Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2019 оны 06-р сарын 27
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

2019-2020 ОНД НИЙСЛЭЛД ХИЙГДЭХ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТУУД

НИЙТЛЭСЭН: 2019-05-22 11:35:10
Нийгэм > Нийслэл | Сэтгэгдэл: 0

Монгол Улсын хүн амын 60 гаруй хувь нь 30 хүртэлх насныхан гэсэн баримт бий. Өөрөөр хэлбэл, Монгол Улс  хүүхэд, залуучуудын орон гэхэд буруудахгүй. Үүнтэй холбогдуулаад бодохоор, барагцаагаар 1.4 сая гаруй оршин суугчтай хотод хүүхэд, залуучуудын чөлөөт цагийг зөв, боловсон өнгөрүүлэх газар хамгаас чухал. Ядаж л биеийнхээ чилээг гаргаад гүйчих, эсвэл тааваараа дугуй жийчих зам, талбай алга. Мөн хосууд тааваараа болзож, зугаалах цэцэрлэгт хүрээлэн үгүйлэгдэж л байна.

Тэгвэл нийслэлийн хэд, хэдэн байршилд иргэд чөлөөт цагаа спортоор хичээллэж өнгөрүүлэх цэцэрлэгт хүрээлэн болон спорт талбай байгуулах зураг төслийг батлуулжээ. Хотын захирагч С.Амарсайхан тавдугаар сарын 19-ний өдөр нийслэлд хийгдэж буй бүтээн байгуулалтын ажилтай танилцан албаны хүмүүстэй уулзаж, ажлаа шуурхайлах үүрэг чиглэл өгсөн байна.

Тодруулбал, өөрийн эзэмшлийн газраа олон жил ашиглаагүй тохиолдолд тухайн иргэн, аж ахуйн нэгжүүдийн газар эзэмших эрхийг нь цуцалж байгаа аж. Энэ хүрээнд нийтийн эзэмшилд буцаан авсан газруудын га талбайгаас хамаарч цэцэрлэгт хүрээлэн эсхүл спорт талбай байгуулах эсэхийг Нийслэлийн хот байгуулалт хөгжлийн газраас гаргасан тохижилтын ажлын төлөвлөлтийн даалгаврын дагуу шийдэх юм. 

Үүний дараа мэргэжлийн зураг зурах эрх бүхий байгууллагаар зургийг нь зуруулдаг аж. Өнөөдрийн байдлаар нийслэлийн гурван байршлын зураг төсөл нь батлагдчихсан байна. Тухайлбал, эхний ээлжид зураг төсөл нь батлагдчихсан байршлуудаас дурдъя. 

1.8 ГА ТАЛБАЙД ИЖ БҮРЭН СПОРТЫН ТАЛБАЙ БАРИНА 

Эхнийх нь Нийслэлийн Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хорооны Хил хамгаалах ерөнхий газрын баруун талд 1.8 га талбай юм. Тус  талбайг олон жилийн өмнөөс хоккейн талбай болон хөлбөмбөгийн талбайн зориулалтаар ашиглаж иржээ. Уг талбайг 2013 онд Баянзүрх дүүргийн засаг даргын тамгын газрын нэр дээр олгосон байна. Үүнээс хойш блокон хашаагаар хашаалснаас өөр зүйл хийлгүй өдийг хүрчээ.

Харин тус газарт олон улсын стандартад нийцсэн хөлбөмбөгийн талбай, экстрим спортын талбай, гүйлтийн зам, хажууд нь амралт чөлөө цагаа зөв боловсон өнгөрүүлэх амралтын талбай бүхий иж бүрэн спортын талбай байгуулах аж. Мөн 580 гаруй хүний суудлыг буцаан сэргээн засварлахаас гадна автомашины зогсоол зэргийг зураг төсөлд тусгажээ. Хөрөнгө санхүүг нийслэлээс улсын төсөв рүү шилжүүлэхээр болсон байна. 

Хөрөнгө санхүү болон зураг төсөл нь батлагдсан учраас Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах хуулийн дагуу нээлттэй сонгон шалгаруулалт хийн гүйцэтгэгч байгууллагыг сонгох юм. Тохижилтын ажил зургадугаар сарын 20-ны өдрөөс эхлэх бөгөөд нийт хоёр сарын хугацаа шаардагдах гэнэ.

2.4 ГА ТАЛБАЙГ ЧӨЛӨӨЛЖ, ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН, СПОРТ ТАЛБАЙ БАРИНА

Харин хоёр дахь байршил нь  Нийслэлийн Баянзүрх дүүргийн нэгдүгээр хороонд байрлах РНЦК буюу Оросын шинжлэх ухаан, соёлын төвийн хажууд 2.4 га талбайг чөлөөлж, цэцэрлэгт хүрээлэн, спорт талбай барина. Уг газарт барилгын ажил эхлүүлээд хашаалаад орхисон ухаж сэндийчсэн газар,  олон жилийн барилгын хур хог овоолоостой байгаа аж. Тиймээс тохижилтын ажил эхэлсэн ч багагүй хугацааг зарцуулна гэдгийг албаны хүн онцолж  байлаа.

812 МЕТР КВАДРАТ ТАЛБАЙД БИЧИЛ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН БАРИНА 

Гурав дахь байршил нь  Нийслэлийн Чингэлтэй дүүргийн дөрөвдүгээр хороонд байрлах Гадаад харилцааны яамны харьяа “Дипломат 95” орон сууцны ойролцоох “Диана” сургуулийн урд талбайд байрладаг 812 метр квадрат талбайд бичил цэцэрлэгт хүрээлэн барина. Дээрх гурван байршилд тохижилтын ажил зэрэг эхлээд, ижил хугацаанд ашиглалтад хүлээлгэж  өгнө гэдгээрээ ихээхэн онцлог.  Тэгэхээр шинэ хичээлийн жилд гурван байршилд цэцэрлэгт хүрээлэн, спортын талбай нээлтээ хийх нь.

Харин зураг төсөл нь батлагдах шатанд яваа байршлуудаас дурдъя.

"BLUE MON” -ИЙ ТАЛБАЙН УРД ХЭСЭГТ ГАЗАР ДООРХ БАЙГУУЛАМЖ БАРИНА

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн наймдугаар хороонд харьяалагдах  “Blue Mon” -ий талбайн урд байрладаг авто машины зогсоолын үйл ажиллагааг нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу цуцалжээ. Тус газрыг өмнө нь “Оюутны талбай”  хэмээн нэрийддэг байсан бөгөөд иргэд амрах чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх талбайг барихаар болжээ.  Ингэхдээ газар дээрээ тохижилттой,  газар доор авто зогсоолтой газар хэмээн  зураг төсөлд тусгажээ. 

УДЭТ-ЫН АВТО ЗОГСООЛЫГ ХОЙД  ХЭСЭГ РҮҮ  НЬ ШИЛЖҮҮЛНЭ

Улсын драмын эрдмийн театрын /УДЭТ/  урд хэсэгт байрлах авто зогсоолын үйл ажиллагааг зогсоож тус  хэсэгт  иргэд амрах талбай байхаас гадна усан оргилуур, хөшөө дурсгалыг иж бүрнээр нь барихаар зураг төсөл нь хийгдээд явж буй. Ерөнхийдөө УДЭТ-ыг өөрийн гэсэн орон зай,  талбайтай болгох гэнэ. Харин авто зогсоолын хэсгийг  нь  УДЭТ-ын театрын баруун хойд  хэсэг рүү шилжүүлэх юм байна.

БОГДЫН МУЗЕЙН ГАДНА ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН БАРИНА 

Богд хааны зуны буюу сэрүүн ордны газраас нэр бүхий компани 2000 метр квадрат талбайг эзэмшиж байсныг хүчингүй болгожээ. Тус музейн эргэн тойронд тухайн орчинд нь тааруулж цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлын зургийг батлуулахад тун ойртжээ. Мөн  Богдын өвлийн ордны гаднах хоёр га газарт иж бүрэн тохижилттой цэцэрлэгт хүрээлэнг байгуулах ажлыг  тавдугаар сарын 3-ны  өдрөөс эхлүүлжээ.

Энэ жил наймдугаар Богд Жавзандамба хутагтын мэндэлсний 150 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан дээрх бүтээн байгуулалтыг арванхоёрдугаар сарын 29-ны өдөр тусгаар тогтнолын өдрөөр хүлээлгэж өгнө гэсэн төлөвлөгөөтэй байгаа юм байна. Түүхэн дурсгалт барилга байгууламжуудыг тодотгон авч үлдэх ажлуудыг ийн хийгээд эхэлсэн нь сайшаалтай. Хэрэв дээрх бүтээн байгуулалтуудыг яс гүйцэтгэчихвэл иргэд Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Явуухулангийн цэцэрлэгт хүрээлэнгээс өөр очих газартай болох нь ээ.

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
ЕРӨНХИЙЛӨГЧ ЗАРЛИГ ГАРГАЖ, НЭР БҮХИЙ 17 ШҮҮГЧИЙН БҮРЭН ЭРХИЙГ ТҮДГЭЛЗҮҮЛЛЭЭ
5 цаг    

НААДМЫН ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРЛИЙГ ХОЁР САЯАР ОЛГОСОН УУ
11 цаг    

Д.СУМЪЯАБАЗАР: “ДУБАЙН ГЭРЭЭ”-Г ӨӨРЧЛӨХ САНАЛАА ХҮРГҮҮЛСЭН
11 цаг    

ТӨСВИЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
11 цаг    

Ж.ОДЖАРГАЛ: ИРЭЭДҮЙ ХОЙЧ ҮЕЭ ЗӨВ ЧИГЛҮҮЛЖ СУРГАЖ, БОЛОВСРУУЛАХ ХЭРЭГТЭЙ
11 цаг    

“ХУНТ НУУР” БҮЖГЭН ЖҮЖИГ ТОГЛОГДОНО
11 цаг    

"БУТАНЫ ПАРЛАМЕНТЫН ТАНХИМЫН ЭМЭГТЭЙ ГИШҮҮД ХООРОНДОО ӨРСӨЛДӨХ БИШ ХҮЧЭЭ НЭГТГЭН АЖИЛЛАДАГ"
11 цаг    

“ГАЛДАН БОШИГТ” ХААНЫ ТУХАЙ ШИНЭ НОМ “МЭНДЭЛЛЭЭ”
12 цаг    

НАЛАЙХ ДҮҮРЭГТ МУЗЕЙ БАЙГУУЛНА
12 цаг    

УЛААНБААТАРЫН НУТАГ ДЭВСГЭРТ АШИГЛАЖ БАЙГАА БОЛОН ШИНЭЭР СУУРИЛУУЛАХААР ТӨЛӨВЛӨЖ БУЙ ХЯНАЛТЫН КАМЕРУУДЫГ НЭГДСЭН СИСТЕМД ОРУУЛНА
12 цаг    

ЦАГ АГААР, БЭЛЧЭЭРИЙН ТӨЛВИЙН МЭДЭЭЛЛИЙГ 38 СУМЫН МАЛЧИНД МЕССЕЖЭЭР ХҮРГЭЖ БАЙНА
12 цаг    

УИХ-ЫН ГИШҮҮН Л.ЭНХБОЛД БОЛГАРЫН ЭДИЙН ЗАСГИЙН САЙДТАЙ УУЛЗАВ
13 цаг    

ҮЗЭЛ БАРИМТЛАЛАА ТҮҮЧЭЭЛСЭН ҮНДЭСНИЙ III АЯН
13 цаг    

НИЙСЛЭЛИЙН ЗАРИМ ТОХИЖИЛТ, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТАД ИРГЭД СЭТГЭЛ ДУНДУУР БАЙНА
14 цаг    

МОНГОЛ ШИНЭЧЛЭЛТ НАМЫГ БҮРТГЭЛЭЭ
16 цаг    

ИРЭХ 10 ЖИЛ АРМАТУРЫН ИМПОРТОД $1.5 ТЭРБУМЫГ АЛДАНА
16 цаг    

Т.БАТЦОГТ: УЛААНБААТАР ХОТ ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ БОДЛОГОТОЙ БОЛНО
16 цаг    

"БӨХЧҮҮДИЙН ДУНД ЯРУУ НАЙРАГЧ Ү.ХҮРЭЛБААТАР БУДЛИАН ХУТГАЧИХЛАА"
17 цаг    

ИМАРТ ДЭЛГҮҮРИЙН ШААРДЛАГА ХАНГАХГҮЙ 83.4 ТОНН БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ УСТГАВ
17 цаг    

З.ЭНХБОЛД: ЭРХ МЭДЛЭЭ ХЭТРҮҮЛСЭН ХҮН НЬ Ч.САЙХАНБИЛЭГ БОЛОХООС БИ БИШ ЮМ
17 цаг    

НИЙСЛЭЛД АХУЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АВТОМАТ УГААЛГЫН ГАЗАР БАЙГУУЛНА
17 цаг    

УЛСЫН ТӨСВИЙН 1.8 ТЭРБУМЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР БАРИГДСАН ЦЭЦЭРЛЭГ АШИГЛАЛТАД ОРЖ АМЖААГҮЙ БАЙХДАА НУРЖЭЭ
17 цаг    

ҮХЭХИЙГ “ХҮССЭН” 27 МЯНГАН АМЬ БАЙНА
17 цаг    

"У.ХҮРЭЛСҮХ ЗӨВХӨН 2020 ОНЫ СОНГУУЛЬ БОДООД ЮУ Ч ХИЙХГҮЙ БАЙНА"
18 цаг    

ХОНИО ХАРИУЛЖ ЯВСАН ХҮҮ АЯНГАД НИРГҮҮЛЖ, АМИА АЛДЖЭЭ
18 цаг    

Ц.МАГАЛЖАВ: ТЭДНИЙГ БАРИЛДУУЛАХ ЭСЭХ АСУУДЛААР ТЭРГҮҮЛЭГЧИД ДАХИН ХУРАЛДАНА
18 цаг    

ЗУНЫ УНИВЕРСИАД 2019 НААДМЫН ТАМИРЧДЫГ ҮДЭН ГАРГАВ
18 цаг    

ХАР ТАМХИ, МАНСУУРАХТАЙ ТЭМЦЭХ ДЭЛХИЙН ӨДӨР ТОХИОЖ БАЙНА
18 цаг    

ДАЛАЙН ЁРООЛООС ОЛДСОН ХАЧИРХАЛТАЙ ДУРСГАЛУУД
18 цаг    

ХҮНИЙ ГУЙВАР БОЛОН МӨНГӨ АМЛАСАН АЧАА ТЭЭШ АВАХГҮЙ БАЙХЫГ СЭРЭМЖЛҮҮЛЖ БАЙНА
18 цаг    

ГОВИЙН ЧОНО-2019” СУРГАЛТ, ДАДЛАГЫН БЭЛТГЭЛ АЖИЛТАЙ ТАНИЛЦЛАА
18 цаг    

Нийт Талбайн 96.4 Хувьд Тариалалт Хийгээд Байна
18 цаг    

ХҮНСНИЙ НОГОО ТАРИАЛАХ АРГА ХЭМЖЭЭ АМЖИЛТТАЙ ЯВАГДАЖ БАЙНА
18 цаг    

ХҮНСНИЙ 20-ИЙН НҮХЭН ГАРЦЫГ 130 САЯАР ШИНЭЧИЛЖЭЭ
19 цаг    

ӨНӨӨДӨР ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦ ДУНД СУУДЛЫН ХУРАЛДААНАА ХИЙНЭ
19 цаг    

Л.АЛТАНСҮХ: ГЕНЕТИК ТЕСТ МЭРГЭЖЛЭЭ ЗӨВ СОНГОХОД ТУСАЛНА
19 цаг    

ЗАСГИЙН ГАЗАР ХУРАЛДАХГҮЙ
19 цаг    

БҮРЭН ЭРХ НЬ ДУУССАН, ЭНЭ ЖИЛ ЭГҮҮЛЭН ТАТАГДАХ ЭЛЧИН САЙД НАР
19 цаг    

40 ГАРУЙ ГИШҮҮН ҮХ-ИЙН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСЛИЙГ ТОЙРОГТОО ТАНИЛЦУУЛЖЭЭ
19 цаг    

ӨНӨӨДӨР: “ШАТАХУУНЫ ҮНЭ БҮРДЭЛТ БА ЧАНАР”ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛНО
19 цаг    

ҮС ЗАСУУЛБАЛ ТОХИРОМЖГҮЙ
19 цаг    

УЛААНБААТАРТ ӨДӨРТӨӨ 21-23 ХЭМ ДУЛААН
19 цаг    

Ж.БАТЗАНДАН, Л.БОЛД НАРЫН ШОУ ХЭЗЭЭ ТӨГСӨХ ВЭ?
1 өдөр    

ГАДААД ИРГЭДИЙН ДУНД “БЭСРЭГ НААДАМ” ЗОХИОН БАЙГУУЛНА
1 өдөр    

САВЛАСАН БҮТЭЭГДЭХҮҮН, САВ БАГЛАА БООДОЛД ТАВИХ ШААРДЛАГА
1 өдөр    

ХУУЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
1 өдөр    

Т.БАТЦОГТ: ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ХОТОД НЭГДСЭН БОДЛОГО АЛГА
1 өдөр    

АСА АВАРГА САГСЧИН О.ДӨЛГӨӨНИЙ ЭМЧИЛГЭЭНИЙ ЗАРДАЛД 10 САЯ ТӨГРӨГ ХАНДИВЛАВ
1 өдөр    

БЗД-ИЙН ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХ ОРОН НУТГИЙН ЗӨВЛӨЛИЙН АНХДУГААР ХУРАЛДААН БОЛОВ
1 өдөр    

ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛААР ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ҮЙЛЧЛҮҮЛЭХ ШҮДНИЙ ЭМНЭЛГҮҮД
1 өдөр    


Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.