Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2019 оны 07-р сарын 20
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

З.ДАШДАВАА: АВЛИГЫН 400 ГАРУЙ ГЭМТ ХЭРЭГТ МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙНА

НИЙТЛЭСЭН: 2019-05-15 16:12:47
Нийгэм > Нийслэл | Сэтгэгдэл: 0

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Авлигатай тэмцэх газрын удирдлагуудтай уулзаж, үйл ажиллагаатай нь танилцлаа.

 

АТГ-ын бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагааны өнөөгийн байдал, цаашид анхаарах асуудлын талаар тус газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү танилцуулав.

Авлигатай тэмцэх газар нь 2007 онд байгуулагдаж, авлигын эсрэг олон нийтийг соён гэгээрүүлэх, авлигаас урьдчилан сэргийлэх, авлигын гэмт хэргийг илрүүлэх, хуульд заасан төрийн алба хаагчдын хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгах чиг үүргийг хэрэгжүүлж байна.

Тус газрын бүтэц, орон тоог УИХ тогтоодог бөгөөд өдгөө үндсэн 5 хэлтэс, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын албатайгаар үйл ажиллагаа явуулж байгаа.

Мөрдөгчдийн ачаалал эрс нэмэгдсэн ч орон тоо өөрчлөгдөөгүй

Эрхэлсэн комиссар Т.Баярхүү эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох талаар хэд хэдэн санал танилцуулав. Тухайлбал, Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай зэрэг хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлага байгааг дуулгаад, гомдол мэдээлэл их ирдэг, шалгах хэргийн тоо олон байгаатай холбоотойгоор Мөрдөн шалгах хэлтэс, мөрдөгчдийн ачаалал эрс нэмэгдсэн ч орон тоо өөрчлөгдөөгүй хэвээр байгааг тэмдэглэв.

АТГ-ын дарга, тэргүүн комиссар З.Дашдаваа өнөөдрийн байдлаар 41,000 орчим төрийн албан хаагчийн Хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянаж, авлигын 400 гаруй гэмт хэрэгт мөрдөн шалгах үйл ажиллагаа явуулж байна гэв.

Авлигын эсрэг үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж, нийгэм, иргэдийн шударга ёсны хүлээлтэд нийцэж ажиллахыг манай хамт олон үндсэн зорилгоо болгож байна хэмээн З.Дашдаваа онцлоод,  авлигын нөхцөл амаргүй байгаа ч бид төрийн өмнө хүлээсэн үүргээ бүрэн хэрэгжүүлж ажиллах болно гэлээ.

УИХ-ын дарга Г.Занданшатар нийгмийн тэгш бус байдал газар авч, шударга ёсны төлөөх иргэдийн хүсэл эрмэлзэл эрчээ авч байгаа нь зөвхөн Монголыг төдийгүй дэлхий дахиныг хамарсан үйл явц болж байна. Авлигаас ангижрах, урьдчилан сэргийлэх, албан тушаалтнуудын авлигын гэмт хэрэг, түүний дотор олны анхаарал татсан томоохон хэргүүдийг шударгаар шийдвэрлэх, төрд итгэх иргэдийн итгэлийг сэргээх ажилд мэдэгдэхүйц ахиц дэвшил гаргаж чадна гэдэгт та бүхэнд итгэж байна гэлээ.

Түүнчлэн авлига авсныг илрүүлж шийтгэхээс илүү, авахаас нь өмнө урьдчилан сэргийлэх ажил та бүхний гол зорилго. Тиймээс соён гэгээрүүлэх ажилд онцгой анхаарах шаардлагатай гэж онцоллоо.

Тэрбээр АТГ-ын үйл ажиллагааг тогтвортой, үр дүнтэй байлгах, ажилтнуудын хараат бусаар ажил үүргээ гүйцэтгэх нөхцөлийг хангах, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр УИХ дэмжлэг үзүүлж ажиллах болно гэв.

УИХ-ын дарга Г.Занданшатар шинээр боловсруулж буй “Төрийн албаны ёс зүй, сахилга хариуцлагын тухай” хуулийн төсөл, “УИХ-ын гишүүний ёс зүйн дүрэм”-ийн төслийг тус газрынханд өгөөд, “Төрийн албан хаагчдын ёс зүй ямар байх ёстой, хэрхэн зөрчигддөг, яаж сэргийлбэл зохилтойг хамгийн сайн мэдэх хүмүүс бол та нар. Тиймээс хуулийн төсөлд саналыг тань авахаар тусгайлан өгч байгаа юм. Хэлэлцэж, санал бодлоо нэгтгээд, ойрын үед УИХ-д ирүүлэх хэрэгтэй” гэсэн үүрэг даалгавар өгөв.

Түүнчлэн нэмэлт, өөрчлөлт оруулах хэрэгтэй гэж үзэж байгаа хуулийн зүйл, заалтын талаарх саналаа УИХ-ын Тамгын газарт хүргүүлэхийг даалгав.

УИХ-ын даргыг АТГ-ын үйл ажиллагаатай танилцахад УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан болон албаны бусад хүмүүс оролцлоо гэж АТГ-аас мэдээлэв.

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
УЛСЫН АВАРГА Э.ОЮУНБОЛДЫН ЦОЛНЫ НААДАМ ИРЭХ НАЙМДУГААР САРД БОЛНО
1 цаг    

МАЛ ХУЛГАЙЛАХ ГЭМТ ХЭРЭГ ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 425-ААР ӨССӨН БАЙНА
1 цаг    

ЯПОНЫ БАРУУН НУТАГТ АЮУЛЫН ХАМГИЙН ДЭЭД ТҮВШНИЙГ ЗАРЛАВ
1 цаг    

ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦАНД БҮРТГҮҮЛЭХДЭЭ АНХААРАХ ЗҮЙЛС
1 цаг    

МАТЕМАТИКИЙН 60-Р ОЛИМПИАДАД ОРОЛЦСОН МОНГОЛЫН БАГ 116 ОРНООС 26-Р БАЙРТ ЖАГСЖЭЭ
2 цаг    

МОНГОЛЫН БАГ АЛТ, МӨНГӨ, 3 ХҮРЭЛ МЕДАЛЬ, ТУСГАЙ ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
2 цаг    

"ИХ ХУРД 8": УЯАЧИЙГ “LAND CRUISER”, УРАЛДААНЧ ХҮҮГ НЭГ ӨРӨӨ БАЙРААР ШАГНАЛАА
3 цаг    

АМИНИШИКИ ЗОДОГ ТАЙЛАХААР БОЛЖЭЭ
4 цаг    

ЦЭЦЭРЛЭГИЙН ЦАХИМ БҮРТГЭЛ ДАВАА ГАРИГТ ЭХЭЛНЭ
4 цаг    

“ИХ ХУРД 8” АЗАРГАНЫ УРАЛДААНААР ЭХЭЛЛЭЭ
4 цаг    

АДУУГАА ХАЙЖ ЯВААД СУРАГГҮЙ БОЛСОН ХҮҮГ ЭСЭН МЭНД ОЛЖЭЭ
4 цаг    

ТАКСИНД ЯВЖ БАЙСАН ЭМЭГТЭЙГ ХҮЧИРХИЙЛЖ, ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙГ НЬ ДЭЭРЭМДСЭН ХҮҮХДҮҮДИЙГ БАРИВЧИЛЖЭЭ
4 цаг    

УЛААНБААТАРТ 24-26 ГРАДУС ДУЛААН БАЙНА
4 цаг    

БАЙГАЛЬ ОРЧИН, ЦАГ УУРЫН ӨӨРЧЛӨЛТ НИЙГМИЙН ТЭГШ БУС БАЙДАЛД НӨЛӨӨЛЖ БАЙНА
23 цаг    

АКАДЕМИЧ Р.БАРСБОЛДОД ХУТГА ТУЛГАН ДЭЭРЭМДСЭН ЭТГЭЭДҮҮДИЙГ ИЛРҮҮЛЖЭЭ
23 цаг    

С.БЯМБАЦОГТ: ҮНДСЭН ХУУЛИЙН ӨӨРЧЛӨЛТИЙГ 35 ХУВЬД БАГТААХ ШААРДЛАГА БИЙ БОЛООД БАЙНА
23 цаг    

ХУУЛЬ БУСААР АШИГТ МАЛТМАЛ ОЛБОРЛОЖ БАЙСАН ИРГЭДИЙГ ИЛРҮҮЛЖЭЭ
23 цаг    

​ЗАГАСТАЙН ДАВАА ТҮР ХУГАЦААГААР ХААЖЭЭ
1 өдөр    

HUAWEI КОМПАНИ ШИНЭ ҮЙЛДЛИЙН СИСТЕМЭЭ ТАНИЛЦУУЛЛАА
1 өдөр    

БАЯР НААДМЫН ӨДРҮҮДЭД АВТО ТЭЭВРИЙН ОСЛООР ГУРВАН ХҮНИЙ АМЬ ЭРСЭДЖЭЭ
1 өдөр    

ДЭЛГЭРМӨРӨН ГОЛД ОСОЛДСОН ИРГЭНИЙГ ЭРЭН ХАЙХ АЖИЛЛАГАА ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
1 өдөр    

АЛБАН ҮҮРГЭЭ ГҮЙЦЭТГЭЖ БАЙГААД АМЬ ЭРСЭДСЭН ДОЛООН АЛБА ХААГЧИЙГ ЭРГЭН ДУРСАВ
1 өдөр    

МОНГОЛ УЛС ХАГАС ЖИЛД 217 МЯНГАН ЖУУЛЧИН АВЧЭЭ
1 өдөр    

“ИРГЭДИЙН ЭРҮҮЛ, АЮУЛГҮЙ, АЯ ТУХТАЙ ОРЧНЫГ ХАНГАХАД ЧИГЛЭСЭН ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ” АЛБАН ДААЛГАВРЫГ БАТАЛЛАА
1 өдөр    

ХЭЭРИЙН ТҮЙМЭР ГАРАХ ЭРСДЭЛИЙГ ТАСЛАН ЗОГСООВ
1 өдөр    

ХАР ТАМХИНЫ ТОЛГОЙЛОГЧ ЯЛ СОНСОВ
1 өдөр    

ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦНЫ БҮРТГЭЛ 07-Р САРЫН 22-НООС 8-Р САРЫН 5-НЫГ ХҮРТЭЛ ЯВАГДАНА
1 өдөр    

СЭРЭМЖЛҮҮЛЭГ
1 өдөр    

ТҮРЭЭСЛЭЭД ӨМЧЛӨХ БАЙРНЫ САРЫН ТӨЛБӨР 284 МЯНГАН ТӨГРӨГӨӨС ЭХЭЛНЭ
1 өдөр    

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГТ СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН 10 БАРИЛГА ШИНЭЭР АШИГЛАЛТАД ОРНО
1 өдөр    

Б.НЭРГҮЙ: ЦАГДАА ГЭХ НЭР ХҮНДИЙГ СЭВТЭЭХГҮЙН ТӨЛӨӨ ӨДӨР БҮР ХАМГИЙН САЙНААР АЖИЛЛАХЫГ ХИЧЭЭДЭГ
1 өдөр    

Э.СОДНОМПИЛЖЭЭ ДЭЛХИЙН РЕКОРДЫГ ШИНЭЧИЛЖ, ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО
1 өдөр    

4 ХҮН ХҮНД ГЭМТЭЖ, 4 ХҮН НАС БАРСАН НОЦТОЙ ОСОЛ ГАРЧЭЭ
1 өдөр    

ТОСТ, ТОСОН БУМБАД АЮУЛ АВЧИРСАН УИХ-ЫН ГИШҮҮН Б.ЧОЙЖИЛСҮРЭНГИЙН УУРХАЙ ЗОГСЖЭЭ
1 өдөр    

Ж.ТЭМҮҮЖИН: ЭРЭГ ДЭЭР ОЛОН ХҮН БАЙСАН. ГЭВЧ ГОЛ РУУ ОРОХ ЗОРИГТОЙ ХҮН БАЙГААГҮЙ
1 өдөр    

ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН АЛБА ХААГЧДАД ЦОЛ, ШАГНАЛ ГАРДУУЛАХ ЁСЛОЛЫН АЖИЛЛАГАА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
1 өдөр    

ЭРҮҮГИЙН ЦАГДААГИЙН АЛБАНЫ ТҮҮХТ 85 ЖИЛИЙН ОЙН БАЯР ТОХИОЖ БАЙНА
1 өдөр    

ОГТЛОЛЦОЛ
1 өдөр    

ТӨВ АЙМАГТ 4.6 МАГНИТУДЫН ГАЗАР ХӨДЛӨЛТ БОЛЖЭЭ
1 өдөр    

ДУРАНГААР БӨӨР АВАХ МЭС ЗАСЛЫГ ОРОН НУТАГТ АНХ УДАА ХИЙЛЭЭ
1 өдөр    

БЗД ЗАМЫН ЦАГДААГИЙН ХЭЛТЭСТЭЭ ХОЁР МОТОЦИКЛ ӨГӨВ
1 өдөр    

ЦАХИМ ДУУДЛАГА ХУДАЛДААГААР ЗАРАХ ДОЛООН ГАЗАР
1 өдөр    

Э.МӨНХБАЯР: ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЛИЙН ТУХАЙ ХУУРАМЧ ДУУДЛАГА ОЛШРООД БАЙНА
1 өдөр    

А.ДАВААНЯМ: БИ 16-ХАН НАСТАЙДАА УЛСЫН НААДАМД ХОЁР ДАВСАН. СОНИН ДУРСАМЖ ШҮҮ
1 өдөр    

Ц.ТҮВШИНЖАРГАЛ: ЗУРАХГҮЙ Л БОЛ ТАЛ БИЕГҮЙ ЮМ ШИГ ДУТУУДДАГ
1 өдөр    

ЗАСГИЙН ГАЗРЫН ЭЭЛЖИТ ХУРАЛДААНААР ДАРААХ АСУУДЛУУДЫГ ХЭЛЭЛЦЭН ШИЙДВЭР ГАРГАЛАА
1 өдөр    

ИНСТАГРАММ ЛАЙК НУУЦАЛНА
1 өдөр    

УС ИХЭЭР ТОГТДОГ БАЙРШЛУУДЫН УСЫГ СОРУУЛЖ БАЙНА
1 өдөр    

ӨНӨӨДӨР ЦАХИЛГААНЫ ХЯЗГААРЛАЛТ ХИЙГДЭХ ГАЗРУУД
1 өдөр    

ӨНӨӨДӨР: ''БУЯНТ-УХАА 2'' ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦАНД ХАМРАГДАХ ИРГЭДИЙН ЦАХИМ БҮРТГЭЛТЭЙ ХОЛБООТОЙ МЭДЭЭЛЭЛ ХИЙНЭ
1 өдөр    


Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.