Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2019 оны 06-р сарын 27
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

2020 ОНД ШИНЭЭР 42 ЦЭЦЭРЛЭГ, 66 СУРГУУЛИЙН БАРИЛГЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА

НИЙТЛЭСЭН: 2019-05-22 11:04:49
Нийгэм > Нийслэл | Сэтгэгдэл: 0

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өчигдрийн /2019.05.21/ хуралдаанаар Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Тогтоолын төслийн талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулсан юм.

Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төсөлд нийт 5 бүлэг, 20 зорилтын хүрээнд 118 бодлогын арга хэмжээг тусгаснаас гадна зорилт, арга хэмжээ бүрийн шалгуур үзүүлэлт, хүрэх түвшин, шаардагдах санхүүжилт, хөрөнгийн эх үүсвэр, урт болон дунд хугацааны хөтөлбөр, бодлогын баримт бичгүүдтэй уялдсан байдал, хариуцан хэрэгжүүлэх байгууллагыг мөн тусгасан байна.

ШИНЭЭР 41 СОЁЛЫН ТӨВ, МУЗЕЙ, ТЕАТР, 15 СПОРТ ЦОГЦОЛБОР, ОРДОН, ЗААЛ АШИГЛАЛТАД ОРУУЛНА

Салбарын яамд, агентлагуудаас ирүүлсэн арга хэмжээний саналуудыг үндсэн чиглэлийн төсөлд тусгахдаа бодлогын зорилт, арга хэмжээг нийтдээ 10 их наяд 216.3 тэрбум төгрөгөөр санхүүжүүлэхээс улсын төсвийн хөрөнгөөр 1 их наяд 325.5 тэрбум төгрөг, гадаад эх үүсвэрээс 2 их наяд 111.9 тэрбум төгрөг, төр, хувийн хэвшлийн түншлэл болон хувийн хөрөнгө оруулалтаар 6 их наяд 174.2 тэрбум төгрөг, бусад эх үүсвэрээс 604.7 тэрбум төгрөгөөр тус тус санхүүжүүлэхээр төлөвлөжээ.

Боловсролын үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлж, аятай тухтай сурч боловсрох орчныг бүрдүүлэх үүднээс шинээр 42 цэцэрлэг, 66 ерөнхий боловсролын сургуулийн барилгыг ашиглалтад оруулна хэмээн Сангийн сайд мэдээллээ.

Түүнчлэн шинээр 41 соёлын төв, музей, театр, 15 спорт цогцолбор, ордон, заал ашиглалтад оруулж, орчин үеийн музейн стандарт шаардлагыг хангасан Байгалийн түүхийн музей, Үндэсний урлагийн их театрыг шинээр байгуулна гэлээ.

Зонхилон тохиолдох өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, хариу арга хэмжээг чанартай, хүртээмжтэй зохион байгуулах, тандалт, эрт илрүүлгийн тогтолцоог бэхжүүлж, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, дархлаажуулалтын үйл ажиллагааг өргөжүүлэн, эрүүл мэндийн даатгалд хамрагддаг эмчилгээ, үйлчилгээний хамрах хүрээг нэмэгдүүлэхээр тусгасныг мөн дурдсан.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн. Тухайлбал, дээр дурдагдсан сургууль, цэцэрлэгүүд бүгд ирэх онд ашиглалтад орох эсэх, сургууль, цэцэрлэг барихаар төлөвлөдөг ч газар чөлөөлөлтийн асуудлаас болоод ажил зогсдог асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар лавлаж байлаа.

Сангийн сайдын хариулснаар, 19 обьектыг барих ажил газар чөлөөлөлтийн асуудлаас болоод зогсоод байгаа бөгөөд цаашид нийслэлээс газар олгоод, түүнийг нь чөлөөлж, худалдаж авах мөнгийг төсвөөс гаргадаг байдлыг таслан зогсоохоор ажиллаж байгааг дуулгасан. Цаашид нийслэлийн удирдлага газрын асуудлыг шийдэж байх, чөлөөлөх шаардлагатай бол хот, орон нутгийн төсвөөс мөнгийг нь гаргаж байх талаар ярилцаж байгаа гэлээ.

Ингээд тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэг хийсэн талаарх санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо.

ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН ХООЛ ҮЙЛДВЭРЛЭЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ЭЦСИЙН ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ХИЙЛЭЭ

Дараа нь Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн “Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа.

Төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Ажлын хэсгийн танилцуулгыг УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч М.Оюунчимэг танилцуулав.

Төслийн анхны хэлэлцүүлгийг хийх үеэр олонхын дэмжлэг авсан саналуудыг тусган, хуралдаан даргалагчийн зүгээс төслийн зарим, зүйл заалтыг гүйцээн боловсруулах чиглэл өгсөний дагуу ажиллаж, ажлын хэсгээс зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудыг боловсруулсан байна.

Танилцуулгатай холбогдуулан асуулт асуух гишүүн гараагүй бөгөөд Ажлын хэсгээс танилцуулсан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулан, Байнгын хорооны санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.

Эх сурвалж:  УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
ЕРӨНХИЙЛӨГЧ ЗАРЛИГ ГАРГАЖ, НЭР БҮХИЙ 17 ШҮҮГЧИЙН БҮРЭН ЭРХИЙГ ТҮДГЭЛЗҮҮЛЛЭЭ
5 цаг    

НААДМЫН ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРЛИЙГ ХОЁР САЯАР ОЛГОСОН УУ
11 цаг    

Д.СУМЪЯАБАЗАР: “ДУБАЙН ГЭРЭЭ”-Г ӨӨРЧЛӨХ САНАЛАА ХҮРГҮҮЛСЭН
11 цаг    

ТӨСВИЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
11 цаг    

Ж.ОДЖАРГАЛ: ИРЭЭДҮЙ ХОЙЧ ҮЕЭ ЗӨВ ЧИГЛҮҮЛЖ СУРГАЖ, БОЛОВСРУУЛАХ ХЭРЭГТЭЙ
11 цаг    

“ХУНТ НУУР” БҮЖГЭН ЖҮЖИГ ТОГЛОГДОНО
11 цаг    

"БУТАНЫ ПАРЛАМЕНТЫН ТАНХИМЫН ЭМЭГТЭЙ ГИШҮҮД ХООРОНДОО ӨРСӨЛДӨХ БИШ ХҮЧЭЭ НЭГТГЭН АЖИЛЛАДАГ"
11 цаг    

“ГАЛДАН БОШИГТ” ХААНЫ ТУХАЙ ШИНЭ НОМ “МЭНДЭЛЛЭЭ”
12 цаг    

НАЛАЙХ ДҮҮРЭГТ МУЗЕЙ БАЙГУУЛНА
12 цаг    

УЛААНБААТАРЫН НУТАГ ДЭВСГЭРТ АШИГЛАЖ БАЙГАА БОЛОН ШИНЭЭР СУУРИЛУУЛАХААР ТӨЛӨВЛӨЖ БУЙ ХЯНАЛТЫН КАМЕРУУДЫГ НЭГДСЭН СИСТЕМД ОРУУЛНА
12 цаг    

ЦАГ АГААР, БЭЛЧЭЭРИЙН ТӨЛВИЙН МЭДЭЭЛЛИЙГ 38 СУМЫН МАЛЧИНД МЕССЕЖЭЭР ХҮРГЭЖ БАЙНА
12 цаг    

УИХ-ЫН ГИШҮҮН Л.ЭНХБОЛД БОЛГАРЫН ЭДИЙН ЗАСГИЙН САЙДТАЙ УУЛЗАВ
12 цаг    

ҮЗЭЛ БАРИМТЛАЛАА ТҮҮЧЭЭЛСЭН ҮНДЭСНИЙ III АЯН
13 цаг    

НИЙСЛЭЛИЙН ЗАРИМ ТОХИЖИЛТ, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТАД ИРГЭД СЭТГЭЛ ДУНДУУР БАЙНА
14 цаг    

МОНГОЛ ШИНЭЧЛЭЛТ НАМЫГ БҮРТГЭЛЭЭ
16 цаг    

ИРЭХ 10 ЖИЛ АРМАТУРЫН ИМПОРТОД $1.5 ТЭРБУМЫГ АЛДАНА
16 цаг    

Т.БАТЦОГТ: УЛААНБААТАР ХОТ ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ БОДЛОГОТОЙ БОЛНО
16 цаг    

"БӨХЧҮҮДИЙН ДУНД ЯРУУ НАЙРАГЧ Ү.ХҮРЭЛБААТАР БУДЛИАН ХУТГАЧИХЛАА"
17 цаг    

ИМАРТ ДЭЛГҮҮРИЙН ШААРДЛАГА ХАНГАХГҮЙ 83.4 ТОНН БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ УСТГАВ
17 цаг    

З.ЭНХБОЛД: ЭРХ МЭДЛЭЭ ХЭТРҮҮЛСЭН ХҮН НЬ Ч.САЙХАНБИЛЭГ БОЛОХООС БИ БИШ ЮМ
17 цаг    

НИЙСЛЭЛД АХУЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АВТОМАТ УГААЛГЫН ГАЗАР БАЙГУУЛНА
17 цаг    

УЛСЫН ТӨСВИЙН 1.8 ТЭРБУМЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР БАРИГДСАН ЦЭЦЭРЛЭГ АШИГЛАЛТАД ОРЖ АМЖААГҮЙ БАЙХДАА НУРЖЭЭ
17 цаг    

ҮХЭХИЙГ “ХҮССЭН” 27 МЯНГАН АМЬ БАЙНА
17 цаг    

"У.ХҮРЭЛСҮХ ЗӨВХӨН 2020 ОНЫ СОНГУУЛЬ БОДООД ЮУ Ч ХИЙХГҮЙ БАЙНА"
17 цаг    

ХОНИО ХАРИУЛЖ ЯВСАН ХҮҮ АЯНГАД НИРГҮҮЛЖ, АМИА АЛДЖЭЭ
18 цаг    

Ц.МАГАЛЖАВ: ТЭДНИЙГ БАРИЛДУУЛАХ ЭСЭХ АСУУДЛААР ТЭРГҮҮЛЭГЧИД ДАХИН ХУРАЛДАНА
18 цаг    

ЗУНЫ УНИВЕРСИАД 2019 НААДМЫН ТАМИРЧДЫГ ҮДЭН ГАРГАВ
18 цаг    

ХАР ТАМХИ, МАНСУУРАХТАЙ ТЭМЦЭХ ДЭЛХИЙН ӨДӨР ТОХИОЖ БАЙНА
18 цаг    

ДАЛАЙН ЁРООЛООС ОЛДСОН ХАЧИРХАЛТАЙ ДУРСГАЛУУД
18 цаг    

ХҮНИЙ ГУЙВАР БОЛОН МӨНГӨ АМЛАСАН АЧАА ТЭЭШ АВАХГҮЙ БАЙХЫГ СЭРЭМЖЛҮҮЛЖ БАЙНА
18 цаг    

ГОВИЙН ЧОНО-2019” СУРГАЛТ, ДАДЛАГЫН БЭЛТГЭЛ АЖИЛТАЙ ТАНИЛЦЛАА
18 цаг    

Нийт Талбайн 96.4 Хувьд Тариалалт Хийгээд Байна
18 цаг    

ХҮНСНИЙ НОГОО ТАРИАЛАХ АРГА ХЭМЖЭЭ АМЖИЛТТАЙ ЯВАГДАЖ БАЙНА
18 цаг    

ХҮНСНИЙ 20-ИЙН НҮХЭН ГАРЦЫГ 130 САЯАР ШИНЭЧИЛЖЭЭ
19 цаг    

ӨНӨӨДӨР ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦ ДУНД СУУДЛЫН ХУРАЛДААНАА ХИЙНЭ
19 цаг    

Л.АЛТАНСҮХ: ГЕНЕТИК ТЕСТ МЭРГЭЖЛЭЭ ЗӨВ СОНГОХОД ТУСАЛНА
19 цаг    

ЗАСГИЙН ГАЗАР ХУРАЛДАХГҮЙ
19 цаг    

БҮРЭН ЭРХ НЬ ДУУССАН, ЭНЭ ЖИЛ ЭГҮҮЛЭН ТАТАГДАХ ЭЛЧИН САЙД НАР
19 цаг    

40 ГАРУЙ ГИШҮҮН ҮХ-ИЙН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСЛИЙГ ТОЙРОГТОО ТАНИЛЦУУЛЖЭЭ
19 цаг    

ӨНӨӨДӨР: “ШАТАХУУНЫ ҮНЭ БҮРДЭЛТ БА ЧАНАР”ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛНО
19 цаг    

ҮС ЗАСУУЛБАЛ ТОХИРОМЖГҮЙ
19 цаг    

УЛААНБААТАРТ ӨДӨРТӨӨ 21-23 ХЭМ ДУЛААН
19 цаг    

Ж.БАТЗАНДАН, Л.БОЛД НАРЫН ШОУ ХЭЗЭЭ ТӨГСӨХ ВЭ?
1 өдөр    

ГАДААД ИРГЭДИЙН ДУНД “БЭСРЭГ НААДАМ” ЗОХИОН БАЙГУУЛНА
1 өдөр    

САВЛАСАН БҮТЭЭГДЭХҮҮН, САВ БАГЛАА БООДОЛД ТАВИХ ШААРДЛАГА
1 өдөр    

ХУУЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
1 өдөр    

Т.БАТЦОГТ: ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ХОТОД НЭГДСЭН БОДЛОГО АЛГА
1 өдөр    

АСА АВАРГА САГСЧИН О.ДӨЛГӨӨНИЙ ЭМЧИЛГЭЭНИЙ ЗАРДАЛД 10 САЯ ТӨГРӨГ ХАНДИВЛАВ
1 өдөр    

БЗД-ИЙН ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХ ОРОН НУТГИЙН ЗӨВЛӨЛИЙН АНХДУГААР ХУРАЛДААН БОЛОВ
1 өдөр    

ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛААР ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ҮЙЛЧЛҮҮЛЭХ ШҮДНИЙ ЭМНЭЛГҮҮД
1 өдөр    


Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.