Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2020 оны 07-р сарын 08
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

АН-ЫН ҮЕД ХЭРЭГ ИЛРҮҮЛСЭН ТАГНУУЛЧИД МАН-ЫН ҮЕД МАХ НАМНАВ

НИЙТЛЭСЭН: 2019-05-17 16:18:08
Улс төр > Намууд | Сэтгэгдэл: 0

Салхитын мөнгөний ордоос эхэлж, Эрдэнэт үйлдвэрээр үргэлжилсэн Засгийн газрын гурав дахь гүйцэтгэх ажиллагаа махны экспортлогчид дээр явагдав. Монголын тагнуулын тусгай ажилтнууд мах экспортлогч аж ахуйн нэгжүүдэд “мөрдлөг” хийж, их хэмжээний мах нөөцөлснийг илрүүлснийг Үндэсний төв телевизээр дамжуулсан нь дэлхийд шуугиулах хэмжээний мэдээ болов. Гэхдээ сайнаар биш саараар. Их хэмжээний гэдэг нь хэдэн зуун тонн мах уу эсвэл хэдэн ширхэг гулууз уу.  Ийм мэдээ төв телевизээрээ дамжуулсан МАН-ын дарга нар, Монголын эрх баригчид экспортод мах гаргаж, эдийн засгаа тэлэх тухай ярихаа болих хэрэгтэй.

МҮОНТ-ийн “Цагийн хүрд”-ээр дамжуулсан “гулууз илрүүлэх” үйл явдлын мэдээ бол Монголын төрийн бодлого болж гадагшаа сонсогдоно. Гадаадын хөрөнгө оруулагчдад Монголоос мах импортолж болохгүй юм байна гэсэн ойлголт төрнө. Үүнийг дагаад орж ирдэг ам.долларын сувгуудын амсар нь хумигдана. Ардын намын бурхан байлаа ч Монголын эдийн засгийг аварч чадахгүй.

МАН-ын үед мах магнаг болсон нь үнэн бөгөөд гэм буруутан нь мах экспортлогчид биш. Хэрэвзээ тэднийг махны үнэ хөөрөгдсөн эсэхэд хардаж буй бол экспортолсон махаа хуулийн дагуу гаргаж, улсын төсөвт татвар төлж байсан үгүйг шалгах ёстой. Гэхдээ энэ бол тагнуулынхны биш татварынхны хийх ёстой ажил юм. Харин махны үнэ шалтгаангүйгээр өссөнд хэн нэгэнд хэрэг тохохыг хүсвэл, тэр буруутан нь Засгийн газар өөрөө. Малчид нь малын хөлийн татвар төлье гэж өөрсдөө гуйгаад байхад л Сангийн сайд Ч.Хүрэлбаатар "Манай намын мөрийн хөтөлбөрт малчдаас татвар авах асуудал тусгагдаагүй" гээд гүлдийгээд байдаг. Махны үнийг тогтворжуулах, иргэдийнхээ ашиг орлогыг нэмэх, татварын уян хатан зохицуулалт хийх, үндэсний жижиг дунд үйлдвэрүүдээ дэмжих бодлого үнэндээ Засгийн газарт алга. Баяраа өөрөө л ширээн дээрээс ойчсон гэдэг шиг. Жижиг дунд үйлдвэрүүдэд, мах нөөцлөх бэлтгэх, хадгалахад очих ёстой мөнгийг дээгүүрээ тэгш хүртээмжтэй хувааж идчихээд, дараа нь тагнуулчдаараа доогуураа гүйцэтгэх ажиллагаа явуулах нь тэгээд МАН-ынхны ярьдаг өнөөх гоё шударга ёс  нь гэж үү?

Малчид болоод махны ченжүүд үнийн өсөлтөөс ашиг хонжоо харах нь эдийн засгийн энгийн ойлголт. Хэрэвзээ бид зах зээлийн чөлөөт эдийн засагтай, ардчилсан Монгол Улсад амьдарч байгаа нь үнэн бол!

Урьд нь Монголын тагнуулын гүйцэтгэх ажиллагаа маш нууцлагдмал явагддаг байсан бол өдгөө хэвлэл мэдээллийнхнийг дагуулж, камер дурангийн өмнө шууд өрнөдөг, Засгийн газрын даалгавраар бусдын өмч рүү ил цагаан халддаг болж. Энэ бол улс төр, нийгэм, эдийн засгийн хувьд асар муу үр дагавартай. Учир нь, Салхит, Эрдэнэт дээр явагдсан гүйцэтгэх ажиллагаа уул уурхайн салбарт оруулах хөрөнгө оруулалтыг үргээсэн бол махны экспортлогчдод барьсан тагнуулынхны гэнэтийн “сюрпириз” олон хүний урмыг хугалаад зогсохгүй, Монголын төрийн бодлого нэг амаар биш Засгийн газрын сайд болгоны амаар хийгдэж буйн тод жишээ боллоо. Өдөр тутам төрөөс нь тэсрэх бөмбөг нийгэмдээ “дэлбэлдэг” ийм улсад усан тэнэг байлаа ч сохор зоос оруулахгүй.

Үндэсний аюулгүй байдлаа сахин хамгаалж, ажиллах ёстой тагнуулын байгууллагын үйл ажиллагааг мэргэжлийн хяналтын байцаагч, хорооны цагдаагийн хэмжээнд хүргэснээрээ МАН-д засаглалын ямар ч бодлого, мэдрэмж, чадвар, боловсон хүчний үнэлэмж алга болсныг тайлбаргүйгээр харуулав.

Ардчилсан намын үед Монголын тагнуулын ажилтнууд С.Зоригийн амь насыг хөнөөсөн гэмт хэрэгтнүүдийг олж тогтоосон. Харин МАН-ын үед мах баривчилдаг болжээ. АН,МАН-ын бодлогын ялгаа нэг иймэрхүү. Тэгээд зогсохгүй шүүхийн шийдвэртэйгээр ялаа эдэлж буй гэмт хэрэгтнүүдийг шүүхийн шийдвэргүйгээр суллах тухай ярьдаг Хууль зүй, Дотоод хэргийн сайдтай болсон.

Эх сурвалж: news.mn

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
ЭЕШ-ын дүнг шууд мэдээлнэ
2 өдөр    

ОХУ-аас Алтанбулаг боомтоор ирэх иргэдийн анхааралд
2 өдөр    

ЭЕШ-ийн дүн оноог хэрхэн тооцдог вэ?
2 өдөр    

Япон улсаас 263 иргэн эх орондоо ирэв
2 өдөр    

БНАСАУ-ын дипломат: АНУ-тай хэлэлцээ хийх шаардлага байхгүй
2 өдөр    

Нийслэлд 24-26 хэм дулаан байна
2 өдөр    

Үс засуулбал өлзийтэй сайн хэмээжээ
2 өдөр    

Б.Янжмаа: Япон улсад баасан гарагт COVID-19-ийн 250 шинэ тохиолдол бүртгэгдлээ
3 өдөр    

Д.Нарангэрэл: Сүүлийн 18 хоногт дэлхийн хэмжээнд гурван сая хүн COVID-19-өөр өвчилжээ
3 өдөр    

Д.Нямхүү: 557 хүний шинжилгээнд коронавирусийн халдвар илрээгүй. Өнөөдөр дөрвөн хүн эдгэрлээ
3 өдөр    

Монгол Улс хамгийн хямд мобайл дататай орнуудын 23 дугаарт жагсаж байна
3 өдөр    

АНУ-д хоолой боох үйлдлийг дүрсэлж зургаа авхуулсан цагдаа нар ажлаасаа халагджээ
3 өдөр    

COVID-19: Соёл, урлагийн байгууллагуудыг бэлэн мөнгөөр үйлчлэхгүй байхыг зөвлөлөө
3 өдөр    

Стресс амьдралыг утга учиртай болгодог
3 өдөр    

"Яараад яахав дээ" аянд залуус нэгдэж байна
3 өдөр    

Нарны тосыг гэрээсээ гараагүй үед ч түрхэх хэрэгтэй
3 өдөр    

Бөхийн холбооноос мэдэгдэл гаргажээ
3 өдөр    

Холимог тулааны аварга Хабибын аав "COVID-19"-ийн дараах хүндрэлээр нас баржээ
3 өдөр    

Хөл хорио хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд сэтгэл зүйн хямрал үүсгэж байна
3 өдөр    

Насан туршийн Ерөнхийлөгч Путин
3 өдөр    

Монгол, Хятадын хил дээр “Ногоон гарц”-ын түр журмыг хэрэгжүүлнэ
3 өдөр    

Америкт нэг хоногийн дотор 54 мянган хүн коронавирусийн халдвар авчээ
3 өдөр    

Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
3 өдөр    

Гэрээ хэлцэл байгуулахад сайн хэмээжээ
3 өдөр    

Өдөртөө 24-26 хэм дулаан байна
3 өдөр    

Ж.Цолмон: “КОВИД-19”-ийг мэргэжлийн өндөр ур чадвараар тогтоон барьж байна
5 өдөр    

Өнөөдөр Замын-Үүдийн боомтоор 300 хүн ирнэ
5 өдөр    

Прага хотын иргэд коронавирусийг үдэх ёслолд зориулан 515 метр урт хоолны ширээ засжээ
5 өдөр    

АНУ-д буулгасан хөшөөнүүдийг хүлээж авах хүсэлтээ Испанийн хотууд илэрхийлжээ
5 өдөр    

Нүүрсний салбар сэргэнэ, тэр үед бид бэлэн байх ёстой
5 өдөр    

Д.Нарангэрэл: Apple компани АНУ дахь 46 салбар дэлгүүрээ түр хаахаар болжээ
5 өдөр    

ЗАХИРАМЖ: Үйл ажиллагааг нь нээх үйлчилгээний газрууд
5 өдөр    

О.Энхзаяа: Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоод дахь эрүүл мэндийн хяналтын үйл ажиллагааг 7 сарын 1-нээс зогсоосон
5 өдөр    

Д.Нямхүү: Өчигдөр 302 хүний сорьцод шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй
5 өдөр    

Тангараг тавих, гэр бүрэхэд сайн хэмээжээ
5 өдөр    

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар үргэлжилсэн усархаг бороо орно
5 өдөр    

Ази, Номхон далайн бүс нутгийн Хуульчдын холбооны хурал цуцлагдлаа
5 өдөр    

Та машиныхаа автомат хурдны хайрцагны (кропны) тосыг хэр ойрхон солих ёстой вэ?
6 өдөр    

Монгол жүжигчдийн тоглосон Холливүүдийн кино наймдугаар сард нээлтээ хийнэ
6 өдөр    

Цагдаагийн байгууллагаас “Яараад яахав дээ” арга хэмжээг дахин зохион байгуулж эхэлжээ
6 өдөр    

Мөнгө угаах гэж юу вэ?
6 өдөр    

Д.Нарангэрэл: АНУ-д туршигдсан COVID-19-ийн эсрэг вакцин эхний шатанд 94%-ийн үр дүнтэй гэж дүгнэгдлээ
6 өдөр    

Долдугаар сард халуун ус хязгаарлагдах орон сууцны хорооллууд болон ААН-үүд
6 өдөр    

Манай улсын 17 аймгийн 137 сум тарваган тахлын байгалийн голомттой
6 өдөр    

Япон улсын иргэн нинжа судлалаар дэлхийд анх удаа магистрын диплом авжээ
6 өдөр    

СОНГУУЛИЙН ТОГТОЛЦОО ГЭЖ ЮУ ВЭ?
6 өдөр    

Хамгийн олон тэрбумтантай дэлхийн 15 улсын жагсаалт
6 өдөр    

"ЭЕШ-ын үеэр сэжигтэй тохиолдол илэрсэн хүүхдүүдийг тусгаарлах өрөөнд оруулж, шалгалтыг нь үргэлжлүүлнэ"
6 өдөр    

Зөрчвөл бүх насаар хоригдох ялтай шинэ хууль Хонг Конг хотод хэрэгжиж эхэллээ
6 өдөр    

Б.Янжмаа: Австрали улсад өнгөрсөн долоо хоногоос коронавирусийн шинэ тохиолдол олноор бүртгэгдэж эхэллээ
6 өдөр    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.