Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2019 оны 06-р сарын 17
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

МАН-ЫН ГЕНСЕК, ЖДҮ-ЧИН Д.АМАРБАЯСГАЛАН ЯМАР МӨНГӨӨРӨӨ ХУРДАН АЗАРГАНУУД АВЧ, ГОВЬ-АЛТАЙЧУУДАД БЭЛЭГЛЭВ

НИЙТЛЭСЭН: 2019-05-17 15:25:04
Улс төр > Намууд | Сэтгэгдэл: 0

Хэдхэн хоногийн өмнө буюу энэ сарын 15-ны өдөр МАН-ын генсек, ЖДҮ-чин Д.Амарбаясгалан Говь-Алтай аймагт нэр дэвших эхлэлээ тавьж, бэлэг сэлтээ тараагаад ирсэн. Тодруулбал, тэрээр намын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэйгээ аль эрт тохироо хийсэн тул ийнхүү УИХ-д ганцхан мандаттай Говь-Алтай аймгийг өөрийн тойрог болгохоор шийджээ.

Ингэхдээ тэрээр аймгийн багуудад хурдан удмын азарга бэлэглэж, олон лам нараар ном хуруулж бэл бэнчингээ гайхуулжээ. Түүнийг ингэж Говь-Алтайчуудад хайр зарлаж явахад нь намын дарга У.Хүрэлсүх нь хүртэл тус аймагт ажиллаж, олны анхаарлыг зэрэг татсан байна.

Тэгвэл МАН-ын генсек, ЖДҮ-чин Д.Амарбаясгалангийн тэрхүү аархалт, бэлэг сэлтийг Алтай нутгийн түмэн олон ихэд сэжиглэн хүлээж авчээ. Тэгээд ч зогсоогүй түүний бэлэглэсэн тэр олон хурдан удмын азаргыг нутгийнхан “энэ хүү ямар мөнгөөрөө худалдаж авсан юм бол оо. Арай нөгөө ЖДҮ-ийн мөнгөнөөс туусан биш байгаа” гэж болгоомжилж байгаа гэнэ.

Нээрээ л тэр олон хурдан удмын азаргыг Д.Амарбаясгалан ямар мөнгөөрөө худалдаж авсан бэ гэдэг нь өөрийн эрхгүй сонирхол татаж байгаа юм. Учир нь өнөөдрийн ханшаар хурдан удмын адуу, тэр дундаа азарга дор хаяж 5-10 сая төгрөг, түүнээс ч дээгүүр үнэлэгдэнэ. Тэгээд бодохоор Д.Амарбаясгалан зөвхөн азарга худалдаж авахад олон саяыг зарсан болж таарна. Харин тэр мөнгө хаанаас гарав? Арай өнөө ЖДҮ-ийн мөнгө биш биз дээ.

Ийнхүү МАН-ын генсек, ЖДҮ-чин Д.Амарбаясгалан 2020 онд УИХ-д Говь-Алтай аймгаас нэрээ дэвшүүлэхээр тогтож, тойргоо хальт услаад иржээ. Түүнчлэн тэрээр ирсэн даруйдаа Алтайд хийсэн хороо сэм гэгч задалж өнгөрсөн 2016 онд Говь-Алтай аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн, ХЗБХ-ны дарга Ш.Раднаасэдийг өөрийн замаас бүрмөсөн зайлуулахаар МАН-ын Хяналтын хороо гэгчээр шийдвэр гаргуулж чаджээ.

МАН-ын генсек, ЖДҮ-чин Д.Амарбаясгалан нь 1981 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Говь-Алтай аймагт төрсөн. Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Цахилгаан холбоо, Мэдээлэл хэмжлийн электроник инженерийн мэргэжилтэй. 2008-2019 онд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, НИТХ дахь Монгол Ардын Намын Бүлгийн дарга, 2016 оноос Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байна.

Тэрээр өөрийн тус бүр 30 хувийг нь эзэмшдэг Тайшир Өргөө, Агро Технологи Шижирт гэх компаниудаараа дамжуулан 2017, 2018 онуудад дараалан ЖДҮХС-с нийт 1.3 тэрбум төгрөгийн зээл авсан нь баримтаар тогтоогдсон байдаг.

2017 онд түүний 30 хувийг нь эзэмшдэг Тайшир Өргөө ХХК 375,000,000 төгрөгийн зээл авчээ.

2018 онд мөн түүний 30 хувийг нь эзэмшдэг Агро Технологи шижирт ХХК 950,000,000 төгрөгийн зээл авчээ.

Д.Амарбаясгалангийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хэсгээс:

А.ТАМИР

АРДЧИЛАЛ

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ

3 цаг    

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН АЙЛЧЛАЛТАЙ ХОЛБОГДУУЛАН СЭТГҮҮЛЧДИЙН СОНИРХСОН АСУУЛТАД ХАРИУЛАВ
3 цаг    

ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУД ӨНДӨРЖҮҮЛСЭН БЭЛЭН БАЙДАЛД АЖИЛЛАЖ БАЙНА
4 цаг    

ОН ГАРСААР 12 ХҮН УСНЫ ОСЛООР АМЬ НАСАА АЛДААД БАЙНА
5 цаг    

ЧЕХЭЭС ДАХИН ДӨРВӨН ТАХЬ АВЧИРЧ, ХОВДОД НУТАГШУУЛНА
5 цаг    

ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТАД АНХ УДАА ШИЛЭН ТЕХНОЛОГИ НЭВТРҮҮЛЛЭЭ
5 цаг    

ҮЕР УСНЫ ГАМШГААС СЭРГИЙЛЭХИЙГ АНХААРУУЛЖ БАЙНА
6 цаг    

СИНГАПУРТ СУУГАА ДИПЛОМАТ КОРПУСТ ЗОРИУЛАН “DISCOVER MONGOLIA” АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
6 цаг    

НИЙСЛЭЛИЙН ЗАМ ГҮҮРИЙН ЗАСВАР ШИНЭЧЛЭЛИЙГ ТҮРГЭТГЭХИЙГ ҮҮРЭГДЛЭЭ
6 цаг    

ИРГЭД: УВС АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Д.БАТСАЙХАН ӨӨРИЙН ЖОЛООЧ БАЙСАН ХҮНД УГАЛЗ АГНАХ ЭРХИЙГ ХУУЛЬ БУСААР ӨГСӨН
7 цаг    

АРХАНГАЙ АЙМГИЙНХАН АСАШЁОРЮҮ Д.ДАГВАДОРЖООР НУТГАА УХУУЛАХГҮЙ
8 цаг    

ҮЕР БУУСНЫ ДАРАА БОЛЗОШГҮЙ ЭРСДЭЛ, ХОРДЛОГО, ХАЛДВАРААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭЭРЭЙ
8 цаг    

НАЛАЙХЫН ШИНЭ ЗАМ ГУРАВХАН ЖИЛИЙН БАТАЛГААТАЙ
9 цаг    

ЯПОН УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН САЙД КОНО ТАРО-ГИЙН МОНГОЛ УЛСАД ХИЙСЭН АЙЛЧЛАЛ ӨНДӨРЛӨВ
9 цаг    

ОЛОН УЛСЫН ТЭМЦЭЭНЭЭС ХОЁР АЛТАН МЕДАЛЬ ХҮРТЭВ
9 цаг    

ЦАГ АГААРТ ЗОРИУД НӨЛӨӨЛӨХ АЖИЛЛАГААНД 386 ШИРХЭГ ПУУЖИН ЗАРЦУУЛЖЭЭ
9 цаг    

УЛААНБААТАР-ЛҮН ЧИГЛЭЛД ТҮР ЗАМ ГАРГАЖЭЭ
9 цаг    

Б.ГАЛДАА: ТОДОРХОЙ ХҮЧИН ЗҮЙЛ НӨЛӨӨЛЖ БАЙГАА УЧРААС С.ЗОРИГ АГСНЫ ХЭРЭГ СУНЖИРСАН
10 цаг    

“ХААНЫ ЭРЭЛД” ЭНХИЙГ ДЭМЖИХ АЖИЛЛАГААНЫ ХАМТАРСАН СУРГУУЛЬ ЭХЭЛЛЭЭ
10 цаг    

ДАРАЙСАН ЭВЭРТЭЙ УГАЛЗУУДЫН ТОЛГОЙ 1300 КМ-ЭЭС АЧИЖ ИРЭХ ШАЛТГААН ЮУ БАЙВ?
10 цаг    

“ЛАНД КРУЗЕР 200” ЗАМЫН ХАЖУУ РУУ УНАЖ 5 ХҮН НАС БАРЖЭЭ
10 цаг    

ОДООГИЙН ЗАСАГ НЭГ ДУУЛИАНЫГ НӨГӨӨГӨӨР НЬ ДАРДАГ ИМИЖТЭЙ БОЛЧИХЖЭЭ
10 цаг    

ТӨВ АЙМГИЙН ЛҮН БОЛОН ДУНДГОВЬ АЙМГИЙН САЙНЦАГААН ЧИГЛЭЛД ЗОРЧИХГҮЙ БАЙХЫГ АНХААРУУЛЖ БАЙНА
11 цаг    

С.АМАРСАЙХАНЫ ТӨРСӨН АХ С.ГАНБАТ ЗАЙСАН, БОГД УУЛ ОРЧМЫН 214 АЙЛЫН ГАЗРЫГ ДАНГААРАА ЭЗЭМШЖЭЭ
11 цаг    

ЯПОНД АЖИЛЛАХ ЗАЛУУСЫГ АРАВДУГААР САРД СОНГОН ШАЛГАРУУЛНА
11 цаг    

ЦАХИЛГААНЫ ХАЗАЙСАН ШОН, ШУГАМЫН УНЖСАН УТСАНД БҮҮ ОЙРТООРОЙ
11 цаг    

ӨНӨӨДРӨӨС НИСЭХ ОРЧМЫН ГАЗРУУДАД ХАЛУУН УС ХЯЗГААРЛАНА
11 цаг    

ӨВӨРХАНГАЙ АЙМАГ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ҮЗҮҮЛЭЛТЭЭРЭЭ ТЭРГҮҮЛЖ БАЙНА
11 цаг    

ЦЭЦИЙН ГИШҮҮНИЙГ ЕСӨН ЖИЛЭЭР ТОМИЛОХЫГ ЭСЭРГҮҮЦЛЭЭ
11 цаг    

МОНГОЛ УЛС ЖУУЛЧДЫН НҮДЭЭР: САЙН, МУУ, МУУХАЙ
11 цаг    

H.АНХБАЯРЫГ ЭЛЧИН САЙДААР ТОМИЛОХГҮЙ БОЛ Ц.НЯМДОРЖ ЗАСГААС ГАРНА ГЭЖЭЭ
11 цаг    

СЭЛБЭ ГОЛД НЭГ ИРГЭН ОСОЛДЖЭЭ
11 цаг    

У.ХҮРЭЛСҮХ: МОНГОЛЧУУДЫН ЭРҮҮЛ, ЧАНАРТАЙ АМЬДРАЛЫН НӨХЦЛИЙГ БҮРДҮҮЛЭХЭД МОНГОЛ, ЯПОНЫ СУРГАЛТЫН ЭМНЭЛГИЙН ҮҮРЭГ ЧУХАЛ ЮМ
12 цаг    

МЭДЭГДЭЛ
12 цаг    

ӨНӨӨДӨР ЦАХИЛГААНЫ ХЯЗГААРЛАЛТ ХИЙГДЭХ ГАЗРУУД
12 цаг    

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН АВТО ЗАМЫГ ТҮР ХААЛАА
12 цаг    

ЛҮН СУМЫН ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙГ ӨНӨӨДӨР НЭЭНЭ
13 цаг    

УЛААНБААТАР-ДАРХАН ЧИГЛЭЛИЙН АВТО ЗАМЫГ ӨНӨӨДРӨӨС ЭХЛЭН ХААЛАА
13 цаг    

ҮС ҮРГЭЭЛГЭХ БУЮУ ЗАСУУЛБАЛ ӨЛЗИЙТЭЙ САЙН
13 цаг    

НӨАТ: 50 САЯ ТӨГРӨГИЙН НЭГ, 10 САЯ ТӨГРӨГИЙН ХОЁР АЗТАН ТОДОРЛОО
13 цаг    

ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДЛЫН ТОЙМ
13 цаг    

УЛААНБААТАР ХОТОД БОРОО ОРНО
13 цаг    

УЛААНБААТАР, ЛҮН ХООРОНДЫН ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙГ ТҮР ХААВ
1 өдөр    

ДАВАА ГАРИГТ ЦАХИЛГААН ШУГАМ СҮЛЖЭЭНД ЗАСВАР ХИЙХ ХУВААРЬ
1 өдөр    

ВЛАДИМИР ПУТИН ШИ ЖИНПИНИЙ ТӨРСӨН ӨДРӨӨР ОРОС ЗАЙРМАГ БЭЛЭГЛЭЖЭЭ
1 өдөр    

ХӨДӨӨ ОРОН НУТАГ РУУ ЗОРЧИХГҮЙ БАЙХЫГ АНХААРУУЛЛАА
1 өдөр    

УСАНД БООГДСОН 13 ИРГЭНИЙГ АЮУЛГҮЙ БОЛГОЖ, АЛГА БОЛСОН 4 НАСТАЙ ОХИНЫ ЦОГЦСЫГ ОЛЖЭЭ
1 өдөр    

ОБЕГ: ҮЕРИЙН АЮУЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХИЙГ АНХААРУУЛЖ БАЙНА
1 өдөр    

ТЭРГЭНЦЭРТЭЙ ИРГЭД АЖЛЫН БАЙР БИЙ БОЛГОЖЭЭ
1 өдөр    

МОРЬ УНААЧ ХҮҮХДҮҮДИЙН АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААГ ХАНГАХ ТУХАЙ ЗӨВЛӨМЖ
1 өдөр    


Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.