Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2020 оны 07-р сарын 05
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

У.ХҮРЭЛСҮХ ШУДАРГА ЁСНЫ СЭЛЭМЭЭ НАМЫН ЗАЛУУСЫНХАА ТОЛГОЙ ДЭЭР ЭРГҮҮЛЭЭЧ

НИЙТЛЭСЭН: 2019-05-17 15:43:29
Улс төр > Улстөрч | Сэтгэгдэл: 0

Нэгэн цагт олны дургүйцлийг хүргэж явсан МАН-ын залуус мандан бадарч байгаа сураг дуулдав.

НЭГДҮГЭЭРТ,Хүчингийн хэрэгт нэр холбогдож УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ өөрийн болон “өрөөлийн” хүсэлтээр түдгэлзсэн Д.Гантулга парламентад дахин орж ирэхийн тулд Үндсэн хуулийн цэцээр замаа засуулж эхэллээ.

ХОЁРДУГААРТ, Ерөнхий сайдын туслахаар ажиллаж байсан, МИАТ-ын дэд захирал асан Н.Энхбаатарыг авлига, албан тушаалын гэмт хэрэгт сэжиглэн өнгөрсөн онд АТГ-аас саатуулсан. Түүний хэргийг прокурор руу шилжүүлсэн гэж хамгийн сүүлд АТГ-аас мэдэгдсэн. Тэгвэл шалгагдаж буй Н.Энхбаатар ИРЭХ САРЫН ЭХЭЭР ажилдаа дахин томилогдохоор бэлтгэж байгаа гэх мэдээлэл байна. Түүнийг бусдаас их хэмжээний мөнгө авлигалаар авсан гэх мэдээлэл байдаг билээ.

ГУРАВДУГААРТ,Хариуцсан яаманд нь хүн амины онц ноцтой хэрэг гарсанд хариуцлага хүлээнэ гэж үүргэвчээ үүрээд баяртай гэж даллаад явсан Б.Цогтгэрэл гурван сарын өмнөөс Зам тээврийн сайд Б.Энх-Амгалангийн орон тооны бус зөвлөхөөр томилогдож дахин яамандаа ирсэн байдаг. Энэ хооронд ОХУ-аас ашиглах боломжгүй актлагдсан 1000 вагоныг Монгол Улсад оруулж ирсэн хэрэгт нэр холбогдож, АТГ-т хүртэл дуудагдаж явсан гэх мэдээлэл бий. Одоо энэ хэрэг нь юу болж байгаа юм бол доо.

Гэтэл тэрбээр өнөөдөр сайдын орон тооны бус зөвлөхийн эрх, үүргээсээ давсан ажлыг хийж Авто тээврийн үндэсний төвийг “бужигнуулж” яваа гэх мэдээлэл чих дэлсэж эхэллээ. Тодруулбал, тэрбээр намынхаа ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалантай нийлж Автотээврийн үндэсний төвийн удирдлагуудыг “АЖЛАА ӨГ” хэмээн шахаж эхэлсэн байна. Мөн Б.Цогтгэрэл Тавантолгойн нүүрс тээвэрлэгч машины тусгай зөвшөөрлийн Ц бичиг олгох ажилд хүртэл хошуу дүрч яваа сурагтай.

-ДАХИН УИХ-ЫН ГИШҮҮН БОЛОХЫН ТУЛД У.ХҮРЭЛСҮХЭЭР “КРАНДУУЛЖ”, ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦЭЭР ЗАМАА ЗАСУУЛЖ ЯВАА Д.ГАНТУЛГА-

Д.Гантулгыг дахин УИХ-ын гишүүн болгохоор Ерөнхий сайд У.Хүрэлсүх эрчимтэй ажиллаж байна. Түүний зорилго Д.Гантулгадаа ч биш байж болно. Магадгүй, Хэнтийн нөхөн сонгуулийн хугацааг хойшлуулах байж болох юм. Д.Гантулгын УИХ-ын гишүүнээсээ түдгэлзэх өргөдлийг

- ХЭНТИЙН 42 ДУГААР ТОЙРГИЙН НӨХӨН СОНГУУЛЬ БОЛОХ УУ, БОЛОХГҮЙ ЮУ-

Хэрвээ Үндсэн хуулийн цэцээс хуульчдын хүссэн шийдвэрийг гаргавал хуулийн энэ гаргалгаагаар Д.Гантулга дахин УИХ-ын гишүүн болно. Мөн Хэнтийн 42 дугаар тойргийн нөхөн сонгууль БОЛОХГҮЙ. Ямартай ч Үндсэн хуулийн цэц дээр маргаан үүсгэсэн учир Хэнтийн нөхөн сонгууль ирэх сарын 30-ны өдөр болох эсэх нь эргэлзээ төрүүлж эхэллээ.

Үндсэн хуулийн цэцээс уг асуудлыг хэлэлцэж, шийдвэр гаргахгүй ирэх намрыг хүргэвэл Сонгуулийн жил нөхөн сонгууль явуулахгүй гэх хуулийн заалтыг мөрдөх шаардлага гарна. Тэгэхээр Хэнтийн нөхөн сонгуулийг явуулахгүй гэх арга саамны гогцоо Д.Гантулга болж таарав. Харин энэ хооронд Л.Оюун-Эрдэнийн Хэнтий дэх нэр хүнд суга өсөв.

Д.Гантулгыг эсэргүүцсэн эмэгтэйчүүдийн жагсаал өчигдөр Үндсэн хуулийн цэцийн өмнө болсон нь ч ийм учиртай. Ямартай ч Д.Гантулга дахин УИХ-д орж ирэх үүд хаалга нээгдэж байна.

-ХАХУУЛЬ АВСАН Н.ЭНХБААТАР ДАХИН МИАТ-Д ИРЭХ ҮҮ-

Сүр дуулиантайгаар АТГ-аас саатуулагдсан Н.Энхбаатарт Ерөнхий сайд У.Хүрэлсүх хариуцлага тооцох ёстой. Гэтэл хариуцлага тооцох нь бүү хэл давуулан шагнахаар бэлтгэж байгаа талаар эх сурвалж мэдээлэв. Н.Энхбаатарыг ирэх зургадугаар сарын эхээр дахин ажилдаа томилогдохоор бэлтгэж буй талаарх мэдээлэл байна. Гэнэт хөрөнгөжсөнөө тайлбарлаж чадаагүй энэ залууг МИАТ-д эргэн ирэх эсэхийг харах л үлдлээ.

- ОРОН ТООНЫ БУС ЗӨВЛӨХИЙН ЭРХ ҮҮРГИЙН ХҮРЭЭНЭЭС ДАВЖ АВТО ТЭЭВРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ТОМИЛГОО, ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛД ХОШУУ ДҮРЖ ЯВАА Б.ЦОГТГЭРЭЛ-

Залуу хүний замын хүзүү урт хэмээн явсан дэд сайд асан Б.Цогтгэрэл хэдхэн сарын дараа дахин яамандаа ирж М.Энх-Амгалан сайдын зөвлөхөөр ажиллаж эхлэв. Гэхдээ тэрбээр сайддаа зөвлөхөөс урьдаж намын Еерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалантайгаа нийлж Авто тээврийн үндэсний төвийн удирдлагуудыг ажлаас нь шахах ажлыг хийж яваа сурагтай.

Тэр бүү хэл Тавантолгой нүүрс тээвэрлэгч машинд олгодог тусгай зөвшөөрлийн Ц бичгийг олгох, цуцлах ажилд хүртэл хошуу дүрж яваа аж. Түүний гар, хөл ихэд хол сунаж нүүрс тээвэрлэх Ц бичигтэй 26 компанийн үйл ажиллагааг зогсоосон гэх мэдээлэл байна. Харин нөгөө 26 компани нь Б.Цогтгэрэлийг АТГ-т шалгуулахаар бэлтгэж байгаа аж.

БНХАУ-д төрийн ажил хийж яваад хариуцлага хүлээж албан тушаалаасаа чөлөөлөгдсөн хүн яаманд бүү хэл төрд ажиллахад хүндрэлтэй. Хятадад улс төрийн ийм л хатуу систем үйлчилдэг. Гэтэл манайд хариуцлага хүлээсэн ч дахин албан тушаал дэвшээд явчихдаг. Тэгэхээр хятадууд “Энэ хүндээ хариуцлага тооцоогүй юм уу” хэмээн гайхах нь мэдээж.

У.ХҮРЭЛСҮХ ШУДАРГА ЁСНЫ СЭЛЭМЭЭ ЭДГЭЭР ЗАЛУУС ДЭЭРЭЭ ЭРГҮҮЛЭЭЧ

Шударга бус бүхэн дээр шударга ёсны сэлэмээ эргүүлнэ хэмээн ярьдаг Ерөнхий сайд У.Хүрэлсүх хариуцлага хүлээдэггүй энэ мэт залуустаа хариуцлага тооцох ёстой.Гэтэл өнөөдөр хариуцлага тооцохын оронд эсрэгээр нь толгойг нь илэх, албан тушаал ахиулж давраах аж.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Би шүдгүй арслан. Юу ч хийж чадахгүй байна” гэж үглэсээр хуульд хүртэл өөрчлөлт оруулж байж АТГ, прокурорын, шүүхийн томилгоонд оролцдог болсон. Гэтэл таны эрх мэдэлд очсон хуулийнхан авлига авсан мэргэжлийн хяналтын байцаагч нарыг цагаатгаж ажлын гараагаа эхлүүлж байгаа нь ШУДАРГА ЁСОНД ХЭР НИЙЦЭХ ВЭ.

Эх сурвалж: Medee.mn

Т.Хулан

 

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Б.Янжмаа: Япон улсад баасан гарагт COVID-19-ийн 250 шинэ тохиолдол бүртгэгдлээ
14 цаг    

Д.Нарангэрэл: Сүүлийн 18 хоногт дэлхийн хэмжээнд гурван сая хүн COVID-19-өөр өвчилжээ
14 цаг    

Д.Нямхүү: 557 хүний шинжилгээнд коронавирусийн халдвар илрээгүй. Өнөөдөр дөрвөн хүн эдгэрлээ
14 цаг    

Монгол Улс хамгийн хямд мобайл дататай орнуудын 23 дугаарт жагсаж байна
14 цаг    

АНУ-д хоолой боох үйлдлийг дүрсэлж зургаа авхуулсан цагдаа нар ажлаасаа халагджээ
14 цаг    

COVID-19: Соёл, урлагийн байгууллагуудыг бэлэн мөнгөөр үйлчлэхгүй байхыг зөвлөлөө
14 цаг    

Стресс амьдралыг утга учиртай болгодог
14 цаг    

"Яараад яахав дээ" аянд залуус нэгдэж байна
15 цаг    

Нарны тосыг гэрээсээ гараагүй үед ч түрхэх хэрэгтэй
15 цаг    

Бөхийн холбооноос мэдэгдэл гаргажээ
15 цаг    

Холимог тулааны аварга Хабибын аав "COVID-19"-ийн дараах хүндрэлээр нас баржээ
15 цаг    

Хөл хорио хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд сэтгэл зүйн хямрал үүсгэж байна
15 цаг    

Насан туршийн Ерөнхийлөгч Путин
15 цаг    

Монгол, Хятадын хил дээр “Ногоон гарц”-ын түр журмыг хэрэгжүүлнэ
15 цаг    

Америкт нэг хоногийн дотор 54 мянган хүн коронавирусийн халдвар авчээ
15 цаг    

Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
15 цаг    

Гэрээ хэлцэл байгуулахад сайн хэмээжээ
15 цаг    

Өдөртөө 24-26 хэм дулаан байна
16 цаг    

Ж.Цолмон: “КОВИД-19”-ийг мэргэжлийн өндөр ур чадвараар тогтоон барьж байна
2 өдөр    

Өнөөдөр Замын-Үүдийн боомтоор 300 хүн ирнэ
2 өдөр    

Прага хотын иргэд коронавирусийг үдэх ёслолд зориулан 515 метр урт хоолны ширээ засжээ
2 өдөр    

АНУ-д буулгасан хөшөөнүүдийг хүлээж авах хүсэлтээ Испанийн хотууд илэрхийлжээ
2 өдөр    

Нүүрсний салбар сэргэнэ, тэр үед бид бэлэн байх ёстой
2 өдөр    

Д.Нарангэрэл: Apple компани АНУ дахь 46 салбар дэлгүүрээ түр хаахаар болжээ
2 өдөр    

ЗАХИРАМЖ: Үйл ажиллагааг нь нээх үйлчилгээний газрууд
2 өдөр    

О.Энхзаяа: Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоод дахь эрүүл мэндийн хяналтын үйл ажиллагааг 7 сарын 1-нээс зогсоосон
2 өдөр    

Д.Нямхүү: Өчигдөр 302 хүний сорьцод шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй
2 өдөр    

Тангараг тавих, гэр бүрэхэд сайн хэмээжээ
2 өдөр    

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар үргэлжилсэн усархаг бороо орно
2 өдөр    

Ази, Номхон далайн бүс нутгийн Хуульчдын холбооны хурал цуцлагдлаа
2 өдөр    

Та машиныхаа автомат хурдны хайрцагны (кропны) тосыг хэр ойрхон солих ёстой вэ?
3 өдөр    

Монгол жүжигчдийн тоглосон Холливүүдийн кино наймдугаар сард нээлтээ хийнэ
3 өдөр    

Цагдаагийн байгууллагаас “Яараад яахав дээ” арга хэмжээг дахин зохион байгуулж эхэлжээ
3 өдөр    

Мөнгө угаах гэж юу вэ?
3 өдөр    

Д.Нарангэрэл: АНУ-д туршигдсан COVID-19-ийн эсрэг вакцин эхний шатанд 94%-ийн үр дүнтэй гэж дүгнэгдлээ
3 өдөр    

Долдугаар сард халуун ус хязгаарлагдах орон сууцны хорооллууд болон ААН-үүд
3 өдөр    

Манай улсын 17 аймгийн 137 сум тарваган тахлын байгалийн голомттой
3 өдөр    

Япон улсын иргэн нинжа судлалаар дэлхийд анх удаа магистрын диплом авжээ
3 өдөр    

СОНГУУЛИЙН ТОГТОЛЦОО ГЭЖ ЮУ ВЭ?
3 өдөр    

Хамгийн олон тэрбумтантай дэлхийн 15 улсын жагсаалт
3 өдөр    

"ЭЕШ-ын үеэр сэжигтэй тохиолдол илэрсэн хүүхдүүдийг тусгаарлах өрөөнд оруулж, шалгалтыг нь үргэлжлүүлнэ"
3 өдөр    

Зөрчвөл бүх насаар хоригдох ялтай шинэ хууль Хонг Конг хотод хэрэгжиж эхэллээ
3 өдөр    

Б.Янжмаа: Австрали улсад өнгөрсөн долоо хоногоос коронавирусийн шинэ тохиолдол олноор бүртгэгдэж эхэллээ
3 өдөр    

"Тарваган тахлын онош нь батлагдсан хоёр иргэний нэгдүгээр хавьтал болох 146 хүнийг эмнэлэгт тусгаарласан"
3 өдөр    

УИХ эмэгтэй дэд даргатай боллоо
3 өдөр    

ФАТФ: Монгол Улс саарал жагсаалтаас гарах нөхцөлөө бүрдүүллээ
3 өдөр    

Коронавирусийн улмаас дэлхийн есөн оронд 10 мянгаас олон хүн нас баржээ
3 өдөр    

ЭЕШ: Өмнөх оны шалгуулагчид шалгалт өгөх байрны хаяг
3 өдөр    

Өнөөдрөөс эхлэн ААН-үүд аймаг, орон нутгаас авсан гэрчилгээгээр экспорт, импорт хийнэ
3 өдөр    

Д.Нямхүү: Нийт 406 хүнд шинжилгээ хийхэд БҮГД СӨРӨГ гарч, нэг хүн ЭДГЭРЛЭЭ
3 өдөр    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.