Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2019 оны 06-р сарын 17
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

“ЖДҮ-ИЙН БҮТЭЭГДЭХҮҮН, ҮЙЛЧИЛГЭЭ, ТЕХНОЛОГИ-2019” ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

НИЙТЛЭСЭН: 2019-05-17 18:18:04
Нийгэм > Нийслэл | Сэтгэгдэл: 0

Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Жижиг, дунд үйлдвэрийн бүтээгдэхүүн, үйлчилгээ, технологи-2019” олон улсын үзэсгэлэн худалдаа  “Мишээл Экспо” олон улсын үзэсгэлэнгийн танхимд гарч эхэллээ. Энэхүү үзэсгэлэн худалдааг МҮХАҮТ-аас ХХААХҮЯ, нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл инновацийн газартай хамтран зохион байгуулж байгаа юм. 2019 оныг Монгол Улсын Засгийн газраас “Эх оронч худалдан авалтын жил” болгон зарласантай холбогдуулан үзэсгэлэн худалдааг “Эх оронч худалдан авалт-Үндэсний үйлдвэрлэл 2019” уриан дор тэмдэглэж байна.

22 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа энэ жилийн үзэсгэлэнд Монгол улсаас 70 гаруй ЖДҮ эрхлэгчид оролцож, бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулж байна. Мөн үзэсгэлэн худалдаанд ОХУ-ын Краснодар муж, Ростовын бүс, Эрхүү муж, Чита, Алтайн хязгаар, Буриад, Тува Улсаас хүнс, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний 30 гаруй аж ахуйн нэгж, БНСУ-ын 11 компани, Непал, Хонконг улсын үйлдвэрлэгчид хүрэлцэн иржээ.

Энэ жилийн үзэсгэлэн худалдаанд  бичил бизнес эрхлэгчид үнэ төлбөргүй бараа бүтээгдэхүүнээ танилцуулах боломжтой болсон гэдгийг үзэсгэлэн яармагийг зохион байгуулагч  Ц.Магнайбаатар онцолсон юм.

Мишээл экспогийн үзэсгэлэнгийн танхимд 150 гаруй аж ахуй нэгжийн олон нэр төрлийн бүтээгдэхүүн дэлгэгдсэнээс Монголд үйлдвэрлэсэн долоон бүтээгдэхүүнийг онцлон танилцуулж байна.

 “БАЯН МОД”-ООР УРЛАСАН СУВЕНИР

Өмнөговь аймгаас тав дахь удаагаа үзэсгэлэн яармагийг зорьж ирэн оролцож байгаа Д.Цэрэнбалжид гуайн гар урлалын бүтээлүүд олны анхаарлыг ихэд татаж байсан юм. Тэрбээр өдгөө 78 настай хэдий ч зүгээр сууж чаддаггүй, модоор сийлбэр хийж, эмийн ургамал судлан тан барьдаг хөдөлмөрч нэгэн ажээ. Энэ жилийн үзэсгэлэнд  баян модоор хийсэн сувенир, олон нэр төрлийн эмийн ургамал, болон ховор нандин чулууны цуглуулгаараа оролцож байсан юм. Баян модоор урласан сувенир айлд сайн энерги авч ирдэг аж. Тэрбээр 10 гаруй жилийн өмнөөс модоор сувенир хийж эхэлсэн бөгөөд олон хүн түүний гар урлалыг сонирхон авдаг болсон хэмээн бахархан ярьсан юм.

“ONLY ONE” САВХИН ҮЙЛДВЭРЛЭЛ

1989 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж буй арьс ширэн цүнх, жижиг эдлэлийн “Only one” үйлдвэр 1993 оноос энэхүү үзэсгэлэн яармагийг зорих болжээ. Ямаа болон үхрийн арьсыг гол түүхий эдээ болгон үйлдвэрлэл явуулдаг тус компани үзэсгэлэнгийн танхимд арьсан цүнх, тэлээ, жижиг савхин эдлэл зэрэг өөрийн брэнд бүтээгдэхүүнээ худалдаалж байсан юм. Монгол хэрэглэгчид дээ хэдийнээ танил болсон “Only one” компани гаднын зах зээлд өөрийн брэнд бүтээгдэхүүнээ танилцуулахаар сүүлийн 5 жил ажиллаж байгаа бол Хятад болон Өвөрмонголын хэрэглэгчид энэхүү брэндийн арьсан эдлэлийг нэлээд хэрэглэх болжээ. Үзэсгэлэн яармагт бараа бүтээгдэхүүнээ олонд танилцуулахаас гадна Орос, Солонгос, Хятад зэрэг улсуудаас хүрэлцэн ирсэн компаниудтай түншлэл үүсгэх боломж олдож байгаа нь маш том давуу тал болж байгаа гэдгийг “Only one”  ХХК гүйцэтгэх захирал Т.Энхтөр онцолж байлаа.

“SARANA” ЗӨГИЙН БАЛНЫ ҮЙЛДВЭР

 “Жижиг дунд үйлдвэрийн бүтээгдэхүүн, үйлчилгээ, технологи-2019” үзэсгэлэнд Сэлэнгэ аймгийн Шаамар суманд зөгийн аж ахуй эрхэлдэг “Сарана гүүдс”  ХХК зөгийн бал болон түүний дагалдах бүтээгдэхүүнээр үйлдвэрлэсэн олон нэр төрлийн бараагаар оролцож байлаа. Тус компани нь гурван чиглэлээр 13 нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг аж. Энэ удаагийн үзэсгэлэнд  “Рапс”, “олон цэцэгс”, “бор будаа” гэсэн гурван төрлийн зөгийн бал, зөгийн лаван түрхлэгтэй  царс модон гамбанз, савангийн суурь, зөгийн балны модон халбага, зөгийн балтай саван, нохой хошуу болон чацарганатай уруулын вальзам, зөгийн балны лав болон хүнсний ногоо ашиглан өнгөнд оруулсан органик харандаа зэрэг бүтээгдэхүүнээ дэлгэжээ. Мөн хүүхдэд зориулсан бэлгийн багц гаргасныг онцлон тэмдэглэе.

“ТОСОН ХӨХ ЦАА” УРЛАН

Энэхүү үзэсгэлэнд хөдөө орон нутгаас олон үйлдвэрлэгчид ирж бүтээгдэхүүнээ танилцуулж байгаагийн нэг нь Хөвсгөл аймгийн “Тосон хөх цаа урлан” хамт олон юм.

“Тосон хөх цаа урлан” нь үхэр болон Аргаль, бугын эврээр гар урлалын бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байна. Гар урлалын үйлдвэрлэл явуулаад найман жил болсон. Тэд нар олон улсын үзэсгэлэн яармагт хоёр дахь жилдээ оролцож байгаа аж. Энэ жилийн үзэсгэлэнд модны ураар хийсэн түлхүүрийн оосор, үхрийн эврээр хийсэн аяга, бугын эврээр хийсэн түлхүүрийн оосор, арьсаар хийсэн хүзүүний зүүлт, толгойн гоёл зэрэг гоёл чимэглэлийн бүтээгдэхүүнээ дэлгэн танилцуулж байлаа. Мөн үзэсгэлэн яармагт Улаанбаатар хотод болон бусад орон нутгуудад түншлэлээ олох зорилгоор хүрэлцэн ирсэн гэдгийг “Тосон хөх цаа” урлангийн захиалгын менежер Ч.Анх-Эрдэнэ онцолсон юм.

“ОДЬ ТАН” ЭМИЙН ҮЙЛДВЭР

Монгол уламжлалт анагаах ухааны эм, тан, хүнс, биологийн идэвхт бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн гаргаж буй  ”Одь тан” эмийн үйлдвэр 16 нэр төрлийн бүтээгдэхүүнээ тус үзэсгэлэнд дэлгэжээ. Энэхүү эмийн үйлдвэр нь  4 төрлийн цай, 100 орчим эм тан, гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэн гаргадаг юм. Үзэсгэлэнд танилцуулж байгаа эдгээр эм бэлдмэл нь хүний биеийн дархлааг нэмэгдүүлэх ач холбогдолтой.

 

“ХҮСЛЭН” БРЭНД-ИЙН ВАННИ ДАВС

Ванни давс болон, ванний бөмбөлгийг Монголд үйлдвэрлэдэг “Хүслэн брэнд” нэрийн бүтээгдэхүүнээ үзэсгэлэнгийн танхим дэлгэжээ. Хүслэн брэндийг үүсгэн байгуулагч Б.Уянга хэлэхдээ: “Манай ванни давсны гол түүхий эд нь жамц давс юм. Жамц давсны найрлагад хүний биед зайлшгүй шаардлагатай кальци, кали, хүхэр, натри, төмөр, иод зэрэг эрдсүүд агуулагдсан учраас хүний биед сөрөг нөлөө үзүүлдэггүй. Усанд ороход хүний биеийг тайвшруулах увдистай. Увс аймгаас давсаа авч химийн бодисгүй хүнсний будгаар төрөл бүрийн өнгө оруулдаг. Мөн органик бүтээгдэхүүнээр хийсэн химийн бодисгүй ванны бөмбөлөг үйлдвэрлэдэг. Манай компани үйл ажиллагаагаа явуулаад зургаан жил болсон. Харин худалдаанд хоёр дахь жилдээ оролцож байна.

ГАР УРЛАЛЫН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭГЧ И.НЯМАА

Энэ удаагийн үзэсгэлэнд би сувьсан хэлхээ буюу туузан урлалаар үзэсгэлэнд оролцож байна. Би гэрээр том хүний болон хүүхдийн толгойн гоёл, бүс, үсний боолт хийдэг. Би 2005 онд анх эсгийн урлалаар үйлдвэрлэлээ эхлүүлж байсан. Эсгий урлал хийхэд тоног төхөөрөмж муутай дээр нь ноос үнэд орчихсон учраас хийхээ больсон. Харин сүүлийн гурван жилийн турш сувьсан урлалыг сонирхон гоёл чимэглэлийн бараа хийх болсон. Үзэсгэлэнд анхны жилдээ оролцож байна. Ихэвчлэн захиалгаар үйлдвэрлэлээ явуулж байсан бол үзэсгэлэнд оролцсоноор борлуулалт нэмэгдэж байна” гэсэн юм.

Б.Бадралмаа

Ардчилал.мн

 

 

 

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ

2 цаг    

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН АЙЛЧЛАЛТАЙ ХОЛБОГДУУЛАН СЭТГҮҮЛЧДИЙН СОНИРХСОН АСУУЛТАД ХАРИУЛАВ
3 цаг    

ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУД ӨНДӨРЖҮҮЛСЭН БЭЛЭН БАЙДАЛД АЖИЛЛАЖ БАЙНА
4 цаг    

ОН ГАРСААР 12 ХҮН УСНЫ ОСЛООР АМЬ НАСАА АЛДААД БАЙНА
4 цаг    

ЧЕХЭЭС ДАХИН ДӨРВӨН ТАХЬ АВЧИРЧ, ХОВДОД НУТАГШУУЛНА
5 цаг    

ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТАД АНХ УДАА ШИЛЭН ТЕХНОЛОГИ НЭВТРҮҮЛЛЭЭ
5 цаг    

ҮЕР УСНЫ ГАМШГААС СЭРГИЙЛЭХИЙГ АНХААРУУЛЖ БАЙНА
5 цаг    

СИНГАПУРТ СУУГАА ДИПЛОМАТ КОРПУСТ ЗОРИУЛАН “DISCOVER MONGOLIA” АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
6 цаг    

НИЙСЛЭЛИЙН ЗАМ ГҮҮРИЙН ЗАСВАР ШИНЭЧЛЭЛИЙГ ТҮРГЭТГЭХИЙГ ҮҮРЭГДЛЭЭ
6 цаг    

ИРГЭД: УВС АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Д.БАТСАЙХАН ӨӨРИЙН ЖОЛООЧ БАЙСАН ХҮНД УГАЛЗ АГНАХ ЭРХИЙГ ХУУЛЬ БУСААР ӨГСӨН
7 цаг    

АРХАНГАЙ АЙМГИЙНХАН АСАШЁОРЮҮ Д.ДАГВАДОРЖООР НУТГАА УХУУЛАХГҮЙ
7 цаг    

ҮЕР БУУСНЫ ДАРАА БОЛЗОШГҮЙ ЭРСДЭЛ, ХОРДЛОГО, ХАЛДВАРААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭЭРЭЙ
7 цаг    

НАЛАЙХЫН ШИНЭ ЗАМ ГУРАВХАН ЖИЛИЙН БАТАЛГААТАЙ
9 цаг    

ЯПОН УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН САЙД КОНО ТАРО-ГИЙН МОНГОЛ УЛСАД ХИЙСЭН АЙЛЧЛАЛ ӨНДӨРЛӨВ
9 цаг    

ОЛОН УЛСЫН ТЭМЦЭЭНЭЭС ХОЁР АЛТАН МЕДАЛЬ ХҮРТЭВ
9 цаг    

ЦАГ АГААРТ ЗОРИУД НӨЛӨӨЛӨХ АЖИЛЛАГААНД 386 ШИРХЭГ ПУУЖИН ЗАРЦУУЛЖЭЭ
9 цаг    

УЛААНБААТАР-ЛҮН ЧИГЛЭЛД ТҮР ЗАМ ГАРГАЖЭЭ
9 цаг    

Б.ГАЛДАА: ТОДОРХОЙ ХҮЧИН ЗҮЙЛ НӨЛӨӨЛЖ БАЙГАА УЧРААС С.ЗОРИГ АГСНЫ ХЭРЭГ СУНЖИРСАН
9 цаг    

“ХААНЫ ЭРЭЛД” ЭНХИЙГ ДЭМЖИХ АЖИЛЛАГААНЫ ХАМТАРСАН СУРГУУЛЬ ЭХЭЛЛЭЭ
10 цаг    

ДАРАЙСАН ЭВЭРТЭЙ УГАЛЗУУДЫН ТОЛГОЙ 1300 КМ-ЭЭС АЧИЖ ИРЭХ ШАЛТГААН ЮУ БАЙВ?
10 цаг    

“ЛАНД КРУЗЕР 200” ЗАМЫН ХАЖУУ РУУ УНАЖ 5 ХҮН НАС БАРЖЭЭ
10 цаг    

ОДООГИЙН ЗАСАГ НЭГ ДУУЛИАНЫГ НӨГӨӨГӨӨР НЬ ДАРДАГ ИМИЖТЭЙ БОЛЧИХЖЭЭ
10 цаг    

ТӨВ АЙМГИЙН ЛҮН БОЛОН ДУНДГОВЬ АЙМГИЙН САЙНЦАГААН ЧИГЛЭЛД ЗОРЧИХГҮЙ БАЙХЫГ АНХААРУУЛЖ БАЙНА
10 цаг    

С.АМАРСАЙХАНЫ ТӨРСӨН АХ С.ГАНБАТ ЗАЙСАН, БОГД УУЛ ОРЧМЫН 214 АЙЛЫН ГАЗРЫГ ДАНГААРАА ЭЗЭМШЖЭЭ
10 цаг    

ЯПОНД АЖИЛЛАХ ЗАЛУУСЫГ АРАВДУГААР САРД СОНГОН ШАЛГАРУУЛНА
11 цаг    

ЦАХИЛГААНЫ ХАЗАЙСАН ШОН, ШУГАМЫН УНЖСАН УТСАНД БҮҮ ОЙРТООРОЙ
11 цаг    

ӨНӨӨДРӨӨС НИСЭХ ОРЧМЫН ГАЗРУУДАД ХАЛУУН УС ХЯЗГААРЛАНА
11 цаг    

ӨВӨРХАНГАЙ АЙМАГ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ҮЗҮҮЛЭЛТЭЭРЭЭ ТЭРГҮҮЛЖ БАЙНА
11 цаг    

ЦЭЦИЙН ГИШҮҮНИЙГ ЕСӨН ЖИЛЭЭР ТОМИЛОХЫГ ЭСЭРГҮҮЦЛЭЭ
11 цаг    

МОНГОЛ УЛС ЖУУЛЧДЫН НҮДЭЭР: САЙН, МУУ, МУУХАЙ
11 цаг    

H.АНХБАЯРЫГ ЭЛЧИН САЙДААР ТОМИЛОХГҮЙ БОЛ Ц.НЯМДОРЖ ЗАСГААС ГАРНА ГЭЖЭЭ
11 цаг    

СЭЛБЭ ГОЛД НЭГ ИРГЭН ОСОЛДЖЭЭ
11 цаг    

У.ХҮРЭЛСҮХ: МОНГОЛЧУУДЫН ЭРҮҮЛ, ЧАНАРТАЙ АМЬДРАЛЫН НӨХЦЛИЙГ БҮРДҮҮЛЭХЭД МОНГОЛ, ЯПОНЫ СУРГАЛТЫН ЭМНЭЛГИЙН ҮҮРЭГ ЧУХАЛ ЮМ
12 цаг    

МЭДЭГДЭЛ
12 цаг    

ӨНӨӨДӨР ЦАХИЛГААНЫ ХЯЗГААРЛАЛТ ХИЙГДЭХ ГАЗРУУД
12 цаг    

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН АВТО ЗАМЫГ ТҮР ХААЛАА
12 цаг    

ЛҮН СУМЫН ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙГ ӨНӨӨДӨР НЭЭНЭ
12 цаг    

УЛААНБААТАР-ДАРХАН ЧИГЛЭЛИЙН АВТО ЗАМЫГ ӨНӨӨДРӨӨС ЭХЛЭН ХААЛАА
12 цаг    

ҮС ҮРГЭЭЛГЭХ БУЮУ ЗАСУУЛБАЛ ӨЛЗИЙТЭЙ САЙН
12 цаг    

НӨАТ: 50 САЯ ТӨГРӨГИЙН НЭГ, 10 САЯ ТӨГРӨГИЙН ХОЁР АЗТАН ТОДОРЛОО
13 цаг    

ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДЛЫН ТОЙМ
13 цаг    

УЛААНБААТАР ХОТОД БОРОО ОРНО
13 цаг    

УЛААНБААТАР, ЛҮН ХООРОНДЫН ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙГ ТҮР ХААВ
1 өдөр    

ДАВАА ГАРИГТ ЦАХИЛГААН ШУГАМ СҮЛЖЭЭНД ЗАСВАР ХИЙХ ХУВААРЬ
1 өдөр    

ВЛАДИМИР ПУТИН ШИ ЖИНПИНИЙ ТӨРСӨН ӨДРӨӨР ОРОС ЗАЙРМАГ БЭЛЭГЛЭЖЭЭ
1 өдөр    

ХӨДӨӨ ОРОН НУТАГ РУУ ЗОРЧИХГҮЙ БАЙХЫГ АНХААРУУЛЛАА
1 өдөр    

УСАНД БООГДСОН 13 ИРГЭНИЙГ АЮУЛГҮЙ БОЛГОЖ, АЛГА БОЛСОН 4 НАСТАЙ ОХИНЫ ЦОГЦСЫГ ОЛЖЭЭ
1 өдөр    

ОБЕГ: ҮЕРИЙН АЮУЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХИЙГ АНХААРУУЛЖ БАЙНА
1 өдөр    

ТЭРГЭНЦЭРТЭЙ ИРГЭД АЖЛЫН БАЙР БИЙ БОЛГОЖЭЭ
1 өдөр    

МОРЬ УНААЧ ХҮҮХДҮҮДИЙН АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААГ ХАНГАХ ТУХАЙ ЗӨВЛӨМЖ
1 өдөр    


Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.