Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2020 оны 05-р сарын 30
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

ХОТЫН ДАРГА НИЙТИЙН ЭЗЭМШЛИЙН ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭНГҮҮДИЙГ ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭНД АВАХЫГ СУДЛАХ ҮҮРЭГ ӨГЛӨӨ

НИЙТЛЭСЭН: 2019-05-15 12:14:29
Нийгэм > Нийслэл | Сэтгэгдэл: 0

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Зөвлөгөөний эхэнд НЗДТГ-ын Хяналт, шинжилгээ үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга өнгөрсөн удаагийн удирдах ажилтнуудын зөвлөгөөний үеэр хотын Захирагчийн өгсөн үүрэг даалгаврын биелэлт, хэрэгжилтийн талаар товч мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Нийслэлийн төсвийн хөрөнгө болон орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 190.8 тэрбум төгрөгийн батлагдсан төсөвт өртөг бүхий 519 төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагаа зохион байгуулагдаж байгаагаас 137 төсөл, арга хэмжээний тендер зарлагдаж, 382 төсөл, арга хэмжээнийх зарлагдахаар бэлтгэл ажил хийгдэж байна.

Мөн нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн тэмдэг тэмдэглэгээг нөхөн байршуулах, засварлах ажлын хүрээнд дөрөвдүгээр сарын 25-наас тавдугаар сарын 08-ны хооронд Баянзүрх дүүрэгт долоо, Сүхбаатарт 22, Сонгинохайрханд 25, Чингэлтэйд гурав, нийт 57 ширхэг тэмдэг нөхөн байршуулж, засварласан. Албан даалгаврыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 804 сандал, хоёр сүүдрэвч, 699 хогийн сав, 42 автобусны буудлыг засварлаж, угааж цэвэрлэн, өнгө үзэмжийг сайжруулсан. 

Нийслэлийн хэмжээнд мал, амьтны гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Автотээврийн шалган нэвтрүүлэх товчоодоор орон нутгаас тээвэрлэгдэн ирж байгаа мал, амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний чанар аюулгүй байдал, тээвэрлэлт болоод МЭАЦ-ийн гарал үүслийн гэрчилгээ түүний баталгаажилтад хяналт шалгалт хийсэн. Мөн Улаанбаатар хотын ерөнхий менежерийн 2018 оны А/326 дугаар тушаалын хэрэгжилт Багахангай, Багануур, Налайх, Сүхбаатар дүүргийн хэмжээнд 30 хувьтай хэрэгжиж, дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй бүх байгууллагуудыг хариуцах орчныг 50 метр талбайн зураглалыг хийлгэн, мэдээллийн сан үүсгэж, “Худалдаа үйлчилгээ эрхлэх гэрээ”-гээр хүлээсэн үүргийн хэрэгжилтийг хангуулан ажиллаж байна” гэв.

Түүнчлэн нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Цагдаагийн газар, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас өнгөрсөн 14 хоногийн нөхцөл байдлын талаар танилцуулга хийв. Нийслэлийн хэмжээнд дөрөвдүгээр сарын 22-ноос тавдугаар сарын 13-ны өдрийг хүртэлх хугацаанд аюулт үзэгдэл, ослын нийт 232 удаагийн дуудлага иржээ. Ой хээрийн түймрийн нэг, объектын гал түймрийн 215, эрэн хайх, аврах ажиллагааны 16 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэж, 74 иргэнийг гамшиг осол, гал түймрийн аюулаас аварч, 250 сая төгрөгийн өмч хөрөнгийг хамгаалсан гэж нийслэлийн Онцгой байдлын газрын дэд дарга, дэд хурандаа Н.Нямхорлоо мэдээлсэн юм. Мөн энэ өдрүүдэд хүн гэмтсэн осол 184 бүртгэгдэж, зам тээврийн хэргийн улмаас гурван хүний амь үрэгдэж, 184 хүн гэмтсэн тухай Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын дарга Д.Дашдорж мэдээлэв.

Шуурхай зөвлөгөөний төгсгөлд хотын Захирагч С.Амарсайхан 2018-2019 оны өвөлжилтийн дүн, тайланг нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэх, 2019-2020 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын нэгдсэн төлөвлөгөөг боловсруулж батлуулахыг Захирагчийн ажлын албанд, 2016 оноос хойш улс, нийслэлийн төсөв болон нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн ажлуудыг салбар, төрөл чиглэлээр нийслэлийн өмчид бүртгэж авсан тухай нэгдсэн мэдээллийг бэлтгэж танилцуулахыг нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газарт тус тус даалгав. 

 

Мөн Сүхбаатарын талбайн урд байрлах 2.5 га газар, Асашёорюүгийн цэцэрлэгт хүрээлэн, “Улаанбаатар” зочид буудлын өмнөх талбай буюу Монгол-Туркийн цэцэрлэгт хүрээлэн болон нийтийн эзэмшлийн цэцэрлэгт хүрээлэнгүүдийг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах асуудлыг судалж, санал боловсруулж, Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн дараагийн хуралд танилцуулахыг Захирагчийн ажлын алба, Газар зохион байгуулалтын алба, Хотын хөгжлийн газарт үүрэг чиглэл өглөө.

Мөн нийтийн тээврийн хэрэгслийн зогсоолуудыг “эзлэн” машинаа байрлуулдаг хувиараа такси үйлчилгээнд явж байгаа жолооч нарт хариуцлага тооцож, автобуснууд чөлөөтэй зорчих нөхцөлийг бүрдүүлэх, энэ чиглэлээр хяналт тавьж хурдан шуурхай арга хэмжээ авахыг Нийтийн тээврийн үйлчилгээний газар, Замын цагдаагийн алба, Замын хөдөлгөөний удирдлагын төвийнхөнд даалгав. 

Түүнчлэн хүүхдийн зуслангуудын бэлтгэлийг хангуулан, мэргэжлийн байгууллагуудын оролцоотой нөхцөл байдлыг газар дээр нь шалгаж, хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангахад сайтар анхаарах, мөн 2019 оны тавдугаар сарын 18-ны өдөр зохион байгуулах “Улаанбаатар” олон улсын марафон бүх нийтийн гүйлтэд иргэд олон нийт, аж ахуйн нэгж, байгууллагуудыг идэвхтэй оролцуулах ажлыг хариуцан зохион байгуулахыг холбогдох байгууллагуудад үүрэг болголоо.

 

 

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
“Хоргын Ногоон Гудамж” мод тарих аян өрнүүлжээ
12 цаг    

COVID-19 цар тахлын үед наадмыг тэмдэглэхгүй, зардлаа хэмнэе гэвэл Та дэмжих үү? санал асуулгын дүн
14 цаг    

Жош Дан болон Дебби Райан нар нууцаар хуримлажээ
14 цаг    

Энэ онд багтаан бүртгэлтэй таксины тоог нэмнэ
14 цаг    

Амралтын өдрүүдэд ихэнх нутгаар хур тунадас орж, сэрүүхэн байна
14 цаг    

Эрчүүдэд: Төгс хувцасны шүүгээг бүрдүүлэх 10 загвар
14 цаг    

Нэг хот-нэг стандарт болзолт уралдаанд түрүүлсэн хэсгийн ахлагч нарт шагнал гардууллаа
14 цаг    

Америк хосын барьсан "мөрөөдлийн" монгол гэр
14 цаг    

Цэргийн төв эмнэлэгт зөөврийн хүчил төрөгчийн аппарат хандивлалаа
15 цаг    

Бүх аймгийн Боловсрол, соёл урлаг, биеийн тамир спортын газар автомашинтай боллоо
15 цаг    

Европын Холбооноос Монгол Улсад 50.8 сая еврогийн буцалтгүй тусламж олгохоор боллоо
15 цаг    

"Энэ хүнд эрсдэлтэй нөхцөлд давхар эрсдэл дагуулан иргэдээ Энэтхэгээс авчирсанд баяртай байна"
15 цаг    

Хүүхдийн баяраар хүүхдээ дагуулж айл хэсэхгүй, хийжүүлсэн ундаа, чихэр, чипс өгөхгүй байхыг зөвлөв
16 цаг    

Найман удаагийн нислэгээр 2000 иргэнээ татан авна
16 цаг    

Нойтон цас орж, говь, талын нутгаар сэрүүсч, салхи шуургатай байна
16 цаг    

Ө.Энхтүвшин: Галын шугамд ажиллаж байгаа албан хаагчиддаа 6-р сарын 15 гэхэд орон сууцны түлхүүрийг нь өгмөөр байна
16 цаг    

Монголын хачигт энцефалитын талаар “TBE book” ном хэвлэгдлээ
16 цаг    

Өнгөрсөн, одоо, ирээдүй: График дизайн
16 цаг    

Наран шарлагын газар байгуулахыг дэмжсэн бичгийг гуйвуулсан
16 цаг    

Ай Вэйвэй зурагтай маскаар хандив босгож байна
17 цаг    

Сонгуулийн сурталчилгааны үед уулзалтыг 2 цагаас хэтрүүлэхгүй, хоорондоо 1.5 метрийн зайтай байна
17 цаг    

Европын холбоо Монголд 50.8 сая еврогийн дэмжлэг үзүүлнэ
17 цаг    

Зургаадугаар сард тусгай нислэгээр ирэх иргэд сонгуульд оролцох боломжгүй
17 цаг    

Э.Мөнхсайхан: Ардчилсан нийгмийн амин сүнс нь бие даасан үзэл бодолтой иргэд юм
17 цаг    

О.Дашпагма: Уушгины хатгалгааны эсрэг вакцинаар 0-1 насны хүүхдийг дархлаажуулж байна
17 цаг    

Миннеаполис хотын дарга ажлаа хийхгүй бол Трамп цэрэг илгээнэ гэлээ
17 цаг    

Энэтхэгээс ирсэн иргэд: Эх орондоо ирсэндээ туйлын баяртай байна
18 цаг    

МХЕГ: Өвчлөл бүртгэгдсэн улсаас цахимаар бараа худалдан авахгүй байхыг анхааруулж байна
18 цаг    

Залхуу хүнд зориулсан зурагт хөтөч: Ажлын бүтээмж нэмэх 7 дадал
18 цаг    

Асаргаа шаардлагатай, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан тасаг байгуулагдлаа
18 цаг    

Хүүхдийн эрчимт эмчилгээ, яаралтай тусламжийн эмч, сувилагчийг чадавхжуулж байна
18 цаг    

Хонгконг: Баривчлагдсан хүмүүсийн 100 орчим нь хүүхдүүд байна
18 цаг    

БНСУ-ын банк бодлогын хүүгээ түүхэн доод түвшин буюу 0.5 хувь болгон буурууллаа
19 цаг    

Ж.Амгалан: Тусгаарлах байрнаас гараад 14 хоног гэртээ байх ёстой иргэд бааранд орсон тохиолдол гарлаа
19 цаг    

Ч.Хүрэлбаатар: Монгол Улсын зээлжих зэрэглэлийг хэвээр үлдээсэн гэдгээ "Fitch" агентлаг мэдээлсэн
19 цаг    

COVID-19-ийн батлагдсан тохиолдол 179 боллоо
20 цаг    

Ногоон зээлийн шалгуурыг бууруулъя
20 цаг    

Увс аймгийн Өмнөговь сум "Баруун бүсийн шилдэг сум"-аар шалгарлаа
20 цаг    

Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газраас 920 иргэнийг ажлын байраар хангажээ
20 цаг    

Ерөнхийлөгч Х.Баттулга шинээр болон шилжин томилогдсон шүүгчдэд шүүгчийн үнэмлэх гардууллаа
20 цаг    

Ч.Хишигчулуун: Марзан Шарав ар хүрээ хийдэд шавилдаг байхдаа торгоны замаар өнгөрсөн жуулчдын хөргийг зурдаг байсан
20 цаг    

Instagram дээр заавал дагах 7 тейстмейкер
20 цаг    

Бразил улс хүн амынхаа 0.4 хувийг “covid-19" илрүүлэх оношилгоонд хамруулаад байна
21 цаг    

Хар арьст залуу цагдаад өвдөглүүлж нас барсны дараа АНУ-д эсэргүүцлийн жагсаал өрнөлөө
21 цаг    

Ирэх долоо хоногт ХОЁР ӨДӨР бүх нийтээр амарна
21 цаг    

Олон улсын энхийг сахиулагчдын өдөр тохиож байна
22 цаг    

Өмнөд Солонгосын онлайн худалдааны агуулахад дэгдсэн коронавирусийн тархалт хяналтаас гарч болзошгүй байна
23 цаг    

Дөрөвдүгээр сард 710 иргэнд ипотекийн зээл олгожээ
23 цаг    

Билгийн тооллын 7 2020 оны 5 сарын 29
23 цаг    

Дональд Трамп сошиал медиа компаниудын хяналтыг чангатгахыг үүрэг болгосон захирамж гаргалаа
23 цаг    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.