдэг «Huta Stalowa Woła» (HSW)  үйлдвэрийг анх 1937 онд цэргийн зориулалттай машин техник үйлдвэрлэхээр байгуулсан.  

Дэлхийн 2-р дайны дараа цэрэг дайны зориулалттай  техникийн эрэлт хэрэгцээ буурах үед тус компани барилга , уул уурхайн салбарт зориулсан машин техник олноор үйлдвэрлэж эхэлсэн. Польшууд 1972 онд Америкийн  «International Harvester Co.» (IHC) компанитай хамтран ажиллах гэрээ байгуулан хамтарсан «Dresser Industries» компани байгуулсан.

Улмаар 1980 оноос «Komatsu America International Company» компанитай хамтран ажиллаж эхэлсэн байна.

Эдгээр компаниудын хамтран ажиллах гэрээ 2005 онд дуусгавар болсоноор тус компани бие даан трактор үйлдвэрлэж эхэлсэн.

“Dressta” үйлдвэр 75–525 морины хүчтэй 7,3–67,7 тн жинтэй 9 төрөл загварын бульдозерууд үйлдвэрлэдэг. «Dresser Industries» компаний TD-40B загварын бульдозерууд 1980-аад оноос хойш хойд туйлын Якутдад хасах 50 хэмийн хүйтэнд маш амжилттай ажиллах байна.

Энэ машин нь Америк Японы ижил төрлийн CAT D-9R ба Komatsu D-275 загварын бульдозеруудаас бүтээмж , чанарын хувьд огт дутахгүй бөгөөд үнийн хувьд 1,5 дахин хямд үнэтэй юм.

Dressta үйлдвэрийн ихэнх бульдозеруудын явах анги хатуу цул рамтай, раманд нь захын дамжуулгын систем  тоноглогдсон байдаг. Тэдний бүх техникүүдэд хоёр шатлалтай эргэх механизм суурилагдсан. Хоёр шатлалтай эргэх механизмтай 3 өөр хурдтай хурдны хайрцаг нь  уг бульдозеруудыг 6 араагаар  урагш хойш хөдөлгөдөг бөгөөд Dressta  үйлдвэрийн хамгийн том бульдозер нь Dressta TD-40E  загвар байдаг.

Түүний урт нь 10,35м, хөдөлгүүрийн хүчин чадал 646 морь/хүч, ашиглалтын жин 67,7тн ба 19,0л багтаамжтай 6 цилиндертэй трубо мотортой, түлшний багтаамж 1362л, дээд хурд 14,9км/цаг.

Бульдозер Dressta TD-40E:

 

Бульдозер Liebherr 

Барилгын зориулалттай машин техник үйлдвэрлэх «Liebherr»  компанийг Германий инженер Ганс Либхерре 1949 онд үүсгэн байгуулсан.

Өнөөдөр энэ үндэстэн дамансан корпорацийн жилийн эргэлтийн хөрөнгө (2011он)  8,3 тэрбум евро хүрч дэлхийн хэмжээнд тэдний 130 гаруй үйлдвэр аж ахуйн нэгж ажиллаж нийт 35.000 ажиллагсад ажиллаж байна.

Liebherr бол барилга, зам гүүр,  газар шорооны ажил гүйцэтгэх машин техник үйлдвэрлэлтээрээ дэлхийд  тэргүүлэх компани юм. «Liebherr» компани нь барилгын  цамхагт кране, өөрөө явагч машин дээр суурилуулсан хүнд даацын кране, эксковатор, өрөө буулгагч хүнд даацын машин үйлдвэрлэдэг мөн 1970 аад оноос гинжит трактор бульдозер үйлдвэрлэж эхэлсэн.

Liebherr компани  жилд 1000 орчим 12.5-52.6тн жинтэй  бульдозер үйлдвэрлэж дэлхий 100 гаруй улс оронд тэр дундаа баруун европын улс орнуудад дийлэнх хувийг нь нийлүүлдэг. Дэлхийн хэмжээнд дунд даацын 35тонны бульдозерын зах зээлийн 40-50% Liebherr компаний бульдозер эзэлдэг.

Liebherr бульдозерын онцлог нь бүгд гидростатик дамжуулгын системтэй өөрийн үйлдвэрийн гидравлик агрегатууд ашигладаг. Дэлхийн бульдозер техник үйлдвэрлэлийн дунд  Liebherr  компани энэ чиглэлээр тэргүүлж байгаа бөгөөд амжилттай ажиллаж байна. Liebherr бульдозер 2 бие биенээсээ үл хамаарах битүү гидравлик  систэмтээр тоноглогдсон. Бүх дамжуулгын системийг бүхэлд нь удирдан тохируулах Litronic гэсэн удирдалгын систем ажилладаг.

Энэ нь хөдөлгөөний хурд ,түлхэлтийн хүч хоёрыг тэнцвэржүүлэн хөдөлгүүрийг хэт ачаалалаас хамгаалдаг мөн гидронасосын тусламжтайгаар 2 гинжийг бие биенээс нь үл хамааран удирдан чиглүүлэх боломжтой.

Бүх Liebherr бульдозерууд Litronic удирдалгын системтэй ба гидравлик дамжуулгын тусламжтайгаар бульдозерын ажлын төхөөрөмжүүд ба түрж байгаа ачаанаас хамааран түлхэх хүч , хурдаа автоматаар тохируулдаг байна. Түрэх төхөөрөмжүүд хамгийн их ачаалалтай ажилах үед түрж буй ачаанаас хамааран бульдозер хурдаа автомат  удирдалгаар бууруулдаг.

Liebherr Бульдозерын түлхэлтийн хүч хөдөлгүүрийн эргэлтийн тооноос үл хамаардаг нь гидростатик дамжуулын систем ашигладагаас болдог байна.

Дизель хөдөлгүүрийн гидромоторыг 2 тусдаа бие биенээсээ үл хамаарах ижил гидро насосын тусламжтайгаар өндөр даралтаар удирдан ажилладаг ба энэ гидромоторыг 2 шаттай редуктор, хөтлөгч араатай хамт явагч ангийн раманд суулгаж өгсөн байдаг.

Бүх төрлийн бульдозорууддаа V хэлбэрийн салаа цилиндртэй дизель хөдөлгүүр суурилуулсан. Зөвхөн PR714 маркийн бульдозердоо «John Deere» фирмийн дизель хөдөлгүүр суурилуулсан байдаг.

Хойд туйлын цаг уурын хүнд нөхцөлд ажиллах зориулалттай Liebherr PR 751 маркийн бульдозер:

 

Liebherr маркийн бүх бульдозерууд цаг уурын -25°С, +40°С температур бүр -40°С температурын хүйтэн нөхцөлд ажиллах чадвартай. Тэдний хойд туйлын хасах -50°С температурын хүйтэнд ажиллах зориулалттай бульдозеруудад нэмэлтээр WEBASTO маркийн хөдөлгүүр халаагч мөн түлш халаагч суурилуулсан байдаг ба  хөдөлгүүрийн нэмэлт дулаалга хучилга, хүйтэнд тэсвэртэй цахилгаан дамжуулгын шугам кабель , кабины нэмэлт халаагч дулаалгаар тоноглогдсон байдаг.

ОХУ-н Норильскийн (ГМК) уул уурхайн комбинатад 2000 оноос хойд туйлын нөхцөлд ажиллахад зориулагдсан Liebherr компаний PR751 маркийн 8 бульдозер амжилттай ажиллаж байна.

Бульдозер Liebherr:

 

Бульдозер Shehwa

Shehwa маркийн булдозеруудыг Хятадын Хэбэй муж дахь «Xuanhua Construction Machinery Co, Ltd. (HBXG)» гэдэг хүнд машин үйлдвэрийн цогцолборт үйлдвэрлэдэг. HBXG буюу Сюаньхуагын Барилгын Машины Үйлдвэр нь 1950 онд байгуулагдсан ба улсын мэдлийн үйлдвэрийн газар юм. Тэд Shehwa  маркийн 165–430 морины хүчтэй 19,4–48,8тн жинтэй 7 төрөл загварын бульдозер үйлдвэрлэдэг.

Тэдний үйлдвэрлэж байгаа бульдозерууд чанарын хувьд Caterpillar и Komatsu маркийн бульдозеруудтай ижил түвшинд хүрсэн ба эд ангиудыг тэдгээр үндсэн үйлдвэрлэгч нарын лицензийн дагуу үйлдвэрлэдэг. HBXG үйлдвэр нь 1998 онд  олон улсын чанар стандартын ISO9001 стандартыг нэвтэрүүлэн  чанарын сертификат авсан ба олон улсын чанарын стандарт нэвтэрүүлсэн Хятадын 520 компани нэг юм.

Өнөөдөр энэ компани Хятадад бульдозер үйлдвэрлэлээрээ тэргүүлж байгаа бөгөөд нийт 4000 ажиллагсад 500 инженер техникийн ажилтанууд ажилладаг. Энэ улсын үйлдвэрийн газар нь дэлхийн хэмжээний 500 том үйлдвэрийн газрын 279-р жагсадаг ба нийт 900м² талбай эзэлдэг түүнээс 300м² талбайд нь үйлдвэрийн үндсэн цехүүд  байралдаг байна.

Бульдозер Shehwa:

  

Бульдозер ЧТЗ-УРАЛТРАК

ОХУ-н Челябинскийн тракторын завод бол дэлхийн анхны тракторын үйлдвэрлэгч нарын нэг юм. Тус үйлдвэр ажиллаж буй 80 гаруй жилийн хугцаандаа нийт  1,34 сая трактор үйлдвэрлэсэн байна.

Хамгийн анх 1933 оны 5-р сард Америкийн Caterpillar 60 загварын трактортай ижил төрлийн Сталинец-60» (С-60) маркийн гинжит трактор үйлдвэрийн хаалгаар гарч байсан гэдэг. Өнөөдөр энэ үйлдвэр 1,2 сая м² талбай эзэлдэг ба нийт 7600 ажиллагсадтай том аж үйлдвэрийн цогцолбор болсон байна.

Челябинскийн трокторын завод 170 - 370 морины хүчтэй  18,7–44,5 тн жинтэй үндсэн 6 төрөл загварын бульдозер үйлдвэрлэдэг.

Тэд дизель цахилгаан хөдөлгүүртэй ДЭТ-250 маркийн бульдозеруудыг 1961 оноос үйлдвэрлэж эхэлсэн. Цаашид улам боловсоронгуй болгож ДЭТ-320, ДЭТ-400 модель загварын бульдозерууд үйлдвэрлэж байна.

Хамгийн сүүлийн үеийн загвар ДЭТ-400 бульдозер нь дэлхийн бульдозер үйлдвэрлэлийн түүхэнд  анхны  цахилгаан механик дамжуулгын систем , цахилгаан удирдалгын систем суурилуулсан байдаг.

Чийглэг нойтон орчинд ч энэ техникийг ашиглах боломжтой ба дамжуулгын цахилгаан генераторыг дизель генератортой адил түвшинд ашиглах болсон. Челябинскийн тракторын заводын бульдозерууд дэлхийн 40 гаруй улс оронд ажиллаж байна.

Бульдозер ДЭТ-400:

 

 Бульдозеры Zoomlion

Хятадын Хунань муж дахь улсын үйлдвэрийн газар Changsha Zoomlion Heavy Industry Science & Technology Development Co., Ltd.» компани 1992 онд үүсгэн байгуулагдсан. Zoomlion Хүнд Машин Механизмын Үйлдвэрийн Нэгдэл нь барилга , зам гүүр , газар шорооны ажилд зориулсан машин техник ,тоног төхөөрөмж үйлдвэрлэдэг.Zoomlion үйлдвэр барилгын салбарт зориулсан машин техник үйлдвэрлэлийн хэмжээгээрээ 2009 онд дэлхийд 17-р байранд жагсаж байсан.

Энэ үйлдвэр 178–325 морины хүчтэй , 18,2–41,0 тн жинтэй 3 төрөл загварын Zoomlion нэртэй  бульдозер үйлдвэрлэдэг. Zoomlion барилгын машин механизмын нэгдэлийн харъя 9 үйлдвэр Хятад , Европод  ажиллаж байна  нийтдээ 30.000 ажилтан ажилладаг.

Бульдозер Zoomlion:

 

Бульдозеры John Deere

Америкийн John Deere компани 1837 онд үүсгэн байгуулагдсан ба хөдөө аж ахуйн ,ой модны аж ахуй барилгын салбарын үйлдвэрлэлд зориулсан машин техник үйлдвэрлэдэг. АНУ-улсын Иллинойс мужийн Молин хотод үндсэн төв үйлдвэр нь байралдаг.

Компаний салбар үйлдвэрүүд Герман, Канад, Энэтхэгт байдаг ба нийт 67.000 ажиллагсад ажилладаг. Ихэнхдээ хөдөө аж ахуйн зориулалттай машин техник, тоног төхөөрөмж үйлдвэрлэдэг John Deere компани үндсэн 3 загвар моделийн бульдозер үйлдвэрлэдэг.

  1. John Deere 750J -хөдөлгүүрийн хүчин чадал 146 морины хүчтэй, жин 16.7тн,
  2. John Deere 850J- хөдөлгүүрийн хүчин чадал 188морины хүчтэй ,жин 19тн
  3. John Deere 1050J-340 морины хүчтэй, жин 35тн

 

Эдгээр бульдозеруудыг Германий «LIEBHERR» компанитай хамтран үйлдвэрлэдэг ба John Deere үйлдвэрийн бульдозеруудад өөрийн үйлдвэрийн дизель хөдөлгүүрүүдийг суурилуулсан байдаг.

Тэдний үйлдвэрийн хөдөлгүүрүүдэд цахилгаан удирдлага , автомат хамгаалалтын систем, 2 шаттай агаар шүүгч мөн хөдөлгүүр асаахын өмнөх халаагч, түлш шүүгч суурилуулсан байдаг. John Deere бульдозерууд гидростатик дамжуулгын систем нь ажлын янз бүрийн горимд  хурдаа өөрчилөн түлхэх хүчийг нэмэгдүүлдэг. Хөдөлгүүр битүүмжлэл нь хөдөлгүүрийн хүчин чадлыг нэмэгдүүлж түлш зарцуулалт буурч эдийн засгийн хэмнэлттэй болсон ба хэт халалт, даралт уналтаас хамгаалсан 3 шаттай хамгаалалтын систем суурилуулж өгсөн байдаг.

Бульдозеры John Deere:

 

Бульдозер CASE

Хөдөө аж ахуйн зориулалттай машин техник, тоног төхөөрөмж үйлдвэрлэдэг «CASE» компани 1842 онд АНУ-д  үүсгэн байгуулагдсан.

Хөдөө аж ахуйн салбарт үйл ажиллагаа явуулсан олон жилийн туршилгатай , чанартай найдвартай техник тоног төхөөрөмж үйлдвэрлэдэг нэр хүндтэй компани юм.

Компаний төв байр болон үндсэн үйлдвэр нь АНУ-н Висконсин мужийн Расин хотод байралдаг. CASE компани хамгийн анхны бензин хөдөлгүүртэй трактороо 1911 онд үйлдвэрлэж байсан ба өнөөдөр CASE компаний үйлдвэрлэсэн хөдөө аж ахуйн тоног төхөөрөмж, машин техник дэлхийн 150 гаруй улс оронд худалдаалагддаг.

Тэдний шинжлэх ухаан техник технологи судалгааны төвүүд АНУ, Итали ,Япон, Бразили зэрэг улс орнуудад ажилладаг бөгөөд дэлхийн олон оронд 11 салбар үйлдвэр нь ажиллаж байна. «CASE» компани  хөдөө аж ахуй ,барилга зам гүүрийн ажилд зориулсан 46-345 морины хүчтэй 1,8-39,1тн жинтэй 13 төрөл загварын бульдозер үйлдвэрлэдэг.  

CASE үйлдвэрийн бүх бульдозеруудад өөрийн үйлдвэрийн болон «Cummins» үйлдвэрийн (CASE 2550 и CASE 3550)  маркийн түлш дамжуулах цахилгаан системтэй хөдөлгүүрүүд суурилуулдаг. Бүх машинуудад нь бүрэн автомат дамжуулагын систем , чиглэлээ өөрчилөх үед хүч алдахгүй байх зориулалтай PowerSteer гэсэн систем суурилуулсан байдаг.

Бульдозер CASE:

 

Манай гариг дээрх хамгийн  том бульдозерууд

Уул уурхай ,барилга зам гүүр , аж үйлдвэрлэлийн салбарт зориулсан хүчин чадал, бүтээмж өндөртэй асар том овор хэмжээтэй бульдозер үйлдвэрлэх хэд хэдэн оролдлого гарч байсан. Гэвч том бульдозер үйлдвэрлэх зардал хэт өндөр, ажлын бүтээмж бага , засвар үйлчилгээ ашиглалтын зардал өндөр гээд эдийн засгийн хувьд ашиггүй байдаг.  

Дэлхий дээр үйлдвэрлэгдэж буй хүнд машин техникүүдийг хамгийн том, хамгийн хүчтэй , хамгийн хүнд бүтээмж өндөр гэх мэт техникийн үзүүлэлтүүдээр нь шалгаруулан жагсаах тохиолдол бий.

Түүний дагуу гинжит бульдозерыг овор хэмжээ хүндийн жин , хөдөлгүүрийн хүчин чадал, ажлын бүтээмж, найдвартай ажиллагаа, олон талт үйл ажиллагаа, үнэ өртөг , эдийн засгийн ашигт ажиллагаа гээд олон шалгуур үзүүлэлтүүдээр үнэлэж дүгнэн жагсааж болох юм. Бульдозерын үндсэн үүрэг бол трактор дээр суурилагдсан түрэх хусах төхөөрөмжүүдийн  тусламжтайгаар газрын гадарууг тэгшлэх мөн овоолго шороог түрж зайлуулах үйл ажиллагаа юм.

Авaрга том овор хэмжээтэй бульдозеруудыг барилга , зам гүүр, уул уурхай ,ой мод, цэрэг батлах хамгаалах гээд маш олон салбарт ашиглах боломжтой.

Ер нь асар том овор хэмжээтэй, хүчин чадал өндөр техникүүдийг ашиглах худалдан авагч нар уул уурхайн салбарт баггүй байдаг нь бульдозер үйлдвэрлэгч нарын үйлдвэрлэл бизнесийн үйл ажиллагаанд маш их дэмжлэг болдог.

 

 

Дэлхий дээрх  хамгийн том  бульдозеруудыг танилцуулга:

 

 

Бульдозерын нэр марк

(компани, улс)

 

Үйлдвэрлсэн

          он

Хөдөлгүүрийн хүчин чадал морь/хүч.

Хөдөлгүүр

 

Жин,

тн

Бульдозерын овор хэмжээ

(l x b x h), м

Түрэх овоолгын хэмжээ

 

м3

Модель загвар

Багтаамж, л

ASSO Superdozer

(ASSO компани, Итал)

 

1980

 

1350

Cat V8

2х675 л.с.

 

183

12,0 х 7,0 х 4,9

70

D 575А-3SD

(Komatsu, Япон)

 

1991

 

1150

Komatsu

12V170E

 

46,3

152,6

 

11,7 х 7,4 х 4,9

69

D 475А-5

(Komatsu, Япон)

1988

890

Komatsu

SAA12

V140E-3

30,48

108,4

11,6 х 6,2 х 4,6

34,4

D11T

(Caterpillar, АНУ)

1986

850

Cat C32 ACERT

32,1

104,3

10,7 х 6,3 х 4,5

34,4

Т-800 (Т-75.01)

(ООО «ЧТЗ-Уралтрак», ОХУ)

 

1980

 

820

 

6ДМ-21Т

 

43,64

106

12,4 х 6,0 х 4, 8

26

(SU)

Т-50.01 Четра

(ОАО «Промтрактор», ОХУ)

 

1989

 

751

Cummins KT38C

 

37,7

93,5

10,7 х 5,9 х 4,7

28

(SU)

SD90

(Shantui, Хятад)

2012

949

 

 

105

 

45

Aссо Superdozer:

Дэлхий дээрх хамгийн том бульдозерыг 1980 онд Италийн «ACCO»  компани үйлдвэрлэж байсан.Энэ (Aссо Superdozer) бульдозерын ихэнх эд ангийг АНУ-н CATERPILLAR компанид тусгай захиалгаар хийлгэсэн байна. Захиалагч Ливи улсын хурандаа Каддафийн дэглэмтэй худалдааны хориг тавьсантай холбоотойгоор энэ бульдозер захиалагчтаа очилгүй  өнөөг хүртэл Италдаа хадгалагдан үлдсэн байна.

Aссо Superdozer:

 

KOMATSU D575A-3 SD:

Өнөөдөр манай гариг дээр хөдлөж үйл ажиллагаа явуулж байгаа хамгийн том бульдозер бол KOMATSU D575A-3 SD  загварын бульдозер юм. Түүнийг Super Dozer  гэж нэрлэдэг бөгөөд анх  1989 оноос үйлдвэрлэж эхэлсэн  ба хүнд машин механизмууд дундаа хамгийн хүнд жинтэйд тооцогдож байна.

Түүний ашиглалтын жин 153тн , хөдөлгүүрийн хүчин чадал 1150 морины хүчтэй, түрэх овоолгын багтаамж 69м3 байдаг ба дизель хөдөлгүүр 12 цилиндертэй, нэмэлт трубо үлээгчтэй, түлшний багтаамж 2100литр байдаг. 

Хойш урагш хөдлөх 3 хурдны араатай , бульдозерын урт нь 11,72м байдаг.

KOMATSU D575A-3 SD 

 

CATERPILLAR D11R/ D11R CD:  

Энэ загварын бульдозерыг анх 1986 оноос үйлдвэрлэж эхэлсэн. Бульдозерын жин 104/113тн , Хөдөлгүүрийн хүчин чадал 850 морины хүчтэй (34.49 L) багтаамжтай 3508 V-8  цилиндиртэй , түрэх овоолгын хэмжээ 27,2 – 43,66м3, тракторын урт нь 10,91м байдаг.

 

CATERPILLAR D11R/ D11R CD 

 

KOMATSU D475A-5 SD:

Энэ бульдозерын масс нь 108тн хөдөлгүүрийн хүчин чадал 890 морины хүчтэй , SDA12V140E маркийн хөдөлгүүтэй,  түрэх овоолгын багтаамж 27,2- 34,4м3, түлшний багтаамж 1670л, урт нь 10,52м ,  .

KOMATSU D475A-5 SD:

 

Бульдозер Т-800: 

Энэ бульдозерыг загварыг анх 1983 оноос үйлдвэрлэж эхэлсэн  түүний жин 106тн,  хөдөлгүүрийн хүчин чадал 820 морины хүчтэй дизель труба хөдөлгүүртэй , түрэх овоолгын хэмжээ 26м3,  овор хэмжээний хувьд урт нь -7,95м , өргөн – 4,18м , өндөр- 4,25м,  урагшаа 4  хойшоо 2 араатай, дээд хурд 17км/цаг.  Түүний үнэ 20.4 сая рубль хүрдэг.

Бульдозер Т-800

 

Caterpillar D10Т:

Анх 1978 онд  үйлдвэрлэж эхэлсэн түүнийг үйлдвэрлэж эхлэх үед дэлхийн дээрх хамгийн том бульдозерд тооцогдож байсан. Хөдөлгүүрийн хувьд 12 цилиндертэй 671 морины хүчтэй дизель  хөдөлгүүртэй, нийт жин 66тн, хутганы өргөн 5,26м,  дээд хурд 15,8км/цаг,  овор хэмжээний хувьд  урт -9,26м , өргөн -3,7м, өндөр -4,34м,

Caterpillar D10Т:

 

 

Эмхтэгэн бэлтэгсэн:

Уулын инженер баяжуулагч : Д.Отгонбаатар

Эрдэнэт Үйлдвэр ТӨУҮГ, Технологийн Сургууль.

 

Золотодобыча, №175, Июнь, 2013 “Бульдозеры изменяют мир”

12.05.2019

 

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Парламент ирэх долоо хоногт ямар асуудал хэлэлцэх вэ?
1 жил    

C.Чинзориг: 2024 оноос “Шүд” төсөл хэрэгжүүлнэ
1 жил    

ЗАВХАН: О.Төгөлдөр: Ганц хормын уур бухимдлаа "уучлаарай" гэдэг үгээр сольё
1 жил    

ӨМНӨГОВЬ: Энэ онд эцэг, эхчүүдэд чиглэсэн нөлөөллийн ажлуудыг түлхүү хийнэ
1 жил    

ӨМНӨГОВЬ: Аймгийн хэмжээнд мал төллөлт 3.09 хувьтай байна
1 жил    

Их Британийн хаан III Чарльзын Францад хийх айлчлал хойшилжээ
1 жил    

У.Хүрэлсүх: Уул уурхайн зориулалтаар газрын доорх ус ашиглахыг хязгаарлах шаардлагатай
1 жил    

ХҮҮХДҮҮДЭЭС харамласан 4 ТЭРБУМААР Ч.ХҮРЭЛБААТАР сайдын яаманд ЗАСВАР ХИЙЖ БАЙНА
1 жил    

АНУ, Канад орогнол хүсэгч иргэдийн асуудлаарх гэрээ байгуулав
1 жил    

БНХАУ гадаадын компаниудад шахалт үзүүлэхээ зогсоохыг АНУ-д уриалжээ
1 жил    

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх 17 дугаар бага хурлыг зохион байгуулах бэлтгэлийг хангаж байгааг онцолжээ
1 жил    

УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг: Улс төрийн намууд нь Монгол Улсын засаглалын хямралын гол шалтгаан болжээ
1 жил    

УИХ-ын даргад 3 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг хүргүүлжээ
1 жил    

Дэлхий даяар 4 хүн тутмын 1 нь баталгаатай ундны усаар хангагдаж чадахгүй байна
1 жил    

"Уул уурхай хөрс, усыг хамгийн их бохирдуулж байна"
1 жил    

Ж.ЧИНБҮРЭН: ЭРТ ИЛРҮҮЛЭГ ХЭЧНЭЭН ХҮНИЙГ ҮХЛЭЭС АВАРЧ ЧАДАВ ГЭДЭГ ЧУХАЛ
1 жил    

ДАРХАН-УУЛ: Соёлын биет бус өвийг өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх сургалт эхэллээ
1 жил    

13-ын А” маягтыг цахим болгохоор ярилцаж байна гэв
1 жил    

ДОРНОД: Дашбалбар, Баян-Уул сумдад нойтон цас их орсноос гамшгийн түвшинд хүрчээ
1 жил    

ОХУ “Сибирийн хүч-2” хоолойгоор Хятад руу хий нийлүүлэх гэрээг энэ онд багтаан байгуулна гэж найдаж байна
1 жил    

“Мөсөн өргөө”-нөөс мөрөөдөл биелэв
1 жил    

Орхон аймагт спортын сургалтын төлбөр сард дунджаар 50 мянган төгрөг байдаг
1 жил    

Алтны үнэ өсжээ
1 жил    

Д.Ганбат: Төрд НУУЦ АМРАГУУД том албан тушаал хашиж байгаа. Эдгээр хүмүүсийг яах юм
1 жил    

Голын сав газрын татмыг нарийвчлан судалжээ
1 жил    

Английн банк бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр өсгөжээ
1 жил    

“3D” принтерээр “хэвлэсэн” анхны пуужин тойрог замд орж чадаагүй байна
1 жил    

БНСУ-ын Ерөнхийлөгч Япон, АНУ-тай аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээ амлалаа
1 жил    

"Хүнсний хувьсгал"-ын хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөв
1 жил    

Эзэнгүй муур, нохойг тоолно
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ямар ч холбоогүй. Прокурорын дүгнэлттэй санал нийлэхгүй учраас гомдол гаргаж байгаа
1 жил    

Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ үе, шинэ мянганы залуучуудын гүүр нь байх болно
1 жил    

Цар тахлаас болж дүүжин тээвэр нь орж ирээгүй агаарын тээврийг ирэх онд ашиглалтад оруулна гэв
1 жил    

“НҮҮРСНИЙ ХУЛГАЙ“-д холбогдсон Ш.Раднаасэд охиноо БЗС-гийн 165.8 мянган долларын зээлээр АНУ-д сургажээ
1 жил    

УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргаар Ц.Мөнх-Оргилыг сонголоо
1 жил    

Д.Сарангэрэлийг Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүнд оруулав
1 жил    

ХНХ-ын сайд Т.Аюурсайханыг чөлөөлсөн захирамжийг УИХ-д танилцуулж, чөлөөллөө
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ЯМАРЧ ХОЛБООГҮЙ
1 жил    

Хашаандаа мод, бут, сөөг таривал урамшуулна
1 жил    

“Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулганаас гарсан зөвлөмж
1 жил    

Явган хүний 25 мянган ам метр замыг засаж шинэчилнэ
1 жил    

Нөөцийн махыг 431 дэлгүүрт борлуулж байна
1 жил    

“IAAF” трансжендер эмэгтэйчүүдийг олон улсын тэмцээнд оролцохыг хориглоно
1 жил    

“СТЕППЕ АРЕНА”-г бүтээлцсэн канад архитекторуудыг шагнав
1 жил    

БНАСАУ "цацраг идэвхт цунами" үүсгэх чадалтай зэвсэг туршсанаа мэдэгджээ
1 жил    

“Эрдэнэс Тавантолгой” биржээр анх удаа эрчим хүчний нүүрс арилжив
1 жил    

Л.Алтанцэцэг маргааш алтан медалийн төлөө тоглоно
1 жил    

Австри улсаас Монголд аялал жуулчлал, цахим хөгжил, хог хаягдлын менежмент нэвтрүүлэхээ илэрхийлэв
1 жил    

“Мөнгөн мод” наадмын шилдгүүдийг 14 дэх жилдээ тодруулна
1 жил    

Япон, БНСУ-ын сайд нар БНАСАУ-ын асуудлаар нягт хамтран ажиллахаар тохиролцжээ
1 жил    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.