Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2019 оны 05-р сарын 23
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

НӨӨЦИЙН МАХНЫ ЭРЭЛТ ИХ, НИЙЛҮҮЛЭЛТ БАГА БАЙНА

НИЙТЛЭСЭН: 2019-05-15 10:54:22
Нийгэм > Нийслэл | Сэтгэгдэл: 0

Энэ жил махны үнэ өмнөх оноос даруй нэг дахин үнэтэй байгаа нь хаврын тарчиг цагт иргэдийг бухимдуулаад байна. Мөн үүний зэрэгцээ хямд үнэтэй нөөцийн мах олдоц бага байгаа нь асуудал дагуулсаар байна. Хэдийгээр нөөцийн махыг Нийслэлийн 67 цэгт худалдаалж буй мэдээллийг салбарын яамнаас өгсөн ч ердөө цөөн хэдхэн цэгт өдөрт бага тонноор худалдаалж байгаа аж.

Манай сурвалжлах хэсэг 32-ын тойрогт байрлах “Сансар” худалдааны төвд энэ сарын 9-ны өдрийн өглөөний 10:00 цагийн үед очиход мах нь дууссан байв. Өдөрт ирж байгаа мах нь тухайн нутаг дэвсгэрийн худалдан авагчдад хүрэлцэхгүй эхний хэдэн хүмүүс худалдаж аваад дуусдаг гэж худалдагч нар, махгүй хоцорсон иргэд ярьж байлаа.

Чингэлтэй дүүргийн иргэн Б.Баасандулам “Нөөцийн мах худалдаанд гарсан гэсэн. Ер тааралдахгүй байна. Хаагуур борлуулагдаж байгааг нь мэдэгдэхгүй байна. Сая энд ирсэн дууссан гэж байна” гэв. Өнгөрсөн онд 12 мянган тонн мах нөөцөлсөн бол энэ жилийн тухайд гурав дахин бага буюу 4,000 тонныг бэлтгэсэн нь ийнхүү олдоц бага, нийлүүлэлт муу байна.

Бид Баянзүрх дүүрэгт байрлах “Тэнгэр” бөөний худалдааны төвд очиж, нөөцийн махны борлуулалттай танилцсан юм. Эднийд өглөөний 08:00 цагаас оройн 19:00 хүртэл нөөцийн мах зарж байгаа цөөхөн газрын нэг гэнэ. Харин хямд маханд дугаарласан иргэдийн дараалал үүссэн байлаа. 1990 оны үеийн картын бараанд дараалалд зогсож буй дүр зураг харагдсан юм.

Иргэд ярихдаа “Энэ жил нөөцийн мах ховор байна. Баянгол, Сүхбаатар, дүүргээс хайж явсаар энд худалдаалж байгаа гэхээр нь ирлээ. Энд дараалалтай ч хоёр уут махыг 26 орчим мянган төгрөгөөр авч байна. Хөргүүр, хөргөчиндөө нэлээн нөөцөлсөн хангалттай байх шиг байна. Гэхдээ хотын нэг захаас нөгөө зах руу ирж авч байгаа нь хүндрэлтэй байна” гэж байв.

Энд нөөцийн үхрийн мах кг 7,200, хониных 6,000, ямааных 5,500 төгрөгийн үнэтэй байна. “Тэнгэр” бөөний төв долоодугаар сарын 15-ныг хүртэл нөөцийн мах борлуулна гэлээ. Энэ жил Нийслэлийн хүн амын хаврын улирлын хүнсний хэрэгцээнд “Баатарууд Тэнгэр”, “Дархан меат фүүдс”, “Сүхбаатар мах маркет” компаниуд нийт 4,000 тонн мах бэлтгэсэн байна.

Эдгээр бэлтгэсэн үхэр, хонь, ямааны ястай махыг хоёр болон гурван кг-аар ангилан савласан байв. Энэ нь бөөнөөр авах боломжийг хаасан аж. Үхрийн ястай махыг 7,200, хонины ястай махыг 6,000, ямааны ястай махыг 5,500 төгрөгөөр зургаан дүүрэгт 50 гаруй хүнсний дэлгүүрээр худалдан борлуулж эхэлсэн. Цаашид хэрэглэгч, үйлчлүүлэгчийн эрэлт, хэрэгцээтэй уялдуулан худалдаалах цэгийн тоог өсгөж 67 цэг болгожээ.

Махны борлуулах үнийг зах зээл дэх жижиглэнгийн үнэтэй харьцуулахад 14-31 хувиар хямд байна. Үхрийн ястай махыг 2,442, хонины ястай махыг 2,734, ямааны ястай махыг 900 төгрөгөөр тус тус зах зээлийн үнээс хямд борлуулж байгаа аж. Нөөцийн мах хямд болохоор орлого багатай иргэдэд боломжийн үнэтэй, амт чанар сайн байна гэв. Гэхдээ махны үнэ буурахад нөөцийн мах нөлөөлөхгүй байгааг иргэд шүүмжилж байв.

Харин салбар яамнаас энэ тухай тодруулахад нөөцийн мах хэвийн нийлүүлэгдэж байгаа. Гэхдээ махны нөөц бага байгаа учраас 4, 5, 6, 7 дугаар сард хувааж гаргах хуваарьтай байгаа тул нэрлэсэн цэгүүдэд нийлүүлэлт бага байгаа гэсэн юм. Өнөөдөр үхрийн мах бусад газруудад ястай, цулаас хамаарч 9,500-13,500 төгрөгийн үнэтэй байна.

Ийнхүү нөөцийн мах зарж буй цэгүүдэд нөөцийн мах бага нийлүүлж өглөөнийн 10:00 цаг гэхэд дуусдаг бол зарим газарт нь хуваарийн дагуу ирэх саруудад нийлүүлэгдэх бол заримд нь 19:00 цаг хүртэл борлуулж байна.

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Н.ТИЛЕУХАН: ЭНЭ ОНД 989 ТӨСЛИЙГ 1.9 ИХ НАЯД ТӨГРӨГӨӨР ХЭРЭГЖҮҮЛНЭ
2 цаг    

“БОГДА ХОЛДИНГ” ХХК-ИЙН ЗАХИРАЛ, ХЯТАД ГАРАЛТАЙ Х.ИДЭНБАЯР ГЭГЧ МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙГ АЛУУЛНА ГЭЖ ЗАНАЛХИЙЛЖЭЭ
5 цаг    

С.АМАРСАЙХАН: ТУУЛ ГОЛЫН САВ ДАГУУ НӨХӨН СЭРГЭЭЛТ ХИЙСЭН АЖ АХУЙН НЭГЖ, ИРГЭН БАЙХГҮЙ БАЙНА
5 цаг    

“УЛААНБААТАРЫН ЯРИА ХЭЛЭЛЦЭЭ” ОЛОН УЛСЫН VI БАГА ХУРАЛ БОЛНО
6 цаг    

10 САЯ АМ.ДОЛЛАРЫН АВЛИГЫН АСУУДЛЫГ ШАЛГАХ ЧИГЛЭЛИЙГ Ц.НЯМДОРЖИД ӨГЧЭЭ
6 цаг    

Ч.ХҮРЭЛБААТАР: "ЭРДЭНЭТ" ҮЙЛДВЭРТ ИЛЭРСЭН САНХҮҮГИЙН ЗӨРЧЛҮҮДИЙГ ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГААР ШАЛГУУЛНА
6 цаг    

“ОРДНЫГ КАМЕРЖУУЛЪЯ ГЭХЭЭР УИХ-ЫН ГИШҮҮД НУУЦАД ХАЛДАХ НЬ ГЭЖ ЭСЭРГҮҮЦСЭЭР ИРСЭН”
6 цаг    

Д.ЦОГТБААТАРЫН БНЧУ-Д ХИЙСЭН АЙЛЧЛАЛ АМЖИЛТТАЙ ӨНДӨРЛӨЛӨӨ
6 цаг    

ЭМГЭНЭЛ
7 цаг    

Н.ЗОЛБОО, Ө.БАТЗУЛ НАР САССАРИД ЗОДОГЛОНО
7 цаг    

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: БАГА НАСНЫ ХҮҮХЭД ӨНДРӨӨС УНАЖ АМИА АЛДЖЭЭ
7 цаг    

АН АГНУУРЫН ХОРИОТОЙ ҮЕД АГНАСАН 2 ЦАГААН ЗЭЭР, 626 ШИРХЭГ ЗАГАСЫГ ХУРААН АВЧЭЭ
7 цаг    

"МОБИКОМ" КОРПОРАЦИЙГ ТҮРЭЭСИЙН ТӨЛБӨРӨӨ ТӨЛӨХИЙГ ШААРДЖЭЭ
9 цаг    

ХЭҮК-Т ЭРҮҮДЭН ШҮҮЛТТЭЙ ХОЛБООТОЙ 35 САНАЛ ГОМДОЛ ИРЖЭЭ
9 цаг    

АН: ЭСЭРГҮҮЦЛИЙН ЖАГСААЛ ЗОХИОН БАЙГУУЛНА
10 цаг    

О.АМАРТҮВШИН ЕРӨНХИЙЛӨГЧ ӨӨ, ДӨРВӨН ХҮНИЙ АМИАР “ТУГ ТАХЬСАН”“ЭКО-АЛТАН ЗААМАР” КОМПАНИ ЯАГААД ШИЛДЭГ БОЛОВ
10 цаг    

“ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙН ҮНЭЛГЭЭНИЙ МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТ” ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
10 цаг    

МОНГОЛ ЗАЛУУ БОДИБИЛДИНГ, ФИТНЕССИЙН ДЭЛХИЙН АВАРГА БОЛЖЭЭ
11 цаг    

25 НАСТАЙ ЗАЛУУ АМИА ХОРЛОХЫГ ЗАВДЖЭЭ
11 цаг    

БАДМИНТОНЫ АВАРГУУД ТОДОРЛОО
11 цаг    

“ЭРДЭНЭС-ТАВАНТОЛГОЙ” ЭДИЙН ЗАСАГ, БИЗНЕСИЙНХНЭЭ ӨНГӨЛӨВ
11 цаг    

УИХ-ЫН ДАРГЫН ИВЭЭЛ ДОР “ГЭР БҮЛ, ХҮҮХДЭД ЭЭЛТЭЙ ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ БҮРДҮҮЛЬЕ” ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨГӨӨН ЭХЭЛЛЭЭ
11 цаг    

БАЯНЗҮРХЧҮҮД ЭНЭ БЯМБА ГАРИГТ ЗУСЛАН, НОГООН БҮСИЙГ ЦЭВЭРЛЭНЭ
11 цаг    

Г. ЗАНДАНШАТАР: “ГЭР БҮЛ, ХҮҮХДЭД ЭЭЛТЭЙ ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ БҮРДҮҮЛЬЕ”.
11 цаг    

МАН: ҮНДСЭН ХУУЛИЙН ӨӨРЧЛӨЛТӨӨР СОНГУУЛИЙН ШОУ "ХИЙНЭ"
11 цаг    

ДАЛАЙ АШИГЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА
12 цаг    

Г.УЯНГА: ТАНЫХАА АЧААР ХАТУУГ ХАТУУ ЧИНЭЭНД ТООЛГҮЙ ДАВАХ ТЭНХЭЭТЭЙ БОЛСИЙМ БИЛЭЭ, ОХИН НЬ
12 цаг    

ТУУЛ ГОЛ ОРЧМЫГ ЦЭВЭРЛЭН 3.5 ТОНН ХУР ХОГООС САЛГАЖЭЭ
12 цаг    

ИРЭХ ДОЛОО ХОНОГООС ЗУСЛАНГИЙН ЗАМЫГ ХӨРВӨХ ЭГНЭЭТЭЙ БОЛГОНО
12 цаг    

ЕРӨНХИЙ САЙД АА, БҮРЭН БҮРЭЛДЭХҮҮНЭЭРЭЭ ОГЦОРЧ АРД ТҮМНЭЭСЭЭ УУЧЛАЛТ ГУЙ!!!
12 цаг    

ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ БОЛОН ЖОЛООНЫ ҮНЭМЛЭХТЭЙ ХОЛБООТОЙ ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ ҮЗҮҮЛНЭ
12 цаг    

СУРАГЧДАА ЗОДСОН БАГШИД ХАРИУЦЛАГА ТООЦОЖ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛНӨ
12 цаг    

2019-2020 ОНД НИЙСЛЭЛД ХИЙГДЭХ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТУУД
12 цаг    

ДАГАВАР ХҮҮГЭЭ ЗОДСОН Б.ТОДЗАЯАД ХОЛБОГДОХ ШҮҮХ ХУРЛЫН ТОВ ГАРЧЭЭ
12 цаг    

ЗГ: ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГИЙН ТӨСӨЛД ӨГӨХ САНАЛ, ДҮГНЭЛТИЙГ ХЭЛЭЛЦЭНЭ
12 цаг    

ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭНД ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА
13 цаг    

ЯАРМАГИЙН ГҮҮРИЙГ НЭЭЛЭЭ
13 цаг    

ҮНДЭСНИЙ КОМПАНИА ХААШ НЬ ЧИРЧ ЭХЛЭВ ЭЭ?
13 цаг    

2020 ОНД ШИНЭЭР 42 ЦЭЦЭРЛЭГ, 66 СУРГУУЛИЙН БАРИЛГЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА
13 цаг    

ӨНӨӨДӨР: СҮХБААТАР ТАЛБАЙД ЖОЛООНЫ ЭРХ СЭРГЭЭЖ, АВТОМАШИН ОНОШИЛНО
13 цаг    

"МОБИКОМ"-ЫН УДИРДЛАГУУДЫГ АТГ-ААС ШАЛГАХААР БОЛЖЭЭ.
13 цаг    

Х.БАДЕЛХАН: 30 МЯНГА ОРЧИМ ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙГ ОРОН СУУЦТАЙ БОЛГОХ ЗОРИЛТ ТАВЬСАН
13 цаг    

ҮС ЗАСУУЛБАЛ САЙН НӨХӨРТЭЙ НӨХӨРЛӨНӨ
13 цаг    

ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДЛЫН ТОЙМ
13 цаг    

УЛААНБААТАРТ ӨДӨРТӨӨ 28-30 ГРАДУС ДУЛААН БАЙНА
14 цаг    

ХУРДАН МОРИНЫ УРАЛДААНЫ ҮЕЭР ХОЁР ХҮҮХЭД ХҮНД ГЭМТЖЭЭ
1 өдөр    

Д.ЭРДЭНЭБИЛЭГИЙГ 14 ХОНОГ ЦАГДАН ХОРИХ САНАЛ ГАРГАЖЭЭ
1 өдөр    

НИЙСЛЭЛИЙН ШИЛДЭГ ТАТВАР ТӨЛӨГЧӨӨР МУГЖ Т.БАЯСГАЛАН ШАЛГАРЛАА
1 өдөр    

ЕРӨНХИЙЛӨГЧ ТАТВАРЫН БАГЦ ХУУЛЬД ХОРИГ ТАВ ЕРӨНХИЙЛӨГЧ ТАТВАРЫН БАГЦ ХУУЛЬД ХОРИГ ТАВЬСАН ТУЛ САНГИЙН ЯАМНААС ТАЙЛБАР ӨГӨВ
1 өдөр    

ЯАРМАГИЙН ГҮҮРИЙГ МАРГААШ НЭЭНЭ
1 өдөр    


Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.